8
VOL. 152 5 Модны мөчир навчнаас илүүтэй эх бие нь илүү чухал 2018 Үүсгэн байгуулагчийн сургаал Бүтэн өдөржингөө амаа чилтэл мэтгэлцсэн ч үр дүнд нь ямар ч шийдэлд хүрч чаддаггүй хурал хааяа байдаг. Шалтгаан нь гол асуудалтайгаа холбоогүй жижиг сажиг зүйлсэд хэт ач холбогдол өгснийх юм. Аливаа зүйлийг хийхэд би өөрөө хэр их хувь нэмэр оруулж чадах вэ, ямар золиос гаргаж чадах вэ гэдгээ эхлээд шийдчихээд ярилцвал тэр дороо шийдэлд хүрч чадах боловч чадахгүй шалтгааныг ар араас нь дурьдаж байгаа болохоор үр дүн гарахгүй байгаа хэрэг. Яагаад ийм байдалд хүрч байна вэ гэхээр өөрийн байр сууриа алдах вий хэмээн айж сандарч байгаа болохоор юм. Мод хэтэрхий өсөхөөрөө иш, мөчир нь хоорондоо орооцолдоод салхи ч нэвтрүүлэхгүй, нарны гэрэл ч тусгахгүй болж сульдан муудаж эхэлдэг. Аливаа байгууллага ч ижил. Нэг мэдэхэд хэтэрхий ургасан иш мөчиртэй зууралдаад, тус бүрдээ өөр өөрийнхөө хэлтсийн ажилд хэтэрхий ач холбогдол өгснөөр гол асуудлаа олж харж чадахгүй болчихдог тохиолдол бий. Рисшо Косей Кай-н зорилго бол хүмүүсийг бурханы зам мөрт ороход тусалж, бусадтай хамтдаа бурханы сургаалыг хэрэгжүүлснээр жинхэнэ аз жаргалд хүрэх явдал юм. Энэ гол асуудлыг алдалгүй харж, аль мөчрийг тайрч, юуг хамгаалж үлдэх вэ гэдгээ ухаалгаар шийдэх хэрэгтэй. Living the Lotus Buddhism in Everyday Life (Амьд Цагаан Лянхуа судар – Буддизм бидний амьдралд)” хэмээх тус сэтгүүлийн нэрэнд, Цагаан лянхуа судрын сургаалыг өдөр тутмынхаа амьдралд хэрэгжүүлж, шаварт ургадаг үзэсгэлэнт лянхуа цэцэг мэт үр бүтээмжтэй, үнэ цэнэтэй амьдралыг туулцгаая гэсэн хүсэл шингэсэн билээ. Бид энэхүү сэтгүүлээр дамжуулан өдөр тутамдаа хэрэгжүүлж болох бурханы сургаалыг дэлхийн өнцөг булан бүрт хүргэж байна. Living the Lotus Vol. 152 (2018.05) Хэвлэсэн: Рисшо Косей Кай, Олон улсын хэлтэс Хаяг: Fumon Media Center, 2-7-1 Wada, Suginami-ku, Tokyo 166-8537 Japan TEL: +81-3-5341-1124 FAX: +81-3-5341-1224 Email: living.the.lotus.rk-international@ kosei-kai.or.jp Ахлах редактор: Саитоо Кооичироо Орчуулсан: Ж.Гэрэлтуяа Эхийг хянасан: Монголын РКК Рисшо Косей кай байгууллага нь Үүсгэн байгуулагч Нивано Никкёо болон түүний шавь Хамтран үндэслэгч Наганүма Мёокоо нарын санаачлагаар 1938 онд байгуулагдсан ба “Гурван Эрдэнийн Цагаан Лянхуа Судар”-ыг гол сургаал номлолоо болгодог, лам бус эгэл хүмүүс нэгдсэн буддын шашны байгууллага юм. Өөрөөр хэлбэл Шагжамүни бурхан багшийн сургаалыг гэр бүл, ажил, нийгмийн амьдралдаа хэрэгжүүлж, дэлхийн энх тайвныг бүтээн байгуулъя гэсэн хүсэл зорилготой хүмүүсийн нэгдэл юм. Гишүүд бид бурхан багшийн шавь болохынхоо хувьд тус байгууллагын Ерөнхийлөгч Нивано Ничикоогийн удирдлага дор бурханы сургаалыг түгээх үйлсэд зүтгэж, шашны төдийгүй бусад салбарын байгууллагууд, дэлхийн олон орны хүмүүстэй сэтгэл нэгдэн, энх тайвны олон янзын үйл ажиллагаа явуулж байна.

