35
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2013 оны ….дугаар сарын ….-ны өдөр Улаанбаатар хот СОЁЛЫН ӨВИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/ НЭГДҮГЭЭР БҮЛЭГ НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ 1 дүгээр зүйл. Хуулийн зорилт 1.1. Энэ хуулийн зорилт нь соёлын өвийг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино. 2 дугаар зүйл. Соёлын өвийг хамгаалах тухай хууль тогтоомж 2.1. Соёлын өвийг хамгаалах тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Соёлын тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ. 2.2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө. 3 дугаар зүйл. Хуулийн нэр томъёо 3.1. Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно: 3.1.1.“Соёлын өв” гэж түүхэн тодорхой орон зай, цаг үеийн аль нэг хэсгийг тєлєєлж чадах байгаль, нийгэм, түүх, соёл, шинжлэх ухааны үнэ цэнэ, ач холбогдол бүхий биет болон биет бус хэлбэрээр оршин буй євийг, 3.1.2.“Соёлын биет өв” гэж үл хөдлөх болон хөдлөх хэлбэрээр орших түүх, соёлын дурсгалыг, 3.1.3.“Соёлын үл хөдлөх дурсгал” гэж хүрээлэн буй орчны хамт түүхэн үнэ цэнэ, ач холбогдол нь илэрхийлэгдэх бүх төрлийн үл хөдлөх дурсгалыг, 3.1.4.“Соёлын хөдлөх дурсгал” гэж дэлгэж үзүүлэх боломжтой Иргэний хуулийн 84.4-д заасан бүх төрлийн хөдлөх дурсгалыг, 3.1.5.“Соёлын биет бус өв” гэж хамт олон, бүлэг, зарим тохиодолд хувь хүмүүс өв соёлынхоо бүрэлдэхүүн хэсэг гэж хүлээн зөвшөөрсөн, соёлын орон зайтай нөхцөлдөн илэрч байгаа заншил, дүрслэх болон илэрхийлэх хэлбэр, мэдлэг болон арга барил, тэдгээртэй холбоо бүхий эд зүйлс, зэмсэг урлагийн бүтээл соёлын орон зайг,

СОЁЛЫН ӨВИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ /Шинэчилсэн найруулга

Embed Size (px)

Citation preview

Page 1: СОЁЛЫН ӨВИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ /Шинэчилсэн найруулга

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2013 оны ….дугаар сарын ….-ны өдөр Улаанбаатар хот

СОЁЛЫН ӨВИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ/Шинэчилсэн найруулга/

НЭГДҮГЭЭР БҮЛЭГНИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1. Энэ хуулийн зорилт нь соёлын өвийг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Соёлын өвийг хамгаалах тухай хууль тогтоомж

2.1. Соёлын өвийг хамгаалах тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Соёлын тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл. Хуулийн нэр томъёо

3.1. Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1.“Соёлын өв” гэж түүхэн тодорхой орон зай, цаг үеийн аль нэг хэсгийг тєлєєлж чадах байгаль, нийгэм, түүх, соёл, шинжлэх ухааны үнэ цэнэ, ач холбогдол бүхий биет болон биет бус хэлбэрээр оршин буй євийг,

3.1.2.“Соёлын биет өв” гэж үл хөдлөх болон хөдлөх хэлбэрээр орших түүх, соёлын дурсгалыг,

3.1.3.“Соёлын үл хөдлөх дурсгал” гэж хүрээлэн буй орчны хамт түүхэн үнэ цэнэ, ач холбогдол нь илэрхийлэгдэх бүх төрлийн үл хөдлөх дурсгалыг,

3.1.4.“Соёлын хөдлөх дурсгал” гэж дэлгэж үзүүлэх боломжтой Иргэний хуулийн 84.4-д заасан бүх төрлийн хөдлөх дурсгалыг,

3.1.5.“Соёлын биет бус өв” гэж хамт олон, бүлэг, зарим тохиодолд хувь хүмүүс өв соёлынхоо бүрэлдэхүүн хэсэг гэж хүлээн зөвшөөрсөн, соёлын орон зайтай нөхцөлдөн илэрч байгаа заншил, дүрслэх болон илэрхийлэх хэлбэр, мэдлэг болон арга барил, тэдгээртэй холбоо бүхий эд зүйлс, зэмсэг урлагийн бүтээл соёлын орон зайг,

3.1.6 “Үндэсний соёлын євийн дурсгалт газар” гэж хүрээлэн буй орчинтойгоо харилцан шүтэлцэж, уламжлагдсан соёлын илэрхийлэл бүхий бүс нутаг, орон зайг,

3.1.7.“Дэлхийн өвийн дурсгалт газар” гэж тодорхой шалгуурын дагуу Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэн хүн төрөлхтний хувьд түгээмэл хосгүй гайхамшигт, үнэ цэнэ бүхий дурсгалт газрыг,

3.1.8.“Соёлын өвийг хамгаалах” гэж соёлын өвийг эрэн сурвалжлах нээж илрүүлэх, таньж тогтоох, бүртгэх, баримтжуулах, судалж шинжлэх, зэрэглэл тогтоох, үнэлэх, хадгалах, сэргээн амилуулах, сэргээн засварлах, нөхөн бүтээх, өвлөн уламжлуулах, хяналт тавих зэрэг нэгдмэл үйл ажиллагааг,

3.1.9. “Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч” гэж соёлын биет бус өвийг урьд үеэсээ өвлөн эзэмшсэн, түүнийгээ олны хүртээл болгож дараагийн үедээ өвлүүлэн уламжлуулж буй хувь хүн, бүлэг хүмүүсийг;

ХОЁРДУГААР БҮЛЭГ

СОЁЛЫН ӨВИЙН АНГИЛАЛ, ТӨРӨЛ

Page 2: СОЁЛЫН ӨВИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ /Шинэчилсэн найруулга

4 дүгээр зүйл. Соёлын өвийн ангилал

4.1. Соёлын өвийг биет ба биет бус соёлын өв гэж ангилна.4.2. Соёлын биет өв нь үл хөдлөх дурсгал болон хөдлөх дурсгал гэсэн хэлбэртэй

байна.4.3. Соёлын үл хөдлөх дурсгал нь дан ганц болон цогцолбор байдлаар оршино.4.4. Өөр хоорондоо харилцан шүтэлцээтэй оршин буй биет болон биет бус соёлын

өвийн бүрдлийг соёлын цогц өвд хамааруулна.

5 дугаар зүйл. Соёлын үл хөдлөх дурсгал

5.1. Өмчийн хэлбэр харгалзахгүйгээр дараах дурсгалыг соёлын өвийн үл хөдлөх дурсгалд хамааруулна.

5.1.1. Эртний амьтан, ургамлын чулуужсан олдвор, ул мөр бүхий газар5.1.2. Эртний хүний оршин сууж байсан ул мөрийг хадгалсан соёлт давхрага

бүхий оромж, отог, бууц, суурингийн үлдэц5.1.3. Чулуун зэвсгийн бууц, суурин, дархны газрын үлдэц 5.1.4. Хадан дээрх зураг, бичээс5.1.5. Булш, хиргисүүр, бунхан, хадны оршуулга, тахилын онгон5.1.6. Эртний хот суурин, сүм хийд, суврага, дуганы үлдэгдэл, балгас, хэрэм, цайз,

шивээ, далан, шуудуу, суврага болон уран барилгын цогцолбор, сүм, дуган, хийд, түүхэн дурсгалт барилга байшин

5.1.7. Буган чулуун хөшөө, зэл чулуу, хөшөө чулуу, хүн чулуун хөшөө, гэрэлт хөшөө, амьтны дүрст чулуун дурсгал

5.1.8. Эрт цагт ашигт малтмал олборлож, боловсруулж үйлдвэрлэл эрхэлж байсан болон газар тариалан эрхэлж байсан газар

5.1.9. Тахилга шүтлэгтэй уул, овоо

6 дугаар зүйл. Соёлын хөдлөх дурсгал

6.1. Өмчийн хэлбэр харгалзахгүйгээр дараах соёлын өвийг хөдлөх дурсгалд хамааруулна.

6.1.1 ховор эрдэс 6.1.2 үнэт болон хагас үнэт чулуу6.1.3 солир6.1.4 ургамлын хатаамал цуглуулга, амьтны чихмэл6.1.5 эртний амьтан ургамлын чулуужсан олдвор6.1.6 археологийн хайгуул, малтлага судалгаагаар илэрч олдсон бүх, төрлийн

олдворууд6.1.7 усан доороос илэрч олдсон бүх төрлийн олдворууд6.1.8 угсаатны хувцас, түүнд дагалдах чимэглэлүүд, гэр болон аж ахуйн тоног

хэрэгсэл, хөдөлмөрийн багаж зэвсэг6.1.9 угсаатан, ястны бүх төрлийн уламжлалт хөгжмийн зэмсэг, тэдгээрт

холбогдох эд өлгийн зүйлс6.1.10 уламжлалт тоглоом наадгайн төрлүүд6.1.11 шашин шүтлэгтэй холбогдолтой эд өлгийн зүйл 6.1.12 сурвалж бичиг, гар бичмэл, барын болон хэвлэмэл ном судар, газрын зураг

зэрэг бичгийн дурсгал, гэрэл зураг, кино, дүрс бичлэг тэдгээрт холбогдох эд өлгийн зүйл;

6.1.13 уран зураг, уран бичлэг, уран баримал, хөөмөл, цутгамал, сийлбэр, зээгт наамал, хатгамал, цаасан шуумал, шавар болон керамик, шаазан эдлэл зэрэг дүрслэх урлагийн бүтээл; тэдгээрт холбогдох эд өлгийн зүйлс;

Page 3: СОЁЛЫН ӨВИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ /Шинэчилсэн найруулга

6.1.14 уламжлалт анагаах ухааны оношлогоо, эмчилгээ, сувилгаанд холбогдох багаж зэвсэг, хэрэглэгдэхүүн, тэдгээрт холбогдох эд өлгийн зүйлс;

6.1.15 эд өлгийн бусад зүйл

7 дугаар зүйл. Соёлын биет бус өв

7.1. соёлын биет бус өвд дараах оюуны үнэт өв хамаарна.

7.1.1 Эх хэл, бичиг, түүний хүрээний соёл7.1.2 Аман зохиол, түүний төрлүүд 7.1.3 Ардын уртын болон богино дуу, тууль, тэдгээрийг дуулах, хайлах арга

барил;7.1.4 Хөдөлмөр, зан үйлийн холбогдолтой уриа дуудлага;7.1.5 Хөөмэй, исгэрээ, аман болон тагнай ташилт зэрэг өгүүлэхийн эрхтний

шүтэлцээт урлаг, тэдгээрийг илэрхийлэх арга барил;7.1.6 Үндэсний хөгжмийн зэмсгийг урлах, хөгжимдөх, аялгуу тэмдэглэх арга

барил;7.1.7 Ардын уламжлалт бүжиг, цамын бүжиг, бий-биелгээ; 7.1.8 Уран нугаралт болон циркийн гоц үзүүлбэрүүд, тэдгээрийг илэрхийлэх арга

барил; 7.1.9 Ардын гар урлалын дэг сургууль, арга барил 7.1.10 Ардын ёс заншил,зан үйлийн тогтолцоо зан үйл, хүмүүншүүлэх уламжлал 7.1.11 Уламжлалт мэдлэг7.1.12 Ардын бэлгэдэх ёсны уламжлал7.1.13 Үндэсний наадам, уламжлалт тоглоом, наадгайн зан үйл;7.1.14 Ардын уламжлалт технологи (мал аж ахуй, ан агнуур, газар тариалан

эрхлэх, идээ ундаа бэлтгэх, хадгалах, аян жин тээх, тоног хэрэглэл, хувцас эдлэл хийх, арьс шир боловсруулах, байгалийн өгөөжийг ашиглах, хамгаалах гэх мэт).

7.1.15 Угийн бичиг хөтлөх уламжлал7.1.16 Гэрийн дэг сургуулийн шилдэг өв уламжлал7.1.17 Хүндэтгэл ёслолын идээ ундаа хэрэглэх уламжлалт соёл7.1.18 Мөнх тэнгэр, газар дэлхий, уул усаа хүндэтгэн шүтэх, тахих, тайлага өргөх

уламжлал

8 дугаар зүйл. Соёлын өвийн зэрэглэл

8.1. Соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийг хамгаалалтын түвшинг улсын, аймаг, нийслэлийн болон сум, дүүргийн хамгаалалтад байх соёлын өв гэж зэрэглэнэ.

