69

PES final report Mongeco-orchin.mn/wp-content/uploads/2019/01/PES-final-report-Mong.pdf · уй, соёлын эм, соёлын: МЭҮ 2005 ийг нэвтрүү айна. Байг

  • Upload
    others

  • View
    11

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

 

 

“Монгол оронд ЭҮТ-ийг нэвтрүүлэх боломж” судалгааны тайлан   Хуудас 2 

 

Агуулга

1. ОРШИЛ .................................................................................................................................................. 4

2. ЭКОСИСТЕМИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨЛБӨРИЙН ҮНДЭСЛЭЛ .............................................. 5

ЭҮТ гэж юү вэ? ..................................................................................................................................... 5

Экосистемийн үйлчилгээ гэж юү вэ? .................................................................................................. 5

ЭҮТ-ийн үндэслэл ................................................................................................................................. 7

ЭҮТ-ийн тогтолцоонд хэн оролцох, юунаас бүрэлдэх вэ? ................................................................ 8

ЭҮТ-ийн хамгийн түгээмэл хэлбэрүүд ............................................................................................. 11

3. ОЛОН УЛСАД ЭКОСИСТЕМИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨЛБӨРИЙН ХЭРЭГЛЭЭ, ҮҮНИЙГ МОНГОЛЫН НӨХЦӨЛД ТОХИРУУЛАХ ...................................................................................... 13

ЭҮТ-ийн хэрэглээ (үйлчилгээний төрөл бүрээр) ............................................................................. 13

ЭҮТ-ийн худалдагч, худалдан авагч нарын төрлүүд ....................................................................... 21

ЭҮТ-ийн хөтөлбөрийн хэрэгжилтээс үүдсэн сургамжууд .............................................................. 24

ЭҮТ-ийн хөтөлбөрийн загварыг гаргахад анхаарах гол асуудлууд ............................................... 26

4. ТУУЛ ГОЛЫН ЭХЭН ХЭСЭГТ ЭКОСИСТЕМИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨЛБӨРИЙГ НЭВТРҮҮЛЭХ АРГА ЗАМ ........................................................................................................................................... 34

Туул голын эхэн хэсгийн экосистемийн эдийн засгийн үнэ цэнэ .................................................. 34

Туулын голын сав газрын усны хэрэгцээ ......................................................................................... 36

Экосистемийн үйлчилгээний сонирхлын бүлэг ............................................................................... 38

ЭҮТ-ийн эрхзүйн орчныг үнэлэх нь .................................................................................................. 44

ЭҮТ-ийн удирдах бүтцийн хэв загварууд ......................................................................................... 51

Санхүүгийн болон техникийн үйлчилгээ үзүүлэгчдийн төрөл, үүрэг ........................................... 55

Төлбөрийн хэмжээ ба гүйлгээ хийх зохицуулалт ............................................................................ 57

Төлбөрийн хэмжээг тогтоох үндэслэл ............................................................................................... 58

5. МОНГОЛД ЭКОСИСТЕМИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨЛБӨРИЙГ НЭВТРҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ ................................................................................................... 62

Урьдчилсан бэлтгэл ............................................................................................................................. 63

Үндсэн бэлтгэл .................................................................................................................................... 63

Хэрэгжүүлэх үе шат ............................................................................................................................ 66

6. НОМЗҮЙ .............................................................................................................................................. 67

 

“Монгол оронд ЭҮТ-ийг нэвтрүүлэх боломж” судалгааны тайлан   Хуудас 3 

 

Зургийн жагсаалт

Зураг 1: Экосистемийн үйлчилгээ ба хүний сайн сайхан амьжиргаанд оруулж буй ач тус ............................ 7 Зураг 2: ЭҮТ-ийн гол бүрэлдэхүүн хэсгүүд ......................................................................................................... 9 Зураг 3: Экосистемийн үйлчилгээний төлбөрийн утга санаа ........................................................................... 11 Зураг 4. Экосистемийн гол үйлчилгээ, төрлөөр ................................................................................................ 12 Зураг 5: Судалгаанд хамрагдсан Туул голын эх хэсэг ...................................................................................... 34 Зураг 6: Туул голын сав газар.............................................................................................................................. 36 Зураг 7: Туул голын эх хэсгийн экосистемийн ус зүй ...................................................................................... 37 Зураг 8: Усны Шинэчлэлийн 21 Хөтөлбөр ба усны хэрэглээний зорилтууд .................................................. 38 Зураг 9: Туул голын эхэн хэсгийн газар ашиглалт ............................................................................................ 41 Зураг 10: ЭҮТ хөтөлбөрийн бүтэц ...................................................................................................................... 54 

Хүснэгтийн жагсаалт

Хүснэгт 1. Биологийн олон янз байдлын зах зээл ба төлбөрийн төрлүүд ...................................................... 17 Хүснэгт 2:. ЭҮТ-ийн хөтөлбөрт оролцогч зууч байгууллагуудын төрөл, үйл ажиллагааны чиглэлүүд ..... 27 Хүснэгт 3: ЭҮТ-ийн төлбөрийн төрлүүд ........................................................................................................... 31 Хүснэгт 4: УБ хотын усны хэрэглээний бүлгүүд ба тооцоологдсон хэрэгцээ ................................................ 38 Хүснэгт 5: Туул голын эхэн хэсэг дэх хүн амын тархац................................................................................... 41 Хүснэгт 6: Улаанбаатар хотын орон сууцанд оршин суух өрхийн усны үйлчилгээний дундаж төлбөр ..... 60 

Товчилсон үгс

БОАЖЯ- Байгаль орчин, аялал жуулчлалын яам БОХ -Биологийн олон янз байдлын хүрээлэн МУЗГ- Монгол улсын Засгийн газар МЭҮ- Мянганы экосистемийн үнэлгээ ОУБХХ - Олон улсын байгаль хамгаалах холбоо ОХХС- Ойг хамгаалах ба хөгжлийн сан УБ- Улаанбаатар хот УСУГ - Ус Сувгийн Удирдах Газар ХХГТХЗ- Хан Хэнтий болон Горхи-Тэрэлжийн тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа ТХН- Төсөл хэрэгжүүлэх нэгж ТББ- Төрийн бус байгууллага ТТ- техник туслалцаа ЦХМ - Цэвэр хөгжлийн механизм ЭҮТХН- Экосистемийн үйлчилгээний төлбөрийн хөтөлбөрийн нэгж ЭҮТ- экосистемийн үйлчилгээний төлбөр

 

“Монгол оронд ЭҮТ-ийг нэвтрүүлэх боломж” судалгааны тайлан   Хуудас 4 

 

1. ОРШИЛ  

Экосистемийн үйлчилгээний төлбөрийн (ЭҮТ) зарчмыг Монголд нэвтрүүлэх боломж судалгааны ажлыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар байгуулагдсан ЭҮТ-ийн боломжийг судлах, зөвлөмж боловсруулах ажлын хэсэг болон Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын захиалгаар хийлээ.

Энэхүү судалгааны ажлын зорилго нь ЭҮТ-ийг Монголд хэрэгжүүлэх боломжийг судалж, Туул голын эхэн хэсгийн жишээн дээр авч явуулах гол арга хэмжээг тодруулж, үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах явдал байсан. Судалгааны ажлын хүрээнд олон улс орнуудад хэрэгжсэн, хэрэгжиж байгаа ЭҮТ ба ижил төстэй төсөл, хөтөлбөрүүдийн талаарх судалгааны тайлан, бүтээлүүдийг судалж, танилцах аялалаар олж мэдсэн мэдлэг, туршлагын үндсэн дээр тайланг боловсруулав.

ЭҮТ-ийн зарчим бол Монгол улсад шинэ асуудал юм. ЭҮТ-ийг шууд хэрэглэх цорын ганц “загвар” одоогоор байхгүй бөгөөд ЭҮТ-ийн чиглэлээр янз бүрийн зорилго, хэрэгжүүлэх хэлбэр, үр дүнтэй төсөл, хөтөлбөрүүд улс орнуудад хэрэгжиж байна. Энэ судалгаанд дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдсөн ЭҮТ-ийн үндсэн зарчим, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах бүх үе шат, оролцогч талууд, эдгээрийн үүрэг, хариуцлага, төлбөрийн хэлбэр, хэмжээ болон хөтөлбөрийг эхлүүлэхийн өмнө шийдвэрлэх шаардлагатай асуудлуудад гол анхаарлыг хандуулж, холбогдох тайлбаруудыг орууллаа.

Тайлангийн эхний хэсэгт үг хэллэгийн тайлбар, ЭҮТ-ийн үндсэн зарчим, үйлчилгээг худалдагч, худалдан авагч зэрэг гол оролцогч талууд болон хөтөлбөрийн үйл ажиллагааг удирдах, дэмжлэг үзүүлэх институциуд, ЭҮТ-ийг хэрэгжүүлэхэд нөлөө үзүүлэх хүчин зүйлүүдийг олон улсын туршлаганд үндэслэн оруулсан. Хоёр дахь хэсэгт ЭҮТ-ийг Монголын нөхцөлд хэрэгжүүлэхийн тулд одоогийн манайд үйлчилж буй хууль эрхзүйн орчин, талууд, институциудын оролцоо, төлбөрийг хийх арга зам, хэлбэрийн талаар авч үзлээ.

Зах зээлийн тогтолцоонд тулгуурласан менежментийн арга хэрэгсэл болох ЭҮТ-ийг Монголд үр дүнтэй нэвтрүүлж, сайн үр дүн гаргах үүднээс ирүүлсэн санал, шүүмжийг судлаач дуртайяа хүлээн авч судалгааны тайланд тусгах болно.

 

“Монгол оронд ЭҮТ-ийг нэвтрүүлэх боломж” судалгааны тайлан   Хуудас 5 

 

2. ЭКОСИСТЕМИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨЛБӨРИЙН ҮНДЭСЛЭЛ 

ЭҮТ гэж юү вэ? 

Экосистемийн үйлчилгээний төлбөрийг (ЭҮТ) олон янз байдлаар тодорхойлдог бөгөөд Вундер хэмээх судлаачийн (2005) тодорхойлолтонд ЭҮТ-ийн үндсэн агуулгыг сайн дүрсэлсэн учир бид авч ашиглалаа. Энэ тодорхойлолтоор:

нэг эсвэл бүлэг худалдан авагч нар нэг буюу хэд хэдэн худалдагч нартай сайн дурын үндсэн дээр нарийвчлан тодорхойлсон байгаль орчны үйлчилгээг худалдан авах тухай хууль ёсны гэрээг байгуулж дагаж мөрдөх ба худалдагч нар тохиролцсон газар ашиглалтын хэлбэрийг үргэжлүүлэн ашигласны дүнд бий болох экосистемийн тодорхой түвшний үйлчилгээнд мөнгөн болон бусад хэлбэрийн урамшууллыг худалдан авагч нар өгч байх үйл явц юм (Байгаль хамгаалах олон улсын холбоо 2007).

Энэ тодорхойлолтонд заагдсан ЭҮТ-ийн механизмын тухай дэлгэрэнгүй мэдээллийг энэ бүлэгт орууллаа. Ер нь ЭҮТ гэдэг нь экосистемийн үйлчилгээний зах зээлийг бий болгоход чиглэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, газар, нөөцийг зохистой ашиглах замаар экосистемийн үйлчилгээг бий болгож байгаа хүмүүс болон байгууллагад энэхүү экосистемийн үйлчилгээний үр шимийг хүртэгч, хэрэглэгч нар төлбөр төлөх тогтолцоог байгуулах тухай асуудал яригдаж байна.

Экосистемийн үйлчилгээ гэж юү вэ? 

Экосистемийн үйлчилгээний ухагдахууныг сайн ойлгох нь ЭҮТ-ийг хэрэгжүүлэх механизмыг зөв ойлгож хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой.

Экосистемийн үйлчилгээ гэж “хүний сайн сайхан амьдрах орчныг тогтвортой хангаж буй байгалийн экосистем болон түүнийг бүрдүүлэгч нэгдлүүдийн харилцан холбоо болон нөхцлүүдийг” хэлнэ (Дейли, 1997) эсвэл бүр энгийнээр “экосистемээс хүмүүсийн хүртэж буй ашиг тус” (МЭҮ 2005) юм.

Монгол орон олон янзийн байгалийн экосистемтэй. Нэг талаасаа эдгээрийн биет бүтээгдэхүүнийг (тухайлбал, бэлчээр, хэрэглээний мод, загас, ойн дагалдах баялаг) шууд авч ашиглах ба эсвэл үйлдвэрлэлийн түүхий эд болгон хэрэглэдэг. Үүнээс гадна, чухал ач холбогдол, үнэ цэнэ бүхий бусад үйлчилгээг бий болгодог ба эдгээр нь хүний ба эдийн засгийн сайн сайхан байдлыг дэмждэг. Ой, бэлчээр нь тухайлбал, голын ай савыг хамгаалж, цэнгэг усаар байнга хангах нөхцлийг бүрдүүлэх ба голын урсгалын доод хэсэгт оршин суугчдын ахуйн болон үйлдвэрлэлийн усны хэрэглээ, усан цахилгаан станц ба усалгаатай газар тариалан эрхлэх боломжийг бүрдүүлдэг. Ус ихтэй намгархаг газар нь усыг шүүж цэвэршүүлдэг ба голын доод хэсэгт оршин суугчид, барилга байгууламжийг үерт автагдаж, хохирол учрахаас хамгаалах чухал үүргийг гүйцэтгэдэг.

Байгалийн ургамлын нүүрстөрөгчийг шингээж, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг бууруулахад гүйцэтгэж байгаа үүрэг нь экосистемийн үйчилгээний бас нэгэн хэлбэр бөгөөд ач холбогдлыг нь

 

 

ж

зүа

жая

э

х

д

хэ

“Монгол 

гүнзгий ойлжуулчлалыболгодог. Эзарим жишэүйлдвэрлэлалдагдлыг б

Мянганы Экжилийн хугаамьжиргаанявдлыг сайжбүрдүүлэх збайгалийн шэнэ салбар

МЭҮ –нь ялхолбоог ойлбайгаль орчдагуу экоси(хүнс, ус); зхүртээх); ахэргээд нийг

Эх үүсвэр

 оронд ЭҮТ-

лгож эхэлж бг хөгжүүлэхЭдгээр нь Мээ юм. Ихэнлийг нэмэгдбагасгахад

косистемийацаанд зохинд үзүүлж бжруулах, хүзорилготой шинжлэх ухын мэдлэги

лангуяа, эколгоход чухачны төлөвлистемийн үйзохицуулах хуй, соёлынгэм, соёлын

р: МЭҮ 2005

-ийг нэвтрүү

байна. Байгх ба ахуйн сМонгол орнынх экосистемүүлэх, арил ихээхэн тус

н Үнэлгээ (ион байгуулбуй үр дагавүний амьжи хийжээ. Энхааны салбаийг үнэлсэн

осистемийн ал ач холбогөгчид, шийдйлчилгээг ер(уур амьсган (амралт зун сайн сайха

үлэх боломж”

галийн гоо ссоёл, заншиыг хөгжүүлэхм нь бүтээгдлжааны бүтэс дэм болж

МЭҮ)-г ололсан бөгөөдварыг үнэлэргааг дэмжиэхүү судалгарын дийлэанхны том

үйлчилгээ,гдолтой ерөдвэр гаргагчрөнхийд нь ал, өвчлөлиугаалга, сэтантай хэрхэ

” судалгааны

сайхан, биол, өв уламжхэд тус дэмдэхүүн, үйлээгдэхүүн ү байдаг бай

н орны эрдэд экосистемэх, эдгээр сиих үйл ажилгааны үр дүэнх судлаачбүтээлийн т

хүний сайнөнхий бүдүүч нар авч аш4 ангилсан йг хянах); дгэл санааныэн уялдаж б

ы тайлан 

логийн оложлалыг хадгм болж буй элчилгээгээрэйлдвэрлэлина.

эмтэд, судлийн өөрчлөистемийг халлагааны шүн нь дэлхийдын нэгдмэтөлөөлөл б

н сайхан амүвчийг гаргашиглаж эхэ байна. Эдгдэмжих (шимы) гэж ялгагуйг харуулж

н янз байдагалах таатаэкосистемийээ айл өрхиийг өргөтгөх

лаачдын орогдлийн улмамгаалах, тоинжлэх ухай дээрх нийэл үзэл бодлолсон.

ьжиргааны асан бөгөөдлж байна. Эээр нь хангм тэжээлийнгдах ба эдгэжээ (МЭҮ 20

Хуу

ал нь аялалай нөхцлийг йн үйлчилгэийн орлого, х, зардал

олцоотойгомаас хүний огтвортой аааны үндэслйгмийн бололыг илэрхий

хоорондынд олон орныЭнэ бүдүүвчах үйлчилгэн эргэлт, тоээр үйлчилг005).

удас 6 

л бий ээний

ор 4

шиглах лэлийг он йлсэн

н уялдаа ы чийн ээ оос гээ нь

 

“Монгол оронд ЭҮТ-ийг нэвтрүүлэх боломж” судалгааны тайлан   Хуудас 7 

 

Зураг 1: Экосистемийн үйлчилгээ ба хүний сайн сайхан амьжиргаанд оруулж буй ач тус 

ЭҮТ­ийн үндэслэл  Мянганы Экосистемийн Үнэлгээ хүний үйл ажиллагааны улмаас сүүлийн 50 жилд манай гаригийн экосистем хувирч буйг тогтоожээ. Үүний улмаас экосистемийн хүний сайн сайхан амьжиргаанд чухал ач холбогдолтой хангах, зохицуулах, дэмжих, ахуй, соёлын үйлчилгээ үзүүлэх чадавхи боломжийг их хэмжээгээр бууруулахад хүргэж байна. Экосистемийн доройтолтой тэмцэх хариу арга хэмжээг Монгол болон бусад орнуудад ч хэвшил болсон 2 чиглэлд авч хэрэгжүүлдэг. Үүнд, эхлээд хууль эрхзүйг газар болон нөөцийн ашиглалтын тодорхой нэгэн хэлбэрийг мөрдүүлэхэд чиглүүлнэ. Үүний дараа экосистемийн үйлчилгээний алдагдлыг бууруулах, багасгах, эсвэл орлуулах арга хэмжээг эхлүүлдэг (ОУБХХ олон улсын байгаль хамгаалах холбоо, 2007). Эхний чиглэлийн жишээнд тусгай хамгаалалтанд газар нутгийг авах, мөн ой, биологийн олон янз байдал, байгаль хамгаалах талаарх эрхзүйн зохицуулалтууд орно. Хоёр дахь чиглэлийн жишээнд голын урсгалын доод хэсэгт амьдрах хүн амыг үерээс хамгаалах, хянах далан байгуулах, хөрсний элэгдэл эвдрэл, усны чанарыг алдуулахгүйн тулд барьсан барилга байгууламжууд багтана.

Эдгээр чиглэлүүдийн аль нь ч бодитой үр дүнд хүргэхгүй гэдэг нь нотлогдоод байгаа билээ. Эрхзүйн зохицуулалтуудыг хэрэгжүүлэх, мөрдүүлэхэд төвөгтэй, их зардал шаардагдах ба ядуу, боломж багатай газар ашиглагч нарт ч өндөр зардал ноогддог учир үр ашигтай үйл ажиллагаа явуулахад саад тээг болдог байна. Экосистемийн алдагдлыг бууруулах, нөхөн сэргээх үйл ажиллагаа нь санхүү хөрөнгийн боломж муу засгийн газрын төсөвт хүнд ачаа болдог ба үр дүн нь экосистемийн доройтлын улмаас учирч буй гарз хохирлыг бүрэн нөхөж чаддаггүй, эсвэл доройтсон экосистемийн үйчилгээг бүрэн орлон гүйцэтгэх боломжгүй байдаг. Ихэнх тохиолдолд экосистемийг бүрэн доройтуулахаас зайлсхийх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг эхний ээлжинд авч, экосистемийн үзүүлж буй үйлчилгээний түвшинг дээшлүүлэхэд чиглэсэн ажил нь хямд төсөр бөгөөд, зардал үр ашгийн хувьд хамгийн боломжийн гэдгийг жил ирэх тутамд хүлээн зөвшөөрч байна. Эрхзүйн зохицуулалтын арга хэмжээг байгаль хамгаалах шууд урамшуулал, хөшүүргийн аргатай уялдуулан, хэрэгжүүлэх шаардлагатай гэдэг нь улам тодорхой болж байна.

ЭҮТ бол байгаль хамгаалах шууд урамшууллын аргын нэг юм. Газар ба байгалийн нөөцийг ашиглагч хүмүүс нь энэ нөөцөө хайрлан хамгаалж, тогтвортой ашиглалт явуулахад ямар нэгэн урамшуулал (эсвэл энэ ажлаас үүдсэн зардлын нөхөн төлбөр) авахгүй байгаа нь экосистемийг доройтуулах нэг гол шалтгаан гэдгийг хүлээн зөвшөөрсөний үндсэн дээр энэ арга хэрэгслийг санаачилжээ. Биет бүтээгдэхүүн, түүхий эд (өвс хадлан, мод, тариа ногоо)-ээс гадна экосистемийн бусад үйлчилгээг борлуулах замаар хүмүүс ашиг орлого олж чадахгүй байна. Ийм учраас экосистемийг хамгаалах ажил урамшуулагддаггүй, нөхөн төлөгддөггүй ажээ.

Жишээлбэл, Байгаль орчны, ойн, биологийн олон янз байдлыг хамгаалах засгийн газрын байгууллагууд үйл ажиллагааны төсөв багатай байдаг, иймээс ч байгаль хамгаалах сайн үр дүн гаргах төлөвлөлтийг хийх боломжгүй юм. Малчид өөрсдийн ашиглаж буй газар нь нийтийн эзэмшлийнх учир хамгаалах, зүй зохистой ашиглахыг боддоггүй, бэлчээрээ хайрлаж хамгаалсан ч үүний төлөө, мөн холбогдон гарах экосистемийн сайжирсан үйлчилгээний төлөө ямар нэгэн урамшуулал авдаггүй. Ингэснээр тэд газар, байгалийн нөөцийг ашиглахтай холбогдуулан шийдвэр гаргахдаа экосистемийн үйлчилгээг тооцдоггүй, энэ талаарх мэдлэг ч хомс юм. Хэдийгээр эдийн засгийн ач холбогдол бүхий экосистемийн үйлчилгээг хамгаалах олон нийтийн

 

“Монгол оронд ЭҮТ-ийг нэвтрүүлэх боломж” судалгааны тайлан   Хуудас 8 

 

сонирхол байгаа ч газар, байгалийн нөөцийг ашиглагчдын хувьд богино хугацаанд хувийн их ашиг олохын тулд байгаль орчинд хор хохирол их учруулах аргыг ихэнхдээ хэрэглэдэг.

Зарим тохиолдолд экосистемийн үйлчилгээний үр дүнд зарим хүн (үр ашгийг хүртэгсэд) ихээхэн хэмжээний ашиг олж байхад экосистемийг хамгаалдаг хэсэг нь (засаг захиргаа, нутгийн ард иргэд ) санхүү, эдийн засгийн байнгын хүндрэлтэй учирч байна.

Хуваарилалтын шударга бус зарчим газар ба байгалийн нөөцийн ашиглалтын явцад түгээмэл тохиолдож байгаа бөгөөд яагаад бусдад үзүүлэх экосистемийн үр ашгийн төлөө нэг хэсэг хүмүүс зардал, зарим тохиолдолд татаас гаргаж байх ёстой юм бэ? Манайд байгаа тодорхой жишээ гэвэл, тусгай хамгаалалттай нутгийн хамгаалалтын захиргаа өдөр тутмын үйл ажиллагаагаа явуулахад төсөв хүрдэггүй, мөн экологийн хувьд өндөр ач холбогдолтой нутаг дэвсгэрт оршин суудаг ард иргэд ядуу амьдралтай, хөдөлмөр эрхлэх, орлогоо нэмэгдүүлэх боломжоор хомс амьдарч байна. Энэ нөхцөл байдал нь эргээд байгаль хамгаалах үйлсэд сөрөг нөлөөтэй.

ЭҮТ газар ба байгалийн бусад нөөц ашиглагч нарт экосистемийн үйлчилгээг бий болгосны төлөө урамшуулдаг тогтолцоог бий болгох үйл явц юм. Энэ систем нь хувь хүнд олгох урамшууллыг олон нийтийн ашиг сонирхолтой нийцүүлэх механизмыг бий болгодог. ЭҮТ-ийн үндсэн зарчим нь экосистемийн үйлчилгээг үзүүлж буй хүмүүст урамшуулал олгодог байх ба үйлчилгээг хүртэгсэд төлбөр төлдөг байх явдал юм. Жишээлбэл, голын эхэн хэсэгт бэлчээр ашиглагч малчдад бэлчээрээ хуваарьтай, сэлгээтэй, талхахгүйгээр тогтвортой зүй зохистой ашигласны төлөө голын урсгалын доод хэсэгт оршин суугчид урамшуулал өгдөг болох эсвэл, усархаг, намагтай газрыг хамгаалах ажлыг явуулдаг төрийн байгууллагад хот суурин газрын оршин суугчдыг болзошгүй үерийн уснаас хамгаалах ажлыг хийж байгаа учир үйл ажиллагааны хангалттай төсөв хуваарилдаг байх ёстой.

ЭҮТ­ийн тогтолцоонд хэн оролцох, юунаас бүрэлдэх вэ?         

ЭҮТ нь экосистемийн үйлчилгээний хангалт, орлогын урсгал, ашиг шим, бусад санхүү, эдийн засгийн үр шимийг хоорондын холбоог бий болгоход чиглэсэн. Экосистемийг хамгаалснаар үйлчилгээг нь нийгэмд хүргэж байгаа боловч үүний төлөө ямар ч ашиг хүртдэггүй явдлаас ангижирч, үр ашгийг хүртэгч нийгмээс эргүүлэн газар ба байгалийн бусад нөөцийг ашиглагч нар урамшуулал авах нь шударга хуваарилалт болох юм.

Үүнийг схемчлэн үзүүлбэл:

 

 

Ү

“Монгол 

Энэ бүлгийшаардлагатҮүнд:

• Хахам(үйашаваялг

• Худоруэконөхбат

• ЭҮбагбай

• ЭҮтодтоо

 оронд ЭҮТ-

Эх

н эхэнд заатай хэд хэд

мгийн энгиймгийн багаайлчилгээ үзүшиглагч, Тусагчийн жишгаруулагч ү

далдагч, хууулж болохосистемийнхцлүүдийг хталгаажуул

ҮТ маш тодогц болгон) сйгалийн бус

ҮТ худалдандорхой хэлбоцох боловч

-ийг нэвтрүү

үүсвэр: ОУБ

Зура

асан ЭҮТ-ийэн чухал ач

йн шаардлаар нэг хүн (хүүлэгч) нэг осгай хамгаалшээнд хотынйлдвэр гэх

удалдан авагүй. Талууд үйлчилгээнхарилцан зөсны дараа т

орхой тогтосанал болгосад нөөц аш

н авагчаас хбэрийг бий бч заримдаа

үлэх боломж”

БХХ олон улс

аг 2: ЭҮТ-ийн

йн тодорхойч холбогдол

агын нэг болхэрэглэгч) боролцоно. Хлалттай нутн оршин суумэт

агч нарын хэдын хоорондний түвшинөвшилцөж гэталууд гэрэ

осон экосисодог ба энэхшиглалтын х

худалдагч рболгох ёсто шууд бус т

” судалгааны

сын байгаль х

н гол бүрэлдэ

йлолтыг авчлтой элемен

л ЭҮТ-д экоболон экосиХудалдагчитгийн хамгаагчид, усан ц

энийг ч ЭҮТд сайн дуры, төлбөрийнэрээнд тусгээг мөрдөж,

стемийн үйлхүү тогтоосохэлбэрүүди

руу чиглэсэной. Ихэнх тотөлбөрийн х

ы тайлан 

хамгаалах хо

эхүүн хэсгүүд

ч үзвэл ЭҮТнтүүдийг авч

осистемийн стемийн үййн жишээндалалтын зацахилгаан с

Т-ийн гэрээнын үндсэн дэн хэмжээ богана. Нэгэнт биелүүлэх

лчилгээг (эсон үйлчилгэйг мөн нари

н мөнгөний охиолдолд тхэлбэр боло

олбоо, 2007

д

Т-ийг хэрэгжч үзэх ёстой

үйлчилгээг лчилгээг худ голын эхэахиргаа гэх мстанц, хүлэм

нд өөрийн хээр гэрээг болон бусад гт гэрээнд га үүрэгтэй

свэл хэд хэдээг үзүүлдэгийвчлан гар

урсгал буютөлбөрийг бох зээл, татв

Хуу

жүүлэхэд зайй (Вундер, 2

худалдан аудалдагч эн хэсгийн гамэт. Худалдмжийн хий

хүслээр бус байгуулах бгэрээний арын үсэг зу

дэн үйлчилгг газар болоргана

юу төлбөрийбэлэн мөнгөварын хөнгө

удас 9 

йлшгүй 2005).

авагч

азар дан

хүчээр а

урж

гээг он

н өөр өлөлт,

 

“Монгол оронд ЭҮТ-ийг нэвтрүүлэх боломж” судалгааны тайлан   Хуудас 10 

 

ажлын байр, хүнс, техникийн туслалцаа, орон нутгийг хөгжүүлэх ажил ба бусад мөнгөн бус дэмжлэг байдаг

• ЭҮТ бол “нөхцөлт” төлбөр бөгөөд цаг хугацааны турш үйлчилгээг үзүүлэхтэй шууд холбогдоно. Нөхцөлт байдал бол ЭҮТ-ийн тодорхойлолтын чухал хүчин зүйл юм. Хэрэв экосистемийн үйлчилгээг бий болгож буй газар ашиглалтын тогтоосон үйл ажиллагааг явуулаагүй тохиолдолд төлбөр хийгдэхгүй.

• Төлбөрийн нөхцлийг хангахын тулд экосистемийн үйлчилгээ байгаа эсэхийг шалгах боломжтой байх ба нэмэлт үйлчилгээг хэмжихийн тулд мөн суурь үзүүлэлтүүдийг урьдчилан тогтоосон байх ёстой. Үүний тулд учир шалтгааны хэлхээ (үйл явц), оронзайн хэмжээс, тархацыг тогтоож, гарч буй дэвшлийг хялбараар мэдэх, хяналт шинжилгээг хийх нотлогоо, шалгуур үзүүлэлтүүдийг боловсруулж, өөрчлөлтийг байнга ажиглахын тулд экосистемийн бий болгож буй үйлчилгээг хэмжих энгийн, үнэмшилтэй, баталгаажуулсан хэмжилтүүдийг боловсруулах хэрэгтэй (Томич ба бусад 2004).

Эдгээр үзүүлэлтүүдээс гадна ЭҮТ-ийн тогтолцоог дэмжих хууль эрхзүйн болон бүтэц зохион байгуулалтын орчин хэрэгтэй байдаг. Экосистемийн үйлчилгээний төлбөрийг бий болгох, төлбөрийн ноогдуулах, төлбөрийн мөнгийг газар ашиглагч нар болон тусгай хамгаалалттай нутгийн хамгаалалтын захиргаанд шилжүүлэх, мөн газар ашиглах, эзэмших өмчлөх өмчийн харьцаа зэргийг хуульчлан зааж өгсөн байх ёстой. Мөн түүнчлэн, үйлчилгээг худалдагч, худалдан авагч хоёулаа экосистемийн үйлчилгээний талаарх нарийвчлал, үндэслэлтэй мэдээллийг байнга хүртэж байх ёстой.

