29
2009 oн www.zaluu.com www.zaluu.com

WATERI~1.PPT Soko Biy Daalt

Embed Size (px)

Citation preview

Page 1: WATERI~1.PPT Soko Biy Daalt

2009 oн

www.zaluu.comwww.zaluu.com

Page 2: WATERI~1.PPT Soko Biy Daalt

Акватрон тусгаарлагч, хамгаалагч

Акватрон бэлдэц нь:

• Шингэний өндөр даралтын үед нүх сүвтэй материалаар ус, хүчил шүлтийн уусмал, давсны уусмал, нефтийн бүтээгдэхүүн нэвтрэхээс хамгаална.

Физик шинж:• Материалын элэгдэл даах, бат бөх чанарыг нэмэгдүүлнэ.• Материалын агаар нэвтрэх чанарыг хадгална.• Ахуйн болон хүнсний усан хангамжид ашиглахад зөвшөөрөгдсөн, байгаль орчин, хүний биед нөлөөлөх хортой бодис агуулаагүй.• Идэвхтэй нэвчилт, дусаалыг битүүлэхэд, ханын хавтангийн залгаас ба чийгийн хамгаалалтад, бетон, төмөр бетон байгууламжийн суурийн боолтыг битүүлэхэд хэрэглэнэ. • Хуучин болон шинэ бетонд, барилгын дотоод болон гадаад ажилд ашиглагдана.

Хэрэглэх газрууд:• Шинэ байгууламж хийхэд болон хуучин байгууламжийг засварлаж, ус чийг нэвтрэхгүй байдлыг нь сэргээхэд ашиглана. Усны насосны станцийн барилгад, худаг, подвал, усан сан ба усны цамхгууд зэрэгт хэрэглэгдэнэ.• Траншейны цуглуулах хэсэг, цэвэрлэх төхөөрөмж, далан болон ус дамжуулах байгууламж, коллектор суваг канал.• Бассейн, спортын мөсөн талбай, яндан, зам, гүүр, кабель утасны зам хийхэдБүтээгдэхүүний үйлчлэх зарчим нь осмос, броуны хөдөлгөөн, хатуу фазын хариу үйлчлэл ба шингэний гадаргуугийн тэлэлтийн хүч гэсэн 4 гол зарчим дээр тулгуурладаг.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 3: WATERI~1.PPT Soko Biy Daalt

Акватрон тусгаарлагч, хамгаалагч

Хими шинж:

Акватроны хэсгүүд нь материалын нүх сүвээр даралтан доор гүн нэвтэрнэ. Бетоны гүнд нэвтэрсэн химийн идэвхитэй бүрэлдэхүүнүүд нь усанд уусаад бетонд агуулагдаж буй ионы бүрэлдэхүүнтэй урвалд орно. Химийн урвалуудын дунд зүү хэлбэртэй үл уусах кристаллууд үүсч нүх сүв, цууралтуудыг битүүлэн усыг шахаж гаргана. Энэ үйл явц нь усны даралтын дагуу болон эсрэг явагдана. Усгүй тохиолдолд бүтээгдэхүүний төлөвших явц зогсонги байдалд орж, ус бий болмогц дахин сэргэдэг, өөрөөр хэлбэл бетон өөрөө өөрийгөө засах чадвартай болно гэсэн үг юм. Ус нэвчилтээс хамгаалах найрлага түрхэгдсэн байгууламжийн хананд 150мм-ээс илүү гүнд нэвчдэгийг цахилгаан микроскопоор тогтоожээ.Акватрон-6 бэлдэцийг ашиглахад уур нэвтрэх (норгосны дараа хатах ба чийггүй агаар нэвтрүүлэх) шинж чанараа хадгалдаг нь тогтоогдсон.

Акватрон-6 цементийн уусмалд нэмэгдэл маягаар хэрэглэж болно. Үндсэн материалын ус үл нэвтрүүлэх байдал нь уг бэлдэцийг хэрэглэх, гадаргууд хамгаалалтын материал түрхсэн 2 яг адил байдаг.Акватрон-6 бэлдэцийг хэрэглэсэн материалын хүчил болон шүлтийн уусмалд тэсвэртэй чанар улам нэмэгдэх ба нефтийн бүтээгдэхүүн нэвтрэх гүй болж (бензин,дизель,тос), хүйтэнд тэсвэртэй болно (300 циклээс багагүй).Акватрон төрлийн бүтээгдэхүүнүүд нь хэрэглэхэд хялбар, урт настай, хоргүй, хэрэглэх болон түрхэхэд байгал орчин, хүний биед хортой нөлөө үзүүлдэггүй, ундны устай хэрэглэхэд зөвшөөрөгдсөн.

Бүтээгдхүүний үйлчлэх зарчим:

www.zaluu.comwww.zaluu.com

Page 4: WATERI~1.PPT Soko Biy Daalt

Чийг тусгаарлагч уян резин цавуу

ЧИЙГ ТУСГААРЛАХ УЯН РЕЗИН ЦАВУУBUDOSZCEL-H

Полимер нэгдлүүд бүхий усанд сайн найруулагддаг нягтралт сайтай холимог. Барилгын эргэн тойрны хөрснөөс ус чийг нэвтрэхээс хамгаална. Барилгын дотор ба гадна хэрэглэх зориулалттай. Энэхүү материалыг нь душ, ванны өрөө зэрэг их хэмжээний чийглэгтэй газар, 5 м хүртлэх гүнтэй усан сан, бассейн мөн байрны подвал зэрэг газруудад хийхэд гөлгөр, ус чийг үл нэвтрүүлэгч бүрхүүл үүсгэдэг. Бас дээврийн заадас бүхий хэсэг, балкон, шал зэрэгт хэрэглэж болно.

Хими физик шинж:

Агаарын хэм +20С-д 2 цагийн хугацаанд хэрэглэнэ.

Хийснээс хойш 24 цагийн дараа ямар ч бороо усыг нэвтрүүлэхгүй.