Rissho Kosei-kai International - 2018 · 2019. 12. 18. · сарын бороо нь 5-р сарын цэцэгсийг ургуулдаг.) хэмээх зүйр цэцэн үгийг

  • Upload
    others

  • View
    4

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: Rissho Kosei-kai International - 2018 · 2019. 12. 18. · сарын бороо нь 5-р сарын цэцэгсийг ургуулдаг.) хэмээх зүйр цэцэн үгийг

VOL. 152

5

Модны мөчир навчнаас илүүтэй эх бие нь илүү чухал

2018

Үүсгэн байгуулагчийн сургаал

Бүтэн өдөржингөө амаа чилтэл мэтгэлцсэн ч

үр дүнд нь ямар ч шийдэлд хүрч чаддаггүй

хурал хааяа байдаг. Шалтгаан нь гол

асуудалтайгаа холбоогүй жижиг сажиг зүйлсэд

хэт ач холбогдол өгснийх юм.

Аливаа зүйлийг хийхэд би өөрөө хэр их

хувь нэмэр оруулж чадах вэ, ямар золиос гаргаж

чадах вэ гэдгээ эхлээд шийдчихээд ярилцвал тэр

дороо шийдэлд хүрч чадах боловч чадахгүй

шалтгааныг ар араас нь дурьдаж байгаа

болохоор үр дүн гарахгүй байгаа хэрэг. Яагаад

ийм байдалд хүрч байна вэ гэхээр өөрийн байр

сууриа алдах вий хэмээн айж сандарч байгаа

болохоор юм.

Мод хэтэрхий өсөхөөрөө иш, мөчир нь

хоорондоо орооцолдоод салхи ч нэвтрүүлэхгүй,

нарны гэрэл ч тусгахгүй болж сульдан муудаж

эхэлдэг. Аливаа байгууллага ч ижил. Нэг

мэдэхэд хэтэрхий ургасан иш мөчиртэй

зууралдаад, тус бүрдээ өөр өөрийнхөө хэлтсийн

ажилд хэтэрхий ач холбогдол өгснөөр гол

асуудлаа олж харж чадахгүй болчихдог

тохиолдол бий.

Рисшо Косей Кай-н зорилго бол хүмүүсийг

бурханы зам мөрт ороход тусалж, бусадтай

хамтдаа бурханы сургаалыг хэрэгжүүлснээр

жинхэнэ аз жаргалд хүрэх явдал юм. Энэ гол

асуудлыг алдалгүй харж, аль мөчрийг тайрч,

юуг хамгаалж үлдэх вэ гэдгээ ухаалгаар шийдэх

хэрэгтэй.

Living the Lotus – Buddhism in Everyday Life (Амьд Цагаан Лянхуа судар – Буддизм бидний амьдралд)” хэмээх тус

сэтгүүлийн нэрэнд, Цагаан лянхуа судрын сургаалыг өдөр тутмынхаа амьдралд хэрэгжүүлж, шаварт ургадаг үзэсгэлэнт

лянхуа цэцэг мэт үр бүтээмжтэй, үнэ цэнэтэй амьдралыг туулцгаая гэсэн хүсэл шингэсэн билээ. Бид энэхүү сэтгүүлээр

дамжуулан өдөр тутамдаа хэрэгжүүлж болох бурханы сургаалыг дэлхийн өнцөг булан бүрт хүргэж байна.

Living the Lotus

Vol. 152 (2018.05)

