15
ГРУНДФОС TP, TPD насос Ашиглалтын заавар

TP, TPD насос Ашиглалтын заавар · жингийн төв нь таталцлын төвөөс доош байрласан тул насосыг их биеэс

  • Upload
    others

  • View
    10

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: TP, TPD насос Ашиглалтын заавар · жингийн төв нь таталцлын төвөөс доош байрласан тул насосыг их биеэс

ГРУНДФОС

TP, TPD насос

Ашиглалтын заавар

Page 2: TP, TPD насос Ашиглалтын заавар · жингийн төв нь таталцлын төвөөс доош байрласан тул насосыг их биеэс

1

1. Аюулгүй ажиллагааны дүрэм

1.1. Ерөнхий зүйл

1.2. Тэмдэглэгээний тайлбар

1.3. Үйлчилгээний ажилчдын сургалт, мэргэшил

1.4. Аюулгүй ажиллагааны дүрмийг

баримтлаагүйгээс үүдэх үр дагавар

1.5. Аюулгүй ажиллагааны дүрмийг баримтлах

1.6. Хэрэглэгчдийн аюулгүй ажиллагаа

1.7. Угсралт, техникийн үзлэг, засвар үйлчилгээний

үеийн аюулгүй ажиллагаа

1.8. Сэлбэг, эд ангийг өөрчлөн угсрах

1.9. Ашиглалтын зөрчил

2. Тээвэрлэлт

3. Ерөнхий зүйл

4. Нийлүүлэх ба зөөвөрлөх

4.1. Нийлүүлэх

4.2. Зөөвөрлөх

5. Хэрэглээ

5.1. Ажлын шингэн

6. Угсралт

6.1. Шугам хоолойн угсралт

6.2. Дуу чимээ, чичиргээг бууруулах

6.3. Суурь

6.4. Клеммын хайрцгийн угсралт

6.5. Суурьтай бэхлэх тулгуур хавтан

6.6. Хөлдөхөөс хамгаалах

7. Цахилгааны холболт

7.1. Давтамж хувиргагчаар удирдах

8. Ажилд залгах

8.1. Шингэн дүүргэх

8.2. Эргэлтийн чиглэлийг шалгах

8.3. Ажилд залгах

8.4. Ажилд залгах/зогсоох давтамж

9. Засвар үйлчилгээ

9.1. Насос

9.2. Хөдөлгүүр

9.3. Засвар үйлчилгээ

9.4. Насосны голыг төвлөрүүлэх

9.5. Битүү фланц

10. Техникийн өгөгдлүүд

10.1. Орчны температур

10.2. Ажлын шингэний температур

10.3. Ашиглалтын даралт / туршилтын даралт

10.4. Өгөх даралт

10.5. Хамгаалалт

10.6. Цахилгааны өгөгдлүүд

10.7. Дуу чимээний түвшин

10.8. Орчны өгөгдлүүд

11. Гэмтэл тодорхойлох/засах

12. Үйлдвэрлэгчийн баталгаа

1. Аюулгүй ажиллагааны дүрэм

1.1. Ерөнхий зүйл

Энэхүү заавар нь насосны угсралт, ашиглалт засвар

үйлчилгээний зарчмын зааварчилгааг агуулсан тул

насосыг суурилуулах, ажилд залгахын өмнө сайтар

уншиж судлах хэрэгтэй. Тус ашиглалтын зааврыг

ажлын байранд байнга хадгалж байх шаардлагатай.

Аюулгүй ажиллагааны хувьд “Аюулгүй ажиллагааны

дүрэм” хэмээх бүлэгт заасан ерөнхий зааврыг

төдийгүй бусад бүлэгт заасан холбогдох аюулгүй

ажиллагааны зааврыг мөрдөх хэрэгтэй.

1.2. Тэмдэглэгээний тайлбар

Анхаар !

Олон улсын DIN4844 стандартын

шаардлагын дагуу онцгой аюултай

ангилалд хамрагдах хүний амь, эрүүл

мэндэд аюултай үр дагаварт хүргэж

болзошгүй аюулаас сэргийлэх

тэмдэглэгээ

Энэ зааврыг мөрдөхгүй бол тоног

Анхаар төхөөрөмж гэмтэж болзошгүйг

Анхааруулсан тэмдэг

Тоног төхөөрөмжийн ашиглалтыг

Заавар хөнгөвчлөх, эсвэл тоног төхөөрөмжийн

найдвартай ажиллагааг хангахад чиглэсэн

заавар зөвлөмжийг заасан тэмдэг

Тоног төхөөрөмжийн их биен дээрх тэмдэг:

Насосны эргэлтийн чиглэлийг заасан сум

Шингэн дүүргэх суваг

Эдгээр тэмдгийг арилгалгүйгээр, байнга олж харах

боломжтой байдлаар хадгалах хэрэгтэй.

1.3. Үйлчилгээний ажилчдын сургалт, мэргэшил

Тоног төхөөрөмжийг ашиглалт, засвар үйлчилгээ,

угсралтын ажлыг гүйцэтгэх ажилчид зохих түвшний

мэргэшил эзэмшсэн байх шаардлагатай.

Машинистын гүйцэтгэх үүрэг, хариуцах ажлын

хүрээг хэрэглэгчийн шаардлагаар тодорхойлно.

1.4. Аюулгүй ажиллагааны дүрмийг

баримтлаагүйгээс үүдэх үр дагавар

Аюулгүй ажиллагааны дүрмийг баримтлаагүйгээс

хүний амь, эрүүл мэндэд аюултай үр дагаварт

хүргэхээс гадна хүрээлэн буй орчинд хортой нөхцөл

үүсгэх, тоног төхөөрөмжийг гэмтээх аюултай.

Page 3: TP, TPD насос Ашиглалтын заавар · жингийн төв нь таталцлын төвөөс доош байрласан тул насосыг их биеэс

2

Тухайлбал аюулгүй ажиллагааны дүрмийг

мөрдөөгүйгээс

Тоног төхөөрөмж ажиллагаагүй болох,

Тоног төхөөрөмжийн эд анги нь засаж

болохооргүй гэмтэх,

Цахилгааны болон механик нөлөөнөөс

хүний амь, эрүүл мэнд эрсдэх аюултай.