8.2. Соёлын хөдлөх дурсгалт зүйлийг түүх, соёл, шинжлэх ухааны үнэ цэнэ, дахин давтагдашгүй байдал, ач холбогдлоор нь соёлын хосгүй үнэт, үнэт, ердийн дурсгал гэж зэрэглэнэ.

8.3. Соёлын биет бус өвийг төлөөлөх, яаралтай хамгаалах шаардлага, өвлөн уламжлагчийн ур чадварын түвшингээр нь зэрэглэж хамгаална.

9 дүгээр зүйл. Соёлын өвийн зэрэглэл тогтоох

9.1. Соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн хамгаалалтын зэрэглэлийг түүх, соёл, шинжлэх ухаан, танин мэдэхүйн үнэ цэнэ, ач холбогдлыг үндэслэн тогтооно.

9.2. Соёлын хосгүй үнэт, үнэт, ердийн дурсгалт зүйлийн зэрэглэлийг тогтоохдоо дараахь шинж байдлыг харгалзана:

9.2.1. түүх, соёл, урлаг, шинжлэх ухааны үнэ цэнэ, ач холбогдол;9.2.2. цаг хугацаа, орон зайн хувьд дахин давтагдашгүй байдал,9.2.3 ур хийц, дэг сургууль 9.2.4. ашигласан материал, үнэт металл, эрдэнийн чулууны хэмжээ, олдоц;

Page 4: СОЁЛЫН ӨВИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ /Шинэчилсэн найруулга

9.3. Соёлын биет бус өвийн төлөөллийн үндэсний жагсаалт, яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн үндэсний жагсаалт, өвлөн уламжлагчийн соёлын биет бус өвийг ур чадварын өндөр түвшинд өвлөн уламжлагчийн үндэсний жагсаалтыг гаргахдаа дараахь шалгуурыг хангасан эсэхийг харгалзана.

9.3.1. түүх, соёл, заншил, уламжлалыг илэрхийлэх байдал;9.3.2. билэг авъяасын онцгой чадвар;9.3.3. ховордсон, устсан, эрсдэлд орсон байдал;9.3.4. зайлшгүй хамгаалах шаардлага хэрэгцээ.

9.4. Монгол Улсын иргэн, хуулийн этгээд болон гадаадын байгууллага, иргэн, харъяалалгүй хүнээс соёлын өвд хамаарах зүйлийг өөрийн санаачилгаар Монгол Улсад өгсөн тохиолдолд уг соёлын өвийн зэрэглэлийг энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан журмаар тогтоолгож болно.

10 дугаар зүйл. Соёлын өвийн үнэлгээ

10.1. Төрийн болон орон нутгийн, шашны, олон нийтийн өмчийн соёлын биет өвийн үнэлгээг мэргэшсэн шинжээч, мэргэжлийн эрдэм шинжилгээний байгууллагын дүгнэлт, соёлын өвийн олон улсын дуудлага худалдааны зах зээлийн үнэ ханшийг харгалзан соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэдэх мэргэжлийн зөвлөл тодорхойлно.

10.2. Хувийн өмчлөлийн соёлын өвийн үнэлгээ гадаад, дотоодын дуудлага худалдааны ханш, зах зээлийн үнээр тодорхойлогдоно.

10.3.Төрийн болон орон нутгийн, шашны, олон нийтийн өмчийн соёлын өвтэй ижил төстэй хувийн өмчлөлийн соёлын өвийн үнэлгээг өмчлөгчийн хүсэлтээр энэ хуулийн 10.1-д заасны дагуу тодорхойлж болно.

11 дүгээр зүйл. Соёлын өвийн даатгал

11.1. Үзэсгэлэнд гаргах зорилгоор хилээр нэвтрүүлэхийг хуулиар зөвшөөрсөн соёлын хөдлөх дурсгалыг заавал даатгуулна.

11.2. Энэ хуулийн 11.1-д зааснаас бусад өмчийн бүх хэлбэрийн соёлын өвийг даатгуулж болно.

11.3. Эрдэнэсийн санд гэрээний үндсэн дээр хадгалуулж байгаа түүх, соёлын хосгүй үнэт, үнэт дурсгалт зүйлийн эрсдлийг хадгалагч хариуцна.

11.4. Соёлын өвийн даатгалын шимтгэл, хураамж, нөхөн төлбөрийн хэмжээ, нөхцлийг энэ хуулийн 10.1, 10.2-т заасны дагуу тодорхойлсон үнэлгээнд үндэслэн эзэмшигч, өмчлөгч болон даатгагч харилцан тохиролцоно.

ГУРАВДУГААР БҮЛЭГ

СОЁЛЫН ӨВИЙН ТАЛААРХИ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫНБҮРЭН ЭРХ

12 дугаар зүйл. Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрх

12.1. Монгол улсын Ерөнхийлөгч соёлын өвийг хамгаалах талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

12.1.1. Эзэн Чингис хаан болон Монгол хаадын булш, бунханыг судлах багийн бүрэлдэхүүн, дурсгалын орчин болон олдворыг хамгаалах, мэдээлэх ажлыг хэрэгжүүлэх талаар холбогдох этгээдэд заавар, чиглэл өгөх;

Page 5: СОЁЛЫН ӨВИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ /Шинэчилсэн найруулга

12.1.2. Хууль бусаар алдагдсан соёлын өвийг гадаад орон, тэдгээрийн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас Монгол улсыг төлөөлж нэхэмжлэх эрхийг итгэмжлэлээр олгох,

12.1.3. Ерөнхийлөгчийн ивээл дор хамгаалж болох соёлын өвийг зарлах, төрийн тахилгат уул, усыг тогтоох.

13 дугаар зүйл. Улсын Их Хурлын бүрэн эрх

13.1. Улсын Их Хурал соёлын өвийг хамгаалах талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

13.1.1. соёлын өвийг хамгаалах, ашиглах талаар төрөөс баримтлах бодлогыг тодорхойлох;

13.1.2. соёлын өвийг хамгаалах, ашиглахтай холбогдсон хууль тогтоомжийг хэрэгжүүлэх талаар Засгийн газраас зохион байгуулж байгаа ажилд хяналт тавих;

13.1.3. Засгийн газрын өргөн мэдүүлсэнээр соёлын өвийн цогцолбор газрыг улсын тусгай хамгаалалтад авах, түүний хилийн зааг тогтоох;

13.1.4. соёлын өвийг хамгаалахтай холбоотой улсын төсвөөс санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын хэмжээг батлах;

13.1.5. хуульд заасан бусад эрх.

14 дүгээр зүйл. Засгийн газрын бүрэн эрх

14.1. Засгийн газар соёлын өвийг хамгаалах талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

14.1.1. соёлын өвийн талаархи төрийн бодлого, хууль, тогтоомжийг хэрэгжилтийг зохион байгуулж, хангах;

14.1.2. соёлын өвийг хамгаалах үндэсний хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэх;

14.1.3. соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн соёлын өвийн цогцолбор газарт хамгаалалтын бүс тогтоож, хамгаалалтын захиргааны бүтэц, орон тоог батлах;

14.1.4. язгуур гарал үүсэл нэг, илэрхийлэгдэх шинжээрээ нийтлэг, болон монгол угсаатны түүхэнд ач холбогдол бүхий соёлын өвийг хамгаалах талаар уг өв хадгалагдаж буй улс орнуудтай хэлэлцээр хийх, хамтын ажиллагааг хөгжүүлэх;

14.1.5. улсын хилээр гарч алдагдсан соёлын өвийг эргүүлэн авчирах ажлыг удирдан зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих;

14.1.6. соёлын өвийн үзлэг, тооллого хийх журам батлах;14.1.7. улсын хамгаалалтад байх соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн

жагсаалтыг соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн тогтоох

14.1.8. Соёлын биет бус өвийг сурвалжлан олох, судалгаа шинжилгээ хийх журам, соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчийг тогтоох, бүртгэх журмыг батлах;

14.1.9. соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын санал болгосноор соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчийн үндэсний жагсаалт, түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийн жагсаалтыг батлах;

14.1.10. дэлхийн өвийн асуудал хариуцсан үндэсний хороо байгуулж, түүний ажиллах дүрэм болон дэлхийн өвд бүртгэгдсэн соёлын өвийн дурсгалт газрын менежментийн төлөвлөгөөг батлах;

14.1.11. соёлын өвийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх төрийн байгууллага, төрийн өмчит хуулийн этгээдийг байгуулах, татан буулгах шийдвэр гаргах;

14.1.12. соёлын өвийг хувилан олшруулах, нөхөн бүтээх, бүтээгдэхүүний загварт оруулах, кино, дүрс бичлэг хийх, гэрэл зураг авах, марк, ил захидал, цомог хийх журмыг батлах,

Page 6: СОЁЛЫН ӨВИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ /Шинэчилсэн найруулга

14.1.13. соёлын өвийг хамгаалахад идэвхи, санаачлагатай оролцсон иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг урамшуулах журам батлах;

14.1.14.соёлын өвийн үндэсний төвийг байгуулах, дүрмийг батлах, 14.1.15. хуульд заасан бусад эрх.

15 дугаар зүйл. Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх

15.1. Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага соёлын өвийг хамгаалах талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

15.1.1. соёлын өвийг хамгаалах тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбоотой дүрэм, журам, зааврыг баталж, хэрэгжилтийг хангах;

15.1.2. соёлын өвийн тооллогыг хуулиар тогтоосон хугацаанд явуулж дүнг Засгийн газарт тайлагнах;

15.1.3. дэлхийн соёлын өвийн жагсаалтад санал болгох үндэсний урьдчилсан жагсаалтыг батлах “Дэлхийн өвийн жагсаалт”-д бүртгүүлэх ажлыг зохион байгуулах, бүртгэгдсэн өвийг хадгалж хамгаалах арга хэмжээ авах;

15.1.4. аймаг, нийслэлийн хамгаалалтад байх соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн жагсаалтыг мэргэжлийн эрдэм шинжилгээний байгууллагын саналыг харгалзан тогтоох;

15.1.5. үнэт зэрэглэлд хамаарах соёлын хөдлөх дурсгалын жагсаалтыг батлах, 15.1.6. соёлын өвийг хувилах, бүтээгдэхүүний загварт оруулж зах зээлд

нийлүүлэх эрх авсан байгууллага, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт тавих;15.1.7. соёлын хөдлөх дурсгалт зүйлийн дуудлага худалдаа зохион байгуулах

зөвшөөрөл олгох батлах;15.1.8. соёлын өвийн статистик мэдээлэл боловсруулах, мэдээллийн систем,

техник хэрэгсэл, программ хангамжийг хөгжүүлэх, мэдээллийн аюулгүй байдлыг хангах;15.1.9. соёлын өвийг хамгаалахад идэвхи, санаачлагатай оролцсон иргэн, аж

ахуйн нэгж, байгууллагыг урамшуулах, дэмжлэг үзүүлэх;15.1.10. нийтийн өмчийн соёлын өвийг хадгалах, бүртгэх ажлыг мэргэжлийн

ажилтнаар гүйцэтгүүлэх нөхцөлийг бүрдүүлэх;15.1.11. устах, эвдрэх, гэмтэх аюул учирч байгаа соёлын өвийг авран

хамгаалах, сэргээн засварлах арга хэмжээг боловсруулж улсын буюу орон нутгийн төсвийн болон хандивын хөрөнгөөр санхүүжүүлж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

15.1.12. соёлын өвийг хилээр нэвтрүүлэх, сэргээн засварлах, археологи, палеонтологийн хайгуул, малтлага, судалгаа хийх, эртний эдлэлийн дуудлага худалдаа зохион байгуулах зөвшөөрөл олгох;

15.1.13. соёлын өвийн үндэсний болон мэргэжлийн зөвлөлийг байгуулан, бүрэлдэхүүнийг томилох, тэдгээрийн ажиллах журмыг баталж, үйл ажиллагаанд нь хяналт тавих;

15.1.14. соёлын өвийн цогцолбор газрын хамгаалалтын захиргааны удирдлагыг томилж, чөлөөлөх;

15.1.15.соёлын биет болон биет бус өвийг бүртгэл мэдээллийн санд бүртгэх журам батлах;

15.1.16. иргэдэд соёлын өвийн боловсрол олгох арга хэмжээ зохион байгуулах15.1.17.хуульд заасан бусад эрх.

