29
ХЭЛНИЙ ДҮРСЛЭХ АРГА ХЭРЭГЛҮҮР Ж.БАТ-ИРЭЭДҮЙ, ‘15.04.24

хэлний дүрслэх хэрэглүүр

Embed Size (px)

Citation preview

Page 1: хэлний дүрслэх хэрэглүүр

ХЭЛНИЙ ДҮРСЛЭХ АРГАХЭРЭГЛҮҮРЖ.БАТ-ИРЭЭДҮЙ, ‘15.04.24

Page 2: хэлний дүрслэх хэрэглүүр

Дүрслэх хэрэглүүр гэж юу вэ?

Тодорхой нөхцөл шаардлагын улмаас өгүүлж хэлэх санааг уран дүрслэлтэй, уянга яруу, содон сонирхолтой, далд нууцлаг болгон илэрхийлэх зэрэг учир зорилгоор хэлний нөөц боломжийг бүрэн ашиглахыг хэлний дүрслэн илэрхийлэх арга хэрэглүүр гэнэ.

Page 3: хэлний дүрслэх хэрэглүүр

ЯРУУ ХЭРЭГЛҮҮР

● Өгүүлж байгаа зүйлийг уран дүрслэлтэй болгохын тулд үгийн утгыг шилжүүлэн дүрслэхийг утга шилжүүлэх яруу хэрэглүүр гэнэ.

● Яруу хэрэглүүрүүд нь албан хэрэг, шинжлэх ухаанаас бусад найруулгын төрөлд хэрэглэгдэх ба үг яриаг чимэгтэй, сонсголонтой, сонирхолтой болгоход нэг чухал үүрэгтэй. Үүнийг дүрслэх ур маяг ч гэдэг.

Page 4: хэлний дүрслэх хэрэглүүр

М.Базаррагчаа:

“Үгийн утга адилтгал ба зүйрлэл, орлол ба төлөөлөл, ихэсгэл ба багасгал, ёгтлол ба егөөдөл, бэлгэдэл ба цээрлэл үэргээр салаалахыг дүрслэх ур маяг гэнэ.”Яруу хэрэглүүрт юу орох вэ? Адилтгал, төлөөлөл, чимэг үг, зүйрлэл, орлуулал, тойруулал, амьдчилал, бэлгэдэл, ёгтлол, гм.

Page 5: хэлний дүрслэх хэрэглүүр

Чимэг үг:

Дүрсэлж байгаа зүйлийн чухал онцлогийг онцгой хурцаар сэтгэл хөдлөхүйц илтгэх буюу аливаа зүйлийн утга шинжийг маш тодорхой, чихнээ чимэгтэй болгох зорилгоор хэрэглэдэг онцгой маягийн уран яруу тодотголыг чимэг үг гэнэ. Чимэг үг уран зохиолын хэлнээ онцгой байр эзэлнэ.

Page 6: хэлний дүрслэх хэрэглүүр

Чимэг үгийн хэрэглээ:

● Сэтгэлийн өнгө аясыг илэрхийлнэ. ган зориг, мөнгөн саран, алтан наран, эмээлт морь, тоонот гэр, ургах наран гэх мэт.

● “Богд Жангар хаан нь дотор биедээ долоон уулын чинээ мөс хөлдөөж, өдөр шөнийн бодол болж, хоол унднаас гарч байжээ.” Жангар тууль-аас.

● Эрэвгэр цагаан үүл, эрдэнийн цагаан үүл.

Page 7: хэлний дүрслэх хэрэглүүр

Мөн Жангар туульд

Далан найман ханатайДолоо найман зуун уньтайДалай цагаан өргөөгДалбайж дүнхийтэл бариадНаян давхар дэвсгэртэйГурван хүрэл чулуун тулгаТулаатайхан байдаг гм.

Page 8: хэлний дүрслэх хэрэглүүр

Зүйрлэл

Юмс үзэгдлийн аль нэг шинжийг ялгаруулан тод томруун болгож, тодорхой төсөөлөл төрүүлэх зорилгоор өөр төстэй юм үзэгдэлтэй нь зэрэгцүүлэн тавьж дүрслэх найруулгын ур маягийг зүйрлэл гэнэ. Зүйрлэл бол маш их хэрэглэгддэг хязгааргүй өргөн боломжтой найруулгын гол хэрэглүүр юм. Хүний сэтгэлгээний чадвараас болоод юуг ч юутай ч зүйрлэх боломжтой гэж үздэг. Жнь: Хоёр хүн эвтэй болбоос төмөр хүрээ мэт бэх, хорин хүн эвгүй болбоос эвдэрхий балгас мэт гэх мэт. Зүрх уул, Могойн гол гм. Шижиртэн туаяарах говь...