1.5. Аюулгүй ажиллагааны дүрмийг баримтлах

Тоног төхөөрөмж дээр ажиллахдаа тус зааварт заасан

аюулгүй ажиллагааны дүрэм заавар төдийнгүй,

улсын хэмжээний болон хэрэглэгчийн дотоод дүрэм

журмыг мөрдөх шаардлагатай.

1.6. Хэрэглэгчдийн аюулгүй ажиллагаа

Ашиглалтанд байгаа тоноглолын хөдлөх

хэсгийн болон зангилааны хамгаалалтыг

авахыг хориглоно

Цахилгаан хангамжтай холбоотой аюулаас

урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсан байх

шаардлагатай. (орон нутгийн цахилгаан

хангамжийн заавар зөвлөмжийг мөрдөх

шаардлагатай).

1.7. Угсралт, техникийн үзлэг, засвар

үйлчилгээний үеийн аюулгүй ажиллагаа

Хэрэглэгч тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ,

угсралт, үзлэг, засвар үйлчилгээний ажлыг

мэргэжлийн хүмүүсээр болон холбогдох заавар

гарын авлагыг хангалттай түвшинд судалж танилцан

угсралт суурилуулалтын ажлыг гүйцэтгэх эрх бүхий

хүмүүсээр гүйцэтгүүлэх ёстой. Ажил гүйцэтгэхдээ

тоног төхөөрөмжийг тэжээлээс салгасан байх ёстой.

Тоног төхөөрөмжийн унтраахдаа угсралт

суурилуулалтын зааварт заасан дэс дарааллын дагуу

тоног төхөөрөмжийг зогсоох хэрэгтэй. Тоног

төхөөрөмж дээрхи ажлыг дуусангуут засвар

үйлчилгээний зорилгоор задалж салгасан бүх

хамгаалалтын эд хэсгүүдийг зохих ёсоор нь буцааж

угсарсан байх шаардлагатай.

1.8. Сэлбэг, эд ангийг өөрчлөн угсрах

Тоног төхөөрөмжийг өөрчлөн угсрахдаа

үйлдвэрлэгчтэй зөвшилцсөн байх шаардлагатай.

Тоног төхөөрөмжийн сэлбэг эд хэсгүүд болон

үйлдвэрлэгчийн зөвшөөрсөн бүрэлдэхүүн хэсгүүд нь

найдвартай ажиллагааны шаардлагыг хангасан байх

ёстой. Үйлдвэрлэгчийн зөвшөөрснөөс өөр сэлбэг эд

ангийг хэрэглэвэл түүнээс үүдэх гэмтэл, үр дагаврыг

үйлдвэрлэгч хариуцахгүй.

1.9. Ашиглалтын зөрчил

Нийлүүлсэн тоног төхөөрөмжийг зөвхөн тус

зааварын “Хэрэглээ” хэмээх 5-р зүйлийн заалтын

дагуу ашигласан нөхцөлд л найдвартай ажиллагааны

баталгааг үйлдвэрлэгч хариуцна. Ямар ч тохиолдолд

ашиглалтын хүрээний техникийн өгөгдлүүдийг

мөрдөх ёстой.

2. Тээвэрлэлт

Тоног төхөөрөмжийг машинаар, төмөр замаар,

агаарын тээврээр тээвэрлэхдээ сайтар баглаж нааш

цааш гулган хөдлөхөөс хамгаалан бэхлэх хэрэгтэй.

3. Ерөнхий зүйл

Энэхүү заавар нь Грундфос компаний хөдөлгүүртэй

угсарсан ТР болон ТРД төрлийн насосанд хамаарна.

Зааснаас өөр төрлийн хөдөлгүүртэй угсарсан бол

хөдөлгүүрийн өгөгдлүүд нь тус зааварт зааснаас өөр

байх болно гэдгийг анхаарна уу.

4. Нийлүүлэх, зөөвөрлөх

4.1. Нийлүүлэх

Насосыг үйлдвэрээс нийлүүлэхдээ өргөх

төхөөрөмжтэй ачааны машинаар зөөвөрлөхөд

тохиромжтой модон ёроолтой хатуу цаасан

хайрцагтай нийлүүлнэ.

4.2. Зөөвөрлөх

Анхаар! Том насосны бэхэлгээ

бариул нь зөвхөн насосны дээд

хэсгийг (хөдөлгүүр, хөдөлгүзүрийн

суурь ба ажлын дугуй) л өргөх

зориулалттай. Насостай нь хамт

өргөж болохгүй.

ТРД насосны хувьд: насосны

жингийн төв нь таталцлын төвөөс

доош байрласан тул насосыг их

биеэс нь өргөхийг хориглоно.

Өргөх бэхэлгээ бариулгүй насосыг өргөхдөө тусгай

зориулалтын тууяан тороосоор өргөнө үү. Зураг 1, 2.

Page 4: TP, TPD насос Ашиглалтын заавар · жингийн төв нь таталцлын төвөөс доош байрласан тул насосыг их биеэс

3

Зураг 1. ТР насос

Зураг 2. ТРD насос

Тусгай бэхэлгээтэй насосыг өргөхдөө тусгай тороос

ба хомут хэрэглэнэ үү. Зураг 3 ба 4.

Зураг 3. ТР насос

Зураг 4. ТРD насос

5. Хэрэглээ

Грундфос компанийн ТР, ТРD насоснуудыг доорхи

системүүдэд халуун ба хүйтэн ус шахах зорилгоор

ашиглана. Үүнд: орон сууцны дүүргүүд, албан

байгууллагууд болон үйлдвэрийн газрын

Халаалтын систем,

Төвлөрсөн дулааны хангамжийн сүлжээ,

Орон сууцны халаалтын тоноглол

Орон мууцны дүүргийн дулаан хангамжийн

тоноглол

Кондиционерийн систем

Хөргөлтийн төхөөрөмж

Үүнээс гадна эдгээр насосыг доорхи системүүдэд

шингэн бодис болон ус дамжуулах зориулалтаар

ашиглах боломжтой. Үүнд:

Угаалгын төхөөрөмж,

Ахуйн хэрэглээний усан хангамж

Үйлдвэрийн ионоглол

Тоног төхөөрөмжийн зохистой ажиллагааг хангахын

тулд ашиглалтын өгөгдлүүд нь насосны хүчин

чадлын хязгаарын хүрээнд багтаж байх нь чухал

гэдгийг анхаарна уу.