ЭҮТ-ийн үндсэн зарчим бол экосистемийн үйлчилгээг үзүүлэгчид байгаль хамгаалахад зарцуулж буй зардлыг нь нөхөн төлөх урамшууллыг үзүүлж буй үйлчилгээний түвшин, хэлбэрээр нь харгалзуулан өгч байх явдал юм. Үүнтэй зэрэгцэн, экосистемийг үйлчилгээг хүртэгч үйлчилгээний үндэслэлтэй тогтоосон түвшин, хэлбэрээр төлбөрийг төлж байх ёстой (Зураг 3).

Хэрэв экосистемийн үйлчилгээг үзүүлсэний төлбөрийг үр ашигтай, тогтвортой байлгахын тулд, төлбөрийг тогтоохдоо үнэлэмж нь экосистемийн үйлчилгээг бий болгоход зарцуулсан зардлаас их байх ба үйлчилгээг хэрэглэгч нарын хүртэж буй ашиг шимээс бага байхаар зохицуулдаг. Бодит амьдрал дээр төлбөрийн түвшнийг цэвэр эдийн засгийн үнэлгээн дээр бус харин хэлэлцүүлэх, зөвшилцөх замаар тогтоодог байна.

 

“Монгол оронд ЭҮТ-ийг нэвтрүүлэх боломж” судалгааны тайлан   Хуудас 11 

 

Эх сурвалж: Пагиола ба Платаис нар 2007

Зураг 3: Экосистемийн үйлчилгээний төлбөрийн утга санаа

ЭҮТ­ийн хамгийн түгээмэл хэлбэрүүд  

Хэдийгээр ЭҮТ-ийг экосистемийн ямар ч үйлчилгээнд хэрэглэж болох ч, бодит байдалд нэг талаасаа хэрэглэгчийн зүгээс үйлчилгээг худалдан авах хүсэл, нөгөө талаасаа худалдагчийн зүгээс хэрэглэгчийн санал болгож буй үйлчилгээний төлбөрийн хэмжээг хүлээн зөвшөөрөх хүсэл нийлж байж ЭҮТ-ийн зарчим хэрэгжинэ.

Амьдрал дээр ЭҮТ ихэвчлэн эдийн засгийн үнэ цэнэ бүхий үйлчилгээнүүдээр хязгаарлагддаг ба эдгээр нь газар болон байгалийн нөөц ашиглалтын тодорхой хэлбэрүүдтэй бодитой холбоотой байдаг.

ЭҮТ бол байгаль хамгаалах харьцангуй сүүлийн үеийн арга хэрэгсэл юм. Сүүлийн 15 жилээс энэ зарчмыг газар дээр нь хэрэгжүүлж байгаа бөгөөд Азийн орнуудад хэрэгжээд арав хүрэхгүй жил болж байна. ЭҮТ-ийн ихэнх хөтөлбөрүүд нь экосистемийн үйлчилгээний усны хагалбар, биологийн олон янз байдал, уур амьсгал, байгалийн үзэсгэлэнт газар гэсэн дөрвөн (Зураг 4) чиглэлд хэрэгжсэн буюу хэрэгжиж байна (FEEM 2006).

 

 

хо

чххх

До

“Монгол 

Эдгээр экобусад хүмүбүрдэж бай(offset) зэрэболовч, ЭҮхангамжтайоршин суугнь хэдийгээчиглэлээр хэрэглэгчидхэрэглээнийхэрэгжүүлэх

Дараагийн орууллаа.

 оронд ЭҮТ-

системийн үүст хүрч, үйгаа юм. Хэг ЭҮТ-ийн ҮТ-ийн хүрэй холбоотойчдын усан хэр дутуу ойЭҮТ-ийн

д (ус ашиглй төлбөрийх суурь нөх

бүлэгт ЭҮТ

-ийг нэвтрүү

Зураг 4

үйлчилгээ үр ашгаа хүэдийгээр д үйл ажиллээнд хийгдсй. Усны хагахангамжийнйлгодог болхөтөлбөрийлагч)-ийн хйн хураамжцлүүдийг бү

Т-ийг бусад

үлэх боломж”

Эх үүсв

4. Экосистем

бүр нь экоүртээж байаян дэлхийлагааны хэдсэн ихэнх албарын мен хоорондыовч), усан хйг түлхүү хэрэгцээ шаийн заншилүрдүүлж ба

д улс орну

” судалгааны

вэр: Диксон 2

ийн гол үйлч

осистемийг йгаа тул ЭҮйн нүүрстөрд хэдэн хэлажил нь усенежмент бон биет холбхангамж, түхэрэгжүүл

аардлага, ул болсон тойна.

уудад хэрхэ

ы тайлан 

2007

чилгээ, төрлө

хамгаалж ҮТ-ийн хөтөрөгчийн худлбэр түгээмсны хагалболон усны убооны талааүгээлтийн блэхэд их ундны усыгогтолцоо зэ

эн ашиглаж

өөр

байгаа хүнөлбөрийг бдалдаа, дүймэл хэрэглэбарыг хамгаурсгалын доар хүмүүс сбүтэц нь боднөлөө үзүг худалдан эрэг нь ЭҮ

ж байгаа та

Хууд

н/байгууллаий болгох йцүүлэн хамэгдэх болжаалах, ундноод хэсэгт асайн мэддэгдитой зэрэгүүлсэн. Үй авах хүсэТ-ийн хөтөл

алаарх мэд

дас 12 

агад бус боломж мгаалах ж байгаа ны усан амьдрах г (зарим г нь энэ лчилгээ л, усны лбөрийг

ээллийг

 

“Монгол оронд ЭҮТ-ийг нэвтрүүлэх боломж” судалгааны тайлан   Хуудас 13 

 

3. ОЛОН УЛСАД ЭКОСИСТЕМИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨЛБӨРИЙН ХЭРЭГЛЭЭ, ҮҮНИЙГ МОНГОЛЫН НӨХЦӨЛД ТОХИРУУЛАХ   

ЭҮТ­ийн хэрэглээ (үйлчилгээний төрөл бүрээр)  

Усны хагалбар ба хөрс

 

Усны хагалбар, хөрсний чиглэлээр ЭҮТ-ийн хөтөлбөрийн олон улсад нэр нь түгсэн хоёр жишээ бол АНУ-ын Нью Йорк болон Коста-Рикагийн Хередиа хотуудад байдаг. Хэдийгээр эдгээр 2 хотыг хэмжээний хувьд хооронд нь харьцуулашгүй том жижиг боловч ЭҮТ-ийг хэрэгжүүлсэн аргачлалын хувьд хоорондоо төстэй (масштабын хувьд мэдээж ондоо) юм. Хоёр хотын ус хангамжийн асуудал хариуцсан менежерүүдын хувьд голын эхэн хэсгээс урсаж ирж байгаа усны хомсдол, чанарын сөрөг өөрчлөлт тулгамдсан асуудал болсон учир хот руу орж ирж байгаа голын усыг цэвэршүүлэх биш харин голын эхэн хэсэгт усны хэмжээ чанарыг хамгаалах арга хэмжээ авахаар шийдвэрлэжээ.

Нью Йорк хотын жишээ (Пагиола, Платаис, [2007]). Дэлхийн хамгийн том, баян хотуудын нэг болох Нью Йорк хот усны хэрэгцээгээ хотын хойт хэсэгт орших Катскилл нурууны усны хагалбараас хангадаг. Усны чанар байгалиасаа сайн бөгөөд ундны усанд хэрэглэхэд тохиромжтой, шүүх, цэвэрлэх шаардлагагүй байжээ. Хотын хэрэглээ өдөрт 4-5 тэрбум литр байсан байна. Харьцуулбал Улаанбаатар хот өдөрт 0.2 тэрбум орчим литр ус хэрэглэдэг. 1980-д оны сүүлээр Катскилл уулын орчмын хөдөө аж ахуйн чиглэлээр ашигладаг байсан газар ашиглалтанд өөрчлөлт орж, суурин газрын хэмжээ нэмэгдсэн нь усны чанарт муугаар нөлөө (цэгэн бус бохирдлын эх үүсвэр, бохирын ус цутгах, хөрсний элэгдэл ихсэх зэрэг) үзүүлэх болжээ.

Хотын төлөвлөлт хариуцсан хүмүүс усны чанарыг сайжруулахын тулд хоёр сонголтын аль нэгийг хийх болсон байна. Нэг дэх сонголт бол 4-6 тэрбум долларын өртөгтэй, жил бүр ашиглалтын зардал нь 250 сая доллар болох ус цэвэршүүлэх байгууламжийг байгуулж ашиглах (нийт зардал нь өнөөгийн үнэ цэнээр 8-10 тэрбум доллар). Нөгөө сонголт нь Катскилл нурууны усны хагалбарын орчимд оршин суугч, газар эзэмшигч нартай төлөвлөгөө боловсруулан хамтран ажиллаж, голын усыг бохирдуулж буй шалтгааныг арилгах замаар усны чанарыг сайжруулах байлаа.

Тэд хоёр дахь сонголтыг хийсэн. Энэ бол ЭҮТ-ийн сонгодог хэлбэрийн нэг бөгөөд янз бүрийн арга хэмжээ, үйл ажиллагаа бүхий (фермерүүдийн барилга байгууламжаа сайжруулахад төлбөрийн хэлбэрээр мөнгөн тусламж олгох, бохирдлыг бууруулах чиглэлээр мал аж ахуй, газар тариалангийн арга хэмжээнүүдийг багтаасан) хөтөлбөр юм. Энэхүү төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд Нью Йорк хот 1.5 тэрбум доллар зарцуулсан бөгөөд энэ нь ус цэвэршүүлэх байгууламж барих гэсэн нөгөө хувилбарын 20% -д хүрэхгүй бага зардлаар хэрэгжүүлжээ. Энэ хоёр сонголтын аль ч тохиолдолд хотын ус хэрэглэгчид гарч байгаа зардлыг усны хэрэглээний төлбөрийн хураамж болон хотын захиргаанаас гаргасан бонд/зээлдүүлэх механизмаар дамжуулан төлөхөөр зохицуулсан ажээ. Усыг бохирдуулчихаад араас нь бохирдлыг цэвэршүүлэх их зардал

 

“Монгол оронд ЭҮТ-ийг нэвтрүүлэх боломж” судалгааны тайлан   Хуудас 14 

 

гаргалгүйгээр ЭҮТ-ийн аргыг судалж хэрэгжүүлсэнээр Нью Йорк хотынхон чанар сайтай усаар байнга хангагдаж, зорилгоо амжилттай хэрэгжүүлсэн. Үүнээс гадна ЭҮТ нь усны хагалбарыг хамгаалснаас гадна усны хагалбарын үзүүлж буй бусад экосистемийн үйлчилгээг ( амрах, зугаалах орчныг бүрдүүлсэн, биологийн олон зүйлүүдийг хамгаалсан зэрэг )давхар хамгаалалтанд авчээ.

Экосистемийн үйлчилгээг үзүүлж буй хүмүүст өгч буй урамшууллыг хотын ус хэрэглэгчдийн усны хэрэглээний төлбөрийн орлогоос (ус ашигласны төлбөрийг орон сууцны конторын хураамжаар дамжуулан авдаг) төлж байгаа аж. Тэмдэглэн хэлэхэд, энэ жишээнд өгүүлж буй “зах зээл” нь Нью Йорк хотын усан хангамж хариуцсан байгууллага ба голын эхэн хэсэгт оршин суугчид, бизнес эрхлэгчдын хооронд бий болж буй бөгөөд хотын олон сая ус хэрэглэгчид нь хотын усан хангамжийн байгууллагаар дамжуулан голын эхэн хэсгийнхэнтэй харьцаж байна.

Коста-Рика улсын Хередиа хотын жишээ ( Кастро [2002], Баррантес ба Гамез [2007])

Хередиа бол Коста-Рика улсын нийслэл Сан Хосе хотоос холгүй орших Их сургуулийн хотхон юм. Нью Йорк хоттой адил усаа авдаг голын эхэн хэсэгт экосистем доройтсоноос ундны усны бохирдлын асуудалтай тулгарсан тус хотынхон асуудлаа шийдэхийн тулд ЭҮТ-ийн хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Үүний тулд хотын цэвэр усны шугаманд холбогдсон 50 мянган хэрэглэгчээс татвар авч үүнийгээ голын эхэнд орших фермерүүдэд хамгаалалтын арга хэмжээг авахад зарцуулж байна. Хередиа хот өдөрт 3 сая литр ус хэрэглэдэг бөгөөд УБ хотын хэрэглээний 0.01% юм.

Тус хотын усны асуудлыг ЭҮТ-ийн зарчмыг хэрэгжүүлэх замаар шийдэхээр болсон бөгөөд урьдчилсан судалгааг голын эхэн хэсэгт амьдардаг фермерүүдийн дунд хийжээ. Фермерүүд голын эхэн хэсгийн ойг хамгаалах хүсэлтэй байсан бөгөөд нэг га ойг хамгаалахын тулд жилд 75 ам доллар зарцуулах тооцоо гарчээ. Ойг хамгаалахад зарцуулах зардлыг олохын тулд хотын ус хэрэглэгчдийн усны хураамжийн хэмжээг нэмэх тооцоог хийж үзсэн байна. Үүгээр нэг шоо дөрвөлжин метр ус зарцуулахад ноогдох тарифын хэмжээг нэг центээр нэмэгдүүлэхэд нэг га-д зарцуулах 75 долларын зардлыг нөхөх боломж гарчээ. Ийнхүү Хередиа хотын Экосистемийн үйлчилгээний төлбөрийн хэмжээг хотын ус хэрэглэгч бүрийн хэрэглээний тарифыг 1-3% -иар нэмэгдүүлэн тогтоожээ. Төлбөрийн хэмжээг усны тарифын тодорхой хувиар тогтоох нь мөнгөний ханш уналт, үнийн өсөлт зэргээс хамаарахгүй сайн талтай. ЭҮТ-ийг хэрэгжүүлсэнээр тус хотын усан хангамж, усны чанар эрс сайжирчээ.

ЭҮТ-ийн дараагийн нэг онцлог жишээ бол Франц улсын Перриер-Виттел компанийн тухай юм. Цэвэр ус савлагч хувийн үйлдвэр болох Перриер-Виттел компани усаа авдаг голын ойролцоох фермерүүдтэй хамтран ЭҮТ-ийн хөтөлбөр хэрэгжүүлж байна. фермерүүд малын тэжээлийн ургамал тариалахдаа химийн бордооны хэрэглээг багасгаж, болих, үүний оронд химийн бус байгаль орчинд хоргүй органик бордоо хэрэглэх, фермээс гарах бохирдлыг бууруулах, хог хаягдлыг голын усанд орохоос хамгаалж, зөв менежмент хийх зэрэг ажлуудыг тус компанитай гэрээ байгуулан хийх бөгөөд усны чанарыг хадгалах, гүнийн усыг бохирдлоос сэргийлэх, хамгаалах болон байгаль орчинд ээлтэй бусад хийж байгаа ажлын зардлыг компани фермерүүдэд нөхөн төлдөг байна. 1980-аад оноос эхлэсэн энэ хөтөлбөрөөр үйлчилгээний төлбөрийг жилд нэг га-д 230 ам доллараар тогтоожээ. Хөтөлбөрт усны чанарт хамгийн их нөлөө үзүүлж байгаа фермерүүдийг оролцуулан ажиллаж байгаа юм байна.

 

“Монгол оронд ЭҮТ-ийг нэвтрүүлэх боломж” судалгааны тайлан   Хуудас 15 

 

Хятад улсад ЭҮТ-тэй төстэй “эко- нөхөн төлбөрийн” хөтөлбөр хэрэгжүүлээд 10 гаруй жил (АХБ, 2010)болж байгаа бөгөөд ЭҮТ-өөс ялгагдах онцлог нь экосистем нь их доройтсон газар байгаль хамгаалах ажил хийж байгаа орон нутгийнханд төлбөрийг улсын төсвөөс өгдөг бөгөөд 5 жилийн төлөвлөгөөндөө хөтөлбөрийн үйл ажиллагаа санхүүжилтийг тусган хэрэгжүүлдэг байна.

Хятадын Фужиан муж бол Хятад улсын усны хагалбарын эко- нөхөн төлбөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр тэргүүлэгч бөгөөд Мин, Жьюлонг, Жин гэдэг 3 голын сав газарт хөтөлбөр хэрэгжүүлж байна. Энэ 3 голын хөтөлбөр анх 2003 оноос эхлэн хэрэгжсэн бөгөөд голын урсгалын доод хэсэгт оршдог аж үйлдвэр сайн хөгжсөн, чинээлэг амьдралтай хотуудаас голын эхэн хэсэгт оршдог ядуу, хөрөнгө багатай нутгийнханд байгаль орчноо хамгаалах, голын усны бохирдлыг багасгах, эрхэлж буй бизнесийг байгальд ээлтэй, хаягдалгүй болгох чиглэлээр үйл ажиллагаа явуулахад санхүүгийн нөөцийг шилжүүлэх, хамтарсан санхүүжилт хийх замаар үйл ажиллагаа явуулж байна.

Хөтөлбөрийн хүрээнд 2003-2008 оны хооронд 96 сая юаны байгаль хамгаалах (сав газрын нэгдсэн менежментийн үйл ажиллагаа: үнээ малын ферм, загас үржүүлгийн ферм, орон сууцны хорооллын хог хаягдал боловсруулах, цэвэрлэх байгууламжуудыг барих, усны эх үүсвэрийг хамгаалах, нөхөн сэргээх, хөдөө аж ахуйн гаралтай цэгэн бус бохирдлын эх үүсвэрийг арилгах, үйлдвэрийн хог хаягдал үүсэхээс сэргийлэх, хаягдлыг бууруулах, онлайнд байрлуулсан хог хаягдлын эх үүсвэрийг ажиглах хяналт, шалгалтын хөтөлбөр гэх мэт) хөрөнгө оруулалтыг хийжээ. Үүний үр дүнд оршин суугчдаас усны бохирдолтой холбоотой гомдлын тоо эрс багасч, усны чанарын шаардлагыг 2004 онд 83-84% хангадаг байсан бол 2008 онд 98.5-100 % хангадаг болжээ.

Ойн экосистемийн үйлчилгээний сонгодог жишээний нэг бол Вьетнамын Лам Донг мужийн Дай Нин Усан цахилгаан станцийн ЭҮТ-ийн хөтөлбөр юм. 300 мегаваттын хүчин чадалтай төрийн өмчит энэ станци 750 сая шоо метр усыг ашиглан 1.2 тэрбум квт цаг цахилгаан үйлдвэрлэдэг юм байна. Уг станцийг 2008 онд ашиглалтанд оруулсан бөгөөд 2009 оны эхнээс экосистемийн үйлчилгээний төлбөрийг төлж эхэлжээ. Төлбөрийг Лам Донг мужийн Ойг хамгаалах ба хөгжлийн Санд шилжүүлдэг (ОХХС) ба энэ сангаас ЭҮТ-ийг ойг хамгаалагч, эзэмшигч нарт хуваарилдаг байна. 2009 оны эхний улиралд 337 мянган долларыг ЭҮТ-д төлсөн бөгөөд жил бүр 1.4 сая ам долларын төлбөрийг ойг эзэмшигчдэд төлж байхаар төлөвлөжээ.

Төлбөрийг ОХХ Сангаар дамжуулан ойг хамгаалагч, эзэмшигч нарт өгдөг бөгөөд сангийн зүгээс усны хагалбарын нутаг дэвсгэр дэх ойн нөөцийг хамгаалж, нөхөн сэргээж, хөрсийг элэгдлээс сэргийлэх чиглэлээр хийж байгаа ажлын чанарт хяналт үнэлгээ хийдэг байна.

Лам Донг мужийн ОХХ санд экосистемийн үйлчилгээний төлбөрийн хөтөлбөрт жил бүр усан цахилгаан станциас 1.4 сая ам доллар, хот суурингийн усан хангамжийн газраас 337 мянган ам доллар, эко-аялал жуулчлалын компаниудаас 56 мянган ам долларыг тус тус авч хөтөлбөрийн санхүүжилт болон экосистемийн үйлчилгээ үзүүлэгч нарт зарцуулдаг болжээ.

Ойг хамгаалах менежмент хийж байгаа айл өрх бүрт жилд хамгаалагдсан нэг га ой тус бүрт 11 ам доллар ЭҮТ гэж өгч байгаа ба үүнээс гадна a) засгийн газрын 5 сая га ойн нөөцийг хамгаалах хөтөлбөрийн хүрээнд (нийт 661 төсөл) төслийн гэрээ байгуулж хамгаалалтанд авсан нэг га ой тутамд 5 ам доллар; б) ойг хамгаалах ядуу өрхийг дэмжих засгийн газрын хөтөлбөрийн хүрээнд

 

“Монгол оронд ЭҮТ-ийг нэвтрүүлэх боломж” судалгааны тайлан   Хуудас 16 

 

тосгоны иргэдийн хороо болон ойн менежментийн зөвлөлөөс хамтран удирддаг дэд хөтөлбөрөөс (135 дэд хөтөлбөр) хамгаалсан ойн нэг га тутамд 5 ам доллар; в) Засгийн газрын уулархаг нутгийн үндэсний цөөнхийн ядуу өрхүүдийг дэмжих хөтөлбөрийн ойг хамгаалах үйл ажиллагааны дэд хөтөлбөрөөс (304 хөтөлбөр ) нэг га тутамд жил бүр 5 ам доллар, мөн оролцогч хүн бүрт сард 15 кг цагаан будаа; г) Засгийн газрын Ойн үйлдвэрлэл, ойн нөөцийг хамгаалах 30А хөтөлбөрөөс хамгаалсан ойн нэг га тутамд 11 ам доллар болон 84 сарын хугацаанд сар бүр нэг хүнд 15 кг цагаан будаа өгдөг хөтөлбөрүүд тус тус хэрэгжиж байгаа ажээ.

Хамгаалалтанд авсан ойн га тутамд 40 ам доллараас бага урамшууллыг айл өрх бүрт олгох нь өнөөгийн зах зээлийн нөхцөлд харьцангуй бага бөгөөд хэрэв ой, ойн ургамалан бүрхүүлийг аливаа хүний нөлөөлөлд өртөхөөс сэргийлэх “цэвэр хамгаалалт”-ын горимоор ажиллавал энэ урамшууллын хэмжээ хангалттай байх болов уу? Хэрэв төрөөс тавих хяналтыг багасгах тохиолдолд ойг ашиглагч, хамгаалагч нар ажлаа үргэлжлүүлэн хийсээр байвал мэдээж урамшууллын хэмжээ тохиромжтой байна гэдэг нь мэдэгдэнэ.

Иргэд, нөхөрлөл өөрсдийн хамгаалж буй ойгоо өөрсдийн мэдлийн гэдгээ мэдэрч, ой хамгаалсны үнэ цэнэ ач тусыг ЭҮТ-ийн хөтөлбөрийн хэрэгжилтээр мэдрэх тусам, засгийн нуруун дээр байгаа ачаалал багасч өнөөгийн ойн хуулийг мөрдүүлэх, хамгаалалт, хяналтанд тавихад зарцуулж буй зардал буурах ба хамгийн гол нь ойн экологийн үзүүлж буй үйлчилгээний үнэ цэнийг бүх талууд ойлгож, үнэлсэнээр ойн нөөц жинхэнэ утгаараа хамгаалагдана.

Биологийн нөөц, олон янз байдал, байгалийн үзэсгэлэнт газар

Манай ард иргэдийн дунд биологийн олон янз байдлыг (биологийн төрөл зүйл ч гэдэг) хамгаалах ухагдахууныг ихэвчлэн туруутан амьтдыг хамгаалах гэж өрөөсгөл ойлгодог. Нөгөө талаар биологийн нөөцийг мөн конвенцэд “хүний хэрэгцээг хангаж буй эсвэл хангах боломжтой генетикийн нөөц, организм ба эдгээрийн хэсэг, популяци эсвэл экосистемийн биотекийн бусад бүрэлдэхүүн” гэж заасан байна.

Энэ бүлэгт биологийн олон янз байдал, биологийн нөөцийн талаар бид авч үзлээ. ЭҮТ-ийн зарчмыг хэрэгжүүлэхэд энэ хоёр ухагдахууныг салган авч үзэхэд хүндрэлтэй. Үүнээс гадна биологийн нөөц, байгалийн гоо сайхныг (жишээлбэл: байгалийн аялал жуулчлал, түлээний болон хэрэглээний зориулалтаар мод огтлох, ойн дагалт баялаг, үр тариа, ногоо, загас, малаас гарах бүтээгдэхүүн ) ашигласны төлбөр, зах зээл болон холбогдох эко-зах зээлийг ЭҮТ-ийн зарчим мөн биш гэсэн маргаан бас байгааг дурьдах нь зүйтэй. Зарим нь эдгээрийг ЭҮТ биш харин ердийн “ногоон”зах зээлийн бүтээгдэхүүн гэдэг байна.

Биологийн олон янз байдлыг хамгаалах чиглэлээр дэлхий дээрх өнөөгийн ихэнх санхүүжилт нь “экосистемийн үйлчилгээний төлбөр” нэрийн доор хэрэгжиж байгаа бөгөөд энэ нэр нь хандивлагч, санхүүжүүлэгч нарын дунд тодорхой хэмжээгээр “мода”-нд байгаатай холбоотой байх магадлалтай. Эдгээрийг бүгдийг ЭҮТ-ийн зарчмын дагуу гэхэд хэцүү ба бодит байдалд ихэнх нь эсвэл хандивлагчаас мөнгө салгахын тулд моданд орсон нэрийг ашигласан, эсвэл байгалийн үзэсгэлэнт газар, ан амьтан ихтэй нутгийн ард иргэдэд ердийн татаас өгөх зарчмаар хэрэгжиж байгаа төслүүд байдаг ажээ.

 

“Монгол оронд ЭҮТ-ийг нэвтрүүлэх боломж” судалгааны тайлан   Хуудас 17 

 

Хэрэв бид экосистемийн үнэ цэнэд тулгуурласан зарчмыг хэрэгжүүлэхийг зорьж байгаа бол экосистемийн үйлчилгээний үр шимийг хүртэгч, хэрэглэгч нарт шууд төлбөр ноогдуулж байгаа эсвэл тэдэнд нөхөн төлбөр, урамшуулал олгож байгаа санхүүжилтийн механизмын зарчмуудыг сайн ялгах ёстой. Өөрөөр хэлбэл, тухай экосистемийн үйлчилгээний үнэ цэнэ болон үйлчилгээг үзүүлэхэд гарч буй зардлын хооронд шууд тодорхой уялдаа холбоо байх ёстой гэдэг дээр ЭҮТ-ийн зарчим тулгуурлана.

Зах зээл, төлбөрийн хэлбэрүүдийн зарим жишээнүүдийг энд оруулсан бөгөөд манай улсад эдгээр хэлбэрүүдийн аль нь илүү тохиромжтойг мэргэжлийн хүмүүс оролцуулан хэлэлцүүлгийн явцад тогтоох нь зүйтэй.

Байгаль орчны тогтворшлийг дэмжсэн, биологийн олон янз байдлыг хамгаалах, төлбөр, зах зээлийн янз бүрийн аргууд олон орнуудад хэрэгжиж байгаа ба эдгээр жишээг 1 дүгээр хүснэгтэд орууллаа.

Хүснэгт 1. Биологийн олон янз байдлын зах зээл ба төлбөрийн төрлүүд

Чухал ач холбогдолтой амьдрах орчныг худалдан авах 1 Хувь хүн эсвэл ТББ-иуд биологийн олон янз байдлыг хамгаалах зорилгоор биологийн хувьд

өндөр ач холбогдол бүхий хувийн эзэмшлийн газрыг авах 2 Засгийн газрын байгууллагаас хамгаалах зорилгоор нийтийн эзэмшлийн газрыг авах

Зүйл ба зүйлийн амьдрах орчны төлбөр 1 хайгуулын эрх (Тодорхой заасан газраас генетикийн материалыг цуглуулах авах, турших ба

ашиглах) 2 Судалгааны зөвшөөрөл (Тодорхой заасан нутагт дээж авах, хэмжилт хийх эрх ) 3 Зэрлэг амьтдыг агнах, загас барих, байгалийн ургамал түүх зөвшөөрөл 4 Эко аялал, жуулчлалын зөвшөөрөл ( нэвтрэх, зэрлэг амьтдыг ажиглах, түр байрлах, ууланд

аялах) Биологийн олон янз байдлыг хамгаалах төлбөр

1 Хамгаалалтыг хөнгөвчлөх (газар эзэмшигчийн тодорхой хэсэг газарт зөвхөн биологийн олон янз байдлыг хамгаалахын тулд тогтоосон үйл ажиллагаа явуулж байгаагийн төлөө мөнгө өгөх бөгөөд газрыг зарсан тохиолдолд энэхүү хамгаалалтын эрх мөн дамжин хадгалагдана)

2 Хамгаалах зориулалтаар газрыг түрээслэх (газар эзэмшигчийн тодорхой газарт зөвхөн биологийн олон янз байдлыг хамгаалахын тулд тодорхой хугацааны турш түрээслэн мөнгө өгнө)

3 Хамгаалах концесс (ой хамгаалалт хариуцсан засгийн газрын агентлагт хамгааллын үйл ажиллагаа явуулахын тулд ойн тогтоосон газрыг өгч, санхүүжилт хийх )

4 Тусгай хамгааалалттай газар нутагт орон нутгийн иргэдийн концесс (хувь хүн эсвэл, нөхөрлөл тогтоосон ой эсвэл бэлчээрийн нутагт тухайн газарт байгаа биологийн олон янз байдалд сөрөг нөлөө үзүүлэх үйл ажиллагааг халж, ээлтэй үйл ажиллагаа явуулахаар гэрээ байгуулан ашиглах эрхийг олгох)

5 Хувийн эзэмшлийн фермерийн аж ахуй, ой, бэлчээрт биологийн олон янз байдлыг болон эдгээрийн амьдрах орчныг хамгаалах зорилгоор менежментийн гэрээ байгуулан ажиллах

“Дээвэр ба арилжаа”-ны зохицуулалтын Арилжаалах эрх Ус намгархаг газарт сөрөг нөлөөллийг бууруулах арилжаалж болох кредит (байгалийн эрүүл ус

намгархаг газарт бизнесийн үйл ажиллагааг эрхэлснээс гарах сөрөг нөлөөллийг өөр ижил төстэй газарт байгаль хамгааллын ажлыг явуулсанаар дүйцүүлэн тэнцвэржүүлэх эрх. Жишээлбэл, нэг га талбайг эзлэх гол горхи бүхий газарт орон сууц барих бол тухай барилгын компани өөр нэг ижил төстэй орчны доройтож, бохирдсон газрыг нөхөн сэргээнэ эсвэл нөхөн сэргээх ажлын эрхийг (кредит) өөр мэргэжлийн байгууллагад шилжүүлж холбогдох зардлыг тухайн барилгын компани бүрэн хариуцахаар хийсэн зохицуулалт- Экологийн зах зээлийн нэг бүтээгдэхүүн).

