21
Элэгний тухай

Elegnii tuhai pp

  • Upload
    margad1

  • View
    5.048

  • Download
    10

Embed Size (px)

DESCRIPTION

 

Citation preview

Page 1: Elegnii tuhai pp

Элэгний тухай

Page 2: Elegnii tuhai pp

Элэг бол хүний бие дэх хамгийн том булчирхай юм. Дунджаар 1500 гр жинтэй. Элэг нь цөс үйлдвэрлэж, цөс нь цөсний хүүдийд хадгалагддаг. 12 хуруу гэдсэнд цөс нь өөхийг задлах нөлөөтэй. Элэг хүний биеийн жингийн 2-3 хувийг эзэлдэг хамгийн том эрхтэнүүдийн нэг бөгөөд тархинаас ч хэмжээгээрээ томд тооцогддог. Байршлын хувьд хэвлийн баруун дээд хэсэгт хавирганы нумын харалдаа ард байрладаг. Баруун, зүүн гэсэн үндсэн хоёр хэсэгтэй бөгөөд баруун нь зүүнээсээ зургаа дахин том, цул эрхтэн. Элэг артерийн судсаараа зүрхнээс хүчилтөрөгчөөр баяжигдсан цусыг, венийн судсаараа ходоод нарийн гэдэснээс хоол тэжээлийн шимт зүйлсийг агуулсан цусыг хүлээн авч “Цусыг агуулах” эрхтэн болдог. Элэгийг хүний биеийн “биохимийн лоборатори” ч гэж нэрлэгддэг.

элэг

Page 3: Elegnii tuhai pp
Page 4: Elegnii tuhai pp

Элэг таны бие мах бодид ямар үүргүүдийг гүйцэтгэх вэ?Бүх бие мах бодийг хоргүйжүүлнэ.Уургийн солилцоонд оролцоно.Нүүрс, усны солилцоонд оролцоно.Витамин эрдэс бодисын солилцоонд оролцож, витамин А, Д, төмөр, зэс, В-ийн төрлийн витаминууд болон ялангуяа В-12- ийн синтезэд идэвхитэй оролцож тэдгээрийг нөөцөлж авдаг.Булчингийн үйл ажиллагаанд оролцоно. Булчинлаг, шөрмөслөг харагдах нь таны элэгний үйл ажиллагаа сайн байгаагийн шинж.Бэлгийн гормоны үйл ажиллагааг зохицуулахад оролцоно.Бидний хэрэглэсэн эмийн бодисыг биед шингээх үйл ажиллагаанд оролцоно.Бидний оюун ухааныг саруул, тунгалаг байлгаж,сэтгэн бодох чадварыг хэвийн хэмжээнд байлгахад тусалдаг.  Амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг хэт их хэрэглэснээс биед илүүдэл хэмжээний аммиак хуримтлагдахад хүрч, энэ нь оюун ухааны чадварыг бууруулж амархан мартамхай болгодог байна.

Page 5: Elegnii tuhai pp

Үйл ажиллагааЭлэг нь биемахбодийн шаардлагатай дулааны 1/3-г гаргах ба бүх цусны эргэлт, өөх тосны молекул, бусад бүх солилцоог явуулна. 24 цагт 2000л цус дамжин өнгөрнө. 70 настай хүний элэг амьдралынхаа туршид дунджаар 1.5т карбон гидрат боловсруулж задалдаг. Энэ нь цусан дахь чихрийн хэмжээг зохицуулна гэсэн үг. Энэ үйл ажиллагаанд нойр булчирхай, бөөрний дээд булчирхай оролцож бие дэх глюкозын хэмжээг нарийн барьж байдаг. Заримдаа глюкозыг глиноген болгож, заримдаа глиногенийг глюкоз болгож хэрэгцээт газар нь хүргэнэ. Элэг нь цус бүлэгнүүлэх хэд хэдэн процессийг удирдаж, дархлааны хэд хэдэн чухал уургийг ялгаруулж цусанд нийлүүлдэг. Шаардлагатай төмрийг нөөцлөнө. Цөсний хүчлийн тусламжтайгаар өөх тосыг молекул болгон задалж А, D, E, K аминдэмүүдийг зохицуулж илүүг нөөцлөнө.