5.1. Ажлын шингэн

Насосаар шахах шингэн нь дэлбэрэх аюулгүй, хатуу

эд, ширхэггүй, цэвэр байх хэрэгтэй. Мөн насосны

материалд механик буюу химийн нөлөө үзүүлэх

бодис агуулаагүй байх хэрэгтэй.

Page 5: TP, TPD насос Ашиглалтын заавар · жингийн төв нь таталцлын төвөөс доош байрласан тул насосыг их биеэс

4

Жишээ нь:

Төвлөрсөн дулаан хангамжийн системийн ус

(усны чанар нь халаалтын системийн усны

стандарт шаардлагыг хангасан байх хэрэгтэй)

Хөргөлтийн ус

Ахуйн хэрэглээний ус

Үйлдвэрийн шингэн

Зөөлрүүлсэн ус

Уснаас илүү нягтралтай буюу зуурамтгай чанарын

шингэнийг шахах шаардлагатай бол

Даралтын уналт

Гидравлик хүчин чадлын бууралт

насосны хүчин чадлын өсөлт зэрэг хүчин

зүйлийг харгалзан үзэх шаардлагатай.

Ийм тохиолдолд илүү өндөр хүчин чадалтай

хөдөлгүүрийг ашиглах нь зүйтэй. Лавлах хэрэгтэй

бол Грундфос компаний Монгол дахь төлөөлөгчийн

газарт хандана уу.

Насосны голны EPDM резинэн цагирган нягтруулга

нь юуны өмнө ус шахахад зориулсан болно.

Хэрвээ эрдэс буюу нийлмэл тос агуулсан ус, эсвэл

уснаас өөр шингэн шахах шаардлагатай бол насосны

голны өөр зохих материалаар хийсэн цагирган

нягтруулгыг сонгох нь зүйтэй.

6. Угсралт

Анхаар! Халуун шингэн шахахдаа

тоноглолын дэргэд ажиллаж буй хүмүүс

санамсаргүй халуун гадаргуунд хүрч түлэгдэх

аюулаас сэргийл.

Насосыг агааржуулалт сайтай, хуурай, хөлдөлтөөс

хамгаалсан газар суурилуулах шаардлагатай.

Зууван боолтны нүхтэй фланц (PN6/10) бүхий

насосыг угсрахдаа шайбыг нь доор Зураг 5-т заасны

дагуу угсар.

Зураг 5. Зууван боолтны нүхний шайбан жийрэг

Насосны гадар гэр дээрх сумны чиглэл нь шингэний

урсгалын чиглэлийг заадаг.

11 КВт хүртэлх хүчин чадлын хөдөлгүүртэй насосыг

хэвтээ ч, босоо ч байрлалаар суурилуулах

боломжтой.

11 КВт ба түүнээс дээш хүчин чадлын хөдөлгүүртэй

насосыг зөвхөн хэвтээ шугам хоолойн дээр,

хөдөлгүүр нь босоо байрлалтайгаар суурилуулах

хэрэгтэй.

Анхаар Хөдөлгүүрийг хэзээ ч хэвтээ голны

түвшнээс доош түвшинд байрлуулж

болохгүй

Үзлэг үйлчилгээний зориулалтаар, эсвэл хөдөлгүүр

/насосны толгойг авах зорилгоор, хөдөлгүүрийн дээд

талд

4.0 КВт хүртэлх хүчин чадлын хөдөлгүүрийн

хувьд–300 мм

5.5 КВт ба түүнээс дээш хүчин чадлын

хөдөлгүүрийн хувьд – 1 м зай үлдээх

шаардлагатай. (Зураг 6)

Зураг 6. Хөдөлгүүрийн дээд талд шаардагдах зай

Хэвтээ шугаман дээр суурилуулсан хос толгойт

насосны агаар гаргагч хаалтыг насосны гэрний

хамгийн дээд талд тавих хэрэгтэй (Зураг 7).

Агаар гаргагч хаалтыг тусад нь нийлүүлдэг.

Page 6: TP, TPD насос Ашиглалтын заавар · жингийн төв нь таталцлын төвөөс доош байрласан тул насосыг их биеэс

5

Зураг 7. Автомат агаар гаргагч

Хэрвээ шингэний температур нь орчны

температураас бага бол насос зогсох үед мотор дотор

конденсац үүсэж магадгүй. Ийм тохиолдолд моторын

фланцны юүлэх хаалт нь нээлттэй, доош чиглэсэн

байх хэрэгтэй (Зураг 8).

Зураг 8. Моторын фланцны юүлэх нүх

Хэрвээ хос толгойт насосыг 00С/320F-ээс доош

температуртай шингэнийг шахахад ашиглаж байгаа

бол шингэн нь хөлдөж муфт нь гацаж болзошгүй.

Ийм тохиолдолд халаагчаар халааж болно. Ер нь

боломжтой л бол насосыг (11 КВт-аас доош хүчин

чадлын хөдөлгүүртэй насос) хэвтээ байрлалтайгаар

угсрах хэрэгтэй (Зураг 7).

Анхаар Техникийн өгөгдлүүд нь ард 10-р бүлэгт

заасан хязгаараас хэтрэх ёсгүй.

6.1. Шугам хоолойн холболт

Насосан дээр засвар үйлчилгээ хийх цэвэрлэх үед

насосаа тусгаарлах зорилгоор насосны хоёр талд

таслах хаалт угсрах хэрэгтэй.

Насос нь шугам хоолой дээр холбоход тохиромжтой,

гэхдээ насосны хоёр талын шугам хоолой нь сайн

тулгууртай байх хэрэгтэй. ТР25-50, 25-90, 32-50, 32-

90, 40-50, 40-90 төрлийн насоснуудыг зөвхөн шугам

хоолойн дээр угсрах боломжтой.