Page 9: хэлний дүрслэх хэрэглүүр

Зүйрлэлийг мөн ...

нийлэг аргаар -рхуу, -рхүү гэх мэт нөхцлөөр Дуулим талын цэцэгрхүү хөөрхөн хүүхэн болж уу би, дугуй толины өмнө дахин дахин эргэлдээд …” Д.Нямаа Үгээр зүйрлэхээс гадна өгүүлбэрээр зүйрлэдэг ёс байна. Аж төрөхийг үл мэдэх муу хүн өөрийн юмаа бүрэлгэх, алсыг бодогч сайн хүн хэрэгтэй юмаа сайтар хадгалах. Адилтгавал хорхой өөрийн оршсон өвс модоо дуустал идэх, Арслан өөрийн оршсон газартаа хор юм үл үйлдэх(Эрдэнийн сан Субашид-аас)

Page 10: хэлний дүрслэх хэрэглүүр

Адилтгал

● Юм үзэгдлийн аль нэг шинжийг товойлгон тодруулах зорилгоор түүнтэй төстэй өөр юм юм үзэгдлийн нэрээр утга шилжүүлэн дүрслэх найруулгын ур маягийг адилтгал гэнэ. Адилтгал бол далд зүйрлэл юм.

● Адилтгалын сонгодог жишээ бол оньсого юм. Жнь: Ядмаг эмгэн чадмаг шөвөгтэй. Улаан бяруу ясан ходоодтой.

Page 11: хэлний дүрслэх хэрэглүүр

Дарамын Батбаяр:

“Санаа бодлоо уран дүр дүрслэлд хувирган үгүүлэхүй гэдэг бол нэг юмыг нөгөө юмтай жишин адилтгаж үлгэрлэн зүйрлэж байгаа хэлбэр юм. Энэ бол хүний сэтгэх арга барилаас урган гарч ирсэн хэлбэр. Үзэгдэл юмсыг танин мэдэх хүний үндсэн арга бол мэдэхгүй байгаа юмаа мэддэг юмтайгаа жишин үзэж түүнтэй төстэй хийгээд төсгүй байгаа шинжийг нь адилтган үзэж оюун дүгнэлт гаргадаг учраас адилтгах арга бол танин мэдэхүйн гол арга юм.” “Бүтээхүйн зүй тогтол, сайхныг бүтээх нууц” Уб., 2008, 199 дэх тал.

Page 12: хэлний дүрслэх хэрэглүүр

Төлөөлөл

Шинж байдлаараа адил төсөөгүй боловч ямар нэг талаараа холбоотой хоёр үзэгдлийг тэмдэглэсэн хоёр үгийн нэгийг нөгөөгөөр нь орлуулан түүнд утгыг нь шилжүүлснээр товч бөгөөд уран яруу илтгэх хэрэглүүрийг төлөөлөл гэнэ.

Page 13: хэлний дүрслэх хэрэглүүр

Төлөөллийн төрлүүд:

● Агуулагдаж буй зүйлийг агуулж байгаа зүйлээр төлөөлүүлэх. Хоёр таваг идэв. Гурван аягыг уув.

● Юмны хэсгийн нэрээр бүхлийг төлөөлүүлэх. Дөрвөн ам дагуулсан бас хөл хүнд амьтныг …

● Аливаа үйлийг хийсэн эзнээр нь төлөөлүүлэх. Нацагдоржийг унших гм.

Page 14: хэлний дүрслэх хэрэглүүр

Төлөөллийн төрөл

Үйлийн эзнийг үйлээр нь төлөөлүүлэх. Жнь: Ухаа хонгор морьтой дооУлсын их жанжин дааУчир бүгдийг ухуулсанУхаан ихтэй жанжин даа гэж Д.Сүхбаатарыг төлөөлүүлэх жишээтэй.

Page 15: хэлний дүрслэх хэрэглүүр

Үргэлжлэл

● Тооны төлөөлөл буюу “түмний төлөө зүтгэх” гэдэг нь 10,000 хүний төлөө бус нийт олны төлөө гэсэн төлөөлөл юм.

● Шинж чанараар нь төлөөлж болно. Шувуун саарал, Хурдан борлог, Толин хул гэх мэт.