Хэвлэсэн: Рисшо Косей Кай, Олон

улсын хэлтэс

Хаяг: Fumon Media Center, 2-7-1 Wada,

Suginami-ku, Tokyo 166-8537 Japan

TEL: +81-3-5341-1124

FAX: +81-3-5341-1224

Email: living.the.lotus.rk-international@

kosei-kai.or.jp

Ахлах редактор: Саитоо Кооичироо

Орчуулсан: Ж.Гэрэлтуяа

Эхийг хянасан: Монголын РКК

Рисшо Косей кай байгууллага нь Үүсгэн байгуулагч Нивано Никкёо

болон түүний шавь Хамтран үндэслэгч Наганүма Мёокоо нарын

санаачлагаар 1938 онд байгуулагдсан ба “Гурван Эрдэнийн Цагаан

Лянхуа Судар”-ыг гол сургаал номлолоо болгодог, лам бус эгэл хүмүүс

нэгдсэн буддын шашны байгууллага юм. Өөрөөр хэлбэл Шагжамүни

бурхан багшийн сургаалыг гэр бүл, ажил, нийгмийн амьдралдаа

хэрэгжүүлж, дэлхийн энх тайвныг бүтээн байгуулъя гэсэн хүсэл

зорилготой хүмүүсийн нэгдэл юм. Гишүүд бид бурхан багшийн шавь

болохынхоо хувьд тус байгууллагын Ерөнхийлөгч Нивано

Ничикоогийн удирдлага дор бурханы сургаалыг түгээх үйлсэд зүтгэж,

шашны төдийгүй бусад салбарын байгууллагууд, дэлхийн олон орны

хүмүүстэй сэтгэл нэгдэн, энх тайвны олон янзын үйл ажиллагаа

явуулж байна.

Page 2: Rissho Kosei-kai International - 2018 · 2019. 12. 18. · сарын бороо нь 5-р сарын цэцэгсийг ургуулдаг.) хэмээх зүйр цэцэн үгийг

2 2018.05

Та алийг сонгох вэ?

Энэ жилийн 1-2 сард Япон даяар ойрд орж байгаагүй их цас орсон.

Манай байгууллагын өвлийн номын уншлагын үеэр цас орсон тул

нийгэмлэг рүүгээ очиж чадаагүй хүн олон байсан.

Токиод ч гэсэн тээврийн хэрэгсэл зогсох хэмжээний их цас орсон. Энэ үеэр

Их ариун ордонд нэг хүн дараах яриаг сонссон гэсэн.

“Яг өвлийн номын уншлагын үеэр яахаараа ийм их цас ордог байна аа!”.

Өглөө эрт гэрээсээ гарч, дугуй, автобус, галт тэргээр номын хуралд ирэх

хүмүүсийн хувьд цас орно гэдэг хэцүү зүйл учраас үглэж ундуйцах нь

аргагүй байж магадгүй.

Эсрэгээр өөр нэг хүн ингэж сонссон байна.“Цас их орсны ачаар өвлийн

номын уншлагын ач холбогдлыг жинхэнэ утгаар нь мэдэрлээ!”. Та бүхэн

аль өнцгөөр нь харвал өөдрөг амьдарна гэж бодож байна? Миний хувьд

сүүлийн хүний хэлсэн нь ялах байх гэж бодож байна. Энэ хүн тийм хэцүү

зүйл хэлээгүй. Зүгээр л байгаль дэлхийн өөрчлөлтийг хараад байгаагаар нь

хүлээж авч байгаа нь гайхалтай. Түүгээр ч барахгүй ингэж хүлээж авах нь

өөртөө болон өрөөл бусдад хүйтний эрч, нойрмог байдал хийсэн алга

болсон мэт мэдрэмжийг төрүүлдэг нь яагаад юм бол?

Энэ нь аливаа зүйлийг “зөв үзэл”-ээр харж чадаж байна уу үгүй гэдгээс

хамаардаг.

“Төв үзэл (нэг талыг баримтлахгүй байх)” чухал

Буддизмын “Хутагтын найман зөв зам” сургаалын “зөв үзэл”-ийн “зөв”

гэдэг үгийг уншихаар энгийн хүн тийм амархан ойлгохгүй, гэгээрлийг

олсон хүн л ойлгож чадах зүйл юм шиг санагддаг. “Зөв үзлээр аливаа

зүйлийг харах” гэхээр “наадах чинь бүтэхгүй” гэж шууд эсэргүүцэх хүн

байж магадгүй ч, саяны цасны жишээ шиг байгалийн үзэгдлийг байгаагаар

нь хүлээж авах нь өөрөө “зөв үзэл” юм.