Шугам хоолойг холбохдоо шугам хоолой нь

жингээрээ насос дээрээс дарахгүй байлгахыг

Анхаарна уу. Мөн насосны тулгуур хийхдээ шугам

хоолойн диаметрийн хэмжээг Анхаарна уу.

Сүлжээний тунадас хуримтлагдахаас сэргийлж

насосыг сүлжээний нам хэсэгт бүү суурилуул.

Насосаа суурилуулахдаа тоноглол дотор агаар

түгжигдэхээс, ялангуяа насосны сорох талд агаар

түгжигдэхээс сэргийл (Зураг 9).

Зураг 9. Насосны сорох талын шугам хоолой

Анхаар Насосыг ажиллуулахдаа шахах

талын хаалтыг нээлттэй байлгах

хэрэгтэй. Эс тэгвэл насосны дотор

температур өсөж уур үүсэн насосыг

гэмтээх аюултай.

Хэрвээ шахах талын хаалтыг хаалттай байхад

насосыг ажиллуулах шаардлага гарвал, шахах талын

хоолойд тойруу шугам холбож насосаар аль

болохоор бага шингэн өнгөрүүлэх хэрэгтэй. Юүлэх

хоолойг бак руу холбох боломжтой. Ер нь хамгийн

бага зарцуулалт нь ашигт ажиллагааны үеийн дээд

зарцуулалтын 10%-тай тэнцүү зарцуулалт байнга

байх шаардлагатай.

Ашигт ажиллагааны дээд коэффициент,

зарцуулалтын түвшин хоёрыг насосны шошгон дээр

заасан байдаг.

6.2. Дуу чимээ ба чичиргээг бууруулах

Насосны ашигт ажиллагааг дээд түвшинд хүргэж дуу

чимээг хамгийн бага түвшинд байлгахын тулд

насосны чичиргээг шингээх хэрэгтэй. Ер нь 11 КВт

ба түүнээс дээш хүчин чадлын хөдөлгүүртэй

насоснууд, мөн 90 кВт ба түүнээс дээш хүчин чадлын

хөдөлгүүрүүдийг чичиргээ бууруулагчтай угсрах нь

зүйтэй. Бага хүчин чадлын хөдөлгүүртэй насос ч

заримдаа дуу чимээ, чичиргээ ихтэй байдаг.

Page 7: TP, TPD насос Ашиглалтын заавар · жингийн төв нь таталцлын төвөөс доош байрласан тул насосыг их биеэс

6

Хөдөлгүүрийн зүрхэвчийн эргэлт, шугам хоолой

болон холбоос доторхи агаарын урсгал дуу чимээ,

чичиргээ үүсгэдэг. Дуу чимээг нь бууруулахын тулд

бетон суурь, чичиргээ бууруулагч, ÷è÷èðãээ øèíãээõ

уян холбоос зэргийг ашиглах нь зүйтэй.

Зураг 10. ТР насосны суурь

А. Уян холбоос

В. Насосны суурь

С. Чичиргээ бууруулагч

6.3. Суурь

Насосыг хөдөлгөөнгүй, тогтвортой байлгахын тулд

бетон суурь дээр суурилуулах нь зүйтэй. Бетон суурь

нь насосны зангилааг бүхэлд нь даах даацтай, аливаа

чичиргээ, цохилтыг шингээх чадвартай байх

хэрэгтэй. Бетон суурийн жин нь насосны нийт

зангилааны жингээс 1,5 дахин их байх ёстой.

Насосыг суурин дээр суурилуулаад бэхэлж чангал.

(Зураг 10)

6.3.1. TP(D) серийн 300 насосны суурь

150 кг ба түүнээс дээш жинтэй ТPD 300 серийн

насосыг доор хүснэгтэнд заасан хэмжээний бетон

суурин дээр угсрах хэрэгтэй. 300 кг ба түүнээс дээш

жингийн TPD 300 серийн насосны хувьд ч мөн

доорхи зөвлөлгөөг баримтлах хэрэгтэй.

Зураг. 11 ТР(D) 300 серийн насосны суурь

Мөн ард Хавсралтын Зураг А, В, С-г үзнэ үү.

Бетон суурийн хэмжээ

Насос

жин

(кг)

Y

(өндөр)

(мм)

Z

(урт)

(мм)

X

(өргөн)

(мм)

150 280 565 565

200 310 620 620

250 330 670 670

300 360 710 710

350 375 750 750

400 390 780 780

450 410 810 810

500 420 840 840

550 440 870 870

600 450 900 900

650 460 920 920

700 470 940 940

750 480 970 970

800 490 990 990

850 500 1010 1010

900 510 1030 1030

950 520 1050 1050

1000 530 1060 1060

1050 540 1080 1080

1100 550 1100 1100

1150 560 1100 1100

1200 560 1130 1130

1250 570 1150 1150

1300 580 1160 1160

1350 590 1180 1180

1400 600 1190 1190

1450 600 1200 1200

1500 610 1220 1220

1550 620 1230 1230

1600 620 1250 1250

1650 630 1250 1250

1700 635 1270 1270

Page 8: TP, TPD насос Ашиглалтын заавар · жингийн төв нь таталцлын төвөөс доош байрласан тул насосыг их биеэс

7

6.4. Цахилгааны холболтын хайрцгийн байрлал

Анхаар ! Насос дээр засвар үйлчилгээний

ажил хийхийн өмнө насосаа тэжээлээс салга.

Цахилгааны холболтын хайрцгийг 90 хэмээр эргүүлж

4 өөр чиглэлээр байрлуулах боломжтой. Холболтын

хайрцгийн чиглэлийг дараах байдлаар эргүүлж

өөрчилнө.

Шаардлагатай бол муфтын тогтоогчийг муфтыг нь

салгалгүйгээр отверткаар салга.

Хөдөлгүүрийг насостой холбосон эргийг нь салга

Хөдөлгүүрээ шаардлагатай чиглэл рүү нь

эргүүлээд байрлуул

Эргийг нь хийгээд сайн чангал

Муфтын тогтоогчийг нь угсар.

6.5. Насосны суурь хавтан

Ганц толгойт насос (ТР 25-50, 25-90, 32-50, 32-90, 40-

50, 40-90-аас бусад) нь ёроолдоо хоёр нүхтэй, түүгээр

нь Грундфос компаний нийлүүлсэн суурь хавтанг

насостой бэхэлдэг. Суурь хавтанг тусдаа захиалгаар

нийлүүлдэг.