Хэт халуун агаар эсвэл ус шингээхдээ сайн гадаргууд хийхийн өмнө гадаргууг усаар сайтар норгож өгнө. Бүх төрлийн бетон, цементэн шал ,хана зэрэгт хэрэглэж болно. Гадаргууг сайтар цэвэрлэж бэлтгэсний дараа уг материалаа хийж эхэлнэ. Хэр зузаан хийхээс хамаарч 1м2-д 4-10 кг зуурмаг орно.

Хөрсний чийгнээс хамгаалах бүрхүүл 2мм зузаантай –1м2-д 4 кг

Ус нэвчихээс хамгаалах бүрхүүл 3-4 мм зузаантай – 1м2-д 6 кг

5м хүртэлх гүнтэй усан санд 5 мм зузаантай хийвэл –1м2-д 10 кг тус тус орно.

Хэрэглэх заавар: 25 кг холимогийг 5-6 л усаар сайтар хольж зуурна. Ган шпатель эсвэл ган ниви ашиглан гадарга дээр түрхэж өгнө. Түрхэхдээ 2 мм багагүй зузаантай түрхэнэ. Дараагийн үеийг шууд нойтон нэгдүгээр үе дээр хийнэ. Нийт зузаан нь 5 мм-ээс ихгүй байх ёстой. Зуурмагийг хийснээс хойш 24 цагаас багагүй хугацаанд нойтон байлгах хэрэгтэй. Шаардлагатай гэж үзвэл усалж болно. 5 өдрийн туршид нарны шууд тусгал болон хүйтнээс хамгаална.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 5: WATERI~1.PPT Soko Biy Daalt

Пенетрон Адмикс

Тусгай цемент, патентлагдсан идэвхитэй химийн нэмэлтээс бүрдэнэ.Зориулалт: Олон давхаргат бетонон ба төмөр бетонон хийцүүдийг бетондох шатанд нь ус үл нэвтрэх байдлыг хангана.Хими физик шинж:

Материалыг бетонон зуурмаг бэлдэх үед нэмж холино. Пенетрон адмикс материалыг хэрэглэснээр усны хүчтэй даралтын үед ч бетоны их биеэр ус нэвтрэхээс урьдчилан сэргийлж чадна. Энэхүү материалыг хэрэглэснээр хүчил, урсгал болон хөрсний ус далайн ус зэрэг хортой нөлөөллөөс хамгаалж чадна. Пенетрон Адмикс нэмэлт материал бүхий бетон нь карбонат, хлорид, сульфат, нитрат болон бусад бодисд тэсвэртэй байдаг. Пенетрон Адмикс материалыг хэрэглэснээр бетоны ус үл нэвтрэх чанар, бат бэх байдал, хүчтэнд тэсвэртэй байдлын үзүүлэлт сайжирдаг ба радиац нөлөөлөл хүчтэй байсан ч гэсэн дээрх үзүүлэлтүүд хэвээр хадгалагдана.

Бусад нэмэлтүүдтэй нийлүүлсэн Пенетрон Адмиксыг ихэвчлэн бетондох үеп хэрэглэдэг.

Материалыг 0,4мм хүртэл хучилттай ан цав, ангал бүхий олон давхаргат болон нийлмэл бетонон

ба төмөр бетонон хийцүүдэд ус нэвтрүүлэхгүй байхын тулд хэрэглэнэ. 0,4мм-ээс дээш өргөнтэй

ан цав бүхий гадаргуу ба холболтын оролтын ус тусгаарлалтанд Пенекритыг Пенетронтой хамт

хэрэглэнэ.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 6: WATERI~1.PPT Soko Biy Daalt

Ус нэвтрүүлдэггүй материалын жишээ

Пенекрит

Тодорхойлолт: Хуурай хольц, тусгай цемент, тодорхой гранулометрийн кварц элс, патентлагдсан идэвхитэй химийн нэмэлтээс бүрдэнэ.

Зориулалт: Ан цав, цууралт болон олон давхаргат бетонон хийцүүдэд холболт оруулах оролтын ус тусгаарлалтанд зориулагдсан.

Онцлог: Маш бат бэх чанараар, суулт байдаггүйгээрээ ялгардаг бөгөөд бетон, металл, тоосго, байгалийн чулуунд сайн зохицно.Жич: Материалыг зөвхөн Пенетронтой хамт хэрэглэнэ.

Тодорхойлолт: Хуурай хольц, тусгай цемент, тодорхой гранулометрийн кварц элс, патентлагдсан идэвхитэй химийн нэмэлтээс бүрдэнэ.Зориулалт: Бетон, тоосго, байгалийн чулуугаар барьсан хийцүүдээс даралтат гоожилтоос сэргийлнэ. Бусад найрлагууд /Пенетрон Пенекрит/ усаар угаагдаж арилсан тохиолдолд энэхүү материалыг хэрэглэнэ.

Онцлог: Маш богино хугацаанд барьцалдах чадвартай. Материалыг усан дотор хэрэглэж болно. Жич: Материалыг зөвхөн Пенекрит ба Пенетронтой хамт хэрэглэнэ.

Пенеплаг болон Ватерплаг

www.zaluu.comwww.zaluu.com

Page 7: WATERI~1.PPT Soko Biy Daalt

Пенетрон

Тодорхойлолт: Хуурай хольц, тусгай цемент, тодорхой гранулометрийн кварц элс, патентлагдсан идэвхитэй химийн нэмэлтээс тогтоно.

Зориулалт: Хавсармал, олон давхаргат бетонон ба төмөр, бетонон хийцийн гадаргууны ус тусгаарлалт, тэр дундаа цемент элсний зуурмагаар шавардсан гадаргууны ус тусгаарлалтанд хэрэглэнэ. “Пенетрон”-ыг “пенекрит”-тэй хамт хэрэглэнэ. Пенетроныг пенекритын хамт ан цав, заадас, хагарал, холболт орох хэсгийн ус тусгаарлалтанд туслах материал болгон ашиглах ба Пенеплаг болон Ватерплагтай хавсруулан даралтат гоожилтоос хамгаалан хэрэглэнэ.

