12
Компьютер ба түүний дагалдах хэрэгсэл Бэлтгэсэн: Х.Гэрэлчимэг

компьютер ба түүний дагалдах хэрэгсэл

  • Upload
    -

  • View
    782

  • Download
    2

Embed Size (px)

Citation preview

Page 1: компьютер ба түүний дагалдах хэрэгсэл

Компьютер ба түүний дагалдах хэрэгсэл

Бэлтгэсэн: Х.Гэрэлчимэг

Page 2: компьютер ба түүний дагалдах хэрэгсэл

КОМПЬЮТЕР

• Орчин үеийн компьютер нь тооцон бодох ажлыг автоматаар тэгэхдээ

хүний оролцоотойгоор гүйцэтгэх цахим төхөөрөмж юм.Компьютер нь

хатуу ба зөөлөн хэсгээс тогтоно.Хатуу хэсэг гэдэг нь компьютерийг

бүрэлдүүлэгч биет хэсгийг хэлнэ.Зөөлөн хэсэг гэдэг нь компьютерийг

ажиллуулах программ болон мэдээлэл бөгөөд хүний нүдэнд харагдахгүй

эрдэм юм.Өөрөөр хэлбэл, компьютер нь гаднаас оруулах мэдээллийг

программийн дагуу боловсруулан хариуг хэрэглэгчид ойлгомжтой

байдлаар гаргах хэрэгсэл юм.

Page 3: компьютер ба түүний дагалдах хэрэгсэл

•Компютер нь ОРОЛТ,

БОЛОВСРУУЛАЛТ, ХАДГАЛАЛТ,

ГАРАЛТ гэсэн дөрвөн үндсэн

үйлдэл хийдэг.

Page 4: компьютер ба түүний дагалдах хэрэгсэл

Оролт

• Товчлуур хулгана хоёрыг өгөгдөл мэдээлэл оруулах,

заалт өгөхөд ашигладаг ба хэрэглэгчийг компьютертай

холбоно.

Page 5: компьютер ба түүний дагалдах хэрэгсэл

Боловсруулалт

• Төв процессор нь компьютерийн хамгийн гол элемент бөгөөд тэр

нь компьютер доторх мэдээлэлийн урсгалыг зохицуулах

арифметик, логик үйлдлийн заалт гүйцэтгэх үүрэгтэй.Төв

процессор нь өгөгдсөн үйлдлийг гүйцэтгэхийн тулд оролт, гаралт,

хадгалах төхөөрөмжийг холбон ажиллуулна.Боловсруулах

төхөөрөмжид санах ой, процессор, туслах санах ой зэрэг орно.

Page 6: компьютер ба түүний дагалдах хэрэгсэл

Хадгалалт

•Компьютерийн дискэнд өгөгдөл мэдээлэл,

программ хадгална.Компьютер тодорхой

үйлдлийг гүйцэтгэхдээ дискэнд байгаа зүйлийг

авч ашиглах ба үр дүнг буцааж бичнэ.Хадгалах

төхөөрөмжид хатуу, уян, компакт диск, кассет

орно.

Page 7: компьютер ба түүний дагалдах хэрэгсэл

Гаралт

•Гаралтын төхөөрөмж нь компьютерийг

хэрэглэгчтэй холбож, мэдээллийг дэлгэцнээ

харуулах, дуу авиа гаргах зэрэг үйлдэл

хийнэ.Монитор, хэвлүүр, чанга яригч зэрэг нь

гаралтын төхөөрөмж юм.

Page 8: компьютер ба түүний дагалдах хэрэгсэл

Товчлуур

• Товчлуурын удирдлага нь хэрэглэгч товчлуурын ямар нэг товч

дарсан үед аль товч дарсныг мэдээлж тэр товчны тэмдгийн ASCII

кодыг компьютерт дамжуулна Таны компьютерийн товчлуур

харахад нимгэн боловч дотроо эдгээр ажиллагааг зохицуулан

ямар товч дарсныг олж түүний кодыг гарган дамжуулах тусгай

процессорыг агуулж байдаг юм.

Page 9: компьютер ба түүний дагалдах хэрэгсэл

Монитор

• Монитор нь компьютер дэх мэдээлэл, текст, дүрс,

зургийг дэлгэцэнд харуулдаг тусдаа эд анги юм. Өөрөөр

хэлбэл уян болоод хатуу диск доторх мэдээллүүд,

программ хангамжууд, тэдгээртэй ажиллах,

компьютерийн гараас оруулах тэмдэгтүүд бүгд энэ л

төхөөрөмжийн дэлгэц дээр харагддаг билээ.

Page 10: компьютер ба түүний дагалдах хэрэгсэл

Хулгана

• Компьютерийн програмуудыг удирдах, мөн дэлгэц дээрх

бичвэр дүрс зураг тэмдэглэх, өөрчлөх ажиллагааг

хөнгөвчилнө.Алганд багтах хэмжээтэй, компьютерт

залгадаг утастайгаа байдаг.2 эсвэл 3 товчтой байдаг

бөгөөд зарчмын ялгаагүй.

Page 11: компьютер ба түүний дагалдах хэрэгсэл

Сканнер (Scanner)

•Цаасан дээр буулгасан мэдээллийг компьютерт

оруулан санах ойд бичиж, засварлах өөрчлөх

боломжтой. Уран зураг, фото зураг газрын зургийг

компьютерт оруулан боловсруулна.Өнгөт ба хар

гэсэн хоёр төрөл бий.

Page 12: компьютер ба түүний дагалдах хэрэгсэл

Прожектор

•Компьютерийн дэлгэцэн дээрх мэдээллийг энгийн

том дэлгэц рүү цацах зориулалттай прожекторыг

холбож лекц, илтгэл тавих, үзүүлэнд

хэрэглэдэг.Ийм прожекторыг кодоскоп дээр

давхар тавьж ажиллуулдаг.