24
Улс төрийн намыг санхүүжилт ба хандивлагчид Өнөөдөр манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа улс төрийн намууд сонгуулийн кампанийн зардлaa хэрхэн санхүүжүүлж буй бодит нөхцөл байдал1 дээр тулгуурлан түүнээс үүдсэн нийгмийн үр дагавар, ялангуяа сөрөг асуудлыг энэхүү илтгэлээрээ хөндөн гаргахыг оролдлоо. Манай улсад үйл ажиллагаа явуулж буй бүхий л нам хатуу гишүүнчлэлтэй, чанга хэв маягт хамаарна. Ийм намууд нь орон нутагт бүхэлдээ тархсан салбартай, байнгын аппарат ажиллуулах шаардлагатай байдаг учир байнга санхүүгийн /мөнгөний/ бэрхшээлтэй тулгардаг байна. Намууд санхүүжилт олох нэлээд хэдэн хувилбар байдгийг дурдвал гишүүдийн татвар, төрийн дэмжлэг, хандив авах гэсэн гурван үндсэн хэлбэртэй байна. Эхний хэлбэрийн хувьд намын гишүүдийн татвар нь намын орлогын үндсэн эх үүсвэр болох ѐстой боловч өнөөгийн байдлаар энэ нь намуудын үйл ажиллагааны зардлыг санхүүжүүлэхэд хангалтгүй юм. Үүнийг хүн амын орлого бага байгаа тул намын гишүүдээсээ татвар авч чаддаггүй, ихэнх намын хувьд татвар авах механизм нь зүгшрээгүй, намын гишүүд нь татвар өгч хэвшээгүй зэрэгтэй холбон тайлбарлаж болох талтай. Харин хоѐр дахь хэлбэрийн хувьд зөвхөн парламентад суудалтай нам л улсын төсвөөс мөнгө авдаг жишигтэй. Тийм учраас өнөөгийн улс төрийн намуудын санхүүгийн эх үүсвэр нь ихэвчлэн бизнесийн салбарын хандиваас бүрддэг бөгөөд тэр хэрээрээ хандивлагчид намуудад гүнзгий нөлөөтэй байдаг байна. Өнөөдөр манай улсад үйлчилж байгаа Улс төрийн намуудын тухай хууль, Сонгуулийн тухай хууль зэрэг холбогдох эрх зүйн актанд анализ хийж үзвэл улс төрийн намын санхүүжилтийн талаар нарийн зохицуулалт үгүйлэгдэж байгаа нь харагдана. Ялангуяа санхүүжилт хийх эх сурвалж, тэдгээрийн нарийн зааг ялгаа, цаашилбал хандивийн хэмжээ, зэргийг зааж өгөөгүй, мөн хуулийн зарим нэг заалтыг биелүүлэх субьектийг нарийвчлан тодорхойлоогүй, хэлбэр төдий шинж чанартай заалтууд багагүй байгаа нь эл саналыг дэвшүүлэхэд хүрч байна. Чухамдаа тийм ч учраас улс төрийн намын санхүүжилтийн асуудал хаалттай сэдэв байсаар ирлээ. Хандивлагчид улс төрийн намын үйл ажиллагааг санхүүжүүлэхдээ эдийн засгийн ашиг сонирхлын үүднээс, шуудхан хэлэхэд авилгалын шинжтэй сэдлээр хандах явдал тохиолдож байсан нь нууц биш юм. Өнөөдөр улс төрчдийн хувьд ч гэсэн хандивлагчдын эл хэт эдийн засгийн ашиг сонирхлыг саармагжуулах арга хэмжээ авч чадахгүй, тодорхой бүлэглэлийн гар хөл болох, зарим тохиолдолд тэдний эрх ашгийг улайм цайм илэрхийлэх, цаашилбал улс төрчид барьцаалагдах явдал гарч байв. Yүнээс улбаалан улс төрийн зөв шийдвэр гаргаж чадахгүй байх, хандивлагчдад барьцаалагдах, улс төрийн зарим шийдвэрээс болж эдийн засгийн бүлэглэлүүдийн хоорондох зөрчил хурцдаж үүнийг нь улс төрчид ба намууд үүрэх, чухамдаа үүнтэй холбоотой Засгийн газар огцроход хүрэх зэрэг зохисгүй явдал ажиглагдаж 1Ч.Тамир. «Монголын нийгэм дэх улс төр, бизнесийн харилцааны зарим асуудалд» //Шинэ толь ¹ 43. УТБА-ийн эрдэм шинжилгээний сэтгүүл__ УЛС ТӨРИЙН НАМЫГ АРДЧИЛАХЫН ТУЛД ГИШҮҮДИЙН ОРОЛЦООГ ДЭМЖСЭН ЭРХ ЗҮЙН ОРЧИН БА НАМЫН ИНСТИТУЦИОНАЛИЙГ САЙЖРУУЛАХ НЬ 1. Судлах үндэслэл, хэрэгцээ. www.zaluu.com www.zaluu.com

Uls Turiin Namiin Sanhvvjilt

Embed Size (px)

Citation preview

Page 1: Uls Turiin Namiin Sanhvvjilt

Улс төрийн намыг санхүүжилт ба хандивлагчид Өнөөдөр манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа улс төрийн намууд

сонгуулийн кампанийн зардлaa хэрхэн санхүүжүүлж буй бодит нөхцөл байдал1 дээр

тулгуурлан түүнээс үүдсэн нийгмийн үр дагавар, ялангуяа сөрөг асуудлыг энэхүү

илтгэлээрээ хөндөн гаргахыг оролдлоо.

Манай улсад үйл ажиллагаа явуулж буй бүхий л нам хатуу гишүүнчлэлтэй,

чанга хэв маягт хамаарна. Ийм намууд нь орон нутагт бүхэлдээ тархсан салбартай,

байнгын аппарат ажиллуулах шаардлагатай байдаг учир байнга санхүүгийн

/мөнгөний/ бэрхшээлтэй тулгардаг байна. Намууд санхүүжилт олох нэлээд хэдэн

хувилбар байдгийг дурдвал гишүүдийн татвар, төрийн дэмжлэг, хандив авах гэсэн

гурван үндсэн хэлбэртэй байна. Эхний хэлбэрийн хувьд намын гишүүдийн татвар нь

намын орлогын үндсэн эх үүсвэр болох ѐстой боловч өнөөгийн байдлаар энэ нь

намуудын үйл ажиллагааны зардлыг санхүүжүүлэхэд хангалтгүй юм. Үүнийг хүн

амын орлого бага байгаа тул намын гишүүдээсээ татвар авч чаддаггүй, ихэнх намын

хувьд татвар авах механизм нь зүгшрээгүй, намын гишүүд нь татвар өгч хэвшээгүй

зэрэгтэй холбон тайлбарлаж болох талтай. Харин хоѐр дахь хэлбэрийн хувьд зөвхөн

парламентад суудалтай нам л улсын төсвөөс мөнгө авдаг жишигтэй. Тийм учраас

өнөөгийн улс төрийн намуудын санхүүгийн эх үүсвэр нь ихэвчлэн бизнесийн

салбарын хандиваас бүрддэг бөгөөд тэр хэрээрээ хандивлагчид намуудад гүнзгий

нөлөөтэй байдаг байна.

Өнөөдөр манай улсад үйлчилж байгаа Улс төрийн намуудын тухай хууль,

Сонгуулийн тухай хууль зэрэг холбогдох эрх зүйн актанд анализ хийж үзвэл улс

төрийн намын санхүүжилтийн талаар нарийн зохицуулалт үгүйлэгдэж байгаа нь

харагдана. Ялангуяа санхүүжилт хийх эх сурвалж, тэдгээрийн нарийн зааг ялгаа,

цаашилбал хандивийн хэмжээ, зэргийг зааж өгөөгүй, мөн хуулийн зарим нэг заалтыг

биелүүлэх субьектийг нарийвчлан тодорхойлоогүй, хэлбэр төдий шинж чанартай

заалтууд багагүй байгаа нь эл саналыг дэвшүүлэхэд хүрч байна. Чухамдаа тийм ч

учраас улс төрийн намын санхүүжилтийн асуудал хаалттай сэдэв байсаар ирлээ.

Хандивлагчид улс төрийн намын үйл ажиллагааг санхүүжүүлэхдээ эдийн

засгийн ашиг сонирхлын үүднээс, шуудхан хэлэхэд авилгалын шинжтэй сэдлээр

хандах явдал тохиолдож байсан нь нууц биш юм. Өнөөдөр улс төрчдийн хувьд ч

гэсэн хандивлагчдын эл хэт эдийн засгийн ашиг сонирхлыг саармагжуулах арга

хэмжээ авч чадахгүй, тодорхой бүлэглэлийн гар хөл болох, зарим тохиолдолд тэдний

эрх ашгийг улайм цайм илэрхийлэх, цаашилбал улс төрчид барьцаалагдах явдал

гарч байв. Yүнээс улбаалан улс төрийн зөв шийдвэр гаргаж чадахгүй байх,

хандивлагчдад барьцаалагдах, улс төрийн зарим шийдвэрээс болж эдийн засгийн

бүлэглэлүүдийн хоорондох зөрчил хурцдаж үүнийг нь улс төрчид ба намууд үүрэх,

чухамдаа үүнтэй холбоотой Засгийн газар огцроход хүрэх зэрэг зохисгүй явдал

ажиглагдаж

1Ч.Тамир. «Монголын нийгэм дэх улс төр, бизнесийн харилцааны зарим асуудалд»

//Шинэ толь ¹

43. УТБА-ийн эрдэм шинжилгээний сэтгүүл__

УЛС ТӨРИЙН НАМЫГ АРДЧИЛАХЫН ТУЛД ГИШҮҮДИЙН ОРОЛЦООГ ДЭМЖСЭН

ЭРХ ЗҮЙН ОРЧИН БА НАМЫН ИНСТИТУЦИОНАЛИЙГ САЙЖРУУЛАХ НЬ

1. Судлах үндэслэл, хэрэгцээ.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 2: Uls Turiin Namiin Sanhvvjilt

Орчин үеийн төлөөллийн ардчиллын гол институт бол улс төрийн нам бөгөөд

сонгогчдын төлөөллийг хэрэгжүүлэх, сонгогчдын санаа бодлыг нэгтгэх, шийдвэр

гаргах ардчилсан институт болдог. Ардчилал өндөр хөгжиж буй улс орнуудад улс

төрийн намыг институтжих үйл явцын эрх зүйн орчинг сайжруулахад онцгой анхаарч

ирсэн бөгөөд энэ нь иргэний улс төрийн болон нийгэм-эдийн засгийн эрхийг

хүндэтгэх, улмаар ардчилсан улс төрийн системийн тогтвортой байдлыг хангах ач

холбогдолтой юм. Учир нь улс төрийн нам нь нийгэмд буй сонирхолыг илэрхийлж,

нэгтгэж, хэрэгжүүлж байдаг онцгой функцтэй байгууллага болохын хувьд гишүүдийн

эрх, үүргийн тодорхой зааж, шийдвэр гаргах төвшинд дэх оролцоог ямагт хангаж

байхыг эрмэлздэг байх ѐстой. Мөн намын аливаа шийдвэр дээрээсээ доош бус,

харин доороос дээш чиглэж, гишүүдийн оролцоонд тулгуурладаг байх нь ардчилсан

институт байхын үндсэн шинж юм. Гэтэл манай улсад намын удирдлага, гишүүдийн

хооронд үр ашигтай харилцаа байхгүй, гишүүдийн оролцоо идэвхигүй, санаачлага

сул, ерөнхий зохицуулалтын эрх зүйн хүрээнд гишүүдийн эрх, үүргийг огт

зохицуулаагүй байгаа, мөн хэт намчирхсан улс төрийн үнэлэмжээсээ намын гишүүд

салж чадаагүй, ардчиллын үнэт зүйлс төлөвшөөгүй зэрэг нь улс төрийн намыг бүрэн

ардчилсан институт болж төлөвшихөд саад учруулж байна.

ХХ зуун бол улс төрийн намын хувьд гишүүнчлэлийн төлөөх тэмцлийн эрин үе

байсан

бөгөөд, судлаач М.Дювержи “Улс төрийн нам” зохиолдоо “ирээдүйд улс төрийн

намууд зохион байгуулалтын хувьд улам л олон түмний нам болох болно” гэж

бичсэн. Өнөөдөр XXI зуунд ч мөн адил намын гишүүдийн оролцоог өргөтгөх олон

олон сувагуудыг бий болгож байна. Тухайлбал, мэдээлэл харилцааны шинэ

технологи намын гишүүдийн оролцоог илүү өргөн хүрээнд альтернатив хувилбараар

оролцуулах суваг нээгдлээ. Энэ нь нэгэнт л сонгогчдоос санал авч өөрсдийн

төлөөллийг улс төрийн тавцанд гаргах учраас намууд сонгогчдоос болон гишүүдээс

ангид байх боломжгүй гэсэн үг.

