8
Сурагчдыг “Аравт хэтрүүлэн нэмэх” үйлдлийг гүйцэтгэж сургахад онлайн ба цахим сургалтыг хэрэглэх Сургалтын менежер Ц.Одгэрэл утас 89065445 бага ангийн зөвлөх багш Б. Даваасамбуу Утас 96560800, [email protected] Х.Ганцэцэг Утас 89071909 Gantsetseg 750 @gmail.com Дорноговь ЕБ-ын 3-р сургууль Хураангуй Манай өвөг дээдэс үр хүүхдээ хайрлан, өсгөж ирсэн арга ухаан нь ажиглах, тунгаан бодох, эргэцүүлэн дүгнэх зэрэг танин мэдэхүйн сэтгэлгээний аргыг ашиглан хүүхдээ хүн болгох эрхэм уламжлалын бодит үйлээрээ үлгэрлэн, амьдралд тохиолдох аливаа асуудлыг зөв шийдэж, тэр хэрээрээ нэр хүндтэй, хэлсэн үгийг нь сонсож үлгэр дууриалал авсаар ирсэн сурган хүмүүжүүлэх баялаг түүхтэй билээ. Мэдээллийн технологи хөгжиж буй өнөөгийн нөхцөлд хүүхэд мэдээллийг төрөл бүрийн хэрэгслээр авч байна. Энэ нь тэдэнд маш их сонирхолтой байдаг. Цагийг өнгөрөөдөг өөр ертөнцтэй болчихлоо. Интернэт, фэйсбүүк, твиттер, телевизийн олон суваг гээд энэ олон сонирхолтой зүйлээс давсан сонирхолтой зүйлээр хүүхдийн анхаарлыг сургууль дээр яаж татах вэ гэдэг нь боловсролын байгууллага, багш бидний анхаарлыг татах боллоо. Монгол улсын засгийн газар, БСШУЯ боловсролын салбарт бие даан хөгжсан амьдрах чадвартай Зөв монгол хүн төлөвшүүлэх зорилгыг хуулихдаа тодорхойлон ажиллаж байгаа. Иймээс багш бүхэн өөрийн арга зүй технологийг хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх, оновчтой судалгаа оношилгоо, бодлого боловсруулан ажиллах хэрэгцээ гарч ирлээ. Математик боловсрол нь сургалтын бүх шатны түвшинд түүгээрч барахгүй хүмүүний амьдралын ахуйн хэрэгцээнд чухал байр суурьтай . Энэ чиглэлээр хүүхэд бүрийг хөгжүүлэх асуудал мэргэжлийн багш

Сурагчдыг “Аравт хэтрүүлэн нэмэх” үйлдлийг гүйцэтгэж сургахад онлайн ба цахим сургалтыг хэрэглэх

  • Upload
    sgs

  • View
    24

  • Download
    4

Embed Size (px)

Citation preview

Page 1: Сурагчдыг “Аравт хэтрүүлэн нэмэх” үйлдлийг гүйцэтгэж сургахад онлайн ба цахим сургалтыг хэрэглэх

Сурагчдыг “Аравт хэтрүүлэн нэмэх” үйлдлийг гүйцэтгэж

сургахад онлайн ба цахим сургалтыг хэрэглэх

Сургалтын менежер Ц.Одгэрэл утас 89065445

бага ангийн зөвлөх багш Б. Даваасамбуу Утас 96560800, [email protected]

Х.Ганцэцэг Утас 89071909 Gantsetseg 750 @gmail.com

Дорноговь ЕБ-ын 3-р сургууль

Хураангуй

Манай өвөг дээдэс үр хүүхдээ хайрлан, өсгөж ирсэн арга ухаан нь ажиглах, тунгаан бодох, эргэцүүлэн дүгнэх зэрэг танин мэдэхүйн сэтгэлгээний аргыг ашиглан хүүхдээ хүн болгох эрхэм уламжлалын бодит үйлээрээ үлгэрлэн, амьдралд тохиолдох аливаа асуудлыг зөв шийдэж, тэр хэрээрээ нэр хүндтэй, хэлсэн үгийг нь сонсож үлгэр дууриалал авсаар ирсэн сурган хүмүүжүүлэх баялаг түүхтэй билээ.