Ерөнхийлөгчийн сургаал

Рисшо Косей Кай, Ерөнхийлөгч

Нивано Ничикоо

Өөдрөг амьдрах

Page 3: Rissho Kosei-kai International - 2018 · 2019. 12. 18. · сарын бороо нь 5-р сарын цэцэгсийг ургуулдаг.) хэмээх зүйр цэцэн үгийг

3

Буруу, нэг талыг баримталсан үзэл буюу хувиа хичээсэн үзлээр аливаа

зүйлийг харахад сэтгэл хангалуун биш байх эсвэл уур хүрдэг. Харин “зөв

үзэл” гэдэг нь аливаа зүйлсийг уужуу хүлээж авснаар сэтгэлийг амар

амгалан болгодог харах өнцөг ч гэж хэлж болох юм. Бурханы харах өнцөг,

хамаг юмсын жинхэнэ төрхийг олж харах гэхээр нээрэн л хэцүү боловч

дээрх цастай өдрийн өөдрөг харах арга шиг жишээ бидний өдөр тутамд,

эргэн тойронд оршиж байдаг.

Саяхан бас нэг зүрхний хагалгаанд ороод эмнэлгээс гарсан хүн “Өнөөг

хүртэл зүрх цохилж байгаад баярлаж байгаагүй. Гэтэл энэ нь мэдээжийн

зүйл биш байсан юм байна” хэмээн бодлогширон ярьж байсан юм. “Энэ

чинь л зөв үзэл юм байна шүү дээ” гэж би тухайн үед бодож билээ.

Зүрх өөрийн мэдэлгүй зогсолтгүй цохилж байдаг. Энэхүү байгалийн

хуулийг шууд хүлээн авснаар сэтгэл хөдөлж, улмаар өвчин зовлон нь алга

болж, сэтгэл санаа нь амар амгалан болсоныг царайнаас нь хараад би тэгэж

бодсон юм. Түүнчлэн “одоо, энд” амьд байна гэсэн бодит байдлыг “зөв

үзэл”-ээр харвал өвчин ч гэсэн баярламаар зүйл юм байна гэдгийг дахин

ухаарсан юм.

“Бүх юмс хувирч өөрчлөгддөг, юу ч ганцаар оршин тогтнодоггүй,

хамаг бүхэн зовлон” гэсэн ертөнцийн үнэнд тулгуурлан аливаа зүйлийг

харах. Энэ нь “зовлонгоос ангижирах зөв зам” хэмээн заадаг “Хутагтын

найман зөв зам” сургаалын хамгийн эхний “зөв үзэл” юм. Зөв үзэл нь

бурханы сургаалын дагуу амьдрах тулгуур, мөн бурханы сургаал тэр

чигээрээ юм.

Гэхдээ жаргал цэнгэлд автагдан зовохгүй, эсрэгээр сахил сахиж шунал

хүслээ дарах гэх биш “төв үзэл”-ээр амьдрахыг буддизм сургадаг учраас

хэрэгжүүлэхэд хэцүү үйл байвал утгагүй. Цаашид хэсэг хугацаанд та

бүхэнтэй хамт “зөв” гэдэг үгний утга болон “Хутагтын найман зөв зам”

сургаалыг суралцъя гэж бодож байна. “Косей” сэтгүүл 5-р сарын дугаараас

2018.05

Ерөнхийлөгчийн сургаал

Page 4: Rissho Kosei-kai International - 2018 · 2019. 12. 18. · сарын бороо нь 5-р сарын цэцэгсийг ургуулдаг.) хэмээх зүйр цэцэн үгийг

4

Их хаан дайнд гавъяа байгуулсан цэргүүдэд

урамшуулал болгож төрөл бүрийн зүйл

бэлэглэв. Зарим хүний гавъяаг магтаж, зарим

хүнд байшин, зарим хүнд будааны талбай

газар, тосгон жижиг хотыг өгөв. Мөн хувцас

болон гоёлын чимэглэл, ховор эрдэнэс, алт,

мөнгө, эрдэнийн чулуу эсвэл эрэгтэй эмэгтэй

албатуудыг бэлэг болгон өгөв. Гэвч их хаан

толгойны орой дээрх овоолсон үсэндээ

шигтгэсэн эрдэнийн чулууг л хэнд ч өгсөнгүй.

Тэрхүү эрдэнийн чулуу энэ ертөнцөд цорын

ганц орших чулуу бөгөөд хамгийн үнэтэй

эрдэнэс юм. Хэрэв хэн нэгэнд тэр чулууг өгвөл

авсан хүн ч тэр, эргэн тойрны хүмүүс нь ч

гайхаж, тулгамдах хэмжээний тийм л ховор

нандин эрдэнэс юм. Гэвч хэнтэй ч

харьцуулашгүй их гавъяа байгуулсан хүн

байвал их хаан үсэн дотор нуусан эрдэнийн

чулуугаа дуртайяа бэлэглэх бодолтой байв.