Улс төрийн нам нь гишүүдийн оролцоог хангасан эрх зүйн орчин болон

институтционалийг бүрдүүлснээрээ гишүүд рациональ сонголт хийж, намын дотоод

амьдрал нээлттэй, аливаа шийдвэр ил тод гарч, улс төрийн хариуцлагатай институт

болж төлөвших бүрэн боломжтой. Нөгөө талаас намын гишүүд төрийн албанд буй

намын элит, лидерүүдийг бүрэн хянах дотоод ардчилалтай болж төлөвшдөг.

Нам судлалын шинжлэх ухаанд улс төрийн намын эрх зүйн орчинг хамрах хүрээгээр

нь 3 ангилдаг. Үүнд:

1. Ерөнхий эрх зүйн орчинд улс төрийн системийн хүрээнд оршин буй

намуудын харилцаа, хамтын ажиллагаа, дотоод зохион байгуулалт зэрэг хуулийн

хүрээнд зохицуулалт шаарддаг. Үүнд, Үндсэн хууль болон бусад холбогдох органик

хуулиуд багтана.

2. Корпоратив эрх зүйн орчин нь намын дотоод хүрээнд үйлчилдэг бөгөөд

зөвхөн дотооддоо зохицуулалт шаарддаг асуудлуудыг зохицуулдаг. Үүнд, намын

дүрэм, мөрийн хөтөлбөр, журамууд багтана.

3. Ёс зүйн орчинд намын гишүүд, идэвхитэн болон элит, лидерүүдийн биеэ авч

явах, бусдыг хүлээцтэй сонсох, өөрийн улс төрийн үнэт зүйлдээ үнэнч байх зэрэг ѐс

зүйн хүрээний асуудлууд багтана

1. Бидний дэлгэрүүлэн судлах намын гишүүдийн оролцооны тухай асуудал нь манай

улсын хувьд ердөө корпоратив буюу дотоод эрх зүйн орчинд хязгаарлагдмал

зохицуулагдаж байна. Ардчилал өндөр хөгжсөн орнуудын хувьд намын гишүүдийн

www.zaluu.comwww.zaluu.com

Page 3: Uls Turiin Namiin Sanhvvjilt

оролцоог ерөнхий болон корпоратив эрх зүйн хүрээнд нарийвчлан зааж өгсөн

байдаг.

Тухайлбал ХБНГУ-ын “Улс төрийн намын тухай хууль”-ийн 10-р зүйл2д гишүүдийн

эрх, оролцоог нарийвчлан заасан.

Монгол улсад өнөөдөр УДШ-д бүртгэлтэй 14 улс төрийн нам үйл ажиллагаагаа

явуулж байгаа бөгөөд эдгээр намууд сонгуулийн үед л сонгогчдын дэмжлэгийг

авахыг эрмэлзэж гишүүддээ анхаарал тавьж эхэлдэг. Сонгуулийн бус үед гишүүдийн

эрхийг аль аль нь тоож үзэхгүй, тэдний санал, оролцооны хэлбэрүүд ач холбогдолгүй

болдог хандлага хүчтэй ажиглагдаж байна. Нөгөө талаар нам хэмээх байгууллага

зөвхөн төрийн албанд горилогчдын бүлэг болгож хувиргасан нь гишүүдийн оролцоог

үгүйсгэх нэг хүчин зүйл болсон. Гэсэн атал намууд хоосон гишүүдийн тоогоор

хөөцөлдөж байгаа нь нууц биш болжээ.

Мөн улс төрийн нам бодлогын үндэс алдагдаж төрийн өндөр албан тушаалтнуудад

ашигтай шийдвэр гаргаж, өөрсөддөө тохируулж хууль баталж болдог болж эрх зүйт

төрийн шинж бүрэн алдагдаж эхэлж байна. Намын гишүүдийн оролцоо хүчтэй байвал

намын бодлогын бүхэлд нь хяналтаа тавих боломжтой юм. Энэ нь иргэдэд улс

төрийн нам болон улс төрчдөд итгэх итгэлийг алдагдуулах, улмаар төлөөллийн

ардчиллын үнэт зүйлсээс татгалзах нөхцлийг бүрдүүлээд байна. Иргэдийн намд

итгэх итгэл алдагдснаар гишүүдийн оролцоо суларч, намын аливаа шийдвэр

цөөнхичлөгдөх аюултай.

Өнөөдөр улс төрийн тавцанд үйл ажиллагаа явуулж буй намуудын хувьд гишүүдийн

оролцоог хангасан институциональ механизм маш сул бөгөөд эрх баригч болон

идэвхитэй сөрөг хүчний намуудад илүүтэй үгүйлэгдэж байна. Тухайлбал, намын

дотор

жигүүр байгуулагдах, үйл ажиллагаа явуулах, шийдвэр гаргах зэрэг нь тухайн намын

элит, лидерүүдээс үл хамаарсан эрх зүйн хүрээнд зохицуулагдаж байх нь чухал юм.

Мөн намын гишүүдийн гарын үсэг цуглуулж шийдвэрт нөлөөлөх боломжийг ч эрх

зүйн хүрээнд олгох нь нэн чухал асуудал болоод байна.

Ардчилал өндөр хөгжсөн ХБНГУ-ын Үндсэн хуулинд “улс төрийн намууд дотооддоо

ардчилсан зарчим баримтлах ѐстой” гэж зааж өгсөн байхад Монгол Улсын Үндсэн

Хуулийн 16 зүйлийн 10-д “нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын

үүднээс нам, олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн

нэгдэх эрхтэй. ...төрийн зарим албан хаагчийн намын гишүүнчлэлийг түдгэлзүүлнэ 3”

гэсэн заалтаас өөр заалт байхгүй байна. Мөн улс 1990 онд “Улс төрийн намуудын

тухай хууль” анхны удаа баталж, улмаар 2005 оны 01 сарын 28 нд “Улс төрийн

намын тухай хууль” болгон шинэчлэн баталсан ч аль алинд нь гишүүдийн эрх,

оролцоог тусгайлан зааж өгөөгүй байна. Тухайлбал:

1 Болд-Эрдэнэ. Монголын улс төрийн нам, намын систем. Уб.,2000.

2 ХБНГУ-ын Улс төрийн намуудын тухай хууль. http://www.uea.ac.ku/

3 Монгол Улсын Үндсэн хууль. 1992

4 Улс төрийн намын тухай хууль. УБ.,2005 он.

III

1. Тус хуулийн 9.3.7-д улс төрийн нам МУ-ын ДШ-д бүртгүүлэхдаа 801-ээс доошгүй

гишүүнтэй байх,

2. Тус хуулийн 20.1-д намын санхүүгийн үйл ажиллагаанд тухайн намын хяналтын

байгууллага хяналт тавина

www.zaluu.comwww.zaluu.com

Page 4: Uls Turiin Namiin Sanhvvjilt

3. Тус хуулийн 21.1. Намын үйл ажиллагаанд тухайн намын хяналтын байгууллага

хяналт тавина

4. Тус хуулийн 14.1.3. намын болон гишүүнийхээ эрх, хууль ѐсны ашиг сонирхлыг

хамгаалах эрхтэй.

5. Хуулийн 7 дугаар зүйлд намын гишүүний болон төрийн албан хаагчийн үүргийг

зааглахдаа гишүүнд хуулиар олгогдох үүргийг зааж өгөөгүй байгаа зэрэг өнөөгийн

улс төрийн намуудыг зохицуулж буй бодлого оновчтой биш, иргэний болон улс

төрийн эрхийг зөрчиж байна.

Тиймээс цаашид улс төрийн намуудын бүрэн институтжин төлөвших үйл явцыг

хангахын тулд гишүүдийн оролцоог бүхий л төвшинд хуульчлан, намын шийдвэр

гаргах аливаа үйл явц гишүүдийн санаачлагад тулгуурладаг байхаар холбогдох

хууль эрх зүйн зохицуулалтыг бодитой хэрэгжихүйц тодорхой болгох шаардлага

тулгарч байна.

Дэлхий дахины ардчилал өндөр хөгжсөн болон ардчилалд амжилттай шилжиж буй

олон улс оронд хэрэгжиж буй нэгэн нийтлэг хэм хэмжээ нь улс төрийн намтай

холбогдох эрх зүйн нарийн зохицуулалтыг бүрдүүлж, институтчлал бүрдэн төлөвшиж

байгаа явдал юм. Тухайлбал: Их Британи, АНУ, Канад, ХБНГУ зэрэг улсад улс

төрийн намууд иргэдийн оролцоонд тулгуурлаж байж ардчиллын гол институт болж

төлөвшсөн “сайн” туршлагууд олон байна.

Тиймээс ардчиллын амин чухал институт болох нам хэмээх байгууллагын

институтжих

үйл явцыг дэмжсэн эрх зүйн орчинд намын үүргийг тодорхойлох, гишүүдийн оролцоог

дэмжсэн эрх зүйн орчинг нарийвчлан боловсруулах, шинэчлэх, шилдэг туршлагыг

нэвтрүүлэх замаар сайжруулах шаардлага тулгарч байна.

2. Судалгааны зорилго, зорилтууд

Энэхүү бодлогын судалгааны зорилго нь Монгол дахь улс төрийн намуудыг

ардчиллахын тулд гишүүдийн оролцоог хангасан эрх зүйн орчин болон намын

институтчиллыг сайжруулах арга замуудыг тодорхойлсон үр ашигтай бодлогын олон

хувилбаруудыг боловсруулах юм. .

Энэхүү зорилгыг хэрэгжүүлэхийн тулд дараах зорилтуудыг өмнөө дэвшүүлж

байна.Үүнд:

1. Монгол дахь улс төрийн намуудын гишүүнчлэлийн бодлого,

2. Намуудын дотоод үйл ажиллагаа, шийдвэр гаргах төвшин дэх гишүүдийн оролцоо

сул байгаагын шалтгаан, үр дагаварыг тодорхойлох,

3. Улс төрийн намын шийдвэр гаргах төвшний оролцоогоороо сул байдаг нам дахь

эмэгтэйчүүд болон залуучуудын оролцоог дэмжих арга замыг тодорхойлох, 4. Монгол

дахь улс төрийн намын гишүүдийн оролцоог зохицуулж буй өнөөгийн эрх зүйн болон

институциональ орчинг тодорхойлох, давуу болон сул талуудыг илрүүлэх,

5. Хуучин болон шинээр ардчилсан, ялангуяа пост-коммунист ардчилсан орнууд дахь

намын гишүүдийн оролцоог дэмжиж буй арга замууд нь намын

IV

институтжих үйл явцад амжилттай нөлөөлсөн “сайн туршлага”-ыг өөрийн орны

нөхцөл, шаардлагад нутагшуулах боломж, арга замуудыг тодорхойлох.

6. Улс төрийн намын гишүүдийн оролцоог дэмжсэн эрх зүйн орчинг бүрдүүлэхэд

чиглэсэн өөрчлөлт, шинэчлэлтийн тодорхой бодлогын чиглэл, арга хэмжээний

оновчтой хувилбаруудыг тодорхойлох

www.zaluu.comwww.zaluu.com

Page 5: Uls Turiin Namiin Sanhvvjilt

3. Судалгааны таамаглал

Судалгааны асуудлын тодорхойлолт, асуултуудаас үндэслэн дараах таамаглалыг

дэвшүүлж байна.

Улс төрийн намын гишүүдийн оролцоог хангасан эрх зүйн зохицуулалт болон

институтчилалыг сайжруулснаар Монголын улс төрийн намууд ардчилсан институт

болж төлөвших үр дүнтэй бодлого болно.

4. Нөхцөл байдлын хувьсах хэмжигдэхүүн

Улс төрийн намын гишүүдийн оролцоог сайжруулах явцад нөлөөлж буй өнөөгийн

нийгэм, улс төр, эдийн засгийн болон оюун санааны хувьсагчид бий. Үүнд:

1. Улс төрийн нам бол зөвхөн мөнгө, хөрөнгөтэй хүмүүсийн төрийн албан тушаал

хашихын тулд намыг эдийн засгийн бүлэглэлийн нэгдэл болж хувирсан нь жирийн

иргэдээс хөндийрүүлж байгаа

2. Улс төрийн намууд сонгогчдын саналыг авахын тулд бүтэх, бүтэхгүй амлалтыг

өгдөг болсон нь иргэд болон намын гишүүдийн дунд намын бодлого, үйл

ажиллагаанд итгэх итгэлийг бууруулж байгаа.

3. Намын бодлого, үйл ажиллагаа нь дээрээс доош чиглэсэн гишүүдийн оролцоог

үгүйсгэсэн удирдлага, зохион байгуулалт практикт хадгалагдаж байгаа.

4. Намууд гишүүддээ хандаж улс төрийн боловсрол, үнэт зүйлсийг нь төлөвшүүлэх

чиглэлээр ажиллахгүй байгаа нь гишүүдийн оролцоо буурч, иргэний эрхээ

хамгаалахын төлөө тэмцэх чадваргүй болгож байгаа.

