Transcript
Page 1: эдийн засгийн хөгжил ба хөгжлийн эдийн засаг

Хүмүүнлэгийн ухааны их сургууль

1

Эдийн засгийн хөгжил ба Хөгжлийн эдийн засаг

Эдийн засгийн хөгжил нь нийгмийн хөгжлийн бүхэл болон хэсэг тус бүрийн хөгжилтэй хамааралтай байдаг. Эдийн засгийн хөгжлийг тодорхойлохын тулд эхлээд “хөгжил” гэдэг үгийн утгыг тайлбарлах хэрэгтэй. Бидний байнга хэрэглэдэг хөгжил(development) гэдэг үг нь өмнөхөөсөө сайжирсан гэсэн утгыг агуулдаг бөгөөд цаашилбал хөгжил нь зогсонги байдаггүй, хөдөлгөөнт шинжтэй, энгийн доод шатнаас нарийн дээд шатанд шилжих шилжилт, тоо хийгээд чанарын дэвшилт өөрчлөлт хосолсон зүй тогтолтой үйл явц гэж ойлгож болох юм.

Эдийн засагч P.Streeten “хөгжил” нь үнэ цэнийн хуримтлалт гэж тодорхойлсон байдаг. Мөн G.Myrdal нийгмийн тогтолцооны дээш чиглэсэн хөдөлгөөн гэж тодорхойлжээ. Энэ нь нийгмийн тогтолцоонд эдийн засгийн болон эдийн засгийн бус хүчин зүйлүүд нөлөөлж байдаг. Үүнд: нийгмийн үйлдвэрлэлийн түвшин, хэрэглээний түвшин, хувийн хэрэглээ бус боловсрол, эрүүл ахуй зэрэг нийт хэрэглээ ч хамрагдаад зогсохгүй нийгмийн давхарга, нийгэм доторх эрх мэдэл, байр суурь зэрэг ч хамрагдана. Тиймээс эдийн засгийн загварт дотоод хүчин зүйл нөлөөлөхөөс гадна түүх болон бүтцийн шинжтэй хүчин зүйл, бодлого зэрэг гадаад хүчин зүйлийг хамтад нь тооцдог.

“Хөгжил”-ийн тодорхойлолтоос “Эдийн засгийн хөгжил”-ийн тодорхойлолтыг гаргаж болно. Хамгийн энгийнээр эдийн засгийн хөгжил нь “эдийн засгийн дээш чиглэсэн хөдөлгөөн” гэж тодорхойлж болох ба доод шатнаас дээд шатанд шилжих шилжилт гэж ойлгож болно. Мөн эдийн засгийн хөгжлийг ч үнэ цэнийн хуримтлал гэсэн ойлголтоор ойлгож болно.

Хөгжлийн хэмжүүрийн тухай авч үзэхийн тулд эдийн засгийн хөгжил, эдийн засгийн өсөлтийн тухай асуудлыг шинжлэх хэрэгтэй. Эдийн засагч J.Schumpeter эдийн засгийн өсөлтийг нэг хүнд оногдох ДНБ-ний хэмжээний өөрчлөлтөөр хэмжиж болох бөгөөд эдийн засгийн хөгжлийг нэг хүнд оногдох ДНБ болон бусад олон төрлийн чанарын үзүүлэлтээр тодорхойлж болно гэжээ. Тухайлбал биеийн өндөр ба биеийн жин нэмэгдэх нь биеийн эрхтэнүүдийн эрүүл чийрэг байдлаас хамаарна.

Тэгвэл “хөгжилгүй өсөлт(growth without development)” нь экспортын өсөлтөөс үүдэлтэй эдийн засгийн өсөлт эдийн засагт орлогын тэгш бус хуваарилалтыг бий болгодог. “Өсөлтгүй хөгжил(development without growth)” нь эдийн засгийн тогтолцоо сайжирсан боловч байгалийн нөөц дутагдалтай, хүн амын өсөлтөөс үүдэн нэг хүнд ногдох орлого бага байхыг хэлнэ.