Эрт урьд цагт нэг улсад маш их эрх

мэдэлтэй олноос онцгойрсон Их хаан (Хүрд

эргүүлэгч хаан-шашин төр хослуулсан) байжээ.

Их хаан эргэн тойрны жижиг улсуудыг засан

төвхнүүлж, энх тайван болгоё хэмээн санасан

боловч жижиг улсуудын хаад зарлигийг нь

дагасангүй. Тиймээс их хаан тэдгээр улс руу

цэрэг илгээж, ард иргэдийг зовоон тарчлааж

байгаа хүмүүсийг дарж, эрхшээлдээ оруулжээ.

Үсэн доторх эрдэнэсийн тухай үлгэр 14-р бүлэг: Амар амгалан

явахуйг үгүүлэх

Оройн Дээд

Цагаан Лянхуа Судар

2018.05

Page 5: Rissho Kosei-kai International - 2018 · 2019. 12. 18. · сарын бороо нь 5-р сарын цэцэгсийг ургуулдаг.) хэмээх зүйр цэцэн үгийг

5

Тайлбар:

Олноос онцгойрсон их хаан (Хүрд эргүүлэгч хаан) гэдэг нь Бурхан багш.

Харин жижиг улсуудтай байлдсан цэргүүд бол бурханы сургаалыг

хэрэгжүүлэхийг хичээж буй бид юм. Их хааны зарлигийг дагаагүй улсууд нь

хүний сэтгэлийн гэм, төөрөлдсөн сэтгэлийг илэрхийлнэ.

Бидэнд олон сэтгэлийн гэм, төөрөгдөл байдаг бөгөөд Бурхан багш тэдгээрт

тус бүрт нь таарсан сургаалыг айлдаж, бидний сэтгэлийг шуналаас салгахыг

хичээн чиглүүлж байдаг. Сургаалаар дамжуулан сэтгэл дэх ад зэтгэрээ ялан

дийлэхийг хичээж буй биднийг бурхан багш дэмжиж баярлуулъя хэмээнэ. Ялан

дийлэхийг хичээх тэмцлийн хариуд бид бүхэн барьц алдахгүй бат сэтгэл,

зовлонгоос гэтэлсэн түвшинд хүрч чадна. Эдгээр түвшнийг байшин болон тосгон,

хувцас, ховор эрдэнэс, ард иргэд зэргээр зүйрлэсэн бөгөөд төрөл бүрийн

эрдэнэсийг олж авч чаддаг.

Гэвч Бурхан багш энэхүү Цагаан Лянхуан судрын сургаалыг л удаан

хугацааны туршид айлдаж таниулсангүй. Үсэн доторх эрдэнийн чулуу гэдэг нь

Цагаан Лянхуа судрын сургаалыг илэрхийлж байгаа юм. Цагаан Лянхуан судар нь

бүх хүнийг бурханы дээд гэгээрэлд хөтлөх сургаал боловч зам мөрт ороод удаагүй

хүн сонсвол барьц алдаж, хэрхэхээ мэдэхээ байх хандлагатай. Тийм учраас

биднийг энэ сургаалыг зөвөөр хүлээж авах түвшинд хүртэл Бурхан багш энэ

сургаалыг чандлан нууж байсан юм.

Хамгийн дээд эрдэнэ болох Цагаан Лянхуан Судрын сургаалыг ойлгохын тулд

сэтгэлийн гэмээ дарж, ариусгах үйлийг хийх шаардлагатай. Өөрийн сэтгэлийг

зүлгэн сайжруулж, бусдын төлөө сайн үйлийг хийх явцад Цагаан Лянхуан Судрын

жинхэнэ утгыг гүнзгий ойлгодог болно.

Хүмүүсийн сэтгэл ариуссаныг мэдэрсэн Бурхан багш оройн дээд сургаалыг

айлдав. Бурхан багш бидэнд итгэж, хамгийн дээд эрдэнийг өгч байгаа нь энэ юм.

Тиймээс тэрхүү эрдэнийг хүлээн авч, үнэ цэнийг нь олж харж чадах чадварыг

эзэмшицгээе.