Жич: Хучилтын өргөн нь 0,4мм хүртэлх ан цав бүхий гадаргууны ус тусгаарлалтад материалыг хэрэглэнэ. 0,4мм-ээс дээш өргөнтэй ан цав бүхий гадаргууны ус тусгаарлалтанд Пенекритыг Пенетронтой хамт хэрэглэнэ.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 8: WATERI~1.PPT Soko Biy Daalt

Saeno ус чийгнээс тусгаарлах материал

СЭНУ ус чийгнээс хамгаалах материал

Уснаас хамгаалагч Сэну-д байгалийн резин, асфальт, хар лак

хольж олон шаттай боловсруулан үйлдвэрийн зориулалттай

органик химийн нэгдмэл бодисыг шингэрүүлэх технологиор

гаргаж авсан. Сэну усны хамгаалагч нь буцалгах

шаардлагагүй бөгөөд хар цаастай адил залгаас орохгүй ямар

ч төрлийн барилгын хана, дээвэрт ан цавгүй нэгэн жигд

бүрмэл болгох тул хатсаны дараа цав цууралтаас үүсэх ус

гоожилтыг зогсооно. Тус компани нь уг бүтээгдэхүүний

наалдах чадварыг ихэд чухалчлан суналт уян хатан байдал

зэргийг бусад ямар ч ус хамгаалагчаас илүү боловсруулж

чадсан. Энэхүү материалаар дээвэр, саун, усан бассейн, 00-

өрөө, подвал болон ус чийгнээс хамгаалах бүх газар

хэрэглэхэд тохиромжтой. Тус материалыг хэрэглэхэд маш

энгийн будгаар будахтай адил багс, өнхрүүш болон

компрессороор шүршиж будна

Хэрэглэх заавар:

Хуурай цэвэр газар хэрэглэх, Ус гарч байгаа газрыг бөглөж янзалсны дараа хэрэглэх,

Бетонон дээр хэрэглэх бол тоос тортогыг цэвэрлэж, мөн усаар сайтар цэвэрлэгээ хийнэ. Багс болон өнхрүүш хэрэглэж будна, 2-3удаа 0.5 мм зузаантай түрхэж будна.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 9: WATERI~1.PPT Soko Biy Daalt

Техномаст - Дээврийн болон ус тусгаарлалтын хүйтэн барьцалдуулагч

Техномаст барьцалдуудагчийг дараах зориулалтаар хэрэглэнэ:- мастика дээвэр болон бүх төрлийн дээврийн засвар- барилгын бүх төрлийн ус тусгаарлалт- металл гадаргуу, ус дамжуулах хоолой, автомашины кузов зэрэгт ус тусгаарлалт, зэврэлтийн эсрэг- бассейнь ванны өрөө, душны өрөөний шалны тусгаарлалтТехномастаар хийсэн хучилт нь гадаргуутай барьцалдах чанар, температурын өндөр хэлбэлзэлийг даах чадвараар ялгардаг.

Угсралтын заавар

Хэрэглэхээс өмнө мастикийг сайтар холино. Түрхэх гадаргуу хуурай мөн тоос, тос, мөс болоод

бусад төрлийн бохирдлоос цэвэрлэгдсэн байх ѐстой. Техномастийг түрхэхдээ үе үеээр багс,

шпателийн туслажтайгаар түрхэнэ. Зарцуулалт нь гадаргуунаас хамаарч 1кв = 2,0-3,5 кг

байдаг. Түрхэх үеийн температур -100С - ээс +400С байна. Хасах температуртай байгаа

тохиолдолд мастикийг бага зэрэг халаах хэрэгтэй. Нэг үе мастикийн хатах хугацаа хэр зузаан

түрхэгдсэнээс хамаарч 12- 24 цаг байна.

Бүрэн гүйцэд өөрийн чанарыг олох хугацаа 7 хоног.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 10: WATERI~1.PPT Soko Biy Daalt

Гидротэкс-у

Усыг түлхэх шинж чанартай, шингэн бодис, материалын бүтцийг цаг агаарын болон зэврэлтээс хамгаална.

Хэрэглэх хүрээ:Байшингийн суурь, шал, хана, подвал, ванна, шүршүүр зэрэг газруудад хэрэглэнэ.

Давуу талууд:* Эдэлгээний хугацаа урт бөгөөд өндөр даралттай усанд тэсвэртэй* Наалдах чадвар сайн* Хэрэглэсний дараа будах шохойдох боломжтой* 0.3 мм-тэй нүхийг бөглөх боломжтой* Хэмнэлттэй* Эдэлгээний хугацаа ашиглах явцад уртасна* Нэвчих чанар гойд сайн

Ашиглахад хялбар:* Урьдчилан бэлдэх гадаргуу нь онцгой бэлтгэл ажил шаардахгүй* Чийглэг гадаргуу дээр хэрэглэнэ* Усаар хялбар цэвэрлэж болно

Хүрээлэн байгаа орчны аюулгүй байдал:* Цементэн суурь дээр* Уусгагч агуулаагүй* Ундны усны хангамжинд хэрэглэх зөвшөөрөлтэй

www.zaluu.comwww.zaluu.com

Page 11: WATERI~1.PPT Soko Biy Daalt

Гидротэкс-б

Хэрэглэх хүрээ:Бэлтгэсэн зуурмагийг ус алдаж байгаа газарт хүчтэй дарж шигтгээд дарсан чигээр нь 3-5 мин барина. Цагийн дараа Гидротекс нь В /К,У/ зуурмагийг давхар тусгаарладаг. Босоо ус алдалтыг дээрээс нь доош тусгаарладаг.

Давуу талууд:- Эдэлгээний хугацаа урт бөгөөд- Өндөр даралттай усанд тэсвэртэй.- Наалдах чадвар сайн.- Хэрэглэсний дараа будаж шохойдох боломжтой.- 0.3 мм тэй онгорхойг бөглөх боломжтой- Хэмнэлттэй- Эдэлгээний хугацаа ашиглах явцад уртсана- Өндөр нэвчилттэй

www.zaluu.comwww.zaluu.com

Page 12: WATERI~1.PPT Soko Biy Daalt

Гидротекс-в

Хэрэглэх хүрээ:Бетон болон тоосгоны дотор тал, газар доорхи нөхцөл болон гадан талд хэрэглэх боломжтой. Подвал, газрын гүний устай ойр байрлалтай, /хана нь байнгын ус дамжуулах хэрэгсэл болох үед/ ус хадгалах сав, бассейн, цахилгаан шатны цооног, загас тэжээдэг усан санд ашиглаж болно.