16 дугаар зүйл. Аймаг, нийслэл, сум дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын бүрэн эрх

16.1. Аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал соёлын өвийг хамгаалах талаар дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

Page 7: СОЁЛЫН ӨВИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ /Шинэчилсэн найруулга

16.1.1. нутаг дэвсгэртээ соёлын өвийг хамгаалах, түүнийг зохистой ашиглах талаар хөтөлбөр, арга хэмжээ, төлөвлөгөө, төсөв баталж биелэлтэд нь хяналт тавих, соёлын өвийг хамгаалах хууль тогтоомжийг хэрэгжүүлэх арга хэмжээний хөтөлбөр, төлөвлөгөө баталж, хэрэгжүүлнэ;

16.1.2. соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн хууль бус хайгуул, малтлагыг хийлгэхгүй байх, соёлын өвийн зөрчлийн талаарх олон нийтийн мэдээллийг авах, соёлын өвийг хамгаалах ажилд иргэдийг татан оролцуулах арга хэмжээ авах;

16.1.3. соёлын өвийг хамгаалах арга хэмжээний хөтөлбөр, төлөвлөгөөг хэрэгжүүлэх чиглэлээр Засаг даргад чиглэл өгч, түүний үйл ажиллагаанд хяналт тавьж,тайланг хэлэлцэж, дүгнэлт өгөх;

16.1.4. өөрийн орон нутаг дахь соёлын өвийн цогцолбор газрыг хамгаалах чиглэлээр санал гаргаж, хамгаалалтын захиргааны үйл ажиллагаанд хяналт тавих;

16.1.5. хууль тогтоомжоор тогтоосон журмын дагуу орон нутгийн хамгаалалтад байгаа соёлын үл хөдлөх дурсгалт зүйл бүхий газрыг аялал жуулчлалын байгууллагад гэрээгээр ашиглуулах шийдвэр гаргах;

16.1.6. соёлын өвийг хамгаалахад идэвхи, санаачлагатай оролцсон иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг урамшуулах, дэмжлэг үзүүлэх;

16.1.7. устах, эвдрэх, гэмтэх аюул учирч байгаа соёлын өвийг авран хамгаалах, сэргээн засварлах, сэргээн амилуулах арга хэмжээг боловсруулж улсын буюу орон нутгийн төсөв, сан, хандивын хөрөнгийг батлах;

16.1.8. хуульд заасан бусад эрх.

16.2. Аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал сум, дүүргийн хамгаалалтад байх соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн жагсаалтыг мэргэжлийн эрдэм шинжилгээний байгууллагын саналыг харгалзан тогтоож, түүний хилийн зааг, хамгаалалтын дэглэмийг тогтоох, биелэлтэд нь хяналт тавина.

17 дугаар зүйл. Аймаг, нийслэлийн Засаг даргын бүрэн эрх

17.1. Аймаг, нийслэлийн Засаг дарга соёлын өвийг хамгаалах талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

17.1.1. соёлын өвийг хамгаалах хууль тогтоомж, Засгийн газар, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон дээд шатны байгууллагын шийдвэрийн биелэлтийг хангах ажлыг зохион байгуулах;

17.1.2. өөрийн аймаг, нийслэлийн газар нутаг дээр хадгалагдаж байгаа соёлын өвийг хамгаалах, түүнийг зохистой ашиглах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлж батлуулах, биелэлтийг хангах ажлыг зохион байгуулах;

17.1.3. соёлын өвийг эрэн сурвалжлах ажлыг зохион байгуулж, олж илрүүлсэн соёлын өвийг соёлын өвийн бүртгэл мэдээллийн санд бүртгэх,

17.1.4. соёлын өвийн судалгаа, тайлан мэдээллийг зохих журмын дагуу аймаг, нийслэл, улсын бүртгэл мэдээллийн санд хүргүүлэх;

17.1.5. зохих журмын дагуу өөрийн нутаг дэвсгэр дээрхи соёлын өвийн үзлэг, тооллогыг явуулах;

17.1.6. соёлын өвийн бүрэн бүтэн байдалд эрсдэл учруулахуйц аливаа үйл ажиллагааг таслан зогсоож, хуульд заасны дагуу арга хэмжээ авах, эсхүл уг асуудлыг соёлын өвийг хамгаалах үүрэг бүхий байгууллага, эрх бүхий этгээдэд мэдэгдэж шийдвэрлүүлэх;

17.1.7. соёлын өвийн хайгуул, малтлага, судалгаа хийх зөвшөөрөл авсан мэргэжлийн байгууллага, мэргэжлийн багт дэмжлэг үзүүлэх;

17.1.8. хайгуул, малтлага, судалгаа хийх зөвшөөрлийг үндэслэн соёлын өвийн хайгуул, малтлага, судалгаа хийх байгууллагад зориулалт бүхий газрыг хуулийн дагуу ашиглуулах;

Page 8: СОЁЛЫН ӨВИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ /Шинэчилсэн найруулга

17.1.9. соёлын өвийн хайгуул, малтлага, судалгааны ажил дууссаны дараа судалгаа явуулсан байгууллагаас уг газрыг аюул осолгүй болгохыг шаардах, хүлээн авах;

17.1.10. нутаг дэвсгэртээ орших соёлын өвийг баримтат кино, медиа бүтээгдэхүүн, гэрэл зургийн цомог, хэвлэмэл хуудас болон бусад хэлбэрээр сурталчлах;

17.1.11. соёлын өвийн цогцолбор газар, түүний хамгаалатын бүс тогтоох ажлыг мэргэжлийн байгууллагатай хамтран хийж, дээд байгууллагад хүргүүлэх;

17.1.12. соёлын өвийг хамгаалахад идэвхи, санаачлагатай оролцсон иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг урамшуулах, хуульд заасан дэмжлэг үзүүлэх;

17.1.13. соёлын өвийн гэмт хэргийг таслан зогсоох, соёлын өвийн зөрчлийн талаарх мэдээллийн мөрөөр арга хэмжээ авах ажлыг удирдан зохион байгуулах;

17.1.14. биет бус соёлын өвийг өвлөн уламжлагчийг олж тогтоох, олон нийтэд таниулах, дэмжлэг үзүүлэх өвийг өвлүүлэн уламжлуулах ажлыг зохион байгуулах;

17.1.15. хуульд заасан бусад бүрэн эрх.

18 дугаар зүйл. Сум дүүргийн Засаг даргын бүрэн эрх

18.1. Сум, дүүргийн Засаг дарга соёлын өвийг хамгаалах талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

18.1.1. Соёлын өвийг хамгаалах хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах;18.1.2. өөрийн сум, дүүргийн газар нутаг дээр хадгалагдаж байгаа соёлын

өвийг хамгаалах ажлыг захиргааны удирдлагаар хангах;18.1.3. соёлын өвийг эрэн сурвалжлах ажлыг зохион байгуулах, соёлын өвийг

сум, дүүргийн соёлын өвийн бүртгэл мэдээллийн санд бүртгэх ажлыг зохион байгуулах, 18.1.4. соёлын өвийн хайгуул, малтлага, судалгаа хийх байгууллагад

зориулалт бүхий газрыг хуулийн дагуу ашиглуулах, үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэх, уг газрыг аюул осолгүй болгохыг шаардах, хүлээн авах;

18.1.5.Соёлын өвийн улсын байцаагч, гэрээт харуулд дэмжлэг, туслалцаа үзүүлэх;

19 дүгээр зүйл. Баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын бүрэн эрх

19.1. Баг, хорооны иргэдийн Нийтийн Хурал соёлын өвийг хамгаалах талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

19.1.1. соёлын өвийг хамгаалахад олон нийтийг татан оролцуулах гаргах;19.1.2. соёлын өвийг бүртгэх, судлах, хамгаалах, сэргээн засварлах, ашиглах

үйл ажиллагаанд хяналт тавих;19.1.3. соёлын өвийг хамгаалахад идэвхи, санаачлагатай оролцсон иргэн, аж

ахуйн нэгж, байгууллагыг урамшуулах, дэмжлэг үзүүлэх саналыг дээд шатны хуралд хүргүүлэх;

19.1.4. хуульд заасан бусад эрх.

20 дугаар зүйл. Баг, хорооны Засаг даргын бүрэн эрх

20.1. Баг, хорооны Засаг дарга соёлын өвийг хамгаалах талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

20.1.1. соёлын өвийг хамгаалах талаарх хууль, тогтоомж, иргэдийн Нийтийн Хурал болон дээд шатны хурал, Засаг даргын шийдвэрийн хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулах;

20.1.2. тусгай зөвшөөрөлгүйгээр хайгуул, малтлага хийх тохиолдолд хууль бус ажиллагааг таслан зогсоох, хариуцлага хүлээлгэх талаар холбогдох албан тушаалтанд нэн даруй мэдэгдэх;

Page 9: СОЁЛЫН ӨВИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ /Шинэчилсэн найруулга

20.1.3. соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн хүрээлэн буй орчныг цэвэр үзэмжтэй байлгах, хог хаягдлыг цэвэрлэхэд иргэдийг татан оролцуулах ажлыг зохион байгуулах;

20.1.4. соёлын өвийг хамгаалахад идэвхи, санаачлагатай оролцсон иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг хуульд заасны дагуу урамшуулах, дэмжлэг үзүүлэх, сум, дүүрэг, аймаг, нийслэлийн эрх бүхий албан тушаалтанд урамшуулах санал оруулах, тодорхойлолт гаргах;

20.1.5. хуульд заасан бусад эрх.

21 дүгээр зүйл. Үндэсний болон мэргэжлийн зөвлөлийн бүрэн эрх

21.1. Соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд зөвлөх, мэдээллээр хангах үүрэг бүхий Соёлын өвийн Үндэсний зөвлөл ажиллана.

21.2. Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд дараахь үүрэг бүхий мэргэжлийн зөвлөл ажиллана:

21.2.1. соёлын хөдлөх дурсгалт зүйлийн зэрэглэл, үнэлгээг тодорхойлох;21.2.2. палеонтологи, археологийн хайгуул малтлага, судалгаа хийх талаар

санал дүгнэлт өгөх, хяналт тавих;21.2.3. соёлын биет бус өвийн талаар санал дүгнэлт өгөх, хяналт тавих;21.2.4. соёлын өвийг сэргээн засварлах талаар санал дүгнэлт өгөх, хяналт

тавих;.

21.3. Мэргэжлийн зөвлөлийн ажиллах журмыг соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

СОЁЛЫН ӨВИЙН БҮРТГЭЛ

22 дугаар зүйл. Соёлын өвийн улсын нэгдсэн бүртгэл мэдээллийн сангийн тогтолцоо

22.1. Соёлын өвийн улсын нэгдсэн бүртгэл мэдээллийн сан нь дараахь тогтолцоотой байна:

22.1.1.соёлын өвийг хадгалж буй байгууллага дахь бүртгэл мэдээллийн сан;22.1.2. сум, дүүргийн бүртгэл мэдээллийн сан;22.1.3. аймаг, нийслэлийн бүртгэл мэдээллийн сан;22.1.4. улсын нэгдсэн бүртгэл мэдээллийн сан.

22.2. Сум, дүүргийн бүртгэл мэдээллийн санг Соёлын төв, аймгийн бүртгэл мэдээллийн санг орон нутгийн музей, нийслэлийн бүртгэл мэдээллийн санг Нийслэлийн нутгийн захиргааны дэргэдэх соёлын асуудал эрхэлсэн нэгж, улсын нэгдсэн бүртгэл мэдээллийн санг соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын харъяа Соёлын өвийн Үндэсний төвд бүрдүүлж, хадгална.

22.3. Соёлын өвийн Үндэсний төв нь Монгол Улсын соёлын өвийг бүртгэн баримтжуулах, авран хамгаалах үйл ажиллагааг эрхлэх явуулах чиг үүрэг бүхий соёл, эрдэм шинжилгээний байгууллага байна.

22.4. Дараахь аж ахуйн нэгж, байгууллага өөрийн бүртгэл мэдээллийн санг заавал бүрдүүлж, эзэмшиж байгаа соёлын өвийг бүртгэнэ:

Page 10: СОЁЛЫН ӨВИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ /Шинэчилсэн найруулга

22.4.1. Монгол Улсын эрдэнэсийн сан;22.4.2. соёлын өвийн цогцолбор газрын хамгаалалтын захиргаа;22.4.3. төрийн болон орон нутгийн, олон нийтийн байгууллага, хувийн өмчийн

музей, галерей, номын сан, сүм хийд;22.4.4. эрдэм шинжилгээний байгууллага, судалгааны төв, лаборатори;

22.5 Сум, дүүрэг, аймаг, нийслэлийн нутгийн захиргааны байгууллага нь нутаг дэвсгэртээ байгаа соёлын өвийг бүртгэж, бүртгэл мэдээллийн санг бүрдүүлж, бүртгэл мэдээлэл хариуцсан ажилтанг ажиллуулна.

