13
Монгол Улсын Их Сургууль Нийгмийн Шинжлэх Ухааны Сургууль Бие даалт Сэдэв: Алтан ордны улс Шалгасан багш: Д. Сүхбаатар /......................./ Гүйцэтгэсэн оюутан: Сэтгэл судлал-1 Б. Төгөлдөр 1

алтан ордны улс

Embed Size (px)

Citation preview

Page 1: алтан ордны улс

Монгол Улсын Их Сургууль

Нийгмийн Шинжлэх Ухааны Сургууль

Бие даалтСэдэв: Алтан ордны улс

Шалгасан багш: Д. Сүхбаатар /......................./

Гүйцэтгэсэн оюутан: Сэтгэл судлал-1 Б. Төгөлдөр

2014 он

1

Page 2: алтан ордны улс

АлтанОрдын Улсын далбаа

Алтан ордны улс(1240-1502он)

Евразийг дамнасан асар уудам газар нутагтай, олон угсаатныг нэгтгэсэн Монголын гүрний бүрэлдэхүүнд 1242 онд Алтан Ордны улс байгуулагдсан билээ.

Алтан ордны улсын түүх нь Монголын эзэнт гүрний түүхийн салшгүй хэсэг юм. Алтан Ордны улс нь тухайн үед монголын төрөөс явуулж байсан улс төр, эдийн засгийн бодлогыг эзлэн авсан улс орны онцлогт тохируулан хэрэгжүүлж өрнө зүгийн орнуудад монголын ноёрхлыг тогтоон барьж байсан гол төвийн нэг байсан юм.

Алтан Ордны улсын нийслэл Сарай хот бол улс улсаас салбарлан ирэх худалдааны олон замын уулзвар төдийгүй Номхон далайгаас Газрын дундад тэнгис хүртэлх олон улсын худалдааны хоёр гол зам дайран өнгөрөх чухал төв болж байснаараа дэлхийн хөгжлийг урагш ахиулахад тодорхой хувь нэмэр оруулав.

2

Page 3: алтан ордны улс

Судлаачид Алтан ордны улсын оршин тогтносон хугацааг ерөнхийд нь гурав ангилан үздэг.

Бат, Бэрх нарын төр барьсан 1242-1266 Хөгжил цэцэглэлтийн үе 1267-1359 Уналтын үе 1360 аад оноос 1480 аад он хүртэл.

1. Алтан ордон улс байгуулагдаж төвхнөсөн үе. Энэ үед Бат, Бэрх нарын төр барьсан буюу 1242-1266 оныг хамруулж үздэг. Өгүүлэн буй энэ үед Алтан ордон улсын хил бүрэлдэн тогтож, удирдлагын тогтвортой систем буй болж, дотоод гадаад харилцааг хөгжүүлж, хөрш орнуудтай нягт харилцаа тогтоох, хот сууринг сэргээх буюу шинээр босгох худалдаа эдийн засаг, алба татварын тогтолцоог оновчтой бүрдүүлэх, өртөө байгуулж, зам харилцааны шинэ сүлжээг буй болгох өөрөөр хэлбэл улсыг төрийн нэгдсэн удирдлагад оруулж, шинэ улсыг төвхнүүлэх хааны засаглалыг бэхжүүлсэн гэж болно.

2. Тус улсын хөгжил цэцэглэлтийн үе нь 1267-1359 оныг хамарч байна. Энэ үед Алтан ордон улсын эдийн засаг бэхжин, соёл, гадаад харилцааны хүрээ өргөжиж, цэрэг-улс төрийн хүчин чадал

3

Page 4: алтан ордны улс

өсч Евразийн болон өрнө, дорнын улс төрийн харилцааг тодорхойлох гол хүчний нэг болсон гэж үзэж болно.