Мэдээллийн технологи хөгжиж буй өнөөгийн нөхцөлд хүүхэд мэдээллийг төрөл бүрийн хэрэгслээр авч байна. Энэ нь тэдэнд маш их сонирхолтой байдаг. Цагийг өнгөрөөдөг өөр ертөнцтэй болчихлоо. Интернэт, фэйсбүүк, твиттер, телевизийн олон суваг гээд энэ олон сонирхолтой зүйлээс давсан сонирхолтой зүйлээр хүүхдийн анхаарлыг сургууль дээр яаж татах вэ гэдэг нь боловсролын байгууллага, багш бидний анхаарлыг татах боллоо.

Монгол улсын засгийн газар, БСШУЯ боловсролын салбарт бие даан хөгжсан амьдрах чадвартай Зөв монгол хүн төлөвшүүлэх зорилгыг хуулихдаа тодорхойлон ажиллаж байгаа.

Иймээс багш бүхэн өөрийн арга зүй технологийг хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх, оновчтой судалгаа оношилгоо, бодлого боловсруулан ажиллах хэрэгцээ гарч ирлээ.

Математик боловсрол нь сургалтын бүх шатны түвшинд түүгээрч барахгүй хүмүүний амьдралын ахуйн хэрэгцээнд чухал байр суурьтай . Энэ чиглэлээр хүүхэд бүрийг хөгжүүлэх асуудал мэргэжлийн багш нар, түүний дотор бага ангийн багш нар бидний өмнө тулгамдсан асуудлын нэг болсон.

Бид математикийг бага наснаас нь цэгцтэй мэдлэг олгохын тулд хичээлээ сонирхолтой шинэлэг олон хэлбэрийн арга зүйг эзэмшиж, хичээлийг удирдан чиглүүлэх, хүүхэд заалгаж биш үлгэр дууриаллаас суралцдаг гэдгийг анхаарч хамгийн чухал санаа болбоос хүүхэд өөрөө ямар нэгэн зүйл хийхээрээ тэрийгээ сонирхдог.

Хан Акедемийн онлайн хичээлүүдээс аравт хэтрүүлэн нэмэх хичээлийг судалгаат 10 цагийн хичээл орж тоон чанарын анализ хийлээ. Агуулгыг олон талаас нь судлан бодит байдал дээр үзүүлж харуулж өөрсдөөр нь сэтгүүлж бодуулах, зурах бичүүлэх, гарцыг олж чадсанаа мэргэжил нэгт нөхдөдөө танилцуулах болсондоо баяртай байна.

Түлхүүр үг:

Page 2: Сурагчдыг “Аравт хэтрүүлэн нэмэх” үйлдлийг гүйцэтгэж сургахад онлайн ба цахим сургалтыг хэрэглэх

Хан Акедемийн хичээлүүд, аравт хэтрүүлэн нэмэх, хичээлийн судалгаа, хувилбарт даалгавар, асуудал шийдэх багшийн арга технологи

Удиртгал

Багш бидний хувьд математикийн хичээлээр тухайлбал : 1- р ангид аравт хэтрүүлэн нэмэх үйлдэл хийхэд сургах оновчтой аргыг судлан хэрэгжүүлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Аравт хэтрүүлэн нэмэх арга зүйг сайн эзэмшиж чадаагүй хүүхэд цаашдаа 100, 1000 дотор нэмэх үйлдлийг гүйцэтгэхэд тэдэнд хүндрэл учирдаг.2012- 2013, 2013 – 2014, 2014 – 2015, 2015 – 2016 оны хичээлийн жилд 1 –р ангиас 2 –р ангид дэвшин суралцсан сурагчдаас 20 – 30 % нь аравт хэтрүүлэн нэмэх үйлдлийг хангалтгүй эзэмшин дэвшин суралцаж байгааг өөрийн сургуулийн 2 - р ангиудын сурагчдаас авсан судалгаа оношилгоогоор илрүүлсэн.