Арилжаалж болох бизнесийн зориулалттай газрын кредит (тодорхой газарт биологийн олон янз байдлын амьдрах орчныг бий болгох эрх, дээр өгүүлсэнтэй төстэй)

Арилжаалж болох биологийн олон янз байдлын кредит (байгалийн газарт бизнес эрхэлж, тухайн орчны биологийн олон янз байдалд сөрөг нөлөө үзүүлсэний хариуд ижил төстэй өөр газарт

 

“Монгол оронд ЭҮТ-ийг нэвтрүүлэх боломж” судалгааны тайлан   Хуудас 18 

 

биологийн олон янз байдлын хамгаалалтын арга хэмжээний хамгийн үндсэн стандарт хэмжээг хангах үйл ажиллагаа явуулах эрх)

Биологийн олон янз байдлыг хамгаалах бизнесийг дэмжих Биологийн олон янз байдлыг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг компанийн хувь

эзэмших Биологийн олон янз байдалд ээлтэй бүтээгдэхүүн (эко шошго)

Эх сурвалж: Уайт ба Харе, 2004

“Ногоон” буюу байгаль орчны тогтвортой бүтээгдэхүүний талаарх хэрэглэгчдийн мэдлэг үүн дээр уламжлан эдгээр бүтээгдэхүүний хэрэгцээ улам бүр өсөн нэмэгдэж байна. Гарал үүслийн баталгаатай мод ба ойн дагалдах баялагийн бүтээгдэхүүний олон улс дахь өнөөгийн үнэ цэнэ 5 тэрбум ам доллар хүрээд байгаа ба дараагийн арван жилд 15 тэрбум ам доллар болох таамаг гарсан байна (Ecosystem Marketplace, 2005). Түүнчлэн хөдөө аж ахуйн органик бүтээгдэхүүний хэрэгцээ жил бүр 20 хувиар нэмэгдэж буй бөгөөд Олон улсын Органик Бүтээгдэхүүний Хөдөлгөөнөөс биологийн олон янз байдлыг хамгаалах стандартыг улам чангатгаж эхлээд байна (IFOAM 2002).

Экошошгыг аялал жуулчлалын салбарт улам өргөнөөр ашиглаж байна. Тухайлбал, Экошошгын төрлийн нэг санаачлага болох “Ногоон сертификац”-ийг Латви улсын Байгаль орчны сан ба Аялал жуулчлалын холбооноос хэрэгжүүлжээ. Үүний зорилго нь байгальд ээлтэй жуулчлалыг хөгжүүлж, орон нутгийн иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд чиглэсэн. Тэгэхээр Ногоон сертификац бол биологийн олон янз байдлыг хамгаалах, байгалийн нөөцийн ашиглалтыг багасгах, байгаль ээлтэй жуулчлалыг санал болгох, орон нутгийн гаралтай хүнсний бүтээгдэхүүнээр үйлчлэх, орон нутгийн байгаль, ёс заншил, түүхийн онцлогуудын тухай өргөн хүрээтэй мэдээллээр хангах үйлчилгээг үзүүлж буй компаниудад олгож буй экошошго юм (Ecotourism Latvia 2011). Оросын Катунский Шим мандлын хамгаалалттай газарт тухайн экологийн хувьд цэвэр нутгийн нэр хүндийг ашиглан орон нутгийн иргэдийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнд хамгаалалтын захиргааны тэмдэгийг нааж борлуулах төсөл хэрэгжжээ. Катунский хамгаалалттай газар гэсэн худалдааны тэмдэгийг албажуулсан ба уг тэмдэг бүхий бүтээгдэхүүнийг Москва, Санкт Петрбург, Новосибирск зэрэг хотуудад борлуулж байна. Энэ тэмдэг бүхий зөгийн бал нь Москва хотын Улс ардын аж ахуйн үзэсгэлэнгийн 2002 оны шагнал авчээ (http://www.ecoagriculture.org/). 

Байгалийн нөөц ашигласны төлбөр ба аялал жуулчлалын хураамж нь байгаль хамгаалах санхүүжилтийн эх үүсвэрийн олон нийт сайн мэдэх эх сурвалж бөгөөд дэлхийн өнцөг булан бүрт манай оронд ч хэрэглэгддэг. Эдгээр төлбөрүүдийг байгалийн нөөцийн ашиглалт, ашиглалтын түвшнийг тохируулахад ашигладаг. Сүүлийн жилүүдэд төлбөрийн хэмжээг бодит үндэслэлтэй тогтооход их анхаарч байна. Төлбөрийн хэмжээг ихэнх тохиолдолд уламжлал болгон хэт багаар тогтоодог ба энэ нь зах зээлийн бодит үнээс доогуур мөн хэрэглэгчийн төлөх хүслээс бага байдаг байна. Хувийн хэвшлийнхнийг энэ төрлийн зохицуулалтанд оролцуулах, орон нутгийн иргэдэд ашиг шимийг хүртээх явдал нь олон орны хувьд тэргүүлэх ач холбогдолтой болоод байна. Жишээлбэл, Өмнөд Африкийн Тусгай хамгаалалттай газрынхан аялал жуулчлал болон жуулчлалтай холбоотой худалдаа үйлчилгээг хувийн хэвшлийнхэнд хариуцуулж, үнийг чөлөөлж өгсөн ажээ. Ингэснээр жуулчдын очих дуртай 11 газрыг хувийн хэвшлийнхэнд өгч жуулчдын буудаллах буудал, бусад үйлчилгээг хувийн хэвшлийнхэн хариуцсанаар хамгаалалттай газарт орох орлого огцом нэмэгджээ (Fearnhead 2003). ОХУ-ын Угра тусгай хамгаалалттай нутгийн захиргаанд харьяалагддаг бүх обьектийг орчны бүсэд байх байгууламжуудын хамт түрээслэх нээлттэй тендерийг Оросын Байгалийн нөөцийн яамаар батлуулан зарлажээ. Тендерийн

 

“Монгол оронд ЭҮТ-ийг нэвтрүүлэх боломж” судалгааны тайлан   Хуудас 19 

 

баримт бичгийг боловсруулах ажлыг Биологийн олон янз байдлыг хамгаалах төвийнхөн хийж, үүний өмнө нутгийн иргэд, газар эзэмшигч, ашиглагч нартай гэрээ байгуулсан байна. Калуга мужийн Худалдаа аж үйлдвэрийн танхим мөн оролцож, иргэдийг мэдээллээр хангах ажлыг хариуцсан байна (Grigoryan 2004).

Био-хайгуулийн төлбөр-ийг арилжааны зорилгоор ан амьтан өсгөх сонирхолтой (косметик, эрүүл хүнс, эм үйлдвэрлэлийн чиглэлээр ) компаниуд төлдөг байна. Тусгай хамгаалалттай газарт биологийн эсвэл генетикийн материалын хайгуул хийгч нь био-хайгуулын төлбөрөөс гадна судалгааны төлбөр, урьдчилсан төлбөр, бүтээгдэхүүний үр ашгийн ноогдол хуваарилалт зэргийг нэмж гэрээндээ тусгадаг ажээ. Жишээлбэл, 1990-д оны үеэс Коста Рика улсын Үндэсний Биологийн олон янз байдлын хүрээлэн (БОХ) эмийн үйлдвэрлэлийн олон улсын Мерск компанитай байгалийн материал ашиглуулах гэрээ хийжээ. Мерск компани үүний хариуд БОХ-ийн техникийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, мөн зах зээлд амжилттай борлогдсон эмийн бүтээгдэхүүний ашгаас ноогдол хуваарилах зэргээр туслаж байна. БОХ ижил төстэй гэрээг өнөөгийн байдлаар косметик, үнэртэй ус үйлдвэрлэгч Givaudan-Roure, эмийн орцонд хэрэглэдэг шавьж нийлүүлэгч Bristol‐Myers‐Squib,  арьсны арчилгааны тос үйлдвэрлэгч AnLyticum, INDENA зэрэг хэд хэдэн компаниудтай байгуулан ажиллаж байна (Zebich‐Knos 1997).

Янз бүрийн корпораци, байгууллагууд бас биологийн олон янз байдал, экосистемийг хамгаалахад сайн дурын тусламж дэмжлэгийг үзүүлдэг. Эдгээр байгууллагууд нь экосистемийн үйлчилгээний үнэ цэнийг сайн ойлгосоны үндсэн дээр туслаж байгаа билээ. Камбож, Лаос зэрэг орнуудад Дэлхийн байгаль хамгаалах сан Шведийн гэрийн мебель үйлдвэрлэгч IKEA компанитай хамтран “хариуцлагатай ой ашиглагч” зарчмыг нэвтрүүлж байна. Дал модыг тариалах, хураах, ашиглах, худалдаалах болон ард иргэдийн түвшинд дал модны тогтвортой эх үүсвэр бий болгох чиглэлээр санхүүгийн дэмжлэгийг энэ хөтөлбөрийн хүрээнд хийжээ. HSBC хэмээх олон улсын банк өөрийн байгаль орчин, нийгмийн хариуцлагын хөтөлбөрийн хүрээнд дэлхийн өнцөг булан бүрт биологийн олон янз байдлыг хамгаалах санаачлагуудыг дэмжин ажилладаг. Жишээлбэл, Арабын Эмират улсын Фужайра гэдэг газар тус улсын анхны тусгай хамгаалалттай газрыг байгуулахад тус банк дэмжлэг үзүүлжээ. Орон нутгийн нүүдэлчдийг байгаль хамгаалагч болгон элсүүлж, хамгаалалтын захиргааг байгуулах, биологийн олон янз байдал, эдгээрийн амьдрах орчны суурь судалгаа, усны дээж авч шинжлэх, орон нутгийн иргэдтэй зөвшилцөх, хамгаалалтын менежментийн төлөвлөгөө боловсруулахад тусламжийг чиглүүлж 3 жил санхүүжүүлсэн байна.

Амьдрах орчныг хамгаалах банк (нөлөөг бууруулах банк ч гэж нэрлэдэг) бол “Дээвэр ба арилжаа” (Cap and Trade) хэмээх бохирдлыг бууруулах менежментийн ерөнхий аргын биологийн олон янз байдлыг хамгаалах нэг төрөл юм. Дээвэр ба арилжаа гэдгийг товч тайлбарлавал, бохирдлыг үндэсний хэмжээнд бууруулахын тулд Засгийн газар эхлээд бохирдлын байж болох хамгийн дээд (дээврийн өндөрийг) хэмжээг тогтоох бөгөөд хэрэв бохирдол ялгаруулагч компанийн хэмжээ дээвэрт хүрэхээргүй бага тохиолдолд их бохирдол гаргаж буй компанид бохирдлын кредитээ зарах замаар өөрийн бохирдлыг багасгах үйл ажиллагааны зардлаа санхүүжүүлэх, цаашид технологийн шинэчлэл хийх боломжтой болдог байна. Биологийн олон янз байдлыг хамгаалах Дээвэр ба арилжаа тогтолцоо нь ховор ховордсон зүйлүүдийн кредитыг худалдаалах худалдан авах нөхцлийг бий болгодог юм. Амьдрах орчныг хамгаалах банк байгуулагдсан үед ховор зүйлийн амьдрах орчныг өөрийн эзэмшлийн газарт хамгаалж буй газар эзэмшигч амьдрах орчны “хадгаламж”-ийг банканд хийж, үүний төлөө кредит буюу “санхүүжилт

 

“Монгол оронд ЭҮТ-ийг нэвтрүүлэх боломж” судалгааны тайлан   Хуудас 20 

 

авах эрх”-ийг авч болно. Хэрэв өөр нэгэн газар эзэмшигч ижил төрлийн ховордсон зүйлийг нутагшуулах, амьдрах орчныг нь өөрийн эзэмшилдээ бий болгохыг хүсвэл хамгаалах банкнаас кредитийг мөнгөөр худалдан авах ба энэ мөнгийг эхний газар эзэмшигч рүү шилжүүлдэг зарчмаар хамгаалах банк ажилладаг ажээ.

Хамгаалах концесс нь газар өмчлөгч, эзэмшигчдэд газраа бизнесийн зориулалтаар худалдах, эсвэл түрээслэх, эсвэл биологийн олон янз байдалд сөргөөр нөлөөлөх үйл ажиллагаа явуулах эрхийг нь шууд төлбөр хийх замаар авч тухайн газар нутгийг хамгаалалтанд авдаг. Хамгаалах концесс газрын эзэн эсвэл эзэмшигч (хөгжиж буй орны нутгийн иргэд эсвэл орон нутгийн захиргаа) ба эдгээр эрхийг худалдан авагч (ихэвчлэн олон улсын ТББ) нарын хооронд харилцан үүрэг бүхий гэрээг байгуулахаас эхэлдэг. Хамгаалах концессийн биологийн олон янз байдлыг хамгаалах ажлыг хөдөөгийн хөгжилтэй хослуулдаг хөтөлбөр эсвэл орон нутгийн иргэдийн дундын ашиг хуваах арга замаас ялгагдах онцлог нь хоёр талаасаа нарийвчлан тогтоосон гэрээ (газар ба байгалийн нөөцийн ямар үйл ажиллагааг явуулах эсвэл хориглох, хир хэмжээний төлбөр үүнд ноогдуулах гэдгийг заасан) байгуулан ажилладагт оршдог. Хэдийгээр “Хамгаалах концесс”-ийн зарчмыг олон улс оронд янз бүрийн байгууллага олон талаас нь тайлбарлаж ашигладаг боловч АНУ-д байрлалтай, олон улсад үйл ажиллагаагаа явуулдаг хоёр том ТББ энэ талаар голлон ажиллаж, ихээхэн туршлагыг хуримтлуулаад байна. Консервейшн интернейшнл ТББ голчлон хөгжиж буй орны газар эзэмшигчидтэй гэрээ байгуулсаны үндсэн дээр тусгай хамгаалалттай нутгийн 2.25 сая га газрыг жил бүр 725 мянган долларын зардлаар концессиор хамгаалдаг бөгөөд тусламжийн сангаараа дамжуулан жил бүр 17.5 сая ам долларыг зарцуулж байна (CI 2009). Найче консерванси ТББ жил бүр ойролцоогоор нэг тэрбум ам долларыг АНУ болон бусад орнуудад биологийн олон янз байдлыг хамгаалах, чухал ач холбогдолтой байгалийн үзэсгэлэнт газруудыг хамгаалах зорилгоор худалдан авах, менежмент хийхэд зарцуулдаг (Ellison 2003).

Уур амьсгал

Нүүрсхүчлийн санхүүжилтыг ЭҮТ-ийн нэгэн хэлбэр гэж ойлгож бас болох юм (Нүүрсхүчлийн шингээлтийн үнэ цэнэд суурилсан учир). Манай улсын эрх ашигт нийцэх хоёр төрлийн нүүрсхүчлийн санхүүжилтийн механизм байдаг. Цэвэр хөгжлийн механизм (ЦХМ) ба Нүүрсхүчлийн сайн дурын зах зээл гэж. НҮБ-ийн Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцид тодорхойлсоноор ЦХМ бол “хөгжиж байгаа орнуудад ялгаралтыг бууруулах төсөл бөгөөд ялгаралтын баталгаажсан бууралтын кредитыг авах замаар санхүүжилт эх үүсвэр бүрдүүлэх боломжтой”. Онолын хувьд ЦХМ –ийн төслүүд ойжуулах, ойг нөхөн сэргээх замаар санхүүжилт авч болох ч, төслийг боловсруулах, хянан шалгах шаардлагууд нь маш төвөгтэй. Магадгүй ийм шалтгаанаар олон хөгжиж байгаа орнуудад, Монголд ч гэсэн ЦХМ-ийг ойн экосистемийг нөхөн сэргээх санхүүжилтийн механизм гэсэн утгаар анхаарал тавих явдал бага байгааг тайлбарлаж болох юм.

Нүүрсхүчлийн сайн дурын зах зээл гэдэг нь Ойн хандлага/Экосистемийн зах зээл байгууллагын тодорхойлсоноор “одоогийн зохицуулалтын (Киотогийн протоколын) хүрээнээс гадуурх нүүрсхүчлийн ялгаралтын бүх кредитыг худалдан авах” зах зээл юм. Хятад улсын жишээг авч үзье. Гао-лигонг шан байгалийн нөөцийн газрын өмнө хэсгийн доройтсон газрыг унаган зүйлүүдээр нь дахин ойжуулжээ. Гол зорилго нь зэрлэг амьтдын амьдрах орчныг бий болгох, байгалийн гоо үзэсгэлэнг нөхөн сэргээснээр олон улсын нүүрсхүчлийн сайн дурын зах зээл дээр нүүрсхүчлийн ялгаралтын кредит худалдах байв. Энэ зорилгын хүрээнд байгалийн нөөц газрыг

 

“Монгол оронд ЭҮТ-ийг нэвтрүүлэх боломж” судалгааны тайлан   Хуудас 21 

 

нутгийн иргэдийн сөрөг нөлөөллөөс хамгаалахын тулд эргэн тойрон дахь ойг дахин сэргээж, завсрын бүс байгуулжээ. Орон нутгийн ногоочид, тосгодын оршин суугчид газраа ойжуулахыг зөвшөөрч, хүч хөдөлмөрөөрөө оролцсон ба нутгийн ойжуулах компани мод тарих зөвлөмж, арга зүйгээр хангаж, хийн ялгаралтын баталгаажилтын хугацаанд арчлан тордож иржээ. Үүний үрээр ойгоос бий болсон орлогоор нутгийн иргэд амьжиргаагаа сайжруулж, ойжуулсанаас үүсэх ялгаралтын кредитээр орон нутгийн ойжуулах компани санхүүжилтийн эх үүсвэрээр хангагджээ. Төслийн үр шимийг 433 өрхийн 2108 ногоочид, тосгоны оршин суугчид хүртсэн байна.

ЭҮТ­ийн худалдагч, худалдан авагч нарын төрлүүд  

ЭҮТ-ийг санхүүжилтийн эх үүсвэрээр нь хэрэглэгчийн санхүүжилттэй эсвэл засгийн газрын санхүүжилттэй гэж ялгах ба бодит байдалд ихэнх нь эдгээр хоёрын холимог санхүүжилттэй байдаг байна. Эдгээрийн онцлогийг танилцуулбал:

o хэрэглэгчийн санхүүжилттэй ЭҮТ-ийн хөтөлбөрт худалдан авагч нар нь экосистемийн үйлчилгээг шууд хэрэглэгч нар байдаг байна. Жишээлбэл, усан цахилгааны станциар эрчим хүч үйлдвэрлэгч голын эхэн хэсгийн газар ашиглагч нарт голын эхийн хагалбар газрыг зохистой хамгаалахын тулд төлбөр төлдөг. Судалгаанаас үзэхэд ийм төрлийн ЭҮТ маш үр ашигтай хэрэгждэг байна. Яагаад гэвэл,ЭҮ-ийн үнэ цэнийн талаар хамгийн сайн мэдлэгтэй талууд оролцсон, үйлчилгээний төлбөрийн механизмыг үр ашигтай ажиллуулах ач холбогдлыг өөрийн биеэр мэдэрсэн, мөн үйлчилгээний чанар үр дүнг бодит байдлаар хүрч байгаа эсэхийг хянах боломжтой, үйлчилгээний гэрээг сайжруулах, дахин тохиролцох, эс хүсвэл гэрээнээс татгалзах нөхцлийг мэддэг аж. ЭҮТ хөтөлбөр санхүүжилтийн шинэ эх үүсвэрийг үйлчилгээг хүртэгсэдээс бий болгодог учир засгийн газрыг санхүүгийн бэрхшээлээс ангижрахад ач тустай. Ийм төрлийн хөтөлбөрүүд санхүүжилт, төлбөрийг хариуцсан завсрын (зууч) байгууллага (ТББ)-ыг ажиллуулдаг.

o Засгийн газрын санхүүжилттэй ЭҮТ-ийн хөтөлбөрт худалдан авагч нь засгийн газар байх бөгөөд үйлчилгээг хэрэглэгчид, олон нийтийн ашиг сонирхолыг төлөөлж ажилладаг. Зуучлагч байгууллагаар засгийн газрын нэг агентлаг ажиллах ба даян дэлхийн байгаль орчны асуудлын тохиолдолд олон улсын санхүүгийн байгууллага, ТББ, байгаль хамгаалах байгууллага бас ажиллаж болдог байна. Мөн түүнчлэн Засгийн газрын санхүүжилттэй ЭҮТ-ийн тохиолдолд үйлчилгээг үзүүлэгч буюу худалдагч нар сайн дурын үндсэн дээр оролцдог байна. Хэрэв хөтөлбөр нь хэрэглэгчийн төлбөрөөс санхүүждэг тохиолдолд төлбөр нь заавал төлөх нөхцөлтэй.

Ер нь экосистемийн үйлчилгээг зарах боломжтой олон худалдагч бий. Үүнд экосистемийн үйлчилгээг хүргэхэд тус дэм болох газар эзэмшигчид, нийтийн эзэмшилтэй газрын тохиолдолд тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа орох боломжтой. Газар ашиглалтын хэлбэрүүд болох бэлчээрийг талхлах, ой модыг огтлох, уул уурхай, ойн түймэр, хортон шавьжийн тархалт, ойн дагалт баялагийг хайр гамгүй түүх зэрэг нь усны хөрсөнд нэвчих нэвчилт, ууршилт, элэгдэл болон бусад үйл явцад сөргөөр нөлөөлж голын доод хэсэгт байгаа ус хэрэглэгчдийн усны нөөц, чанарыг муутгадаг.

o ЭҮТ-ийн олон хөтөлбөр газар өмчлөгч, эзэмшигч нар руу чиглэсэн байдаг. Тухайлбал, усны хагалбарын тохиолдолд үйлчилгээг худалдагч нар нь голын эхэн хэсэгт амьдрах малчид, оршин суугчид зэрэг эргэн тойрныхоо байгалийн нөөц баялагаас амьжиргаагаа

 

“Монгол оронд ЭҮТ-ийг нэвтрүүлэх боломж” судалгааны тайлан   Хуудас 22 

 

залгуулдаг хүмүүс юм. Ойн тохиолдолд мөн ялгаагүй ойгоос амьжиргаагаа залгуулдаг түлээчид, жимсчид, нутгийн иргэд эсвэл малчид үйлчилгээг худалдагчид болно.

o ЭҮТ-ийн зарим хөтөлбөр нь нийтийн эзэмшлийн газрын эзэмшигч нарт чиглэдэг. Тусгай хамгаалалттай газар нутаг бол нийтийн эзэмшлийн газарт хамаарна.

ЭҮТ-ийн хөтөлбөрийн янз бүрийн хэлбэр, төлбөрийг хурааж авах, дамжуулах төрөл бүрийн механизм байх бөгөөд эдгээрийн зарим түгээмэл хэлбэрээс танилцуулья.

Засгийн газрын харьяа байгаль хамгаалах байгууллагыг санхүүжүүлэх зорилгоор төлбөрийг бүрдүүлэх: засгийн газрын доторх төсвийн хуваарилалт

ЭҮТ-ийн олон хөтөлбөрийг засгийн газрын төсвийн зарим орлогоос (татварын орлого гэх мэт) санхүүжүүлдэг. Бразили улсын “Экологийн нэмүү өртгийн албан татвар” үүний нэг жишээ болох юм. Холбооны үндсэн хуулиар бүх төрлийн бизнесийн үйл ажиллагаанд татвар ноогдуулдаг ба татварын орлогын 25%-ийг мужуудын захиргаадад хуваариладаг байна. Энэ орлогын 75%-ийг муж бүр эдийн засгийн хөгжилд зарцуулах бөгөөд үлдсэн 25%-ийг өөрийн тэргүүлэх ач холбогдолтой арга хэмжээнүүдийг санхүүжүүлдэг аж. Орлогын энэ хувийг экосистемийн үйлчилгээний төлбөрт зарцуулдаг мужуудын тоо улам нэмэгдэж байгаа юм байна. Парана ба Минас мужуудад худалдааны албан татварын хураамжийн 5%-ийг ундны усаа авдаг голын эхэн хэсэгт байгаль хамгаалах үйл ажиллагаанд зарцуулдаг. Тусгай хамгаалалттай нутаг, хязгаарлалтын бүс бүхий газруудын орон нутгийн захиргаадад үйл ажиллагаа явуулсаны нөхөн төлбөрийг ийм замаар шийддэг байна. Энэ хөтөлбөр жил бүр 17.5 сая ам доллар гаргадаг бөгөөд Парана мужийн нэг сая га газрыг ойжуулж байгаа. Мөн жил бүр 5.2 сая ам долларыг Минас Герайсын нэг сая гаруй га ойг хамгаалахад зарцуулж байна (May et al 2002).

Засгийн газрын харьяа байгаль хамгаалах байгууллагыг санхүүжүүлэх зорилгоор төлбөрийг бүрдүүлэх: хувийн хэвшил- засгийн газарт

Хэдийгээр түгээмэл бус ч зарим ЭҮТ-ийн хөтөлбөр экосистемийн үйлчилгээг хэрэглэгч нараас санхүүжилт босгож, засгийн газрын байгаль хамгаалах байгууллагын үйл ажиллагаанд зарцуулдаг байна. Эквадор улсын Куенка хот үүний жишээ болох юм. Эквадорийн Андийн нурууны өмнө хэсэгт орших Куенка хотын усны хангамжийн 60 гаруй хувийг зэрэгцээ орших “Кажас” тусгай хамгаалалттай газраас авдаг байна. Усан хангамжийн асуудлыг хотын харилцаа холбоо, ундны ус, бохирдол ус, цэвэрлэх байгууламж хариуцсан байгууллага хариуцах ба менежментийг Кажас хамгаалалтын захиргаа хариуцдаг ажээ. Хамгаалалтын захиргааны санхүүжилтийн ихэнх хувь Куенка хотын ус хэрэглэгчдийн усны төлбөрийн хураамжаас бүрдэх ба ус хангамжийн компаниар дамжуулан орлогоо хурааж авдаг юм. Захиргааны зардлаа нөхөхийн хажуугаар энэ санхүүжилтээс хамгаалалттай газарт нэмж хамгаалах газрыг худалдан авах, усны менежментийн төсөл хэрэгжүүлэх, фермерүүдэд усыг үр ашигтай зарцуулах чиглэлээр техникийн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэхэд ашигладаг байна. 2003 гэхэд хамгаалалтын захиргааны санхүүжилт 700 мянган ам доллар байсан ба үүний 200 мянган ам доллар нь усны хэрэглээний төлбөр, тусгай хамгаалалттай газарт нэвтрэх хураамжийн орлогоос бүрдэж байжээ (Espinosa 2005).

Байгаль хамгаалах ТББ-ийг санхүүжүүлэхийн тулд төлбөрийг бүрдүүлэх: хувийн хэвшлийнхэн ТББ-д

 

“Монгол оронд ЭҮТ-ийг нэвтрүүлэх боломж” судалгааны тайлан   Хуудас 23 

 

Зарим ЭҮТ-ийн хөтөлбөр экосистемийн үйлчилгээг хэрэглэгчид эсвэл хувийн компаниудаас байгаль хамгаалах үйл ажиллагааг явуулж буй ТББ-ийг дэмжих санхүүжилтийн эх үүсвэр гаргуулдаг байна. Коста Рика улсын Ла Эсперанза-гийн усан цахилгаан станцийн жишээг авч үзье. Голын доод хэсэгт орших энэ усан цахилгаан станцийн удирдлага, голын эхэн хэсэг дэх ус цуглах талбайд орших тропикийн ойг хамгаалах үйл ажиллагаа явуулдаг Монте Верде ТББ-ийн хооронд гэрээ байгуулжээ. Гэрээг байгуулах үндэслэл нь ус хагалбарт орших ой гидрологийн чухал үйлчилгээг үзүүлдэг бөгөөд ойг сайн хамгаалснаар усны эх үүсвэр тогтвортой хангагдана гэж үзээд усан цахилгаан станц үүнд дэмжлэг үзүүлж төлбөр хийх хүслээ илэрхийлжээ. Гэрээний үндсэн хэсэг нь тухайн ойг эзэмшигч хувь иргэдэд чиглэсэн бөгөөд тухайн эзэмшигч ойгоо хамгаалах хүсэлтэй, хамгаалах бодитой үйл ажиллагааг эрхэлбэл тус станц төлбөр хийхээр нөхцлийг гэрээнд тусгажээ. Хөтөлбөр хэрэгжих эхний 5 жилд төлбөрийг нэг га хамгаалагдсан ой бүрт 3 ам доллараас 10 ам доллар болгон нэмэгдүүлэх, 5 дахь жилээс жил бүр нэг га-д 10 ам доллар төлж байхаар тохиролцжээ. Үйлдвэрлэж буй цахилгааны тарифыг тооцохын тулд 10 ам доллар/га-ийн нэгжийг суурь болгон авсан байна. Энэхүү гэрээний дагуу уснаас цахилгаан үйлдвэрлэгч 3000 га ойд төлбөр хийх ба энэ нь тухайн орчмын нийт ойн 88%-ийг болжээ. Гэрээний үргэлжлэх хугацаа 99 жил юм. ЭҮТ-ийн хөтөлбөр нь тус усан цахилгаан станцын засвар үйлчилгээний зардлын хэмжээг ихээхэн нэмэгдүүлсэн (ойролцоогоор 21% нэмэгдсэн) хэдий ч байгаль хамгаалах ТББ-ийн жилийн төсөвт ( жилийн төсвийн 10-25%) том хөрөнгө оруулалт хийжээ (Rojas and Aylwyard 2002).

Газар өмчлөгч, эзэмшигчдийн газраа хамгаалахад урамшуулал өгөх зорилгоор төлбөрийг бүрдүүлэх: Засгийн газрын сангаас хувийн газартай иргэд, байгалийн нөөц ашиглагчдад дэмжлэг үзүүлэх

Хэд хэдэн оронд иргэдийг хувийн газартаа байгаль хамгаалах, байгальд ээлтэй үйл ажиллагааг явуулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор үндэсний ЭҮТ-ийн санг байгуулан ажиллуулж байна. Коста Рика улсын Ойжуулалтыг Санхүүжүүлэх Үндэсний Сангийн (ОСҮС) жишээг энд дурьдах нь зүйтэй. Энэ хөтөлбөрийг тус улсын Ойн хуулиар баталгаажуулсан бөгөөд тухайн хуульд экосистемийн үндсэн дөрвөн үйлчилгээг (нүүрчхүчлийг шингээх, усны хагалбарыг хамгаалах, биологийн олон янз байдал, байгаль орчныг хамгаалах, жуулчдыг татах байгалийн гоо сайхны үйлчилгээ зэрэг) хуульчилжээ. Энэхүү хуулиар засгийн газар газар өмчлөгч, эзэмшигчтэй эдгээр үйлчилгээг үзүүлэх гэрээ байгуулах, ОСҮС-г байгуулж, ажиллуулах эрхзүйн орчныг бүрдүүлсэн байна. Усны хагалбарыг хамгаалах ажлын хүрээнд дөрвөн хэлбэрийн газар ашиглалтыг хүлээн зөвшөөрчээ. Үүнд: ойжуулалтын арга хэмжээ, ойг хамгаалах, агро-ой, байгалийн нөхөн сэргээлт зэргийг оруулжээ. Тусгай хамгаалалттай нутгийн санхүүжилтийг тусдаа хөтөлбөрөөр хийхээр тусгажээ. Энэ санд газрын тос, байгалийн хий, нүүрснээс гарган авсан түлшний арилжаанаас авах татварын 3.5%-ийг төвлөрүүлж, үйлдвэрлэлийн зориулалтаар ус ашиглагч (усан цахилгаан станц, савлагаатай ус,архи пиво ундаа үйлдвэрлэгч, усалгаатай ногоо, тариалан эрхлэгчид, зочид буудлууд), хотын усан хангамжийн компаниудтай усны хэрэглээний тариф дээр ус хамгааллын төлбөрийн хувийг авах гэрээ байгуулан ажиллах, олон улсын хандивлагч нараас буцалтгүй тусламж авах зэргээр сангийн хөрөнгийг бүрдүүлдэг байна.