5. Улс төрийн үзэл суртлын ялгарал хүчтэй явагдахгүй байгаа нь иргэдийн, ялангуяа

намын гишүүдийн улс төрийн байр суурь, хандах хандлага ялгарахгүй болсон зэрэг

намын гишүүд улс төрийн шийдвэрт бодитой нөлөөлөх, эрхээ эдэлж, үүргээ

гүйцэтгэхэд саад болж байна.

6. Улс төрийн намууд гишүүд, дэмжигчдийн улс төрийн сонирхолыг нэгтгэх,

илэрхийлэх, хэрэгжүүлэх үүргээ гүйцэтгэх гүйцэтгэх чадахгүй.

5. Бодлогын хувьсах хэмжигдэхүүн

Улс төрийн намын гишүүдийн оролцоог сайжруулах бодлогын судалгааны

нөлөөллөөр

өөрчлөх боломжтой дараах хүчин зүйлс байж болно. Үүнд

1. Зарим хууль, эрх зүйн баримт бичигт өөрчлөлт оруулах, тухайлбал МУ-ын Улс

төрийн намуудын тухай хууль болон улс төрийн намуудын дотоод үйл

ажиллагаандаа баримталж буй дүрэм, журамуудад намын гишүүний эрх, үүрэг,

тэдгээрийн оролцоог дэмжсэн намын байгууллагын үүргийг нарийвчилсан

өөрчлөлтийг оруулах

2. Намын төв болон орон нутгийн байгууллагуудад гишүүдийн оролцоог дэмжсэн

институтчиллыг бий болгох тодорхой арга замуудыг боловсруулах. Ялангуяа намын

шийдвэр гаргах төвшин дэх эмэгтэйчүүд болон залуучуудын оролцоог дээшлүүлэх,

6. Судалгаанд хэрэглэгдэх гол нэр томъёо.

- Ерөнхий болон корпоратив эрх зүйн орчин

- Ардчилсан институт

- Улс төрийн нам

- Намын гишүүдийн эрх

- Гишүүдийн оролцоо / Эмэгтэйчүүд болон Залуучууд/

- Оролцооны төвшин

www.zaluu.comwww.zaluu.com

Page 6: Uls Turiin Namiin Sanhvvjilt

7. Судалгааны аргууд

Уг судалгааг тоон болон чанарын арга зүйд тулгуурлана. Дараах аргуудыг гол

хэрэгсэл

болгоно. Үүнд:

1. Ганцаарчилсан ярилцлага (хагас стандартын асуулт бүхий): Улс төрийн намын

сонгуульт албан тушаалтан болон удирдах аппаратаас авна.

- Улс төрийн намын дарга, сонгуульт албан тушаалтнууд болон орон нутгийн намны

байгууллагын дарга, ажилтнуудаас сурвалжлагын аргаар судалгааг авна. Нийт 30

хүн хамрагдана. Ярилцлагаар намаас баримталж буй гишүүнчлэлийн бодлого,

хандлага, хамтран ажиллах, бодлого, шийдвэрт оролцуулах сонирхол, үйлчилж буй

эрх зүйн зохицуулалт, институтчиллын талаархи үнэлгээ дүгнэлтийг илрүүлэхэд

чиглэнэ.

2. Фокус бүлгийн ярилцлага. Бүлгийн ярилцлагыг улс төрийнзасаглалын төвшинд

бодитой оролцож буй МАХН, АН, Эх-орон нам, ИЗН зэрэг намуудаас Улаанбаатар

хот болон орон нутагт гэсэн 2 хэлбэрээр зохион байгуулна.

- Улаанбаатар дахь фокус бүлгийн ярилцлага. Ярилцлагад сонгогдсон намууд тус

бүрт нэг удаа нийт 4 удаа фокус бүлгийн ярилцлага зохион байгууллана. Нэг

удаагийн ярилцлагад 10 намын гишүүн хамруулна.

Ярилцлага 2 цаг үргэлжилнэ.

- Орон нутаг дахь фокус бүлгийн ярилцлага. Дорнод, Дундговь, Архангай, Орхон-Уул,

Ховд аймгуудад холимог бүрэлдэхүүнтэй бүлгийн ярилцлага

VI

нэг нийт 5 удаа зохион байгуулна. Нэг удаагийн ярилцлагад 10 намын гишүүн

хамруулна. Ярилцлага 2 цаг үргэлжилнэ.

Дорнод Дундговь Архангай Орхон-Уул Ховд УБ

Намын

гишүүд 10 10 10 10 10 40

НИЙТ 90

3. Бичиг баримтад шинжилгээ хийх: Шинжилгээг дараахи түвшинд хийнэ.

- Улс төрийн намуудад холбогдох МУ-ын хууль тогтоомжуудад анализ хийнэ.

- Улс төрийн намуудын дүрэм, журамд анализ хийнэ.

- Энэ чиглэлээр бичигдсэн суурь зохиолуудыг судална.

- Хоѐрдогч эх сурвалжууд болох сэтгүүлийн өгүүлэл, сонины нийтлэл, судалгааны

тоон мэдээ зэрэгт дүн шинжилгээ хийнэ.

- Намуудаас гишүүдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлэх үйл

ажиллагааны тайланд анализ хийнэ.

- Судлаачдын эрдэм шинжилгээний өгүүлэл, нийтлэлд анализ хийнэ.

4. Экспертийн ярилцлага: Нийгмийн ухааны болон хууль зүйн шинжлэх ухааны

хүрээнд хүлээн зөвшөөрөгдсөн өргөн мэдлэг, туршлага бүхий судлаачид, олон улсын

байгууллага, их дээд сургууль, иргэний нийгмийн зарим экспертүүдтэй ярилцлага

зохион байгуулж, тэдний судалгаа, санал, туршлага зэргийг илрүүлж харгалзана.

(Нийт 10 респондент)

5. Анкетын арга: Намын гишүүдийн оролцоог тодорхойлох, оролцоог өргөжүүлэх

арга замыг тодорхойлох, гишүүдийн санаа, бодлыг тандахын тулд 500 намын

www.zaluu.comwww.zaluu.com

Page 7: Uls Turiin Namiin Sanhvvjilt

гишүүнээс анкетийн асуултаар судалгааг авна. Судалгааг орон нутагт 300,

Улаанбаатар хотоос 200 намын гишүүнийг хамруулна.

6. Кейс судлах: Улс төрийн намын ардчилалд туршлага болохуйц Баруун болон

Зүүн Европын /Польш, Унгар/ орнуудын туршлага, гишүүдийн оролцоог дэмжсэн эрх

зүйн орчинг нарийвчлан судална.

8. Бодлогын судалгаанаас гарах үр дүн

- Бодлогын судалгааны үндсэн баримт бичиг

- Бодлогын судалгааны хураангуй

- Судалгааны өгүүлэл /2 ширхэг/

- Бодлогын судалгааны илтгэл

- Хэвлэлийн мэдээ /өдөр тутмын сонинд/

- Олон нийтийн хэлэлцүүлэг

9. Судалгааны нэгж

Энэхүү бодлогын судалгааны нэгжээр улс төрийн бүх намуудын төв, орон нутаг дахь

байгууллагууд, анхан шатны нэгжүүд дэх намын гишүүд, сонгуульт ажилтан, намын

дарга, намын дэргэдэх клуб, холбоод хамрагдана.

10. Судалгааг хэрэгжүүлэх хугацаа

VII

“Улс төрийн намын шийдвэр гаргах төвшин дэх гишүүдийн оролцоог сайжруулах нь”

сэдэвт бодлогын судалгааг 2007 оны 1 дугаар сарын 15-наас 8 дугаар сарын 15-н

хүртэл нийт 8 сар хугацаанд гүйцэтгэнэ.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 8: Uls Turiin Namiin Sanhvvjilt

Д.ДОРЖСҮРЭН

Удирдлагийн академийн Төрийн удирдлагын тэнхимийн эрхлэгч

Д.ГАНХУЯГ

МҮИС-ийн Нийгмийн ухааны сургуулийн судлаач

УЛС ТӨРИЙН НАМ, УЛС ТӨРИЙН ӨРСӨЛДӨӨН,

СОНГУУЛИЙН ҮЙЛ ЯВЦ

Улс төрийн өрсөлдөөн нь хувь хүн, нийгмийн янз бүрийн бүлэг, давхраа, анги үзэл

бодол, эрх ашгаа чөлөөтэй, эрх тэгш илэрхийлэх, хамгаалах үндсэн нөхцөл, боломж,

хэрэгсэл болдгоороо ардчилалд амин чухал ач холбогдолтой. Орчин үеийн нийгэмд

улс төрийн өрсөлдөөн нь улс төрийн намаар дамжин, чөлөөт, ардчилсан сонгуульд

оролцож, засгийн эрх мэдэл барихтай холбоотой хэрэгждэг учраас түүний орчин,

нөхцөл болон тэгш, шударга байдлыг хангах нь ардчилын чухал хэмжүүр болдог

учиртай. Энэхүү илтгэлд Монгол дахь улс төрийн өрсөлдөөний төлөв байдал, намууд

шударгаар өрсөлдөхөд саад болж буй нөхцөл, хүчин зүйлс болон тулгамдаж буй

асуудлыг тодруулахад голлон анхаарсан болно. Улс төрийн өрсөлдөөн, намуудын

төлөвшил, сонгуулийн үйл явцад монголын нийгмийн онцлог, монгол хүний

менталитет, соѐл, зан үйлийн үзүүлэх нөлөөллийг зайлшгүй харгалзан үзэх ѐстой

юм. Энэ тухай илтгэлийн эхний хэсэгт өгүүлэв. Дараах хэсгүүдэд монголын улс

төрийн намуудын төлөвшил, улс төр, эдийн засаг дахь өөрчлөлтийн харилцан

нөлөөлөл болон чөлөөт, шударга сонгуулийг зохион байгуулахтай холбоотой зарим

асуудлыг авч үзэв.

Монголын нийгмийн трансформаци, монгол менталитет

ХХ зуунд монголын нийгэм хоѐр том их өөрчлөлтийг туулсан юм. Үүний нэг дэх нь

уламжлалт нүүдлийн нийгэм социалист нийгэмд буюу зөвлөлт маягийн байгуулалд

шилжсэн явдал болно. Удаах нь ардчилал, зах зээлд шилжсэн өөрчлөлт болно. Энэ

хоѐр их өөрчлөлт угаасаа ихээхэн онцлогтой байсан монголын нийгмийг дэвшилд

хөтлөхийн хамт нэн ээдрээтэй нөхцөл байдалд оруулсан байдаг.

Уламжлалт, социалист, капиталист гурван хэв маяг хүний амьдралын гурваас

дөрөвхөн үеийн дотор солигдсон нь монгол хүний менталитет, тухайлбал үнэт зүйлс,

эрхэмлэл, зан араншинг ихээхэн зөрчилтэй, тодорхойгүй, чиг баримжаагүй болгож,

нийгмийн харилцааг үлэмж зөрчилтэй бөгөөд ихээхэн онцлогтой болгож байгаа юм.

Монгол болон социалист ойлголтоор өмч болон өмчтөн гэсэн ойлголт нь ихээхэн муу

зүйл мэт үзэгдэнэ. Учир нь олон мянган жилийн турш монголын малчид өмч

хөрөнгийг

орлого буюу ашиг олдог капитал гэж хэзээ ч үзэж байгаагүй, харин амин зуулгын

хэрэгсэл, төрийн өмнө хүлээх дарамт (татвар) гэж үзэж ирсэн бололтой. Ийм сэтгэл

зүй нь Хариуцлагын мэдрэмжийг үлэмж сул болгодог байна. Одоо ч гэсэн монгол хүн

хариуцлага хүлээх тун дургүй, түүнээс үүдсэн ѐс суртахууны сэдэл болох буруугаа

хүлээх чадвар бараг байхгүй юм.

Хүй элгэний харилцаанд тулгуурласан нийтийн шинж чанартай хөдөлмөр нь

мэргэжлийн ур чадварыг үлэмж бууруулдаг байна. Монголд ажилч, малч олон хүн

байсан нь эргэлзээгүй боловч энэ нь нийт нийгмийг өөд нь татах бүтээлч хүчин болж

байгаагүй юм. Өрх гэрийн аж ахуй нь “олон салбарын” шинж чанартай байсан нь

түүнийг харьцангүй бие даасан шинжтэй болгож, хэрэглээний бараг тогтмол хэмжээг

бий болгодог байна. Социализмын үед 2 ч үүнтэй нэг адил байсан. Иймээс эдийн

засгийн өрсөлдөөн гэсэн чухал үнэт зүйл монголд угаасаа байсангүй.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 9: Uls Turiin Namiin Sanhvvjilt

Монголын нийгмийг бүхэлд нь хамарч байсан хот айл, саахалт айлын систем нь ямар

нэг албадлагагүйгээр жам ѐсоор бий болсон нүүдэлчин хүмүүсийн нийтлэгийн

анхдагч

хэлбэр байжээ. Энэхүү Хүй элгэний түвшинд бол монгол хүн Хамаатансаг, Ах дүүсэг,

Шударга ѐс, Тэгш эрх, Эв нэгдэл, Уламжлалыг хүндэтгэх үнэт зүйлстэй байна. Хүй

элгэний хүрээнээс гадагш бол Нутгархах үзэл буюу жалга довны үзэл бараг

хэтэртлээ хөгжсөн.

