3

Click here to load reader

Ulziijargal Bie Daalt

Embed Size (px)

DESCRIPTION

ulziijargal bie daalt

Citation preview

Page 1: Ulziijargal Bie Daalt

АММИАК, ФРЕОН

М.Өлзийжаргал-L.FR09D011

ШУТИС, Хүнсний Инженер Биотехнологийн Сургууль

[email protected],

ХУРААНГУЙ:

Амьд организмыг хордуулах шинж чанараар хамгийн хортой нь аммиак байдаг.

Аммиак нь амьсгал боогдом хурц үнэртэй, нүдний салс болон амьсгалах эрхтэнг гэмтээдгээс

гадна галд аюултай бодисын тоонд ордог.Ер нь аммиакын агаарт байж болох хэмжээ нь

0.02 мг/л-ээс ихгүй байдаг Харин фреон нь агаарт бага хэмжээгээр байвал хоргүй, үнэргүй

байдаг бөгөөд агаарын найрлаганд 30%-аас дээш хувиар агуулагдаж байх үед

хүчилтөрөгчийн дутагдлаас болж амьсгал боогдуулдаг. Их өндөр температурт (фреон-12

400° С-ээс их, фреон-22 550° С-аас их) хлорт ба фторт устөрөгч задарч хорт бодис-

фосгенийг ялгаруулдаг тул фреоны хажууд гал гаргах, тамхи татахыг хориглодог. Металл

ба тослох материалд үйлчлэх химийн шинж чанар нь хөргөх ажлын биед янз бүр

байдаг.үүнээс аммиак хар металлтай урвалд ордоггүй харин цинк, зэс, түүний хайлшууд

фосфор, хүрэлтэй чийглэг орчинд урвалд орно. Ийм учраас цинк, ээсийн хайлшаар

аммиакаар ажиллах төхөөрөмжийг хийдэггүй. Фреоны төрлийн хөргөх бодисууд нь эсрэгээр

өнгөт мөталл болох зэс, цинк тэдгээрийн хайлштай урвалд ордоггүй тул фреоноор

ажилладаг хөргөх төхөөрөмж болон шугам хоолойг зэс, цинк түүний хайлшаар хийдэг.

ОРШИЛ:

Хөргөх ажлын биеэр дүүргэсэн баллонуудыг хадгалах байр нь орон сууцнаас алслагдсан

байх ба үйлдвэрийн барилга, хөргөх камераас тусгаарлагдсан байх шаардлагатай.Ер нь ямар

нэгэн газар доорх байгууламж эсвэл подвалыг ашиглаж хадгалах нь тохиромжтой байдаг.

Баллонуудыг халаалтын төхөөрөмжөөс зайтай, нарны тусгалаас хамгаалагдсан газар байлгах,

хөргөх төхөөрөмжийн ойролцоо их хэмжээгээр хуримтлуулахгүй байх, суларсан баллоны

вентилийг сайтар хааж үйлдвэр эсвэл цэнэглэх газар луу илгээж байх шаардлагатай.

ТУРШИЛТЫН МАТЕРИАЛ АРГА ЗҮЙ

Хөргөх ажлын бие болгон ашиглаж байгаа химийн бодисуудыг тусгай зориулалттай

хамгаалалтын жийргэвч бүхий түгжээтэй таглаагаар тагласан ган баллонд хадгалж

зөөдөг.Баллонуудыг, хөргөх шингэн бүрийг тодорхойлох өнгийн тосон будгаар будаж

ялгасан байдаг. Жишээ нь: аммиак-шар, фреон-мөнгөлөг бронзон өнгийн байх ба фреоны

баллон дээр хар эсвэл упаан өнгөөр "фреон" гэж бичсэн байна. Хар бичигтэйг бүрэн

битүүмжлэгдээгүй компрессор бүхий хөргөх системд, улаан бичигтэйг бүрэн

Page 2: Ulziijargal Bie Daalt

битүүмжлэгдсэн (герметичный) компрессор бүхий хөргөх системд хэрэглэдэг.

ТУРШИЛТ СУДАЛГААНЫ ҮР ДҮН

Хөргөх ажлын биеэр дүүргэсэн баллонуудыг хадгалах байр нь орон сууцнаас алслагдсан

байх ба үйлдвэрийн барилга, хөргөх камераас тусгаарлагдсан байх шаардлагатай.Ер нь ямар

нэгэн газар доорх байгууламж эсвэл подвалыг ашиглаж хадгалах нь тохиромжтой байдаг.

