19
ЭХ ОРНЫ ХҮНСНИЙ АЖ ҮЙЛДВЭРИЙН ЧАДАВХИЙН ОНОЛ, ПРАКТИКИЙН ЗАРИМ ТӨСӨӨЛӨЛ Техникийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор Л.Дамдинсүрэн 2010.11.19

Potency food industry

  • Upload
    noonii

  • View
    2.063

  • Download
    8

Embed Size (px)

DESCRIPTION

 

Citation preview

Page 1: Potency food industry

ЭХ ОРНЫ ХҮНСНИЙ АЖ ҮЙЛДВЭРИЙН ЧАДАВХИЙН ОНОЛ, ПРАКТИКИЙН ЗАРИМ

ТӨСӨӨЛӨЛ

Техникийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор Л.Дамдинсүрэн

2010.11.19

Page 2: Potency food industry

Илтгэлийн агуулга

• Хүнсний аж үйлдвэрийн чадавхийн онолын үндэс

• Эх орны хүнсний аж үйлдвэрийн бодит байдал

• Хүнсний аж үйлдвэрийн чадавхийн зарим стратеги:

Бизнес-процессын загварчлал Стратеги, үйл ажиллагааны төлөвлөлт Чанар, технологийн менежмент Эрэлтэд сууриласан инновацийн

хөтөлбөр Маркетингийн хөтөлбөр, төлөвлөгөө Хүний нөөц, мэдлэгийн менежмент Аутсорсингийн үйлчилгээ (outsoursing)• Нэгдсэн дүгнэлт, санал

Page 3: Potency food industry

Онолын хандлага

• Чадавхи - олон хүчин зүйлсээс хамааралтай тасралтгүй процесс

• оролтын хувьсагчууд (x1;x2;x3 …xn) нь удирдлага, технологи, хүний нөөц зэрэг үйлдвэрлэлийн үндсэн хүчин зүйл

• гаралтын хувсагчууд (y1;y2;y3 …yn) нь бизнесийн стратеги, загвар, эдийн засгийн үр ашиг, технологи, инновацийн үр дүн, бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар, зан төлөв харилцаа, хүний нөөц, мэдлэгийн менежмент...

• дотоод, гадаад хүчин зүйлс (z1;z2;z3 …zn), - бизнесийн эрх зүйн орчин, төрийн эдийн засаг, нийгмийн бодлого, хүнсний зах зээл, эрэлт хэрэгцээ, импорт, экспорт...

Page 4: Potency food industry

Чадавхийн тэргүүлэх хүчин зүйлс

• Онолын төсөөллөөс хүнсний аж үйлдвэр, эсвэл тодорхой компани, үйлдвэрийн чадавхийг тухайн байгууллагын өрсөлдөх чадвараар төлөөлөн авч үзэх үндэслэлтэй

• “Хүнсний аж үйлдвэрийн өрсөлдөх чадвар” онол, практикийн бага хурал (2007), “Хүнсний аж үйлдвэрийн өрсөлдөх чадварын онол, арга зүйн үндэс” илтгэл

• “Хүнсний баталгаат байдал” үндэсний хөтөлбөр, МХХ-ны V их хурлаас “Эх орны хүнсний аж үйлдвэрийн чадавхи” хөтөлбөр

• Чадавхид нөлөөлөх олон хүчин зүйлсийг нэгтгэн бүлэглэж, эх орны хүнсний компаниудын менежментийн гол хүчийг зах зээл судлал, түүхий эд, технологи, чанарын удирдлага, хяналт, хүний нөөцөд төвлөрүүлэх стратеги