Чюүо эрдэм шинжилгээний институт

2018.05

Тайлбарт Нивано Никкёогийн «Цагаан Лянхуа Сударын шинэ тайлбар» болон

«Лянхуан Гурамсан Сударын шинэ тайлбар» номыг ашигласан болно.

Page 6: Rissho Kosei-kai International - 2018 · 2019. 12. 18. · сарын бороо нь 5-р сарын цэцэгсийг ургуулдаг.) хэмээх зүйр цэцэн үгийг

6

Komentarite na na{iot e-vesnik [an Zai se dobrodojdeni. Ve molime da gi prakate Va{ite komentari na slednata.

Internet adresa: [email protected]

2018.05

Дунд ангийн сурагч байхдаа Англи хэл дээрх саруудын

нэршлийн дотроос May (5сар) хамгийн богинохон нь байсан

учраас эхэнд цээжилж билээ. May-н тухай “March winds and

April showers bring forth May flowers.”(3-р сарын салхи, 4-р

сарын бороо нь 5-р сарын цэцэгсийг ургуулдаг.) хэмээх зүйр

цэцэн үгийг одоо болтол санадаг. Байгалийн хувиралын

гайхамшгийг нүдэнд харагдтал мэдрүүлсэн үг шүү.

Ерөнхийлөгч энэ сарын сургаал болох “өөдрөг амьдрах”

дотроо тэнгэр газар, байгалийн өөрчлөлтийг байгаагаар нь

харж, хүлээн авах нь ямар чухал вэ гэдэг талаар дурьдсан

байна.

Бурханы сургаалын төв үзэл нь аливаа зүйлийг байгаагаар

нь харахыг сургадаг бөгөөд Хутагтын найман зөв замын “Зөв

үзэл” ч үнэн (сургаал)д тулгуурлаж аливаа зүйлийг харахыг

хэлдэг.

Улиралын хувиралыг мэдрэх боломжтой одоо цаг нь бурхан

багшийн аливаа зүйлсийн мөн чанарыг олж харах чадварыг

шинээр эзэмших чухал үе юм.

Олон улсын хэлтсийн дарга

Саитоо Кооичи

Бурхан багшийн сургаалд

тулгуурлаж амьдрах

Page 7: Rissho Kosei-kai International - 2018 · 2019. 12. 18. · сарын бороо нь 5-р сарын цэцэгсийг ургуулдаг.) хэмээх зүйр цэцэн үгийг

Rissho Kosei-kai InternationalFumon Media Center 3F, 2-7-1 Wada, Suginami-ku, Tokyo, JapanTel: 81-3-5341-1124 Fax: 81-3-5341-1224

Rissho Kosei-kai International of North America (RKINA)2707 East First Street Suite #1 Los Angeles CA 90033 U.S.ATel: 1-323-262-4430 Fax: 1-323-262-4437e-mail: [email protected] http://www.rkina.org

Branch under RKINARissho Kosei-kai of Seattle’s Buddhist Learning Center28621 Pacifi c Highway South, Federal Way, WA 98003 U.S.A. Tel: 1-253-945-0024 Fax: 1-253-945-0261e-mail: [email protected] http://buddhistlearningcenter.org/

Rissho Kosei-kai Buddhist Center of San Antonio6083 Babcock Road, San Antonio, TX 78240, U.S.A.P.O. Box 692148, San Antonio, TX78269, USATel: 1-210-561-7991 Fax: 1-210-696-7745e-mail: [email protected] http://www.rkina.org/sanantonio.html

Rissho Kosei-kai of Tampa Bay2470 Nursery Road, Clearwater, FL 33764, U.S.A.Tel: (727) 560-2927 e-mail: [email protected]://www.buddhismtampabay.org/

Rissho Kosei-kai of Vancouver

Rissho Kosei-kai Buddhist Church of Hawaii2280 Auhuhu Street, Pearl City, HI 96782, U.S.A.Tel: 1-808-455-3212 Fax: 1-808-455-4633e-mail: [email protected] http://www.rkhawaii.org

Rissho Kosei-kai Maui Dharma Center1817 Nani Street, Wailuku, HI 96793, U.S.A.Tel: 1-808-242-6175 Fax: 1-808-244-4625

Rissho Kosei-kai Kona Dharma Center73-4592 Mamalahoa Highway, Kailua-Kona, HI 96740 U.S.A.Tel: 1-808-325-0015 Fax: 1-808-333-5537