3.  Алтан ордон улсын улс төрийн хүчний задрал, уналтын үе нь XIV зууны үеийн 60-аад оноос XV зууны 80-аад он хүртэл үргэлжилжээ. Оросын эрдэмтэн Егоров: Европт худалдаачдыг дэмждэг орон Италиас өөр байгаагүй бөгөөд Алтан ордон улсад тогтсон дэг журам нь худалдаа хөгжүүлэхэд бүхий л тааламжтай нөхцлийг дээд зэргээр ханган эдийн засгийг хөгжүүлэхэд гол анхаарлаа хандуулж байв. Ингэснээрээ Алтан ордны хаад газарзүйн ашигтай байрлалынхаа үр шимийг хүртэж өрнө, дорныг холбогчийнхоо үүргийг гүйцэтгэж чадсан  гэж үзсэн юм. Зарим судлаачид Алтан ордон улсын эрх баригчид бүтээн байгуулснаасаа илүү бэлэн ашиг орлогыг авчирч өгдөг худалдааг хэт шүтсэн нь эзэнт гүрэн мөхөх шалтгааны нэг болсон гэж тайлбарласан байдаг.

Алтан ордны улсын засаг захиргаа нь түмэтийн зохион байгуулалттай байсан бөгөөд 10 түмэн буюу арван тойрогоос бүрдэж байсан хэмээн тэмдэглэгдсэнсэн байдаг.

Худалдаа хөгжсөн нь мөнгө, зоос цутгах болон гар урлалын салбарын хөгжилд түлхэц өгч тэгснээрээ хот суурингууд өргөжин тэлэх, шинээр байгуулагдахад эрчим нэмэв. Монгол хаад мөнгөний бодлогод онцгой анхаарал тавьж зоос цутгах газруудыг зохион байгуулалтад оруулж, тодорхой хэдэн хотуудад төвлөрүүлэн хяналтдаа барьж байсан нь археологийн судалгаагаар олноор олдсон их хаадын тамга бүхий алт мөнгөн зоос гэрчилнэ.

Монголын хаадын дэлдүүлсэн алт, мөнгөн зоосууд Евроазийн уудам тал нутагт чөлөөтэй гүйж олон улсын худалдааны хөгжилд эрч нэмж байсныг тодруулан гаргалаа.

4

Page 5: алтан ордны улс

Үнэн алдартны шашнаа өмгөөлөн боссон Александр Невский тэргүүтэй Оросын вангуудад цэрэг зэвсгийн тусламж үзүүлсэн төдийгүй 1261 онд нийслэл Сарайд оросын үнэн алдартны шашны төлөөний газрыг байгуулж, сүм хийдүүдийг нь алба татвараас, лам нарыг нь цэргийн албанаас чөлөөлөх, өргөмж олгох зэрэг дорвитой арга хэмжээ авснаар католик шашны нөлөөг хязгаарлаж чадсан төдийгүй Оросын үнэн алдартны

5

Page 6: алтан ордны улс

шашин сэргэж, эдийн засгийн хувьд хүчирхэгжсэнээр Оросын ард түмнийг оюун санааны хувьд нэгтгэж, хожим нэгдсэн Оросын улс байгуулах гол нөхцлийг бүрдүүлснийг баримтаар гаргахыг оролдов. ХIII зуунд Оросын үнэн алдартны шашны сүм хийд 30 орчим байсан бол XIY зуунд 100 гаруй болж өргөжин бэхжсэн байжээ.

