25
1 Оюутны сурахуйн үр дүнд хийсэн шинжилгээ Стандарт 4 Улаанбаатар хот 2016 он

Оюутны сурахуйн хийсэн шинжилгээsan.edu.mn/wp-content/uploads/2016/10/5.-Стандарт4... · Судалгаанд суурилсан Кейс сургалтыг

  • Upload
    others

  • View
    17

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: Оюутны сурахуйн хийсэн шинжилгээsan.edu.mn/wp-content/uploads/2016/10/5.-Стандарт4... · Судалгаанд суурилсан Кейс сургалтыг

1

Оюутны сурахуйн үр дүнд

хийсэн шинжилгээ

Стандарт 4

Улаанбаатар хот

2016 он

Page 2: Оюутны сурахуйн хийсэн шинжилгээsan.edu.mn/wp-content/uploads/2016/10/5.-Стандарт4... · Судалгаанд суурилсан Кейс сургалтыг

2

Агуулга

Өөдрөг явах 25 зарчим ....................................................... 3

Нэг. Сургуулийн сургалтын бодлого ............................... 5

СанБС-ийн стратеги .................................................... 5

Стратегийн зорилтууд -2021 ....................................... 7

Хоёр. Мэргэжлийн хөтөлбөрүүдийн тодорхойлолт .... 10

“Санхүү” мэргэжлийн хөтөлбөр.............................. 10

“Банк” мэргэжлийн хөтөлбөр .................................. 11

“Нягтлан бодогч” мэргэжлийн хөтөлбөр ................ 12

“Татварын эдийн засагч” хөтөлбөр .......................... 13

“Хүний нөөцийн менежмент” хөтөлбөр .................. 14

Гурав. Сургуулийн харьцуулсан үнэлгээ...................... 16

Дөрөв. Дадлагын бааз газруудаас өгсөн үнэлгээ .......... 19

Тав. АНУ-ын магадлан итгэмжлэгдсэн эдийн засаг,

бизнесийн удирдлагын хөтөлбөрүүдийн туршлага 24

Page 3: Оюутны сурахуйн хийсэн шинжилгээsan.edu.mn/wp-content/uploads/2016/10/5.-Стандарт4... · Судалгаанд суурилсан Кейс сургалтыг

3

Өөдрөг явах 25 зарчим

1. Сэтгэлийн их тэнхээтэй яв

2. Хэн нэг нь таныг ивээнэ гэж битгий найд. Өөртөө л найд.

Бусдын хийснийг ажиглан өөрөө бие даан хий. Учрыг нь

ухаарахыг хичээж оролд. Нягт нямбай тэвчээртэй бай. Биеэ

ажилдаа бүрэн дайчил

3. Зорилготой байж түүндээ хүр. Дэмий зүйлд санаагаа бүү

зовоо. Хий хоосон мөрөөдөлд битгий авт. Хийх зүйлээ

төлөвлө. Саад учирвал юунаас болсоныг тунгаа. Тэгэхдээ олон

юмны хойноос бүү хөөцөлд

4. Найз нөхрөө зөв сонго. Инээсэн бүхэн нөхөр биш чамайг өөд

татах нөхрөө сонго

5. Төлөвлөгөөтэй ажилла. Маргааш юу хийхийгээ урьд үдэш нь

төлөвлө. Олон жил хийх ажлаа ч төлөвлө

6. Үгүй гэж зоригтой хэлж сур. Ингэх нь заримдаа эвгүй байдаг

ч, үгүй гэж хэлж сураагүй урсгалаар явдаг хүн өөдтэй явсан нь

үгүй

7. Өөрийгөө битгий чамла. Хувийнхаа шилдэг чанарыг улам бүр

зүлгэн өнгө оруул. Би чадна гэж зориглож сур

8. Муу зуршилаас бага багаар сал. Дутагдлаа шудрагаар хүлээ.

Өөрийгөө зэмлэж сур. Биеэ хуурдаг хүн бүтэлтэй явсан нь

ховор

9. Өдрийн аль цагт хамгийн их үр бүтээлтэй байдгаа мэдэж ав.

Чухам тэр цагийг бүү үр. Амрах хооллоход тэр цаг мөчийг бүү

үр. Цагаа зохицуулж сур

10. Хийх гэж буй зүйлээ үнэхээр чухал эсэхийг өөрөөсөө асууж

тунгаа

11. Битгий цухалд, бачимд. Хэнээс, юунаас болов гэдгийг тунгаа.