Хөгжлийн эдийн засаг нь эдийн засаг, улс төр эдийн засгийн ухааны хамгийн шинэ хөгжиж буй салбар юм. Хөгжлийн эдийн засгийн янз бүрийн үзэл баримтлал, учир шалтгаантай, эдийн засгийн нарийн төвөгтэй асуудлуудыг шийдвэрлэхэд шаардлагатай шинэ санаа, шинэ хандлагыг бий болгоход чиглэсэн, орчин үеийн буурай хөгжилтэй гуравдагч орнуудын тухай шинжлэх ухаан бөгөөд үндэслэгч нь 1979 онд Нобелийн шагнал хүртсэн Артур Луйс, Теодер Шульц нар юм. Өнөөдөр ч гэсэн хөгжлийн эдийн засгийн талаарх шинэ онолууд тасралтгүй гарч ирсээр

Page 2: эдийн засгийн хөгжил ба хөгжлийн эдийн засаг

Хүмүүнлэгийн ухааны их сургууль

2

байна.Эдгээр онолууд нь заримдаа ертөнцийг үзэх үзлийг нотолж, хөгжүүлж байдаг. Ер нь хөгжлийн эдийн засгийн гол зорилго нь дэлхийн хүн амын 2/3-ын материллаг амьдралыг дээшлүүлэхийн тулд гуравдагч ертөнцийн эдийн засгийг сайтар ойлгож, танин мэдэхэд туслахад оршино.

Дэлхийн II дайнаас хойш хөгжлийн эдийн засгийн судалгаанд дараах үндсэн парадигмууд ноѐрхож байна.

1. Эдийн засгийн өсөлтийн-шугаман шатлал 2. Бүтцийн өөрчлөлтийн хэв маяг 3. Олон улсын хамаарлын хувьсгал 4. Шинэ сонгодог, чөлөөт зах зээлийн хувьсгал 5. Дотоод өсөлтийн онол

Шугаман шатлалын онол

Ростоугийн өсөлтийн шатлал 1950, 60-аад оны үед гарч ирсэн. Америкийн эдийн засагч, түүхч W.Rostow “Бүх улс үндэстнүүд буурай хөгжлөөс өндөр хөгжилд шилжих шилжилтийн тодорхой үе шатуудыг дайрч өнгөрөх ѐстой” гэж үзсэн. Аливаа нийгмийг эдийн засгийн хэмжээс болох 5 категориор таньж болно. Үүнд:

- Уламжлалт нийгэм - Өөрийн зохицуулалтат өсөлттэй, хөөрөлтийн урьдач нийгэм/шилжилтийн/ - Хөөрөлтийн нийгэм - Төгс боловсорч гүйцэх нийгэм - Өргөн хэрэглээний нийгэм

Эдгээр үе шатуудыг тодорхойлох боломжгүй бөгөөд орчин үеийн нийгмийн хөгжлийн дараалалын тухай ерөнхий, тодорхой, баримтыг ажиглалтын аргаар таних боломжгүй. Гэхдээ эдгээр нийгмүүд нь өөрийн логик болон тасралтгүй үргэлжлэх шинж чанартай байна.

Хөгжингүй орнууд, бүгд хөөрөлтийн үе шатнаас өөрийн зохицуулалтат өсөлтийн үе шатанд шилжсэн байдаг, харин доогуур хөгжилтэй орнууд хөөрөлтийн өмнөх эсвэл уламжлалт нийгмийн аль нэг үе шатанд байсаар байна.

Хөөрөлтийн нийгэмд эдийн засгийн өсөлтийг хурдасгах хүрэлцээтэй хөрөнгө оруулалтыг бий болгох дотоод ба гадаадын уялдаа хэрэгтэй. Эдийн засгийн механизм нь өсөлтийн загварт тодорхойлогдсоны дагуу илүү их хөрөнгө оруулалт илүү их өсөлтийг бий болгоно гэж үздэг.