Давуу талууд:* Гүний усны даралтны нөлөөнд тэсвэртэй* Идэмхий бодисуудын үйлчлэлд тэсвэртэй* Уур нэвтрүүлэх чанар өндөртэй* Наалдамхай чанар өндөртэй* Гадаргуу бэлэн болсны дараа будаж шохойдож болно* Бетоны нүх сүвийг бөглөдөг* Бат бэх гадаргууг бий болгодог* 0.3 мм-ийн цууралт зэргийг өөрөө бөглөх чадвартай* Ус тусгаарлалтыг дотроос нь

Ашиглахад хялбар:

Гидротэксийг хэрэглэхийн өмнө чийглэг гадаргуу дээр түрхэх бөгөөд дээд үеийг бэлтгэхэд

нарийн мэдлэг шаардахгүй

* Цементэн суурь дээр хэрэглэнэ

* Уусгагч агуулаагүй* Ундны усны хангамжинд хэрэглэх зөвшөөрөлтэй

www.zaluu.comwww.zaluu.com

Page 13: WATERI~1.PPT Soko Biy Daalt

Power Mix-Онцгой ус чийг тусгаарлагч

Зориулалт/Power Mix, 6 литр/

Дээвэр, подвал, барилгын гадна, дотор хана / ханын цаас илжирсэн газарт /, плитаны чигжээс, ванн, ариун цэврийн өрөө, бохирын цооног, усан бассейн, төрөл бүрийн ёмкость, агуулах, хиймэл нуур, кабелийн траншейний суваг, газар доорхи тунель зэрэг газарт хэрэглэхэд нэн тохиромжтой өндөр концентрацийн онцгой ус чийг тусгаарлагч юм

Хэрэглэх заавар1. Гадаргууд үүссэн ан цав нүх сүвийг цементээр чигжин бөглөнө.2. Ажиллах гадаргуугаа тэгшлэн, бохирдлыг сайтар цэвэрлэнэ3. Сайтар цэвэрлэсэн гадаргуу дээрээ ус цацан гүйцэд шингээж өгнө4. 1-р үеийг хүснэгтийн дагуу бэлдэн 2-3 мм зузаан жигд түрхэж өгнө.5. Бүрэн хатахаас өмнө ойролцоогоор 50-60% хатааж байгаад 2-р үеийг хүснэгтийн дагуу бэлдэн 1 см - 1,5 см зузаан түрхэнэ

Бүтээгдэхүүний онцлог, давуу тал- Тусгаарлах чадвар бусад бүтээгдэхүүнээс илүү. Power Mix нь цементэй барьцалдах / зохицох / чадвар нь сайн бөгөөд ширхэг бүрийн хоорондох зай завсарыг бүрэн бөглөж найдвартай тусгаарлах бүрхэвчийг бий болгосноор ус чийг нэвчихийг бүрэн тусгаарлаж өгнө.- Барьцалдан бэхжих чанар сайн. Энэхүү бүтээгдэхүүн нь суурь гадаргуутайгаа барьцалдах чанар сайн тул хийгдсэн өдрөөс хойш хугацаа өнгөрөх тусам бэхжиж, хагарах, ховхрох үзэгдлийг зогсооно

www.zaluu.comwww.zaluu.com

Page 14: WATERI~1.PPT Soko Biy Daalt

Thejon coat-Ус чийг тусгаарлагч

Зориулалт /Thejon coat, 18 литр/

Дэжон кот ус чийг тусгаарлагч материал нь өндөр зэргийн агшин тэлэх чанар болон сунамтгай, резинин хэлбэрт уян хатан чанарыг бусдаас давуу агуулдаг тул зөвхөн бетонон гадаргуугаар ч тогтохгүй шил, төмөр, модон гадаргууд ч хэрэглэж болно. Чичиргээнээс үүсэх ан цав, цууралт болон хуучирсан барилга байгууламжийн сэргээн засварт ашиглахад цууралт үүсгэдэггүй бөгөөд ус чийгийг барих чадвар нь сайн тул ямарч төрлийн ус чийгний нэвчилтийг хааж чаддаг давуу талтай бүтээгдэхүүн юм.

Тагт, довжоо, барилгын дээвэр, автомашины гараж, худалдааны төв, үйлдвэрийн шал, подваль, душ, саун, бохирын худаг, усны ёмкость, агуулах зэрэгт хэрэглэнэ

Хэрэглэх заавар

/ 18 литрийг 2 үе түрхэх тохиолдолд 13м2 талбайд ашиглана. /1. Суурь материал буюу праимө / HD-300 / - г бүрэн хатсаны дараагаар / 3-5 цаг /

дэжон котыг дангаар нь өнхрүүш болон багсаар нэгэн жигд 2 мм орчим зузаантай нэг зүгт татан түрхэж өгнө.2. Эхний ээлжийн түрхсэн үе гүйцэд хатсаны дараа дээрх байдлаар дахин 2 дах үеийг тавьж өгнө. /2-3 удаа татаж өгнө/3. 2 дахь ээлжийн үе гүйцэд хатсаны дараагаар / өнгөлгөө материал / ТС-500-ийг өнхрүүж болон багс ашиглан нэг зүгт татан давхарлан түрхэж өгнө.4. Өргөн талбай болон ус их урсдаг, чичиргээ ихтэй газарт 2 дахь үеийг тавьсны дараагаар бэхжүүлэгч / тор таар / зэргийг дэвсэн өгч 2-3 үе давхарлан тавих шаардлагатай.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 15: WATERI~1.PPT Soko Biy Daalt

HD 300-Суурь материал

Хэрэглэх заавар1. Ажлын гадаргуун ус чийгийг бүрэн хатааж, бохирдлыг сайтар цэвэрлэнэ.2. Багс, өнхрүүш ашиглан гадаргууд сайтар нэвчин шингэтэл 1 үе түрхэнэ.3. Гүйцэд хатсаны дараа давхарлах үеийг тавьж өгнө.

