3
H.MI204 Уурхайн малталт нвтрэлт бэхэлгээ Сэдэв2: Далд уурхайн малталтын ерөнхий ойлголт Лекц 2 2.1 Далд уурхайн малталтын ерөнхий ойлголт Ашигт малтмалын ордыг нээж, олборлохын тулд газрын доор төрөл бүрийн малталтууд нэвтэрч, бэхлэх ажилгаа хиигддэг ба уг ажжилгааг уулын ажил гэж нэрэлдэг. Энэ ажлын үр дүнд газрын гүнд үүссэн хонгилыг уулын малталт гэж нэрэлдэг. Уулын малталтыг эхэлж байгаа хэсгийг малталтын ам гэнэ. Уулын ажлын явцад ахилт явагдаж байгаа хэсгийг мөргөцөг гэнэ. Малталтууд өөр хоорондоо огтлолцож байгаа хэсгийг малталтын уулзвар гэж нэрэлдэг. Мөн түүнчлэн малталтын хажуу, дээд, доод талыг хязгааралж байгаа гадаргууг малталтын хана, тааз, ул гэж нэрэлдэг. Далд уурхайн малталтуудыг : 1. босоо 2. хэвтээ 3. налуу гэж ангилдаг. Малталтууд нь газрын гадарргад гарах шууд гарцтай, гарцгүй гэж ангилагддаг. 2.2 Далд уурхайн босоо малталтууд 2.2.1 Уурхайн босоо гол (их) ам: Уурхайн талбайн хил зааг дотор газрын доор уулын ажил явуулахад үйлчлэх зориулалттай, газрын гадаргууд гарах шууд гарц бүхий босоо малталт бөгөөд ашигт малтмалын биетийг нээгч үндсэн малталт юм. Хэрэв уурхай хэд хэдэн босоо амтай байвал ашигт малтмалыг уурхайн гүнээс гаргаж буй амыг гол ам бусдыг нь туслах ам гэж нэрэлдэг. Туслах ам ньхүн тоног төхөөрөмж материалыг уурхайд оруулж гаргах, уурхайг агааржуулахад зориулагдана. Уурхайн гол амны байгууламжаас доош нэвтэрсэн хэсгийг гол амны худаг гэх ба зорулалт нь уурхайгаас ус татах, өргөлтийн скип ачих юм. 2.2.2 Мухар ам Газрын гадаргууд гарах шууд гарцгүй, ашигт малтмалыг доод түвшингээс дээд түвшинд шилжүүлэхэд зориулагдсан доод тал ньмахар босоо малталт юм. 2.2.3 Шурф Газрын гадагууд гарах шууд гарцтай, багавтар хөндлөн огтлолтой, гүн биш, босоо малталтыг хэлнэ. Уурхайн газрын доорхи малталтыг агааржуулах, бэхэлгээний материал оруулахын тулд шурфийг ашиглаж болно. Шурфийг ихэвчлэн дөрвөлжин огтлолтой нэвтэрдэг ба тогтвор сайтай, хатуу чулуулаг дундуур бэхэлгээгүй, дугуй огтлолтой нэвтэрч болдог. Мөн түүнчлэн геологи хайгуулын зорилгоор хайгуулын шурф нэвтэрдэг. 2.3 Далд урхайн хэвтээ малталтууд 2.3.1 Хэвтээ гол ам (штольня) Уурхайн босоо гом амтай адил зориулалттай. Уулархаг районд ашигт малтмал олборлох үед хэвтээ гол ам нэвтэрнэ. Мөн геологи-хайгуулын зориулалтаар хэвтээ гол амыг нэвтэрч болно. 2.3.2 Туннель Газрын гадаргууд гарах хоёр гарц бүхий хэвтээ буюу налуу малталт. Ачаа тээвэрлэх, хүн зорчих, ус урсгах зориулалттай ба уулархаг районд хэрэглэгдэнэ. 2.3.3 Квершлаг - 1 -

sedev-2 maltaltuudiin tuhai

  • Upload
    davaaml

  • View
    1.615

  • Download
    1

Embed Size (px)

Citation preview

Page 1: sedev-2 maltaltuudiin tuhai

H.MI204 Уурхайн малталт н втрэлт бэхэлгээ

Сэдэв2: Далд уурхайн малталтын ерөнхий ойлголт

Лекц № 2

2.1 Далд уурхайн малталтын ерөнхий ойлголт

Ашигт малтмалын ордыг нээж, олборлохын тулд газрын доор төрөл бүрийн малталтууд нэвтэрч, бэхлэх ажилгаа хиигддэг ба уг ажжилгааг уулын ажил гэж нэрэлдэг. Энэ ажлын үр дүнд газрын гүнд үүссэн хонгилыг уулын малталт гэж нэрэлдэг. Уулын малталтыг эхэлж байгаа хэсгийг малталтын ам гэнэ. Уулын ажлын явцад ахилт явагдаж байгаа хэсгийг мөргөцөг гэнэ. Малталтууд өөр хоорондоо огтлолцож байгаа хэсгийг малталтын уулзвар гэж нэрэлдэг. Мөн түүнчлэн малталтын хажуу, дээд, доод талыг хязгааралж байгаа гадаргууг малталтын хана, тааз, ул гэж нэрэлдэг. Далд уурхайн малталтуудыг :

1. босоо 2. хэвтээ 3. налуу гэж ангилдаг.

