13
Сингапур Бэлтгэсэн:Б.Мөнх-эрдэнэ Шалгасан:Оюунгэрэл

сингапур улс

Embed Size (px)

Citation preview

Page 1: сингапур улс

Сингапур

Бэлтгэсэн:Б.Мөнх-эрдэнэШалгасан:Оюунгэрэл

Page 2: сингапур улс

Сингапур хүнд сурталгүй орон...• Мэдлэгт суурилсан эдийн засгийн хөгжил буюу ажиллагчдын мэдлэг, боловсрол, ур

чадвар, бүтээлч шинэлэг санааг бүрэн дүүрэн ашигласнаар улс орныхоо хөгжил дэвшлийг өндөр түвшинд гаргаж чадсан туршлага, бүхнийг хүний төлөө гэсэн хандлагыг Сингапур орны анх уулзсан үйлчилгээний ажилтнаас л харж болох юм.

• 1980-аад оны үеэр Сингапурын ерөнхий сайд Ли Гуан Яао Японд айлчлах үеэрээ хөгжлийн гол түлхүүр нь хүн ба тэдэнд тулгуурлан хөгжлийг удирдах олон арга хэрэгсэл байдгийг мэдэрч, улс орноо төгс төгөлдөр, өндөр хөгжилд хүргэхийн төлөө бүхий л улс орныг уриалан хөдөлгөөн өрнүүлж, дээрх арга хэрэгслэлүүдийг төрийн бодлогоор системтэйгээр хэрэгжүүлсэн нь 150 гаруй жил Их Британий колонид байсан байгалийн баялаг байхгүй, газар нутаггүй шахам буурай орныг өнөөгийн Азийн бар, дэлхийн хөгжингүй орны нэг болгосон байна. Сингапур нь 710 м2 талбайтай хот улс бөгөөд парламентийн засаглалтай, 5 орчим сая хүн амтай, нийт хүн амын 76,8 хувийг хятад, 13,9 хувийг малайз, 7,9хувийг энэтхэг үндэстэн эзэлдэг. Хүн амын 82хувийг орон сууцжуулсан байна. Энэ нь хүн ардын тайван, баяр баясгалант чинээлэг амьдралын суурь болдог ажээ.

• Сингапур нь хамгийн бага хүнд сурталтай, бизнесийн хамгийн хөнгөн боломжит орчин бүрдсэн, авилгалгүй, нээлттэй орон юм.

Page 3: сингапур улс

Газар нутаг

• Малайзын хойгийн өмнөд хошуунд орших арлаас тогтох зүүн өмнөд Азийн хот улс юм. Экваторын хойд зүгт 137 км зайд, нийтдээ жижиг 63 арлаас бүтэж, Малайзын Жохор мужийн өмнө, Индонезийн Риау арлуудын хойно байрладаг. Газар нутаг нь 707.1 км² бөгөөд дэлхийд үлдсэн цөөн тооны хот улсуудын нэг юм.

Page 4: сингапур улс

Сингапурын хөгжлийн түлхүүр нь бүтээмжийн хөдөлгөөн.

• “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Баяжуулах фабрикийнхан бүтээмж дээшлүүлэх “Эрдэнэт” хөтөлбөр хэрэгжүүлж эхлээд таван жил болжээ. Бүтээмж чанарын дугуйлан, сайн санал, таван сайн үйлс, кайзен санал гээд магадгүй хүн бүрт танил биш бүтээмжийн олон ажил фабрикийн ажилтнуудын хувьд аль хэдийнэ тогтмолжиж үр өгөөжөө өгч байдаг.

• 2009 оны 10 дугаар сард Сингапур улсад “Бүтээмжийн мэргэжилтэн-сургагч багш”бэлтгэх 21 хоногийн сургалтад Баяжуулах фабрикийн найман ажилтан хамрагджээ. Тэдний нэг Баяжуулах фабрикийн бүтээмжийн мэргэжилтэн Л.Уранцэцэг Сингапурын төгс төгөлдөржилтийн тэмүүллийн тухай танилцуулж байна. Уг сургалтыг Монголын Үндэсний бүтээмж хөгжлийн төв Сингапурын Темасек сангийн дэмжлэгээр зохион байгуулсан аж.