Иймээс монголын нийгмийн харилцааны үндсэн бөгөөд голлох суваг нь ах дүү,

хамаатан садан, овгийн харилцаа, нутгархах үзэл, нэг ангийн болон мэргэжлийн

харилцаа болдог ба энэ нь одоо ч амь бөхтэй хадгалагдсаар байна. Энэхүү

харилцааг бүхэлд нь танил талын хэмээн нэрлэж болно. Хүн амын тоо цөөнөөс

шалтгаалан нийгмийн макро ба микро түвшин хэт ойрхон, ихэд холилдсон учраас

энэхүү танил талын сүлжээ нь улс төрийн ба эдийн засгийн өрсөлдөөнт болон орчин

үеийн иргэншсэн тогтолцоог ажиллуулахад учирдаг суурь бэрхшээл нь болно. Бүдүүн

тоймоор дүрслэн хэлбэл монголчууд нь ардчилал хэмээх орчин үеийн байшинд

амьдрахаар шийдсэн нүүдэлчдийн өвөрмөц нийтлэг бөгөөд ингэснээрээ ардчиллын

шинэ байшингаа ч эвдэж, өөрсдийгөө ч эвдэж байгаа нийгэм болж байна.

Монголчууд сэтгэлгээний салбарт шинжлэх ухааны рациональ мэдлэгийг үл ойшоох

ба ертөнцийг үзэх үзэл нь шашин болон аливаа үзэл санаа, үзэл сурталд мухар

сүсгээр, хэт

догматик байдлаар ханддагаар илэрхийлэгдэнэ. Иймээс сэтгэлгээ нь нэг хэвийн,

хамгийн хялбар, цорын ганц, зөв, үнэн, ганц амьсгаагаар хийх шийдлийг

эрэлхийлдэг. Мэдлэгийн салбарын аливаа зүйлийг хэт бүдүүвчилж, загварчлан

ойлгодог. Гаднаас харахад тодорхой үзэл санааг хялбархан хүлээн авч буй мэт

боловч түүнийгээ нэн өнгөц байдлаар хялбарчлан үздэг. Энэ нь монгол хүнийг

туйлшралд байнга оруулж байдаг. Иймээс түүхийг болон нийгмийг цоо шинээр

гадаадыг дууриан байгуулах хүсэлтэй.

Үүнээс улбаалан монгол хүний сэтгэхүй “буян – нүгэл”, “сайн – муу”, “хар – цагаан”,

“үнэн - худал”, “буруу – зөв”, “нөхөр – дайсан”, “өөрийн – хүний”, “бурхан - чөтгөр”

гэсэн хоѐр туйлтай байх нь элбэг .

Төр нь монгол хүний хувьд цорын ганц, тэнгэрлэг, туйлын үнэн болох бөгөөд түүнд үг

дуугүй захирагдах нь түүний ертөнцийг үзэх үзлийн гол үнэт зүйл болно. Одоо ч гэсэн

монголчуудын 80,2 хувь нь “төрийн сүлд өршөө” гэж ямар нэг байдлаар ханддаг нь

дээрх ойлголт амь бөхтэй хэвээрээ байгааг харуулж байна.1

Манай олонхи эрдэмтдийн хэлдэг Монгол нь төрт ѐсны арвин баялаг уламжлалтай

гэдэг үндэслэл нь харьцангүй юм. “Манжийн дарангуйллын үед Монгол өөрийн

хаангүй, өөрийн засгийн газаргүй, өөрийн төр улсын нийслэлгүй болж, төрийн дээд

бүх эрх мэдэл Манж хаан, түүний төв засгийн хатуу хяналт, хууль зүйлийн үндсэн

дээр ажиллах орон нутгийн засаглал л оршин байх болжээ”2 гэж М. Санждорж

абугайн дүгнэснийг туйлын зөв гэж үзнэ. Эл нөхцөл байдал нь 220 гаруй жил

үргэлжилсэн учраас монгол хүнд нөлөөлөхгүй байхын аргагүй юм.

Уламжлалт болон социалист төр адил шинж тун олонтой байсан юм. Үүнд :

1. Төвлөрсөн, авторитар шинж

2. Нэг шашин буюу нэг үзэл суртал

3. Нэг хүнийг шүтэх буюу харизматик шинж

4. Төрийн хүчирхийлэл

5. Нийгмийг бүхэлд нь хянах хатуу хяналт

www.zaluu.comwww.zaluu.com

Page 10: Uls Turiin Namiin Sanhvvjilt

6. Хувь хүний идэвхи санаачлага, бие даасан байдлыг үл ойшоох зэрэг болно.

Монгол хүн харизматик удирдагчийг хайх, төрийг төлөөлсөн хувь хүнийг төртэй

адилтган үздэг. Энэ нь тухайн хувь хүнийг бусдаас үлэмж илүү, жирийн бус гэж үздэг

явдал болно. Иймээс жир бус хүн буюу дарга болох туйлын дуртай. Тэгсэн атлаа

өөрийнх нь хувь заяаг өөрөө биш, төр шийднэ гэдэгт итгэлтэй байдаг учраас төрийн

бодлогод нөлөөлөх оролдлогыг бараг илүүц зүйл мэт ойлгоно. Иймээс өөрөөсөө

дээш хүнийг дагалдаж амьдрахыг илүүд үзнэ.Дээд албан тушаалтанд гомдлоо

мэдүүлэх, өргөдөл бичих, зарга хийх хэлбэрээр аливаа асуудлыг шийдвэрлүүлэх

дуртай. Энэ нь албан тушаалтныг аялдах, ойртох, 3 хүлцэнгүй байх, долигнох,

бялдуучлах сэтгэл зүйг бий болгодог. Тэдгээр нь ч дураараа дургих дуртай бөгөөд

нэр алдар, цол хэргэмийн төлөө байнга өрсөлдөнө. Дарга л бол бүхнийг мэдэгч

болон хувирна. Манайд нэг хүнийг тахин шүтэх үзэгдэл удаа дараа гарсан нь

санамсаргүй явдал огтхон ч биш юм.

Иймээс “дээрээс”, “төрийн бодлогоор”, “нэг шугамаар”, “нэг төлөвлөгөөгөөр” хийж буй

зүйлд тун хүлцэнгүй ханддаг, ийм зүйлийг хүлээдэг, бараг дуртай гэж хэлж болно.

Эндээс төрийн нэрээр далайлгах, сүржигнэх, албархах, мэдэмхийрэх, бусдаас дээр,

илүү гэдгээ харуулах, эрх ямба хүндлэл шаардах тансаглах, дээдсийг дуурайх зэрэг

зан үйл үүсдэг.

Ард олон ч гэсэн төрийн хүнийг хүндлэн дээдлэх, бишрэх, аяыг нь тааруулах,

анхааран сонсох, шийдвэрийг нь үг дуугүй биелүүлэх зан үйл гаргадаг.

“Зүүн Азийн Барометр” судалгааны дүнгээс харахад өнөөгийн монголын иргэдийн

ихэнх нь ардчиллыг дэглэмийнх нь хувьд дэмждэг боловч авторитар хэм хэмжээ, үйл

явцыг ардчиллаас илүүд үздэг, хатуу чанга удирдагч, удирдлагын ардчисан бус хэв

маяг, арга барилыг дэмжиж байна.3 өөрөөр хэлбэл дундаж монгол хүн тогтсон үзэл

бодол, итгэл үнэмшил бараг байхгүй, үнэт зүйлсийн хэт холимог системтэй, үлэмж

зөрчилтэй, өөрийнхөө үзэл бодол, эрх ашгийг хамгаалах ойлголт төлөвшөөгүй хүн

юм. 1990 оны өөрчлөлт шинэчлэлтээр уламжлалт болон социалист үнэлэмжийг

орвонгоор нь өөрчилсөн нь монгол хүн, монголын нийгмийн бүхий л харилцааг огт

өөр чиглэл, үнэлэмжид оруулсан нь өнөөгийн суурь зөрчлийг төрүүлж байгаа юм.

Улс төрийн нам.

Манай улс төрийн намыг судалсан суурьтай бүтээл ховор юм. Гэсэн хэдий ч

намуудын талаар зарим дүгнэлт хийх бололцоотой юм.

Намуудын интеграци ба дифференциаци

Шинэ Үндсэн Хууль батлагдсаны дараа улс төрийн намууд асар олноороо

байгуулагдаж нэг үе тоо нь 40 шахаж байсан юм. Хэдий ийм боловч арав гаруй

жилийн

хугацаанд улс төрийн бодит эрх мэдлийг МАХН ба Ардчилсан намуудын эвсэл гэсэн

хоѐр хүчин үндсэндээ барьж, бусад нь дээрх хоѐрыг хавсарсан байдалтай байж, аль

нэгэнд нь дөхүү, хамтран ажиллаж байжээ.

МАХН тогтвортой электораттай, сонгуульд байнга оролцдог, боловсон хүчин ямагт

хангалттай байсан. Харин сөрөг хүчин буюу ард түмний хэлээр Ардчилсан гэж

нэрлэдэг хүчин нь улс төрийн янз бүрийн хүчнүүдийн нийлбэр байсан юм.

Сүүлийн дөрвөн удаагийн УИХ-ын сонгуулийн ажиглаж байхад МАХН-аас бусад

намууд эвссэн үедээ тодорхой амжилтад хүрдэг гэдэг нь 1996 он ба 2004 онд эвсэл

байгуулан сонгуульд орж ялалт байгуулснаар батлагдсан бол тэд сонгуульд дан

дангаараа оролцвол өрсөлдөгч нь үнэмлэхүй ялалт байгуулдаг гэдгийг 1992 ба 2000

оны сонгуулиудын дүн харуулж байна.1

www.zaluu.comwww.zaluu.com

Page 11: Uls Turiin Namiin Sanhvvjilt

Монгол дахь ардчиллын арав гаруй жилд улс төрийн гуравдагч хүчин цөөн суудал

парламентад авлаа ч гэсэн дээрх хоѐрын аль нэгнийг дагалдаж байсан зүй тогтлыг

хялбархан харж болно. Өнгөрсөн хугацаанд манай улс төрийн амьдралд улс төрийн

гуравдагч хүчин байсан тохиолдол байгаа боловч тэд өөрийн зохион байгуулалтын

сүлжээтэй, тодорхой тогтвортой электораттай нам гэхээсээ цөөн лидер дагасан

харьцангуй бага хэмжээний бүлэглэл байсан, одоо ч байгаа билээ. Эл байдалд

монголын нийгмийн сэтгэл зүй, харилцаа, улс төрийн туршлага, соѐл ихээхэн

нөлөөлсөн нь гарцаагүй юм.

МАХН-Ардчилсан эвсэл гэсэн үндсэн хоѐр хүчин, тэдгээрийн аль нэгийг

баримжаалсан гуравдагч хүчин гэсэн бүдүүвч нь монголын улс төрийн амьдралын

томоохон онцлог болно

1 Ц.Болд, Ч.Тамир. сонгуулийн прогноз хийх арга зүй : асуудал, хувилбар, арга.

“Социологи” сэтгүүл. 2004. № 4

4

Ардчилсан эвслүүд нь зөвхөн МАХН-тай өрсөлдөх зорилгоор байгуулагдаж байсан

нь

тэдгээрийн тогтвортой байдалд муугаар нөлөөлсөн юм. Боловсон хүчний нөөц

муутай, улс төрийн удирдлагын дадлага туршлага муутай, механикаар нэгдсэн эвсэл

эрх мэдэл авмагцаа эхлээд дотоод зөрчлөөсөө, дараа нь МАХН-ын хүчтэй нөлөөгөөр

маш хурдан задарч байсан.

Ардчилсан хүчин нь улс төрийн өрсөлдөөний явцад зохион байгуулалтын хувьд

төвлөрөлд шилжиж, гишүүд дэмжигчдээсээ хөндийрч, улс төр–эдийн засгийн

томоохон эрх ашгийг төлөөлөх болсон юм. Жишээлбэл, Ардчилсан намын Үндэсний

Зөвлөлдөх Хорооны 196 гишүүдийн ихэнхи хэсэг нь эдийн засгийн томоохон

бүлэглэлийн төлөөлөгчид байгаагаар энэ нь нотлогдоно.