Ядарвал ажлаа хойш тавь. Санаа зовох хэрэггүй. Үе үе хөдлөх,

босох, суух, явган явахыг хичээ

Page 4: Оюутны сурахуйн хийсэн шинжилгээsan.edu.mn/wp-content/uploads/2016/10/5.-Стандарт4... · Судалгаанд суурилсан Кейс сургалтыг

4

12. Үнэхээр юм бүтээе гэвэл биеэ эрүүл авч яв. Эрүүл биед саруул

ухаан оршдог нь хамгаас үнэн

13. Сайн сайхныг мөрөөд. Гутранги үзэл сайн юманд

хүргэдэггүй. Үүнээс ч их юм хийж чадна гэж өөрийгөө

зоригжуулж бай

14. Хийх зүйлээ зүрх алдалгүй барьж ав. Ажлаа хаанаас юунаас

эхлэхийг эхлээд бод. Дараа нь ямар аргаар хийхээ тунгаа.

Хүнтэй эвсэх бол түүнтэйгээ зөвлө. Бүтэх эсэхийг тооцоолж,

үр дүнг шалгаж бай

15. Та дарга ч бай цэрэг ч бай хувийн хариуцлагаа ухамсарла

16. Бусдыг ашигтай зүйлд урамшуулан ятга, зоригжуул, тусал

17. Хийх гэсэн ажлаа хойш нь бүү тавь. Нэн даруй хийж сур

18. Бусдын үгийг нухацтай сонсож сур

19. Учрах бэрхшээл саадыг урьдчилан тооцоолж бай. Тэгвэл таны

ажил бүтэмжтэй байх болно. Зорьсондоо хүрэхэд ч хялбар

байх болно

20. Мэдрэхүй зөн совиндоо хааяа ч гэсэн итгэж бай. Дан ухаанаар

бүхнийг дийлэхгүй байх үе бий

21. Даруу байж сур, бардам зан , хулчгар шинж хүнийг өөдтэй

болгосон удаагүй. Бусдын шүүмжлэлийг хүлээж авч сур. Энэ

нь амжилт олохын үндэс

22. Хийж байгаа зүйлээ хүнд, хэцүү гэж хааяа бусаддаа ойлгуулж

бай

23. Хүнээс үг дуулах сайхан. Бусдыг магтаж, өөрийгөө

магтуулахад муу нь юу байхав. Нөхөр чинь сайн ажиллаж

байвал магт, дэмж, тусал

24. Өөртөө их үүрэг ачаалал хүлээж сур. Тэгвэл илүү ихийг

бүтээнэ

25. Тайван бай. Бусад чинь оволзож байсан ч тайван байж ,

гагцхүү зорьсноо хэрэгжүүлэхийг хичээж сур

Page 5: Оюутны сурахуйн хийсэн шинжилгээsan.edu.mn/wp-content/uploads/2016/10/5.-Стандарт4... · Судалгаанд суурилсан Кейс сургалтыг

5

Нэг. Сургуулийн сургалтын бодлого

СанБС-ийн стратеги

Үнэт зүйлс (Values)

Монгол эх орон

Монгол үндэстэн

Монгол бахархал

Сургуулийн сайн засаглал

Нийгмийн хариуцлага

Уламжлал ба шинэчлэл

Алсын хараа (Vision)

Судалгаанд суурилсан сургалт явуулж 2021 онд Азийн шилдэг

100 их сургуулийн нэг болно.

Эрхэм зорилго (Mission)

Бүтээлч боловсрол-Бүтээгч мэргэжилтэн

Зорилтууд (Task)

Сургалтын агуулгын стандартыг тасралтгүй боловсронгуй

болгох

Сургалтанд дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх

Багш нарын заах арга зүй, ур чадварыг хөгжүүлэх

Бэлтгэж буй мэргэжилтний мэдлэг,чадварыг сайжруулах

Судалгаанд суурилсан Кейс сургалтыг хөгжүүлэх

Шинийг санаачлагч, бүтээгч байх

СанБС-ийн уриа (Poster)

Чанартай сургалт – бидний ирээдүй.

Page 6: Оюутны сурахуйн хийсэн шинжилгээsan.edu.mn/wp-content/uploads/2016/10/5.-Стандарт4... · Судалгаанд суурилсан Кейс сургалтыг

6

Удирдлагын шийдвэр (Decision)

Оюутны амжилт

Сэтгэл ханамж (эрдэмтэн багш, магистрант, оюутан, ажилтан)

Санхүүгийн хүчин чадвар

Элсэлт

Сургалтын стратеги (Strategy)

Асуудал шийдвэрлэх чадвар

Багаар ажиллах чадвар

IQ-ийн чадвар

IT-ийн чадвар

Сургуулийн удирдлага (Management)

Өрсөлдөх чадвар

Бусдаас ялгарах

Өндөр үүрэг хариуцлага, сахилга бат

Page 7: Оюутны сурахуйн хийсэн шинжилгээsan.edu.mn/wp-content/uploads/2016/10/5.-Стандарт4... · Судалгаанд суурилсан Кейс сургалтыг

7

Стратегийн зорилтууд -2021

Боловсролын салбарын хөгжлийн зорилтод хувь нэмэр оруулж,

өндөр чадвартай мэргэжилтэн бэлтгэнэ.