техно-логи

чанарын

удирд-лага

хүний нөөц

зах зээл

судлал

түүхий эд

Page 5: Potency food industry

Хүнсний аж үйлдвэрийн бодит байдал

Эрэлт хэрэгцээ, технологийн хөгжлийн стратегийг эрхэмлэн дотоод, гадаад зах зээлд чөлөөтэй үйл ажиллагаа өрнүүлдэг, чанар-технологийн удирдлага, менежмент, маркетингийн шинэ арга, туршлагыг эзэмшиж, ер нь мэдлэгийн төлөө тэмүүлдэг, мэргэшсэн хүний нөөцтэй, хүнсний хангамж, хүртэмж, бүтээгдэхүүний аюулгүй байдал, шимт чанарын талаар ард түмний өмнө хүлээх хариуцлагаа гүн ухамсарласан хамт олонтой, хүчирхэг салбар болох төлөв бүрдэж байна

Эрэлтийг баримжаалсан чөлөөт үйлдвэрлэл

Гадаад, дотоод нээлттэй зах зээл

Бүтээгдэхүүний өргөн сонголт

Бүтээгдэхүүний чанарын хөгжил

Хэрэглээнд тохиромжтой сав, боодол

Технологийн хөгжлийн хөтөлбөрүүд

Хүний нөөцийн нөхөн сэлбэлт

Менежмент, маркетингийн арга, туршлага

Мэдлэгийн төлөө тэмүүлэл

Компанийн нийгмийн хариуцлага

Page 6: Potency food industry

Хүнсний аж үйлдвэрийн нөөц

• бэлчээрийн малын мах, түүний бүтээгдэхүүнээр зах зээлд баттай байр суурь эзлэх боломж

• хөдөө аж ахуйд жилд 400-500 сая. л сүү саах боломж• Чихэр, жигнэмэг, нарийн боов үйлдвэрлэлт ийг нэмэгдүүлэх• Шинэхэн талхаар хэрэгцээг хангах шийдэл• Экспортын боломж• Амьтан, ургамлын гаралтай биологийн идэвхит бэлдмэл, хөрөнгийн сан

Амьтны гаралтай бүтээгдэхүүн

Хэрэглэсэн малын 90%-ийг үйлдвэрлэлийн

бус аргаар

Зах зээлд нийлүүлсэн

сүүний 93-95% үйлдвэрлэлийн

бус аргаар

Урагмлын гаралтай бүтээгдэхүүн

Буудайнаас бусад үр тарианы

бүтээгдэхүүн импортоор

Чихэр, жигнэмэг,

гоймон импортоор

Экспортын боломж

Мал нядалгааны хүнсний болон

техник, тэжээлийн

бүтээгдэхүүн

Архи, спирт, пиво, соёолж, сүүний уураг,

байгалийн БАД

Page 7: Potency food industry

Аж ахуйн нэгжүүдийн чадавхийн зэрэглэл

• зах зээлд эзэлж байгаа байр суурь, бизнесийн удирдлага, технологийн түвшин, хөгжлийн алсын хараа, эрхэм зорилго, урт, богино хугацааны стратегийг нь харгалзсан чадавхийн зэрэглэл

• компанийн нийт тоонд 3 дугаар түвшнийх давамгайлж, эхний 2 түвшнийх нийлээд 30% орчим байгаа нь чадавхи бэхжүүлэх үйл ажиллагааг эрчимтэй өрнүүлэх шаардлагатай болохыг дахин нотолж байна

• Салбарт жижиг, дунд үйлдвэрлэл тоогоор давамгайлж байгаа ч “мөнх” байхгүй, харин сайн менежменттэй нь хөгжин хүчирхэгжиж, тааруухан нь бизнесийн талбарыг орхино

Page 8: Potency food industry

Чадавхийн нийтлэг зорилтууд

• ажиглалт, судалгаанд тулгуурласан нийтлэг зорилтууд• нийтлэг зорилтууд нь бидний зэрэглэлээр 3 болон 4 дүгээр түвшний

компаниудад илүү нийцэмжтэй• эхний 2 түвшний аж ахуй нэгжүүдэд ч засаж сайжруулах зүйл багагүй

байгаа нь ойлгомжтой• харьцангуй шинэлэг, шийдвэрлэх ач холбогдолтой заримыг нь авч үзье