Ингэснээр зонхилох хүчтэй нам, зохион байгуулалт, эв нэгдэл муутай сөрөг эвсэл,

дагалдах намууд гэсэн дэс дараалал нь намуудын дээд хэсэг нэгдэн нийлж, эвсэн

тохирох өргөн боломжийг бий болгожээ. Энэ талаар полиархи ардчиллын тэргүүлэх

онолч Роберт Даль хэлэхдээ: “ардчилсан институт маань улс төрийн болон хүнд

суртлын дээдсүүд хоорондоо наймаа хийх гэсэн ардчилсан бус үйл явц үүсгэдэг”2

гэж тэмдэглэжээ. Эдүгээ энэхүү байдал үлэмж гүнзгийрсэн нь намуудыг болон

төрийн байгууллагуудын үр нөлөөг ихээхэн бууруулж, улмаар монгол дахь

ардчиллыг үлэмж эргэлзээтэй болгож байна.

Олон намт тогтолцоо гэдэг нь улсын бүртгэлд хэдэн нам байгаагаараа

хэмжигддэггүй. Иймээс зонхилох намын эрх мэдэл ихээхэн нэмэгдэх нь зүй тогтлын

шинжтэй болж, олон намын тогтолцоо ор нэрийн төдий болж, нэг намын ноѐрхол

тогтож байна.

Эндээс Монголд улс төрийн шинэчлэлийн нэг шинэ үе эхэлж байна гэж дүгнэх бүрэн

боломжтой.

Нам ба үзэл санаа.

Монголд аливаа үзэл санааны өрсөлдөөн бараг байгаагүй, өөр үзэл санаатныг

уламжлалт нийгэмд буруу номтон, социалист нийгэмд тэрс үзэлтэн гэж мөрдөн

мөшгөж адладаг байсан.

1992 оны Үндсэн хуулиар олон ургальч үзэл, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх

эрхийг тунхагласан боловч энэ нь практикт бүрэн хэрэгжиж чадаагүй байна. Улс

www.zaluu.comwww.zaluu.com

Page 12: Uls Turiin Namiin Sanhvvjilt

төрийн олон ургальч үзэл нь улс төрийн үзэл санааны тогтолцоо, итгэл үнэмшилийн

хэлбэртэй байгаа тохиолдолд л нийгэмд хэрэгжих боломжтой юм.

Монголын намууд ардчилсан социалист, либерал, консерватив гэх мэтийн улс

төрийн аль нэг үзэл санааг тунхагладаг. Гэвч намуудыг тунхаглан зарласан үзэл

санаагаар нь ангилан үзэх нь ихээхэн учир дутагдалтай болно. Тунхагласан үзэл

санаа нь улс төрийн лоозон төдий бөгөөд намуудын хувьд тэр нь хоѐрдугаар зэргийн

ач холбогдолтой байдаг. Энэ нь намууд үзэл санааны үндсэн урсгалуудыг хүлээн авч

тунхаглаад удаагүй байгаа, онолын болон практикын хувьд мөн чанарыг нь таньж

мэдээгүй, мөн нийгмийн практикт тохируулан буулгаж хэрэглэх туршлага хомс

байгаатай холбоотой. Үүний улмаас монголын аль ч нам үзэл санаагаа хэрэгжүүлэх

ажил хийдэггүй бөгөөд намуудын үзэл санаа, зарчим нь үйл ажлаасаа ямагт зөрж

байдгаар энэ нь нотлогдоно.

Нэгэнт үзэл санааны өрсөлдөөн байхгүй тохиолдолд түүний ѐс суртахуун, ѐс зүйн

үндсийн талаар ярих боломжгүй бөгөөд үзэл санааны өрсөлдөөнийг орлох үндсэн

хэлбэр нь эрх мэдэл, эд баялгийн төлөөх дүрэмгүй тоглолт болон хувирчээ. Энэ

тохиолдолд намуудын мөн чанар ихээхэн гажих нь зүйн хэрэг мөн.

Нам ба бюрократ анги.

Монголын улс төрийн намуудын удирдах болон дунд хэсэг социализмын үед үүсэн

бий болсон номенклатур ангиас гаралтай юм. Номенклатур ангийг доктор

Х.Гүндсамбуу “зөвхөн МАХН-ын доторхи бус, түүнийг нэвт сүлжсэн, нийгмийг бүхэлд

нь нөмөрсөн үзэгдэл, нарийндаа бол нийгмийн давхраа төдийгүй нийгмийн ангитай

эн зэрэгцэгч, түүгээр ч зогсохгүй монголын нийгмийн ноѐрхогч анги”4 гэж

тодорхойлсон нь тун оновчтой болсон юм.

2 Роберт Даль. Ардчиллын тухай. 2004 он. 100 дахь тал.

5 Монголын нийгэм дэх намуудын үүсэл хөгжлийг олон арван жил оршин тогтнож буй

намаас болон тухайн үеийн түүхэн нөхцөл байдлаас үүссэн номеклатур ангиас,

одоогийн нэр томъѐогоор бол бюрократ ангиас салангид үзэх боломжгүй юм.

Ардчилсан өөрчлөлт эрхэлмэгц шинэ тутам байгуулагдсан Ардчилсан намуудын

боловсон хүчний дийлэнхи олонхи нь номенклатур ангид хамаарч, МАХН-ын дунд

шатны боловсон хүчний нөөцөд багтаж байсан юм.1990 онд болсон өөрчлөлт

шинэчлэл нь ардчилсан, үймсэн олны, номенклатур ангийн гурамсан хувьсгалын

сүлжил байжээ.5 өнөөдөр бид бүхэн 1990 оны үйл явдлыг ардчилсан хувьсгал гэж

нийтээр нэрлэдэг боловч номенклатур ангийн хувьсгалын шинж нь илүү давамгайлж

байсан гэж үзэх бүрэн үндэс бий. Үндсэн Хууль баталж олон намт тогтолцоог

тунхагламагц улс төрийн намууд мэргэжлийн болон тухайн үед байсан болон шинээр

бий болж буй нийгмийн бүлгийн шинжээр байгуулагдсан юм. Жишээ болгож

хөрөнгөтний нам, малчин, тариачны нам, ажилчны нам, хөдөөгийн нам зэргийг

дурдаж болно.

Нам ба зохион байгуулалт, дотоод ардчилал

Олон нам байгуулагдсан нь улс төрийн хөгжлийн ололт болсон хэдий ч намууд

хуучны

хатуу зохион байгуулалтыг хуулбарлан дуурайсан, загвар болгосон хэвээр байна.

(Хүснэгт № 3)

Намуудын зохион байгуулалтын шатлал6

Хүснэгт № 3

www.zaluu.comwww.zaluu.com

Page 13: Uls Turiin Namiin Sanhvvjilt

Намуудын

байгууллага МАХН Ардчилсан нам ИЗБНН “Эх орон” нам

Дээд Их Хурал Үндэсний

чуулган Хуралдай Их Хурал

Дунд Бага хурал Үндэсний

Зөвлөлдөх хороо Үндэсний Хороо Бага Чуулган

Удирдах Удирдах

зөвлөл Гүйцэтгэх Зөвлөл Улс төрийн

зөвлөл

Улс төрийн

Зөвлөл

Энэ нь манай бүх намуудын зохион байгуулалт болон удирдлага босоо бөгөөд

төвлөрсөн шинжтэй байгааг харуулж байна. Намуудын удирдах байгууллага нь

хэмжээлшгүй их эрх мэдэлтэй байж, дунд шатны байгууллагууд нь төр, засгийн

албан тушаалтан, томоохон бизнесменүүдээс зонхилон бүрдэх болов. Жишээ

болгож МАХН– ын Бага Хурлын бүрэлдэхүүнийг авч үзье. (Хүснэгт № 4)

1997 оноос хойш хугацаанд МАХН-ын Бага Хурлын бүрэлдэхүүн дэх төрийн дээд

албан тушаалтны тоо 2,6 дахин өссөн байна. Энэ нь тус намд улс төрийн хүчирхэг

нөөц бий болж, хүнд сурталжих болон төвлөрсөн удирдлагад шилжих үйл явц

эрчимтэй явагдаж байгааг харуулж байна. Энэ хүснэгтээс бизнесменүүдийн тоо

цөөрсөн мэт харагдаж байгаа боловч дурдаж буй хугацаанд олон бизнесмен төрийн

албан тушаал хаших болсноос ийнхүү цөөрсөн болно.

Энэ нь МАХН төр, бизнес, намын боловсон хүчний нөөцийг нэгэн дор зангидсан

хүчирхэг эрх мэдлийн нам болсныг харуулж байна. Бусад намууд, тухайлбал,

Ардчилсан намын Үндэсний Зөвлөлдөх хорооны бүрэлдэхүүн дээрхтэй адилхан

бөгөөд харин албан ѐсоор мөнгө төлж энэ байгууллагад ордог дүрмийн заалттай юм.

Намуудын удирдагч дээд хэсэг нь намуудаа төвлөрөлд шилжүүлж, эдийн засгийн

болон эрх мэдлийн хатуу хяналт тогтоогоод байна.

7

Зонхилох намтай бусад намуудын зарим хэсэг болон удирдагчид эхлээд далдуур,

эдүгээ илтэд хамтран ажиллах болсон нь нэг намт тогтолцоог улам бэхжүүлж байна.

Намын дотоод ардчиллыг дүрмийн өөрчлөлтөөр хязгаарлах үйл явц аль ч намд

ажиглагдаж байна. Жишээлбэл, намын шат шатны байгууллагууд намын дүрмээр

олгосон өөрийн бүрэн эрхийг дээш дээш нь шатлан шилжүүлэх гаж практик хэвшээд

удаж байна. Энэ нь намууд нэг хүн буюу бүлгийн дур зоргийн эрх мэдэлд орх

боломж, нөхцлийг бүрдүүлж байна.

6

Намуудын үзэл суртал, зохион байгуулалт, гишүүнчлэл, удирдлагын арга барил,

парламентад суугаа гишүүдээ хянах чадвар зэрэг олон шинжүүдийг шинжлэн үзвээс

тэдгээр нь монголын нийгмийн ядуурал, хоцрогдол, ѐс суртахууны доройтол зэргийн

бодит тусгал болж байна.

Намуудад зөрчилтэй хоѐр үйл явц явагдаж байна. Нэг талаар намуудыг олон

нийтийн нам болгох гэж удирдагчид нь хичээж байна. Манай намуудын зарлаж буй

гишүүд дэмжигчдийн тоо сонгогч иргэдийн тоотой бараг дүйцэж байгаа нь үүнийг

гэрчилнэ. Нөгөө талаар намууд гишүүд дэмжигчдээсээ тасарч, удирдлага нь төвлөрч,

дотоод ардчилал нь хумигдан олигархи цөөнхийн мэдэлд ороод байна. Энэ зөрчлийг

www.zaluu.comwww.zaluu.com

Page 14: Uls Turiin Namiin Sanhvvjilt

намуудыг сул гишүүнчдэдтэй болгох, олон нам бий болох нөхлийг хангах замаар

шийдвэрлэж болох юм.

Намууд олон түмний саналыг татах үзвэр үзүүлэн маягтай зүйл болон хувирчээ. 2004

– 2005 оны сонгуулиудын дараах үйл явцын үр дүнгээс үзэхэд Монгол Улсад олон

намын

бодит байдал үнэн хэрэг дээрээ алга болж, сөрөг хүчний институт бараг устаад

байна. Энэ нь төрийн үйл ажиллагаанд хортойгоор нөлөөж, улс төрийн ужиг хямрал,

тодорхойгүй байдалд хүргэж байна.

Нам ба төр

Монголчууд намуудыг сонголтын үндсэн хүчин зүйл болгож сэтгэдэг ба намыг

дээдлэн үздэг заншилтай. Намын боловсон хүчний бодлого нь төрийн боловсон

хүчний бодлогод шууд тусгалаа олж, түүнийг тогтворгүй болгосон нь улс төрийн

өрсөлдөөнийг

боомилогч хүчин зүйлсийн нэг болж байна. 2000-2004 онд УИХ-д 72 суудалтай ганц

намын бүлэг байсан бөгөөд энэ бүлэг УИХ-аар хэлэлцсэн бараг бүх асуудлаар

бүлгийн хуралдаан хийж байсан нь парламентын ѐсыг гажуудуулах, намыг төрөөр

орлуулах хандлагыг бий болгосон.

Төрийн алба нь сонгуулиар байнга өөрчлөгддөг бүтцийн өөрчлөлтийн талбар болсон

бөгөөд энэ улс төрийн албан тушаалтнуудын дураараа авирлах нэг гол арга болж

байна. Ийм нөхцөлд төрийн албан тушаалтан намуудыг буюу намын албан

ташаалтаны үгийг дагахаас өөр арга байхгүй юм. Энэ нь монголын төрийг дөрөв

дөрвөн жилээр ээлжлэн амьдардаг “зочид буудал” шиг болгож байна. Yүнээс

улбаалан төрийн ой санамж, боловсон хүчний уламжлал залгамжлал гэсэн чухал

хүчин зүйл алга болжээ.

Нам ба гишүүд, сонгогчид

Намуудыг олон янзаар ангилж болох боловч сонгогч олны хувьд намуудыг МАХН ба

Ардчилсан хүчин гэж хуваадаг нь олон удаагийн судалгаагаар нотлогдсон юм.