Алтан ордон улсын газар нутгийн гадаад хүрээлэл нь ч мөн тааламжтай байв. гаднаас заналхийлэх дайсангүй, Эл хааны улстай хиллэж буй нарийнхан зурвас газрыг эс тооцвол халдан довтлохыг урин дуудах мэт сул дорой хөршүүдээр хүрээлэгдсэн байсан нь Алтан ордон улс хүчирхэгжин Ази тивийн өрнө талын хамгийн хүчирхэг улс болоход нөлөөлсөн  байна. Алтан ордны газар нутаг нь дорно зүг Эрчис мөрнөөс өрнө зүг Дунай мөрний доод урсгал, өмнө зүг Дербент /Дагестан/ болон Арран /өмнөд Азербайжан/, хойт зүгт Ижилийн Булгар багтаж байв. Эрдэмтдийн тооцоолж байгаагаар дорноос өрнө хүртэл 5600 верст, өмнөөс умард хүртэл 4000 верст хүртэл газар нутгийг  эзлэн оршиж байв. Верст нь 1,1 км бөгөөд өрнөөс дорно хүртэл 61600 км, умраас өмнө 44000 км хавтгай

6

Page 7: алтан ордны улс

дөрвөлжин нутагт Монголын эзэнт гүрний бүрэлдэхүүний Алтан ордон улс байв.

Орос дахь монголын захиргаа нь алба татвараа л цаг хугацаанд нь өгчихвөл дотоод хэрэгт нь оролцоод байхгүй харьцангуй чөлөөт захиргаа байсан юм. Татвараа өгөхгүй байх, элчийг хороох зэрэгт маш хатуу цээрлэл үзүүлдэг байсан нь засаглалын нөлөөг сулруулахгүй байх улс орны дотоодод эмх замбараагүй байдал үүсэхээс сэргийлсэн хэрэг байв.

Өртөө зам: Улс орны хөгжлийн гол гогцооны нэг нь зам харилцаа билээ. Өрнө зүг Батын их цэрэг дайтах зам нь өндөр уулс, өргөн их гол мөрөн, намаг шалбааг зэрэг бартаа ихтэй байсан бөгөөд олзны болон өөрийн цэргийн хүчээр зам засуулж, гүүр тавиулж явсан нь Алтан ордны улсын дэд бүтцийн асуудлыг давхар шийдсэн хэрэг байв. Алтан ордны улс байгуулагдсанаар худалдааны хуучин замуудыг гол суурь болгон тэдгээр замуудыг зохион байгуулалттай сүлжээнд оруулж, өртөө байгуулжээ. Тэгснээр өрнө дорныг улс төр, эдийн засаг, гадаад харилцаа, соёлын шижмээр холбож өгөв. Монголчуудын байгуулсан өртөөний талаар өрнө дорны олон түүхч, тухайн үед өртөөгөөр зорчиж байсан төлөөлөгчид зохиол бүтээл, аян замын тэмдэглэлдээ тодорхой бичиж үлдээжээ.

1235 онд болсон Их хуралдайгаар Өгөөдэй хаан өртөө байгуулах зарлиг буулгаж, түүнийг түргэн шуурхай хэрэгжүүлэх маш оновчтой саналыг Цагаадай гаргажээ. Цагаадай “Би эндээс угтуулан өртөө

7

Page 8: алтан ордны улс

замыг байгуулсугай. Бас эндээс элч илгээе. Бат угтуулан өртөө зам байгуулж холботугай”  хэмээжээ. Өртөө байгуулах нь хөрөнгө чинээ, цаг хугацаа шаардсан нүсэр ажил байсан ч зохион байгуулалттайгаар өртөөг амжилттай байгуулсан. Өртөө нь өргөн уудам нутагт мэдээллийг харьцангуй хурдан түгээх, хариу мэдээллийг богино хугацаанд авах боломжийг нээж өгснөөрөө тухайн үедээ дэлхийн хэмжээний их улсын удирдлага мэдээлэл холбооны системийн хамгийн боловсронгуй хэрэгсэл болж байв. Тиймээс зарим судлаачид өртөөг өнөөгийн интернетийн үүрэг гүйцэтгэж байсан гэж үздэг.