22.6. Соёлын өвийн улсын нэгдсэн бүртгэл мэдээллийн санг Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын харьяа Соёлын өвийн Үндэсний төв бүрдүүлэх ба улсын нэгдсэн санд энэ хуулийн 22.1.1, 22.1.2-т заасан сангийн мэдээллийг цахим сүлжээ үүсгэх замаар цуглуулж, нэгтгэнэ.

22.7. Соёлын өвийн улсын нэгдсэн бүртгэл мэдээллийн санд иргэн, хуулийн этгээд өөрийн өмчилж, эзэмшиж байгаа соёлын өвийг бүртгүүлж болно.

22.8. Соёлын өвийн бүртгэл мэдээллийн санг цаасан болон цахим хэлбэрээр бүрдүүлэх бөгөөд түүнд агуулагдах мэдээлэл үнэн бодит, бүрэн гүйцэд, зөрүүгүй байна.

22.9. Соёлын өвийн улсын нэгдсэн бүртгэл мэдээллийн сан нь төрийн өмчид байна.

22.10 Бүртгэл мэдээллийн сангийн байрлал, нууцлал, хадгалалт хамгаалалтын аюулгүй байдлыг тухайн санг бүрдүүлсэн байгууллага хариуцна.

23 дугаар зүйл. Соёлын өвийн бүртгэлийн бүрдэл

23.1. Соёлын өвийн бүртгэл мэдээллийн санд соёлын өвийг эвдэрч гэмтсэн, устсан, мартагдсан тохиолдолд тэдгээрийг сэргээхэд шаардагдах бүрэн мэдээллийг агуулсан байвал зохино.

23.2. Соёлын өвийн бүртгэл нь дараах дагалдах хэрэглэгдэхүүнээс бүрдэнэ.

23.2.1. соёлын өвийн тодорхойлолт23.2.2. судалгаа шинжилгээний ажлын тайлан23.2.3. сэргээн засварласан ажлын тайлан23.2.4. үзлэг, тооллого хийхэд хөтөлсөн баримт23.2.5. дотоод, гадаад гаргасан үзэсгэлэнтэй холбоотой баримт23.2.6. гэрэл зураг, түүнийг агуулсан хальс, зээрэнцэг23.2.7.дуу, дүрс бичлэгтэй хуурцаг, зээрэнцэг, түүнийг агуулсан мэдээлэл23.2.8. хэв, хуулбар, дардас23.2.9. бүртгэлд холбогдох бусад хэрэглэгдэхүүн

23.3. Соёлын өвийн бүртгэл, түүнд дагалдах хэрэглэгдэхүүнийг лавлагаа, мэдээллийн хувьд нэгдмэл цогц байх нөхцлийг бүрдүүлнэ.

23.4. Соёлын өвийн бүртгэл мэдээллийн сан дахь мэдээллийг хуульд зааснаас бусад үндэслэлээр бусдад дамжуулах, ашиглуулах, зөвшөөрөлгүй хувилах, үрэгдүүлэх, устгах болон шаардлага хангахгүй орчинд хадгалахыг хориглоно.

23.5. Соёлын өвийн бүртгэлийн нөөц хувийг архивын байгууллагад хадгалуулж болно. Нөөц хувийг хадгалуулахтай холбогдсон харилцааг Архивын тухай хуулиар зохицуулна.

24 дүгээр зүйл. Соёлын өвийг бүртгэх

Page 11: СОЁЛЫН ӨВИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ /Шинэчилсэн найруулга

24.1. Төрийн болон төрийн өмчит, орон нутгийн, шашны, олон нийтийн өмчит хуулийн этгээдийн өмчилж, эзэмшиж байгаа соёлын өв, төрд худалдах саналыг бичгээр тавьсан боловч төр худалдан авахаас татгалзсан түүх,соёлын хосгүй үнэт дурсгалыг энэ хуулийн 23.2-т заасан мэдээллийг бүртгэл мэдээллийн санд заавал бүртгүүлнэ.

24.2. Энэ хуулийн 24.1-д зааснаас бусад хувийн өмчийн соёлын биет өвийг өмчлөгч, эзэмшигчийн хүсэлтийг үндэслэн зохих шатны бүртгэл мэдээллийн санд бүртгүүлж болно. Бүртгүүлсэн мэдээллийн нууцлал хадгалалтын нөхцлийг талуудын хооронд байгуулсан гэрээгээр зохицуулна.

24.3. Соёлын биет бус өвийн жагсаалт, соёлын биет бус өвийн төлөөллийн үндэсний жагсаалт, яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн үндэсний жагсаалттай холбоотой мэдээллийг улсын нэгдсэн бүртгэл мэдээллийн санд бүртгэж, хадгална.

24.4. Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчийн мэдээллийг соёлын өвийн бүртгэл мэдээллийн санд бүртгэнэ.

24.5. Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчийг тогтоох, бүртгэх, соёлын өвийг бүртгэл мэдээллийн санд бүртгэх журам, бүртгэлийн маягтын загварыг соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

25 дугаар зүйл. Соёлын өвийг бүртгэх хугацаа

25.1. Соёлын өвийг нээж, илрүүлсэн байгууллага, иргэн уг соёлын өвийг нээсэн тухай болон соёлын өвийн ерөнхий байдлын талаар соёлын өв олдсон нутаг дэвсгэрийн соёлын өвийн бүртгэл мэдээллийн санд 15 хоногийн дотор мэдэгдэж, анхан шатны бүртгэл хийлгэнэ.

25.2. Байгууллагын бүртгэл мэдээллийн сан нь жилд 4 удаа сум, дүүргийн бүртгэл мэдээллийн санд, сум, дүүргийн бүртгэл мэдээллийн сан нь жилд 2 удаа аймаг, нийслэлийн бүртгэл мэдээллийн санд, аймаг, нийслэлийн бүртгэл мэдээллийн сан нь жилд 1 удаа улсын нэгдсэн санд бүртгэл, мэдээлэл, тайлангаа хүргүүлж, бүртгүүлнэ.

25.3. Монгол Улсын иргэн, хуулийн этгээд болон гадаадын байгууллага, иргэн, харъяалалгүй хүн Монгол Улсын соёлын өвтэй холбоотой эд өлгийн зүйлийг өөрийн санаачилгаар төрийн өмчид өгсөн тохиолдолд түүнийг соёлын өвийн улсын нэгдсэн бүртгэл мэдээллийн санд бүртгэж, хадгалах үүрэг бүхий байгууллагад шилжүүлж хадгалуулна.

26 дугаар зүйл. Соёлын өвийн бүртгэлийн гэрчилгээ

26.1. Соёлын өвийг бүртгэл мэдээллийн санд бүртгэн баталгаажуулсан тухай гэрчилгээг Соёлын асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүний баталсан загварын дагуу олгоно.

27 дугаар зүйл. Соёлын өвийн бүртгэл мэдээллийн сангаасмэдээлэл авах

27.1.Соёлын өвийн бүртгэлийг ашиглуулахдаа өмчлөгч, эзэмшигчийн хууль ёсны эрх ашгийг хөндөж үл болно.

27.2. Бүртгэл мэдээллийн санд бүртгэгдсэн соёлын өвийн мэдээллээр нийтэд зориулан сурталчилгааны хялбаршуулсан бүтээл гаргаж болно.

28 дугаар зүйл. Бүртгэл мэдээллийн санчид тавих шаардлага

Page 12: СОЁЛЫН ӨВИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ /Шинэчилсэн найруулга

28.1. Бүртгэл мэдээллийн санч нь нийгмийн ухааны аль нэг чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн Монгол Улсын иргэн байна.

29 дүгээр зүйл. Соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн кадастр, өмчлөх, эзэмших эрхийн бүртгэл

29.1. Соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийг өмчлөгч, эзэмшигч нь тухайн өв, түүний оршин байгаа газрын кадастрын зураглалыг хууль тогтоомжийн дагуу үйлдүүлж, эд хөрөнгийн эрхийн болон газрын, кадастрын улсын бүртгэлд бүртгүүлж, баталгаажуулна.

29.2. Соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийг өмчлөгч, эзэмшигч нь кадастрын зураглалыг тусгай хамгаалалттай газрын нэгдсэн санд бүртгэгдсэн хамгаалалтын газрын хил хязгаартай давхцаж байгаа эсэхийг хянана.

29.3. Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон орон нутгийн захиргааны байгууллага газрыг иргэн, хуулийн этгээдийн эзэмшил, өмчлөлд олгохдоо тухайн газрын кадастрын зураглалыг тусгай хамгаалалттай газрын хил хязгаартай давхцаж байгаа эсэхийг заавал шалгана. Тусгай хамгаалалттай газрын хил хязгаартай давхцаж байвал зөрчлийг арилгатал уг газарт газар олгож эзэмшүүлэх, өмчлүүлэх талаар аливаа шийдвэр гаргахыг хориглоно.

29.4.Соёлын өвийн бүртгэл мэдээлэл хариуцсан ажилтан соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн кадастрын болон эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн мэдээллийг улсын нэгдсэн бүртгэл мэдээллийн санд хүргүүлнэ.

30 дугаар зүйл. Соёлын өвийн үзлэг, тооллого

30.1. Бүртгэл мэдээллийн санд бүртгэгдсэн соёлын биет бус өвийн үзлэгийг 3 жил тутамд, соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн тооллогыг 5 жил тутамд, соёлын биет хөдлөх дурсгалын тооллогыг 4 жил тутамд соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, аймаг, нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, соёлын өвийг эзэмшигч байгууллагатай хамтран зохион байгуулна.

30.2. Соёлын өвийн тооллогын үр дүнгээр дутсан, үрэгдсэн, устсан, алга болсон, бүртгэл мэдээллийн сангаас энэ хуульд заасныг зөрчин хасагдсан дурсгалыг олж тогтоох, шалгах, сэргээн засахтай холбоотой арга хэмжээг тооллого дууссанаас хойш 3 сарын дотор соёлын өвийн өмчлөгч, эзэмшигч, тухайн шатны нутгийн захиргааны байгууллага болон соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хамтран хэрэгжүүлнэ.

ТАВДУГААР БҮЛЭГ

СОЁЛЫН ӨВИЙН СУДАЛГАА

31 дүгээр зүйл. Соёлын өвийг сурвалжлан олох, нээж илрүүлэх

31.1. Соёлын өвийг сурвалжлан олох, нээж илрүүлэх ажлыг соёлын өвийг хамгаалах үүрэг бүхий байгууллага, ажилтан олон нийтийн оролцоонд тулгуурлан зохион байгуулна.

31.2. Сурвалжлан олсон, нээж илрүүлсэн соёлын өвийн талаарх анхан шатны мэдээллийг уг өвийг олсон, илрүүлснээс хойш 30 хоногийн дотор тухайн шатны бүртгэл мэдээллийн санд заавал бүртгүүлнэ.

31.3. Илрүүлсэн этгээд соёлын өвийг холбогдох мэргэжлийн байгууллагаар нарийвчлан шинжлүүлэхээр илгээж, энэ тухай мэдээллийг бүртгэл мэдээллийн санд хүргүүлнэ.

Page 13: СОЁЛЫН ӨВИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ /Шинэчилсэн найруулга

32 дугаар зүйл. Соёлын биет өвийн судалгаа

32.1. Соёлын биет өвийг таньж, тогтоох зорилгоор лабораторийн болон палеонтологи, археологийн хайгуул, малтлагын нарийвчилсан судалгаа, шинжилгээг соёлын өвийг хамгаалах үүрэг бүхий байгууллага болон мэргэжлийн эрдэм шинжилгээний байгууллага хийнэ.

32.2. Соёлын биет өвийг таньж тогтоох судалгаа, шинжилгээг өмчийн бүх төрлийн эрдэм шинжилгээний лабораторид хийж болно. Лабораторийн бүтэц, үйл, ажиллагааны үлгэрчилсэн дүрэм, тавигдах шаардлагыг соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

32.3. Археологи, палеонтологийн хайгуул, малтлага, судалгааг соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлөөр хийнэ. Археологи, палеонтологийн хайгуул, малтлага хийх зөвшөөрлийг соёлын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын дэргэдэх археологи, палеонтологийн мэргэжлийн зөвлөлийн саналыг үндэслэн соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн олгоно.

32.4. Тусгай хамгаалалттай газар нутагт археологи, палеонтологийн хайгуул, малтлага судалгаа хийх журмыг соёлын болон байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.

32.5. Археологи, палеонтологийн хайгуул, малтлага хийх тусгай зөвшөөрөл олгох журмыг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн шаардлагад нийцүүлэн соёлын болон шинжлэх ухааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний хамтарсан шийдвэрээр батална.