Малталтууд нь газрын гадарргад гарах шууд гарцтай, гарцгүй гэж ангилагддаг. 2.2 Далд уурхайн босоо малталтууд

2.2.1 Уурхайн босоо гол (их) ам:

Уурхайн талбайн хил зааг дотор газрын доор уулын ажил явуулахад үйлчлэх зориулалттай, газрын гадаргууд гарах шууд гарц бүхий босоо малталт бөгөөд ашигт малтмалын биетийг нээгч үндсэн малталт юм. Хэрэв уурхай хэд хэдэн босоо амтай байвал ашигт малтмалыг уурхайн гүнээс гаргаж буй амыг гол ам бусдыг нь туслах ам гэж нэрэлдэг. Туслах ам ньхүн тоног төхөөрөмж материалыг уурхайд оруулж гаргах, уурхайг агааржуулахад зориулагдана. Уурхайн гол амны байгууламжаас доош нэвтэрсэн хэсгийг гол амны худаг гэх ба зорулалт нь уурхайгаас ус татах, өргөлтийн скип ачих юм. 2.2.2 Мухар ам

Газрын гадаргууд гарах шууд гарцгүй, ашигт малтмалыг доод түвшингээс дээд түвшинд шилжүүлэхэд зориулагдсан доод тал ньмахар босоо малталт юм.

2.2.3 Шурф

Газрын гадагууд гарах шууд гарцтай, багавтар хөндлөн огтлолтой, гүн биш, босоо малталтыг хэлнэ. Уурхайн газрын доорхи малталтыг агааржуулах, бэхэлгээний материал оруулахын тулд шурфийг ашиглаж болно. Шурфийг ихэвчлэн дөрвөлжин огтлолтой нэвтэрдэг ба тогтвор сайтай, хатуу чулуулаг дундуур бэхэлгээгүй, дугуй огтлолтой нэвтэрч болдог. Мөн түүнчлэн геологи хайгуулын зорилгоор хайгуулын шурф нэвтэрдэг.

2.3 Далд урхайн хэвтээ малталтууд

2.3.1 Хэвтээ гол ам (штольня)

Уурхайн босоо гом амтай адил зориулалттай. Уулархаг районд ашигт малтмал олборлох үед хэвтээ гол ам нэвтэрнэ. Мөн геологи-хайгуулын зориулалтаар хэвтээ гол амыг нэвтэрч болно. 2.3.2 Туннель

Газрын гадаргууд гарах хоёр гарц бүхий хэвтээ буюу налуу малталт. Ачаа тээвэрлэх, хүн зорчих, ус урсгах зориулалттай ба уулархаг районд хэрэглэгдэнэ. 2.3.3 Квершлаг

- 1 -

Page 2: sedev-2 maltaltuudiin tuhai

H.MI204 Уурхайн малталт н втрэлт бэхэлгээ

Газрын гадаргууд гарах шууд гарцгүй, ашигт малтмалын биетийн суналд хөндлөн (перпендикуляр) агуулалгч чулуулаг дундуур нэвтэрсэн хэвтээ малталт юм. Квершлаг нь хүмүүс зорчих, ачаа тээвэрлэх, ус урсгах, агааржуулах, цахилгааны шугам байрлуулах зориулалттай малталт юм. 2.3.4 Штрек

Газрын гадаргууд гарах шууд гарцгүй, ашигт малтмалын биетийн суналын дагуу нэвтэрсэн хэвтээ малталт юм. Квершлагтай адил зориулалттай. Хоосон чулуулаг дуундуур нэвтэрсэн штрекийг хээрийн штрек гэж нэрлэнэ. Штрекийг зориулултаар нь агааржуулалтын ба тээврийн гэж ангилдаг. 2.3.5 Просек

Малталтуудыг агааржуулах, ашигт малтмал тээвэрлэх зорилгоор ашигт малтмалын биетийн суналын дагуу штректэй зэрэгцээ нэвтэрсэн хэвтээ малталт юм. Бага хэмжээний хөндлөн огтлолын талбайтай байдаг ба туслах чанарын зориулалттайгаар ашиглагдана. 2.3.6 Орт

Ашигт малтмалын биетийн босоо ба хэвтээ хажуу талуудын хооронд нэвтэрсэн хэвтээ малталт юм. Янз бүрийн ачаа тээвэрлэх, малталтыг агааржуулах, хүмүүс зорчих зориулалттай.мөн түүнчлэн тоног төхөөрөмж угсрах, олборлолтын хэсгүүдийг бэлтгэхэд зориулагдана.