Rissho Kosei-kai Buddhist Center of Los Angeles2707 East First Street, Los Angeles, CA 90033, U.S.A.Tel: 1-323-269-4741 Fax: 1-323-269-4567e-mail: [email protected] http://www.rkina.org/losangeles.html

Rissho Kosei-kai Buddhist Center of ArizonaRissho Kosei-kai Buddhist Center of ColoradoRissho Kosei-kai Buddhist Center of San DiegoRissho Kosei-kai Buddhist Center of Las VegasRissho Kosei-kai Buddhist Center of Dallas

Rissho Kosei-kai of San Francisco1031 Valencia Way, Pacifi ca, CA 94044, U.S.A.Tel: 1-650-359-6951 Fax: 1-650-359-6437e-mail: [email protected] http://www.rksf.org

Rissho Kosei-kai of SacramentoRissho Kosei-kai of San Jose

Rissho Kosei-kai of New York320 East 39th Street, New York, NY 10016 U.S.A.Tel: 1-212-867-5677 Fax: 1-212-697-6499e-mail: [email protected] http://rk-ny.org/

Rissho Kosei-kai of Chicago1 West Euclid Ave., Mt. Prospect, IL 60056 U.S.A.Tel : 1-773-842-5654 e-mail: [email protected] http://home.earthlink.net/̃rkchi/

Rissho Kosei-kai of Fort Myershttp://www.rkftmyersbuddhism.org/

Rissho Kosei-kai Dharma Center of Oklahoma2745 N.W. 40th Street, Oklahoma City, OK 73112 U.S.A.Tel & Fax: 1-405-943-5030e-mail: [email protected] http://www.rkok-dharmacenter.org

Rissho Kosei-kai, Dharma Center of Denver1255 Galapago Street, #809 Denver, CO 80204 U.S.A. Tel: 1-303-446-0792

Rissho Kosei-kai Dharma Center of Dayton425 Patterson Road, Dayton, OH 45419 U.S.A.http://www.rkina-dayton.com/

Risho Kossei-kai do BrasilRua Dr. José Estefno 40, Vila Mariana, São Paulo-SP, CEP 04116-060 BrasilTel: 55-11-5549-4446 / 55-11-5573-8377 Fax: 55-11-5549-4304e-mail: [email protected] http://www.rkk.org.br

Risho Kossei-kai de Mogi das CruzesAv. Ipiranga 1575-Ap 1, Mogi das Cruzes-SP, CEP 08730-000 BrasilTel: 55-11-5549-4446 / 55-11-5573-8377

Rissho Kosei-kai of Taipei4F, No. 10 Hengyang Road, Jhongjheng District, Taipei City 100 TaiwanTel: 886-2-2381-1632 Fax: 886-2-2331-3433http://kosei-kai.blogspot.com/

Rissho Kosei-kai of Taichung

Rissho Kosei-kai of TainanNo. 45, Chongming 23rd Street, East District, Tainan City 701 TaiwanTel: 886-6-289-1478 Fax: 886-6-289-1488

Rissho Kosei-kai of Pingtung

Korean Rissho Kosei-kai6-3, 8 gil Hannamdaero Yongsan gu, Seoul, 04420, Republic of KoreaTel: 82-2-796-5571 Fax: 82-2-796-1696e-mail: [email protected]

Korean Rissho Kosei-kai of Busan3F, 174 Suyoung ro, Nam gu, Busan, 48460, Republic of KoreaTel: 82-51-643-5571 Fax: 82-51-643-5572

Rissho Kosei-kai

Overseas Dharma Centers 2018

Page 8: Rissho Kosei-kai International - 2018 · 2019. 12. 18. · сарын бороо нь 5-р сарын цэцэгсийг ургуулдаг.) хэмээх зүйр цэцэн үгийг

Branches under the HeadquartersRissho Kosei-kai of Hong KongFlat D, 5/F, Kiu Hing Mansion, 14 King’s Road,North Point, Hong Kong, Republic of China

Rissho Kosei-kai of Ulaanbaatar15F Express tower, Peace avenue, khoroo-1, Chingeltei district,Ulaanbaatar 15160, MongoliaTel: 976-70006960 e-mail: [email protected]

Rissho Kosei-kai of Sakhalin4 Gruzinski Alley, Yuzhno-Sakhalinsk693005, Russian FederationTel & Fax: 7-4242-77-05-14