Шугаман шатлалын парадигмын хүрээнд яригдах нэг загвар бол 1939 онд Harrod, 1946 Domar нар тус тус бие даан бүтээсэн Харрод-Домарын эдийн засгийн өсөлтийн загвар юм. Уг загвар нь хөгжиж буй бус харин хөгжингүй эдийн засгийн өсөлтийн тогтвортой байдлыг хангахад гол анхаарлаа хандуулдаг. Аливаа эдийн засаг өөрийн үндэсний орлогын тодорхой хэсгийг хадгалах хэрэгтэй байдаг. Шинэ хөрөнгө оруулалт капиталын нөөцийг нэмэгдүүлдэг ба капитал нь Үндэсний нийт бүтээгдэхүүн/ҮНБ/-ий өсөлтөд нөлөө үзүүлнэ. Өөрөөр хэлбэл, капиталын хэмжээ өсөх нь ҮНБ-ийг өсгөх болно гэжээ.

Page 3: эдийн засгийн хөгжил ба хөгжлийн эдийн засаг

Хүмүүнлэгийн ухааны их сургууль

3

Бүтцийн өөрчлөлтийн хэв маяг

Бүтцийн өөрчлөлтийн загвар доогуур хөгжилтэй эдийн засгийн шилжилт, тэдгээрийн дотоод эдийн засгийн бүтэц, уламжлалт хөдөө аж ахуйн амь зуулгаас илүү орчин үеийн илүү хотжсон, үйлчилгээний эдийн засаг руу шилждэг онцлог механизмд төвлөрдөг. Энэ шилжилтийн үйл явц хэрхэн ажилладагийг тодорхойлохдоо орчин үеийн эконометрикс болон нөөцийн хуваарилалтын онол, шинэ сонгодог үнийн хэрэгслүүдийг ашиглана. Бүтцийн өөрчлөлтийн хандлагын хоѐр алдартай төлөөлөгч W.Arthur Lewis “Хоѐр-секторт илүүдэл ажиллах хүчний онолын загвар” болон Hollis Chenery-ийн “Хөгжлийн хэв маягийн эмпирик шинжилгээ” юм.

Олон улсын хамаарлын хувьсгал

1970-аад оны үед бүтцийн өөрчлөлтийн загвар болон өсөлтийн шугаман шатлалын загварын хэрэглээ буурснаар, гуравдагч ертөнцийн лидрерүүдийн дунд, олон улсын хамаарлын хувьсгалын загварууд гарч ирсэн. Энэ нь гуравдагч ертөнцийн орнуудын улс төр, эдийн засгийн институтуудийн бат бэх байдал, дотоод ба олон улсад баян орнуудын ноѐрхогч хамаарлын харилцаа холбоог онцолдог. Энэ загвар дотроо:

- Шинэ колонийн хамаарлын загвар - Тохиромжгүй парадигмийн загвар - Хоѐрдмол хөгжлийн загварыг багтаадаг.

Дотоод өсөлтийн онол

1980-аад оны сүүлээс 1990-ээд оны хооронд эдийн засгийн өсөлтийн нэгэн шинэ хүчирхэг онол хөгжсөн. Энэхүү онолын хөгжилтөнд гол хувь нэмэр оруулагчид нь R.Lusas, R.Romer, R.Barro, S.Rebelo нар юм.

Уламжлалт шинэ сонгодог өсөлтийн онолууд эдийн засгийн урт хугацааны өсөлтийн хүчин зүйлийг тайлбарлаж чадахгүй байсан.

Дэлхийн банк, Олон Улсын Валютын Санд их хэмжээний өртэй орнуудад чөлөөт зах зээлийн бодлогыг санал болгосон. Энэ нь их хэмжээний хөрөнгө оруулалт, бүтээмжийн өсөлтийг өдөөж, улмаар амьдралын түвшин сайжрахад хүргэх ѐстой байлаа. Гэвч гадаад худалдаа, дотоод зах зээлийг чөлөөлсний дараа ч гэсэн гуравдагч ертөнцийн орнуудад эдийн засгийн өсөлт бараг бий болоогүй бөгөөд гадаадын шинэ хөрөнгө оруулалтыг татаж чадаагүйгээр барахгүй дотоодын хөрөнгө гадагш шилжих болсон.

Гуравдагч ертөнцийн хөрөнгийн урсгалын энэ гажуудал(ядуу орноос баян орон руу урсах) нь өсөлт, хөгжлийн эдийн засгийн онолын шинэ тавь дахь онол үүсэхэд хүргэсэн байна.


Recommended