Бүтээгдэхүүний онцлог, давуу тал• Ус чийг тусгаарлагчийг ашиглахын өмнө уг суурь бүтээгдэхүүнийг түрхэж өгснөөр барьцалдан наалдах чанарыг улам сайжруулж өгөхөөс гадна тухайн гадаргууд үүссэн ан цавыг бөглөн өгч эдэлгээний хугацаагуртасгаж өгнө.

Анхаарах зүйл• Хурц үнэртэй тул хэрэглэхдээ нүдний шил, амны хаалт зүүгээрэй.• +5 - +25 хэмд ашиглаж, хадгална.• Галд тэсвэргүй тул ил галаас болгоомжлох хэрэгтэй.

Зориулалт

Энэхүү суурь материал нь ус чийг тусгаарлагч “Thejon Coat''-ийг

түрхэхээс өмнө гадаргууд түрхэж өгснөөр гадаргуу болон ус чийг

тусгаарлагчийн хоорондын барьцалдах чадварыг улам сайжруулж,

хөндийрөх, ховхрохоос сэргийлж өгдөгөөс гадна дангаараа шүүрэх

усны тусгаарлагч болж чаддагаараа олон давуу талт бүтээгдэхүүн юм.

Жорлон, ванн, усан бассейн, барилгын дээвэр, хүүхдийн тоглоомын

талбай зэрэгт ашиглана.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 16: WATERI~1.PPT Soko Biy Daalt

ТОП КОТ ТС 500-Гадаргуун дээд өнгөлгөө

Зориулалт“Thejon Coat''-ийн ус чийг тусгаарлагчийг хэрэглэсний дараа жорлонгийн шал, усан бассейн,

барилгын дээвэр, хананы гадна ба дотор талд өнгөлгөө болгон / бүрхүүл үе / хэрэглэнэ.

Хэрэглэх заавар1. Ажлын гадаргууд хийгдсэн бүх төрлийн материалыг бүрэн хатаж дууссаны дараа бохирдлыг сайтар цэвэрлэнэ.2. Багс болон өнхрүүшээр өнгөлгөөг нэгэн жигд 1 үе тавьж өгнө.3. 5 цагийн дараа мөн нэгэн жигдийн чиг болон 1-2 мм зузаан түрхэж өгнө.4. Бүрэн хатаж дуустал 24 цагийн турш дээгүүр нь явахыг хориглоно.

Бүтээгдэхүүний онцлог, давуу тал• Ус чийг тусгаарлагчийг хэрэглэсний дараа дээр нь давхар үе болгон тавьж өгснөөр хур борооны үеийн чийгийг бүрэн хааж доорх материалынхаа хөндийрөх болон ховхрох үйлдлийг бүрэн зогсооно.• Өнгөгүй тул цэвэрхэн бөгөөд нарны хурц илчийг бууруулан гадаргууг хамгаалах үүрэг гүйцэтгэнэ.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 17: WATERI~1.PPT Soko Biy Daalt

К 508-Ус чийг тусгаарлагч

К-508 /18, 20 кг/

ЗориулалтБетон, модон материал, чулуун хавтан, хөөсөнцөр гэх мэт олон төрлийн гадаргууд ашиглаж болох бөгөөд үүнийг дангаар нь түрхэж мөн цементтэй хольж зуурч хэрэглэж болдог дээд зэргийн чанартай ус чийг тусгаарлагч бүтээгдэхүүн юм. Цан цохихоос хамгаалах, цууралт засварлах, дээвэрийн засвар/гэмтэл бага газрын засвар/, зоорь, хонгил, агуулах гэх мэт шаардлагтай газрын шал, хана, таазанд засвар хийхэд хэрэглэж болно.

Хэрэглэх заавар1. Ажиллах гадаргууг цэвэрлэн хатаана.2. Бүтээгдэхүүнийг дангаар нь өнхрүүш болон багсаар 1 үе тавьж өгнө.3. Хатсаны дараа 3-5мм зузаантай нэгэн жигдээр 2-р үеийг тавьж өгнө. / ус их хэмжээгээр алддаг газарт усны хэмжээг бага хийнэ. /4. Шаардлагатай гэж үзвэл 3-р үеийг тавина.

Анхаарах зүйл• Ус, цементнээс гадна ямарваа нэгэн бодистой хольж хэрэглэхийг хориглоно.• Эхний үе тавьсны дараагаар гараараа илж үзэн гаранд наалдахгүй болсны дараа 2 дахь үеийг тавина.• Булан тохойг жижиг багсаар сайтар түрхэж өгнө.• Бүтээгдэхүүнийг дангаар нь цементээ зуурвал маш хурдан хатдаг тул зайлшгүй устай хольж хэрэглэнэ.• Дангаар цементтэй холих үед бага хэмжээгээр зуурмагаа бэлтгэн хэрэглээрэй.• Цаг агаарыг сайтар судлан үзэж хийнэ. / хийснээс хойш 5-6 цагийн хугацаанд дээгүүр нь явахыг хориглоно.• Бүтээгдэхүүнийг нарны шууд тусгалаас хол тасалгааны хэмд хадгална.• Ажлын явцад аманд орохоос болгоомжлох ба арьсанд хүрсэн тохиолдолд тэр даруйд нь урсгал усанд угааж, спиртээр ариутгана.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 18: WATERI~1.PPT Soko Biy Daalt

Silicone SL707, SL808-Ус чийг тусгаарлагч

ЗориулалтSL - 707 нь тоосгон барилга, бетонон гадаргуу, гадна хана, чулуун хавтан зэрэг тус чийг нэвчихээс сэргийлэн түрхэдэг тосон хэлбэрийн силикон бүтээгдэхүүн юм.SL - 808 нь модон барилга, модон хаалга, дотор хана, дээвэр зэрэгт ус чийг нэвчихээс сэргийлэн түрхдэг усан хэлбэрийн силикон бүтээгдэхүүн юм.