Экосистемийн үйлчилгээг худалдан авагч нарт “экосистемийн үйлчилгээний сертификат”-ыг худалдан ойг хамгаалах ажлыг санхүүжүүлж байна. Үйлчилгээг үзүүлсэний мөнгөө авахын тулд газар эзэмшигч тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн ойзүйчээр баталгаажуулсан ойн менежментийн төлөвлөгөө болон уг төлөвлөгөөний дагуу заасан үйл ажиллагааг явуулсан байх

 

“Монгол оронд ЭҮТ-ийг нэвтрүүлэх боломж” судалгааны тайлан   Хуудас 24 

 

ёстой. Ойг хамгаалах гэрээг 5 жилээр хийх бөгөөд төлбөрийг энэ хугацаанд жил бүр хийнэ, мөн ойжуулах үйл ажиллагааг 15 жилийн хугацаанд үргэлжлүүлэхээр гэрээнд тусгадаг. Гэрээг харилцан тохиролцсоны үндсэн дээр сунгана. Хөтөлбөр эхэлсэн 1997 оноос хойш 2008 он хүртэл 700 мянган га ойн талбайг хамгаалах үйл ажиллагаанд 8500 хүнд нийт 150 сая ам долларыг зарцуулжээ (Pagiola 2005).

Газар өмчлөгч, эзэмшигчдийн газраа хамгаалахад урамшуулал өгөх зорилгоор төлбөрийг бүрдүүлэх: Засгийн газар ба хэрэглэгчдийн төлбөрийн хураамжаас хувийн газартай иргэд, байгалийн нөөц ашиглагчдад дэмжлэг үзүүлэх

Энэ жишээнд АНУ-ын Нью Йорк хотын ЭҮТ-ийн хөтөлбөрийг дурьдаж болох бөгөөд дэлгэрэнгүйг 11 дүгээр хуудсанд оруулсан.

Газар өмчлөгч, эзэмшигчдийн газраа хамгаалахад урамшуулал өгөх зорилгоор төлбөрийг бүрдүүлэх: Хувийн хэвшлийнхэн хувийн газартай иргэд, байгалийн нөөц ашиглагчдад дэмжлэг үзүүлэх

Энэ жишээнд Франц улсын цэвэр ус савлагч хувийн Перриер-Виттел компанийг дурьдаж болох ба дэлгэрэнгүйг 12 дугаар хуудаснаас үзэж болно.

Газар өмчлөгч, эзэмшигчдийн газраа хамгаалахад урамшуулал өгөх зорилгоор төлбөрийг бүрдүүлэх: хэрэглэгчээс орон нутгийн иргэдэд

Экосистемийн үйлчилгээг хэрэглэгчдийн бүлгүүд экосистемийн үйлчилгээг бий болгогч орон нутгийн иргэдтэй шууд гэрээ хийн хамтран ажиллах туршлага улам өргөжиж байгаа билээ. Энэ хэлбэрийн ЭҮТ-ийн хөтөлбөрийн жишээнд Колумб улсын Каука хөндийн Ус хэрэглэгчдийн холбоог дурьдаж болно. 1974 оны Байгалийн нөөцийн хуулинд заасан институцын механизмын дагуу 1980 –д оны сүүлчээр тус улсад ус хэрэглэгчдийн холбоод олноор байгуулагдсан юм. Хөдөө аж ахуй зориулалтаар усны хэрэглээ улам өсөн нэмэгдэж буйд санаа зовсон Каука хөндийн томоохон ус хэрэглэгчид хамтран сайн дурын үндсэн дээр сан байгуулж усны нөөцийг хамгаалах, хөдөө аж ахуйн усан хангамжийг тогтвортой байлгах үйл ажиллагааг дэмжихээр шийджээ. Ус хэрэглэгчдийн холбооны гишүүдэд ноогдуулсан төлбөрийг усны хагалбарыг хамгаалах, ус хагалбарын менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд зарцуулахаар шилжүүлдэг болсон. Холбоо усны хагалбар газар оршин суугчдад ач тус өгөх төслийн жагсаалтыг гаргасан бөгөөд эдгээр төслүүд нь шингэрч, доройтсон ойг хамгаалах, унаган модны зүйлүүдээр нөхөн сэргээх, нөхөрлөлүүдэд хамт олныг бүрдүүлэх, нарийн мэргэжлийн сургалт, үйлдвэрлэл, байгаль орчны сурталчилгаа зэрэгт чиглэсэн байлаа. Эхлэснээсээ хойш нэг сая гаруй га ой бүхий талбайд хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлсэн бөгөөд ус хэрэглээний төлбөрөөс жил бүр 600 мянган ам долларын орлого олж байна (Echavarría2002).

ЭҮТ­ийн хөтөлбөрийн хэрэгжилтээс үүдсэн сургамжууд  Дэлхий даяар ЭҮТ-ийг хэрэгжүүлж эхэлснээс хойш 10 гаруй жил өнгөрч байна. Хэдийгээр хэрэгжүүлэлтийн янз бүрийн хэлбэр загварууд байгаа боловч нэгийг нь ч ЭҮТ-ийн стандарт загвар гэж болохооргүй байна. Харин эдгээр хөтөлбөрүүдээс хэд хэдэн нийтлэг сургамжийг цаашдын хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд авч хэрэглэж болох юм. Үүнээс үүдэн дараах

 

“Монгол оронд ЭҮТ-ийг нэвтрүүлэх боломж” судалгааны тайлан   Хуудас 25 

 

хэд хэдэн хүчин зүйлүүдийг ЭҮТ-ийн хөтөлбөрийг боловсруулах, бодитой хэрэгжүүлэхэд оруулах нь чухал ач холбогдолтой (from Emerton 2009, Landell‐Mills and Porras 20002, Pagiola et al 2002, Wunder 2005):

• Тухайн газар ашиглалтын хэлбэрүүд болон экосистемийн үйлчилгээний хооронд шинжлэх ухааны үндэслэлтэй, тодорхой холбоо сүлбээ байх. Хэрэв хэрэглэгчээс экосистемийн тодорхой нэгэн үйлчилгээг авч буйн төлөө төлбөр төлөх шаардлага тавьж байгаа тохиолдолд ЭҮТ-ийн хөтөлбөр тухай үйлчилгээг бий болгох баталгаа гаргаж чаддаг байх ёстой. Холбоо сүлбээг үзүүлэхийн тулд тухайн чиглэлээр нарийвчилсан мэдлэг хэрэгтэй ба тодорхой бус, шалгах боломжгүй таамаг байх ёсгүй. Ихэнх тохиолдолд, хэрэглэгч тусгайлсан чиглэлээр үйлчилгээг (элэгдлээс хамгаалах, цэвэр усны хангамж гэх мэт) авахыг эрмэлздэг бөгөөд энэхүү үйлчилгээ бий болж байгаа гэдгийг мэдэх ямар нэгэн нотолгоотой байхыг хүсдэг.

• Хэрэглэгчдийн дунд бодит хэрэгцээ, үйлчилгээг худалдан авах хүсэл байх. ЭҮТ ихэвчлэн үйлчилгээг үзүүлэгч талдаа хэт анхаарч, эдгээр хүмүүсийн дунд их хүлээлт үүсгэсэн хойно үйлчилгээг худалдан авагчийн талаар санаа тавьдаг байна. Ер нь экосистемийн үйлчилгээ хаанаас хэрхэн үүсч байгааг ихэнх тохиолдолд хялбар мэдэх боломжтой. Гэхдээ энэ үйлчилгээг худалдан авагчдын дунд үүний төлөө мөнгө төлөхийг хүсэгчийг олох нь хамаагүй хэцүү байдаг. Хэрэгцээ шаардлагагүйгээр зах зээл гэж үгүй.

• Санхүүгийн хувьд хэрэгжих боломжтой байх. Олон ЭҮТ-ийн хөтөлбөрүүд үйл ажиллагаагаа явуулахын тулд гадны мөнгөн тусламжинд их дулдуйддаг. Тиймээс ч зах зээлийн бие даасан механизм болж ажиллаж чаддаггүй бөгөөд хандивлагчийн санхүүжилт, техникийн туслалцаа зогсмогц, хөтөлбөрийн үйл ажиллагаа унтардаг байна. Нэг чухал авч үзэх ёстой хүчин зүйл бол ЭҮТ-ийг урт хугацаанд ажиллуулах хүн хүч, үйл ажиллагаа, захиргааны зардлуудыг авч үзэх ёстой ба хөтөлбөрийн үйл ажиллагааг байнга үргэлжлүүлэх санхүүгийн чадамжтай байхад анхаарах хэрэгтэй. Дараагийн хүчин зүйл нь үйл ажиллагааны зардал хэт өндөр байх нь экосистемийн үйлчилгээнд төлөх төлбөрийн санхүүжилтыг хүрэлцэхгүй болгоход хүргэдэг. Эцсийн эцэст хөтөлбөрийн амин сүнс нь үйлчилгээний төлбөрт оршиж байгаа билээ. Гурав дахь хүчин зүйл нь төлбөрийн хэмжээ нь экосистемийг хамгаалахад гаргаж буй зардлаас хангалттай их байх шаардлагатай. Хэрэв төлбөрийн хэмжээ зардлаа нөхөхгүй бол ЭҮТ-ийн хөтөлбөр тогтвортой хэрэгжих магадлал бага. Дөрөв дэх хүчин зүйл нь талуудыг хөтөлбөрт оролцуулахад гарах зардлыг нарийн тооцож үзэх шаардлагатай. Хэрэв талуудыг оролцуулах, харьцах журам, зохицуулалт нь хэт хүндрэлтэй, үрэлгэн, цаг хугацаа их зарцуулахаар бол үйлчилгээг үзүүлэгч, үйлчилгээг худалдан авагч аль ч тал хөтөлбөрт оролцохыг хүсэхгүй.

• Зөвшилцөл, талуудын оролцоонд суурилсан байх. Нэг талаасаа шинжлэх ухааны үндэслэлийг бий болгож, санхүүгийн төлөвлөлтийг сайтар хийх нь ЭҮТ-ийг хөтөлбөрийн сайн загварыг гаргахад чухал ач холбогдолтой боловч нөгөө талаасаа хөтөлбөрийг эхлүүлэх, хэрэгжүүлэх явдал худалдагч худалдан авагчийн хоорондын байгуулсан гэрээнээс их хамаарах ба 2 тал гэрээний агуулганд сэтгэл ханамжтай, гэрээгээ ёсчлон биелүүлэх хүсэл эрмэлзэлтэй байх нь чухал. Талууд харилцан ойлголцож, гэрээ хэлцэлд хүрэхийн тулд талуудын зөвшилцөх цаг хугацааг тавиу төлөвлөж, хэлэлцэх орчин нөхцлийг сайн бүрдүүлэх нь бас чухал. Нэг ч гэсэн оролцогч сэтгэл ханамжгүй бол хөтөлбөрийг нураах магадлалтай.

 

“Монгол оронд ЭҮТ-ийг нэвтрүүлэх боломж” судалгааны тайлан   Хуудас 26 

 

• Зохицуулалт, бүтэц зохион байгуулалтын таатай орчин бүрдсэн байх. Хэдийгээр гэрээ хэлцэл нь сайн дурын үндсэн дээр байгуулагдаж буй боловч, худалдагч, худалдан авагчийн хоёулангийн эрхийг хамгаалах, дэмжих нөхцөл бий болгохыг ЭҮТ-ийн хөтөлбөр шаарддаг. Тусгайлсан хууль заавал байх шаардлагагүй ч, үйлчилж буй эрхзүйн орчинд ЭҮТ-ийг хэрэгжүүлэх боломжтой байх ёстой ба мэдээж хөтөлбөрийг үгүйсгэх, зөрчилдөх заалтууд байх ёсгүй. Экосистемийн үйлчилгээний тодорхойлолтууд, нөхөн төлбөр, урамшуулал олгох нөхцөл, хэн санхүүжилт авах, хэн төлөх, гэрээний заалтыг мөрдөөгүй тохиолдолд хүлээх шийтгэл, өмчийн эрх, сангийн хөрөнгийн зарцуулах, саатуулах зэрэг асуудлуудыг эрхзүйн хүрээнд авч үзэх нь зүйтэй. Мөн ЭҮТ-ийн хөтөлбөр дундын бусдаас үл хамаарах зуучлагч, чиглүүлэгч болон техникийн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх байгууллагын оролцоо хэрэгтэй. Бүтэц зохион байгуулалтын эдгээр чадавхигүйгээр ЭҮТ-ийн хөтөлбөр бодитой хэрэгжих магадлал бага.

• Гэрээ хэлцлийн биелэлт, үйлчилгээний хангалт чанарт байнгын хяналт байх. Хяналт шинжилгээ нь үйлчилгээг худалдан авагч авах ёстой зүйлээ авч чадаж байгаа эсэх, худалдагч нар урамшуулал, нөхөн төлбөрөө зохих ёсоор авч байгаа эсэхийг үнэлж цэнэж байх чухал үйл ажиллагаа юм. Мөн өөрчлөгдөж байгаа нөхцөл байдлыг үнэлэн, аливаа бэрхшээл гарсан тохиолдолд ЭҮТ-ийн хөтөлбөрийг уялдуулан зохицуулах, дасан зохицох арга хэмжээг авч байх хэрэгтэй.

Дээрх хүчин зүйлүүдийг Монгол орны нөхцөл байдалд уялдуулан дараагийн бүлэгт тодорхой авч үзнэ.

ЭҮТ­ийн хөтөлбөрийн загварыг гаргахад анхаарах гол асуудлууд   Засгийн газрын оролцоо, оролцох цар хүрээ

Монгол улс чөлөөт эдийн засагт шилжих шилжилтийн үе шатанд давшингуй яваа хэдий ч төрийн оролцоо олон салбарт харьцангуй хүчтэй хэвээр ба зохицуулалт хууль эрхзүйн орчныг зах зээлд тохируулах үе шат эхлэлийн байдалд байгаа, мөн хөдөөгийн алслагдсан нутагт зах зээлийн уур амьсгал хүрээгүй байна. Энэ нөхцөлд ЭҮТ-ийн хөтөлбөрийн засгийн газраас хамаарах хамаарал ямар байх вэ? Засгийн газар үйлчилгээг худалдан авагч байх уу эсвэл огт хамаарахгүй шууд хэрэглэгчээс санхүүжилттэй бие даасан хөтөлбөр байх уу? гэдэг асуудлыг тодруулах нь чухал юм.

• Засгийн газраас санхүүжилттэй ЭҮТ-ийн хөтөлбөрийн эерэг тал: төлөвлөгөөт эдийн засагтай байсан орны хувьд Засгийн газраас санхүүжилттэй хөтөлбөр бол шийдвэр гаргагчдад танил зүйлийн нэг юм. Хятад, Вьетнам, Лаос зэрэг орнуудад ЭҮТ засгийн газраас санхүүжигддэг. Энэ тохиолдолд Засгийн газар санаачлагч бөгөөд санаагаа хэрэгжүүлэхийн тулд санхүүжилтыг шийддэг. Хөтөлбөрийн бүх хугацаанд (1, 5, 10 жил гэх мэт) санхүүжилтыг улсын төсөвт суулган засгийн газрын бусад хөтөлбөртэй адил зарчмаар хэрэгждэг ба санхүүгийн шинэ зохицуулалт шаардлагагүй мөн санхүүжилтийн талаар санаа зовох асуудалгүй. Хэрэглэгч санхүүжүүлдэг хөтөлбөрөөс ялгагдах онцлог нь засгийн газрын хөтөлбөрийн цар хүрээ улс үндэстний хэмжээнд хэрэгждэг. Жишээлбэл, Коста Рика улсын хэрэглэгчийн санхүүжилттэй ЭҮТ 250 мянган га талбайг хамарч байхад АНУ-ын хөдөө аж ахуйн

 

“Монгол оронд ЭҮТ-ийг нэвтрүүлэх боломж” судалгааны тайлан   Хуудас 27 

 

яамнаас хэрэгжүүлж буй хөрс хамгаалах хөтөлбөр 14.5 сая га нутагт үйл ажиллагаагаа явуулж байна.

• Засгийн газраас санхүүжилттэй ЭҮТ-ийн хөтөлбөрийн сөрөг тал: Үйлчилгээг худалдан авагч нь шууд хэрэглэгч биш учраас тухайн үйлчилгээний талаар өдөр тутмын мэдээлэл бага, хэрэглэгч нарт хүрч буй үйлчилгээний чанарт байнга хяналт тавьж чаддаггүй. Мөн хөтөлбөрийг үр ашигтай ажиллаж буй эсэхийг мэдэх шууд урамшуулал, хөшүүрэг байхгүй. Үүнээс гадна улс төрийн зорилготой янз бүрийн шахалт хавчилтанд орох магадлал өндөр. Эдгээр хүчин зүйлүүд хөтөлбөрийн үр дүнд сөргөөр нөлөө үзүүлдэг байна (Pagiola and Platais, 2007). Мөн харьцангуй зардал өндөртэй, хүнд суртал ихтэй байдаг, хяналт үнэлгээ хийхэд хүндрэл учирдаг.

• Хэрэглэгчээс санхүүжилттэй ЭҮТ-ийн хөтөлбөрийн эерэг тал: Хэрэглэгчээс санхүүжилттэй ЭҮТ-ийн хөтөлбөр худалдагч, худалдан авагчийн аль аль талаас сайн дурын үндсэн дээр гэрээг байгуулах ба гэрээнд орох гэрээнээс өөрийн дураар гарах эрхтэй. Хэрэв эрхзүй, бүтцийн орчныг зах зээлийн зарчмын дагуу бүрдүүлсэн тохиолдолд урт хугацаанд тогтвортой ажиллаж, байгаль хамгаалах, орон нутгийн иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд аль аль талд бодитой хувь нэмэр болох боломжтой. Хөтөлбөр мөн худалдагч, худалдан авагчийн хоорондын шууд холбоог үүсгэж, зах зээлийн харьцааг бий болгох юм. Хэрэглэгчээс санхүүжилттэй ЭҮТ засгийн газрын оролцоог бага шаардах ба засгийн газрын үүрэх санхүүгийн ачааллыг багасгах ач холбогдолтой.

• Хэрэглэгчээс санхүүжилттэй ЭҮТ-ийн хөтөлбөрийн сөрөг тал: Төлөвлөгөөт эдийн засгаас шилжиж буй Монгол оронд чөлөөт зах зээлийн эдийн засгийн талаарх шийдвэр гаргагчид, ард иргэдийн мэдлэг, дадлага харьцангуй бага, бий болгосон эрхзүйн болон бүтцийн орчин сул тохиолдолд хөтөлбөрийн хэрэгжилт саарах эсвэл, хэрэгжихгүй болох магадлал өндөр. Ийм ч шалтгаанаар төлөвлөгөөт эдийн засгийг баримтлаж байсан орнууд эхлээд засгийн газрын оролцоотой/санхүүжилттэйгээр хөтөлбөрийг эхлүүлэн хэрэгжүүлж байгаа бөгөөд яваандаа “зах зээлийн” горим руу шилжүүлэх боломжтой.

Бүтэц зохион байгуулалт ба зуучлагчийн эрх, үүрэг

Бий болгохыг зорьж байгаа ЭҮТ-ийн хөтөлбөрийг хэн, яаж удирдан чиглүүлэх вэ гэдэг асуудлыг шийдвэрлэх шаардлага тулгарч байна. Хэрэглэгчээс санхүүжилттэй ЭҮТ-ийн хөтөлбөр удирдлагын өөрийн бүтцийг бий болгодог. Засгийн газраас санхүүжилттэй ЭҮТ-ийн хөтөлбөрийг Засгийн газар удирдах агентлагийг шинээр байгуулах эсвэл Засгийн газрын холбогдох байгууллагад хариуцуулдаг. Хятад улсын жишээг татахад тухайн ЭҮТ хэрэгжүүлэх нутагт мужийн захиргаа орон тооны бус удирдлага байгуулан ажиллуулдаг. Дараагийн нэг асуудал бол ЭҮ үзүүлэгч нарыг зохион байгуулах, үйлчилгээг үзүүлэхэд хамтран ажиллах, үйл ажиллагааг чиглүүлэх, төлбөрийн хураамжийг худалдан авагч нараас авч үйлчилгээ үзүүлэгч нарт зохистойгоор тараан өгөх ажлыг зохион байгуулах явдал юм.

Хүснэгт 2:. ЭҮТ-ийн хөтөлбөрт оролцогч зууч байгууллагуудын төрөл, үйл ажиллагааны чиглэлүүд

 

“Монгол оронд ЭҮТ-ийг нэвтрүүлэх боломж” судалгааны тайлан   Хуудас 28 

 

Үйлчилгээ Агуулга Хангагч Жишээ Санхүүгийн зуучлагч

Шаардагдах санхүү/үйл ажиллагааны зардлаар хангах

Банк, олон талт хөрөнгө оруулалтын банк, хувийн компани, сангууд, итгэлийн сан, ТББ-иуд

BioCarbon Fund (www.carbonfinance.org/ biocarbon)

Экосистемийн үйлчилгээг хэмжих, экосистемийн менежментийн дэмжлэг үзүүлэх,

Экосистемийн үйлчилгээний үнэ цэнийг тогтоох, ландшафтын төлөвлөлт

ТББ-иуд зөвлөх компаниуд

Ecolands (www.ert.net)

Экосистемийн үйлчилгээ, үйл ажиллагаанд хяналт шинжилгээг хийх

Өгөгдлийг байнга цуглуулан, дүн шинжилгээг хийж, хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгааг тооцох

ТББ-иуд зөвлөх компаниуд

Edinburgh Centre for Climate Management (www.eccm.uk.com)

Экосистемийн үйлчилгээ, үйл ажиллагааг хянан

Мэдээллийн үнэн бодит байдалд дүн шинжилгээг

ТББ-иуд зөвлөх компаниуд

Less Carbon (www.less-carbon.com)

 

“Монгол оронд ЭҮТ-ийг нэвтрүүлэх боломж” судалгааны тайлан   Хуудас 29 

 

Мэдээллийн эх үүсвэр: Scherr et al, 2006

Зардал үр ашгийн асуудлууд

ЭҮТ-ийн хөтөлбөрийн хүрээнд бий болгож буй бүтэц, ажиллах байгууллагуудын зардал, үр ашиг нь ямар байх вэ гэдгийг сайн судлах ёстой. Хөтөлбөртэй уялдуулан зардал үр ашигтай холбоотой хэд хэдэн асуудал байгаа ба үүний илүү чухал ач холбогдолтой хоёрыг нь авч үзье.

• ЭҮТ-ийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх зардал. Үүнд мэдээллээр хангах, хяналт шинжилгээ хийх, тайлагнах, зохицуулалт, удирдах талаар гарах зардлуудаас гадна тодорхой зардал болох банкны үйлчилгээний шимтгэл, хууль ёсны төлбөрүүд, албан тасалгааны түрээс, томилолтын зардлууд багтана. Олон улсын туршлагаас үзэхэд хамгийн үр дүнтэй хэрэгжиж байгаа хөтөлбөрүүдийн үйл ажиллагааны (захиргааны)зардал хөтөлбөрийн нийт зардлын 20%-иас бага байдаг байна (Wunder 2005). Ерөнхийдөө хичнээн олон байгууллага оролцоно, төдий чинээн ажиллагаа нь хүндэрч, хүнд суртал, зардал их болдог. Мөн үйлчилгээг үзүүлэгч, худалдан авагчийн тоо маш олон тохиолдолд хөтөлбөрийн зардлыг өндөр болгодог ажээ. Манай орны хувьд экосистемийн үйлчилгээг үзүүлэгч хөдөөгийн ард иргэд сийрэг, таруу амьдардаг, мөн үйлчилгээг худалдан авагч нар экосистемийн үйлчилгээний тухай ойлголт мэдлэг бага зэрэг нь ЭҮТ-ийн хөтөлбөрийн эхний үед зарцуулах зардлыг ихэсгэхээр байна.

• ЭҮТ-ийн хөтөлбөрт оролцогчидтой холбогдон гарах зардал. Худалдагч, худалдан авагч аль ч тал ЭҮТ-ийн хүрээнд гэрээ хэлцэл, хяналт шинжилгээ, уулзалдах зөвшилцөх гээд цаг хугацаа зарцуулах шаардлага тулгарна. Нэгэнт цаг заваа гаргаж байгаа тохиолдолд санхүүгийн ч хувьд эдийн засгийн ч хувьд аль ч талаар үр ашигтай байх ёстой. Энэ талаар төлбөрийг хэрхэн тогтоох тухай бүлэгт дэлгэрэнгүй үзнэ.

Хууль эрхзүйн орчин

магадлах хийх Даатгал Эрсдэлээс хамгаалах,

гарсан алдагдлыг нөхөн төлөх

Даатгалын компаниуд, банк бизнесийн компаниуд

Swiss Re (www.swissre.com), Trexler and Associates, Inc. (www.climateservices.com)

Хууль эрхзүйн үйлчилгээ Санхүү, хуулийн зөвлөгөө ТББ-иуд бизнесийн компаниуд

Ecosecurities Ltd. (www.ecosecurites.com)

Маркетингийн техникийн туслалцаа

Зах зээлийн нөхцлийн талаарх мэргэшсэн зөвлөгөө, зах зээлд гарах арга зам

ТББ-иуд бизнесийн компаниуд

Evolution Markets LLC (www.evomarkets.com)

Бүртгэл Мэдээллийн санд мэдээллийг хадгалах, тохиргоо хийх

ТББ-иуд, олон нийтийн байгууллагууд

Environmental Resources Trust (GHG Registry) (www.ert.net)

Баталгаажуулах, сертификатжуулах

Тогтоосон журам, зааврын дагуу үйлчилгээ, бүтээгдэхүүнийг нягтлан шалгах

ТББ-иуд зөвлөх компаниуд

Rainforest Alliance and Smartwood (www.rainforestalliance.org), Societe Generale de Surveillance (www.sgs.nl/agro/pages/carbonoffset.asp)

Газар, байгалийн нөөцийн ашиглалтыг сайжруулах техникийн туслалцаа

Ой, газар, нөөцийн менежментийн шинэ эсвэл сайжруулсан төлөвлөгөөг гаргаж, хэрэгжүүлэхэд нарийвчласан туслалцаа үзүүлэх

ТББ-иуд зөвлөх компаниуд

Winrock International (www.winrock.org)

 

“Монгол оронд ЭҮТ-ийг нэвтрүүлэх боломж” судалгааны тайлан   Хуудас 30 

 

ЭҮТ-ийн хөтөлбөрийг үр дүнтэй, сайн хэрэгжүүлэхийн тулд бүх боломжийг хангасан эрхзүйн орчин шаардлагатай. Үүний тулд заавал тусгайлсан хууль байх албагүй (Вьетнам зэрэг зарим орон тусгай хуультай) ч үйл ажиллагаа нь хуулийн заалтуудтай уялдсан байх нь зөв. Өмчийн эрх, гэрээний хууль (худалдагч, худалдан авагч нарын эрх үүргийг тогтоосон), хөрөнгө хуваарилах, Засгийн газраас санхүүжилттэй тохиолдолд төсвөөс төлбөрийг хийх, төлбөрийн хураамжийг авах, түгээх зөвшөөрөл, хууль журмыг мөрдүүлэх зохицуулалт зэрэг олон асуудлыг хууль эрхзүйд нийцүүлсэн байх хэрэгтэй. Мөн ЭҮТ-ийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх бүтэц зохион байгуулалт өнөөгийн хууль журмын дагуу байх нь мэдээж.

ЭҮТ-ийн хөтөлбөрийг байгуулахад тулгарах том бэрхшээл нь эрхзүйн болон бүтцийн сайн орчныг бий болгох явдал юм. Шинээр төлбөрийн хураамжийг цуглуулж, санхүүгийн эх үүсвэр бий болгох, урьд нь ийм ажлын төлөө мөнгө авч байгаагүй хүмүүст төлбөрийг хийх зэрэг нь тодорхой хуулийн заалт, нарийвчилсан бүтцийг шаардана. Монголын байгаль орчны хуулиудын хэрэгжилт тааруу, өмчийн эрх тодорхой бус, мөн ихэнх хуулиуд нь төлөвлөгөөт эдийн засгийн үеэс уламжлагдан ирсэн зарчмыг агуулсан, засгийн газрын эрх, оролцоо их зэрэг нь өнөөгийн нөхцөл байдлыг хүндрүүлж байна. Иймээс ЭҮТ-ийн хөтөлбөрийн хэрэгжүүлэх эрхзүйн болон бүтцийн орчин бий болгоход Засгийн газрын үүрэг, идэвхтэй оролцоо чухал. Экосистемийн үйлчилгээний төлбөр ноогдуулах, үйлчилгээг үзүүлсэн газар эзэмшигчид төлбөрийн хураамжаас мөнгө өгөх зэрэг нь өмчийн эрхтэй холбоотой. Өмчлөх эрхийг олгох үйл явц ойлгомжтой, ил тод байх нь бас ЭҮТ-ийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх хүчин зүйлийн нэг юм. ЭҮТ-тэй холбоотой дараах эрхүүд байдаг.

• Экосистемийн үйлчилгээг бий болгож буй газар, ус, ой болон бусад байгалийн нөөцийн эрх (голын усны чанарыг хамгаалдаг ой гэх мэт)

• Экосистемийн үйлчилгээг хамгаалах, хүртэх эрх (нөөцийг эзэмшигч болон орон нутгийн бусад иргэд чанартай ус хэрэглэх эрх)

• Бусдын эзэмшилд байгаа нөөцийг хянах эрх (голын доод талд байгаа компани голын эхэн хэсэгт ургадаг ойг хамгаалах зорилгоор тухайн ой эзэмшигчээс мод огтлохыг хязгаарлах эрхийг худалдан авах эрх)

• Экосистемийн үйлчилгээг худалдан авах, худалдах эрх (ойг эзэмшигч ойн дундуур урсах голын усыг цэвэршүүлэх үйлчилгээг голоос ундны усаа авдаг орон нутгийн иргэдэд худалдах эрх)

• Экосистемийн үйлчилгээг доройтуулах эрх (өмнө тайлбарласан “дээвэр ба арилжаа” тогтолцооны хүрээнд тодорхой хэмжээний бохирдол гаргах эрх авсан этгээд)

Эдгээр төрлийн эрхийг бий болгох, ашиглах талаар шийдвэр гаргах эсэх асуудал нь тухайн орны улс төр, ёс заншил, нөхцөл байдалтай холбоотой. Эдгээр эрхийг хамгаалахыг ЭҮТ-ийн хөтөлбөрийн оролцогч талууд хүссэн, зөвшөөрсөн нөхцөлд хөтөлбөр амжилттай хэрэгжих боломжтой.

Төлбөрийн ба төлбөрийг шилжүүлэх механизмүүд     

Төлбөрийг хийх, төлбөрийг худалдагч, худалдан авагч нарын хооронд шилжүүлэх олон арга хэрэгслүүдийг өнөөгийн ЭҮТ-ийн хөтөлбөрүүдэд ашиглаж байна (3 дугаар бүлэг ба 6 дугаар

 

“Монгол оронд ЭҮТ-ийг нэвтрүүлэх боломж” судалгааны тайлан   Хуудас 31 

 

зургийг үз). Эдгээрээс аль нь Монголын нөхцөлд тохирохыг сонгон авах шаардлагатай. Үүний тулд дараах дараах асуудлыг тодруулах хэрэгтэй.

• Экосистемийн үйлчилгээг үзүүлэгч нарт төлбөрийг бэлэн мөнгөөр өгөх үү? Эсвэл техникийн туслалцаа хэлбэрээр бэлэн бусаар дэмжлэг үзүүлэх үү? Эсвэл эдгээрийг хослуулах уу?