Rissho Kosei-kai di RomaVia Torino, 29-00184 Roma, ItaliaTel & Fax : 39-06-48913949 e-mail: [email protected]

Rissho Kosei-kai of the UKRissho Kosei-kai of VeneziaRissho Kosei-kai of Paris

International Buddhist Congregation (IBC)Fumon Media Center 3F, 2-7-1 Wada, Suginami-ku, Tokyo, JapanTel: 81-3-5341-1230 Fax: 81-3-5341-1224e-mail: [email protected] http://www.ibc-rk.org/

Rissho Kosei-kai of South Asia Division201 Soi 15/1, Praram 9 Road, Bangkapi, HuaykhwangBangkok 10310, Thailand Tel: 66-2-716-8141 Fax: 66-2-716-8218

Rissho Kosei-kai International of South Asia (RKISA)201 Soi 15/1, Praram 9 Road, Bangkapi, HuaykhwangBangkok 10310, Thailand Tel: 66-2-716-8141 Fax: 66-2-716-8218e-mail: [email protected]

Branches under the South Asia Division

Rissho Kosei-kai of Central Delhi224 Site No.1, Shankar Road, New Rajinder Nagar, New Delhi, 110060, India

Rissho Kosei-kai of West Delhi66D, Sector-6, DDA-Flats, Dwarka, New Delhi 110075, India

Rissho Kosei-kai of KolkataE-243 B. P. Township, P. O. Panchasayar, Kolkata 700094, India

Rissho Kosei-kai of Kolkata NorthAE/D/12 Arjunpur East, Teghoria, Kolkata 700059, West Bengal, India

Rissho Kosei-kai of Bodhgaya Dharma CenterAmbedkar Nagar, West Police Line Road Rumpur, Gaya-823001, Bihar, India

Rissho Kosei-kai of KathmanduWard No. 3, Jhamsilhel, Sancepa-1, Lalitpur,Kathmandu, Nepal

Rissho Kosei-kai of Phnom Penh#201E2, St 128, Sangkat Mittapheap, Khan 7 Makara,Phnom Penh, Cambodia

Rissho Kosei-kai of Patna Dharma CenterRissho Kosei-kai of Singapore

Thai Rissho Friendship Foundation201 Soi 15/1, Praram 9 Road, Bangkapi, HuaykhwangBangkok 10310, ThailandTel: 66-2-716-8141 Fax: 66-2-716-8218 e-mail: [email protected]

Rissho Kosei-kai of Bangladesh85/A Chanmari Road, Lalkhan Bazar, Chittagong, BangladeshTel & Fax: 880-31-626575

Rissho Kosei-kai of DhakaHouse#408/8, Road#7(West), D.O.H.S Baridhara, Dhaka Cant.-1206, BangladeshTel: 880-2-8413855

Rissho Kosei-kai of MayaniMayani(Barua Para), Post Offi ce: Abutorab, Police Station: Mirshari, District: Chittagong, Bangladesh

Rissho Kosei-kai of PatiyaPatiya, sadar, Patiya, Chittagong, Bangladesh

Rissho Kosei-kai of DomdamaDomdama, Mirsarai, Chittagong, Bangladesh

Rissho Kosei-kai of Cox’s BazarUme Burmese Market, Main Road Teck Para, Cox’sbazar, Bangladesh

Rissho Kosei-kai of SatbariaSatbaria, Hajirpara, Chandanish, Chittagong, Bangladesh

Rissho Kosei-kai of LakshamDupchar (West Para), Bhora Jatgat pur, Laksham, Comilla,Bangladesh

Rissho Kosei-kai of RaozanWest Raozan, Ramjan Ali Hat, Raozan, Chittagong, Bangladesh

Rissho Kosei-kai of ChendirpuniChendirpuni, Adhunagor, Lohagara, Chittagong, Bangladesh

Rissho Kosei-kai of Ramu

Rissho Kosei Dhamma Foundation, Sri LankaNo. 628-A, Station Road, Hunupitiya, Wattala, Sri LankaTel: 94-11-2982406 Fax: 94-11-2982405

Rissho Kosei-kai of Habarana151, Damulla Road, Habarana, Sri Lanka

Rissho Kosei-kai of Polonnaruwa

Other GroupsRissho Kosei-kai Friends in Shanghai