Хэрэглэх заавар1. Түрхэх гадаргуун ус чийг, бохирдлыг сайтар цэвэрлэн, ан цавыг цементээр бөглөнө.2. Багс, өнхрүүш ашиглан нэвчтэл нь 1 давхар үе түрхэнэ.3. Эхний ээлжийн түрхэц 4-5 цагийн дараа сайтар хатахад 2 дах үеийг давхарлана.

Бүтээгдэхүүний онцлог, давуу тал• Ус чийг татдаг гадаргууд ус чийг нэвчихээс дээд зэргээр сэргийлнэ.• Сайн шингэн нэвчих чадвартай тул маш нарийн нягтралтай материалд ч нэвчин орж чийг тусгаарлах үеийг үүсгэдэг.• Гадны бохирдлоос гадаргууг хамгаалж өөрийнх нь өнгийг хадгалан үлдээнэ.• Усны дусал бүрийг бүрэн тусгаарладаг тул барилгын насыг уртасгадаг.• Ажлын аргачилал нь хялбар тул хүн бүр хийх боломжтой.• SL-808 нь галд тэсвэртэй ба хорт бодисын ялгарлыг устгаж чадсан шинэ бүтээгдэхүүн юм. Анхаарах зүйл• SL-707 нь галд тэсвэргүй бодис агуулагдсан тул ил галаас болгоомжил.• Бүтээгдэхүүнийг зөвхөн дангаар нь хэрэглэнэ.• Агааржуулалтгүй битүү орчинд удаан хугацааны турш хэрэглэхийг хориглоно.• Шууд нарны тусгалаас хол (+5) - (+25) хэмийн дулаан орчинд хадгална.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 19: WATERI~1.PPT Soko Biy Daalt

Asphalt Primer AP1-Хар лакан түрхлэг

Asphalt Primer AP-1, 18 кг

ЗориулалтБетон, цементэн өнгөлгөө, төмөр болон өнгөт хавтан, модон эдлэл барилга байгууламжийн суурийн гадна хамгаалалтын түрхлэг болгон ашиглахаас гадна хар цаас гэх мэтийн ус тусгаарлагч хавтангийн суурь цавууны үүргийг давхар гүйцэтгэнэ.

Хэрэглэх заавар1. Ажиллах гадаргууг тэгшилж, бохирдлыг сайтар цэвэрлэн, ус чийгийг гүйцэд хатаана.2. Бүтээгдэхүүнийгхэрэглэхийн өмнө сайтар хутгаж, өнхрүүш эсвэл багсаар нэгэн жигд түрхэж өгнө3. Хатах хугацаа нь + 25 хэмд 2-5 цагорчим үргэлжлэх ба гарт наалдахгүй түвшинд хүрвэл болно.4. Бүрэн хаттал нь хог шороо, бороо гэх мэтийн гадны нөлөөнөөс хамгаалж өгнө.

Анхаарах зүйл• Галд тэсвэргүй материал тул галын аюултай газраас хол хадгална.• Агааржуулалтгүй тасалгаанд удаан хугацаагаар ажиллахыг хориглоно. Тогтмол агааржуулж байх.• Хэрэглэсэн багажаа керосин болон растворитель зэргээр цэвэрлэн хадгална.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 20: WATERI~1.PPT Soko Biy Daalt

Geubgyel-Ус чийг тусгаарлагч

Geubgyel, 18 кг

Түргэн хугацаанд хатан бэхжих цементний хольц

ЗориулалтШалнаас шүүрэн гарах усыг зогсоох, мөн урсаж буй усыг тэр даруйд нь зогсоох, газар доорх тунелийн ус шүүрэлт, усан бассейн, зоорь, цууралтаас болж ус алдах, цан цохисон газар, бетонон шал, хана, тааз, шинэ барилга болон барилгын засварын ажилд ашиглагддаг түргэн хугацаанд хатан бэхжих ус чийг тусгаарлагч юм.

Хэрэглэх заавар1. Ажиллах гадаргуун бохирдлыг сайтар цэвэрлэнэ.2. Хэрэглэхийн өмнө сайтар хутгана.3.Цемент болон элсний хэмжээг засварлах гадаргуун онцлогоос хамаарч тохируулан хэрэглэнэ.4. Ус ихтэй газарт бүтээгдэхүүнийг устай холилгүй дангаар нь хэрэглэнэ.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 21: WATERI~1.PPT Soko Biy Daalt

Гадна шавардлага, сэргээн засварлах зориулалттай WTA систем

• Ус тусгаарлагч хийгдээгүй газарт ус чийг нэвчсэнээс барилгын гадна фасаданд муугаар нөлөөлнө.

• Сараtесt-Sаnierputz-system-ыг хэрэтэснээр дээрх асуудлыг урт хугацаагаар мартаж болно. Уг

систем нь ханан дах ус чийг, давсыг гадагшлахад нэвтрүүлэхгүй үүрэгтэй.Ханаруу шингэсэн ус чийг \барилгын суурь, газраас хана дагаж дамжсан, борооны ус шингээлт\ууршиж 'гадагшилж байгаа байдал. Ханан дахь давс хайлж ил гарахгүй, гадаргуу доор үлдэнэ.Зарим барилгуудад ус чийгний хамгаалалт хийгдээгүйн улмаас газар дахь ус, чийг ханаа дагаж ууршдаг байна. Ус, чийгтэй хамт газарт байдаг хөхрийн, азотын давс, хүчлүүд ус ууршихад нь ханын гадаргуу дээр үлддэг байна. Улмаар ус чийг хөлдөх, гэсэх явцад давсны кристалууд томорсоор фасадны будаг, эмульсийг ховхорч унахад хүргэдэг. Ийм нөхцөлд ус тусгаарлагч, плита наах аргууд уг байдлыг улам хүндрүүлдэг

Сараtесt-Sаnierputz-system WTA. 1 .Сараtесt –Vorspritzmortel 030 барьцалдуулагч.2.Сараtесt- Porengrundputz WТА 031 -сийрэг биетэй шавардлага.З.Сараtесt-Sanierputz 032 - сэргээн засварлах шавардлага.4.Сүүлчийн үе:- САРАТЕСТ-МINERAL-LEICHTPUZ - эрдэсэн эмульс- шохойн эмульс САLCIMUR- хөхрийн орцтой эмульс SYLITOL- силиконон эмульс АМРНISILAN

www.zaluu.comwww.zaluu.com

Page 22: WATERI~1.PPT Soko Biy Daalt

Шингэн шил

Зориулалт: Барилгын тоосго, чулуу, бетон зэрэг гадаргууг агаарын тунадас, гүний ус зэргээс хамгаалах, цементний зуурмаг, бусад хуурай хольцод нэмж хатах хугацааг хурдасгах, бэхжүүлэхэд хэрэглэнэ.