Стратегийн зорилт 1.

Боловсролын салбарын шинэчлэлийн зарчмуудыг хэрэгжүүлнэ.

Хүрэх үр дүн:

Багш төвтэй сургалтаас оюутан төвтэй сургалт хэрэгжинэ

Бүтээмж (Орц-Гарц)-ийн зарчим хэрэгжинэ

Оюунлаг (Мэдлэг-Чадвар) байх зарчим хэрэгжинэ

Стратегийн зорилт 2.

Багшийн хөгжил хөтөлбөрийг тасралтгүй хэрэгжүүлнэ.

Хүрэх үр дүн:

Багшийн эрх ашгийг сургуулийн чиг үүрэг, хэрэгцээ

шаардлагад нийцүүлнэ

Багшийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх

төлөвлөгөөг хамтын оролцоотойгоор хэрэгжүүлнэ

Багшийн хөгжлийн асуудлаар богино, дунд хугацааны

зорилтыг тодорхойлж хэрэгжүүлнэ

Стратегийн зорилт 3.

Олон улсын бизнесийн сургуулиудын хөтөлбөрүүдийн магадлан

итгэмжлэлийн туршлагыг хэрэгжүүлнэ.

Хүрэх үр дүн:

Зайн (Online) сургалтыг нэвтрүүлнэ

Сургалтын агуулгын стандартыг тасралтгүй боловсронгуй

болгоно

Сургалтын стандарт, шалгууруудыг хэрэгжүүлнэ

Стратегийн зорилт 4.

Сургалт – эрдэм шинжилгээ – үйлдвэрлэлийг цогц байдлаар

хөгжүүлнэ.

Page 8: Оюутны сурахуйн хийсэн шинжилгээsan.edu.mn/wp-content/uploads/2016/10/5.-Стандарт4... · Судалгаанд суурилсан Кейс сургалтыг

8

Хүрэх үр дүн:

Сургалт, судалгааны талаар мэргэжлийн зөвлөгөө өгдөг

төвтэй болно

Үйлдвэрлэлийн дадлагыг Мэргэшсэн нягтлан бодох

бүртгэлийн институт, Сангийн яам, Татварын ерөнхий

газар, Арилжааны банкууд, Орон нутгийн санхүүгийн

байгууллагууд, Аж ахуйн нэгжүүд дээр хийнэ

Судалгаанд суурилсан сургалт явуулна

Стратегийн зорилт 5.

Мэргэжлийн хичээлүүдээр Кейс сургалтыг нэвтрүүлнэ.

Хүрэх үр дүн:

Мэргэжлийн багш нар Кейс сургалтанд зориулсан

сургалтын иж бүрэн материалтай байна

Бүртгэлийн хичээлийг СРА эрхтэй багш нар заана

Мэргэжлийн хичээлүүдийн 7 хоногийн цагийн 1/3 Кейс

сургалтын цаг байна

Стратегийн зорилт 6.

Сургалтанд шинэ техник, технологи тасралтгүй нэвтрүүлнэ.

Хүрэх үр дүн:

Сургуулийн web сайтыг багш, оюутнуудын мэдлэг,

мэдээллийн эх сурвалж болгон ашиглана

Цахим номын санг багш нар, оюутнууд, судлаачид

судалгааны зориулалтаар тогтмол ашиглана

Мэргэжлийн хичээлүүдээр IT лабораториуд байгуулна

Стратегийн зорилт 7.

Олон улсын бизнесийн сургуулиудтай хамтран ажиллана.

Хүрэх үр дүн:

Олон улсын шилдэг менежментийг нэвтрүүлнэ

АНУ–ын бизнесийн сургуулиудын хөтөлбөрүүдийн давуу

талуудыг сургалтанд нэвтрүүлнэ

Page 9: Оюутны сурахуйн хийсэн шинжилгээsan.edu.mn/wp-content/uploads/2016/10/5.-Стандарт4... · Судалгаанд суурилсан Кейс сургалтыг

9

АНУ, ОХУ, Япон, Солонгос, Хятад болон Европын өндөр

хөгжилтэй орнуудад мастерт сургана

Стратегийн зорилт 8.

Сургуулийн засаглалыг ил тод, нээлттэй болгоно.

Хүрэх үр дүн:

Сургуулийн нийгэм дэх үнэлэмж дээшилнэ

Сургуулийн үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдал

хангагдана

Сургуулийн дотоод хяналтын систем боловсронгуй болно

Стратегийн зорилт 9.