Судалгааны үр дүнгээс багш нар бид арга зүйн асуудлаа шинэчлэн орон хувилбарт арга зүйг эзэмших, мэдээлэл технологийн шинэчлэлийг сургалтанд хэрэглэх нь чухал гэдгийг тодруулж сургалтанд зөвхөн багш ганц шохойтой биш олон шохойтой бэлтгэн орох, тухайлбал цахим сургалт, онлайн сургалтыг ашиглаж байх, Хан Акедемийн тухайн агуулгыг сургалтандаа ашиглах, сурагчдад итгэл найдварыг өгөх, өөрөө болон бусад нөхдөөрөө бахархах жинхэнэ монгол омогшил бий болгох сурагчдын чадварт суурилсан даалгаврыг олон хувилбартай сонирхол татахуйцаар боловсруулах үйл ажиллагааг мэргэжлийн багш нар багаар хамтран цахим хэлбэрээр бэлтгэн ашигладаг . Энэ нь цаг хугацаа их шаарддаг ч гэсэн аль болох бага цагт ихийг хийхийг төлөвлөөд байна.

Иймд математик судлагдахууны агуулгыг сурагчдын нас бие сэтгэцийн онцлогт тохируулан сурагч төвтэй сургалтын арга зүй технологид суурилсан сургалтын үйл ажиллагааг хэрэгжүүлж байна.

Дорноговь аймгийн ЕБ – ын 3 –р сургуулийн сүүлийн жилүүдэд 1- р ангид аравт хэтрүүлэн нэмэх үйлдлийг зөв гүйцэтгэх арга зүй тэхнологийг боловсруулан гаргаж энэ агуулгыг сурагчдад дахин дахин заах асуудал гаргахгүй байх үүднээс Хан Акедемийн хичээлүүдийг сургалтанд ашиглаж үр дүнд судалгаа оношилгоо хийж цахим болон онлайн хичээлийг ашиглах боломж байна гэдгийг тонголын нийт багш нартаа уриалж байна. Судалгааны хүрээнд 1- р ангиудад “Аравт хэтрүүлэн нэмэх” үйлдлийг зөв гүйцэтгэж чаддаг болгохоор 6 удаа өмнөх арга технологиор, 6 удаа Хан Акедемийн цахим хичээлийн арга технологиор судалгаат хичээлийг зохион явуулсан. Хичээлийн хэлэлцүүлгээс Хан Акедемийн хичээлүүдийн арга зүй технологи багш нарын анхаарлыг татаж цаашид энэ арга технологийг сургалтанд ашиглах нь илүү үр өгөөжтэй байна гэж үзлээ.

Арга зүй, технологи

Page 3: Сурагчдыг “Аравт хэтрүүлэн нэмэх” үйлдлийг гүйцэтгэж сургахад онлайн ба цахим сургалтыг хэрэглэх

Дээрх судалгаа оношилгоогоор Дорноговь аймгийн ЕБ – ын 3 – р сургуулийн 1 – р ангийн сурагчдад “ Аравт хэтрүүлэн нэмэх” шинэлэг арга технологийг сургалтанд ашиглах 15 цагийн судалгаат хичээлийн үр дүнг графикаар үзүүлбэл:

График – 1 Дорноговь аймгийн 3 –р сургуулийн судалгаат хичээлд хамрагдсан сурагчдын сурлагын ахиц амжилт

1А 1б 1в0

10

20

30

40

50

60

70

80

90

100

71 68 65

8479

8592 90 93

66 6356

Chart Title

2013- 2014 2014 - 2015 2015-2016 Анх

График – 2 Судалгаат хичээлд оролцсон багш, сурагчдын сэтгэл ханамж

Page 4: Сурагчдыг “Аравт хэтрүүлэн нэмэх” үйлдлийг гүйцэтгэж сургахад онлайн ба цахим сургалтыг хэрэглэх

Багш сурагч Эцэг эх0

10

20

30

40

50

60

70

80

90

100

72

60

50

78

66 67

8390

80

67

47 45

Chart Title

2013-2013 2013- 2014 2014 - 2015 Анх

Энэхүү судалгаат хичээлийг туршиж зааснаар багш нарын заах ур чадварт өөрчлөлт хийж хичээлийн хэрэглэгдэхүүнийг цахим хэлбэрээр бэлтгэх, онлайн хичээлийг сургалтанд ашиглах боломжийг дэлгэрүүлэн хэрэгжүүлэх боллоо.