Баллонуудыг халаалтын төхөөрөмжөөс зайтай, нарны тусгалаас хамгаалагдсан газар байлгах,

хөргөх төхөөрөмжийн ойролцоо их хэмжээгээр хуримтлуулахгүй байх, суларсан баллоны

вентилийг сайтар хааж үйлдвэр эсвэл цэнэглэх газар луу илгээж байх шаардлагатай.

Хүснэгт№1

Химийн бодисын тодорхойлолт

Химийн нэршил: АММИАК (AMMONIA)

CAS №: 7664-41-7 UN №: - Томъёо: NH3

Бусад нэршил: усгүй аммиак, аммиакийн ус,аммиакийн усан уусмал [Тэмдэглэл: Ихэнхи

тохиолдолд усан уусмал хэлбэрээр хэрэглэгддэг]

Физик шинж чанар

Гадаад байдал: өнгөгүй, амьсгал давхцуулам хурц үнэртэй хий. [Тэмдэглэл: шингэрүүлсэн

шахсан хий байдлаар зөөвөрлөгдөнө. Мөн даралтан дор амархан шингэрнэ]

Буцлах температур

(BP): -33.30C

Молекул жин

(MW): 17

Тэсрэх доод

хязгаар (LEL):

15%

Шаталтын зэрэг (NFPA Fire

Rating): тогтоогоогүй

Хөлдөх температур/

хайлах температур

(FRZ/MLT): FRZ: -

77.70C

Уурын даралт

(VP):

8.5 атм

Тэсрэх дээд

хязгаар (UEL):

28%

Эрүүл мэндийн нөлөөллийн

зэрэг (NFPA Health Rating):

тогтоогоогүй

Дөл авалцах

температур (FP):

тогтоогоогүй (хий)

Уурын нягт

(VD): 0.60

Урвалын идэвхийн зэрэг

(NFPA Reactivity Rating):

тогтоогоогүй

Нягт (Sp. GR):

тогтоогоогүй

Ионжих чадвар

(IP): 10.18 eV

Онцлог шинж (NFPA Sp. Inst.):

тогтоогоогүй

ДҮГНЭЛТ

Тосолгооны материалын хувьд аммиак тосолгооны материалтай нэгддэггүй, нам

температурт аммиакаар ажилладаг төхөөрөмжийн хөргөх системд орсон тосолгооны

Page 3: Ulziijargal Bie Daalt

материал хөлддөг тул тосолгооны материалыг аммиакан хөргөх системд аль болох

оруулахгүй шүүж, зайлуулах шаардлагатай.Фреоны хувьд тосонд уусч нэг төрлийн холимог

үүсгэж, фреоны хөргөх систөмийн ажиллагаанд хүндрэл үүсгэдэггүй.

Усны хувьд аммиак усанд сайн уусдаг харин фреон муу уусдаг тул фреоны хөргөх

машиныг фреоноор цэнэглэхийн өмнө маш сайн хатааж, битүүмжилсэн байх шаардлагатай.

Хүнсний бүтээгдэхүүнд үйлчлэх нөлөөний хувьд фреон ямар нэг сөрөг нөлөө

үзүүлдэггүй бол аммиак нь бүтээгдэхүүний амт болон бусад шинж чанарт муу нөлөө үзүүлж

гэмтээдэг байна.

НОМ ЗҮЙ

1.Хөргөх төхөөрөмжийн төсөл,тооцооны аргачлал-Ч.Мангалжалам Н.Оюунцэцэг 2008

2.Хөргөх төхөөрөмж-Ч.Мангалжалам Л.Чулуунгэрэл Ц.Жамбалсамбуу 2001

3.Google.com –Хөргөлтийн систем

4.Google.com-www.cold air4.blog spor.com

Зохиогчийн тухай:

М.Өлзийжаргал-L.FR09D011 Хөвсгөл аймгын Мөрөн хот 1991он 08сарын 02нд төрсөн.

ШУТИС ХИБС-ийн хүнсний сүлжээ,хөргөлтийн систем 3курс.