Алба татвар: Аливаа улсын сан хөмрөгийг бүрдүүлэх гол хэсэг нь татвар юм. XIII зууны Монголын эзэнт гүрэн нь өөр бусад улсуудад эрхшээлээ тогтоож, алба татварын тогтолцоог бүрдүүлэхдээ эзэлж авсан орныхоо онцлогийг нарийн харгалзаж үзэж байсан тэр л зарчмыг Алтан ордон улсад хэрэгжүүлжээ. Алтан ордны улс Өгөөдэй хааны зарлигаар хуульчлан тогтоосон аравны нэг хувийг татварт авах тэр л зарчмыг баримталж, албан татварын нэгдсэн тогтолцоог хэрэгжүүлжээ. Монголын засаг захиргааны нэгж нь аравтын тогтолцоо, татвар хураах хэмэлсэн хэм нь аравны нэг гэдэг зарчим баримтлав. Оросын хотуудыг байлдахдаа л монголчууд энэ л шаардлагаа тавьж байлдалгүйгээр эд хөрөнгийнхөө аравны нэг хувийг өгөөд өөрийн хотоо хэвээр захирах болзлыг Оросын вангуудад тавьж байв. Юуны түрүүнд татвар ноогдуулах үндсэн нөхцөл болсон хүн амын тооллогыг Алтан ордны засаг захиргаа нийт улс даяар явуулав.

Алтан ордон улсад монголын хаад бүх нийтийг хамарсан хүн амын тооллого гурван удаа явуулжээ. Их ван бүр мөнгө төгрөг, алт, мөнгөн эдлэл, арьс үс, мал хунараар алба татвар цуглуулах ёстой байсан бөгөөд ноёд бие биеэ хардаж сэрдэн хов зөөх нь их тул их вангаас юу ч далдалж үл чадна  гэснээс татварт авч байсан зүйлүүдийг мэдэж болно. Татварыг баскакууд буюу даргач, вангийн төлөөний тусгай түшмэлүүд, гаальчид хурааж байжээ. Алба татварыг орон нутгийн мөнгө зоос, эсвэл бүтээгдэхүүнээр хурааж авдаг байсан. Аж ахуйгаас авах татварыг оноохдоо тухайн татвар төлөгчийн эрхэлж буй аж ахуйн онцлогийг харгалзан үздэг бол хүн амын татварыг өрхийн хүн нэг бүрээр бодож авдаг байв. монголын эрх баригчид санхүүгийн болон татварын өөрчлөлтийг уян хатан хийж байсан нь тэдний Оросын уудам нутагт удаан хугацаагаар оршин тогтох үндэс болж байв.

8

Page 9: алтан ордны улс

Шашин шүтлэг: Чингис хаан болон түүний залгамжлагчид шашны талаар шашны талаар алсын хараатай зөв мэргэн төрийн бодлого явуулсан нь асар том гүрний дотоодод шашны сөргөлдөөн гарахгүй байхад чиглэгдэж байлаа. Үзэл бодлоороо сөргөлдөн тэмцэлдэж байсан шашныхан Их хааны ивээл дэмжлэгийг олохын тулд нэгэн хотод хаяа дэрлэн сүм хийдээ босгож байсан нь Монголын хаадын шашны талаархи бодлого зөв байж амьдралд хэрэгжиж байсны тод илрэл юм.

Монголын хаадын олон шашинд адил тэгш хандаж, төрийн бодлогоор дэмжиж буй үйл ажиллагааг нь мэдэрсэн Оросын үнэн алдартны шашны лам нар Алтан  ордон улсын захиргаатай эв найртай байж, харилцаа тогтоож их хаадын ивээлд багтахыг эрмэлзэх болов. Алтан ордон улсын хараат байдалд орсноос хойш Оросын сүм хийд тогтворжин хөгжжээ. Учир нь гэвэл хааны засгаас Оросын шашинд олгосон хөнгөлөлт нь хүчирхэг материаллаг бааз бүрдүүлэх боломж олгож, ирээдүйд сүм хийдийн улс орны эдийн засаг, улс төрд эзлэх байр суурийг өргөтгөж өгчээ.

9

Абдулах хааны пайз