2.4 далд уурхайн босоо иалталтууд

2.4.1 Налуу гол ам – уурхайн босоо гол амтай адил зориулалттай

2.4.2 Бремсберг

Газрын гадаргууд гарах шууд гарцгүй, ашигт малтмалын дээд түвшнээс доод түвшинд тээвэрлэхэд зориулагдсан налуу малталт юм. Бремсбергийг ашигт малтмалын биетийн уналын дагуу нэвтэрнэ. Бремсбергийг материал, тоног төхөөрөмж тээвэрлэх, малталтыг агааржуулах зорилгоор ашиглаж болно. 2.4.3 Уклон

Ашигт малтмалыг доод түвшингээс дээд түвшинд тээвэрлэхэд зориулсан налуу малталт юм. Ашигт малтмалын биетийн уналын дагуу нэвтэрнэ. Бремсбергтэй адил зориулалттай байна. 2.4.4 Скат

Ашигт малтмалыг өөрийн жингээр нь гулгуулан буулгахад зориулагдсан налуу малталт юм.

2.5 Тусгай зориулалттай иалталтууд

2.5.1 Камер

Машин тоног төхөөрөмж болон бэхэлгээний материал, тэсрэх материал, сэлбэг хэрэгсэл байрлуулах зориулалттай, дөрвөлжин эсвэл тэгш өнцөгт хэлбэртэ, том биш хөндлөн огтлолтой малталт юм. Камерыг зориулалтаар нь

• Тэсрэх материалын • Тоног төхөөрөмжийн • Сэлбэг хэрэгслийн • Туслах материалын • Цахилгааны дэд станцын гэх мэтээр ангилдаг.

- 2 -

Page 3: sedev-2 maltaltuudiin tuhai

H.MI204 Уурхайн малталт н втрэлт бэхэлгээ

2.5.2 Догол малталт (ниша)

Нүүрсний далд уурхайн олборлолтын мөргөцөгт нүүрсний давхаргын хананд малтаж бэлтгэсэн энэ догол малталтанд нүүрсний комбайны огтлогч хэсгийг оруулан байрлуулж нүүрс огтлох зориулалттай. Энэ догол малталтаас эхлэн нүүрсний далд уурхайн лааванд нүүрс нураах процесс явагдана. 2.5.3 Уурхайн гол ам орчмын малталтууд

Уурхайн хэвийн үйл ажиллагааг хангах зориулалтаар их ам орчимд нэвтэрсэн нийт малталтуудын бөөгнөрлийг хэлнэ. Эдгээр малталтууд нь уурхайд бэхэлгээний материал, тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл, хоосон тэргэнцэр оруулах, уурхайгаас нүүрс чулуулаг гаргах зэрэг ажиллагаанд зориулагдана. 2.5.4 Печь

Ашигт малтмалын биетийн өлгүү талд нэвтэрсэн, ашигт малтмалыг тээвэрлэх, хүмүүс зорчих, малталтыг агааржуулахад зориулагдсан малталт юм. Печь нэвтрэх замаар олборлолт явуулж байвал огтлолын печь гэж нэрлэнэ. 2.5.3 Лаав

Нүүрсний далд уурхайд нүүрс олборлох зориулалтаар нэвтрэгдсэн малталт юм. 2.5.4 Бремсбергийн хүн явахад зориулагдсан малталт

Хүн явахад зориулсан малталт ба уг малталтыг ихэвчлэн бремсберг, уклон зэрэг малталтуудтай зэрэгцээ нэвтэрдэг. Хүн явахаас гадна цахилгааны шугам сүлжээ байрлуулах, усны хоолой тавих, малталтыг агааржуулах зорилгоор ашиглаж болно. Хүн явяхад зориулан догол шат, явган хүний зам тавьж тоноглодог. Зарим үед уг малталтыг хүний явуул гэж нэрлэдэг. 2.5.5 Холбоос малталт

Уурхайн талбайг нээж, бэлтгэх үед үндсэн гол хоёр малталтыг хооронд нь холбож нэвтэрсэн малталт юм. Уурхайг агааржуулах зориулалттай. Зарим үед печь, просек гэх мэт малталтуудыг холбоос малталт гэж нэрлэдэг

- 3 -