32.5. Хот суурин, барилга байгууламж барих, шинээр зам тавих, усан цахилгаан станц байгуулах, газар тариалан эрхлэх, ашигт малтмалын хайгуул хийх, ашиглах, зэрэг аж ахуйн үйл ажиллагаа явуулахад зориулан газар олгоход археологи, палеонтологийн мэргэжлийн байгууллагаар урьдчилан хайгуул, судалгаа хийлгэж, дүгнэлт гаргуулна. Урьдчилан хайгуул, судалгаа хийлгэж, дүгнэлт гаргуулаагүй нь газар эзэмшүүлэх шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болно.

32.7. Урьдчилан хайгуул хийлгэх, илэрсэн соёлын дурсгалт зүйлийг авран хамгаалах ажилд шаардагдах зардлыг захиалагч хариуцна.

32.8.Археологи, палеонтологийн хайгуул, малтлага нь эрдэм шинжилгээний болон авран хамгаалах үндсэн чиглэлтэй байна.

32.9. Эрдэм шинжилгээний болон авран хамгаалах хайгуул, малтлага хийх зөвшөөрлийг мэргэжлийн эрдэм шинжилгээний байгууллагад олгоно

32.10. Авран хамгаалах хайгуул, малтлага, судалгаа хийх зөвшөөрлийг мэргэжлийн судлаачдын багт олгож болно.

32.11. Авран хамгаалах хайгуул, малтлагын ажлыг Соёлын өвийн Үндэсний төв хариуцан зохион байгуулж, хяналт тавина.

33 дугаар зүйл. Археологи, палеонтологийн хайгуул, малтлага хийхэд хориглох зүйл

33.1. Археологи, палеонтологийн хайгуул, малтлага хийхэд дараах зүйлийг хориглоно.

Page 14: СОЁЛЫН ӨВИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ /Шинэчилсэн найруулга

33.1.1. хайгуул, малтлага хийх үед геологийн ховор илэрц, эрдэсжилтийн онцгой тогтоц, усны эх, рашаан булаг, бүрд зэрэг байгалийн унаган тогтоц, эмзэг хэсгийг гэмтээх,

33.1.2. тэсэрч дэлбэрэх бодис хэрэглэх, 33.1.3. судалгааны үр дүнд хохирол учруулж болзошгүй техник, тоног төхөөрөмж

хэрэглэх, 33.1.4. малтлага судалгааны явцад үүссэн нүх, хонхор болон хүрээлэн буй орчны

үзэмжийг эвдсэн элс, шороо, чулуун овоолго үлдээх,

34 дүгээр зүйл. Хайгуул, малтлага судалгааны ажлын тайлан

34.1. Хайгуулын малтлага, судалгааны ажлын дэлгэрэнгүй тайлангийн нэг хувийг Соёлын өвийн улсын нэгдсэн бүртгэл мэдээллийн санд шилжүүлнэ.

34.2. Археологи, палеонтологийн тайлан бүрэн эхээрээ хэвлэлд нийтлэгдээгүй тохиолдолд түүнийг ашиглах судлаачийн эрх Зохиогчийн эрхийг хамгаалах тухай Монгол Улсын хууль тогтоомжоор хамгаалагдана.

35 дугаар зүйл. Соёлын биет бус өвийн судалгаа, шинжилгээ

35.1. Соёлын биет бус өвийг сурвалжлан олох, судалж шинжлэх ажлыг холбогдох журмын дагуу мэргэжлийн соёл, урлаг, эрдэм шинжилгээний байгууллага, төрийн ба төрийн бус байгууллага, иргэн, хуулийн этгээд эрхлэн явуулна.

36 дугаар зүйл. Олдвор

36.1. Түүх, соёл, шинжлэх ухааны ач холбогдол бүхий үнэт зүйл оршин байгаа нутаг дэвсгэр, газрын хэвлий нь төрийн хамгаалалтад байх бөгөөд аливаа олдвор нь төрийн өмч мөн.

36.2. Олдворыг хадгалах, хамгаалах, судлахдаа түүний төрх байдал, хэлбэр, шинж чанарыг алдагдуулж гэмтээхийг хориглоно.

36.3. Олдворыг хадгалалтын шаардлага хангахгүй өрөө тасалгаа, орчинд хадгалахыг хориглоно.

36.4. Олдворыг илрүүлсэн өдрөөс хойш 30 хоногийн дотор тухайн сум, дүүргийн бүртгэл мэдээллийн санд заавал бүртгүүлнэ.

36.5. Олдворыг илрүүлсэн эрдэм шинжилгээний байгууллагын саналыг үндэслэн 6 сарын дотор түүнийг хадгалах, эзэмших байгууллагыг соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно.

36.6. Олдворыг хадгалах, ашиглахдаа гарал үүслийн нэгдмэл цогц байдлыг хангана.

36.7. Олдвор соёлын хосгүй үнэт дурсгалт зүйл болох нь тогтоогдсон бол уг олдворыг улсын музейд шилжүүлнэ.

36.8. Олдворын зэрэглэлээс үл хамааран түүний хуулбар, гэрэл зургийн болон дүрс бичлэгийг улс, орон нутгийн музейд ашиглаж болно.

ЗУРГААДУГААР БҮЛЭГ

СОЁЛЫН ӨВИЙГ АШИГЛАХ

37 дугаар зүйл. Соёлын өвийг эзэмших

Page 15: СОЁЛЫН ӨВИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ /Шинэчилсэн найруулга

37.1.Нийтийн өмчийн соёлын өвийг төрийн болон орон нутгийн байгууллага, төрийн хөрөнгө болон ард түмний өглөг, хандивт суурилан үүсгэн байгуулсан шашны байгууллага, олон нийтийн байгууллага өмчлөгчийн тогтоосон нөхцлөөр эзэмшинэ.

37.2. Дор дурдсан байгууллага, хуулийн этгээд нийтийн өмчийн соёлын өвийг эзэмшинэ.

37.2.1. улсын болон орон нутгийн музей;37.2.2. галерей;37.2.3. эрдэм шинжилгээний байгууллага;37.2.5. үндэсний болон аймаг, нийслэл, дүүргийн номын сан;37.2.6. төв болон орон нутгийн архив;37.2.7. Шашны байгууллага 37.2.8. хууль тогтоомжоор соёлын өвийг хадгалж, хамгаалах үүрэг хүлээлгэсэн

бусад байгууллага.

38 дугаар зүйл. Төрийн өмчлөлд байгаа соёлын биет өвийг эзэмшигчийн эрх, үүрэг

38.1. соёлын биет өвийг эзэмшигч нь дараахь эрх, эдэлнэ:

38.1.1. бүртгэл-мэдээллийн санд бүртгэгдсэн түүх, соёлын дурсгалт зүйлийг өмчлөгчтэй тохиролцсоны дагуу нийтэд дэлгэн үзүүлэх, сурталчлах, үзэсгэлэнд тавих, түүнээс олсон орлогын тодорхой хувийг авах;

38.1.2. түүх, соёлын дурсгалт зүйлийн зэрэглэлийг харгалзан холбогдох журмын дагуу тэдгээрийг түр солилцох, худалдаж авах;

38.1.3. түүх, соёлын дурсгалт зүйлийг сурвалжлан олж цуглуулах, шинжлэн судлах.

38.1.4. судлах, шинжлэх зорилгоор эрдэм шинжилгээний хурал, зөвлөгөөн, сургалт зохион байгуулах;

38.1.5. холбогдох журмын дагуу түр хугацаагаар солилцох, түрээслэх, худалдаж авах;

38.1.6. соёлын өвийг сурвалжлан олж цуглуулах, судалж шинжлэх;

38.1.7. Соёлын өвийг хадгалах, хамгаалах стандартын шаардлага хангасан байр, техник, тоног төхөөрөмж, шинжилгээний лаборатори, хэрэгслээр хангагдах;

38.1.8. соёлын өвийн загвараар бүтээгдэхүүн үйлдвэрлүүлэх, зах зээлд нийлүүлэх үйлдвэрлэгч, борлуулагчтай мерчандайзийн гэрээ байгуулах.

38.2. Соёлын биет өвийг эзэмшигч нь дараахь үүрэг хүлээнэ:

38.2.1. соёлын өвийн бүртгэл хөтөлж, бүртгэл мэдээллийн сан үүсгэх;38.2.2.дээд шатны бүртгэл-мэдээллийн санд бүртгүүлэх;38.2.3. бүртгэл-мэдээллийн санд бүртгэгдсэн соёлын биет өвийн шилжилт

хөдөлгөөний мэдээллийг тухай бүр шинэчлэх;38.2.4. соёлын үнэт, ердийн дурсгалыг хил нэвтрүүлэхэд зохих журмын дагуу

зөвшөөрөл авах;38.2.5 бүртгэл-мэдээллийн санд бүртгэгдсэн соёлын дурсгалт зүйл нь

алдагдсан, үрэгдсэн тохиолдолд нэн даруй бүртгэл-мэдээллийн сан, тухайн шатны Засаг дарга, цагдаагийн байгууллагад мэдэгдэх.

38.2.6. бүртгэл мэдээллийн санг соёлын өвийн улсын нэгдсэн бүртгэл мэдээллийн сантай цахим сүлжээгээр холбох ажлыг эрх бүхий байгуулагатай хамтран гүйцэтгэх;

Page 16: СОЁЛЫН ӨВИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ /Шинэчилсэн найруулга

38.2.7. өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр соёлын биет дурсгалт зүйлийг сэргээн засварлах, бусдад ашиглуулахгүй байх.

38.2.8. эзэмшиж байгаа соёлын өвийг алдсан, үрэгдүүлсэн тохиолдолд нэн

даруй тухайн шатны бүртгэл мэдээллийн санд тэмдэглүүлж, хууль, хяналтын байгууллагад мэдэгдэх.

39 дүгээр зүйл. Соёлын өвийг өмчлөгчийн эрх, үүрэг

39.1.Соёлын биет өвийг өмчлөгч иргэн, хуулийн этгээд нь дараахь эрхтэй байна.

39.1.1. язгуур зориулалтаар ашиглах;39.1.2. нийтэд дэлгэн үзүүлэх, сурталчлах, үзэсгэлэнд тавих, түүнээс олсон

орлогоос авах;39.1.3. соёлын хосгүй үнэт, үнэт дурсгалыг хадгалж, хамгаалах, зайлшгүй

сэргээн засварлах шаардлагатай тохиолдолд тогтоосон журмын дагуу улсаас санхүүгийн дэмжлэг авах.

39.1.4.төрийн өмчид шилжүүлэхийг хуулиар шаардсан соёлын өвийг төрд шилжүүлэх, худалдах, нөхөн төлбөр авах;

39.1.5. өмчлөгч соёлын өвөө өөрийн хүсэлтээр төрд худалдсан тохиолдолд татварын хөнгөлөлт эдлэх,

39.1.6. музей, галерей байгуулах;39.1.7. улсын хил нэвтрүүлэхийг хориглосон хуулийн дагуу өмчилж байгаа

соёлын өвийг зөвхөн Монгол улсын нутаг, дэвсгэр дээр өмчлөх.

39.1.8. шаардлагатай тохиолдолд соёлын өвийн гарал үүслийн байдлыг тодорхойлох.

39.2. Соёлын биет өвийг өмчлөгч иргэн, хуулийн этгээд нь дараахь үүрэгтэй байна.

39.2.1. бүртгэл-мэдээллийн санд бүртгүүлэх;39.2.1. бүртгэл-мэдээллийн санд бүртгэгдсэн соёлын үнэт дурсгалыг худалдах,

бэлэглэх, өвлүүлэх зэргээр өмчлөх эрхээ бусдад шилжүүлсэн тохиолдолд энэ тухайгаа тухайн шатны бүртгэл-мэдээллийн санд мэдэгдэх;

39.2.2. соёлын үнэт, ердийн дурсгалыг хил нэвтрүүлэхэд зохих журмын дагуу зөвшөөрөл авах; 39.2.3. бүртгэл-мэдээллийн санд бүртгэгдсэн соёлын дурсгалт зүйл нь алдагдсан, үрэгдсэн тохиолдолд нэн даруй бүртгэл-мэдээллийн сан, тухайн шатны Засаг дарга, цагдаагийн байгууллагад мэдэгдэх.

39.2.4. соёлын хосгүй үнэт дурсгалын зүйлийг худалдах нөхцөлд анхны саналыг төрд тавих;

39.2.5. соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийг гадаад улсын иргэн, хуулийн этгээд, харъяалалгүй хүний өмчлөлд шилжүүлэхгүй байх;

40 дүгээр зүйл. Соёлын биет өвийг худалдах

46.1. Соёлын биет өвийг худалдах, түр солилцох журмыг соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтооно.

40.2. Соёлын биет өвийг худалдан авах ажлыг соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, улс, орон нутгийн музей, номын сан олон нийтэд нээлттэй ил тод хэлбэрээр зохион байгуулна.