Үйл ажиллагаа, менежментийн

шинжилгээ

Бизнес-процессын загварчлал

Стратеги, үйл ажиллагааны

төлөвлөлт

Санхүү, эдийн засгийн

шинжилгээ, үнэл-гээ

Маркетингийн хөтөлбөр,

төлөв-лөгөө

Чанар, технологийн менежмент

Эрэлтэд сууриласан инновацийн

хөтөлбөр

Хүний нөөц, мэдлэгийн менежмент

Аутсорсингийн үйлчилгээ

Page 9: Potency food industry

Үйл ажиллагаа, менежментийн шинжилгээ

• чадавхи дээшлүүлэх хөтөлбөрийн эхлэл: удирдлагын бүтэц, зохион байгуулалт, бизнесийн тодорхой хугацааны үйл ажиллагааны менежментийн гүнзгий шинжилгээ хийж, ирээдүйн төлөв, эрхэм зорилго, богино болон урт хугацааны стратегийн томъёолол

• нэгэн зорилгын дор нэгдсэн “зангидсан гар” шиг хамт олон

• “амжилт ч гаргадаггүй, алдаа ч бас гардаггүй” ажилтнууд улам олшрох хандлага

• үр дүнгийн удирдлага, ажлыг “төлөвлөгөө-тайлан-төлөвлөгөө” хэлбэрээр дүгнэх нь хүн бүрийн бүтээмжийг дээшлүүлэх чухал хэрэглүүр

Page 10: Potency food industry

Бизнес-процессын загварчлал

• бизнес-процесс нь зорилтууд, үйл ажиллагааны дэс дараалл ын цогц, удирдахуйн, үйл ажиллагааны, дэмжлэгийн гэсэн 3 хэлбэртэй

• Бизнес процессыг өөрчлөн зохион байгуулах үндсэн арга нь реинженеринг (business process reengineering)

• АНУ-ын Стандарт, технологийн үндэсний хүрээлэн 1993 онд зорилтот загварчлалын IDEFO стандартыг буй болгосон

• Чингис хааны цэргийн “аравт, зуут, мянгат, түмт” загвар

Page 11: Potency food industry

Стратеги, үйл ажиллагааны төлөвлөлт• Бизнесийнхээ ойрын 2-3 жилийн стратегийг

төлөвлөж, оновчтой зорилтууд дэвшүүлж, түүнд хүрэх арга замыг компанийн бүтцийн нэгж, ажилтан, ер нь харуулаас эхлэн захирлаа хүртэл бүх хүмүүс хамтран хэлэлцэж, боловсруулах нь амжилтын анхны алхам

• Бизнес төлөвлөгөө-компанийн хөгжлийн арга замын “луужин”

• Гадаадын туршлага, жижиг аж ахуйгаас өнөөгийн хөгжилд хүрсэн Монголын зарим компанийн түүхэн замнал зэрэг менежментийн шилдэг аргуудаас суралцах

• Хүнсний аж үйлдвэрийн 3 болон 4 шатны компаниуд стратеги төлөвлөлт, бизнес төлөвлөгөөний талаар ихээхэн ажиллах шаардлагатай

• “Жижиг бизнесийн лавлах” гарын авлага

Page 12: Potency food industry

Чанар, технологийн менежмент

• бизнесийн эрхэмлэдэг зүйл нь хэрэглэгчийн эрэлт, хүсэл таашаал учраас компаниуд тогтвортой чанарын төлөө санаачлагыг гартаа авч, чанарын удирдлага, хяналтыг технологийн процессын үндсэн хэсэг болгон амжилтанд хүрсэн Японы загварууд

• Манайд хүнсний бүтээгдэхүүний чанар, технологийн менежментийн олон улсын стандарт, тогтолцоог нэвтрүүлэх тухай олон жил ярьж байгаа ч бодит үр дүн нь тэргүүлэгч цөөн компанийн хүрээнээс гарч чадаагүй