• Нэг га-д ноогдох төлбөр гэсэн зарчмаар төлбөрийг төлөх үү? Эсвэл өөр бусад аргаар хийх үү?

• Экосистемийн үйлчилгээг үзүүлэгчдэд төлбөрийг хэзээ, ямар цаг хугацаанд төлж байх вэ?

• Экосистемийн үйлчилгээг үзүүлэгчдэд төлбөрийг айл өрхөд өгөх үү? Эсвэл бүлэг нөхөрлөлд гэж хуваарилах уу?

• Яаж хамгийн бага төлбөрийн хэмжээг тогтоох? Үйлчилгээний үр дүнгээр (үр ашигт тулгуурлан )төлбөрийг өгөх үү? эсвэл, гарч буй зардалд тулгуурлан төлбөрийг төлөх үү? Эсвэл эдгээрийг хослуулах уу (Wünscher et al 2008)?

• Яаж төлбөрийн хураамжийг үйлчилгээг худалдан авагч нараас цуглуулах вэ? Шинээр төлбөр гаргаж хураамж авах тогтолцоог бий болгох уу эсвэл үйлчилж байгаа хуучин төлбөрийг хураах тогтолцоог ашиглах уу (татварын, орон сууц, ус цахилгааны хураамжийн тогтолцоо)?

• Экосистемийн үйлчилгээний төлбөрийн хураамжийн мөнгийг тодорхой санд төвлөрүүлэн зарцуулах уу? Эсвэл шууд үйлчилгээг үзүүлэгч нарт шилжүүлэх үү?

• Экосистемийн олон төрлийн үйлчилгээ (жишээлбэл, нүүрсхүчлийн, байгалийн үзэсгэлэнт газар, усны хагалбар хамгаалах)-ний төлбөрийг “ширхэглэх” эсвэл “бөөнөөр” хийх үү? ЭҮТ-ийг ширхэглэх гэдэг нь тухайн экосистемийн үйлчилгээг үзүүлэгч нь нэг газраас олон үйлчилгээг олон төрлийн худалдан авагчид эсвэл зах зээлд салган худалдахыг хэлнэ. Бөөндөх гэдэг нь олон төрлийн үйлчилгээг багцлан зарахыг хэлнэ. Бөөндөхийн давуу тал нь газар эзэмшигчийн орлогыг олон төрлийн эх үүсвэрээс бүрдүүлэх бөгөөд, ингэснээр газар эзэмшигч урьд нь нэг төрлийн газар ашиглалтаас олж байсан орлогоо газрыг хамгаалснаар олон эх үүсвэрээс орлого олдог болж, нөөцийг удаан хугацаанд тогтвортой хамгаалах бизнестэй болох юм. Харин үйлчилгээний төлбөрт өгөх мөнгийг үйлчилгээг давхардуулахгүй олгож байхад анхаарах ёстой. 3 дугаар хүснэгтэд ЭҮТ-ийн төрлүүдийг үзүүлэв.

Хүснэгт 3: ЭҮТ-ийн төлбөрийн төрлүүд

Хөтөлбөрийн нэр

Төлбөр хийх арга

Төлбөрийн хэмжээ, ам доллар/га/жил

Төлбөр хийх цаг хугацаа

Хамрах цар хүрээ

Гэрээний үргэлжлэх хугацаа

Хэрэглэгчээс санхүүжүүлэлттэй хөтөлбөр Лос Негрос, Болив улс

бэлэн бус + Техник туслалцаа (ТТ)

1.5-3 Жил бүр Усны эхийн ой Нэг жил, жил бүрээр сунгана

Пимампиро, Эквадор улс

Бэлэн мөнгө 6-12 Сар бүр, хяналт шинжилгээний үр дүнгээр

Нутгийн уугуул ургамлын нөмрөг

Эхлээд 5 жилээр, дараа нь хугацааны хязгааргүй

 

“Монгол оронд ЭҮТ-ийг нэвтрүүлэх боломж” судалгааны тайлан   Хуудас 32 

 

ПРОФАФОР, Эквадор улс

Бэлэн мөнгө +бэлэн бус+ТТ

100-200 урьдчилан

1-3 жилд, мод хураалтын үед

Газар дээр нь тохиролцоно

15/20/99 жилээр

Виттел, Франц Бэлэн мөнгө + ТТ + ХАА-н ажлын хөлс+ газрын түрээс

300 эхний 5 жилд, фермерийн зардлыг нөхөн төлдөг 225000

тодорхойгүй Фермерийн газар бүрээр

18-30 жил

Засгийн газраас санхүүжилттэй хөтөлбөр Налуу газрыг хамгаалах хөтөлбөр, Хятад

Бэлэн мөнгө + ТТ + будаа (эхний үед)+ үнэгүй үр

36 хүртэл Жил бүрээр Голын эхэн хэсгүүдэд

Ойд – дээд тал нь 8 жил, ховор модны төрөл-5 жил, бэлчээр- 2 жил

ПСА, Коста Рика

Бэлэн мөнгө 45-163 Жил бүр, хяналт шинжилгээний дүн сайн бол

хязгаарлалтгүй Ойг хамгаалах- 5 жил, арилжааны ой- 15 жил

ПСАХ, Мексик Бэлэн мөнгө 27-36 Жил бүр Усны эхэнд 5 жилийн нөхцөлт сунгалттай

СРП ба ЕКИР, АНУ

Бэлэн мөнгө+ТТ

Янз бүр Жил бүр Байгаль орчны индекс

10-15 жил

ЕСА ба Сэсэс, Англи

Бэлэн мөнгө ЕСА-20, Сэсэс- 16

Эхний хөрөнгө оруулалтыг хуваан гаргана. Жил бүрийн төлбөр

Олон үет 1-10 жил

Нортейм загвар төсөл, Герман

Бэлэн мөнгө Янз бүр Жил бүр Тендерын дагуу

10 жил

Мэдээллийн эх үүсвэр: Wunder et al, 2008

Гүйцэтгэлийг хэмжих ба гэрээг мөрдүүлэх

Нэг талаас экосистемийн үйлчилгээ, тухайн газар ашиглалтын хэлбэртэй шууд холбоотой, нөгөө талаас экосистем тодорхой нэгэн хэмжиж болохуйц үйлчилгээг үзүүлж байгаа гэвэл эдгээрийн параметрүүдийн хооронд гарч буй өөрчлөлтийг ЭҮТ-ийн хөтөлбөрийн хүрээнд байнга хянаж байх ёстой. “Нөхцөлт байдал” бол ЭҮТ-ийг амжилттай хэрэгжүүлэх үндэс бөгөөд тухайн үйлчилгээг үзүүлэгч нь тодорхой нэгэн зорилгод хүрэхийн тулд хийсэн ажлаа хэмжүүлж, гүйцэтгэсэн нөхцөлд л төлбөрөө авах эрхтэй. Хэрэв тухайн үйлчилгээг үзүүлэгч гэрээнд заасан газар ашиглалтыг (тухайн газар ашиглалтыг явуулсан үед үүсэх экосистемийн үйлчилгээ ) хэрэгжүүлээгүй бол төлбөрийг авахгүй.

Хяналт шинжилгээ олон үе шаттай ажлаас бүрдэнэ. Эхлээд суурь үзүүлэлтүүдийг гаргаж, өөрчлөгдлийн шалгуур үзүүлэлтүүд, тохирох нотлогоог боловсруулна. Үүний дараа ашиглахад хялбар, үнэн бодитой, баталгаатай аргаар экосистемийн бий болгож буй үйлчилгээг хэмжих ажил багтана (Tomich et al., 2004). Төгс тохиолдолд экосистемийнүзүүлж буй үйлчилгээний үндсэн дээр төлбөрийг шууд хийх ёстой (шингээсэн нүүрсхүчил, нөөцөд нэмэгдсэн усны хэмжээгээр гэх мэт). Гэхдээ “гарцандтулгуурласан” ЭҮТ –ийг хийх боломж бага яагаад гэвэл газар эзэмшигчид экосистемийн олон төрлийн үйлчилгээний түвшинг ажиглан мэдэх боломжгүй, тиймээс ч газар ашиглалтын зохистой хэлбэрийг тэр бүр сонгон хэрэглэж мэддэггүй. Ихэнх ЭҮТ-ийн

 

“Монгол оронд ЭҮТ-ийг нэвтрүүлэх боломж” судалгааны тайлан   Хуудас 33 

 

хөтөлбөрүүд төлбөрийг газар ашиглалтын тодорхой хэлбэрүүд дээр суурилан хийдэг(Pagiola and Platais, 2007). Эдгээр “оролтонд суурилсан” ЭҮТ –ийн хөтөлбөрүүдэд төлбөрийг ихэвчлэн нэг га талбай ноогдох хэмжээгээр тооцдог (заримдаа талбайд тулгуурласан ЭҮТ гэж нэрлэдэг ба жишээлбэл, ойн хамгаалагдсан га тутмаар төлбөрийг тооцдог). Орцыг бас өөр хэмжүүрүүдийг ашиглан (жишээлбэл, суулгасан модны тоо эсвэл экзотик ургамлыг цэвэрлэхэд зарцуулсан цаг гэх мэт) хэмждэг.

 

“Монгол оронд ЭҮТ-ийг нэвтрүүлэх боломж” судалгааны тайлан   Хуудас 34 

 

4. ТУУЛ ГОЛЫН ЭХЭН ХЭСЭГТ ЭКОСИСТЕМИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨЛБӨРИЙГ НЭВТРҮҮЛЭХ АРГА ЗАМ  

 

Эх үүсвэр: Emerton et al 2009

Зураг 5: Судалгаанд хамрагдсан Туул голын эх хэсэг

Туул голын эхэн хэсгийн экосистемийн эдийн засгийн үнэ цэнэ Усны салбарын төлөвлөгчид, шийдвэр гаргагчдад экосистемийн эдийн засгийн үнэ цэнийг илүү

ойлгомжтой болгож тэдэнд дэмжлэг үзүүлэх үүднээс Дэлхийн банк болон МУ-ын засгийн газрын

ивээл доор “Туул голын эхэн хэсгийн экосистемийн эдийн засгийн үнэ цэнэ” судалгааг 2009 онд

(Emerton et al 2009) явуулсан. Энэхүү судалгаа нь Туул голын усан хагалбарын экосистемийн

үйлчилгээ, Улаанбаатар хотын усны хэрэгцээг хангахад ямар хувь нэмэр оруулдаг тухайд

чиглэсэн юм.

Туул голын эх хэсгийн экосистем нь ус, газарзүй, болон биологийн төрөл зүйлийн үйлчилгээний

чухал хэсгийг бий болгодгийг уг судалгаагаар тогтоосон. Туул голын эхэн хэсгийн экосистемийн

газар болон нөөц баялаг, аялал жуулчлал, бэлчээр, болон ойд тулгуурласан салбарууд нь нэг

жилд зах зээлийн бараа бүтээгдэхүний 28 тэрбум орчим төгрөгтэй тэнцэх хэмжээний орлогыг

 

“Монгол оронд ЭҮТ-ийг нэвтрүүлэх боломж” судалгааны тайлан   Хуудас 35 

 

оруулдаг. Мөн Улаанбаатар хот дахь усны хэрэглээний өртөг нь хамгийн багаар үнэлэхэд жилд

90 тэрбум төгрөг гэж тооцоологдсон байна.

Туул голын эхэн хэсгийн усны хагалбар, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газар, болон

Хан Хэнтийн дархан цаазат газар зэргийг хамрах хамгаалалтын 2 бүс нь Улаанбаатар хотын

усны нөөцийг хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд эдийн засгийн өндөр үнэ цэнэтэй юм.

Судалгаанд тооцоолсноор усны хуваарилалт, аялал жуулчлал, бэлчээр, болон ойн

бүтээгдэхүүнээр дамжуулан Туул голын эхэн хэсгийн экосистемийн сайжруулсан хамгаалалт нь

одоогийн үнээр 1370 тэрбум төгрөг болох төлөвтэй байна. Үүний эсрэгээр, үргэлжлэн буй

экосистемийн доройтол болон биологийн төрөл зүйлийн алдагдал нь ус болон бусад алдагдаж

буй үйлчилгээний хувьд маш үнэтэй тусах нь тодорхой юм.

Уг судалгаагаар хэрвээ Туул голын эхэн хэсгийн экосистем буюу ус, бэлчээр, газар, ой

доройтолд орвол дараагийн 25 жилдээ Монголын улсын эдийн засагт нийтдээ 400 тэрбум

төгрөгийн хохирол учрахаар тооцсон байна. Хамгаалалтгүйгээс үүдэн гарах усны хагалбарын

доройтлын алдагдал 125 тэрбум төгрөг болох бол хамгаалалт хийснээр одоогийн үнээр 76

тэрбум төгрөгийн цэвэр ашгийг дараагийн 25 жилд бий болгох тооцоотой байгаа юм. Одоогийн

байдалтай харьцуулахад, Туул голын эхэн хэсгийн экосистемийг хамгаалахад хийсэн 1 төгрөг

тутмын хөрөнгө оруулалт нь дараагийн 25 жилд ус, газарзүй, болон баялагийн хэрэглээний 15

төгрөгийг бий болгох боломжтойг уг судалгаа харуулж байна. Загварчилсан хугацааны эцсээр,

хамгаалалт нь жилд 55 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний экосистемын үйлчилгээг бий болгох

бөгөөд хэрвээ Туул голын эхэн хэсэг хамгаалагдаагүй бол энэ үр дүн гарахгүй юм. Газар болон

баялагийн хэрэглээ, мөн усны нөөц нь ирээдүй хойч үе рүү хамгаалагдан үргэлжлэх

(доройтсноос илүүтэйгээр) учир эдгээр тоо үзүүлэлтүүд нь цаашид өсөх болно.

Уг судалгааны Туул голын эхэн хэсгийн экосистемийг хамгаалах болон Улаанбаатар хотын ус

хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах зорилго нь олон нийтийн сонирхлыг татаж буй хэдий ч уг

газар болон баялагийг ашигладаг хүмүүсийн санхүүгийн нэн тэргүүний сонирхолд нийцэхгүй

байна хэмээн дүгнэсэн. Голын эхэн хэсгийн иргэд Улаанбаатар хотын иргэдийн усан хангамжийг

хэвээр байлгах болон жуулчны баазад ирж амрагчдын таашаал, эрх ашгийн төлөө өөрсдийнхөө

хийж байгаа ажлыг болихгүй гэдэг нь ойлгомжтой. Үүний зэрэгцээ Туул голын усны хагалбар

болон тэнд орших биологийн төрөл зүйл, байгалийн нөөц баялагийг хамгаалдаг Горхи –

Тэрэлжийн байгалийн цогцолборт газар, Хан Хэнтийн дархан цаазат газрын хамгаалалтын

захиргааны үйл ажиллагаагаа явуулах төсөв, санхүүжилт бага байдгаас хамгаалалтыг бодитой

явуулахад хүндрэлтэй байдаг. Иймээс экосистемийг хамгаалах ба тусгай хамгаалалттай

газрын менежментыг зүй зохистой явуулахын тулд санхүүгийн эх үүсвэр бий болгох, мөн Туул

 

“Монгол оронд ЭҮТ-ийг нэвтрүүлэх боломж” судалгааны тайлан   Хуудас 36 

 

голын эхэн хэсэгт газар болон байгалийн нөөцийг ашиглагчдын хэт ашиглах явдлыг багасгаж,

тогтвортой түвшинд байлгахын тулд хангалттай санхүүгийн урамшуулалыг бий болгох зэрэг

тулгамдсан асуудлууд гарч ирж байна. Уг судалгаагаар усан хангамж, устай холбогдолтой

үйлчилгээнээс авч буй шимтгэл хураамжнаас зарим хэсгийг Туулын эхэн хэсгийн экосистемийг

хамгаалахад зарцуулах боломж байгааг зөвлөмж болгосон.

Туулын голын сав газрын усны хэрэгцээ

Туул голын сав газар нь Монгол орны газар нутгийн 3%-г эзэлдэг (Зураг 8). Монгол улсын хүн

амын хагас нь энэ бүсэд амьдардаг гээд бодвол энэ бүс нутгийн нийгэм – эдийн засгийн

хөгжилд оруулах нөлөө нь маш чухал юм. Туул гол нь баруун өмнө зүгээс Улаанбаатар хот-руу

урсдаг бөгөөд хотын усан хангамжийг бүрнээр хангадаг (Зураг 9). Эрт цагт Улаанбаатар хотын

иргэд нь голоос шууд усыг авч хэрэглэдэг байсан хэдий ч хүн амын нягтшил болон хотжилтын

үйл явц нь усны чанар муудах, усны бохирдол үүсгэхэд хүргэсэн. Эдгээр шалтгаануудаас

үүдэн хотын захиргаа болон усан хангамж хариуцсан байгууллага гүний усыг ашиглах болсон.

Одоогийн байдлаар, хотын хэрэглээ болон үйлдвэрлэлийн хэрэглээний бүх усыг хотын

ойролцоо орших 4-н гүний худгийн цооногоос авч байгаа.

 

Зураг 6: Туул голын сав газар

 

 

“Монгол оронд ЭҮТ-ийг нэвтрүүлэх боломж” судалгааны тайлан   Хуудас 37 

 

                           

Зураг 7: Туул голын эх хэсгийн экосистемийн ус зүй 

Монгол орон хуурай болон хагас хуурай бүсэд оршдог улс учраас усны хомсдлын томоохон

бэрхшээлүүдтэй тулгараад байгаа юм. Хүн ам, үйлдвэрлэл өсөхийн хэрээр усны хэрэгцээ ч

гэсэн өсөж байна. Устай хамааралтай асуудлууд нь уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнөөс

хамаарч улам илүү гүнзгийрч байгаа (Хүний хөгжлийн тайлан 2011) юм. Туул голын сав газарт

амьдарч байгаа хүн ам болон хурдацтай хөгжлийн явцаас хамааралтай усны хэрэглээний

өсөлтөөс ихээхэн хэмжээний дарамт учраад байгаа бөгөөд Улаанбаатар хот нь сүүлийн

жилүүдэд усны нөөцийн хомсдолд орж эхлээд байгаа юм (JICA ба МУЗГ, 2007, З. Сарантуяа

2003).

Усны асуудлыг сайжруулахын тулд Монгол улсын засгийн газар нь Усны Шинэтгэлийн Хөтөлбөр

21 болон Усны Үндэсний Хөтөлбөрийг санаачлан боловсруулсан. Эдгээр хөтөлбөрүүд нь

гадаргын болон гүний усны хэрэглээг тэнцвэржүүлж усан хангамжийг сайжруулах зорилгыг

(Зураг 10) багтаасан (ХХТ 2011 болон МУЗГ Усны Хөтөлбөр, 2010).

 

“Монгол оронд ЭҮТ-ийг нэвтрүүлэх боломж” судалгааны тайлан   Хуудас 38 

 

Зураг 8: Усны Шинэчлэлийн 21 Хөтөлбөр ба усны хэрэглээний зорилтууд

 

Экосистемийн үйлчилгээний сонирхлын бүлэг Экосистемийн үйлчилгээг худалдан авагчид

Улаанбаатар дахь ус хэрэглэгчид

Урсгалын доор орших голлох ус хэрэглэгчид нь Улаанбаатарын хотын оршин суугчид,

байгууллага, компаниуд болон томоохон үйлдвэрүүд бөгөөд тэдний өдрийн усны хэрэгцээ нь

200,000 – 250,000 м3 байдаг (Хүснэгт 4) байна. Эдгээр нь Туул голын эхэн хэсгийн экосистемээр

бүрдэх усны хагалбарын үйлчилгээг худалдаж авах боломжит хэсэг юм.

Хүснэгт 4: УБ хотын усны хэрэглээний бүлгүүд ба тооцоологдсон хэрэгцээ

Хэрэглэгчийн төрөл

УСУГ-ын усан хангамж Нийт хэрэгцээ

Хэрэглэгчдийн тоо

Хэмжээ (сая

м3/жил)

Хэрэглэгчдийн тоо

Хэмжээ (сая

м3/жил)

Гэр хороолол

纺âðèéí óñ түгээгүүр 300,000 хүн 0.73

620,950 хүн 1.70 õîòûí ñ¿ëæýýíä õîëáîãäñîí

ус түгээгүүр 31,782 хүн 0.41

Орон сууцны оршин суугчид 269,569 хүн 27.32 403,260 хүн 40.87

Хувийн байшингууд

Ахуйн 953 холболт 4.47 6,990 хүн 0.22

surface water, 20 surface water, 35 surface water, 45 surface water, 50

ground water, 2004, 80

ground water, 2010, 65

ground water, 2015, 55

ground water, 2025, 50

surface water groung water

 

“Монгол оронд ЭҮТ-ийг нэвтрүүлэх боломж” судалгааны тайлан   Хуудас 39 

 

Ахуйн бус 18,333

үйлчилгээний газар

4.25

Үйлдвэр аж ахуйн газрууд 304 холболт 2.30 304 үйлдвэрүүд 2.3

Цахилгаан станцууд 3 цахилгаан станц +

үйлдвэрүүд 18.36

Бизнес, үйлчилгээний газрууд 1,379 холболт 4.04 1,379 бизнес, үйлчилгээний

газар 4.04

Бусад байгууллагууд 311 холболт 2.67 311

байгууллагууд 2.67

Хөдөө аж ахуй

Газар тариалан 367 фермреүүд 1.50

Мал аж ахуй 7,797 малчид 1.37

Нийт 41.94 77.28

Зөөврийн ус түгээгүүр 296 ус

түгээгүүр 0.73 296 ус

түгээгүүр 0.73

сүлжээнд холбогдсон ус түгээгүүр 163 ус

түгээгүүр 0.41

163 ус түгээгүүр

0.41

Зөөврийн усны машин 61 машин - 61 машин -

Ус Сувгийн Удирдах Газар (УСУГ)

Улаанбаатар хотын Ус Сувгын Удирдах Газар нь усны хагалбарын экосистемийн гол худалдан

авагч юм. УСУГ нь УБ хотыг усаар хангах болон бохир усыг цэвэрлэх үүрэгтэй. Өөрийн

үйлчилгээний хөлсийг усны төлбөрөөр цуглуулдаг. ЭҮТ-ийн хөтөлбөрийн баримтлах арга

замаас шалтгаалан УСУГ нь усны хагалбарын үйлчилгээний шууд худалдан авагч болно эсвэл

ус хэрэглэгчдийн усны хэрэглээний хураамжийг цуглуулах үйл ажиллагааг явуулах юм.

Жуулчдийн бааз

Жуулчдын ирэх дуртай газруудын нэг бол Туул голын эхэн хэсгийн сав газар буюу Горхи-

Тэрэлжийн байгалийн цогцолборт газар бөгөөд энд ойролцоогоор 200 гаруй жуулчны бааз үйл

ажиллагаа явуулдаг. Гадаад дотоодын олон жуулчид энд байгалийн сайхан болон түүх соёлын

дурсгалт зүйлсийг үзэхээр их ирдэг. Энэхүү экосистемийн үйлчилгээний үр дүнд жуулчны

 

“Монгол оронд ЭҮТ-ийг нэвтрүүлэх боломж” судалгааны тайлан   Хуудас 40 

 

баазууд нь жилд 24.6 тэрбум төгрөгийн цэвэр орлогыг бий болгодог (Emerton, 2009) бөгөөд энэ

нь Туул голын эхэн хэсгийн газар болон байгалийн хэрэглээний нийт үнэ цэнийн 86.8 хувь

болдог байна. Бүх жуулчны баазууд (тэдний үйлчлүүлэгчид болон уг бүст буй жуулчид) нь Туул

голын эхэн хэсгийн сав газрын биологийн төрөл зүйл, газарзүй, усан хангамжнаас бүхэлдээ

хамааралтай учир тэд эдгээр үйлчилгээний боломжит худалдан авагчид юм.

Бусад боломжит худалдан авагчид

Туул голын эхэн хэсгийн экосистем нь даян дэлхийн хамгааллын ач холбогдолтой биологийн

төрөл зүйл болон байгалийн үзэсгэлэнт газрыг агуулдаг бөгөөд энэ бүс нь нүүрсхүчлийн хийг

шингээдэг ихээхэн талбай бүхий ойн нөөцтэй. Дотоодын компаниуд ба хувь хүмүүс, олон улсын

хандивлагчид, болон дэлхийн хамтын нийгэмлэг зэрэг нь эдгээр үйлчилгээний боломжит

худалдан авагчид юм.

Экоситемийн үйлчилгээг худалдагчид

Туул голын эхэн хэсгийн усны хагалбар нь ойролцоогоор 5 сая га талбайг эзэлдэг бөгөөд үүний

дөрөвний нэгээс бага хэсэг нь бэлчээр, 63% нь ой модоор бүрхэгдсэн, үлдсэн 14% нь ус,

уулархаг бүс, болон халцгай газар, хад чулуугаар бүрхэгдсэн байна (Зураг 11). Хамгаалалтын 2

бүс нь нийлээд Туул голын эхэн хэсгийн сав газрын 80%-г хамаардаг. Хан Хэнтийн Дархан

Цаазат Газар нь усны хагалбарын хойд хэсгийн 1.2 сая га талбайг эзэлдэг бол үүнээс цааш

Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газраас нь үргэлжлэн Тэрэлж болон Туул голын дунд,

өмнө зүгт ойролцоогоор 293,000 га талбайг эзлэн оршдог.

 

“Монгол оронд ЭҮТ-ийг нэвтрүүлэх боломж” судалгааны тайлан   Хуудас 41 

 

Зураг 9: Туул голын эхэн хэсгийн газар ашиглалт

Туул голын эхэн хэсгийн сав газрын ихэнх хэсэг нь Төв аймгийн Эрдэнэ суманд (Нийт талбайн

85%) оршдог бөгөөд баруун өмнө зүгтээ Налайх дүүргийн 6-р хороо (14%), ойролцоох

Батсүмбэр болон Мөнгөнморьт сумдын зарим нутаг дэвсгэрийг багтаадаг. 700 өрх айл буюу

2,600 хүн Туул голын эхэн хэсгийн сав газар амьдардаг бөгөөд байгалийн нөөц баялгаас ямар

нэгэн байдлаар хараат оршдог (Хүснэгт 5). Энэ нь ойролцоогоор Эрдэнэ сум (3,067 хүн), Налайх

дүүрэг (28,152 хүн) –ийн нийт хүн амын 8% юм. Хан Хэнтийн Дархан Цаазат Газар болон Горхи-

Тэрэлжийн Цогцолборт газарт оршин суудаг хүн ам нь экосистемийн үйлчилгээний гол

боломжит худалдагч нар юм.

Хүснэгт 5: Туул голын эхэн хэсэг дэх хүн амын тархац

Айл өрхүүдийн тоо

Горхи 120

Булнай 20

Галтай 24

Туул голын дагуу 26

Эрдэнэ сумын бусад хэсгүүд 273

 

“Монгол оронд ЭҮТ-ийг нэвтрүүлэх боломж” судалгааны тайлан   Хуудас 42 

 

Налайх дүүргийн бусад хэсгүүд 219

Нийт 682

Статус:

Малчид 545

Тэрэлж,Босго болон бусад жуулчны баазуудын оршин суугчид 137

Туул голын эхэн хэсгийн суурин хүн амын дийлэнх буюу 80% нь малчид байдаг бөгөөд 50,000-

аас илүү тооны малтай. Зуны үеээр малчдын тоо өсдөг бөгөөд үүний учир нь малчид нь

жуулчны баазад сүү цагаан идээ зарах болон жуулчдад морь, тэмээ ба сарлаг унуулах

үйлчилгээ үзүүлэх зорилготойгоор уг бүст ирдэг. Үлдсэн бүлэг нь Тэрэлж болон Босго зэрэг

суурингийн төвөөс бүрдэх бизнесийн хүмүүс болон иргэд байдаг. Бусад оршин суугчдад

жуулчны баазад ажиллах ажилчид багтдаг. Эдгээр бүлгүүд нь мал маллахаас гадна олон

төрлийн байгалийн баялагт суурилсан үйл ажиллагаа явуулдаг бөгөөд эдгээр нь ойн дагалдах

баялаг болох жимс, мөөг, хоолны ба эмийн ургамлууд, болон түлээний модыг ойгоос ашигладаг.

Үүний зэрэгцээ, дээд хэсгийн усан хагалбарт байрлах 200 гаруй жуулчны баазууд 150,000 гаруй

жуулчдад үйлчилдэг.

Одоогийн байдлаар, эдгээр үйл ажиллагаанууд (хамгийн гол нь жуулчдын замбараагүй үйл

ажиллагаа, мөн ойн түймэр ба зарим бүсд бэлчээрийн талхагдал зэрэг) нь биологийн төрөл

зүйлийн алдагдал, нөөцийн доройтол, болон доод хэсгийн урсгал ба чанарт сөргөөр нөлөөлдөг.

Энэ нутгийн хамгаалагдсан бүс рүү иргэд хашаа, байшин барьж суурин үүсгэх явдал их болж

байгаа бөгөөд экосистемд том сөрөг нөлөөг үзүүлж байгаа юм.

ЭҮТ-ийн хүрээнд нөхөн олговрын талаарх мэдээллийг боломжит үйлчилгээ үзүүлэгчид болон

олон нийтэд өгөхдөө болгоомжтой хандах хэрэгтэй. Хөдөөгийн иргэдэд мөнгөн тусламж үзүүлэх

болон нөхөн олговорын тухай яриа нь хүлээлтийг үүсгэж, үүнээс үүдэн Туул голын эхэн хэсгийн

хүн амын хөөрөгдлийг үүсгэх аюултай. Үйлчилгээ үзүүлэгчдийг тогтоохдоо, зөвхөн уугуул

суугчдыг оруулах, гаднаас ирэх нүүдлийг зогсоохын тулд тодорхой шалгуур үзүүлэлтийг

урьдчилан боловсруулах хэрэгтэй.

Туул голын эхэн хэсэг дахь өмчлөлийн эрх

Хан Хэнтийн Дархан Цаазат Газар ба Горхи-Тэрэлж Байгалийн Цогцолборт Газар

Өмнө нь хэлсэнчлэн, уг 2 хамгаалагдсан бүс нь хамтдаа Туул голын эх хэсгийн сав газрын 80%-г

эзэлдэг. Эдгээр бүсүүд нь Хан Хэнтий болон Горхи-Тэрэлжийн тусгай хамгаалалттай газрын

хамгаалалтын захиргаанд харьяалагддаг (ХХГТХЗ). Эдгээр газрыг 1992 оноос улсын

 

“Монгол оронд ЭҮТ-ийг нэвтрүүлэх боломж” судалгааны тайлан   Хуудас 43 

 

хамгаалалтанд авсан бөгөөд энэ нь тухайн хамгаалагдсан бүст орших бүхий л газар, ус болон

ой нь улсад хамаарах ба энэхүү бүс нутагт байх оршин суугчид нь өмчлөх эрхээс үл хамааран

газар болон баялагийг тодорхой хүрээнд ашиглах эрхтэй гэсэн үг юм. Эдгээр оршин суугчдад

энэ хамгаалалттай газрын газар ба нөөцийг өмчлөх, эзэмших эрх байхгүй юм.