Page 17: СОЁЛЫН ӨВИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ /Шинэчилсэн найруулга

40.3. Соёлын биет өвийг Худалдан авсан байгууллага үзэсгэлэнг жил бүр зохион байгуулж, нийтэд сурталчилна.

40.4. Хувийн өмчид байгаа соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийг төр худалдан авна. Төр худалдан авах үнэ, нөхөн төлбөрийн хэмжээ болон төлбөр тооцооны хэлбэрийг өмчлөгчтэй харилцан тохиролцоно.

40.5. Соёлын өвийн дуудлага худалдааг зохион байгуулах зөвшөөрлийг соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олгоно.

41 дүгээр зүйл. Соёлын өвийг ашиглах

41.1. Төрийн өмчлөлд байгаа түүх, соёлын дурсгалт зүйлийг сурталчлах, судалгаа, шинжилгээ, сургалт явуулах зориулалтаар ашиглана.

41.2. Соёлын өвийг сурталчилах, судалгаа шинжилгээ хийх, сургалт явуулах зориулалтаар ашиглахдаа гэмтээх үрэгдүүлэхийг хориглоно.

41.3. Нийтийн өмчийн соёлын үл хөдлөх дурсгалд хамаарах барилга байшингаас бусад соёлын биет өвийг язгуур зориулалтаар ашиглахыг хориглоно.

41.4. Соёлын өвийг ашиглах журмыг соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.

ДОЛООДУГААР БҮЛЭГ

СОЁЛЫН ӨВИЙГ ХАДГАЛАХ, ХАМГААЛАХ ӨВЛҮҮЛЭН УЛАМЖЛУУЛАХ ТОГТОЛЦОО

42 дугаар зүйл. Соёлын өвийг хадгалж, хамгаалах тогтолцоо

42.1.Соёлын өвийг хадгалж хамгаалах асуудлыг соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга, энэ хуулиар соёлын өвийг хадгалах, хамгаалах үүрэг хүлээлгэсэн байгууллага, эрх бүхий этгээд хууль тогтоомжид заасан бүрэн эрхийнхээ хүрээнд хариуцна.

42.2. Соёлын өвийн хадгалалт, хамгаалалтад соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, соёлын өвийн улсын хяналтын байцаагч, гэрээт харуул, болон бүх шатны Засаг дарга, хуулиар эрх олгогдсон эрх бүхий байгууллага, албан тушаалтан хяналт тавина.

42.3. Соёлын өвийг хамгаалах үүрэг бүхий мэргэжлийн байгууллага энэ хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн дагуу өөрсдийн хүлээсэн чиг үүргийн хүрээнд соёлын өвийг хамгаалах үүрэг хүлээнэ.

43 дугаар зүйл. Соёлын өвийг хамгаалахтай холбоотой хориглох үйл ажиллагаа

43.1. Соёлын өвийн эсрэг дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно:

43.1.1. соёлын өвийн цогцолбор газар, соёлын үл хөдлөх дурсгалын орчны бүсэд уул уурхай, зам тээвэр, дэд бүтцийн барилга байгууламж барих, газар тариалан эрхлэх, үйлдвэрлэл явуулах;

43.1.2. археологи, палеонтологийн мэргэжлийн байгууллагаар урьдчилан хайгуул, судалгаа хийлгэхгүйгээр хот суурин, барилга байгууламж барих, шинээр зам тавих,

Page 18: СОЁЛЫН ӨВИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ /Шинэчилсэн найруулга

тариалангийн талбай олгох, усан цахилгаан станц байгуулах, ашигт малтмалын хайгуул хийх, ашиглах, зэрэг аж ахуйн үйл ажиллагаа явуулахад зориулж газар олгох;

43.1.3. соёлын өвийг сурталчлах, судалгаа, шинжилгээ хийх, сургалтын зориулалтаар ашиглахдаа гэмтээх, үрэгдүүлэх;

43.1.5. хуульд зааснаас бусад тохиолдолд нийтийн өмчийн соёлын хөдлөх дурсгалт зүйлийг өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр өөр байгууллага, орчинд шилжүүлэн хадгалах, зөөж тээвэрлэх, хөдөлгөх;

43.1.6. улс, аймаг, нийслэлийн хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалд зар сурталчилгааны самбар, бичиг хадах, анхны хэлбэр төрх, хийц, бүтээцийг өөрчлөх, ашиглахыг хориглоно.

43.2. Археологи, палеонтологийн урьдчилсан хайгуул, судалгааны ажлын дүгнэлтээр соёлын өвд эрсдэл учирч болзошгүй байгаа нь тогтоогдсон бол аж ахуйн үйл ажиллагааг зогсоох үндэслэл болно.

43.3. Газрын хэвлийг эзэмших, ашиглах явцад соёлын өвийн дурсгалт зүйл илэрвэл газрын хэвлийг ашиглагч нь ажлаа зогсоож энэ тухай сум, дүүргийн Засаг дарга, цагдаагийн болон уг асуудлыг эрхэлсэн эрдэм шинжилгээний байгууллагад нэн даруй мэдэгдэнэ.

44 дүгээр зүйл. Соёлын өвийг хадгалах, хамгаалах

44.1. Соёлын биет өвийг түүний анхны буюу уламжлагдан ирсэн төрх, нэгдмэл цогц байдлыг алдагдуулахгүйгээр хамгаалах ба тухайн орон нутагт нь хадгалах зарчим баримтална. Хадгалалт, хамгаалалтын нөхцлийг сайжруулах зорилгоор соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрлөөр соёлын хөдлөх дурсгалт зүйлийг улсын музейд шилжүүлэн хадгалж болно.

44.2. Соёлын хөдлөх дурсгалт зүйлийг өмчлөгч, эзэмшигч энэ хуульд заасны дагуу хадгалж, хамгаална.

44.3. Соёлын биет бус өвийг энэ хуулийн 45 дугаар зүйлд заасны дагуу хамгаалах ба соёлын илэрхийлэл, ардын уламжлалт мэдлэгийг хамгаалах харилцааг хуулиар зохицуулна.

44.4. Эрдэнэсийн санд хадгалагдаж байгаа соёлын хосгүй үнэт дурсгалын хуулбарыг улсын болон орон музейд хадгалж болно. Соёлын өвийг музейд хадгалах, хамгаалахтай холбогдсон харилцааг тухайлсан хуулиар зохицуулна.

44.5. Соёлын үл хөдлөх дурсгалын бүрэн бүтэн байдал, хүрээлэн буй орчны харагдах үзэмж төрх байдлыг хадгалах зорилгоор хамгаалалтын бүс тогтоон хамгаална.

44.6. Хуульд өөрөөр заагаагүй бол соёлын өвийг хамгаалах ажлыг сум, дүүрэг, аймаг, нийслэлийн Засаг даргатай байгуулсан гэрээний үндсэн дээр иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаар гүйцэтгүүлж болно.

45 дугаар зүйл. Соёлын биет бус өвийг өвлүүлэн уламжлуулах

45.1. Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон тухайн шатны Засаг дарга нь соёлын биет бус өв, түүнийг өвлөн уламжлагчийг тухайн үндэстэн угсаатны түүх, уламжлал, ёс заншил, ахуй нөхцөлтэй нь уялдаатайгаар судалж, сурталчлах, өвлүүлэх, хадгалж хамгаалах асуудлыг хариуцна.

45.2. Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь соёлын биет бус өвийг хадгалж хамгаалах, түүнийг өвлөн уламжлагчийг тодруулах, алдаршуулах, авъяас билгийг хөгжүүлэх, үндэсний соёлын өвийг олон нийтэд сурталчлан дэлгэрүүлэх, хүний

Page 19: СОЁЛЫН ӨВИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ /Шинэчилсэн найруулга

хөгжилд оюуны дэмжлэг үзүүлэх зорилгоор 3 жил тутам улсын хэмжээнд соёлын биет бус өвийн наадам, үзлэг зохион байгуулна.

45.3. Соёлын биет бус өвийг хамгаалах, биет бус өвийг өвлөн уламжлагчийг урамшуулах, шавь сургалт зохион байгуулах асуудлыг тухайн нутаг дэвсгэрийн Засаг дарга зохион байгуулна.

46 дугаар зүйл. Урамшуулал46.1. Соёлын өвийг сурвалжлан олсон, нээлт хийсэн, соёлын өвийн сан хөмрөгийг

баяжуулах, авран хамгаалах, түүнийг олон нийтэд сурталчилан таниулах, зохистой ашиглах, нөхөн амилуулах, сэргээн завсарлах чиглэлээр идэвхи санаачилгатай ажилласан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг төрөөс урамшуулна.

46.2. Музей, архив, номын сангаас алдагдсан, хууль бусаар хил нэвтрүүлсэн, соёлын өвийг эрэн сурвалжлах, олж илрүүлэхэд чухал мэдээлэл болон соёлын өвийн эсрэг эрүүгийн болон захиргааны зөрчил гаргасан этгээдийн талаар мэдээлэл өгч, хувь нэмэр оруулсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг төрөөс алдаршуулж, урамшуулна.

46.3. Соёлын өвийн боловсрол, хүмүүжил олгох, соёлын өвийг хамгаалах, нөхөн сэргээх ажилд хувь нэмэр оруулсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлнэ.

46.4. Соёлын өвийн хууль тогтоомж зөрчсөн тухай үнэн бодит мэдээллийг эрх бүхий байгууллага, албан тушаалтанд өгсөн, түүнчлэн зөрчлийг илрүүлсэн, илрүүлэхэд бодитой туслалцаа үзүүлсэн иргэнд зөрчил гаргагчид ногдуулсан торгууль, нөхөн төлбөрийн орлогын дүнгийн 50 хувьтай тэнцэх мөнгөн урамшууллыг сум, дүүргийн Засаг дарга олгоно.

46.5. Энэ хуульд заасан шаардлагыг зөрчсөн этгээдийг илрүүлсэн, соёлын өвийг хуулбарласан, бүтээгдэхүүн үйлдвэрлэж, борлуулсан тухай мэдээлсэн иргэн, аж ахуй нэгж байгууллага, улсын байцаагч, гэрээт харуулд борлуулалтын орлогын 15 хувийг сум, дүүрэг, аймаг, нийслэлийн Засаг дарга олгоно.

46.6. Зөрчлийн тухай мэдээллийн худалдан авах журмыг Засгийн газар батална. Мэдээллийн нууцлалыг хууль тогтоомжийн дагуу чандлан хадгална.

47 дугаар зүйл. Соёлын өвийг хамгаалах санхүүжилт 47.1. Соёлын өвийг хамгаалах зардлыг улсын болон орон нутгийн төсвөөс

санхүүжүүлнэ.

НАЙМДУГААР БҮЛЭГ

СОЁЛЫН ӨВИЙН ДУРСГАЛТ ГАЗРЫГ ХАМГААЛАХ

48 дугаар. Соёлын өвийн дурсгалт газрыг хамгаалах

48.1. Дэлхийн өвийн дурсгалт газар, үндэсний соёлын өвийн дурсгалт газарт хамгаалалтын захиргааг байгуулна. Хамгаалалтын захиргааны орон тоо, бүтцийг Засгийн газар батална.

48.2. Дэлхийн өвийн дурсгалт газар, үндэсний соёлын өвийн дурсгалт газрын хилийн заагийг Улсын Их Хурал тогтооно.

48.3. Соёлын үл хөдлөх дурсгалт газрын хамгаалалтын бүсийг Засгийн газар тогтооно.

Page 20: СОЁЛЫН ӨВИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ /Шинэчилсэн найруулга

48.4. Дэлхийн өвийн дурсгалт газрын хадгалалт, хамгаалалт, сургалт, сурталчилгаа, хяналт үнэлгээ, судлан алдаршуулах үйл ажиллагааг Дэлхийн өвийн хорооны шаардлаганд нийцүүлэн Дэлхийн өвийн дурсгалт газрын хамгаалалтын захиргаа хэрэгжүүлнэ.

49 дүгээр зүйл. Үндэсний соёлын өвийн дурсгалт газрын хамгаалалтын дэглэм

49.1.Үндэсний соёлын өвийн дурсгалт газарт дараах үйл ажиллагааг хориглоно:

49.1.1. уламжлалт аж ахуй соёлын хэвшил эрхлэхээс бусад үйл ажиллагаа явуулах,

49.1.2. ашигт малтмалын хайгуулын ашиглалтын зөвшөөрөл олгох, 49.1.3. онцгой байдал үүссэнээс бусад тохиолдолд өөрөө явагч хэрэгсэл,

нэвтрүүлэх, нисэх онгоц буулгах,49.1.4. агнуурын зориулалтаар зэрлэг амьтан агнах, самар жимс, ургамал түүх,

мод огтлох, 49.1.5. хөрс, ус, агаарыг бохирдуулах, хүрээлэн буй орчны үзэмж, сүр бараа,

төрх байдлыг алдагдуулах аливаа үйл ажиллагаа явуулах, 49.2. Уламжлалт нүүдлийн ахуй байгаль орчны харилцан шүтэлцээний

тэнцвэрт байдлыг сэргээн хадгална.