Page 5: сингапур улс

Товч тайлбар...• Британий Дорнод Энэтхэг нэгдлийн харъяанд байхдаа 1819 онд

Сингапурын цөм аралд худалдааны зээл болж үүсчээ. Энэ үед арлын гол суурин газар нь Сингапур голын аман дээрх Малайзын загасны аж ахуй эрхэлсэн тосгон байжээ. Мөн эрэг, голууд, жижиг арлууд дээр нутгийн уугуул иргэд болох Орган Лаут амьдардаг байв. Британичууд нь Сингапурыг "амтлагчийн зам" дахь стратегийн ач холбогдолтой түшиг газар болгон ашиглаж байжээ. Улмаар Британий эзэнт гүрний хамгийн чухал худалдаа, цэрэг армийн төвүүдийн нэг болсон байна. Дэлхийн хоёрдугаар дайны үеэр Сингапур Япончуудад эзлэгдэхэд Уинстон Черчилль үүнийг тодорхойлдоо "Британийн хамгийн том ялагдал" хэмээжээ. 1945 онд эргээд Британийн эрх мэдэлд шилжсэн. 1963 онд Малай, Сабах, Саравактай нэгдэн Малайз улсыг үүсгэсэн боловч 1965 оны 8 сарын 9-нд хоёрхон жилийн дараа тусгаарлажээ. Сингапур нь мөн оны 9 сарын 21-нд НҮБ-д элссэн байна.

Page 6: сингапур улс

Сингапурын засаглал

• Сингапур нь тусгаар тогтносноор улсын амьдрах стандарт нэмэгджээ. Гадаадын шууд хөрөнгө оруулалт болон улсын удирдлагатай аж үйлдвэржилт нь цахилгаан хэрэгслийн үйлдвэрлэлт, нефтийн гаралтай химийн бодис үйлдвэрлэлт, аялал жуулчлал, санхүүгийн үйлчилгээ, мөн уламжлалт худалдааны баазууд дээр тулгуурласан орчин үеийн эдийн засгийг бүтээж чаджээ. Энэ нь Голландын эдийн засагч Альберт Винсемиусын төлөвлөгөө доор хийгдсэн байна. Сингапур нь 1 хүнд оногдох ҮНБ-ээр тооцвол дэлхийн 6 дахь баян орон юм. Мөн гадаад арилжааны нөөцөндөө 171.7353 тэрбум америк доллартай.

• Сингапурын хүн ам нь 4.59 сая орчим. Хүн амын дийлэнх хувийг Хятадууд эзлэдэг. Захиргаанд хэрэглэгдэх албан ёсны хэл нь англи хэл.

• Бүгд Найрамдах Сингапур Улсын Үндсэн Хуулинд улс төрийн системийг нь төлөөллийн ардчилал хэмээн тодорхойлсон боловч парламентийн засаглалтай бүгд найрамдах улс хэмээн хүлээн зөвшөөрөгддөг. Улс төрийн амьдралд нь Ардын Үйлийн Нам (People's Action Party) давамгайлдаг бөгөөд 1959 оноос хойших бүх сонгуульд ялалт байгуулжээ.

Page 7: сингапур улс

Газарзүйн хувьд...

• Сингапур улсын газар нутаг нь Сингапур арал гэх гол арал, бусад жижиг 62 арлаас бүтдэг. Жижиг арлуудаас Журон, Пулон, Пулой Убин, Сентоза арлууд нь арай томоохон нь юм. Эх газар буюу Малайзтай холбогдсон хоёр хуурай замын гарц байдаг. Эдгээр нь хойд зүгтээ Жохор хоттой холбогдсон Жохор-Сингапурын далан зам, баруун зүгтээ Малайз-Сингапурын холбоос нэрт гүүр хоёр болно. Сингапур нь бага нутаг дэвсгэртээ, шигүү суурьшилтайн учир эргийн гүехэн усанд шинээр хөрст газар үүсгэдэг юм. 1960-иад онд 581.5 хавтгай дөрвөлжин километр нутагтай байсан бол өдгөө хэмжээ нь 704 болсон бөгөөд 2030 он гэхэд ахин 100-гаар нэмэгдэнэ гэж таамагладаг.

Page 9: сингапур улс

Сингапур хотын бахархал..Дэлхийн хамгийн үнэтэй зочид буудал болох Marina Bay Sands нь SkyPark гэгдэх хөлөг онгоцон хэлбэртэй бөгөөд 55 давхар өндөр 3 цамхагаас бүрддэг. Энэ 3 цамхаг нь 1 га талбайтай 1 дээврээр холбогддог бөгөөд Сингапурын тэнгэрийн хаяа, үзэсгэлэнт уран барималуудтай цэцэрлэгт хүрээлэнгүүд, ресторанууд усан сан зэргийг бүхэлд нь харах боломжийг олгодог. SkyPark нь 475 тохой дэлхийн хамгийн урт усан санг байрлуулсан бөгөөд энэ нь газраас 200 метр өргөгдсөн байдаг. Усан сангийн ус нь доош огцом бууж буй мэт санагдах боловч энэ нь эргээд төв бассейн руугаа цутгаж байдаг байна. Olympic усан сан нь газраас 650 тохой өргөгдсөн бөгөөд энэхүү уртаараа дэлхийн хамгийн том газраас өргөгдсөн усан сангаар 3 удаа тодорч байсан.

Page 10: сингапур улс
Page 11: сингапур улс
Page 12: сингапур улс
Page 13: сингапур улс