Хос толгойт насосны гадар гэрний ёроолд суурь

хавтанг бэхлэх 4 нүх байдаг. Зарим хос толгойт

насосны суурь хавтан хоёр хэсгээс бүрдсэн байдаг.

Суурь хавтангийн хэмжээг ард (х.270) үзнэ үү

6.6. Хөлдөхөөс хамгаалах

Өвлийн улиралд насосаа хэрэглэхгүй бол шингэнийг

нь юүлж хоослох хэрэгтэй.

7. Цахилгааны холболт

Цахилгааны холболтын ажлыг орон нутгийн хууль

журмын дагуу гүйцэтгэх шаардлагатай.

Анхаар! Холболтын хайрцгийн тагийг авахын

өмнө, насосаа задлахын өмнө тэжээлээс салга.

Ашиглалтын хүчдэл, давтамжийг шошгон дээр нь

заасан байдаг. Моторын хүчдэл нь цахилгаан

хангамжиндаа тохирсон байх ёстой гэдгийг Анхаар.

Хөдөлгүүрийг тэжээлд холбохдоо хөргүүр, стартер,

автомат таслуураар дамжуулж холбоно. Хөргүүрийн

хүчдэл нь хөдөлгүүрийн шошгон дээр заасан

номинал гүйдлийн утгаас хэтрэх ёсгүй. Автомат

таслуурын хүчдэл нь хөдөлгүүрийн номинал

хүчдэлтэй тэнцүү буюу түүнээс илүү байх хэрэгтэй.

3-фазын хөдөлгүүрийг “од” буюу “гурвалжин”

схемээр тэжээлд холбохдоо хөдөлгүүрийн шошгон

дээр заасан өгөгдлийн дагуу холбох хэрэгтэй.

“гурвалжин” холболтын схемийг “D” буюу “”

тэмдгээр тэмдэглэсэн байдаг.

“од” холболтын схемийг “Ү” тэмдгээр

тэмдэглэсэн байдаг.

Жишээлбэл, 3-фазын хөдөлгүүрийн шошгон дээр

“220/380Y” гэсэн тэмдэг байвал 220 вольтын

хүчдэлийг нь “гурвалжин” схемээр, 380 вольтын

хүчдэлийг “од” схемээр холбоно гэсэн үг.

Цахилгааны холболтыг холболтын хайрцгийн тагны

дотор талд холболтын схемийг заасан болно.

Грундфос компаний MG, MMG төрлийн, 3 кВт ба

түүнээс дээш хүчин чадлын хөдөлгүүр нь ТР211

буюу РТС хэт халалтын таслууртай. Энэ хэт

халалтын таслуурыг удирдлагын схемд холбож

хөдөлгүүрийг хэт халахаас хамгаалж ашиглах нь

зүйтэй. Энэхүү хэт халалтын РТ211 таслуурыг

зөвхөн эсэргүүцэл өөрчлөгдөхөд гинжин холбоог

автоматаар таслах автомат удирдлагын блокоор

(жишээ нь MS220 буюу түүнтэй ижил төрлийн)

дамжуулан холбох хэрэгтэй.

Нэг фазын хөдөлгүүр нь дотроо хэт халалтын

таслууртай бөгөөд удирдлагын схемд холбох

шаардлагагүй.

Анхаар Ажилд залгахын өмнө насосыг заавал

шингэнээр дүүргээд хийг нь гаргасан байх

ёстой.

7.1. Давтамж хувиргагчаар удирдах

Анхаар 440 В хүртэлх хүчдэлээр ажилладаг MEZ

63, MG71, MG80 насоснуудыг 650 В-аас

дээш хүчдэлийн огцом хэлбэлзлээс (хоёр

контакзтын хавчаарын хоорондын дээд

хүчдэл) хамгаалсан байх шаардлагатай.

Грундфос компаний насоснууд нь:

90 ба түүнээс дээш хэмжээний раамтай бүх 3 фазын

хөдөлгүүрийг давтамж хувиргагчаар удирдах

боломжтой.

Давтамж хувиргагч холбох нь хөдөлгүүрийн

ачааллыг нэмэгдүүлдэг тул хэвийн үед хөдөлгүүрийн

дуу чимээ ихсэх магадлалтай. Үүнээс гадна давтамж

хувиргагч нь том хөдөлгүүрийн холхивчны

хүчдэлийн огцом хэлбэлзэл үүсдэг.

Давтамж хувиргагч ашиглаж байгаа тохиолдолд доорхи зүйлсийг Анхаарах хэрэгтэй. Үүнд:

75 ба түүнээс дээш КВт-ын 2, 4, 6 туйлт

хөдөлгүүрийн холхивчийг дамжин өнгөрөх

цахилгааны гүйдлээс хамгаалахын тулд нэг

холхивчийг нь тусгаарлах хэрэгтэй

Page 9: TP, TPD насос Ашиглалтын заавар · жингийн төв нь таталцлын төвөөс доош байрласан тул насосыг их биеэс

8

Дуу чимээний түвшин их байвал, давтамж

хувиргагч хөдөлгүүр хоёрын хооронд дуу

намжаагч dU/dt фильтр угсрах хэрэгтэй. Дуу

намжаах онцгой шаардлагатай бол синусан фильтр

ашиглах нь зүйтэй.

Давтамж хувиргагч хөдөлгүүр хоёрын хоорондын

кабелийн урт нь хөдөлгүүрийн ачаалалд

нөлөөлдөг. Ийм учраас кабелийн урт нь давтамж

хувиргагчийн үйлдвэрлэгчийн зааврын дагуу байх

шаардлагатай.

500-690 В-ын хүчдэлийн тэжээлд холбох бол, эсвэл

дууны фильтр угсрах, эсвэл сайжруулсан

ороомгийн тусгаарлагчтай хөдөлгүүр угсрах

хэрэгтэй.

690В ба түүнээс дээш хүчдэлийн тэжээлд холбох

бол зөвхөн сайжруулсан ороомгийн тусгаарлагчтай

хөдөлгүүр ашиглах шаардлагатай.