50 дугаар зүйл. Соёлын үл хөдлөх дурсгалт газрын хамгаалалтын бүс

50.1. Соёлын үл хөдлөх дурсгалт газар, түүний хэвлий, хүрээлэн буй орчны бүрэн бүтэн байдлыг хамгаалах зорилгоор хамгаалалтын бүс тогтооно.

50.2. Хамгаалалтын нь дараах хэсэгтэй байна:50.2.1. соёлын өвийн үндсэн хэсэг;50.2.2. соёлын өвийн хүрээлэн буй орчны хэсэг.

50.3. Соёлын үл хөдлөх дурсгалт газрын хамгаалалтын бүсэд уул уурхай, зам тээвэр, дэд бүтцийн барилга байгууламж барих, үйлдвэрлэл явуулахыг хориглоно.

50.4. Энэ хуулийн 50.2.1-д заасан газар судалгаа шинжилгээ хийхээс бусад зорилгоор газар, түүний хэвлийг хөндөхийг хориглоно.

50.5. Энэ хуулийн 50.2.2-т заасан газарт дурсгалын сүр барааг дарах, чөлөөтэй харагдах орчныг хаасан, зохиомжийг алдагдуулсан барилга байгууламж барихыг хориглоно.

ЕСДҮГЭЭР БҮЛЭГ

СОЁЛЫН ӨВИЙГ СЭРГЭЭН ЗАВСАРЛАХ

51 дүгээр зүйл. Соёлын өвийг сэргээн засварлах байгууллага

51.1. Соёлын биет өвийг сэргээн засварлах ажлыг соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас эрх олгосон мэргэжлийн байгууллага, иргэн судалгаа шинжилгээний үндсэн дээр боловсруулсан сэргээн засварлах зураг төслийн дагуу гэрээгээр гүйцэтгэнэ.

51.2. Сэргээн засварлах шаардлагатай соёлын өвийн жагсаалт соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэдэх мэргэжлийн зөвлөл тогтооно. Мэргэжлийн зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

Page 21: СОЁЛЫН ӨВИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ /Шинэчилсэн найруулга

51.3. Соёлын биет өвийг сэргээн засварлах зөвшөөрлийг мэргэжлийн зөвлөлийн саналыг үндэслэн соёлын асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүн олгоно.

51.4. Соёлын биет өвийг сэргээн засварлах мэргэжлийн зөвлөл нь сэргээн засварлах үйл ажиллагааны зураг төсөл, гүйцэтгэлийн явцад хяналт тавина.

51.5. Хуульд өөрөөр заагаагүй бол соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас эрх олгосон мэргэжлийн байгууллага гадаадын мэргэжлийн байгууллагатай хамтран соёлын биет өвийг сэргээн засварлаж болно.

51.6. Соёлын биет өвийг зөвшөөрөлгүй сэргээн засварлахыг хориглоно.

51.7. Дэлхийн өвийн дурсгалт газрын соёлын өвийг Дэлхийн өвийн хороонд танилцуулалгүйгээр сэргээн засварлахыг хориглоно.

51.8. Монгол Улсын хэмжээнд соёлын өвийг сэргээн засварлах ажлыг Соёлын өвийг сэргээн засварлах газар гүйцэтгэнэ.

51.9. Соёлын өвийг сэргээн засварлах ажилд туслан гүйцэтгэгчийг гэрээгээр ажиллуулж болно.

52 дугаар зүйл. Соёлын биет өвийг сэргээн засварлах үйл ажиллагаа

52.1. Соёлын биет өвийг сэргээн засварлахад дараах зарчмыг баримтлана.

52.1.1. соёлын өвийн үнэт зүйлсийг хадгалах52.1.2. соёлын өвийн өнгө, анхны хэлбэр төрх, хийц бүтээцийг үл эвдэх52.1.3. соёлын өвийг аюулгүй урт удаан хадгалах нөхцлийг хангах 52.1.4.

52.2. Соёлын биет өвийг сэргээн засварлах үйл ажиллагааг гүйцэтгэх журмыг соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтооно.

52.3. Соёлын биет өвийг сэргээн засварлах үйл ажиллагаа нь дараах хэлбэртэй байна.

52.3.1. цэвэрлэх52.3.2. бэхжүүлэх52.3.3. сэргээх52.3.4. засварлах52.3.5. нөхөх52.3.6. сэргээн босгох

52.4. Соёлын биет өвийг хадгалж буй байгууллага соёлын өвийг сэргээн засварлах талаар энэ хуулийн 52.3.1, 52.3.2-т заасан үйл ажиллагааг явуулж болно.

52.5. Соёлын биет өвийг сэргээн засварлах ажлыг санхүүжүүлэх эх үүсвэр нь улсын болон орон нутгийн төсөв, сан, гадаад, дотоодын байгууллага, иргэдээс оруулсан хандив, тусламж, хөрөнгө оруулалт, соёлын өвийг өмчлөгчийн үйл ажиллагааны орлого байна.

52.6. Соёлын өвийг сэргээн засварласан үйл ажиллагааны талаарх дэлгэрэнгүй мэдээлэл бүхий тайланг соёлын өвийн улсын нэгдсэн бүртгэл мэдээллийн санд шилжүүлнэ.

53 дугаар зүйл. Соёлын өвийг нөхөн бүтээх

Page 22: СОЁЛЫН ӨВИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ /Шинэчилсэн найруулга

53.1. Үзмэр, олдворын дутуу хэсгийг нөхөн бүтээх үйл ажиллагааг соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас эрх олгосон байгууллага гүйцэтгэнэ.

54 дүгээр зүйл. Соёлын биет бус өвийг сэргээн амилуулах 54.1. Соёлын биет бус өвийг өвлөн уламжлуулагчийн залгамж үе алдагдсан

тохиолдолд холбогдох бүртгэл судалгааг үндэслэн сэргээн амилуулна.

54.2. Сэргээн амилуулах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтыг Соёлын өвийн Үндэсний төвийн санал болгосноор Мэргэжлийн зөвлөл тодорхойлоно.

54.3. Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэдэх холбогдох мэргэжлийн зөвлөл соёлын биет бус өвийг сэргээгдсэнд тооцож, дүгнэлт гаргана.

АРАВДУГААР БҮЛЭГ

СОЁЛЫН ӨВИЙГ СУРТАЛЧЛАХ

55 дугаар зүйл. Соёлын өвийн боловсрол

55.1. Иргэдэд соёлын өвийн боловсрол олгох, соёлын өвийг хамгаалах арга, арга барилд сургах хөтөлбөрийг Засгийн газар баталж, хэрэгжилтийг зохион байгуулна.

55.2. Соёлын өвийн боловсрол олгох ажлыг дараахь байдлаар зохион байгуулна:55.2.1. сургуулийн өмнөх боловсролын байгууллага, ерөнхий боловсролын

сургуульд соёлын өвийг хамгаалах мэдлэг олгох;55.2.2. коллеж, их, дээд сургууль болон мэргэжлийн сургалтын байгууллагад

мэргэжлийн чиг баримжааг харгалзан соёлын өвийг хамгаалах, соёлын өвийг зохистой ашиглах шинжлэх ухааны үндэслэлтэй мэдлэг олгох;

55.2.3. хэвлэл, мэдээллийн хэрэгслээр соёлын өвийн мэдлэг, соёлын өвийг хамгаалах уламжлал, зан заншил, хууль тогтоомжийг сурталчлах.

56 дугаар зүйл. Соёлын өвийн үзэсгэлэн

56.1. Нийтийн өмчийн соёлын биет өвөөр дотоод, гадаадад үзэсгэлэн гаргах ажлыг соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, түүнээс эрх олгосон байгууллага зохион байгуулна.

56.2. Энэ хуулийн 56.1-д заасан эрх бүхий байгууллага соёлын биет өвийг эзэмшигчтэй гэрээ байгуулна. Гэрээнд уг зүйлийг ашиглах нөхцөл, хугацаа, даатгалын хэмжээ, түрээсийн төлбөр, ашиглагч этгээдийн хүлээх хариуцлага, хамгаалалтын болон эрсдлийн баталгааны нөхцлийг тусгана.

56.3. Хувийн өмчийн соёлын өвийг өмчлөгч, эзэмшигчтэй нь байгуулсан гэрээний үндсэн дээр үзэсгэлэнд оролцуулж болно.

56.4. Соёлын биет өвийг гадаад улсад үзэсгэлэнд оролцуулах гэрээг соёлын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага хянана.

56.5. Соёлын өвийн бүртгэл мэдээллийн санд бүртгүүлээгүй археологи, палеонтологийн олдвор, дурсгалаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага үзэсгэлэн гаргах, музей байгуулахыг хориглоно.

56.6. Түүх, соёлын хосгүй үнэт дурсгалын хуулбарыг гадаадын үзэсгэлэнд оролцуулж болно.

57 дугаар зүйл. Соёлын өвийг тээвэрлэх

Page 23: СОЁЛЫН ӨВИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ /Шинэчилсэн найруулга

57.1. Хамгаалалтын аюулгүй байдлыг бүрэн хангасны үндсэн дээр соёлын өвийг зөөж тээвэрлэнэ.

57.2. Соёлын биет өвийг зөөж, тээвэрлэх журмыг Засгийн газар тогтооно.

58 дугаар зүйл. Соёлын өвийг хилээр нэвтрүүлэх

58.1. Соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийн зэрэглэлд орсон соёлын өвийг хилээр нэвтрүүлэхийг хориглоно. Энэ заалт нь түүний хувилсан эх хуулбарт хамаарахгүй.

58.2. Энэ хуулийн 58.1-д зааснаас бусад соёлын өвийг түүний зэрэглэл, ангилалыг харгалзан хилээр гаргах эсэх зөвшөөрлийг соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олгоно.

59 дүгээр зүйл. Соёлын өвийг хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл олгох

59.1. Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь энэ хуулийн 58.2-т зааснаас бусад соёлын биет өвийг дараахь зорилгоор эх оронд нь буцаан авчрах нөхцөлтэйгээр улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл олгоно.

59.1.1. соёлын өвд хамаарах палеонтологи, археологийн олдвор, сорьц, дээжийг судалж, шинжлүүлэх;59.1.2. соёлын өвийг сэргээн засварлах;59.1.3. гадаад оронд үзэсгэлэнд тавьж, нийтэд дэлгэн үзүүлэх;59.1.4. өмчлөгч өөрөө язгуур зориулалтаар нь ашиглах.

59.2. Соёлын биет өвийг улсын хилээр хоёр жилээс дээшгүй хугацаагаар нэвтрүүлнэ. Энэ хуулийн 59.1.1, 59.1.2-т заасан соёлын өвийг зайлшгүй шаардлагатай тохиолдолд 2 жил хүртэл хугацаагаар нэг удаа сунгаж болно.

59.3. Соёлын биет өвийг улсын хилээр нэвтрүүлж буй этгээд түүний хадгалалт, хамгаалалтын найдвартай байдлыг хангасан байна.

59.4. Хилээр нэвтрүүлж байгаа этгээд соёлын өвийн гэрэл зураг, тодорхойлолт, жин, тоо, хэмжээ даатгалын нөхцөл, даатгагчийн мэдээлэл, соёлын өвийг байршуулах газрын хаяг, шаардлагатай бусад мэдээллийг соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан маягт, загварын дагуу үйлдэж, хувийг соёлын өвийн улсын нэгдсэн бүртгэл мэдээллийн санд заавал хадгалуулна.

59.5. Энэ хуулийн 59.1, 59.2-т заасан нөхцлөөр хилээр гаргасан соёлын өвийг хугацаанд нь буцаан авчраагүй, хилээр гаргасан соёлын өв үрэгдсэн, алдагдсан тохиолдолд тэдгээрийг эрж олох арга хэмжээ авах, буруутай этгээдэд хариуцлага хүлээлгэх асуудлыг хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.

59.6. Соёлын биет өвийг буцааж нэвтрүүлэх үед түүний орж ирсэн үеийн гэрэл зураг, тодорхойлолт, жин, тоо, хэмжээ, хүлээлцсэн тэмдэглэл, үзмэр, эд өлгийн зүйлийн хадгалалтын байдлын тайлан, дүр бичлэгийг соёлын өвийн улсын нэгдсэн бүртгэл мэдээллийн санд хадгална.