Савлалт: 0.5, 5 кг

Хаяг: Хан-Уул Дүүрэг, 3-p хороо, "Бетон арматур"

ХК-ийн баруун талд өөрийн байрандУтас: 99114495, 99081908Факс: 976-11-343271

Ardex 8, 9-Усны хамгаалалтын материал

- 5 кг, 8 л- Банн, душ, бассейны хана шаланд /10 м2/

- Герман улсад үйлдвэрлэгдсэн

Хаяг:1. СБД 100 айл, Цагдаагийн гудамж, "FLH-Wolf" дэлгүүр

2. ХУД Таван Эрдэнэ, Мишээл Экспо төв В12 павильон

www.zaluu.comwww.zaluu.com

Page 23: WATERI~1.PPT Soko Biy Daalt

Dichtband – Ус тусгаарлагч тууз Хана ба шалыг уулзвараар нааж усны хамгаалалтын материалыг хамт хэрэглэнэ- Банн, душ, бассейнд хэрэглэнэ - Уян резинлэг шинж чанартай- Герман улсад үйлдвэрлэгдсэн

Хаяг:1. СБД 100 айл, Цагдаагийн гудамж, "FLH-Wolf" дэлгүүр

2. ХУД Таван Эрдэнэ, Мишээл Экспо төв В12 павильон

Davco– Усны хамгаалалт

- 25 кг, 17 л - 2 найрлагатай, дээд зэргийн уян чанартай- 25 м2 талбайд хэрэглэнэ Хаяг:1. СБД 100 айл, Цагдаагийн гудамж, "FLH-Wolf" дэлгүүр

2. ХУД Таван Эрдэнэ, Мишээл Экспо төв В12 павильон

www.zaluu.comwww.zaluu.com

Page 24: WATERI~1.PPT Soko Biy Daalt

ТУ 5774-008-17925162-2002

“СТАНДАРТ” ангилал

Олон төрлийн үүрэгтэй СБС – сайжруулагчтай, хайлуулж наадаг, дээвэрлэгээний болоод уур ус

тусгаарлахад ашиглагддаг хуйлмал битум материал.

Бага налуутай дээвэр болоод барилга байгууламжийн суурийг хийхэд зориулагдсан Биполь

материал.

Биполь илжирдэггүй шилэн сэмэрдэсэн таар, нэхмэл эсвэл полиэфир биежүүлэгч дээр өөртөө

өндөр чанартай битум-полимер барьцалдуулагчийг агуулсан үеийг хоѐр талаас нь давхарлаж

хийдэг. Материалын хамгаалалтын дээд гадаргууд полимер плѐнк эсвэл чулуун үе, доод

гадаргуу нь хялбар хайлдаг полимер плѐнкон үе.

СБС-битумын наалдах өндөр шинж чанар нь Биполийг бараг бүх төрлийн шатамхай бус (элс

цементэн тэгшилгээ, эрдэс хөвөн хавтан г.м.) хэвтээ, налуу болоод босоо гадаргуу дээр

хайлуулж нааж болдог.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 25: WATERI~1.PPT Soko Biy Daalt

ТУ 5774-002-13157915-98

“СТАНДАРТ” ангилал

Линокром – орчин үеийн технологи болоод ашиглалтын олон жилийн туршлага хоѐрын хослол

юм.

Дээвэрлэгээний болоод уур ус тусгаарлах материал Линокром нь налуу багатай дээврийн

хучилтыг гүйцэтгэхэд мөн тэдгээрийн засварыг хийхэд ашигладаг.

Линокром нь бат бэх илжирдэггүй үндсэн биежүүлэгч дээр (шилэн сэмэрдэсэн нэхмэл, шилэн

сэмэрдэсэн таар эсвэл таар) хоѐр талаас нь өндөр чанар бүхий битумэн барьцалдуулагч үеийг

давхарлаж хийдэг. Линокромын доод тал нь хялбар хайлах гялгар плѐнкоор хучигдсан, дээд тал

нь плѐнк эсвэл хамгаалалтын том ширхэгтэй чулуун үеээр давхарлагдсан байдаг.

Линокромыг хийн паялникийн тусламжтайгаар урьдчилсан бэлтгэсэн суурь хучилт дээр

(хөрсжүүлэлт хийгдсэн бетон болоод элс цементэн тэгшилгээ) хайлуулж наадаг.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 26: WATERI~1.PPT Soko Biy Daalt

ТУ 5774-002-13157915-98

“ЭКОНОМ” ангилал

Бикрост материал нь барилга байгууламжийн дээврийн хучилт болоод хийцүүдийн уур

ус тусгаарлалтыг гүйцэтгэхэд ашигладаг.

Бикрост нь шилэн сэмэрдэсэн нэхмэл, шилэн сэмэрдэсэн таар эсвэл тааран үндсэн

биежүүлэгч дээр хоѐр талаас нь битум болоод дүүргэгчүүдтэй битум

барьцалдуулагчийг давхарлаж хийдэг.

Хайлуулж наах технологийг ашигласан нь уснаас хамгаалах хучилтын үеийг багасгаж,

хар цаастай харьцуулбал дэвсэх үйл ажиллагааг аюулгүй бөгөөд хялбар болгодог ба

үүний үр дүнд ихээхэн хэмжээний хөрөнгө мөнгийг хэмнэдэг.