ХХГТХЗ нь байнга төсөв санхүүгийн хүндрэлтэй тулгардаг. Өнөөгийн төсөв нь 272 сая төгрөг

бөгөөд үүний ихэнх нь одоо ажиллаж буй 42 хүний цалин, нийгэм болон эрүүл мэндийн

даатгалыг төлөхөд ашиглагддаг. Дөнгөж 4.4% буюу 12 сая төгрөг нь хяналт болон судалгааны

үйл ажиллагаанд хэрэглэгддэг юм. Биологийн төрөл зүйлд учирч буй аюулыг багасгах, усны

хагалбарын экосистемийн менежментийг зүй зохистой хэмжээнд явуулахын тулд ХХГТХБУ нь

санхүү болон техникийн бэрхшээлийг шийдэж, мэргэжлийн түвшинд үйл ажиллагаа явуулах

хэрэгтэй. ЭҮТ-ийн хөтөлбөр нь одоогийн байгаа төсвийг нэмэгдүүлэх нэгээхэн боломжит эх

үүсвэр болох боломжтой.

Нутгийн оршин суугчид

Туулын эх хэсгийн газар болон байгалийн нөөц (Хан Хэнтий дархан цаазат газар болон Горхи-

Тэрэлж байгалийн цогцолборт газрыг бүрдүүлэх бүс нутгийг оролцуулан) нь олон жилийн турш

нутгийн малчдын хэрэглээ болж ирсэн юм. Өнөөдөр ч гэсэн уламжлалт мал аж ахуйн удирдлага

болон бэлчээрийн удирдлага, мөн “орчин” үеийн хуулиар санаачлагдсан өмчлөлийн эрх зэрэгт

харьяалагддаг.

Налайх дүүргийн 6-р хороонд харьяалагдах 500 гаруй өрх гэр Тэрэлж суурингийн бүст амьдарч

байгаа юм. Анхны суурин нь 1950-д онд бий болсон бөгөөд ихэнх айл өрхүүд Монгол Улсын

Үндсэн Хууль (1992), Газар ба газар хувьчлалын тухай хууль (2000), болон Хамгаалалттай

газрын тухай хууль (1994) зэргийг батлахаас өмнө тэнд амьдарч байснаа нотолдог.

Улсын хамгаалалттай бүст амьдарч буй айл өрхүүдийн өмчлөлийн эрх нь Монгол Улсын Тусгай

хамгаалалттай газрын тухай хуулиар тодорхойлогддог. Энэ хуулийн хүрээнд, дархан цаазат

газар эсвэл байгалийн цогцолборт газрын хязгаарлагдмал бүс нутагт амьдарч байгаа иргэд нь

Хамгаалалтын захиргаанд өргөдөл гарган Газар ашиглалтын гэрчилгээг авсны дараа тодорхой

хугацааны туршид уг газрыг экологийн зөвшөөрөх түвшинд хэрэглэх эрхтэй болдог. Цаашлан уг

хууль нь дараах төрлийн газрын ашиглалтыг зөвшөөрөх (11,14,16, ба 17-р зүйл) ба 5 жил

хүртэлх хугацаатай олгодог:

a) Ойн цэвэрлэгээ, хөрс болон ургамлын бүрхэвчийн нөхөн сэргээлт, эко-аялал явуулах,

эрүүл мэндийн зорилгоор эрдэс бодисыг хэрэглэх болон, ойн дагалдах баялаг, эмийн

болон хүнсний ургамлуудыг өрх гэрийн зориулалтаар цуглуулах зэрэг нь Хамгаалалтын

 

“Монгол оронд ЭҮТ-ийг нэвтрүүлэх боломж” судалгааны тайлан   Хуудас 44 

 

захиргаанаас өгсөн зөвшөөрлийн хамт дархан цаазат бүсийн хязгаартай бүст хийж

болдог.

b) а – д дурдагдсан бүхий л үйл ажиллагаанууд болон үүн дээр нэмэн байгалийн

цогцолборт газрын хязгаарлагдмал бүст мал бэлчээх

c) а – д дурдагдсан бүхий л үйл ажиллаганууд болон үүн дээр нэмэн байгалийн цогцолборт

газрын аялал жуулчлалын бүсийн зөвшөөрөгдсөн газруудад загасчлах.

Хамгаалалттай бүсийн гадна амьдарч буй хүмүүс нь Газар Хувьчлалын Хуулийн (2002) хүрээнд

0.7 га хэмжээтэй газрыг үнэгүй эзэмших эсвэл өмчлөх эрхтэй. 2008 онд ХХГТХЗ нь энэ бүст

амьдарч буй бүх айл өрхөд 5-н жилийн хугацаатай газар ашиглах гэрчилгээг олгосон юм.

ЭҮТ­ийн эрхзүйн орчныг үнэлэх нь  

Монгол Улсын засгийн газраас хийж буй сүүлийн үеийн эрхзүйн шинэчлэлт нь ЭҮТ-г хөгжүүлэх

боломжийг олгож байгаа юм. Жишээ нь: одоогоор, байгаль хамгаалахад нутгийн иргэд болон

төрийн бус байгууллагууд оролцох боломжой хуулийн зохистой нөхцлүүд бий болоод байгаа

юм. 2005 онд Байгаль Орчныг Хамгаалах тухай хуулинд оруулсан нэмэлт өөрчлөлтүүд нь

байгаль орчныг хамгаалахад олон нийтийг оролцох боломжийг илүү нээж өгсөн. Эдгээр нэмэлт

өөрчлөлтүүд нь ой болон бусад нөөц баялагийн ойролцоо амьдрах нутгийн иргэдэд эдгээр

баялагийг зүй зохистой ашиглах мөн хамгаалалтыг сайжруулах зорилготойгоор ашиглах эрхийг

олгосон юм. Засгийн газрын тухай хууль нь зарим төрийн үүргийг гэрээнд тулгуурлан төрийн бус

байгууллагуудад хэрэгжүүлэх болон үйл ажиллагааг санхүүжүүлэх зорилготойгоор

шилжүүлэхийг тодорхойлж өгсөн.

Монгол улсад үйлчилж буй эрхзүй болон зохицуулалтын бүтцийн хүрээнд ЭҮТ-тэй хамааралтай

эрхзүйн баримт бичгийн судалгаагаар 2 боломжит хувилбар гарч байна.

Хувилбар А: Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн хүрээнд, татварын хэлбэрээр

ЭҮТ-г тусгайлан байгуулсан “Экосистемийн үйлчилгээний төлбөрийн сан”-

гаар дамжуулан хэрэгжүүлж болно. Энэ нь ЭҮТ-г удирдах болон

цуглуулах засгийн газрын санг бий болгох Коста Рика, Вьетнам,

Филиппин, Хятад болон Эквадор зэрэг орнуудад явуулж буй ЭҮТ-гийн

төлөвлөгөөтэй төстэй болох юм.

Хувилбар Б: Экосистемийн үйлчилгээний төлбөр хэмээх ойлголтыг нийгэмд татвар гэдэг утгаар нь биш Экосистемийн хамгаалал зохистой ашиглалтыг дэмжих, байгаль орчинд ээлтэй бизнес эрхэлсэн байгууллага, иргэдийг урамшуулах хараат бус санхүүжилтийн нэгдсэн сан байгуулах бөгөөд төрийн бус

 

“Монгол оронд ЭҮТ-ийг нэвтрүүлэх боломж” судалгааны тайлан   Хуудас 45 

 

байгууллагын тухай хуулийн хүрээнд үйл ажиллагаа эрхлэн явуулна. Энэ төрлийн зохион байгуулалтын хэд хэдэн жишээ нь Латин Америкт байдаг бөгөөд тухайлбал, Боливи дахь Fundación Natura ТББ эсвэл Эквадор дахь Corporación para el desarrollo de los Recursos Naturales (CEDERENA) нар нь энэ төрлийн ЭҮТ-ийн хөтөлбөрийг удирдан явуулдаг.

Хувилбар А: Засгийн газрын санхүүжилттэй ЭҮТ сан

Монгол улсын хэд хэдэн хуулиудын дагуу биологийн болон байгалийн нөөц баялагийн

ашиглалтаас төлбөр хураадаг. Үүнд, Байгалийн ургамлыг ашигласны төлбөрийн тухай хууль

(1995); ус болон рашааны нөөц ашигласны төлбөрийн тухай хууль (1995); Агнуурын нөөц

ашигласны төлбөр, ан амьтан агнах, барих зөвшөөрлийн хураамжийн тухай (1995); Ойгоос

хэрэглээний мод, түлээ бэлтгэж ашигласны төлбөрийн тухай (1995); Байгалийн нөөц ашигласны

төлбөрийн орлогоос байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх арга

хэмжээнд зарцуулах хөрөнгийн хувь, хэмжээний тухай (2000), усны тухай (2004) хуулиудаар

байгалийн нөөц ашигласны төлбөртэй холбогдсон харилцааг тус тусад нь зохицуулж байна.

Эдгээр хуулиудаар төлбөр төлөх этгээдийг тусгайлан зааж өгсөн бөгөөд юунд төлбөрийг төлөх,

болон хэрхэн эдгээр төлбөрийг цуглуулах тухай зааж өгдөг. Улсын нийгэм, эдийн засгийн

өөрчлөлтийг даган эдгээр хуулиудад нь хэд хэдэн удаа нэмэлт өөрчлөлт орсон.

Үргэлжилж буй хуулийн шинэчлэлийн хөтөлбөрийн хүрээнд Байгаль Орчин, Аялал Жуулчлалын

Яам нь байгалийн баялагийн ашиглалтын төлбөрийн нэгдсэн хуультай болох зорилгоор бүх

байгалийн баялагийн төлбөрийн хуулиудыг эргэн хянах үйл явцыг хийж байгаа юм. Хэдийгээр

хуулийн хүрээнд гарах журмуудаар нарийвчлан гаргах боловч ЭҮТ-ийн дараах асуудлуудыг

эрхзүйн орчинд тусгах шаардлагатай. Тухайлбал:

• экосистемийн үйлчилгээний зарчим, тодорхойлолт;

• экосистемийн үйлчилгээний төлбөрийг төлөх үүрэгтэй хувь хүн ба ЭҮТ-ийн үйл

ажиллагаанууд;

• экосистемийн үйлчилгээ үзүүлсэний төлөө нөхөн олговор хүртэх хувь хүн;

• Сангийн тухай болон төлбөрийг цуглуулах, олгох талаарх эрх үүргүүд

• Төлбөрийн хэмжээг тодорхойлох арга зүй

Монгол улсын Татварын Ерөнхий Хууль (1993 болон 1996, 1997, 2001, 2008, 2009, 2010, 2011

онд хийсэн нэмэлт өөрчлөлтүүд) нь улсын хэмжээнд татвартай холбогдох харьцааг

зохицуулдаг. Хуульд зааснаар (5.1-р зүйл), татвар нь олон төрлийн татвар, шимтгэл болон

төлбөрийг багтаадаг. Олон төрлийн байгалийн нөөцийн ашиглалтын төлбөрүүд нь орон нутгийн

 

“Монгол оронд ЭҮТ-ийг нэвтрүүлэх боломж” судалгааны тайлан   Хуудас 46 

 

татвар гэсэн төрөлд хамаарна. Татварын ЭҮТ нь татварын нэг төрөл учир Татварын Ерөнхий

Хуулийн 3-р зүйлд татварыг УИХ нь хуулиар бий болгох, өөрчлөх, хүчингүй болгох гэж заасны

дагуу УИХ-д хуулийн төсөл оруулах ёстой. Засгийн газрын тусгай сангийн тухай хуулинд

тусгагдсан тусгай сангуудаас бусад сангийн эрхзүйн харилцааг бие даасан хуулиар

зохицуулдаг. Шинээр бий болсон татварын хувьд ЭҮТ-ийн тусгайлсан хууль болон зохицуулалт

эсвэл ЭҮТ сангийн тухай хуулийн төслийг хууль санаачлах эрхтэй Ерөнхийлөгч эсвэл Их

хурлын гишүүд эсвэл Засгийн газар оруулж хэлэлцүүлэх эрхтэй

Үүнтэй холбоотойгоор ЭҮТ-ийн мөнгөн хөрөнгийг бусад төсвийн хөрөнгөөс яаж ялгаж тусдаа

байлгах вэ гэдэг нэг гол асуудал юм. Монгол улсын төсвийн орлогыг Сангийн яаманд

төвлөрүүлдэг бөгөөд ерөнхий төсвийн нэг хэсэг хэмээн авч үздэг. Засгийн газар нь ЭҮТ-ийн

орлогыг тусдаа дансанд эсвэл экосистемийн үйлчилгээг үзүүлэгчдэд төлбөр хийх цорын ганц

зорилготой нэмэлт төсвийн санд хадгалахыг зөвшөөрөх үү үгүй юү гэдэг асуудал гарч ирж

магадгүй.

Нэгдүгээр хувилбарын дүгнэлт:

Бие даасан хуулийн төсөл боловсруулах нь “Хууль, улсын их хурлын бусад шийдвэрийн төсөл

боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай” хуулийн 2.1.1.д заасан эрх бүхий субьект мөн

хуулийн 3 дугаар зүйлд дурьдсан асуудлуудыг шийдвэрлэсний үндсэн дээр Улсын Их Хуралд

өргөн мэдүүлэх юм.

Иймд:

• Хуулийн төсөл нь урт удаан хугацаанд судалгааны ажил хийх, ажлын хэсэг гарган

ажиллах зэрэг олон шат дамжлагатай байх юм.

• УИХ-ын сонгууль дөхөж байгаа өнөө үед Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүд, ЗГ-ын гишүүд

шинэ төрлийн татварын хуулийн төслийг дэмжихгүй байх магадлал өндөртэй.

• Жирийн иргэд, албан байгууллагуудын хувьд ч энэ хуулийн төслийг хүлээн авахгүй,

харин ч эсрэг байр суурьтай хандах болно.

• Нөгөө талаас нэг төрлийн төлбөр бий болж улсын болон орон нутгийн төсөвт ялгаагүй

төрийн оролцоо давамгайлсан харилцаа бий болно

Хувилбар Б: хэрэглэгчээс санхүүжилттэй ЭҮТ сан

Экосистемийн үйлчилгээний төлбөр хэмээх ойлголтыг нийгэмд татвар гэдэг утгаар нь биш Экосистемийн хамгаалал зохистой ашиглалтыг дэмжих, байгаль орчинд ээлтэй бизнес эрхэлсэн байгууллага, иргэдийг урамшуулах хараат бус санхүүжилтийн нэгдсэн сан байгуулах бөгөөд төрийн бус байгууллагын тухай хуулийн хүрээнд үйл ажиллагаа эрхлэн явуулна.

 

“Монгол оронд ЭҮТ-ийг нэвтрүүлэх боломж” судалгааны тайлан   Хуудас 47 

 

Энэхүү “Экосистемийн Үйлчилгээний Төлбөрийн Сан” ТББ нь экологийн эрүүл орчинг хангасан нөхцөлд амьдарч байгаа иргэд, байгууллага нь экосистемийн тогтвортой байдлыг хангахад зориулж экосистемийг хамгаалж, сайжруулж буй иргэд, байгууллагатай сайн дурын үндсэн дээр байгуулсан гэрээний дагуу төлбөр төлдөг тогтолцоог тухайн экосистем үйлчилгээ эрэлттэй байгаа хот суурин, нутаг дэвсгэрийн хэмжээнд хэрэгжүүлэхдээ Монгол улсад хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийн хүрээнд боловсруулсан дүрмийн дагуу ажиллана.

Ингэснээр төрийн болон хувийн өмчид тулгуурласан, байгаль орчинд ээлтэй бизнесийн ашигтай нөхцлийг бүрдүүлэх, эцэст нь экосистемийн урт удаан хугацааны тогтвортой байдлыг хангахад энэхүү сангийн зорилго оршино.

Сангийн дүрмийг Монгол улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Байгаль хамгаалах тухай хууль, Засгийн газрын тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн хууль, Төрийн бус байгууллагын тухай, Төрийн бус байгууллагатай хамтран ажиллах тухай Засгийн газрын 93-р тогтоолийн хүрээнд нийцүүлэн боловсруулж мөрдөж ажиллана.

Төрийн бус байгууллагын тухай хуулийн 25 дугаар зүйл. Сангийн тухай тусгай зохицуулалт

1. Иргэний хуулийн 36.2-т заасны дагуу чиг үүрэг бүхий сан хамаарах бөгөөд сан нь зөвхөн дор дурдсан зориулалтаар бусдад мөнгө хандивлаж болно.

• төрийн бус байгууллагаас нийгмийн тусын тулд явуулж байгаа ажлыг дэмжих

• сангийн зорилгод нийцсэн төслийг төрийн байгууллагаас хэрэгжүүлэх

• Сан нь жил бүр олсон ашгийнхаа 5О-иас доошгүй хувийг дүрэмд заасан үйл ажиллагаандаа зарцуулна гэж заажээ.

Дүрмэнд заасан үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхийн тулд төрийн байгууллагтай хамтран ажиллаж төсөл хэрэгжүүлж болох бөгөөд, хуримтлагдсан төлбөрөөс 50-иас дээш хэд хүртэл хувийг дүрмэнд заасан үйл ажиллагаандаа зарцуулахаа сангийн УЗ-ийн хурлаас гарсан шийдвэрээр зохицуулна.

Санг үүсгэн байгуулахдаа Иргэний хуулийн 37 дугаар зүйлийн Сангийн тусгай зохицуулалтыг баримтална.

37.1.Сангийн эрх барих байгууллага буюу удирдах зөвлөл нь хандивлагч, дэмжигч, тэдгээрийн томилсон төлөөллөөс бүрдэнэ.

37.2.Сангийн эрх барих байгууллага нь гүйцэтгэх удирдлага болон хяналтын байгууллагыг томилно.

37.3.Сангийн гүйцэтгэх удирдлага сангийн дүрэмд нийцсэн үйл ажиллагаа явуулж, үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг эрх барих байгууллагаараа хэлэлцүүлэн хэвлүүлж, олон нийтэд түгээнэ.

Дүгнэлт: Төрийн бус байгууллага байгуулах, төрийн байгууллагатай хамтран ажиллахдаа дараах хуулиудын зохицуулалт дээр үндэслэнэ.

Төрийн бус байгууллагын тухай хуулинд: 4 дүгээр зүйл. Хуулийн нэр томьёо Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:

 

“Монгол оронд ЭҮТ-ийг нэвтрүүлэх боломж” судалгааны тайлан   Хуудас 48 

 

1. ”төрийн бус байгууллага” гэж иргэд, төрийн байгууллага ( хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх байгууллага)-аас бусад хуулийн этгээдээс нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс сайн дурын үндсэн дээр байгуулагдан үйл ажиллагаагаа төрөөс хараат бус, өөрийгөө удирдах зарчмаар явуулдаг ашгийн төлөө бус байгууллагыг

2. ”нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага” гэж соёл, урлаг, боловсрол, хүмүүжил, шинжлэх ухаан, эрүүл мэнд, спорт, байгаль орчин, орчин ахуйн хөгжил, хүний эрх, хүн амын тодорхой бүлэг, давхаргын эрх ашгийг хамгаалах, энэрлийн зэрэг чиглэлээр нийгмийн тусын тулд үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагыг Төрөөс төрийн бус байгууллагатай харьцахдаа:

• Төрөөс төрийн бус байгууллагын хууль ёсны эрхийг хамгаална. • Төрийн бус байгууллага нь төрөөс хараат бус байна.

• Төрийн байгууллага төрийн бус байгууллагын үйл ажиллагаанд санхүүгийн болон бусад хэлбэрийн дэмжлэг үзүүлж болно гэж тус хуулинд зохицуулжээ.

Тус сангийн үйл ажиллагаа хэвийн хэмжээнд ажиллах хүртэл, хамтран ажиллах төрийн зарим байгууллагуудаас УЗ болон хяналтын зөвлөл, санхүүгийн зөвлөхөөр төлөөлөгчөөр ажиллах харилцааг энд хамааруулан ойлгоно.

Төрийн бус байгууллагын орлого нь дараахь эх үүсвэрээс бүрдэж болно гэж ТББ-ын тухай хуулийн 19 дүгээр зүйлд заажээ.

• гишүүний татвар, хандив (2 талын сайн дурын үндсэн дээр байгуулсан гэрээний үндсэн ЭҮ-ний төлбөр өгч буй харилцааг энд хамааруулан ойлгож болно) Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 7 дугаар бүлгийн заалтуудын хүрээнд сангийн дүрмийг боловсруулна. Тухайлбал: 33 дугаар зүйл. Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах, 34 дүгээр зүйл.Газар ашиглах хугацаа, газрын хэмжээ, 35 дугаар зүйл. Газар ашиглах тухай хүсэлт гаргах, ,36 дугаар зүйл. Газар ашиглуулах тухай шийдвэр гаргах, 37дугаар зүйл. Газар ашиглах тухай гэрээ, 38 дугаар зүйл. Газар ашиглагчийн эрх, үүрэг, 39дүгээр зүйл. Газар ашиглагчид хориглох үйл ажиллагаа, 40 дүгээр зүйл.газар ашиглах эрх дуусгавар болох, 41 дүгээр зүйл. Тусгай хамгаалалттай газар нутагт судалгаа, шинжилгээний ажил явуулах байгууллага, түүний үүргийг тус тус зохицуулжээ. Дүгнэлт: Төрийн бус байгууллага байгуулан ажиллах нь:

• Монгол улсад хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийн хүрээнд дүрмээ боловсруулан үйл ажиллагаа хэрэгжүүлэх бүрэн боломжтой.

• Төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх тухай Засгийн газрын үзэл баримтлалд нийцэж байна.

• Төрөөс хараат бус санхүүжилттэй сангийн дүрмэнд заасан үйл ажиллагаа хэрэгжүүлэхдээ экосистемийг хамгаалах сайжруулах үндсэн зорилгоо биелүүлэх

• Төрийн оролцоо сангийн үйл ажиллагаа жигдрэх хүртэл давамгайлах боловч, бие даан ажиллаж эхэлмэгц хяналт, зөвлөх чиглэлүүдэд хамтран ажиллаж оролцоо нь багасах

• Экосистемийн хамгаалал, хяналтыг хэрэгжүүлэхэд, төрийн байгууллага, төрийн бус байгууллагууд хамтран оролцож, үр дүнгийн талаар нийтэд мэдээлэх

• Байгальд ээлтэй бизнэс эрхлэн экосистемийг хамгаалж буй иргэд байгууллагад урамшууллын уян хатан бодлого хэрэгжүүлэх зэрэг олон талын боломжууд энэ хувилбарт байна.

Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хуулинд:

 

“Монгол оронд ЭҮТ-ийг нэвтрүүлэх боломж” судалгааны тайлан   Хуудас 49 

 

14.1. Хуульд зааснаас бусад тохиолдолд улсын төсвийн байгууллага, албан тушаалтанд дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно 14.1.2. мөнгөн хөрөнгийн нэгдсэн зохицуулалтаас гадуур банкинд данс нээх 14.1.4. хуульд зааснаас бусад тохиолдолд төлбөр, хураамж авах, энэ хуульд заасныг зөрчиж нэмэлт бүтээгдэхүүн нийлүүлэх зэрэг аливаа хэлбэрээр орлого олох УСУГ -тай ЭҮТ-ийг хуримтлуулах тал дээр хамтын ажиллагааны гэрээ байгуулан хамтран ажиллаж болох оновчтой хувилбар байж болно. Мөн Нийслэлийн Засаг дарга орон нутгийн хэрэгцээт дараахь бүтээгдэхүүнийг нийлүүлнэ. 52.2.1.нийтийн ариун цэврийг хангах, хог зайлуулах, хадгалах, устгах 52.2.2. орон нутгаас эрхлэх байгаль хамгаалах арга хэмжээ, тохижилт, цэцэрлэгжилт, түүний өргөтгөл, шинэтгэл, арчилгаа 52.2.6. усан хангамж, цэвэрлэх байгууламжийн хэвийн үйл ажиллагааг хангах 52.2.10. мал, амьтны болон малаас хүнд халдварладаг өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээ хэмээн зохицуулжээ.

Иймд ТББ-ын тухай хуулийн Төрийн байгууллага төрийн бус байгууллагын үйл ажиллагаанд санхүүгийн болон бусад хэлбэрийн дэмжлэг үзүүлж болно гэсэн заалтын дагуу орон нутгийн захиргаатай хамтран ажиллах боломж нээлттэй байна.

“НИЙСЛЭЛИЙН ЭРХЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ” –д НИТХ-ийн талаар: 8 дугаар зүйл. Нийслэлийн удирдлагын бүрэн эрх 1. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн Хурал нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрх эдлэхээс гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

4. нийслэлийн нийгэм, эдийн засгийн хөгжил, хот байгуулалт, хүрээлэн байгаа орчныг хамгаалах, хүн амын үйлчилгээтэй холбогдох асуудлаар төрийн захиргааны төв байгууллагад санал тавьж шийдвэрлүүлэх

Дээрх заалтуудыг төрийн бус байгууллагын тухай хуулийн 9.3 дахь хэсэгтэй нийцүүлэн төр, төрийн бус байгууллага хамтран ажиллах талаар тус сангийн дүрмэнд тусган оруулах боломжтой.

Экосистемийг хамгаалах сайжруулах энэ харилцааг нэвтрүүлэхэд Хан-Хэнтийн тусгай хамгаалалттай газрын Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт олон жил суурьшин амьдарч буй иргэд ЭҮ худалдагч талд хамаарах бөгөөд тэд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хүрээнд тус хамгаалалтын захиргаанд хүсэлтээ тавьж 5 хүртэл жилээр газар ашиглана.

Өнөөгийн байдлаар энэ газар нутагт олон жилээр суурьшин амьдарсан айл өрхүүдтэй хамгаалалтын захиргаанаас 2008 онд байгуулсан гэрээгээр 5 жилээр газар ашиглах гэрчилгээ олгосон байна. Тус гэрээний хугацаа дуусах болоогүй бөгөөд нэмж шинээр гэрээ байгуулаагүй байна. Өөрөөр хэлбэл шинэ айл өрх нэмэгдээгүй байна. Тусгай хамгаалалттай газар нутгий тухай хуулийн холбогдох зохицуулалтуудаас: Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт заасан журмыг баримтлан газар ашиглах тухай хүсэлтээ хамгаалалтын захиргаа буюу хамгаалалтын захиргаа байгуулаагүй тусгай хамгаалалттай газар нутагт сум, дүүргийн Засаг даргад гаргана гэж тус хуулийн 35 дугаар зүйлд зохицуулжээ. Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах талаар:

 

“Монгол оронд ЭҮТ-ийг нэвтрүүлэх боломж” судалгааны тайлан   Хуудас 50 

 

Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно гэж 33 дугаар зүйлд дурьджээ. Энэ хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан газар ашиглах тухай гэрээний хугацаа 5 жилээс илүүгүй байх бөгөөд уг гэрээг нэг удаад сунгах хугацаа 5 жилээс илүүгүй байна. Тус хуулийн 17 дугаар зүйлд Хязгаарлалтын бүсэд уламжлалт аргаар мал аж ахуй эрхлэхийг зөвшөөрсөн бөгөөд эдгээр өрхүүд ЭҮ худалдагч талд хамаарах юм. 2011 оны намар УИХ-ын хэсэг гишүүдээс “ЗАРИМ ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗРЫН

ХИЛИЙН ЗААГТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн

барьсан байна. Энэ талаар дурьдахдаа тогтоолын төслийн талаар товч танилцуулж байна.

Тогтоолын төсөлд:

“Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль”-ийн 25 дугаар зүйлийн 2дахь хэсэгт

“.....дархан цаазат болон байгалийн цогцолборт газрын хилийн заагийг батлах, өөрчлөх” бүрэн

эрхийг Улсын Их Хурал хэрэгжүүлнэ гэж, Газрын тухай хуулийн 4.1.3-д “газар өмчлөх, эзэмших,

ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах” нь төрөөс газрын талаар баримтлах зарчим гэж,

“Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль”-ийн 8 дугаар зүйлд иргэнд газар

өмчлүүлэхэд УИХ-ын бүрэн эрхийн тухай, 19 дүгээр зүйлд иргэн газар өмчлөх эрх үүргийн тухай

тус тус заасан.

Хан-Хэнтийн тусгай хамгаалалттай газрын Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт

газарт Налайх дүүргийн 1, 5, 6 дугаар хорооны нутаг дэвсгэр хамрагдсанаас 6 дугаар хороо нь

2001 онд байгуулагдсан бөгөөд энэ хорооны төв байрлах Тэрэлжийн төв сууринд нийт 510 өрх,

1200 гаруй иргэний ихэнх нь 1950-иад оноос хойш амьдарч байна. Эдгээр иргэдийн ихэнх нь

Монгол Улсын Үндсэн хууль, Газрын тухай болон Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай

хууль батлагдахаас өмнө энэ нутагтаа оршин сууж байсан.

Монгол Улсын иргэн бүр хуулийн өмнө тэгш эрх, үүрэг хариуцлагатай байх зарчмын

хүрээнд эдгээр иргэд Газрын тухай хууль, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн

дагуу газар эзэмших, өмчлөх хууль ёсны эрхээ эдлэх боломжтой гэж үзэж байна.

Хан-Хэнтий тусгай хамгаалалттай газрын Горхи-тэрэлжийн байгалийн цогцолбор газар

дахь Налайх дүүргийн 6 дугаар хорооны болон Тэрэлжийн төв суурин байрлах 262.5 га

чөлөөлөх нь зүйтэй гэж үзсэн болно.

Дээрх УИХ тогтоол батлагдан хэрэгжиж эхэлсэн тохиолдолд ЭҮТ-ийн харилцаанд

худалдагч талын тоо өсөхгүй бөгөөд харин хувийн өмчийн газрын эзэд ЭҮ-г худалдагч талд

 

“Монгол оронд ЭҮТ-ийг нэвтрүүлэх боломж” судалгааны тайлан   Хуудас 51 

 

зонхилсон харилцаанд сайн дурын үндсэн дээр гэрээ байгуулан хамтран ажиллах онцлог бий

болно.

ЭҮТ­ийн удирдах бүтцийн хэв загварууд Санхүүжилтийн эх үүсвэрүүд

3-р бүлэгт дурдсаны дагуу, ихэнх ЭҮТ хөтөлбөрүүд нь Засгийн газрын санхүүжилттэй эсвэл

хэрэглэгчийн санхүүжилттэй байж болно. Хэрвээ засгийн газар нь дангаар ЭҮТ-ийн хөтөлбөрийг

санаачлан санхүүжилдэг бол засгийн газрын холбогдох нэг агентлаг төлбөрийг санхүүжүүлэгч

болон мөнгийг зарцуулагчийн үүргийг гүйцэтгэдэг. Хэрвээ уг хөтөлбөр нь цэвэр хэрэглэгчийн

зүгээс санхүүжсэн бол хөтөлбөрийг удирдах байгууллагыг хэрэглэгч байгуулан ажилладаг.

Гэхдээ эдгээр 2 санхүүжилтийн төрлийг хослуулан хэрэглэдэг хөтөлбөр олон бий.

Туул голын ус хагалбарын экосистемийн үйлчилгээний боломжит худалдан авагч болон

худалдагчийн аль ч талаас хоёр том байгууллага орж байна. Үүнд нийлүүлэлтийн талд

(урсгалын эхэнд) Хан Хэнтий Горхи Тэрэлжийн тусгай хамгаалалттай нутгийн хамгаалалтын

захиргаа (ХХГТХЗ) болон хэрэглээний талд (урсгалын доор) Улаанбаатар Ус Сувгийн Удирдах

Газар (УСУГ) юм. ХХГТХЗ нь Байгаль Орчин Аялал Жуулчлалын Яамны (БОАЖЯ) харьяа

төрийн байгууллага бол УСУГ нь Улаанбаатар хотын өмчит аж ахуйн байгууллага юм.