• ччанарын удирдлага, хяналтын олон улсын стандарт, тогтолцоонуудыг нэвтрүүлэх ажлыг дэс дараатай, урьдчилан бэлтгэлийг хангасны үндсэн дээр хэрэгжүүлэхийн оронд “гэрчилгээ” авахыг эрхэмлэж байна

Page 13: Potency food industry

Инновацийн хөтөлбөр

• инноваци - шинэ буюу боловсронгуй болгосон бүтээгдэхүүн, үйлчилгээний хэлбэрээр зах зээлд борлогдож буй бүтээлч үйл ажиллагааны, эсвэл практик үйл ажиллагаанд ашиглагдаж буй шинэ буюу боловсронгуй болгосон технологийн процессын үр дүн

• Шинэ бүтээгдэхүүн, процессын буюу технологийн инноваци - шинжлэх ухааны суурь болон хавсрага судалгаанаас зах зээлд бүтээгдэхүүн, үйлчилгээ борлуулагдах бүх шат

• Технологийн хөгжлийн стратеги нь томоохон үйлдвэрлэлд нарийн технологийн төлөө, харин жижиг үйлдвэрлэлд ур чадвар, уян хатан байдал, хэрэглэгчийг татах үйлчилгээ, чанар, үнэ г.м

Page 14: Potency food industry

Маркетингийн хөтөлбөр, төлөвлөгөө

• өрсөлдөөний амжилтын үндэс –маркетингийн үйл ажиллагааг зах зээлийн судалгаа, хэрэглэгчийн сонголт, хүсэл таашаал, өрсөлдөгчийн бүтээгдэхүүний хэрэглээний шинж чанар зэрэгт чиглүүлэх

• Маркетингийн төлөвлөлт нь шинжилгээ, төлөвлөлт, хяналт гэсэн үе шатуудтай, маркетингийн төлөвлөгөө нь бизнес төлөвлөгөөний чухал хэсэг, технологийн инновацид шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэх маркетингийн хөтөлбөр

• Маркетинг бол зөвхөн сурталчилгаа, PR биш, зах зээлийн стратеги, тактик

• эрүүл хооллолтын бүтээгдэхүүний эмнэл зүй-биологийн туршилтыг мэргэжлийн эрдэм шинжилгээний байгууллагаар хийлгэж, дүгнэлтийг нь “вэбсайт”-даа тавьдаг, харин “эмчилгээний”, сувиллын гэж сурталчилахыг Америк, Англи, Европын холбооны улсуудад хориглодог

Page 15: Potency food industry

Хүний нөөц, мэдлэгийн менежмент

• Америкийн компани тоосгон хана, Японыхыг чулуун хана-“кайзен”

• хүний нөөцийн менежмент - мэргэшсэн хүний нөөц, ажилтнуудыг мэргэшүүлэн сургах, хөдөлмөрийн харилцаа, цалин, урамшууллын систем, аттестатчилал зэрэг арга хэрэгслээр хүмүүсийг шинэ үйлс, үр дүнд чиглүүлэх, урамшуулан зоригжуулах, ажил, үүргийн хуваарийг оновчлох, ажилтан, ажилчдын авъяас чадварыг нээн илрүүлэх үүрэгтэй

• бидний мэддэг “боловсон хүчин” биш ээ

• Мэдлэгийн менежмент - мэдлэгийг удирдах, шинэ мэдлэг буй болгох үндсэн 2 стратегиар хэрэгждэг

Page 16: Potency food industry

Салбарын инженерийн сургалтын инноваци

• хүнсний шинэ үеийн бүтээгдэхүүний технологи, инженер зүй, удирдлагын мэргэжилтний хэрэгцээ

• Хүнсний аж үйлдвэрийн инженерийн сургалтын хөтөлбөрийн инновацийг эрс шинэчлэл (ре-инженеринг)-ийн аргаар, “болж байна” гэсэн сэтгэлгээг халах зарчмаар технологийн хөгжилтэй хамт хэрэгжүүлэх