Линокромыг хийн паялникийн тусламжтайгаар урьдчилсан бэлтгэсэн суурь хучилт дээр

хайлуулж наадаг.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 27: WATERI~1.PPT Soko Biy Daalt

Хар цаас-техноэласт ТУ 5774-003-00287852-99

“ПРЕМИУМ” ангилал

Олон төрлийн чиг үүрэгтэй СБС-сайжруулагчтай, хайлуулж наадаг, дээвэрлэгээний болоод уур ус тусгаарлахад ашиглагддаг дээд зэргийннайдвартай ажиллагаатай битум-полимер материал.Тэхноэласт нь байгаль цаг уурын бүх бүсүүдэд найдвартай ажиллагааны өндөршаардлага тавигдах барилга байгууламжийн суурь, хонгилын уур ус тусгаарлалт, мөн барилга байгууламжийн дээврийг хийхэд зориулагдсан юм.Техноэластыг хойд туйлын шөнийн хүйтэн мөн хөрсний усны байнгын даралтбүхий газар ашиглахад хамгийн тохиромжтой. Түүнийг өөр бусад материалуудшаардлагатай уснаас хамгаалах түвшинг хангаж чадахгүй газар ашигладаг. Техноэласт хамгийн найдвартай, чухал барилгын төслүүд дээр хэрэглэгддэг. Түүнийг хамгийн өндөр найдвартай ажиллагаа шаардлагатай үед хэрэглэдэг.Техноэластыг шилэн сэмэрдэсэн эсвэл полиэфир биежүүлэгч дээр өөртөө битум, СБС сайжруулагч ба дүүргэгчүүдийг агуулсан битум-полимер барьцалдуулагчийнүеийг давхарлаж хийдэг. Хамгаалалтын үеийн хувьд том ширхэгтэй (К), жижигширхэгтэй (М) болоод полимер плѐнкийг (П) хэрэглэдэг.Техноэластыг хийн паялникаар хайлуулж наадаг. Тусгаарлаж байгаа хийцийнтөрлөөс хамаарч Техноэластыг бүрэн, хэсэгчилэн бэхэлж эсвэл чөлөөтэй дэвсэжорхиж болдог. Техноэластыг ямар ч төрлийн дээврийн засварт ашиглаж болно

www.zaluu.comwww.zaluu.com

Page 28: WATERI~1.PPT Soko Biy Daalt

Ус тусгаарлах материал нь

физик шинжийн хувьд

- Чанараа алдахгүй бөгөөд дотоод бүтэц сайн. Бүтцийн өөрчлөлт гардаггүй бөгөөд нэгэнтээ хийгдсэнээс хойш үүрдийн тусгаарлах бүрхэвчийг үүсгэдэг ба бетонд гүйцэд шингэж өгдөг тул ус чийг нэвчих үйлдлийг бүрэн зогсооно- Гадны нөлөө болон хүчилд тэсвэрлэх чадамж өндөр- Үл агших шинж.

Бүтээгдэхүүнийг хэрэглэснээр зуурмагт сөрөг нөлөө үзүүлэлгүй чанарыг хэвээр хадгална.

Ус тусгаарлагч нь асар хурдан хугацаанд гадаргуун нүх сүвийг бөглөн хатаж барьцалддаг бөгөөд түүнийгээ дагаад наалдах / барьцалдах / чадвар нь өндөр байдаг.

Гол түүхий эд болсон сод нь 70 жилийн хугацаанд ялзрах хөгцрөх үйлдлийг зогсоох хэрэгслээр ашиглаж ирсэн ба барилгын ажлын явцад нимгэн хамгаалах бүрхэвчийг бий болгож дээрх үзэгдлээс бүрэн хамгаална.

Байгалийн гаралтай цэвэр бүтээгдэхүүн тул хүний биед ямар нэг гаж хор нөлөөгүй болно.

Бетон зуурах болон өнгөлгөөний ажил хийхэд хурдан хатах тул хугацааг хэмнэнэ.

• Удаан хугацаанд хадгалсан цемент нь чанар мууддаг тул хэрэглэхгүй байвал зохино.• Дангаар цемент, элстэй холих үед асар түргэн хатдаг тул зуурмагыг бага багаар бэлдэн шууд ашиглах хэрэгтэй.• Устай холих тохиолдолд зайлшгүй цэвэр / булингаргүй / усыг ашиглах бөгөөд хатах хугацаа бага зэрэг уртсана.• Хүйтний улиралд бүтээгдэхүүнийг халааж хэрэглэвэл илүү үр дүнтэй.• Нарны шууд тусгалаас хол дулаан нөхцөлд хадгалах бөгөөд нэгэнтэй хөлдсөн бүтээгдэхүүн нь чанараа алддаг тул хэрэглэж болохгүй.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 29: WATERI~1.PPT Soko Biy Daalt

Хими шинжийн хувьд:

Материалыг хэрэглэснээр бетоноор ус нэвтрэхээс хамгаалах ба түүнчлэн хүчтэй даралтын ус орж ирсэн ч гэсэн ус шүүрэлтээс хамгаалах боломжтой болно. Хүчил , урсгал ус болон хөрсний ус, далай тэнгисийн усны нөлөөллөөс бетоныг хамгаалах боломжтой. Ялангуяа пенетроноор боловсруулагдсан бетон нь карбонат, сульфат, нитрат болон бусад бодисд тэсвэртэй байдаг. Пенетроныг хэрэглэснээр бетоны ус үл нэвтрэх чанар, бат бэх байдал, хүйтэнд тэсвэртэй байдлын үзүүлэлт нь сайжирдаг ба хүчтэй радиац нөлөөлөлд ч үзүүлэлтүүд нь хэвээр хадгалагддаг байна.

Эдийн засгийн хэмнэлт:

Бетонон зуурмагийг зуурах явцад бүрэн ашиглаж болно гэсэн үг бөгөөд бетонон цутгамал эдийг ус чийгнээс бүрэн хамгаалах мөн ус тусгаарлах чадварыг олгодгоороо дахин давхар ус тусгаарлагч үе тавих шаардлагагүй гэсэн үг. /Энэ тохиолдолд 6 куб.метр бетонон зуурмагт 6 литрийн 41 сав бүтээгдэхүүн шаардлагатай /

www.zaluu.comwww.zaluu.com