Transcript

{Эмч,сувилагч,сургагч багш,оюутнуудад зориулав

ШҮД,ТҮҮНИЙ ҮҮСЭЛ,ШҮДНИЙ

АНАТОМИ

Бэлтгэсэн: Н.Золбаяр /Нүүр амны их эмч/

Ургийн хөгжлийн 3 дахь долоо хоногтойгоос амны хонхор үүсч шүдний үүсэл хөгжилнь 6-8 долоо хоногтойгоос эхлэн 18-25 насанд агт араа шүд ургатал үрэгжилдэг удаан хугацааны нийлмэл үйл явц юм. Шүдний эх үүсвэр эсийн бөөгнөрөл бөгөөд 3 хэсгээс тогтдог (паалангийн эрхтэн-A, шүдний хөхлөг-B, шүдний уутанцар-C)

Шүдний үүсэл хөгжил

Зураг №1 Зураг №2

Паалангийн эрхтэн-Амелобласт-Паалан

Шүдний хөхлөг-Одонтобласт-Тугалмай

Шүдний уутанцар Цементобласт -Ясжмаг эд Остеобласт-Түүшин сэртэн Фибробласт -Холбоос эд

Шүдний үүсгэвэр нь1) Хучуурын салаалалт2) Туурай 3) Аяга4) Хонхон хэлбэрийн үеПаалан тугалмайн

хэлбэржилт,эрдэсжилт зэрэг үе шатаар хөгжиж шүд бүрэлдэнэ.

Шүд Шүдлэх /сар/

Сурвалж

гүйцэх /нас/

Сурвалж шимэгдэж

эхлэх /нас/

1 6-8 2 5

2 8-12 2 6

3 16-20 5 8

4 12-16 4 7

5 20-30 4 7

Сүүн шүд ургах,сурвалж хэлбэржих,шимэгдэх хугацаа

Зураг №3

Шүд

Шүдлэх /нас/ Сурвалж

хэлбэржиж гүйцэх /нас/

1 6-8 10

2 8-9 11

3 10-11 13

4 9-10 12

5 11-12 13

6 5-6 10

7 12-13 15

8 Янз бүр Ургалтаас хамаарна

Байнгын шүд ургах,сурвалж хэлбэржих хугацаа

Зураг №4

ШҮДНИЙ АНАТОМИ

1. Паалан, 2. Тугалмай, 3. Ясжмаг эд4. Зөөлц, 5. Холбоос эд

Зураг №5

Биемахбодийн хамгийн эрдэсжсэн, хатуу эд. Энэ нь шүдний анатомийн цөгцийг бүрхэж байрладаг бидний нүдэнд харагдах шүдний хэсэг. Үүний 96% нь эрдэс бодис, үлдсэн хувийг нь ус, органик нэгдэл зэрэг эзэлдэг. Шүдний хамгийн гадна талаар бүрхэж байрлах ба өргөн хэсэг нь шүднйи төвгөр хэсэгт, ойролцоогоор 2.5 мм, нимгэн хэсэг нь тугалмайн хэсэг паалан-тугалмайн зааг (cementoenamel junction - CEJ) хэсэгт байдаг. Өнгөний хувьд цайвар шаргалаас саарал цагаан өнгөтэй байдаг. Паалангийн хамгийн гол эрдэс бол ГИДРОКСИАПАТИТ бөгөөд энэ нь кальцийн фосфатын талст бүтэф бүхий бодис юм.

Паалан/Enamel

Зураг №6 Зураг №7

Шүдний паалан нь байгалийн шаазан, нано түвшинд үзэгдэх олон өөр давхаргаас бүрддэг. Паалан нь гурван хэмжээст зохион байгуулалт бүхий нанохэмжээт ГИДРОКСИАПАТИТ (a,b,d), өндөр зохион байгуулалт микрометр хэмжээт ПРИЗМ-үүдээс тогтдог (c,e). a, Atomic force microscope and b,c, scanning electron microscope images of the enamel surface. d, Transmission electron microscope and e, scanning electron microscope images of a cross-section of the enamel.

Тугалмай нь шүдний цөгц, ясжмаг эдийн дотно, зөөлцийн гадна талаар байрладаг. Үүний 70%-ийг гидросилапатит, 20%-ийг органик нэгдэл, 10%-ийг ус эзэлдэг. Пааланг бодвол шаргал өнгөтэй харагддаг ба хэврэг байдаг. Энэ нь зөөлцөөс ясжмаг эд болон паалангийн гадарга руу чиглэсэн тугалмайн сувганцаруудаас (эс, эсийн шингэн) тогтдог. Тйимээс шүд цоорох өвчний үед мэдрэгшдэг.

Тугалмай/Dentin

Зураг №8 Зураг №9

Анхдагч/primary-Шүд үүсч хэлбэржих үед үүссэнХоёрдогч/secondary- Шүд ургасны дараа шүдний

хөдийн ханаар үүссэн Гуравдагч/tertiary-шүдний өвчний улмаас

хамгаалалтын хариу урвалын дүнд үүссэн

Анхдагч тугалмай гэдэг нь паалангийн ирмэгт ойр хэсэг буюу тугалмайн хамгийн захын хэсэг гэж үздэг.

Хоёрдогч тугалмай гэдэг нь шүдний сурвалж гүйцэд хэлбэржсний дараа бий болдог тугалмайг хэлдэг.

Гуравдагч тугалмай нь шүд цоорох өвчин зэрэг хүчин зүйлсийн нөлөөний хариу үйлдлийн улмаас бий болдог.

Тугалмайн хэлбэрүүд

Шүдний цөгцийг бүрхэн оршдог ба шүдний сурвалжийн орой хэсэгт илүү зузаан байдаг. Энэ нь тугалмайг бодвол арай зөөлөн 45-50%-ийг органик бус нэгдэл (гидроксиапатит), 50-55%-ийг органик нэгдэл (коллаген, полисахарид уураг) ба ус эзэлдэг. Өнгөний хувьд тугалмайг бодвол илүү цайвар байдаг. Фтор их агуулдаг эд. Ясжмаг эд нь эстэй болон эсгүй гэсэн 2 хэсгээс тогтдог. Эсгүй давхарга нь сурвалжийн шүдний цөгцөнд ойр хэсэгт, эстэй давхарга нь сурвалжийн орой хэсэгт байрладаг. Сурвалжийн ясжмаг эд нь түүний оройн нүхээр төгсдөг ба зарим тохиолдолд зөөлцийн хэсэг рүү бага зэрэг шилжсэн байдаг.

Ясжмаг эд/Cementum

Зураг №10 Зураг №11

Холбогч эд болон одонтобласт эсүүдээс тогтсон шүдний төв хэсэгт байрлах зөөлөн эдийг хэлнэ. Хоншоорын төвийн үүдэн шүдэнд хүрз хэлбэрийн 3 эвэр бүхий хэлбэртэй байдаг бол соёо шүдэнд хамгийн урт зөөлц байдаг.

Зөөлц/Pulp

Зураг №12 Зураг №13

Анхаарал тавьсанд баярлалаа