7.1.1. Грундфос компаниас өөр үйлдвэрлэгчийн

хөдөлгүүр

Грундфос компаниас өөр үйлдвэрлэгчийн

хөдөлгүүр хэрэглэх болбол Грундфос компаниас,

эсвэл үйлдвэрлэгчээс нь зөвдөгөө авна уу.

8. Ажилд залгах

Анхаар Насосаа дүүргээд агаарыг нь гаргахаас

нааш ажилд залгахыг хориглоно. Хийг нь

гаргах үед агаар гаргагч хаалт дээшээ

чиглэсэн байх ёстой.

8.1. Дүүргэх

Шингэний түвшин нь насосны сорох талын

шугам хоолойн түвшнээс дээш байрласан битүү

юмуу нээлттэй системийн хувьд:

1. Шахах талын таслах хаалтыг хаагаад моторын

суудлын агаар гаргагч хаалтыг сулла, Зураг 12.

Анхаар! Агаар гаргагч хаалтны чиглэлийг

шалгаж, хаалтаар цацагдах шингэн хүн болон

тоноглолыг гэмтээхээс сэргийл. Ялангуяа халуун

шингэнтэй ажиллаж байгаа үед, халуун шингэн

юмуу ууранд түлэгдэх аюулаас сэргийл.

2. Сорох талын таслах хаалтыг, агаар гаргах

хоолойноос шингэнийг тогтуун урсах хүртэл

аажмаар нээ.

3. Агаар гаргагчийн эргийг нь чангалаад таслах

хаалтыг бүрэн нээ.

Шингэний түвшин нь насосны сорох талын

шугам хоолойн түвшнээс доор байрласан нээлттэй

системийн хувьд:

Насосыг ажилд залгахын өмнө сорох шугам ба

насосыг шингэнээр дүүргээд агаарыг нь гаргасан

байх ёстой.

1. Шахах талын таслах хаалтыг хаагаад сорох талын

таслах хаалтыг бүрэн нээ.

2. Агаар гаргагч хаалтын эргийг нь сулла. (Зураг 12)

3. Насосны байрлалаас хамааран аль нэг заглушкийг

нь тайлж ав.

4. Дүүргэх сувгаар дамжуулан насос болон сорох

шугамаа дүүргэ.

5. Битүү хаалтаа /заглушкаа/ буцааж таглаад чангал.

6. Агаар гаргагч хаалтаа чангал.

Шаардлагатай бол сорох талын шугамыг насосонд

холбохоос өмнө шингэнээр хагас дүүргээд агаарыг нь

гаргасан байж болно. Дараа нь дүүргэгч тоноглолыг

насосны өмнө угсарч болно.

Зураг 12. Агаар гаргагчийн байрлал

8.2. Эргэлтийн чиглэлийг шалгах

Эргэлтийн чиглэлийг шалгахдаа насосыг шингэнээр

дүүргэсэн байх ёстой.

Анхаар! Муфтыг нь авбал насосны голыг

дахин төвлөрүүлэх шаардлагатай

болдог тул эргэлтийн чиглэлийг

шалгахдаа хөдөлгүүрийг нь салгасан

байдлаар шалгаж болохгүй.

Насосны гадар гэр дээр эргэлтийн чиглэлийг сумаар

заасан байдаг.

8.3. Ажилд залгах

1. Насосыг ажилд залгахын өмнө сорох талын таслах

хаалтыг бүрэн нээж шахах талын таслах хаалтыг

хагас хаа.

2. Насосаа залга

Page 10: TP, TPD насос Ашиглалтын заавар · жингийн төв нь таталцлын төвөөс доош байрласан тул насосыг их биеэс

9

3. Насосаа залгахдаа хөдөлгүүрийн суудлын агаар

гаргагч хаалтыг нээж хаалтаар шингэн тогтуунаар

урсан гартал агаарыг нь гарга. Зураг 12.

Агаар гаргагч хаалтны чиглэлийг шалгаж,

хаалтаар цацагдах шингэн хүн болон тоноглолыг

гэмтээхээс сэргийл.

Ялангуяа халуун шингэнтэй ажиллаж байгаа үед

халуун шингэн ууранд хүн болон тоноглол

түлэгдэж гэмтэх аюулаас сэргийл.

4. Шугам хоолойг шингэнээр дүүргэсний дараа

шахах талын таслах хаалтыг аажмаар бүрэн нээ.

8.4. Залгах/ зогсоох давтамж

Хүрээний хэмжээ

Цагт залгах максимум

тоо

Туйлын тоо

2 4 6

56-71 100 250 350

80-100 60 140 160

112-132 30 60 80

160-180 15 30 50

200-225 8 15 30

250-315 4 8 12

Хос толгойт насосны хувьд хоёр насосыг тэнцүү

тоогоор сэлгэн ажиллуулах, жишээлбэл, долоо

хоногт нэг удаа сэлгэж ашиглалтын цагийг хоёр

насосны дунд хуваах нь зүйтэй. Насосыг сэлгэхдээ

гараар, эсвэл тохиромжтой насосны удирдлага

ашиглан автоматаар сэлгэх боломжтой.

Хэрэв хос толгойт насосыг хэрэглээний халуун

усны системд ашиглаж байгаа бол хоногт нэг удаа

сэлгэн ажиллуулж нөөцөнд зогссон насосыг хагтаж

бөглөрөхөөс хамгаалах хэрэгтэй.

Насос сэлгэхдээ автоматаар сэлгэн залгах тоноглол

ашиглах нь зүйтэй.

9. Засвар үйлчилгээ

Анхаар! Насос дээр засвар үйлчилгээний ажил

хийхийн өмнө насосаа тэжээлээс салга.

9.1. Насос

Ер нь энэ төрлийн насосанд засвар үйлчилгээ

шаардлагагүй.

Хэрвээ насосыг удаан хугацаагаар хоосолж

ажиллуулахгүй зогсоох болбол голны нягтруулга

наалдаж гацахаас хамгаалан муфт хөдөлгүүрийн

суудал хоёрын завсар бага хэмжээний тос дусаа.