Намуудын дийлэнх олонхи нь нийгмийг дайчлагч үүргээ биелүүлдэггүй бөгөөд

сонгуулийн үеэр гишүүд, дэмжигчдийг хөлслөн ажиллуулдаг болсон нь нууц биш юм.

Энэ нь сонгуулийн үед мөнгө олох таатай боломжийг бүрдүүлдэг ба энд намын

харъяалал чухал биш болдог.

2004 оны УИХ-ын сонгуулийн өмнө хийсэн судалгаагаар монголын сонгогчдыг дараах

хэв маягуудад хувааж болох байна. Улс төрийн намуудын хатуу дамжигчид 60 хувь,

хаашаа ч хөлбөрч болох “хөвдөг” сонгогчид 28 орчим хувь, сонгуульд огт оролцдоггүй

“идэвхгүй” иргэд 12 хувь, насанд хүрч сонгууль өгөх болсон “шинэ сонгогчид” 5 хувь

орчим байгаагаас гадна гадаадад ажиллаж амьдардаг олон хүн сонгууль өгөх

боломжгүйгээс түүнд оролцож чаддаггүй байна.

8

Одоо энэ байдал нэлээд өөрчлөгдөж, намуудын хатуу дэмжигчид эрс буурах

хандлага ихэсч байгаа нь Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр ажиглагдсан юм. Энэ

үеэр аль ч намд итгэлгүй гэж үзэж хүмүүс электоратын бараг 35-40 хувь хүрсэн

байлаа.

9

Хэрэв улс төрийн болон намуудын байдал энэ байдлаар үргэлжилбэл энэ хандлага

бүр лавшрана биз ээ. Хүн ам ядуурсны улмаас төрийн нөлөөлөлд автаж саналаа

өгөх явдал түгээмэл болж байна.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 15: Uls Turiin Namiin Sanhvvjilt

Ардчилал ба зах зээл, өмч хувьчлал ба улс төр

Монгол орныг ардчилал болон зах зээлийн эдийн засагт нэгэн зэрэг амжилттай

шилжсэн орон гэж гадаадад ч, дотоодод ч үздэг. Гэхдээ ардчилал, зах зээл хоѐрыг

нийгэмд хэр ашигтайгаар хослуулж, зөрчил болон нийцлийг хэр зэрэг зохицуулсан бэ

гэдэг асуудлыг бараг ярьдаггүй. Ардчилалд шилжих нь хүний эрх, эрх чөлөөг хангах,

сонгууль, ардчилсан институтуудыг байгуулах зэргээр хэрэгжсэн бол зах зээлийн

эдийн засагт шилжих нь юуны өмнө өмч хувьчлалтай холбоотой байв.

Тухайн үед оршин байсан нийгмийн давхраажлын оройд байсан нам төрийн удирдах

болон дунд тушаалын түшмэд өмч хувьчлалд илт давуу байр суурь эзэлж, шинэ

хөрөнгөтний давхрааг бүрдүүлсэн юм. Өмч хувьчлалын үндсэн бүдүүвч нь банкны

зээл байсан бөгөөд түүнийг үндсэндээ төрийн болон төсөвт байгууллага, банкныхан

авч байжээ.

2000 онд хийсэн судалгаагаар манай бизнесийн анхдагчдын 44 хувь нь дунд

тушаалын албаны дарга, 24 хувь нь жирийн гүйцэтгэх сэхээтэн, 20 хувь нь удирдах

ажилтан байжээ. Энэ нь төр засгийн байгууллагын ажилтнууд өмч хувьчлалд шууд

оролцож, хувь хүртэж байсныг гэрчилнэ.

Зах зээлд шилжсэний үр дүнд нийгмийн давхраажлын шинэ пирамид тогтов. Эдийн

засгийн эрх мэдэл авсан нийгмийн бүлэг улс төрийн эрх мэдэл авах үйл явц эхэлжээ.

Энэ үед эдийн засгийн шилжилт, улс төрийн шилжилт хоѐр ихээхэн зөрчилтэй бөгөөд

нэгдэлтэй хэрэгжиж эхэлжээ.

Нийгмийн баялагаас өмч хувьчлалаар дамжуулан хүртэх үйл ажиллагаа хэвээр

үлдэхийн хамт байгалийн баялагаас хувь хүртэх үйл ажиллагаа шинээр бий болов.

Эдийн засгийн хүрээнд гарсан энэ өөрчлөлт, хандлага нь төрийн эрх мэдлээр

дамжуулан үүнийгээ хэрэгжүүлэх сувагтай болсон байна.

Эрх мэдэл нь нийгмийн баялагаас илүү хүртэх боломжийг олгож байгаа нь шинэ

тутам

төрсөн баячуудыг төрд орох эрмэлзлийг төрүүлжээ. Төр засагт орж ажиллах гол

суваг нь улс төрийн намууд байсан юм. Иймээс намуудаар дамжин төр засгийн

албанд орж, эдийн засгийн ашиг сонирхлоо хэрэгжүүлэх хөдөлгөөн үүссэн байна.

Энэ нь авилгал, далд улс төрийг бий болгож, төрийн албыг гажуудуулах болсон

байна. Авилгалын индекс нь 75 хувьд хүрээд байна.

Ингэснээр өмч хувьчлал болон нийгмийн баялгийг хуваарилахтай холбоотой эдийн

засгийн өрсөлдөөн улс төртэй шууд хутгалдан сүлэлдэх болж, намууд эдийн засгийн

сонирхлын бүлгүүдийг шууд төлөөлөх болов. Иймээс аль ч намын дээд удирдлагад

эдийн засаг-улс төрийн хүчирхэг бүлэглэлүүд өрсөлдөх болж байна. Энэ өрсөлдөөн

нь улс төрийн халхавчтай дүрэм бус, хууль бус тоглолтын шинжтэй болжээ. Улс

төрчдийн мэргэжлийн хийгээд залгамжлах үйл явц удаан байна. Хөрөнгө мөнгөөр улс

төрд орж ирэх хандлага, боломж нээлттэй болов.13 Намуудын ардчилсан шинж

арилж, улс төрийн бодлого зорилго чиглэлгүй, системгүй болж, үндэсний шинжээ

алдаж, гэнэтийн, шинжлэх ухааны үндэслэл тооцоогүй шийдвэр гаргах нь түгээмэл

болов.

Өнөөдөр намууд, тэдгээрийн дотоодод болон орчинд нь явагдаж буй эмх цэгцгүй

өрсөлдөөний улмаас нийгмийн хөгжлийн гол чөдөр, улс төрийн хямралыг өдөөгч

үндсэн хүчин болоод байна. Ард түмний намуудад итгэх итгэл, улмаар төрд итгэх

итгэл үлэмж буурсан нь бүх төрлийн судалгаагаар харагдаж байна.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 16: Uls Turiin Namiin Sanhvvjilt

Ардчиллын эхэн үе буюу 1992 баталсан “Улс төрийн намуудын тухай хууль”-ийг 2005

онд шинэчлэн найруулсан бөгөөд энэ хууль нэг намт тогтолцоог бэхжүүлэхэд

чиглэсэн,

дотоод ардчиллыг хумисан, өөр нам шинээр бий болох бололцоог хаасан шинжтэй

болсон юм. Улс төрийн намуудын харилцааг зохицуулж буй эрх зүйн орчин нь хүний

үндсэн эрхийг суурь үндсээ болгох учиртай. Ялангуяа улс төрийн намууд хоорондоо

эрх тэгш, чөлөөтэй, шударгаар өрсөлдөх боломжийг бүрдүүлэх нь нэн чухал юм.

Эс тэгвээс хүсэл сонирхлоо илэрхийлэх, эрх баригчдад хариуцлага тооцох иргэдийн

эрхийг хязгаарлах болно гэж үздэг. Иймээс улс төрийн шударга бөгөөд чөлөөт

өрсөлдөөний орчин нөхцлийг бий болгохын тулд улс төрийн намуудын болон

сонгуулийн хуулийг монголын нийгмийн онцлогийг харгалзан өөрчилж, намын дотоод

ардчиллын хэм хэмжээг нэн даруй хуульчлан тогтоох шаардлагатай. Тухайлбал,

намуудын хатуу төвлөрлийг сааруулах, олон ургальч үзлийг дэмжих, бодлогын

шинжлэх ухааны үндэслэлийг сайжруулах, гишүүд, дэмжигчдийн идэвхи оролцоог

нэмэгдүүлэх, нам болон төрийн гэгээрүүлэх үүргийг нэмэгдүүлэх чиглэлээр эрс

шийдмэг арга хэмжээ авах ѐстой.

Монголын улс төрийн хямралт байдал, зөрчлийг арилгах түлхүүр нь улс

төрийн

намуудыг ардчилах, шинэчлэх, олон намт тогтолцоог тэтгэх, өрсөлдөөний тэгш

бөгөөд

шударга байдлыг хангах, ийм нөхцөл бололцоог дахин бүрдүүлэх явдал болох нь

манай бодит байдлаас тодорхой байна.

Сонгуулийн үйл явц

Сонгууль нь ардчилсан шударга өрсөлдөөний чухал суурь үзүүлэлт юм. Монгол Улс

ардчиллын жилүүдэд УИХ-ын 4, Ерөнхийлөгчийн 4, орон нутгийн 4, нийт 16 сонгууль

явуулжээ. Энэ хугацаанд монголчуудад ардчилсан сонгууль явуулах туршлага ямар

нэг хэмжээгээр бий болсон гэж үзэж болохоор байна.

Анхны сонгуулиуд сонгогч олны өндөр идэвхи, оролцоо, итгэл үнэмшил дээр

явагддаг байсан билээ. Гэтэл 2004 оноос эхлэн Монгол Улсад болсон сонгуулиуд нь

бүх нийтийн, тэгш, шууд, шударга, чөлөөт зарчмууд алдагдаж, сонгогчдын хүсэл

эрмэлзлэлээс үлэмж гажиж байжээ. Тухайлбал, Улс төрийн боловсролын Академиас

1994 онд явуулсан судалгаа, Сонгогчдын боловсрол төвөөс 2002 онд Харе,

Нимайерийн аргачлалаар тооцсон судалгаа, 2004 онд МУИС-ийн Социологийн

тэнхимээс Бернуллын аргачлалаар тооцсон судалгаа зэргийг дурдаж болох бөгөөд

эдгээр бүх судалгаа нь мажоритар тогтолцоо сонгогчдын саналыг ихээхэн

гажуудуулж байгааг нотолсон юм.

Сонгуулийн зохион байгуулалтын булхай, луйвар газар авч, ардчиллын суурь

зарчмуудыг ихээхэн зөрчих болж байна. Сонгуулийн талаар ХЭYК-ын “Сонгох,

сонгогдох эрхийн төлөв байдал” судалгаа, Глоб интернейшнл, Сонгогчдын

боловсрол төвийн явуулсан судалгаагаар тодорхой харуулсан юм.16 Сонгуультай

холбогдсон олон асуудлыг бүгдийг нь хамарч амжихгүй ч гол гэж үзсэн зарим

асуудлыг авч үзье.

1996 оноос хойш явагдсан бүх сонгуулиудын оролцоог харуулсан хүснэгтийг авч

үзье.

(Хүснэгт № 1)

Монгол Улсад УИХ-ын сонгууль 5 буюу 6 дугаар сар, орон нутгийн сонгууль үүний

дараа 10 буюу 11 дүгээр сард явагддаг. Мөн Ерөнхийлөгчийн сонгууль үүнээс нэг

www.zaluu.comwww.zaluu.com

Page 17: Uls Turiin Namiin Sanhvvjilt

жилийн дараа мөн л энэ үед явагддаг. Гэтэл 2,5 сая хүн амтай, 1 сая гаруй

сонгогчтой Монгол Улсын хүн ам 4- 5 сарын дотор УИХ-ын болон орон нутгийн

сонгуулийн хооронд сонгогчдын нэрсийн жагсаалт 1996 онд 85.508 хүнээр, 2000 онд

178.887 хүнээр, 2004 онд 194 741 хүнээр тус тус хэлбэлзжээ. 2004 он гэхэд л сонгогч

иргэдийн тоо хоѐр сонгуулийн хооронд 15,2 хувиар цөөрчээ. Хүн ам хэтэрхий цөөн

Монгол Улсад сонгогчдын тоо 200 орчим мянгаар буурсан нь анхаарал татах асуудал

болж байна.

Монгол Улсын ардчилсан сонгуульд сонгогчид оролцож

саналаа өгсөн байдал17 Хүснэгт № 1

Сонгууль

болсон он

Сонгууль Сонгогчдын нэрсийн жагсаалтад

бичигдсэн хүний тоо

Сонгуульд оролцож санал

өгсөн хүний тоо

УИХ-ын 1.147.268 1.057.201

Орон нутгийн 1.028.216 739.946

1996

Зөрүү 119.052 317.255

1997 Ерөнхийлөгчийн 1.155.228 982.640

УИХ-ын 1.245.034 1.027.990

Орон нутгийн 1.066.147 647.716

2000

Зөрүү 178.887 380.274

2001 Ерөнхийлөгчийн 1.205.885 1.001.125

УИХ-ын 1.279.510 1.051.812

Орон нутгийн 1.084.769 718..332

2004

Зөрүү 194.741 333.480

2005 Ерөнхийлөгчийн 1.123.219 927.586

9

Эндээс дараах дүгнэлтүүдийг хийж болно. Үүнд:

1. Хүн амын бүртгэл мэдээлэл нь зөрчилтэй байна.