Page 16: хэлний дүрслэх хэрэглүүр

Орлуулал

Орлуулал гэдэг бол төлөөллийн нэг онцгой нарийн зүйл бөгөөд нэг юм үзэгдэл нөгөө юм үзэгдэлд утга шилжихдээ тооны харьцаагаар шилжиж буй тооны төлөөлөл юм. Тодруулбал, олны утгыг ганц тоогоор, ганцын утгыг олон тоогоор, бүхлийг хэсгээр, зүйлийг төрлөөр, төрлийг зүйлээр, ерөнхийг тусгайгаар, тодорхойг хийсвэрээр гэх мэт.

Page 17: хэлний дүрслэх хэрэглүүр

Жишээ нь:

Хүнс гэдэг ерөнхий ойлголтыг талхаар, амьдрал, ажил алба гэдэг ойлголтыг мөн талхаар, хүн гэдэг ойлголтыг амьтнаар, бурханы бүтээл гэх мэт.Орлууллын нэг өвөрмөц хэлбэр бол тухайн ямар нэгэн зан чанар, хийсвэр шинжийг түүний үлгэр болсон тодорхой нэг хүн буюу бодгалийн дүрээр хэлэх хэлбэр байдаг. Жнь: хартай эрийг Отелло, тачаангуй эрийг Дон Жуан, үймүүлэгчийг Хоролмаа, гэр бүлээ орхигчийг Шагдар ч гэдэг юм уу ийм маягаар хэмнэж орлуулдаг.

Page 18: хэлний дүрслэх хэрэглүүр

Хэтрүүлэл буюу ихэсгэл, багасгал

Уран зохиолын онолд ихэсгэл, багасгал гэсэн мөн л язгуур чанарын хувьд нэг илэрхийллийг хоёр тусад нь тодорхойлж, хоорондын холбоог нь тусгалгүйгээр тодорхойлсон байдаг. Тухайн юмыг бодитой байх хэмжээнээс хэтрүүлэн давуулж дүрслэх аргыг ихэсгэл гэнэ. Жнь: гэр нэвт гэгээтэй, гишүүний улаан хацартай, туурга нэвт туяатай, тунгалаг улаан хацартай. Багасгал бол үүний яг эсрэг. Хэрэглээ багатай. Адаг зүүн өмнө аргын чинээ хар овоохойн хаяа ба тооноор зэрэг зэрэг хар утаа бургиж, гадна нь хэдэг муу тэрэг, дэргэд нь дэлүүн чинээ аргалыг дээлийн хөдсөөр бүтээжээ. Ц.Д

Page 19: хэлний дүрслэх хэрэглүүр

Егөөдөл

Аливаа хүн ба нийгмийн алдаа дутагдал, гэм буруутай үйл явцыг далд утгаар шоглон шүүмжилсэн өнгө аястай өгүүлсэн найруулгын ур маягийг егөөдөл гэнэ. Жнь: Дэмий л байдалд автагдаж, зовлон нь жаргал, зэрлэг нь цэнгэл болоод нэг аймаг улс цөм хуучин хүүгийн адил нүдээ аньж чихээ бөглөн ертөнц гэгч чухам юу болохыг үзэлгүй, мэдэлгүй хөндий талд хоосоор хоцроход тулжээ. Д.Н

Page 20: хэлний дүрслэх хэрэглүүр

Егөөдөл нь

ёжтой, егөөтэй аяс бүхий дүрслэлээр бүтдэгээрээ инээдэмт болон шог зохиолын гол амин сүнс болохоос гадна ямар ч төрлийн зохиолд тухайн үйл явдлыг чимэглэх үүднээс хөнгөн инээд, хошин аяс үүсгэхэд хэрэглэгдэж болно. Жишээ нь: Чоно - Өлзийхүүгийн маань өлзийтэйг мэдээд өнжихгүй эргэх болов.

Page 21: хэлний дүрслэх хэрэглүүр

Ёгтлол

Бодит байдлын юм, үзэгдэл, ухагдахууныг шууд бус далд тойруу замаар ямар нэгэн өөр зүйлтэй зүйрлэн илэрхийлэхийг ёгтлол гэнэ. Аман зохиолын жижиг төрөл зүйлийн нэг болох оньсого бүхэлдээ ёгтлол юм. Жнь: Догшин моринд номхон эмээл тохох. Монгол ардын үлгэрт адгуусан амьтны дүрээр хүний элдэв зан чанар, нийгмийн үзэгдлийг ёгтлон үзүүлэх нь элбэг байдаг.