Page 6: Elegnii tuhai pp

Үйл ажиллагаа Зүрхнээс бүх биед зориулан шахсан цусны 25 хувийг элэг хэрэглэж байдаг. Элэг өдөрт 2 стакан дүүрэн өөх тосыг шүүн авч чиний биеийг хамгаалж байдаг. ИймдЭм уухдаа болгоомжтой бай, ялангуяа парацетомол төрлийн эмнүүд элэгт асар хортой эм.Согтууруулах ундааг ихээр хүртэснээс асар их хэмжээний архи боловсруулах гэж элэг зүдрэх үед хүнсний өөх тос элэгний шүүлтүүрийг бөглөн хуримтлагдаж эхэлдэг. Элэг өөхөлсөөр байтал архи нэмж уугаад байвал церроз, улаан хамар 2 гарцаагүй үүснэ.Дотор эрхтэнүүд өөхөлсөөр гэдэс чөлөөтэй ажиллах боломжгүй болж туранхай байх ёстой элэгний ачаалал эрс нэмэгддэг.Өдөрт 1 иогурт идэхэд элэгний өөхнөөс найдвартай хамгаалдаг

Page 7: Elegnii tuhai pp

Элэгний өвчний шинж тэмдгүүд Элэг гэмтэхЭлэг нь хэмжээ томтой, хөдөлгөөн багатай, уян хатан чанар муутай учир гэмтэх тохиолдол цөөнгүй. Арьс, булчин, зөөлөн эд, хавиргаар хамгаалагдсан байдаг ч ихэнх тал нь өнгөц байрлалтай. Элэгний далд хэлбэрийн гэмтэл нь хэвлийн хөндийн эрхтэнүүдийн гэмтлүүд дотроо хүндэд тооцогддог. Дан ганц элэг гэмтэх гэж үгүй бөгөөд хэвлийн хөндийн бусад эрхтэнтэй хамт гэмтэх нь олонтаа.    Элэгний гэмтлийн 37 хувийг цохилт доргилтоос, дарагдалтаас 30 хувь болдог. Янз бүрийн гэмтлээс болж элэг язарч цуурах байдлаар гэмтэж болно.

Page 8: Elegnii tuhai pp

Элэгний өвчний шинж тэмдгүүд

Элэгний цирроз    Элэгний цирррз нь үрэвслийн болон бусад шалтгаанаас үүссэн элэгний түгээмэл архаг үрэвслийн эцсийн шит гэж үзэх нь бий. Элэгний архаг үрэвсэлтэй тохиолдолд элэгний эд эс холбогч эсээр солигдоно. Улмаар цусны эргэлтэнд саад учруулдаг.     Архи, спиртний зүйлийг байнга хэрэглэх, элэгний халдварт шар өвчин, сүрьеэгийн болон бусад халдвар янз бүрийн хордлогын улмаас элэгний цирроз үүсдэг.

Page 9: Elegnii tuhai pp

Элэгний өвчний шинж тэмдгүүд

Элэгний буглаа    Элэгний буглаагаар өвдсөн тохиолдолд оройн цагаар их халуурч өглөөдөө хэвийн байдалд орно. Мөн их хөлөрч, чичрэн дагждаг. Баруун сүвээгээр чинэж, унжиж өвдөх төдийгүй улмаар өвдөлт нь баруун мөр, дал, элэг рүү дамждаг.     Элэг буглаатай болох гол шалтгаан нь мухар олгойн цочмог үрэвсэл, цөсний үрэвсэл, элэгний гэмтэл, хатиг, ходоодны шарх, ясны идээт үрэвсэл, цусан суулга буюу бие махбодийн аль нэг газар буй идээт голомтоос венийн системээр дамжин элгэнд хүрч буглааг үүсгэдэг байна.

Page 10: Elegnii tuhai pp

Элэгний өвчний шинж тэмдгүүд Элэгний бэтэг    Бэтгийн халдвар хоол боловсруулах замаар дамжин ордог. Ингэхдээ элгийг 70 хувь буюу хамгийн их гэмтээдэг байна.     Элэгний бэтгээр өвчлөгсдийн ихэнх нь нохой болон мал амьтантай ойр байдаг бага насны хүүхэд юм. Ийм учраас элэгний болон бусад эрхтэний бэтэг илрэхгүй удаан үргэлжлэн явагдах тохиолдол олон байдаг. Элгэнд байршсан бэтэгний уулихай томрох тусам эргэн тойрны элэгний эд байнга дарагддаг. Элэгний бэтэг өнгөц байршилтай байвал оношлоход түвэггүй.