2. Сонгогчдын нэрсийн жагсаалтыг орон нутгийн засаг захиргааны нэгжийн

ажилтнууд

санаатайгаар болон санамсаргүйгээр будлиулан олон янзаар гаргаж байна.

3. Сонгогчдын __________нэрсийн жагсаалтын зөрчил нь сонгуулийг будлиантуулах

болоцоог олгож байна.

Гадаадад явсан, ажилласан, суралцсан хүмүүс, хөдөөгөөс хот руу шилжин ирсэн,

бүртгэлд орсон ороогүй хүмүүс хүн амын тодорхой хувийг эзэлдэг. Энэ бүлэг албан

бус мэдээгээр 100.000 орчим гэх боловч бодит байдал нь тодорхой биш байна.

Орон сууц, хашаа байшингаа зарж, сольж, түрээсэлсний улмаас бүртгэлд ихээхэн

гажиг гардаг. Түүнчлэн амьдрал ядуугаас бохир, цэвэр усны мөнгөө хэмнэх гэж ам

бүлийнхээ

данснаас хасуулж бүртгэлээс санаатайгаар хийдэх, цэргийн дүйцүүлэх албаны мөнгө

төлөхөөс зугтах гэж голдуу залуу эрчүүд бүртгэлээс завсардан гээгдэх гэх мэтийн

www.zaluu.comwww.zaluu.com

Page 18: Uls Turiin Namiin Sanhvvjilt

шалтгаанаар бүртгэлд ороогүй хийдсэн гэсэн ангилалд орох хүн амын тоо ихээхэн

өссөн байж болзошгүй юм. Энэ нь түүвэр судалгаагаар нийт хүн амын 15–30 орчим

хувь болж байна.18

Дээрх болон бусад олон шалтгааны улмаас нэг хүн хоѐр газар бүртгэлтэй, эсвэл огт

бүртгэлгүй гэхчлэн “амьгүй албат”-ын томоохон бүлгүүд бий болжээ. Үүнээс

шалтгаалан хүн амын анхан шатны бүртгэл, улмаар сонгогчдын нэрсийн жагсаалт

илт замбараагүй болж байна.

Иймд зөрчилтэй бүртгэлтэй тохиолдолд сонгуулийн үр дүнг будлиантуулах боломж

нээлттэй байгаа бөгөөд үүнийг улс төрийн намууд ашиглах боломжтой байна.

Судалгаа хийсний үндсэн дээр зарим сонгогчдод сонгуулийн үнэмлэх үл олгох, хүн

дутсан тохиолдолд найдвартай хүмүүсээр энэ жагсаалтыг дүүргэх, эсвэл бөөнөөр нь

хасах явдал ажиглагдах болжээ.

Сонгуулийн байгууллагууд, түүнд үзүүлэх төр, захиргааны нөлөөлөл

Улс төрийн намууд болон аливаа сонирхлын бүлгээс хараат бус, бие даасан

байгууллага сонгуулийг эрхлэн явуулдаг байх нь сонгууль шударга явагдах чухал

нөхцөл бөгөөд ардчиллын тогтвортой байдлыг хангахад ихээхэн ач холбогдолтой

юм.19 Гэвч Сонгуулийн Ерөнхий Хороо иргэдийн сонгох, сонгогдох улс төрийн эрхийг

хамгаалах, баталгаажуулах үүргээ хангалттай биелүүлж чадахгүй байна. Сонгуулийн

Ерөнхий Хороог иргэдийн сонгох, сонгогдох эрхийн болон сонгуулийн хуулийн

хэрэгжилт, сонгуулийн кампанийн санхүүжилтэд хяналт тавих чадамж бүхий, хараат

бус байгууллага болгон өөрчлөх шаардлагатай байна.

Сүүлийн үеийн сонгуулиудаар төр засгийн нөөцийг сонгуульд шууд ашиглах явдал

түгээмэл болж байна. Тухайлбал мэдээллийн хэрэгслээр бүрэлдэхүүн нь бараг

гардаггүй хэсгийн хороодыг авч үзье. Хэсгийн хороодын бүрэлдэхүүн болон үйл

ажиллагааны арга барилыг судалсан тохиолдол үгүйлэгдэж байна.

Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр улсын хэмжээнд 1631 хэсгийн хороо ажилласан

юм.

Үүнээс 64 хэсгийн хорооны 551 хүнийг хот, хөдөөгийн байдлыг нь харгалзан

түүвэрлэж бүрэлдэхүүнийг нь “бичиг баримтын шинжилгээ” хэмээх социологийн

аргыг ашиглан шинжилж үзлээ.20

10

Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хэсгийн хороодын бүрэлдэхүүний түүвэр

судалгаа

Түүвэр: 64 хэсэг, 551 хүн Хүснэгт № 2

№ Ажил, албан

тушаал

МАХН АН Бусад Нам бус Бүгд Хувь

1 Дүүргийн ажилтнууд 11 11 - 10 32 5.8 %

2 Засаг дарга, ИТХ-ын

ажилтнууд

51

15

-

4

70

12.7%

3 Зохион байгуулагч,

www.zaluu.comwww.zaluu.com

Page 19: Uls Turiin Namiin Sanhvvjilt

нийгмийн ажилтан

23

3

1

16

43

7.8%

4 Боловсрол ( багш ) 29 29 4 12 74 13.4%

5 Эрүүл мэнд (эмч) 11 13 5 8 37 6.7%

6 Холбоо, соѐл, төсөл 8 11 5 8 32 5.8%

7 Намын ажилтан - 2 - - 2 0.4%

8 Тэтгэвэрт 15 7 2 7 31 5.6%

9 Ажилгүй 17 22 14 14 67 12.2%

10 ХХК- ын захирал,

ажилтнууд

15

8

6

6

35

6.3%

11 Хувиараа хөдөлмөр

эрхлэгч

8

23

38

10

79

14.3%

12 Малчин 14

21

- 8 43 7.8%

13 Оюутан - 1 2 3 6 1.1%

Бүгд 202 166 77 106 551 100%

Сонгуулийн хэсгүүдийг хэсгийн хороодын дарга, нарийн бичгийн дарга нарыг

харъяалах дүүргийн хэлтэс, албадын дарга, ажилтан, сургуулийн захирал, эмнэлгийн

дарга нар үндсэндээ удирддаг байна. Энэ бүлэг хэсгийн хороодын нийт ажилтнуудын

5,8 хувийг, баг, хорооны засаг дарга, ИТХ-ын дарга, төлөөлөгч гэх мэтийн анхан

шатны дарга нар 12,7 хувийг, хорооны зохион байгуулагч, нийгмийн ажилтан зэрэг

техник ажилтнууд 7,8 хувийг болж байна. Төрийн захиргааны нөөц болох эдгээр

хүмүүс хэсгийн хороодын бүрэлдэхүүний 26,3 хувийг эзэлж байна.

Хэсгийн хороодыг бүрдүүлж байгаа дараагийн түгээмэл бүлэг нь багш нар 13,4 хувь,

эмч нар 6,7 хувь, нийлээд 20,1 хувь болж байна. Энд төрийн удирдлагын зарим

онцлог

шинжүүдийг авч үзэх шаардлагатай.

МАХН-ын дүрэмээр намын хорооны дарга нь Засаг дарга буюу ИТХ-ын даргын аль

нэгэнд нэр дэвшдэг бөгөөд улсын хэмжээнд орон нутгийн 695 мандатын 552 –ыг

www.zaluu.comwww.zaluu.com

Page 20: Uls Turiin Namiin Sanhvvjilt

буюу 79,4 хувь нь тус намын хяналтад байдаг.21 Ийнхүү төрийн захиргааны болон

төрийн үйлчилгээний ажилтнууд нь хэсгийн хороодын бүрэлдэхүүний 57,8 хувь болж

байна. Энэ бүлэг нь сонгуулийн үйл ажиллагааг голчлон гүйцэтгэнэ.

Мөн энд ажилгүйчүүд 12, 2 хувь, хувиараа хөдөлмөр эрхлэгчид 14,3 хувь, компанийн

захирал, ажилтнууд 6,3 хувь болж байна. Ажилгүй мөртлөө сонгуульд оролцож

байдаг хүмүүсийг нарийвчлан авч үзэхэд ихэнхи нь дээд боловсролтой эмч, багш,

улс төрийн ажилтан зэрэг хүмүүс байна. Мөн аль нэг улс төрийн намын гишүүд

ажилгүй, хувиараа хөдөлмөр эрхлэгч гэх зэргээр бүртгүүлээд энэ ангилалд орсон

тохиолдол байна. Төрийн

захиргаанаас шууд хамааралтай энэ бүлэг хэсгийн хороодын бүрэлдэхүүний 32,8

хувь болж байна.

Эдгээрийг өмнөх бүлгүүдтэй нийлүүлбэл төрийн захиргааны болон түүнээс шууд

хамааралтай бүлэг сонгуулийн хэсгийн хороодын бүрэлдэхүүний 90.6 хувь болж

байна.

Хэсгийн хороодын түгээмэл бөгөөд дундаж зураглал дараах байдалтай байна.

Хэсгийн хороодын дарга нь дүүргийн ажилтан буюу засаг дарга, гишүүд нь захирал,

эмнэлгийн дарга, түүний мэдлийн 2 – 3 эмч, багш, дүүрэг, хорооны ажилтнууд 3- 4 ,

бусад гишүүн буюу ажиглагчаар тухайн сургуулийн төгсөх ангийн хүүхдүүдийн эцэг эх

байгаа тохиолдол нэлээд байна.

11

Нэрсийн жагсаалтыг 15–30 хүртэлх хувиар дураараа хөдөлгөх боломжтой, хэсгийн

хороодын гишүүдийн 90 гаруй хувь нь нэг намаас бүрдэх төрийн байгууллагаас

хамааралтай байгаа нөхцөлд шударга сонгууль явуулах боломжгүй юм.

Намуудын санхүүжилтийн асуудал гарцаагүй сөхөгдөх ѐстой гэж үзэж байна. Эдийн

засгийн институтууд тогтворжоогүй, хяналтын механизм сул байхад намуудын

санхүүжилтийг хянах нь түвэгтэй асуудал юм. Намуудын санхүүжилтийг хянахын

тулд

эхлээд хувь хүн, компаниудаас авдаг далд хандивийг зогсоох, сонгуулийн

байгууллага нь дансаар дамжуулан хянадаг тогтолцоо бий болгох ѐстой.

Сонгуулийн системийн тухай

Манайд эдүгээ үйлчилж буй сонгуулийн систем нь “ЯЛСАН НЬ БYХНИЙГ АВНА” гэдэг

зарчим үйлчилдэг можаритар систем болно. 1992 оны анхны ардчилсан сонгуулиас

хойш олон удаа олон байгууллага сонгууль дахь саналын гажилт болон хэмжээг

үнэлэлт дүгнэлт гаргасан байдаг.22 Гэтэл сонгуулийн системийг өөрчлөх талаар

бодит ажил огт хийгдээгүй байна. Одоо л сонгуулийн холимог хувилбарыг авах

талаар яригдаж байна.

Монголын нийгмийн онцлог, ардчиллын жилүүдийн туршлагыг эрэгцүүлэн үзвээс улс

төрийн олон намыг бий болгох, олон ургальч үзлийг дэлгэрүүлэх, нийгмийн янз

бүрийн

бүлгүүдийн эрх ашгийг илэрхийлэх, тэнцвэржүүлэх амин чухал бодит шаардлага

үүсээд байгаа бөгөөд энэ нөхцөл, шаардлагыг хангах сонгуулийн систем нь хувь

тэнцүүлсэн хувилбар болно.

Улс төрийн өрсөлдөөний үндсэн бөгөөд гол шинж болсон сонгуулийг шударга

явуулахын тулд сонгуулийн байгууллагуудын бие даасан байдлыг хангаж,

удирдлагыг үл хамаат, босоо шинжтэй болгож, төрийн байгууллагын нөлөөллийг

хязгаарлаж, ажилтнуудыг нь мэргэшүүлэх, олон нам, сонирхогч этгээдийн тэгш

бөгөөд ил тод хяналт тавих боломжийг нэмэгдүүлэх шаардлагатай болжээ.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 21: Uls Turiin Namiin Sanhvvjilt

1 “Улс төрийн оролцоо ба үнэлгээ” судалгаа. МУИС, Социологийн тэнхим. 2003 оны 8

дугаар сард явуулсан социолдогийн судлагааны тайлан.