Page 22: хэлний дүрслэх хэрэглүүр

Уран зохиолын ёгтлол

“Хонины моринд сундалсан хоёрын толгойд ойр яваа нь амыг нь татаж, сүүлэнд ойр яваа нь ташуурдахад аргаа барсан морь хий дороо оцгононо.” Д.БатбаярЁгтлолын хураангуй хэлбэр нь ёгт нэр юм. Жишээ нь: сарыг туулай, цусыг шунх, мөндрийг үүлний чулуу гэж нэрлэж байгаа нь

Page 23: хэлний дүрслэх хэрэглүүр

Амьдчилал буюу амьшуулах

Амьдчилал бол адилтгалын өвөрмөц нэгэн төрөл юм. Хүний зан чанар, үг хэл, үйл хөдлөл зэргийг ямарваа амьтан, юм, үзэгдэлд шилжүүлэн адилтгаж дүрслэх найруулгын ур маягийг амьдчилал буюу хүнчлэл, хүншүүлэл гэж нэрлэж байна. МААЗ хүнчлэлийг их ашиглана. Цагаан ямаа хэвтээгээрээ таргална.

Page 24: хэлний дүрслэх хэрэглүүр

Уран зохиолын амьшуулал

“Өвгөн тас тэнгэрт үүрээ орхисон мэт дээшлэн хөөрсөөр одоход хөөрхий сүүдэр нь газар тэнгэрийн завсар төөрч алга болно.” Д.Батбаяр“Өглөө болгон гэрлээр саамшсан нэр дэлэнгээ дааж ядах улаан үнээ шиг од хивсээр зөөлөн мандахуй дор оргил эхлэн хөхийг нь лавшина, амьтай бүхэн амаа ангайн тэлүүлж, асгаран буух наран дунд хөлбөрнө, ховдог цэцэгс шүүдрээ бухна, холын уулс сүүдрээ шилгээнэ.” Б.Лхагвасүрэн

Page 25: хэлний дүрслэх хэрэглүүр

Юмшуулал

Амьдчилалын эсрэгээр хүн буюу амьтай зүйлийг амьгүй болгож утга шилжүүлэн дүрслэх найруулгын ур маягийг юмшуулал буюу амьгүйчлэл гэнэ. Юмшуулал мөн баатарлаг тууль, оньсого, таавар зэрэгт их хэрэглэнэ. Жишээ нь: Арван тавны сар нь агаар тэнгэртээ дэнлүү дээ, арван тавтай шоожуу нь аав ээждээ дэнлүү дээ хө гэх мэт.

Page 26: хэлний дүрслэх хэрэглүүр

Тойруулал

Тухайн юм үйл байдлыг шууд нэрлэхгүй, ойролцоо утгатай үг хэллэгээр нь тойруулан нэрлэснийг тойруулал гэнэ. Жнь: Жав гуай тэнгэрийг тооноор, газрыг үүдээр харах төдий болсоор уджээ. “Үхсэн буурын толгойноос амьд ат айх” гэдэг хэлц нь бүхэлдээ “хүний сүр хүч, бэл бэнчингээс айх” гэсэн санааг буур, атаар тойруулан үзүүлж.

Page 27: хэлний дүрслэх хэрэглүүр

Хэлний талаас

Тойруулалыг “денотат/тэмдэглэгдэхүүн буюу референтээрээ төстэй буюу ижил, сигнификат/тэмдэглэхүүн буюу утгаараа ялгаатай хоёр өөр өгүүлбэр буюу хэллэгийн хоорондын харьцаа” гэж тодорхойлдог. Ярианы хэлэнд ч тойруулал их бий жишээ нь хөл дүүжлэх юм, дотор засах юм гэх мэт.

Page 28: хэлний дүрслэх хэрэглүүр

Амьшуулал ба аман зохиол

Амьшуулалыг аман зохиолын тууль, оньсогын төрөлд арвин их хэрэглэнэ. Жнь: “Өөлдийн долоон өвгөн, өглөө болгон золгоно.” д.то., “Арван чавганц өглөө босоод золгоно.” гар.рүүн. хаагу. Зүйдэлгүй өлгийд зүггүй хүүхэд бойжно, өөрөө биш өлгий нь өснө. Жадтай хүнийг дахтай хүн хөөнө.

Page 29: хэлний дүрслэх хэрэглүүр

НОМЗҮЙ

Б.Бямбадорж, “Монгол хэлний найруулга зүй”, Уб., 2014Ц.Сүхбаатар, “Найруулгын судалбар”, Уб., 2006Х.Гаадан, “Зохист аялгууны толь дах адилтгал зүйрлэл”, Уб., 1986Ц.Сүхбаатар, “Найруулга зүй”, Уб., 2013Д.Отгонсүрэн, “Монгол хэлний найруулга зүйн өгүүллүүд”, Уб., 1996Ц.Сүхбаатар, “Монгол хэлний найруулга зүйн нэр томьёоны тайлбар толь”, Уб., 2003