Page 11: Elegnii tuhai pp

Элэгний өвчний шинж тэмдгүүд Элэгний хавдар     Элэгний хавдар нь бусад хавдрын адил хортой, хоргүй хоёр хэлбэртэй. Хоргүй элэгний хавдар нь хэлхээ эдийн болон бүрхүүл эдийн гаралтай байдаг. Урьд нь цус хурж байснаас үүдэж элгэнд цусан уулинхайн хоргүй хавдар үүсдэг. Элэгний хавдар нь илрэх онцлог шинж тэмдэггүй бөгөөд ургаж томрох үед нь л мэдэх боломжтой.     Хортой хавдрын тухайд бол элэгний анхдагч өмөн нэлээд элбэг тохиолддог. Элэгний цирроз, архаг үрэвсэл, элэгний эд эсийн эвдрэлт болон элэгний халдварт шар өвчин , сүрьеэгийн архаг халдвар, бэтэг, архины архаг хордлого зэрэг нт элэгний өмөн үүсэх шалтгаан болдог. Хавдар элэгний төвд байрлалтай бол элэг томорно. Харин элэгний доод хэсгээр өнгөц байрлалтай бол тэмтэргч үзэхэд барзгар гадаргуутай, хатуу байх нь мэдэгдэнэ. Элэгний анхдагч өмөн далд хэлбэрээр явагдах нь цөөнгүй ч ихэнхдээ маш хурдан явагддаг.

Page 12: Elegnii tuhai pp

Элэгний өвчний шинж тэмдгүүд ЭЛЭГНИЙ ҮРЭВСЭЛ ҮҮСГЭГЧ "А" ВИРУСА хэлбэрийн элэгний үрэвсэлээр өвдсөн хүний ялгадсаар бохирдсон зүйлээр дамжин хүрэлцэх замаар халдварлана. Уг хүний хэрэглэж байсан бүх зүйлээр дамжин халдвар тарах боломжтой. Гол халдварлах зам нь уг өвчтэй хүний ялгадсаар бохирдсон ус хэрэглэх, жимс, хүнсний ногоо мэт дутуу болгож иддэг хүнсний бүтээгдэхүүнүүдийг дутуу угааж, цэвэрлэж идсэнээс болж олонхи хүнд эпидеми маягаар халдварлах боломжтой. Ариун цэврийн нөхцөл харьцангуй дорой бохир, усан хангамж муутай газруудад энэ өвчин хурдан халдварлана. Улс орны хөгжлийн түвшин, хүн амын эрүүл мэнд, соёлжилтын түвшингээс шууд хамааралтай өвчин. Энэ хэлбэрийн элэгний үрэвсэлээс сэргийлэх арга замууд:1. Жорлон бие засах газар орсны дараа гараа сайн угааж занших.2. Ариун цэврийн хэрэгслүүд сольсны дараа гараа тогтмол сайн угаах3. Жимс, хүнсний ногоог цэвэр усаар сайтар угааж цэвэрлэн хэрэглэх.

Page 13: Elegnii tuhai pp

Элэгний өвчний шинж тэмдгүүд ЭЛЭГНИЙ ҮРЭВСЭЛ ҮҮСГЭГЧ "В" ВИРУСЭнэ вирус мөн л элгийг хүндээр гэмтээх сорвижуулж, хорт хавдар, үхэлд хүргэдэг мөн аюултай вирус.Энэ төрлийн вирусээр үүсгэгдсэн элэгний үрэвсэл нь мөн хүний цусаар дамжин цус юүлэх, эрхтэн шилжүүлэх үед халдварлахаас гадна хүнээс ялгарч буй шингэнүүд үрийн шингэн, үтрээний ялгадсаар дамжин халдварладаг. Үүгээрээ халдварлаж буй зам нь дархлалын олдмолын хам шинж/ДОХ/ өвчинтэй адил, гэвч ДОХ-оос 100 дахин илүү халдварламтгай, бэлгийн замын халдварт өвчинд тооцогддог. Үүгээрээ ДОХ-той адил аюулт өвчин юм. Халдвар авсан хүмүүсийн нэлээд хэсэг нь халдвар авсанаа мэдэхгүй явдаг.АНУ-д "В" вирусээр халдварлагдсан хүмүүсийн 30 хувьд нь энэ өвчний шинж тэмдэггүй, вирусын халдвар авсанаа мэдэхгүй тээж явдаг гэсэн хэвлэлийн мэдээ байдаг.