2 Монголын улс төрийн сэтгэлгээний түүх. I боть. 65 дахь тал

3 Зүүн Азийн Барометр. Ардчиллын хөгжлийн харьцуулсан судалгаа. УБ. 2005, 61-65,

109-110 дахь талаас үзнэ үү.

4 Х.Гүндсамбуу. Монголын нийгмийн давхраажил: хөгжил, хандлага. УБ.2002. 363

дахь тал.

5 Мөн тэнд

6 Намуудын одоо үйлчилж буй дүрмүүдээс авав.

7 Д.Болд-Эрдэнэ. Улс төрийн намуудын үүсэл, төлөвшил, хөгжлийн асуудлууд.

УБ.2002 он.

8 Ч.Тамир. Монгол сонгогчдын зан үйл, тойргийн хэв шинж, шилжих хөдөлгөөн.

“Социологи” сэтгүүл, 2004, № 4.

9 Судлаачийн хувийн архиваас

10 Банкны өр барагдуулах албаны мэдээлэл. “Ардын эрх 1997 оны 9 дүгээр сарын 19

11 Монголын бизнес эрхлэгчид. УБ. 2000. 67 дахь тал. Доктор Г.Чулуунбаатарын

судалгаа.

12 “Авилгалын эсрэг үндэсний хөтөлбөрт хийсэн мониторингийн судалгаа. УБ. 2004

он.

13 “Авилгалын эсрэг үндэсний хөтөлбөрт хийсэн мониторингийн судалгаа. УБ. 2004

он.

14 “Улс төрийн нөхцөл байдал, олон нийтийн үнэлгээ” судалгаа. 2004 он. МУИС.

Социологийн тэнхим. Мөн МУИС- ын багш Ч.Тамирын судалгаа.

15 Norris P. Building political parties: Reforming legal regulations and internal rules.

Report commissioned by

International IDEA 2004. http://www.idea.int/parties/index.cfm

16 “Сонгох, сонгогдох эрхийн төлөв байдал” ХЭҮК-оос 2004 оны 11 дүгээр сард

явуулсан судалгааны тайлан, Мөн Нээлттэй нийгэм форум, Сонгогчдын боловсролын

төв, Глоб Интернейшнл хамтран явуулсан “2004 оны УИХ-ын сонгуулийн кампанит

ажлын санхүүжилтийн мониторинг” тайлан

17 Эдгээр тоо баримтыг СЕХ-оос 2002 онд хэвлэн гаргасан “Ардчилсан сонгуулийн

товчоо” эмхтгэл болон орон нутгийн сонгуулиудын албан ѐсны дүнгээс авав.

18 Сонгогчдын нэрсийн жагсаалтад хийсэн түүвэр судалгаагаар ийм зураглал

харагдаж байгаа бөгөөд үүнийг нарийвчлан судлах шаардлагатай.

19 Electoral System Design: The New International IDEA Handbook. 2005. p.11.

http://www.idea.int/publications/esd/new_en.cfm

20 Хот хөдөөгийн 64 хэсгийн хороодын бүрэлдэхүүнийг түүвэрлэн судалсан бөгөөд

энэ нь нийт сонгуулийн хэсгийн 4 хувь болох ба монголын нийгмийн нэг төрөл

байдлыг харгалзан үзвэл хангалттай бөгөөд хүрэлцээтэй түүвэр болно.

21 Орон нутгийн сонгуулийн дүн. ЗМ. 2004. № 231.

22 Улс төрийн боловсролын академи, Сонгогчдын боловролын төв, МУИС-ын

Социологийн тэнхмийн олон удаагийн судалгааг энд дурдаж болно.

www.sanal.mn

Улс төрийн намуудын санхүүжилтэд хяналт тавих

Дору Франтескү, Румыны Олон нийтийн бодлогын хүрээлэн

2008 оны 04-р сарын 14

www.zaluu.comwww.zaluu.com

Page 22: Uls Turiin Namiin Sanhvvjilt

Румынд намын санхүүжилт нь (i) mөрийн санхүүжилт, (ii) xувийн эх үүсвэр, (iii) хандив

гэсэн урван эх үүсвэрээс бүрддэг байна. Төрийн санхүүжилтэд дараах шалгуурыг

баримталдаг:

- Намуудад өгч буй улсын татаас = ДНБ-ний 0,04%

- Сүүлчийн сонгуульд авсан саналын тооноос хамаарч улсын татаасыг хувиарлана

(орон даяар болсон сонгуульд 75 %-ийг, орон нутгийн сонгуульд 25 %-ийг

тооцоолсон)

- Сонгогдох эрхтэй албан тушаалд эмэгтэйчүүдийг дэмжсэн намуудыг урамшуулдаг.

“Ардчилсан сонгууль: Иргэний нийгмийн хяналт” олон улсын бага хуралд Румыны

Олон нийтийн бодлогын хүрээлэнгийн мэргэжилтэн Дору Франтескү тавих илтгэл

Румын дахь улс төрийн өнөөгийн байдал

1. Загсийн газрыг Либерал нам бүрдүүлсэн (мөн Унгарын Цөөнхийн Нам)

2. Ерөнхийлөгч Ардчилсан Нам (Христийн Ардчилсан Үзэлтнүүд)-ын харьяалалтай

3. Парламентад хамгийн их суудалтай нам нь Социал-Демократ Нам 3 хүчний тэмцэл

үйлчилж нэг нь нөгөөгийн авилга авсан талаар илрүүлдэг.

Румын дахь улс төрийн өнөөгийн байдал

- 2008 оны 5 сард орон нутгийн сонгууль болно

- 2008 оны 8 сард Их Хурлын сонгууль болно

- 2009 оны эхээр Европын Парламентын сонгууль болно

- 2009 оны эхээр Ерөнхийлөгчийн сонгууль болно

Намын санхүүжилтийн эх үүсвэр:

- Төрийн санхүүжилт:

- Намуудад өгч буй улсын татаас = ДНБ-ний 0,04%

- Сүүлчийн сонгуульд авсан саналын тооноос хамаарч улсын татаасыг хувиарлана

(орон даяар болсон сонгуульд 75 %-ийг, орон нутгийн сонгуульд 25 %-ийг

тооцоолсон)

- Сонгогдох эрхтэй албан тушаалд эмэгтэйчүүдийг дэмжсэн намуудыг урамшуулдаг.

- Хувийн эх үүсвэр:

- Гишүүнчлэлийн жилийн хураамж: Доод хэмжээнд тогтоогдсон 48 хүний цалингийн

хэмжээнээс ихгүй байх; доод хэмжээнд тогтоогдсон 10 хүний цалингийн хэмжээнээс

их

гишүүнчлэлийн жилийн хураамж төлж байгаа гишүүдийн нэрсийг нийтэд ил болгох

Хуудас 1 / 3

www.sanal.mn

Улс төрийн намуудын санхүүжилтэд хяналт тавих

Дору Франтескү, Румыны Олон нийтийн бодлогын хүрээлэн

2008 оны 04-р сарын 14

- Хандив:

- Сонгуулийн бус жилүүдэд ДНБ-ний 0,025%-иас хэтхэргүй, эсвэл сонгуулийн

жилүүдэд 0,050%-иас хэтрэхгүй байх

- Хувь хүнээс авах хандивийн хэмжээ нь доод хэмжээнд тогтоогдсон 200 хүний

цалингийн хэмжээнээс хэтрэхгүй байх ба хуулийн байгууллагын хувьд мөн тоо нь

500-аас хэтрэхгүй байна.

- Бараа, үйлчилгээний үнийн 20%-иас дээш хэмжээний хямдрал үзүүлбэл хандивд

тооцогдоно.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 23: Uls Turiin Namiin Sanhvvjilt

- Хэрэв нэг жилд өгөх хандивын хэмжээ нь доод хэмжээнд тогтоогдсон 10 хүний

цалингийн хэмжээнээс бага байгаа тохиолдолд хандивлагчдын нэрсийг нууц байлгаж

болно.

ДНБ-ний 0,006%-иас дээш хэмжээтэй тэнцэх далд хандивыг намууд авч болохгүй.

- Төрийн өмч болон гадаадын этгээдэд (Европын Парламентын сонгуулийн компанит

ажлын үед Европын намуудаас хандивлах бараа үйлчилгэээг үл тооцвол) хамаардаг

бараа үйлчилгээг ашиглаж болохгүй;

Сонгуулийн зориулалтаар төрийн мөнгийг зарцуулах

Асуудлууд:

1. Татвар төлөгчдийн мөнгийг зүй бусаар ашиглах

2. Төрхийн эрхэнд байгаа болон сөрөг хүчний намуудын хооронд тэнцвэрт бус

байдлыг бий болгох

Эрх мэдлийн хуваарилалт:

- Хяналтын байгууллага: Сонгуулийн Байнгын Хороо нь Засгийн газарт бус харин Их

Хуралд захирагддаг боловч сонгуулийн зориулалтаар төрийн мөнгийг зарцуулах,

намын санхүүжилтанд хяналт тавихад намын нөлөөлөл ордог

Хууль зөрчиж буй хэлбэрүүд:

- Төрийн байгууллагуудтай гэрээтэй хувийн компаниуд нь төрийн эрх барьж буй

намуудад хандив өгөх замаар мөнгө шилжүүлэх, ижил эзэнтэй бусад компаниуд

болон сангуудаар дамжуулж мөнгө шилжүүлэх Төрийн байгууллагуудтай гэрээ хийдэг

хувийн компаниудийн шугамаар төрийн эрх барьж буй намуудад хандив болгон өгөх,

- Хэвлэл мэдээллийг худалдаж авах: Монопольт эрхтэй төрийн байгууллагууд болон

төрийн хяналтанд байдаг компаниуд хэрэгцээгүй сурталчилгаанд зориулж мөнгө

төлдөг бөгөөд энэ нь эргээд улс төрийн нөлөөлөлд автсан мэдээ цацсан хэмээн

намын удирдлагуудыг мэдээлдэг

- Ядуу ард иргэдийн саналыг авахын тулд сонгуулийн компанит ажлын үеэр төрийн

мөнгийг нийгмийн тусламж хэлбэрээр санал болгох

Хуудас 2 / 3

www.sanal.mn

Улс төрийн намуудын санхүүжилтэд хяналт тавих

Дору Франтескү, Румыны Олон нийтийн бодлогын хүрээлэн

2008 оны 04-р сарын 14

- Намын хэрэгцээнд төрийн өмч (авто машин), үйлчилгээг (уулзалтын заал түрээслэн

авах) ашиглах

- Баяр наадам, концерт болон бусад олон нийтийн арга хэмжээ зохион байгуулж,

намын удирдагчын эрх хэмжээнд өөрсдийгөө танилцуулах

- Төрийн эрхинд байгаа намуудад хандив өргөж буй компани эзэмшигчид татвар

төлөхгүй байх

- Хэрэв намын дарга засгийн эрхэнд байгаа намынх бол тухайн хотод улсын

санхүүжилт хийх

- Сургууль болон эмнэлгүүдэд хандив өгч байна хэмээн (компьютер) мэхэлж,

сургууль эмнэлгүүд нь эргээд намын орон нутгийн салбарууд руу хандах хэрэгтэй

болдог Намын санхүүжилтийн механизм дахь ТББ-уудын оролцоо:

- Улс төрчид, намын удирдлагуудад хуул, эрх зүйн талаар болон бусад улс орнуудын

туршлагын талаарх ойлголтыг бий болгох

www.zaluu.comwww.zaluu.com

Page 24: Uls Turiin Namiin Sanhvvjilt

- Сонгуулийн компанит ажлын үеэр төрийн төсвийн зарцуулалт болон намын

зарцуулалт хуулийн дагуу байгаа эсэхийг хянаж, хууль бус зөрчлийн илрүүлж,

хяналтын байгууллагуудыг арга хэмжээ авуулах талаар шахалт үзүүлэх - Олон улсын

болон Европын оролцогчдод хууль зөрчсөн талаар мэдээлж, ингэснээр дотоодод

өөрчлөлт хийх шууд бус шахалт үзүүлэх

- Хууль, эрх зүйн сайжруулах, сайн туршлага нэвтрүүлэх талаар зөв шийдэлд хүрэх

Ирж буй орон нутгийн сонгуулийн ТБХ-ийн үйл ажиллагаа:

- Тайлан гаргах шинэ журмын талаар намын нягтлан бодогч нарт заан сургах

- Сонгуулийн компанит ажлын үеэр намын санхүүжилтийн хэрхэн хянах талаар

сэтгүүлчдийг сургах

- Сонгуулийн Байнгын Хорооны шинэ ажилтнуудыг сургах

- Бэлтгэгдсэн сэтгүүлчдийн орон даяар хийсэн ажиглалтанд үндэслэн тайлан бичиж,

Их Хурлын сонгуулийн компанит ажил эхлэхээс өмнө нийтэд зарлах

Дору Франтеск – Төрийн Бодлогын Хүрээлэн (ТБХ) Бухарест ( [email protected] )

www.zaluu.comwww.zaluu.com