60 дугаар зүйл. Соёлын өвийг хувилах

60.1. Нийтийн өмчийн соёлын өвийг зөвхөн үзүүллэгт тавих зорилгоор бодит хэмжээгээр нь буюу 1:1 масштабаар хувилан олшруулж болох ба энэ тохиолдолд соёлын

Page 24: СОЁЛЫН ӨВИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ /Шинэчилсэн найруулга

асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага иргэн, хуулийн этгээдэд зөвшөөрөл олгоно.

60.2. Нийтийн өмчийн соёлын өв, түүний нөхөн бүтээсэн эхийг 1:1-ээс өөр масштабаар хувилан олшруулах эрхийг соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олгоно.

61 дүгээр зүйл. Соёлын өвийн загвараар бүтээгдэхүүн үйлдвэрлэх

61.1. Нийтийн өмчийн соёлын өв, түүний нөхөн бүтээсэн хэсгийн эхийг бодит хэмжээгээр нь буюу 1:1 масштабаар хуулбарласан загварыг бүтээгдэхүүн болгон үйлдэрлэх, худалдахыг хориглоно.

61.3. Энэ хуулийн 60.2-т заасан зөвшөөрөл авсан этгээдтэй мерчандайзын гэрээг зөвхөн улсын болон орон нутгийн музей, соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас эрх олгосон соёлын бусад байгууллага байгуулна.

61.4. Улсын болон орон нутгийн музей болон соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас эрх олгосон соёлын бусад байгууллага нь бүтээгдэхүүний борлуулагч байж болно.

61.5.Улс, орон нутгийн музей болон бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, борлуулагч нар мерчандайзийн гэрээ байгуулна. Гэрээний загварыг соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

АРВАН НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

МЕРЧАНДАЙЗИЙН ГЭРЭЭ

62 дугаар зүйл. Мерчандайзийн гэрээ

62.1. Мерчандайзийн гэрээгээр өмчлөгч, түүний зөвшөөрснөөр эзэмшигч нийтийн өмчийн соёлын өвийн загвараар бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах эрхийг үйлдвэрлэгч, борлуулагчид олгох ба үйлдвэрлэгч, борлуулагч нь эзэмшигчид борлуулалтын орлогоос соёлын өвийн загвар ашигласны төлбөр /роялти / төлөх үүрэг хүлээнэ.

62.2. Мерчандайз нь барааны тэмдэг, бүтээгдэхүүний загварын эрхээр хамгаалагдана.

63 дугаар зүйл. Мерчандайзийн гэрээний талууд

63.1.Дараахь этгээд мерчандайзийн гэрээний тал байна:

63.1.1. нийтийн болон хувийн өмчийг өмчлөгч;63.1.2. улсын болон орон нутгийн музей, соёлын асуудал эрхэлсэн Засгийн

газрын гишүүнээс эрх олгосон соёлын бусад байгууллага;63.1.3. Энэ хуулийн 14.1.12-т заасны дагуу эрх олгогдсон үйлдвэрлэгч,

борлуулагч.

64 дүгээр зүйл. Мерчандайзийн гэрээний нөхцөл

Page 25: СОЁЛЫН ӨВИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ /Шинэчилсэн найруулга

64.1.Хууль, гэрээнд өөрөөр заагаагүй бол мерчандайзийн гэрээг Монгол Улсын хуулийн дагуу бичгээр байгуулж, тайлбарлах бөгөөд түүнд дараахь зүйлийг тусгасан байвал зохино:

64.1.1. мерчандайзийн зүйлийн хэмжээ, загвар, өнгө, материалын дэлгэрэнгүй тодорхойлолт;

64.1.2. мерчандайзийн гэрээний дагуу үйлдвэрлэх, борлуулах бүтээгдэхүүний тоо хэмжээ;

64.1.3. үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг борлуулах борлуулагч, борлуулах цэгийн мэдээлэл;

64.1.4.мерчандайзийн зүйлийг үйлдвэрлэх, борлуулахад шаардлагатай санхүүжилтын хэлбэр, нөхцөл;

64.1.5. мерчандайзийн зүйлийг гэрээнд заасны дагуу үйлдвэрлэх, борлуулах болон чанарын баталгаа;

64.1.6. соёлын өвийн загвар ашигласны төлбөр /роялти/-ийн хэмжээ, нөхцөл;64.1.7.мерчандайзийн гэрээний хугацааг сунгах, гэрээний эрх, үүргийг

шилжүүлэх, нэмэлт, өөрчлөлт оруулах, мерчандайзийн гэрээ ба холбогдох бусад гэрээний хоорондын харилцаа, гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл, үүргээ биелүүлээгүй тохиолдол ба гэрээ цуцлах, дуусгавар болох үндэслэл, маргаан шийдвэрлэх журам;

64.1.8. талууд харилцан тохиролцсон бусад зүйл.

65 дугаар зүйл. Мерчандайзийн гэрээний хугацаа

65.1. Мерчандайзийн гэрээний хугацааг тухайн бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний эрэлт хэрэгцээ, борлуулалтын зах зээлээс шаптгаалан талууд тохиролцон тогтооно.

65.2. Гэрээнд заасан хугацаа дууссан боловч аль нэг талын санаачилгаар талууд харилцан итгэлцэх, хамтран ажиллах зарчмыг удирдлага болгон ажил хэргийн харилцаа дуусгавар болох хүртэл гэрээгээ тодорхой буюу тодорхой бус хугацаагаар тухайн буюу шинэчилсэн нөхцөлөөр сунгаж болно.

66 дугаар зүйл.Талуудын хүлээх хариуцлага66.1 Талууд гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэл болон өгсөн мэдээллийн үнэн зөвийг

хариуцна.66.2. Эрх хүлээн авагч мерчандайзийн гэрээний үүрэгтэй холбоотой эрх шилжүүлэгчид

учруулсан хохирол, зардлыг түүнд нөхөн төлөх үүрэгтэй.66.3. Эрх шилжүүлэгч нь мерчандайзийн гэрээний үр дүнд эрх хүлээн авагчийн олох

орлогын талаар баталгаа гаргахгүй, хариуцлага хүлээхгүй. 66.4. Эрх хүлээн авагчийн гэм буруутай үйл ажиллагаанаас болж үйлчлүүлэгчид

учирсан хохирлыг эрх шилжүүлэгч хариуцахгүй

АРВАН ХОЁРДУГААР БҮЛЭГ

СОЁЛЫН ӨВИЙН ХЯНАЛТ

67 дугаар зүйл. Соёлын өвийн хяналт

67.1.Соёлын өвийн хадгалалт, хамгаалалтад тавих төрийн хяналтын зорилт нь тус улсын яам, тусгай газар, аж ахуйн нэгж, байгууллага, иргэн харъяалалгүй хүн соёлын өвийг хамгаалах, өмчлөх, эзэмших, ашиглахтай холбоотой тогтоосон журмыг сахиж, түүнийг гэмтэж, үрэгдэхээс хамгаалах, сэргийлэх, устах аюулд орсон соёлын өвийг авран хамгаалах заалтыг хэрэгжүүлэх явдлыг хангахад оршино.

Page 26: СОЁЛЫН ӨВИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ /Шинэчилсэн найруулга

68 дугаар зүйл. Соёлын өвийн хяналтыг хэрэгжүүлэх байгууллага

68.1. Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, түүнээс эрх олгосон мэргэжлийн байгууллага, нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллага, хуулиар эрх олгосон байгаль орчны болон соёлын хяналтын улсын байцаагч нар хууль тогтоомжид заасан эрх хэмжээнийхээ хүрээнд хэрэгжүүлнэ.

68.2. Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 5.1-т заасан соёлын өвийн хадгалалт, хамгаалалтад байгаль орчны хяналтын улсын байцаагч хяналт тавина.

68.3. Соёлын өвийн хяналтын улсын байцаагч, гэрээт харуулыг соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн томилж, гэрээт харуулын ажиллах журмыг батална. Соёлын өвийн хяналтын байцаагч нь үндсэн болон гэрээт байцаагчаар ажиллаж болно.

69 дугаар зүйл. Соёлын өвийн хяналтын улсын байцаагчийн бүрэн эрх69.1. Соёлын өвийн хадгалалт, хамгаалалтад тавих төрийн хяналтыг соёлын

хяналтын улсын байцаагч хэрэгжүүлнэ.69.2. Соёлын өвийн хяналтын улсын байцаагч дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

69.2.1. соёлын өвийг хадгалж байгаа газар, шалгалт хийх объектод саадгүй нэвтрэх;

69.2.2. соёлын өвийн бүртгэл мэдээллийн санд бүртгэгдсэн соёлын өвийн мэдээлэл, холбогдох баримт бичигтэй танилцах, шалгах,

69.2.3. соёлын өвийг хамгаалахтай холбоотой хууль тогтоомжийг зөрчсөн гэм буруутай этгээдэд Захиргааны хариуцлагын тухай болон энэ хуульд заасны дагуу захиргааны хариуцлага хүлээлгэх;

69.2.4. соёлын өвийг хамгаалах хууль тогтоомж зөрчсөн нь гэмт хэргийн шинжтэй байвал холбогдох мэдээлэл, баримт, бичгийг хуулийн байгууллагад шалгуулахаар шилжүүлэх.

70 дугаар зүйл. Соёлын хяналтын улсын байцаагчийн баталгаа70.1. Соёлын хяналтын улсын байцаагч бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ дараахь

баталгаагаар хангагдана:

70.1.1. соёлын хяналтын улсын байцаагчаас эрх хэмжээнийхээ хүрээнд тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, эсхүл түүний хууль ёсны шаардлагыг биелүүлснээс бусдад учирсан хохирлыг улсын байцаагч хариуцахгүй байх;

70.1.2. улсын байцаагчийг хуулиар хүлээлгэсэн албан үүрэгтэй нь холбоотойгоор заналхийлэх, сүрдүүлэх, амь бие, эрүүл мэндэд нь халдах аливаа хууль бус үйлдлээс улсын байцаагч, түүний гэр бүлийн гишүүдийг төр хамгаалах;

70.1.3. улсын байцаагч үүргээ гүйцэтгэх үедээ эрүүл мэнд нь хохирсон буюу амь насаа алдсан тохиолдолд түүнд болон түүний гэр бүлд соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон журмын дагуу тэтгэвэр, тэтгэмж, зардлыг олгох; 70.1.4. хамгаалалтын үйл ажиллагаа явуулахад шаардлагатай төхөөрөмж, хэрэгслээр хангуулах.

71 дүгээр зүйл. Соёлын өвийн гэрээт харуулын эрх, үүрэг

71.1. Соёлын өвийн гэрээт харуул нь дараахь эрх, үүрэгтэй байна:

71.1.1. хамгаалж байгаа соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн талаархи мэдээлэл, хамгаалалтын хэрэгсэлээр хангагдах, цалин хөлс, урамшуулал авах;

71.1.2. соёлын өвийн бүрэн бүтэн байдал, эвдрэл гэмтлийн засварлах, авран хамгаалах талаар эрх бүхий этгээдэд мэдээлэл өгөх,

Page 27: СОЁЛЫН ӨВИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ /Шинэчилсэн найруулга

71.1.3. соёлын өвийг үзэж сонирхох, судлахаар ирсэн иргэнийг бүртгэх, тэдний багаж хэрэгслийг шалгах, соёлын өвийг хамгаалах тухай хууль тогтоомжийг тайлбарлах, сануулах;

71.1.4. соёлын өвийн орчинд зөвшөөрөлгүйгээр металл хайгч, тусгай багаж ашиглуулахгүй байх;

71.1.5. зөвшөөрөлгүй малтлага, хайгуул хийхийг хориглох, шаардлага тавих, таслан зогсоох, хууль бус үйл ажиллагааг нь баримтжуулах;

71.1.6. гэрээт харуулын хууль ёсны шаардлагыг үл биелүүлсэн этгээдийг улсын байцаагч болон холбогдох хуулийн байгууллагад мэдээлэх;

71.1.7.хамгаалж байгаа соёлын өвийн ойролцоо байнга оршин суух.

АРВАН ГУРАВДУГААР БҮЛЭГХАРИУЦЛАГА

72 дугаар зүйл. Соёлын өвийг хамгаалах тухай хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага

72.1. Соёлын өвийг хамгаалах хууль тогтоомж зөрчигчдөд хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

73 дугаар зүйл. Хууль хүчин төгөлдөр болох73.1. Энэ хуулийг 2013 оны ... дугаар сарын.. .-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

ГАРЫН ҮСЭГ