Page 14: Elegnii tuhai pp

Элэгний өвчний шинж тэмдгүүд ЭЛЭГНИЙ ҮРЭВСЭЛ ҮҮСГЭГЧ "С" ВИРУСС хэлбэрийн вирусээр үүсгэгдсэн элэгний үрэвсэл нь цус юүлэх, эрхтэн шилжүүлэн суулгах үед, мөн бохирдсон зүү, тариураар дамжин/хар тамхичид голдуу өвчилдөг/ халдварладаг. Манай оронд тариа тарих явдал өргөн тул тариураар дамжин энэ өвчин халдварласан нь их байдгыг ард түмэнд "шиприцийн шар" гэж нэршсэн байдаг.Судлаачид "С" хэлбэрийн элэгний үрэвсэлийг бэлгийн замаар халдварладгийг үгүйсгэдэггүй боловч энэ замын халдварлалт маш бага байдаг байна. Хэрэв та "С" вирусээр өвдсөн элэгний өвчтэй хэн нэгнийг мэддэг бол түүнээс халдвар авах вий гэж айлтгүй бөгөөд түүний хэрэглэдэг шүдний сойз, хумсны хэрэгсэл зэрэг цус хүрэлцэж болох зүйлүүдийг хэрэглэхгүй байхад л хангалттай. Үнсэлцэх, найтаах, ханиах, тэврэх гэх мэт хүрэлцэх замаар халдварлахгүй. Гэвч хор уршгийн хувьд өвчилсөн хүнд 5-20 жил өвчний явц үргэлжилдэг.

Page 15: Elegnii tuhai pp

Элэгний өвчний шинж тэмдгүүд Архи элгэнд нөлөөлөх нь Архины бараг ихэнх хэсэг нь элгээр дамжин бие махбодод очдог. Учир нь элэг бол бие махбодын маш олон үүргийг гүйцэтгэдэг булчирхай юм. Архи нь элгэнд очиж исэлдэх урвалд ордог. үүний дүнд архи нь ус буюу нүүрсхүчлийн давхар исэл болон хувирна. Гэхдээ элэг нь архины дөнгөж хагас унци (28.3г- тай тэнцэнэ) -тэй тэнцэх хэсгийг л нэг цагийн дотор исэлдэх урвалд оруулж чадна. Гэтэл энэ хүчин чадлаас хэтэрсэн исэлдэлт явуулах шаардлагатай болсноор элэгний цирроз буюу элэгний хатуурал өвчин үүсдэг. Энэ нь үхэлд хүргэдэг өвчин юм.

Page 16: Elegnii tuhai pp

Бие организмд орж ирсэн өөх тосыг, хайлуулах шингээх үүрэгтэй бас нэг чухал эрхтэн бол цөс. Цөс уртаашаа 5-6 см, өргөөшөө 2-3 см диаметртэй хүүдий. Тэр хүүдийд цөс агуулагддаг. Хэвлийн баруун дээд талаар өвдөнө. Өвдөлт нь баруун дал, мөр, гар руу дамжина. Хурц тослог ихтэй хоол идэхэд өвчин сэдэрдэг. Цөс үрэвсвэл томорч, зузааран хэлбэр хэмжээгээ алддаг. Мөн элгэнд өөрчлөлт орно. Түүнээс болж ходоодны хэвийн үйл ажиллагаа алдагдана. Цөсний үрэвсэлтэй хүний царай ногоорсон шарласан байдаг.Цөсний чулуу үүсэх гол шалтгаан нь бидний өдөр тутам хүнсэндээ хэрэглэдэг хоол тэжээлийн найрлагатай холбоотой. Мөн нүүрс усаар баялаг чихэр, хиам, ундаа, бялуу мөн хэтэрхий их өөх идэх, давс, чихэрлэг зүйл их идсэнээс болдог. Хоёрдугаарт, хөдөлгөөний хомсдол гэж том дайсан бий. Цөсний хүүдий дотор цөс нь өтгөрч, хуримтлагдан наалдсаар чулуу үүсдэг. Үүнээс болж элэг, ходоод болон бусад эрхтэнд нөлөөлдөг. Ийм тохиолдолд чулуугаа авахуулах мэс заслын эмчилгээ хийх

Цөс

Page 17: Elegnii tuhai pp
Page 18: Elegnii tuhai pp
Page 19: Elegnii tuhai pp
Page 20: Elegnii tuhai pp
Page 21: Elegnii tuhai pp