ХХГТХЗ нь Туул голын эх хэсгийн байгаль орчны хамгаалах зорилготой бол УСУГ-ын үйл

ажилагааны чиглэл нь Улаанбаатар хотыг усаар хангах явдал юм. Үүнээс бид 2 байгууллагын

зорилгууд нь Туул голын эх хэсэг дэхь ЭҮТ-ийн хөтөлбөртэй нийцэж байгааг харж болно. Тухайн

байгууллагуудын хувьд тулгамдаж буй асуудал нь үйл ажиллагаагаа явуулахад төсөв

хүрэлцээгүйтэй холбоотой бөгөөд энэ нь төсвийн хуваарилалт хийдэг СЯ болон төсвийг

баталдаг УИХ дахь шийдвэр гаргагчдын тухайн асуудлын талаарх мэдлэг хомсоос үүдэлтэй.

Засгийн газрын түвшинд байгаль орчны асуудлын эрэмбэ доогуур байдаг нь хэвшил болсон

бөгөөд үүнийг яамдад хуваариласан төсвөөс харж болох ба БОАЖЯ-ны төсөв нь эдгээрийн

хамгийн бага нь юм.

Үүнээс харвал, Засгийн газраас дангаар санхүүжсэн ЭҮТ-н хөтөлбөр нь тогтвортой байх

магадлал багатайг харуулж байгаа бөгөөд хөтөлбөрийг бодитой хэрэгжүүлэх санхүүгийн эх

үүсвэрийг бүрдүүлж чадахгүй байж болох юм. Үүний дээр, бусад орнуудад хэрэгжсэн засгийн

газрын санхүүжилттэй ЭҮТ-ийн хөтөлбөрийн сургамжийг үзвэл, зах зээлийн жамаар хэрэгжих

хөтөлбөрүүд нь урт хугацааны явцад илүү үр дүнтэй, ашигтай байгаа юм.

 

“Монгол оронд ЭҮТ-ийг нэвтрүүлэх боломж” судалгааны тайлан   Хуудас 52 

 

Тиймээс Туул голын эх хэсгийн ЭҮТ-ийн хөтөлбөрийг хэрэглэгчээс санхүүжилттэй байх нь

зохистой бөгөөд ТББ-ын засаглалын бүтцийг ашиглах хэрэгтэй (Хувилбар 2-т дүрсэлсэнчлэн).

Ямар ч хувилбарын тохиолдолд УСУГ болон ХХГТХЗ нь ЭҮТ-ийн гол худалдан авагч болон

худалдагчид байх болно. Туул голын эхэн хэсэгт хэрэглэгчээс санхүүжилттэй ЭҮТ-ийн

хөтөлбөрийг сонгон авч буй үндэслэл:

• Экосистемийн үйлчилгээг бодитой хэрэглэгч Улаанбаатар хот нь 1.2 сая хүн амтай;

• Хэрэглэгчдээс усны төлбөрийг цуглуулах арга зам нь нэгэнт хэвшил болон тогтсон ба

орон сууцны оршин суугчид болон ус ашиглан бизнес эрхлэгчдийн усны тариф нь

хэрэглэгчдийн дотор хамгийн бага нь байна;

• Хөтөлбөрийн гол зарчим нь зах зээлд тулгуурласан тул урт хугацааны турш тогтвортой

байх магадлалтай;

• Улсын төсвийн ачааллыг багасгаж Засгийн газрын санхүүгийн дарамтыг бууруулах

боломжтой.

• Олон нийтийн дунд мэдээллийг түгээснээр байгаль хамгаалах үйлсэд олон нийтийн

оролцоо ихээхэн нэмэгдэнэ.

Хөтөлбөрийн хэрэгжилт

ЭҮТ-ийн хөтөлбөр нь доор маягаар үйл ажиллагаа явуулна (12 дугаар зургийг үз):

• Бүх сонирхлын бүлгийн (БОАЖЯам, Зам Тээвэр Барилга, Хот Байгуулалтын Яам

(ЗТХБЯ), Усны хэрэг эрхлэх газар, Улаанбаатар хотын захиргаа, ХХГТХЗ, УСУГ, ТББ-ууд,

Тэрэлж, Гачуурт тосгон, Эрдэнэ сумын иргэд, Налайх дүүрэг болон Эрдэнэ сум гэх мэт)

төлөөлөгчдөөс бүрдсэн ЭҮТ хөтөлбөрийн нэгж байгуулагдах болно. Эдгээр сонирхлын

бүлгүүд хамтын ажиллагааны стратеги, төлөвлөгөөг боловсруулах ба Дэлхийн Банкны

Техникийн туслалцааны төсөлтэй хамтран ажиллана (Доош үзнэ үү).

• Хөтөлбөрийн нэгж нь үйл ажиллагааныхаа эхний 2 жилдээ Дэлхийн Банкнаас техникийн

туслалцааны төслөөс дэмжлэг авна. Техник туслалцааны төсөл нь дадлага туршлага

бүхий олон улсын зөвлөх ажиллуулан, чадавхи бий болгоход туслуулах, зохицуулалт ба

бодлогын төлөвлөлтөнд дэмжлэг үзүүлэх, олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөр

бий болгоход туслах зэрэг олон үйл ажиллагааг явуулна.

• Бэлтгэл шатны үед “ЭҮТ Сан” ТББ -ыг одоогийн идэвхитэй үйл ажиллагаа явуулж буй

ТББ-уудын дундаас шалгаруулах эсвэл шинээр байгуулна. Энэ ТББ аажимдаа ЭҮТ

хөтөлбөрийн нэгжийн өдөр тутмын үйл ажиллагааг шилжүүлэн авах болно. ЭҮТ Сан нь

 

“Монгол оронд ЭҮТ-ийг нэвтрүүлэх боломж” судалгааны тайлан   Хуудас 53 

 

мөнгийг цуглуулах болон зарцуулах багц дүрмийг бий болгоно. Хөтөлбөрийн нэгжийн

удирдлага доор энэхүү сан нь техникийн туслалцааны төсөл болон засгийн газрын

санхүүгийн ба техникийн байгууллагуудтай хамтран ажиллаж төлбөрийн хэмжээ болон

бусад холбогдох зардлын тооцоог гаргана. ТББ нь экосистемийн худалдан авагчид болон

худалдагчидтай хийх хэлэлцээрийг хянан магадалж, гэрээ байгуулахад туслан, ХХГТХЗ

болон УСУГ болон бусад үйлчилгээний байгуулагуудын (доор үзүүлсэн) дэмжлэгтэйгээр

нөхөн олговор, хяналт шалгалт, магадлан баталгаатай холбоотой бусад ажлуудыг

гүйцэтгэнэ.

• Хөтөлбөрийн нэгж нь бодлогын хэмжээнд ажиллах бөгөөд жил эсвэл хагас жилийн

хурлаар ЭҮТ Сан ТББ-ын үйл ажиллагааг хянана.

• Техник болон санхүүгийн дэмжих үйлчилгээний байгууллагуудыг шалгаруулалтын үндсэн

дээр сонгох бөгөөд Хөтөлбөрийн нэгж/ЭҮТ Санг хөтөлбөрөө явуулах, үйлчилгээг

үзүүлэгч ба худалдан авагчидтай ажиллахад дэмжлэг үзүүлнэ. Эдгээр байгууллагуудын

үйлчилгээний төрөл чиглэлийг дараагийн бүлэгт тайлбарласан байгаа.

• Экосистемийн үйлчилгээний төлбөрийг одоогийн усны хэрэглээ, бохир усны

үйлчилгээний төлбөрийн хураамжийг авах тогтолцооны дагуу цуглуулах ба ЭҮТ-ийн санд

хуримтлуулна.

• Туул голын усны хагалбар нь ихээхэн хэмжээний газар нутгийг эзэлдэг ба олон тооны

экосистемийн үйлчилгээ үзүүлэгчдийг хамрах тул төлбөрийн зардал багатай үр ашигтай

түгээлтийн системийг бий болгох нь маш чухал байх болно. Хэдийгээр илүү тодорхой

мэдээллийг сонирхлын бүлгүүдтэй сайтар ярилцаж, Дэлхийн Банкны Техникийн

туслалцааны төслийн дэмжлэгээр холбогдох судалгааг хийсний үндсэн дээр тогтоох

боловч төлбөрийн түгээлтийг хувийн банк эсвэл банк бус санхүүгийн байгууллагуудаар

гүйцэтгүүлэх боломжтой гэж үзэж байна. Тухайлбал, Туул голын эх хэсэгт салбар нь

ажиллаж буй байгууллага (Хаан Банк г.м) байж болох юм. ЭҮТ-ийн удирдлагын нэгжийн

зөвшөөрлийн дагуу, энэхүү санхүүгийн байгууллага нь Туулын эх хэсгийн томоохон

суурин болох Тэрэлж тосгон, болон Налайх дүүргийн төвд шинэ салбар нээх эсвэл одоо

ажиллаж буй салбаруудаараа дамжуулан төлбөрийн түгээлт хийж болох юм.

Экосистемийн үйлчилгээг үзүүлэгчид нь данс нээн, үүгээрээ жилд эсвэл хагас жилд

гэрээний нөхцлийг биелүүлсэн тохиолдолд мөнгөө авч байх юм.

• Газар ашиглалтын өөрчлөгдөл/Экосистемийн үйлчилгээг үзүүлж чадаж буй эсэхэд хяналт

шинжилгээ, магадлан баталгааг хөндлөнгийн нарийн мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгч

байгууллагаар гүйцэтгүүлнэ. Жишээлбэл, байгаль орчны ТББ эсвэл судалгааны хүрээлэн

гэх мэт. Хяналт шинжилгээг урьдчилан тогтоосон шалгуур үзүүлэлт, нотолгоо дүгнэлтийг

ашиглан явуулах ба үр дүнг ЭҮТ-г эхлүүлэхээс өмнө хэмжсэн суурь үзүүлэлттэй

 

“Монгол оронд ЭҮТ-ийг нэвтрүүлэх боломж” судалгааны тайлан   Хуудас 54 

 

харьцуулна. Суурь үзүүлэлтүүд ба шалгуур үзүүлэлтүүдийг боловсруулах ажлыг Дэлхийн

БанкныТехникийн Туслалцааны төслийн дэмжлэгээр хийх юм. Гэрээний биелэлттэй

холбоотой асуудлыг ТББ хариуцах ба уг ТББ нь хуулийн зөвлөхийг авч ажиллуулах

шаардлагатай.

Зураг 10: ЭҮТ хөтөлбөрийн бүтэц

ЭҮТ хөтөлбөрийг эхлүүлэхээс өмнө нарийн мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа шаардлагатай.

Зохицуулалт ба гэрээний загварыг бий болгох, ЭҮТ санг байгуулж, тухайн санг удирдах ба

санхүүгийн тогтолцоог бий болгох, экосистемийн үйлчилгээний худалдан авагчид болон

худалдагчдын хооронд зөвшилцөх, гэрээ байгуулах төлөвлөгөөг хийх, төлбөрийн хэмжээг

тогтоох, төлбөрийн түгээлтийн тогтолцоог бий болгох, , хяналт шинжилгээний шалгуур

үзүүлэлтүүдийг боловсруулах, суурь үзүүлэлтүүдийг хэмжиж тогтоох, экосистемийн үйлчилгээг

хэмжиж, шалган магадлах хяналтын багаж хэрэгслийн шалгуур үзүүлэлт, шаардлагыг бэлтгэх,

олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх, мөн техник/санхүүгийн үйлчилгээ үзүүлэгчдийн сургалт

зэргийг хийх хэрэгтэй. Дэлхийн Банкны Техникийн туслалцааны төслийн дэмжлэгээр эдгээр

ажлуудыг гүйцэтгэхээр төлөвлөж байна.

Байгаль Орчин АялалЖуулчлалын Яам

УБ хотын захиргаа 

Хан Хэнтий Горхи Тэрэлжийн Хамгаалалттай

газар  УСУГ

ЭҮТ хөтөлбөрий

н нэгж

Дэлхийн Банкны 

Техникийн Туслалцаа

Техникийн болон санхүүгийн зуучлагч байгууллагууд

ТББ, ЭҮТ Сан

Үйлчилгээ үзүүлэгчид (Туулын эх

хэсгийн оршин суугчид)

Худалдан авагчид (УБ хотын ус

хэрэглэгчид)

 

“Монгол оронд ЭҮТ-ийг нэвтрүүлэх боломж” судалгааны тайлан   Хуудас 55 

 

Санхүүгийн болон техникийн үйлчилгээ үзүүлэгчдийн төрөл, үүрэг 

ЭҮТ-ийн хөтөлбөрийг байгуулж, амжилттай хэрэгжүүлэхийн тулд олон төрлийн сэдэв, үйл

ажиллагааг урьдчилан гүйцэтгэх хэрэгтэй. Дээр дурдсанчлан, ЭҮТ хөтөлбөр нь үр ашигтай

ажиллахын тулд олон агентлаг болон байгуулагуудын дэмжлэг дээр тулгуурлана. Ийм учраас

бүх үүрэг, хариуцлагыг ЭҮТ Сан ТББ үүрч чадахгүй бөгөөд болохгүй. Энэ чиглэлээр

хуримтлуулсан дадлага туршлага бага бөгөөд энэ бүгдийг хийхэд бас ашиг сонирхолын зөрчил

гарах магадлалтай. Иймээс эдгээр үүргүүдийг хөндлөнгийн санхүүгийн ба техникийн нарийн

мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчдээр гэрээгээр гүйцэтгүүлэхийг зөвлөж байна.

Санхүүгийн үйлчилгээ үзүүлэгчид

Санхүүгийн байгууллага нь худалдан авагч болон худалдагчийн хооронд зуучлагчийн үүрэг

гүйцэтгэх ба худалдан авагчаас ирсэн орлогыг хадгалах ба төлбөрийг худалдагчдад ЭҮТ

хөтөлбөрийн удирдлагын шийдвэрийн дагуу шилжүүлэх зэрэг санхүүгийн бүхий л үйл

ажиллагааг хөтөлнө. Энэ байгууллага мөн менежер болон санхүүгийн хяналтын тогтолцоонд

зөвлөх маягаар үйл ажиллагаа явуулах бөгөөд энэхүү зохион байгуулалт нь ЭҮТ сангийн үйл

ажиллагааг ил тод, нээлттэй явуулахад чухал ач холбогдолтой.

Латин Америкт (Голдман, 2010), ус хагалбарын хамгаалалт болон усны нөөцийг дэмжих бие

даасан сангууд нь “Усны сан” хэмээн нэрлэгдэн Андийн нурууны орнуудын 13 газарт

байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байна. Монгол орны эрхзүйн тогтолцоог үнэлгээний

талаарх бүлэгт (дээр дурдсан) тусгай зорилго болон үйл ажиллагаа бүхий бие даасан санг

байгуулах боломжтойг заажээ. Энэ санг байгуулмагц ЭҮТ хөтөлбөрийн санхүүгийн гүйлгээ

хийхэд санхүүгийн зуучлагч байгууллагуудтай хамтран ажиллаж болох юм.

Экосистемийн үйлчилгээг хэмжих ба экосистемийн менежментийн дэмжлэг

Нөхцөлт байдал нь ЭҮТ-ийн хэрэгжилтийн гол түлхүүр юм. Экосистемийн бий болсон

үйлчилгээг хэмжих, хяналт шинжилгээ хийх, баталгаажуулалтыг нөхцөлт байдал шаарддаг.

Экосистемийн үйлчилгээг худалдан авагчид нь гэрээнд заасан үйлчилгээгбодитойгоор авч буй

гэдэгтээ итгэлтэй байх ёстой.

Экосистемийн үйлчилгээг худалдагчийн ажлын нөлөөг тогтоох, үйлчилгээг худалдан авагчдын

асуултанд хариулахын тулд судалгаачид энэхүү үйл ажиллагаанд оролцох хэрэгтэй. Туул голын

 

“Монгол оронд ЭҮТ-ийг нэвтрүүлэх боломж” судалгааны тайлан   Хуудас 56 

 

эхэн хэсгийн усны хэмжээ болон чанар ЭҮТ –ийн хөтөлбөрийн гол асуудал юм. Үүнтэй зэрэгцэн,

Туул голын эх хэсгийн усны шинж чанарт нөлөөлдөг газар ашиглалтын гол хэлбэр нь бэлчээр ба

ой ашиглалт юм. Тиймээс хөтөлбөрийн өмнө байгаль орчны суурь мэдээллийг хэмжих замаар

бүрдүүлж, эдгээр үзүүлэлтүүдийг байнга хэмжиж, хянах хэрэгтэй. Одоогийн Туул голын эхэн

хэсгийн экологийн болон ус зүйн төлөв байдлыг тогтоохын тулд ус цуглуулах талбайн ус, хөрс,

ургамал, биологийн төрөл зүйл болон нийгэм эдийн засгийн нөхцлийг тодорхойлох

шаардлагатай. Мөн өнөөгийн газар ашиглалтын зохисгүй үйл ажиллагаа ба газар ашиглалтын

тогтвортой арга туршлагыг тодорхойлох хэрэгтэй юм. Тухайлбал, бэлчээрийн даацийг

тодорхойлох гэх мэт. Суурь үзүүлэлтүүдийг бий болгосны сайн боловсруулсан хяналт

шинжилгээний тогтолцоог байгуулж, өөрчлөлт бий болгоход чиглэсэн үйл ажиллагааны үр дүнг

(ойн нөхөн ургалт, усны бохирдлын эх үүсвэрийн тоо багасах, малын тоо толгойг цөөрүүлснээр

ургамлын нөмрөгт учрах дарамт буурах гэх мэт) байнга хэмжиж байх хэрэгтэй. Шинжлэх ухааны

байгууллагууд, зөвлөх компаниуд, ТББ-ууд, өөрсдийн салбартаа нэр хүнд бүхий судлаачид,

болон их сургуулиуд энэ төрлийн ажлыг гүйцэтгэх боломжтой бөгөөд сонгох ажлыг нээлттэй,

өрсөлдөөнтэй зохион байгуулах хэрэгтэй.

Хууль эрхзүйн үйлчилгээ

ЭҮТ-ийн хөтөлбөр худалдан авагч болон худалдагчийн хооронд үйлчилгээний төлбөрийг хийх

зорилгоо гэрээг байгуулдаг. Мөн худалдагч болон худалдан авагчийн хооронд гэрээний

биелэлттэй холбоотой үүссэн гомдол, маргааныг шийдвэрлэх шаардлага тулгардаг. Эдгээр

асуудлуудыг шийдвэрлэх болон олон төрлийн сонирхлын бүлгүүдэд хуулийн зөвлөгөө үзүүлэх

зорилгоор ЭҮТ-ийн хөтөлбөрт хуулийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгчид шаардлагатай байдаг.

Энэ үйлчилгээг ЭҮТ-ийн Сан ТББ хариуцаж болно.

Маркетинг хийхэд зөвлөгөө, техникий туслалцааг үзүүлэх

Шинэ маркетингийн бүтээгдэхүүн эсвэл үйлчилгээ бий болж байгаа тул усны үйлчилгээ

үзүүлэгчид болон худалдан авагчид нь хөтөлбөрт оролцох эсэхээ шийдэхийн тулд нарийн

мэдээлэлд үндэслэн шийдвэр гаргах ёстой. Шийдвэр гаргахад маркетинг, зах зээлийн тухай

тодорхой, дэлгэрэнгүй мэдээллийг талуудад өгсөн байх хэрэгтэй юм. ЭҮТ-ийн талаар

зөвшилцөлд хүрэхийн тулд боломжит худалдан авагчид болон худалдагчидтай дэлгэрэнгүй

 

“Монгол оронд ЭҮТ-ийг нэвтрүүлэх боломж” судалгааны тайлан   Хуудас 57 

 

зөвөлгөө өгч, хэлцэл хийх хэрэгтэй болдог. Энэ үйл явц хөтөлбөрийн урт хугацааны тогтвортой

байдлыг бататгах юм.

Байгаль орчны үйлчилгээ нь Монголд бий болж буй шинэ төрлийн зах зээл юм. Монголд үйл

ажиллагаа явуулж буй Дэлхийн Банк эсвэл бусад хөгжлийн байгууллагууд нь хэлэлцээр,

зөвөлгөө, маркетинг болон бусад хэрэгцээт сэдвийн хүрээнд дотоодын чадавхийг бий болгох

ажилд дэмжлэг үзүүлэх боломжтой. Энэ үйлчилгээг ЭҮТ-ийн Сан ТББ хариуцаж болох юм.

Бүртгэл

Хөтөлбөрийн хүрээнд бий болсон олон тооны шинжлэх ухаан, нийгэм-эдийн засаг, санхүү,

болон удирдлагын тоон үзүүлэлтүүдийг, судалгааны мэдээллийг цуглуулж, хадгалах ёстой

бөгөөд бичиж оруулах, хадгалах, боловсруулах, дүгнэн шинжлэх шаардлагатай. Эдгээр

мэдээлэл нь ЭҮТ-ийн хөтөлбөрийн үйл ажиллагаа тайлагнахад хэрэгтэй бөгөөд ил тод,

нээлттэй зарчмыг баримтлахад шаардагдана.

Энэ үйлчилгээг ЭҮТ-ийн Сан ТББ хариуцаж болох юм.

Газар ба байгалийн нөөцийн ашиглалтыг сайжруулахад техникийн дэмжлэг үзүүлэх

Газар, байгалийн нөөцийг зохистой, байгальд ээлтэй ашиглах талаар зааж сургах нь орон

нутгийн ард иргэд, малчид, жуулчны баазын ажилтнууд,бусад бизнес, хувь хүмүүст их хэрэгтэй.

Жишээ нь Нью-Йорк хотын ЭҮТ хөтөлбөр нь Катскил нурууны орчмын газар нутагт хөдөө аж

ахуйн тэргүүн туршлага, фермерийн аж ахуй, хөрсний шим тэжээлийн зохицуулалт, ойн усан

хагалбар болон байгаль хамгааллыг сайжруулах хөтөлбөрүүдийг багтаасан усны чанарын

хариуцлагын хөтөлбөр зэрэг төрөл бүрийн хөтөлбөрийн хэрэгжүүлснээр газар, байгалийн

нөөцийн ашиглалтын түвшнийг сайжруулах тал дээр ихээхэн амжилт олсон юм.

Энэ чиглэлээр үйл ажиллагааг Монгол дахь хөгжлийн байгууллагуудын дэмжлэгээр засгийн

газрын мэргэжилнүүд, зөвлөх компани эсвэл судалгааны байгууллагууд хийх боломжтой.

Төлбөрийн хэмжээ ба гүйлгээ хийх зохицуулалт 

Туул голын эхэн хэсгийн Экосистемийн үйлчилгээний төлбөрийн хэмжээг тогтоох хэд хэдэн арга

замууд бий. Нэг хувилбар нь өнөөгийн ус ашигласны төлбөрийн хэмжээг тодорхой хувиар

 

“Монгол оронд ЭҮТ-ийг нэвтрүүлэх боломж” судалгааны тайлан   Хуудас 58 

 

нэмэгдүүлэн тогтоох явдал юм. Гэхдээ ЭҮТ худалдан авагч болон худалдагчид зөвшөөрөхгүй

байх эрсдэлтэй. Дараагийн боломжит хувилбар нь худалдан авагч болон худалдагчдын хооронд

төлбөрийн хэмжээг зөвшилцөн тогтоож, гэрээ байгуулах явдал юм. Үндсэндээ, Туулын эхэн

хэсэгт явуулж буй газар ба байгалийн нөөцийг ашиглаж байгаа өнөөгийн байгальд сөрөг

нөлөөтэй аргыг халж, байгальд ээлтэй ашиглалтын арга туршлагыг нэвтрүүлэхэд гарах зардлыг

нөхөж чадах төлбөрийн хэмжээг хоёр талаас тохирох асуудал юм (жишээ нь ус хураах талбайд

ой модыг хууль бусаар буюу зөвшөөрөлгүй огтлох, санамсар болгоомжгүйгээсээ ойн түймэр

гаргах, ойг хортон шавьж идэх, мөн энэ бүсэд мал олноор бэлчээрлүүлэх, зөвшөөрөл хараа

хяналтгүйгээр жуулчид болон ард иргэд олноор амрах, зугаалах зэрэг нь байгальд, усны чанар

нөөцөнд сөрөг нөлөөтэй)

Төлбөрийн хэмжээг тогтоох үндэслэл 

Нэг талаас үйлчилгээг худалдан авагч төлж чадах боломжтой, нөгөө талаас үйлчилгээг

худалдагч нар худалдаж буй үнэдээ сэтгэл ханамжтай байхаар төлбөрийн хэмжээг тогтоож

чадвал ЭҮТ-ийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой. Төлбөрийн

хэмжээг тогтооход анхаарах нэг чухал нөхцөл нь худалдан авагчдад өгч буй экосистемийн

үйлчилгээний эдийн засгийн үнэ цэнэ (тэдний төлөхийг хүссэн хэмжээ) нь худалдагчийн

үйчилгээг бий болгоход зарцуулсан бүх зардлаас (худалдахыг зөвшөөрөх хэмжээ) их байх ёстой

юм. Хэрвээ энэ нөхцөл биелэгдэхгүй бол ЭҮТ нь хэрэгжих боломжгүй болох юм. Хэрэглэгч нь

экосистемийн үйлчилгээний төлбөрийг төлөх боломжтой байх ба тогтоосон үнэ нь үйлчилгээ

үзүүлэгчдэд байгаль хамгаалах үйл ажиллагаанд оролцоход нь урамшуулал болохоор өндөр

байх ёстой (экосистемийг доройтуулах үйл ажиллагааны оронд). Туул голын эхэн хэсгийн ЭҮТ-д

бодит төлбөрийн хэмжээг тогтоох нь энэхүү ажлын даалгаварт ороогүй учир Дэлхийн Банкны

Техникийн туслалцааны төслөөр нарийвчилсан судалгааг нэмж гүйцэтгэх хэрэгтэй.

Бусад орнуудад хийгдэж байгаа экосистемийн үйлчилгээний төлбөрийн хэмжээний жишээг авч

үзье.

• Вьетнамд, Засгийн газар нь экосистемийн үйлчилгээнд дараах төлбөрийн хэмжээг

(Hasan et al ADB 2010) тогтоожээ: Үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах 1м3 усны

төлбөр 2.8 төгрөг, усан цахилгаан станцын киловатт цаг бүрт 1.4 төгрөг, аялал

жуулчлалын жилийн орлогын 0.5 – 20%

• Камбожид, Зэрлэг амьтан хамгаалах нийгэмлэгээс хэрэгжүүлдэг дэлхий нийтээр

ховордсон шувуудыг хамгаалах жижиг төслийн хамгаалагч бүрт 120 ам.долларын дундаж

хөлс тогтоосон. Байгалийн цогцолборт газар орших 15 зочид буудал болон ресторанууд

 

“Монгол оронд ЭҮТ-ийг нэвтрүүлэх боломж” судалгааны тайлан   Хуудас 59 

 

нь ой бүхий бүст тариачдыг ойг огтлох замаар тариалангийн талбайгаа өргөтгөхөө

зогсоож, тогтоосон талбайд тариа тарих тохиолдолд фермер бүрт 160 ам долларын

төлбөрийг өгч байхаар тогтоожээ. Иргэдэд түшиглэсэн эко аялал жуулчлал явуулахдаа

аялал жуулчлалын агентлагууд нь нэн ховор шувууд байдаг нутгийн тосгодуудтай гэрээ

байгуулж шувуу ажиглахаар жуулчдыг ирүүлдэг байна. Тосгоны ард иргэд ховор

шувуудын амьдрах орчныг сэргээж, агнах үргээхээс хамгаалах ажлыг хийдэг. Аялал

жуулчлалын агентлагуудын авчирсан шувуу ажиглагч- жуулчид ховор шувуу харсан

тохиолдолд (экосистем нь хэвийн үргэлжилж байвал) бол жуулчин тус бүр 30

ам.долларыг тухайн байгаль хамгаалах санд өгдөг байна.

• Филиппин, Ойн санг нөхөн сэргээх, ус хагалбарын менежмент, эрүүл мэнд болон байгаль

орчныг сайжруулах санд усан цахилгаан станцийн эрчим хүч үйлдвэрлэгчид

экосистемийн гидрологийн үйлчилгээний төлбөрийг хийдэг байна. Филлипин улсын

Эрчим хүчний газраас удирддаг энэ сангийн зорилго нь усан цахилгаан станциуд

байрладаг голын усны урсацыг зохицуулах, тунадас, хагшаас үүсэхээс сэргийлэх, үерээс

хамгаалахын тулд эргэн тойрны ойг нөхөн сэргээх, голын эхийг хамгаалах, хог хаягдлын

зохистой менежмент хийх, нутгийн иргэдийг амьжиргааг дэмжих зэрэг үйл ажиллагааг

явуулдаг. Цахилгаан үйлдвэрлэгч компаниуд нь Засгийн газрын “Нийгмийн хариуцлагын”

хөтөлбөрийн үйл ажиллагаанд оролцдог ба усан хагалбарын нөхөн сэргээлтийн санд

киловатт цаг тутамд 0.1 песо төлдөг ажээ.

• Ус Хамгаалах Итгэлийн Сан FONAG (Эквадор) нь голын урсгалын доод хэсэгт орших ус

хэрэглэгчдээс санхүүжиж усны үйлчилгээг үзүүлсэний нөхөн олговорыг олгодог үндэсний

сангийн нэг жишээ юм. Кито зэрэг ойролцоох хот суурингийн ус хэрэглэгчдээс төлбөрийг

авч түүнийгээ голын эхэн хэсэгт байгаль хамгаалах жижиг төслүүдэд зарцуулах ажлыг уг

сан зохион байгуулдаг. Санд хуримтлагдсан хөрөнгийн зөвхөн хүүг ашиглан төслүүдийг

санхүүжүүлдэг ба голын эхэн хэсэгт зайлшгүй хамгаалах шаардлагатай экологийн чухал

газруудыг газар эзэмшигчдээс худалдан авч байгальд ээлтэй аргаар хөдөө аж ахуйг

эрхлүүлдэг байна.

Санг Enlace Fondos гэх хөндлөнгийн менежерээр удирдуулдаг. Удирдах зөвлөлд нутгийн

нөхөрлөлүүд, тусгай хамгаалалттай газрын захиргаа, орон нутгийн ТББ-ууд болон

засгийн газрын төлөөллүүдээс бүрддэг.

• Эквадорын Суэнка хотын ЭҮТ-ийн хөтөлбөр хэрэглэгчдээс усны төлбөрийг хураан авч

засгийн газрын агентлагийн үйл ажиллагаанд зарцуулдаг байна. Эквадорын Андийн

нурууны өмнөд хэсгийн Суэнка хотын усан хангамжийн 60 орчим хувийг ойролцоох Кахас

байгалийн цогцолборт газрын голоос авдаг байна. Хамгаалалтын бүс нь Харилцаа

Холбоо, Ундны ус, Бохир ус зайлуулалтын хотын захиргааны (ETAPA) харьяалал доор

 

“Монгол оронд ЭҮТ-ийг нэвтрүүлэх боломж” судалгааны тайлан   Хуудас 60 

 

оршдог бөгөөд нутгийн засаг захиргааны агентлаг болох Кахас байгалийн цогцолборт

газрын хамгаалалтын захиргаа нь хариуцан ажилдаг. Байгалийн цогцолборт газрын

санхүүжилт нь ETAPA-аар дамжуулан Суэнка дахь ус хэрэглэгчдийн усны болон бусад

төлбөрөөс бүрддэг. Хамгаалалтын захиргааны болон үйл ажиллагааны зардлыг дээрх

төлбөрөөс бүрэн хариуцах ба хамгаалах шаардлагатай газруудыг худалдан авах, мөн

усны эхэн хэсэгт байгаа фермерүүдийн ажиллагааг байгальд ээлтэй болгоход чиглэсэн

ажлыг санхүүжүүлэхэд энэ төлбөрийг зарцуулдаг байна. 2003 онд, хамгаалалтын

захиргааны төсөв нь 700.000 ам.доллар байсан бөгөөд үүний 200.000 ам.доллар нь усны

төлбөр болон Байгалийн цогцолборт газарт нэвтрэх жуулчдын хураамжаас орж иржээ.