• салбарт боловсролын дэд тогтолцоо чухал , сургалтын үйл явцыг зохицуулан үйлдвэрлэлд ойртуулах зорилготой, Монголын Хүнсчдийн холбоо эрхлэх бүрэн боломжтой

• баклавр, мастерын сургалтын хөтөлбөрийг шинэчилж, нарийн зарим мэргэжлийг мастер, дипломын дараах сургалтын хөтөлбөрт шилжүүлэх, инженер, менежерийн мэргэжлийг хөрвөх чадамжтай болгох

Page 17: Potency food industry

Аутсорсингийн үйлчилгээ (outsoursing)• Аутсорсинг нь тодорхой бизнес-

процессыг хэрэгжүүлэхэд чиглэдгээрээ бизнес үйлчилгээний бусад хэлбэрүүдээс ялгаатай, гэрээний үргэлжлэх хугацаа нь доод зах нь 1 жил байдаг

• Хүнсний аж үйлдвэрийн салбарт аутсорсингийг удирдлага, бизнес-процессын загварчлал, технологи, мэдлэгийн инноваци, санхүү, эдийн засгийн шинжилгээ, дотоод аудит, зах зээл, хэрэглэгчийн судалгаа, технологийн процессын хяналт, үнэлгээ зэрэг чиглэлээр ашиглах боломжтой

• Хүнсний аж үйлдвэрийн бүтэц, компаниудын чадавхийн түвшнээс үзвэл хөгжлийн өнөөгийн шатанд менежмент, технологи, зах зээлийн чиглэлээр мэргэжлийн зөвлөгөө, аутсорсингийн үйлчилгээ нэн чухал байна.

Page 18: Potency food industry

Нэгдсэн дүгнэлт, санал

• Хүнсний аж үйлдвэрийн чадавхид нөлөөлдөг нийтлэг хүчин зүйлсийг чиг баримжаа болгон компани, үйлдвэр бүр үйл ажиллагаандаа шинжилгээ хийж, тэргүүлэх асуудлуудыг ялган, өөрийн стратегиа боловсруулан хэрэгжүүлэх нь чухал. Энэ талаар эрдэмтдийн мэдлэг, тэргүүлэх компаниудын туршлагыг өргөн ашиглах

• Монгол улсын хүнсний аж үйлдвэр бүхэлдээ эрчимтэй хөгжлийн шатанд шилжих үедээ тулж ирлээ. Зах зээл, бизнесийн туршлага, байгууллагын чадавхи дээшлүүлэх гол анхаарлыг гол анхаарлыг 3 болон 4 дүгээр зэрэглэлийн компаниудад төвлөрүүлэх

• Үйлдвэрлэл, зах зээлийн дадал олгох чиглэлээр баклавр, мастерын сургалтын хөтөлбөрийг шинэчилж, нарийн зарим мэргэжлийг мастер, дипломын дараах сургалтын хөтөлбөрт шилжүүлэх, инженер, менежерийн мэргэжлийг хөрвөх чадамжтай болгох, инженерийн боловсролд суурилан үйлдвэрлэл, чанар, технологийн удирдлага, хяналт, хүнсний зах зээл, бараа судлалын мэргэжилтнүүдийг богино хугацааны дамжаанд суралцуулан бэлтгэх зэргээр салбарт боловсролын инноваци хэрэгжүүлэх

• Шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн холбоог хөгжүүлэх, судалгаа, шинжилгээний ажлыг инновацийн үр дүнд хүргэх, салбарт хуримтлагдсан мэдлэг, туршлагыг аутсорсинг хэлбэрээр ашиглах, удирдлагын шат, үйлдвэрлэл бүрт хүний нөөц, мэдлэгийн менежментийг хэрэгжүүлэх нь амжилтын бодитой бөгөөд шавхагдашгүй нөөц болно.

Page 19: Potency food industry

Анхаарсанд баярлалааАнхаарсанд баярлалаа