9.2. Хөдөлгүүр

Хөдөлгүүрт тогтмол хугацаанд үзлэг хийж шалгаж

байх хэрэгтэй. Агааржуулалтыг зохих түвшинд

байлгахын тулд хөдөлгүүрийг цэвэрхэн байлгах

шаардлагатай. Хэрвээ насосыг тоос ихтэй газар

суурилуулсан бол насосыг байнга шалгаж цэвэрлэж

байх шаардлагатай.

Тосолгоо:

11 КВт хүртэлх хүчин чадлын хөдөлгүүрийн

цагирган нягтруулга нь мөнхийн тосолгоотой тул

тослох шаардлагагүй.

11 КВт ба түүнээс дээш хүчин чадлын хөдөлгүүрийн

холхивчийг хөдөлгүүрийн шошгон дээрх зааврын

дагуу тослох хэрэгтэй.

Хөдөлгүүрийг доорхи шаардлагыг хангасан литий

суурьтай тосоор тослох шаардлагатай. Үүнд:

Зэрэглэл: NLGL-ийн 2 юмуу 3

Суурь тосны зуурамтгай чанар: 400С-д (~+1040F)

70-150 cSt

Байнгын ашиглалтын үеийн температурын хязгаар:

-300С (~-220F)-аас +1400С (~+2840F)

9.3. Үйлчилгээ

Анхаар ! Хэрвээ шахах шингэн нь эрүүл мэндэд

хортой бол тус насосыг бохирдсон ангилалд оруулж

тооцно.

Хэрвээ Грундфос компаниар насосны засвар

үйлчилгээг хийлгэх бол насосаа компани руу

илгээхээс өмнө ашигласан шингэний талаар

тодорхой мэдээллийг өгөх шаардлагатай. Эс тэгвэл

Грундфос компани нь насосыг хүлээн авахаас

татгалзах эрхтэй. Насосыг буцаах зардлыг хэрэглэгч

төлөх болно.

9.4. Насосны голны төвлөрүүлэлт

Угсралтын явцад юмуу, засвар үйлчилгээний

зорилгоор хөдөлгүүрээс нь салгасан бол

хөдөлгүүрийг нь эргүүлж угсарсны дараа насосны

голыг төвлөрүүлэх шаардлагатай.

Page 11: TP, TPD насос Ашиглалтын заавар · жингийн төв нь таталцлын төвөөс доош байрласан тул насосыг их биеэс

10

9.4.1. Хоёр хэсэг муфттай насос

100 ба 200 серийн насос:

Голны түгжээсийг насосны гол дээрээ тогтоосон

эсэхийг шалга.

Насосны голыг дараах аргаар төвлөрүүл

1. Муфтын түгжээг салгаж ав.

2. Зургаан талт түлхүүрийг муфт руу шургуулаад сул

орхи

3. муфт ба насосны голыг аль болохоор дээш нь

(хөдөлгүүр рүү) өргөж насос хөдөлгүүр хоёрын

голыг хооронд нь тулга (Зураг 13).

Зураг 13. Муфт ба насосны голыг өргөж байгаа нь

4. Муфтын зургаан талт түлхүүрээ 5 Nm (0.5 кpm)

хүртэлх хүчээр эргүүлэн чангал

5. муфтын хоёр талын зай адил тэнцүү байгаа эсэхийг

шалга.

6. эргийг нь хоёр хоёроор нь Зураг 14-т заасан аргаар

доор хүснэгтэнд заасан хүчээр чангал

Зургаан талт

түлхүүр

Эргэлтийн момент

М6 х 20 13 Nm (1.3 kpm)

M8 x 25 31 Nm (3.1 kpm)

7. Муфтаа угсраад чангал

Зураг 14. Эргийг нь чангалах

9.4.2. Угсармал гол/муфттай насос

Угсармал гол/муфттай насосны хувьд, хөдөлгүүрийг

нь салгахгүй байх нь зүйтэй. Хэрвээ хөдөлгүүрийг нь

салгавал, дараа нь моторыг эргүүлж угсрахын тулд

моторын суудлыг нь салгах шаардлагатай болно. Эс

тэгвэл голны нягтруулгыг гэмтээх аюултай.

9.5. Битүү фланц

Хос толгойт насосны хувьд, насосны гэрний

жийргэвч бүхий битүү фланц нийлүүлэх боломжтой.

Зураг 15.

Зураг 15. Битүү фланцыг угсрах нь

Насосанд үйлчилгээ хийхдээ бусад насосны

ажиллагаанд саад болохгүйн тулд тухайн насосыг

битүү заглушкаар тусгаарлаж хаана.

Page 12: TP, TPD насос Ашиглалтын заавар · жингийн төв нь таталцлын төвөөс доош байрласан тул насосыг их биеэс

11

10. Техникийн өгөгдлүүд

10.1. Орчны температур, өндөржилт

Орчны дээд температур нь +550С (~+1310F) байна.

10.2. Шингэний температур

-250C (~-130F) – +1400C (~+2880C)

Шингэний дээд температур нь насосны төрөл болон

голны механик нягтруулгын төрлөөс хамаарна.

Насосны их биеийн цутгасан материал, хаана

хэрэглэж байгаагаас хамааран шингэний

температурын түвшинг орон нутгийн хууль журмын

дагуу хязгаарласан байж болно.

Шингэний температурын хязгаарыг насосны шошгон

дээр заасан болно.

Анхаар! Хэрвээ насосыг өндөр температурын

шингэнд ашиглавал ашиглалтын хугацаа

багасах тул голны нягтруулгыг арай олон

удаа солих шаардлагатай болно.

10.3. Ашиглалтын даралт / туршилтын даралт

Шахалтын туршилтыг +200C (~+680F)-ийн

температурт зэврэл-тийн эсрэг бодисын найрлагатай

усаар хийсэн болно.

Даралтын

шатлал

Ашиглалтын

даралт

Туршилтын

даралт

бар МРа бар МРа

PN6 6 0.6 10 1.0

PN6 / PN10 10 1.0 15 1.5

PN16 16 1.6 24 2.4

10.4. Сорох талын даралт

Насосны зохистой намуун ашиглалтыг хангахын

тулд сорох талын даралтыг (сүлжээний даралт) зөв

тохируулах хэрэгтэй. Ард Хавсралт үзнэ үү

Сорох талын онцгой даралтын тооцоолох

шаардлагатай болбол Грундфос компаний Монгол

дахь төлөөлөгчийн газарт хандана уу.