• Коста Рикагийн Хэрэдитагийн тохиолдолд, усан хагалбарын үйлчилгээний төлбөр нь айл

өрхийн нийт усны төлбөрийн (WB, 2007) 2.5 хувьтай тэнцэхүйц тогтоосон байна.

Коста Рикагийн энэ жишээтэй харьцуулан Улаанбаатар хотын орон сууцанд амьдрах 3 хүнтэй

нэг өрхийн сарын усны тариф болон уг тарифыг 1% ба 3%-иар өсгөсөн тооцоог хүснэгт 6-д

харууллаа.

Хүснэгт 6: Улаанбаатар хотын орон сууцанд оршин суух өрхийн усны үйлчилгээний дундаж төлбөр

Үйлчилгээний төрөл

Тариф*, төг/м3

Сард төлсөн төлбөр

Тарифыг 1% нэмэгдүүлэхэд

Тарифыг 3% нэмэгдүүлэхэд

Нэмэгдлийн хэмжээ/м3

Сард төлсөн төлбөр

Нэмэгдлийн хэмжээ/м3

Сард төлсөн төлбөр

Халуун ус 498 4,482 4.98 4,526.82 14.94 4,616.46

Ундны ус 287 3,157 2.87 3,188.57 8.61 3,251.71

Бохир ус 166 3,320 1.66 3,353.2 4.98 3,419.6

Нийт 10,959 11,068.59 11,287.77

Өөрчлөлт 0 109.59 328.77

*УБ-ын орон сууц нийтийн аж ахуйн контор бүрийн үйлчилгээний хураамж янз бүр байдаг.

Энэ жишээг авч үзвэл, УСУГ-аас нийлүүлж буй усны төлбөр нь сард 10,959 төгрөг байгаа бөгөөд

энэ нь 3 хүнтэй дундаж өрхийн сарын нийт орлогын (543,000 төгрөг) 2 хувьтай нь тэнцэж байгаа

юм. (2010 оны УБ хотын нэг өрхийн сарын дундаж орлогогын мэдээг ашиглав, Үндэсний

Статистикийн Хороо 2010). 1 хувь болон 3 хувийн усны хэрэглээний тарифын өсөлт нь 109.6

төгрөг болон 328.8 төгрөг болж байгаа ба энэ нь өрх тус бүрийн хэмжээнд авч үзвэл маш бага

хэмжээ юм. Хэрвээ бид 1 хувь болон 3 хувийн нэмэгдсэн тарифийг УБ хотын орон сууцанд

амьдардаг 210.000 айл өрхөөр тооцвол 1%-н өсөлт нь жилд 277 сая төгрөг, 3%-н өсөлт нь жилд

831 сая төгрөг болох ба энэхүү төлбөр нь ЭҮТ-ийн жилийн төлбөр болон хуримтлагдах юм.

 

“Монгол оронд ЭҮТ-ийг нэвтрүүлэх боломж” судалгааны тайлан   Хуудас 61 

 

Орон сууцанд амьдардаг иргэдийн хэрэглээний усны дөнгөж 1 хувийн тарифийн өсөлт нь

ХХГТХЗ-ны 2008 оны жилийн төсвийг даваж байгаа юм. (192.6 сая төгрөг). Энэ нь Туул голын

эхэн хэсэг дэхь экосистемийн хамгаалах ажлын зардлыг ЭҮТ хөтөлбөр бүрэн санхүүжүүлэх

боломжтойг харуулж байгаа юм.

ЭҮТ-ийн хөтөлбөрт орон сууцанд амьдардаг иргэдийг сонгох болсон шалтгаан нь орон сууцанд

амьдардаг иргэд болон гэр хороололд оршин суух иргэдийн дунд усны хэрэглээний хэмжээ

болон үнийн маш том ялгаанд байгаа юм. Орон сууцны амьдардаг нэг хүн өдөрт дунджаар 280

литр ус хэрэглэдэг, усны хэрэглээний үнэ нь литр тутамд 0.16 төгрөг бол гэр хороололд

амьдардаг нэг хүн өдөрт дунджаар 7 литр ус хэрэглэдэг ба усны үнэ нь литр тутамд 0.96 төгрөг

байна (УСУГ 2010 оны тайлан). Орон сууцанд суугчид нь гэр хороололд суугчдаас 40 дахин их

ус хэрэглээд, 6 дахин бага мөнгө төлдөг байна. Энэхүү бодлогын томоохон алдааг өөрчилж,

Туул голын эхэн хэсгийн экологийн тогтвортой байдлыг бий болгоход ашиглах шаардлагатай.

Эцэст нь, төлбөрийн хэмжээг тогтоох нь айл өрхийн хувьд ЭҮТ хөтөлбөрт орох, эсэхийг шийдэх

шийдвэрт нөлөөлөх гол хүчин зүйлийн нэг бөгөөд ЭҮТ хөтөлбөрийн амжилт эсвэл алдаанд

нөлөөлөх болно. Түүнээс гадна, эхний ээлжинд нилээд их хэмжээний оюуны болон материаллаг

хөрөнгө оруулалт шаардагдах ба эдгээрийг олон нийтэд мэдээлэл түгээх болон ЭҮТ

хөтөлбөрийг эхлүүлэхэд шаардлагатай бэлтгэл ажлуудад зарцуулах юм.

Ус хагалбарын ЭҮТ-ийн хэмжээг тогтоохдоо дараах хүчин зүйлүүдийг харгалзан үзэх хэрэгтэй.

Үүнд:

• Газар, байгалийн нөөцийг ашиглагчийн хувьд, хэрэв ЭҮТ-ийн хөтөлбөрт хамрагдаагүй

тохиолдолд газар, байгалийн нөөцийн (хэдийгээр байгаль орчинд хор хөнөөлтэй ч)

ашиглалтаас олох байсан алдагдсан боломжийн зардал. Энэхүү алдагдсан боломжийн

зардлыг бодитой, зөв тооцон гаргах нь голын эхэн хэсгийн газар, байгалийн бусад нөөц

ашиглагчдыг хөтөлбөрт татан оруулах гол хөшүүрэг болох бөгөөд ЭҮТ-ийн хөтөлбөрийг

амжилттай явуулах эсэх нь үүнээс бас хамаарна. Энэ бүс нутагт оршин суух айл өрхийн

дийлэнх нь (545 айл өрх) малчид бөгөөд 2008 оны мал тооллогоор энэ бүс нутагт нийт

50.000-аас дээш мал тоологджээ (Emerton 2009). Нийт малын 75% нь бог мал, 20% нь

үхэр, үлдсэн 5% нь адуу, тэмээ байдаг байна. Малчин өрх дунджаар 92 толгой малтай

бөгөөд 100-с доош малтай малчин өрх нь ядуу өрхийн тоонд багтдаг юм. Хэрвээ 92

толгой малтай айлын сарын орлогыг ойролцоогоор тооцож үзвэл энэ нь 150.000 орчим

төгрөг болж байгаа юм. Хэрвээ бид уг тооцоог баримталж үзвэл нэг өрхийн мал аж ахуй

эрхлэх алдагдсан боломжийн зардал нь хамгийн багадаа сарын орлоготойгоо тэнцүү

эсвэл үүнээс илүү байна.

 

“Монгол оронд ЭҮТ-ийг нэвтрүүлэх боломж” судалгааны тайлан   Хуудас 62 

 

• Газар болон байгалийн бусад нөөцийн ашиглалтын өнөөгийн байдлыг өөрчлөх

шаардлагатай бол тухайн өөрчлөлтийг бий болгохтой холбогдох зардлыг тооцно. Туул

голын эхэн хэсэгт хийсэн судалгааны ажлын хүрээнд газар, ой, усны нөөц маш хурдацтай

багасч байгааг тогтоосон бөгөөд иймээс газар байгалийг бусад нөөцийг цөлмөн ашиглах

явдлыг зайлшгүй өөрчлөх шаардлага тулгарч байна. Туул голын эхэн хэсгийн ЭҮТ

хөтөлбөрийн загварыг гаргах явцад газар, нөөцийн ашиглалтыг өөрчлөх шаардлага,

үүний тулд хийх ажлын төрөл, хэмжээ хүн хүч, цаг хугацаа, хэрэгжилтэнд хийх хяналт

шинжилгээ, үнэлгээ зэргийг сайтар нягталж үзэх хэрэгтэй. Эхний удаад Туул голын эхэн

хэсгийн газрын бүрхэвчийг нөхөн сэргээхийн тулд ойг нөхөн төлжүүлэх үйл ажиллагааг

хэрэгжүүлэх хэрэгтэй. Үүний дараа байгалийн тогтвортой байдлыг хангахын тулд

бэлчээрийн даацад нийцүүлэн малын тоо толгойг цөөрүүлэх явдал юм. Хан Хэнтий,

Горхи Тэрэлжийн тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанд Туул голын

эхэн хэсгийн байгалийн нөөцийн хамгаалалтын ажлыг зохион явуулах, хяналт

шинжилгээ, судалгаанд зарцуулагдах төсөв хүрэлцдэггүй учир шинээр байгаль

хамгаалагч авч ажиллуулах, Туул голын эхэн хэсгийн ус хурах талбайтай давхцдаг тусгай

хамгаалалттай газрын бүх бүс нутгийг үр дүнтэй хамгаалахад шаардлагатай багаж,

техник хэрэгсэл авах зэрэгт нэмэлт зардал хэрэгтэй. Эдгээр нь мэдээж зардлын хэмжээг

өсгөнө. Тиймээс энэ асуудлыг цаашид сайтар судлаж, энэ ажилд шаардлагатай байгаа

бүх зардлуудыг тодорхойлон ЭҮТ хэрэгжүүлэх төсөвт оруулан суулгах хэрэгтэй.

• ЭҮТ хөтөлбөрийг удирдах, хэрэгжүүлэх зардал. Үүнд байгаль орчны суурь мэдээллийг

цуглуулах, хяналт шинжилгээний хөтөлбөрийг ажиллуулах, худалдагч болон худалдан

авагчдын дунд мэдээлэл түгээх, солилцох, газар, нөөцийн ашиглалт ба Экосистемийг

үйлчилгээ хоорондын уялдаа холбоог тогтоох зэрэг ажлууд болон тээвэрлэлтийн өртөг

болох мэдээллийг олж авах, хөтөлбөрийн загвар гаргах хэлэлцүүлэг, зөвшилцөлд гарах

зардал, захиргааны зардал г.м үйл ажиллагааны зардлууд багтдаг.

Бүх зардлуудыг сайтар тооцоолж, ЭҮТ-ийг хэрэгжүүлэх санхүүжилтийг босгох стратегид тусгах

шаардлагатай.

5. МОНГОЛД ЭКОСИСТЕМИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨЛБӨРИЙГ НЭВТРҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ               

ЭҮТ-ийн зарчмыг урьдчилсан бэлтгэл, суурь бэлтгэл, хэрэгжүүлэх гэсэн гурван үе шатат төлөвлөгөөгөөр Монгол оронд хэрэгжүүлнэ.

 

“Монгол оронд ЭҮТ-ийг нэвтрүүлэх боломж” судалгааны тайлан   Хуудас 63 

 

 Урьдчилсан бэлтгэл Энэ шатанд ЭҮТ-ийн зарчмыг ойлгуулах, гол оролцогч талууд, шийдвэр гаргагчдын дунд нэгдсэн ойлголтыг бий болгох, ЭҮТ-ийн хөтөлбөрийн эхний бүтцийг бий болгоно.

Д.д Үйл ажиллагаа Хариуцах байгууллага Цаг хугацаа

1 ЭҮТ-ийн тайланг БОАЖЯ-ны ЭҮТ-ийн ажлын хэсгийн хэлэлцүүлэн, эцэслэх

Ажлын хэсгийн н/б дарга 2011 оны 11 сарын эх

2

СЯ, БОАЖЯ, ЗТБХБЯ, УБ хотын захирагчийн ажлын алба, Усны хэрэг эрхлэх газар, ХХГТТХГ-ын захиргаа, Ус сувгийн удирдах газар, судалгааны хүрээлэнгүүд, санхүүгийн болон ус хамгаалах чиглэлээрх ТББ-иуд, иргэдийг оролцуулан ЭҮТ-ийн Туул голын эхэн хэсэгт хэрэгжүүлэх боломжийн талаар хэлэлцүүлэг хийх

Ажлын хэсгийн н/б дарга 2011 оны 11 сарын дундуур

3

ЭҮТ-ийг сонирхогч бүх талуудыг оруулсан ЭҮТ-ийн ажлын хэсгийн өргөтгөсөн хурлыг зохион байгуулж, ЭҮТ-ийг Туул голын эхэн хэсэгт хэрэгжүүлэх талаар цаашдын чиглэл, төлөвлөгөө, хуваарийг гарган хэлэлцүүлэх

Ажлын хэсгийн н/б дарга 2011 оны 11 сарын дундуур

4

ЭҮТ-ийн Техникийн зөвлөх хороог байгуулж, ЭҮТ-ийн стратеги, ажлын төлөвлөгөөг мэргэжилтнүүдээр хянуулан, олон улсын байгууллага, хандивлагчдаас санхүүжилт авах боломж, арга замуудыг тодорхойлох

Ажлын хэсгийн н/б дарга 2011 оны 11 сарын дундуур

5

Дэлхийн банк эсвэл олон талын болон хоёр талын хөгжлийн байгууллагууд, хандивлагч нараас Засгийн газрын санаачлагыг дэмжих хүсэлт илгээж, зөвшилцөх

БОАЖЯ-ны Хамтын ажиллагааны хэлтэс/ Ажлын хэсгийн н/б дарга

2011 оны 12 сард

Үндсэн бэлтгэл Энэ үе шатанд гол гол оролцогч талуудыг оролцуулан ЭҮТ-ийн ерөнхий бүтцийг гаргаж, санхүү, техникийн дэмжлэг үзүүлэх талуудыг тодорхойлно. 

Д.д Үйл ажиллагаа Хариуцах байгууллага Цаг хугацаа

1

ЭҮТ-ийн хөтөлбөрийг байгуулж, хэрэгжилтийн эхний бэлтгэл ажлыг хийх, санхүү, техникийн үйлчилгээний дэд бүтэц бий болгоход анхан шатны хөрөнгө оруулалтын дэмжлэг авах зорилгоор Техникийн туслалцааны төслийн саналыг боловсруулж олон талын хөгжлийн байгууллага болох Дэлхийн банк, эсвэл бусад боломжит хандивлагч нарт хандах

Зөвлөх (олон улсын/үндэсний) 2011 12 сар

2

Техник туслалцааны төслийн санхүүжилт, гол гол оролцогчдын дэмжлэг оролцоотойгоор ЭҮТ-ийн хөтөлбөрийн нэгжийг байгуулах (СЯ, БОАЖЯ, ЗТБХБЯ, УБ хотын захирагчийн ажлын алба, Усны хэрэг эрхлэх газар, ХХГТТХГ-ын захиргаа, Ус сувгийн удирдах газар, судалгааны хүрээлэнгүүд, санхүүгийн

Ажлын хэсгийн н/б дарга /Техник туслалцааны төсөл хэрэгжүүлэх нэгж (ТХН)

2011 12 сар

 

“Монгол оронд ЭҮТ-ийг нэвтрүүлэх боломж” судалгааны тайлан   Хуудас 64 

 

Д.д Үйл ажиллагаа Хариуцах байгууллага Цаг хугацаа болон ус хамгаалах чиглэлээрх ТББ-иуд, Туул голын эхэнд орших иргэдийн төлөөлөл, УБ хотын оршин суугч иргэд гэх мэт)

3

Засгийн газар, УБ хотын ИТХ, захиргаа, УСУГ-тай хотын орон сууцны хорооллын оршин суугчдын болон ус ашиглан бизнес эрхэлдэг (архи пиво, ундаа, саун бассейн, зочид буудал, усалгаатай газар тариалан гэх мэт) байгууллагуудын усны хэрэглээний тарифыг нэмэгдүүлэх, санхүүжилтийн бусад өөр боломжийн талаар зөвшилцөх, гүнзгийрүүлсэн судалгааны талаар тохиролцох

Ажлын хэсгийн н/б дарга 2012 I улирал

4

УБ хотын ус хэрэглэгч, ашиглагчид болон Туулын эхэн хэсэгт оршин суугчдыг чиглэсэн мэдээлэл, сурталчилгааны хөтөлбөрийг эрэлт, нийлүүлэлт, зах зээлийг үүсгэх зорилгоор боловсруулж ажиллуулах

ЭҮТ-ийн хөтөлбөрийн нэгж (ЭҮТХН)/ТХН

2012 оны турш

5 Хүн амын дунд мэдээлэл сурталчилгаа, сургалт,санхүү, техникийн үйлчилгээ үзүүлэгчдийн сонгон шалгаруулах

ЭҮТХН/ТХН 2012 I II улирал

6

Дараах үйл ажиллагааг дэмжих зорилгоор хийх техникийн бэлтгэл ажлууд: • Суурь мэдээллийг тогтоох: ус, хөрс, ой,

ойн дагалт баялаг, бэлчээр агаарын чанар, боломжит оролцогчдын нийгэм, эдийн засгийн байдал

• Экосистемийн үйлчилгээг тодорхойлох (үйлчилгээг үзүүлэгчдийн газар, нөөцийн зохистой ашиглалтын үр дүнд усны чанар, нөөц сайжрах нөхцөл)

• Туулын эхэн хэсгийн усны чанар, нөөцөд сайн нөлөө үзүүлэх газар нөөцийн зохистой ашиглалтын хэлбэрүүдийг тогтоох

• Үйлчилгээг нотлох шалгуур үзүүлэлтүүдийг боловсруулах

• Үйлчилгээг баталгаажуулах арга хэрэгслийг тогтоох

ЭҮТХН/ТХН

III and IV quarters 2012

7 ЭҮТ-ийн санг бий болгохын тулд ТББ байгуулах эсвэл ТББ-ийг өрсөлдөөний үндсэн дээр сонгон шалгаруулах

ЭҮТХН/ТХН 2012 II улирал

8 ЭҮТ-ийн сангийн ажиллуулах зарчим, удирдлагын журмуудыг боловсруулах

ЭҮТХН/ТХН /шалгарсан ТББ 2012 III улирал

9 Үйлчилгээг үзүүлэгчдэд өгөх төлбөрийн хэмжээ, түгээх арга замыг тогтоох зорилгоор зардал үр ашгийн судалгааг хийх

ЭҮТХН/ТХН 2012 III IV улирал

10

ЭҮТ-ийн хөтөлбөрийн санхүүжилтийг бүрдүүлэх үүднээс УБ хотын орон сууцанд суугчдын усны хэрэглээний нэмэлт тарифын оновчтой хувилбарыг гаргах судалгаа

ЭҮТХН/ТХН 2012 III IV улирал

11 Төлбөрийг түгээх санхүүгийн зууч ЭҮТХН/ТХН /ТББ 2012 III IV улирал

 

“Монгол оронд ЭҮТ-ийг нэвтрүүлэх боломж” судалгааны тайлан   Хуудас 65 

 

Д.д Үйл ажиллагаа Хариуцах байгууллага Цаг хугацаа байгууллагыг сонгон шалгаруулах

12

Худалдагч, худалдан авагч нарын гэрээ, гэрээний биелэлттэй холбогдох гарах маргааныг зохицуулах, хууль эрхзүйн зөвлөгөө, үйлчилгээ үзүүлэх байгууллагыг сонгох

ЭҮТХН/ТХН /ТББ 2012 III IV улирал

13

Худалдагч, худалдан авагч нарын дунд мэдээлэл солилцох, түгээх үйлчилгээг бий болгох байгууллагыг өрсөлдөөний зарчмаар сонгон ажиллуулах

ЭҮТХН/ТХН /ТББ 2012 I II улирал

14

ХХГТХ захиргааны зорилго, үйл ажиллагаа, гарах үр дүн, өгөөж, ажлын гүйцэтгэл, ур чадварт үнэлгээ хийж, санхүү болон чадавхийн хэрэгцээ шаардлагыг тодорхойлсоны үндсэн дээр тусалж дэмжих,

ЭҮТХН/ТХН /ТББ 2012 I II улиралд ба цаашид жил бүр

 

   

 

“Монгол оронд ЭҮТ-ийг нэвтрүүлэх боломж” судалгааны тайлан   Хуудас 66 

 

Хэрэгжүүлэх үе шат Энэ үе шатанд ЭҮТ-ийн хөтөлбөр хэрэгжиж эхлэнэ.

Д.д Үйл ажиллагаа Хариуцах байгууллага Цаг хугацаа

1 Судалгааны ажлын үр дүнд гарсан усны тарифын оновчтой хувилбарыг хэрэгжүүлэх шийдвэрийг Засгийн газар гаргахад дэмжлэг үзүүлэх

Ажлын хэсэг/ ЭҮТХН

IV quarter of 2012 IV улирал ба 2013 I улирал

2 ЭҮТ-ийн хөтөлбөрийн оролцогчдыг тогтоож, зөвшилцөх, гэрээ байгуулах

ЭҮТХН/ТХН /ТББ 2013 I улирал

3 Үйлчилгээ үзүүлэгчдэд газар, нөөцийн зохистой ашиглалтын чиглэлээр техникийн нарийвчилсан сургалтыг зохион байгуулах

ЭҮТХН/ТХН /ТББ болон техникийн үйлчилгээг үзүүлэгч (судалгааны хүрээлэн, зөвлөх компани)

2013 I улирал

4

Ойжуулах, бэлчээрийг нөхөн сэргээх, уугуул ургамлыг тарималжуулах, малын тоог бэлчээрийн даацанд тохируулах, экошошго, байгаль ээлтэй бүтээгдэхүүний зах зээлийг өргөжүүлэх, бэлчээрийн менежментийг сайжруулж, малын ашиг шимийг нэмэгдүүлэх зэрэг байгаль орчинд ээлтэй газар ашиглалтыг явуулж эхлэх

ЭҮТХН/ТХН /ТББ болон техникийн үйлчилгээг үзүүлэгч (судалгааны хүрээлэн, зөвлөх компани)

Жилийн турш

5 Гэрээний биелэлт, газар, нөөцийн буруу ашиглалтыг халж, өөрчлөх явц байдалд хяналт шинжилгээг хийх

ХХГТХЗ/ хяналт үнэлгээний зөвлөх

Улирал бүр

6 газар, нөөцийн зохистой ашиглалтын үр дүнд гарах эерэг сөрөг нөлөөллүүдийг магадлан шалгах

Магадлан хянах үйлчилгээ үзүүлэгч

Хагас жилээр

7 газар, нөөцийн зохистой ашиглалтын үр дүнд бий болж буй үйлчилгээ, бүтээгдэхүүнийг баталгаажуулах

Баталгаажуулах эрх бүхий байгууллага, судалгааны лаборатори

2013 оны төгсгөлд нэг түүнээс хойш жил бүрийн төгсгөлд

8 үйлчилгээ, бүтээгдэхүүнийг хэвлүүлэх, тараах, түгээх ЭҮТХН/ТХН /ТББ Улирал бүр

9 Мэдээллийн солилцоо, түгээх, тайлагнах ЭҮТХН/ТХН /ТББ мэдээллийн үйлчилгээ үзүүлэгч

Улирал бүр

10 ЭҮТ-ийн хөтөлбөрийн удирдлагыг ЭҮТ хөтөлбөрийг ТББ-д бүрэн шилжүүлэх

ЭҮТХН/ТХН /ТББ 2013 оны эцэст

11 ЭҮТ-ийн хөтөлбөрийн менежмент ЭҮТХН/ТББ 2014 оноос хойш

   

 

“Монгол оронд ЭҮТ-ийг нэвтрүүлэх боломж” судалгааны тайлан   Хуудас 67 

 

6. НОМЗҮЙ ADB. 2010. Payments for Ecological Services and Eco‐Compensation: Practices and Innovations in the People’s Republic of China. Asian Development Bank, Manila. 

CI.2009. Conservation Agreements: Making Conservation People’s Choice. Conservation International, Arlington. 

Daily, G.D. , Ed. 1997. Nature’s Services. Societal Dependence on Natural Ecosystems. Island Press, Washington, DC.  

Dixon J. 2007. Promoting Market‐oriented Ecological Compensation Mechanisms: Payment for Ecosystem Services in China, World Bank, Washington DC. 

Dutilly‐Diane, C., McCarthy, N., Turkelboom, F., Bruggeman, A., Tiedemann, J., Street K. and G. Serra. 2007. Could Payments for Environmental Services Improve Rangeland Management in Central Asia, West Asia and North Africa.  

Echavarría, M. 2002. Water user associations in the Cauca Valley, Colombia: A voluntary mechanism to promote upstream‐downstream cooperation in the protection of rural watersheds.. Land‐Water Linkages in Rural Watersheds Case Study Series, Food and Agriculture Organization of the United Nations (FAO), Rome. 

Eco‐tourism Latvia 2011http://eco.celotajs.lv/pn/index.php?module=ContentExpress&func=display&meid=6&ceid=11, accessed 28 October 2011. 

Ellison, K. 2003. Renting Biodiversity: The Conservation Concessions Approach. Conservation 4(4). 

Emerton, L. 2009. Payments for Ecosystem Services: Options for Macedonia. GEF/UNDP PIMS 3728: Strengthening the Ecological, Institutional and Financial sustainability of Macedonia’s Protected Area System and Ministry of Environment and Physical Planning, Skopje. 

Emerton, L., Erdenesaikhan, N., de Veen, B., Tsogoo, D., Janchivdorj, L., Suvd, P., Enkhtsetseg, B., Gandolgor, G., Dorjsuren, Ch., Sainbayar, D. and A. Enkhbaatar. 2010. The Economic Value of the Upper Tuul Watershed Ecosystem in Mongolia. The World Bank, Washington DC.  

Engel, S., Pagiola, S. and S. Wunder. 2008. Designing Payments for Environmental Services in theory and Practice: An Overview of the Issue. 

Espinosa, C., 2005, Payment for Water‐Based Environmental Services: Ecuador’s Experiences, Lessons Learned and Ways Forward. IUCN Water, Nature and Economics Technical Paper No. 2, IUCN — The World Conservation Union, Ecosystems and Livelihoods Group Asia, Colombo 

Fearnhead, P. 2003. Tourism Concessions: Public‐private partnerships for commercially sustainable conservation, Sustainable Financing Stream, Vth IUCN World Parks Congress, 8‐17 September 2003, Durban. 

Goldman, R.L., Benitez, S., Calvache, A., and Ramos, A. Water Funds: Protecting watersheds for nature and people. The Nature Conservancy. 2010.  

Grigoryan, A., 2004, National Parks ‐ Benefits for Local Communities. Prirodno‐resursnyevedomosti newspaper, # 15‐16: 16 

 

“Монгол оронд ЭҮТ-ийг нэвтрүүлэх боломж” судалгааны тайлан   Хуудас 68 

 

Isakson, R. 2002. Payments for Environmental Services in the Catskills: A socio‐economic analysis of the agricultural strategy in New York City’s watershed management plan. Fundación PRISMA and Ford Foundation, New York. 

IUCN. 2007. Payment for Ecosystem Services: the background. Asia Regional Environmental Economics Programme and Viet Nam Country Office, World Conservation Union (IUCN), Hanoi. 

Johnson, N. White, A. and D. Perrot‐Maître, 2001, Developing Markets for Water Services from Forests: Issues and Lessons for Innovators, Katoomba Group, World Resources Institute and Forest Trends, Washington DC 

Landell‐Mills, N and Porras, T. I. 2002. Silver bullet or fools’ gold? A global review of markets for forest ecosystem services and their impact on the poor. Instruments for Sustainable Private Sector Forestry Series, International Institute for Environment and Development (IIED), London. 

May.P.H., VeigaNeto, F., Denardin, V.and W. Loureiro. 2002. Using Fiscal Instruments to Encourage Conservation: Municipal Responses to the ‘Ecological’ Value‐added Tax in Paraná and MinaisGerais, Brazil. In Pagola, S., Bishop, J. and N. Landell‐Mills (eds) Selling Forest Environmental Services: Market‐Based Mechanisms for Conservation and Development. Earthscan Press, London. 

Millennium Ecosystem Assessment (MA). 2005. Ecosystems and human well‐being: a framework for assessment. Island Press, Washington, DC.  

Muhlenberg, M., T. Batkhishig, Ts. Dashzeveg, L. Drosler, B. Neusel, and J. Tsogtbaatar. 2006. Lessons From Tree Planting Initiatives in Mongolia. Mongolia Discussion Papers, East Asia and Pacific World Bank Environment and Social Development Department. Washington, DC. 

Pagiola, S. 2005. Payments for Environmental Services in Costa Rica. Paper prepared for ZEF‐CIFOR workshop on Payments for Environmental Services in Developed and Developing Countries. Titisee. 

Pagiola, S., Ramirez, E., Gobbi, J., de Haan, G., Ibrahim, M., Murgueitto, E. and J. Pablo Ruiz. 2007. Paying for the Environmental Services of Silvopastoral Practices in Nicaragua.  

Pagiola. S., Bishop J., and N. Landell‐Mills (eds). 2002. Selling Forest Ecosystem services: Market‐Based Mechanisms for Conservation and Development, Earthscan Press, London. 

Perrot‐Maître, D. and P. Davis. 2001. Case Studies of Markets and Innovative Financial Mechanisms for Water Services from Forests. Forest Trends and World Resources Institute (WRI), WashingtonDC. 

Perrot‐Maître, D. and P. Davis. 2001. Case Studies of Markets and Innovative Financial Mechanisms for Water Services from Forests. Forest Trends and World Resources Institute (WRI), WashingtonDC. 

Peter Kareiva, Heather Tallis, Taylor H. Ricketts, Gretchen C. Daily, and Stephen Polasky. Natural Capital: Theory and Practice of Mapping Ecosystem Services. 2011.  

Rojas, M. and B. Aylward. 2002. Cooperation between a small private hydropower producer and a conservation NGO for forest protection: The case of La Esperanza, Costa Rica. Land‐Water Linkages in Rural Watersheds Case Study Series, Food and Agriculture Organization of the United Nations (FAO), Rome. 

Scherr, S., Benett, M., Loughney, M. and K. Canby. 2006. Developing Future Ecosystem Service Payments in China: Lessons learned from international experience.  

 

“Монгол оронд ЭҮТ-ийг нэвтрүүлэх боломж” судалгааны тайлан   Хуудас 69 

 

Tomich, T.P., Thomas, D.E., van Noordwijk, M., 2004. Environmental Services and Land Use Change in Southeast Asia: from recognition to regulation or reward? Agriculture Ecosystems and Environment 104, 229‐244.  

UNDP Mongolian human Development Report, 2010 

Wunder, S. 2005. Payments for ecosystem services: Some nuts and bolts. Occasional Paper No. 42, Center for International Forestry Research (CIFOR), Bogor. 

Wunder, S. Engel , S. and S. Pagiola. 2008. Taking Stock: A comparative Analysis of Payments for Environmental Services Programs in Developed and Developing Countries.  

Zebich‐Knos, M. 1997. Preserving Biodiversity in Costa Rica: The Case of the Merck‐INBio Agreement. Journal of Environment & Development 6(2):180‐186.