Судалгаат хичээлд авсан агуулгын арга зүй технологи

Судалгаат хичээлийг удирдан чиглүүлэхдээ өмнөх мэдлэгийн судалгаан дээр оношилгоо судалгааг сайтар хийх

Хичээлийн агуулга, сургалтын хэрэглэгдэхүүний холбоог гаргах Сурагчдын нас бие сэтгэхүйн онцлогийг харгалзан үзэх Нэгж хичээлийн интеграцыг боловсруулах Сургалтын хэрэглэгдэхүүнийг цахим хэлбэрээр бэлтгэх, бодолтын сонголт Онлайн хичээлийг хэрхэн ашиглахыг төлөвлөх Хичээлийн хэлэлцүүлэг, засан сайжруулалт Сурагчдын хичээлийн оролцоо Багшийн арга зүй, технологийг харилцан судалж, туршлагаа түгээн дэлгэрүүлж

байна.Судалгааг жишээгээр баримтжуулан авч үзвэл

1. Дүрсээр нэмэх

7 + 6 = ?

8 9 10 11 12 13

Page 5: Сурагчдыг “Аравт хэтрүүлэн нэмэх” үйлдлийг гүйцэтгэж сургахад онлайн ба цахим сургалтыг хэрэглэх

&

7 + 6 = 7 + 3 + 3 = 10 + 3 = 13 13 = 10 + 3

2. Тоон шулуун дээр аравт хэтрүүлэн нэмэх арга

7 8 9 10 11 12 13

3. Илэрхийлэл бодох

7 + 6 = 7 + 3 + 3 = 13

1 a 3 н

8 + 5 = 8 + 2 + 3 = 13

1 a 3 н

Будаж бодох 10

11 12 13

Page 6: Сурагчдыг “Аравт хэтрүүлэн нэмэх” үйлдлийг гүйцэтгэж сургахад онлайн ба цахим сургалтыг хэрэглэх

4. Сэтгэхүйг хөгжүүлэх

16 = 8

10 = 5

? ?

5. Харгалзаа

Судалгааны үр дүн

Судалгаат хичээлийн дараа сурагчид аравт хэтрүүлэн нэмэх үйлдлийг агуулгыг ойлгон бодох чадварт өөрчлөлт гарч өөрийн ухаарч ойлгосон арга технологиор аравт хэтрүүлэн нэмэх үйлдлийг алдаагүй гүйцэтгэж сурлаа.

Аравт хэтрүүлэн нэмэх нэгж хичээлийн хөтөлбөрийг сайжруулан боловсруулж сургалтанд ашиглаж байна.

Суралцагчид бодсон ирэрхийллээ хэрхэн яаж гүйцэтгэснээ бусдад тайлбарлан өгөх чадвар эзэмшсэн байна.

Хичээлийн хэлэлцүүлэгт ач холбогдол өгч тус сургуулийн багш нарыг урин оролцуулсан нь Хан Акедемийн цахим хичээл , онлайн сургалт, олон хувилбарт даалгавар зэрэг нь хүүхдийн сонирхолыг татаж тэдний хичээлд оролцох идэвх оролцоо, хандлагыг сэргээн цаашид сурах суралцах санаачилгыг өдөөсөн, арга технологийг боловсруулан хэлэлцүүлэхээр боллоо.

Дүгнэлт

Багш ажлын байрандаа хамтран хөгжих боломж байна гэдгийг нотлон харуулж чадсан үр ашигтай үйл ажиллагаа байлаа.

Багш нар өөрийн арга технологид шинэчлэл хийж чадсан Суралцагчдын суралцахуйн үйл ажиллагаанд татан оруулах нөхцөл бололцоог

нээв.

Page 7: Сурагчдыг “Аравт хэтрүүлэн нэмэх” үйлдлийг гүйцэтгэж сургахад онлайн ба цахим сургалтыг хэрэглэх

Нээлттэй эхийн бусад праграмыг ашиглан цахим хичээл бэлтгэн боловсруулан мэргэжил нэгт нөхдөдөө түгээн дэлгэрүүлэх

Ном зүй 1. Бага дунд боловсролын цөм хөтөлбөр2. Багш хөтөлбөр3. 2016 он Бага ангийн багш сэтгүүл4. Хан Акедемийн видое хичээл 5. Нээлттэй эхийн цахим хичээл