Манай хаяг : Грундфос компаний Монгол дахь

төлөөлөгчийн газар, Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг,

Жуулчны гудамж 34-р төв, 504 тоот

10.5. Ангилал

Мотор дээрх юүлэх хаалтны битүү нүх : IP 55

Мотор дээрх юүлэх хаалтны нээлттэй нүх : IP 44

(Юүлэх нүх, Зураг 8-г үз)

10.6. Цахилгааны өгөгдөл

Хөдөлгүүрийн шошгыг үзнэ үү.

10.7. Дуу чимээний түвшин

Нэг фазын насосны хувьд :

Насосны дуу чимээний түвшин – <70dB(A)

Гурван фазын насосны хувьд : Хавсралт үзнэ үү

10.8. Ажлын орчин

Насосанд гэмтэл учруулахгүй, дэлбэрэх зүйлгүй

орчин байна.

Харьцангуй чийгшил: максимум 95%

Page 13: TP, TPD насос Ашиглалтын заавар · жингийн төв нь таталцлын төвөөс доош байрласан тул насосыг их биеэс

12

11. Гэмтэл тодорхойлох/засах

Анхаар !

Клеммийн хайрцгийг задлахын өмнө болон насосыг буулгаж/зөөхийн өмнө цахилгаан тэжээлээс

салгаж, санамсаргүй тохиолдлоор эргэж залгагдахаас хамгаалсан байх ёстой.

Гэмтэл Шалтгаан

1. Хөдөлгүүр залгахад

асахгүй

a) тэжээл ирэхгүй

b) гал хамгаалагч шатсан

c) хөдөлгүүрийн стартер зогссон

d) хөдөлгүүрийн стартер контакт авахгүй буюу ороомог гэмтсэн

e) удирдлага гэмтэлтэй

f) хөдөлгүүр гэмтэлтэй

2. Тэжээлд залгангуут

хөдөлгүүрийн стартер

хэт ачааллаас болж

зогссон

a) нэг гал хамгаалагч шатсан

b) моторын стартер контактлахгүй

c) кабелийн холболт сул буюу гэмтэлтэй

d) хөдөлгүүрийн ороомог гэмтэлтэй

e) насос бөглөрсөн

f) хэт ачааллын хязгаарыг хэт багаар тохируулсан

3. Хөдөлгүүрийн стартер

хэт ачааллаас болж үе

үе зогссон

a) хэт ачааллын хязгаарыг хэт багаар тохируулсан

b) оргил үеийн хүчдэл буурсан

c) даралтын уналь хэт бага

4. Хөдөлгүүрийн стартер

зогсоогүй боловч насос

ажиллахгүй

a) тэжээл ирэхгүй

b) гал хамгаалагч шатсан

c) хөдөлгүүрийн стартер контакт авахгүй буюу ороомог гэмтсэн

d) Удирдлагын гал хамгаалагч гэмтэлтэй

5. Насосны хүчин чадал

тогтмол биш

a) Насосны сорох даралт хэт бага (хий сорсон)

b) Сорох шугам эсвэл насос бохирдож бөглөрсөн

c) Насос хий сорсон

6. Насос усаа шахахгүй a) Сорох шугам эсвэл насос бохирдож бөглөрсөн

b) Буцаахгүй клапан нь хаалттай байрлалд түгжигдсэн

c) Сорох шугам гоожилттой

d) Сорох шугам буюу насос хий сорсон

e) Хөдөлгүүр буруу тийшээ эргэсэн

7. Насосыг унтраахад

буруу тийшээ эргэсэн

a) Сорох шугам гоожилттой

b) Буцаахгүй клапан гэмтэлтэй

c) Буцаахгүй клапан нь нээлттэй буюу хагас нээлттэй байрлалд түгжигдсэн

8. Голны нягтруулгаар

гоожилттой

a) Насосны төвлөрөлт алдагдсан

b) Голны нягтруулга муудсан

9. Дуу чимээ их a) Насос хий сорсон

b) Насосны голны байрлал тэгш бус тул насосны эргэлт саадтай (үрэлт үүссэн)

c) Давтамж хувиргагч ажиллаж байгаа

d) Насосны зангилаанд давтамж

e) Насосанд хог орсон

10. насос унтрахгүй

(Зөвхөн автомат

удирдлагатай насосны

хувьд)

a) Насос зогсоох хязгаарын утгыг хэт өндөр тохируулсан

b) зарцуулалт хэт их

c) шахах талын шугам хоолой гоожилттой

d) насосны голны эргэлтийн чиглэл буруу

e) шугам хоолой, хаалт, фильтр бохирдсон

f) таслуур гэмтэлтэй

Page 14: TP, TPD насос Ашиглалтын заавар · жингийн төв нь таталцлын төвөөс доош байрласан тул насосыг их биеэс

13

11. Ашиглалтын хугацаа их

(зөвхөн автомат

удирдлагатай насосанд

хамаарна)

a) Насос зогсоох хязгаарын утгыг хэт өндөр тохируулсан

b) шугам хоолой, хаалт, фильтр бохирдсон

c) насос бага зэрэг буюу ихээр бөглөрсөн

d) зарцуулалт хэт их

e) шахах талын шугам хоолой гоожилттой

* Заримдаа нөөцний насосны гол аажмаар эргэлддэг, гэхдээ энэ бол гэмтэл биш.

12. Үйлдвэрлэгчийн баталгаа

Бүтээгдэхүүний баталгаат хугацаа нь худалдсан өдрөөс эхлэн 24 сар. Бүтээгдэхүүнийг худалдахдаа Баталгааны

Талон олгоно. Баталгаат үйлчилгээний нөхцлийг Баталгааны талон дээр заасан болно.

Page 15: TP, TPD насос Ашиглалтын заавар · жингийн төв нь таталцлын төвөөс доош байрласан тул насосыг их биеэс

14

СУУРЬ ХАВТАНГИЙН ХЭМЖЭЭ

Зураг А

Зураг В

Зураг С