Суралцагчдыг нийгмийн хүн болгож төлөвшүүлнэ.

Хүрэх үр дүн:

Суралцагчид бие дааж асуудал шийдвэрлэх чадвартай

болно

Суралцагчид идэвхтэй оролцсоноор сургууль бодитой

хөгжинө

Суралцагчид нийгмийн хүн болж төлөвшсөнөөр улс орон

бодитой хөгжинө

Page 10: Оюутны сурахуйн хийсэн шинжилгээsan.edu.mn/wp-content/uploads/2016/10/5.-Стандарт4... · Судалгаанд суурилсан Кейс сургалтыг

10

Хоёр. Мэргэжлийн хөтөлбөрүүдийн тодорхойлолт

Манай сургууль “Санхүү”, “Банк”, “Татвар”, “НББ”, “Хүний

нөөцийн менежмент” гэсэн хөтөлбөрүүдээр сургалтын үйл

ажиллагаа явуулж байна.

“Санхүү” мэргэжлийн хөтөлбөр

Мэргэжлийн тодорхойлолт:

Олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн өндөр чадвартай

мэргэжилтэн бэлтгэх сургалтын агуулгын стандартууд,

шалгууруудыг үнэлэх албан ёсны баримт мөн.

Мэргэжлийн зориулалт:

“Санхүү” мэргэжлийн боловсролын агуулга нь санхүүгийн

мэргэжлийн чиглэлээр Монгол улс, Бүс нутаг болон Олон улсын

түвшинд мэргэшин ажиллах мэдлэг чадварыг эзэмшүүлэхэд

чиглэгдэнэ.

Мэргэжилтэнд тавих шаардлага:

Дээд боловсролтой болоход зайлшгүй шаардлагатай

шинжлэх ухааны суурь мэдлэг,

тухайн мэргэжлээр дээд боловсрол эзэмшихэд зайлшгүй

шаардлагатай онол арга зүй,

мэргэжлээрээ мэргэшсэн байна.

Санхүүгийн мэргэжилтний мэдлэг, чадвар

Дэлхийн эдийн засаг, санхүүгийн орчны судалгаа хийж сайн туршлагыг

эзэмшинэ

Монгол улсын эдийн засаг, санхүүгийн орчинд судалгаа хийж зөвлөмж

гаргах чадварыг эзэмшинэ

Page 11: Оюутны сурахуйн хийсэн шинжилгээsan.edu.mn/wp-content/uploads/2016/10/5.-Стандарт4... · Судалгаанд суурилсан Кейс сургалтыг

11

Санхүүгийн тогтвортой байдлын судалгаа хийж эрсдэл байгаа бол

УИХ, ЗГ, МБ, СЯ болон Санхүүгийн институциуд юу хийх талаар

зөвлөмж гаргах чадварыг эзэмшинэ

Компанийн санхүүгийн байдлыг судалжсанхүүгийн менежментийг

сайжруулах талаар зөвлөмж гаргах чадварыг эзэмшинэ

Санхүүгийн хууль эрх зүйн орчныг судалж түүнийг сайжруулах талаар

“Банк” мэргэжлийн хөтөлбөр

Мэргэжлийн тодорхойлолт:

Олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн өндөр чадвартай

мэргэжилтэн бэлтгэх сургалтын агуулгын стандартууд,

шалгууруудыг үнэлэх албан ёсны баримт мөн.

Мэргэжлийн зориулалт:

“Банкны” мэргэжлийн боловсролын агуулга нь банкны

мэргэжлийн чиглэлээр Монгол улс, Бүс нутаг болон Олон улсын

түвшинд мэргэшин ажиллах мэдлэг чадварыг эзэмшүүлэхэд

чиглэгдэнэ.

Мэргэжилтэнд тавих шаардлага:

Дээд боловсролтой болоход зайлшгүй шаардлагатай

шинжлэх ухааны суурь мэдлэг,

тухайн мэргэжлээр дээд боловсрол эзэмшихэд зайлшгүй

шаардлагатай онол арга зүй,

мэргэжлээрээ мэргэшсэн байна.

Банкны мэргэжилтний мэдлэг, чадвар

Дэлхийн эдийн засаг, банкны орчны судалгаа хийж сайн туршлагыг

эзэмшинэ

Page 12: Оюутны сурахуйн хийсэн шинжилгээsan.edu.mn/wp-content/uploads/2016/10/5.-Стандарт4... · Судалгаанд суурилсан Кейс сургалтыг

12

Монгол улсын эдийн засаг, банкны орчинд судалгаа хийж зөвлөмж

гаргах чадварыг эзэмшинэ

Банкны салбарын тогтвортой байдлын судалгаа хийж эрсдэл байгаа

бол УИХ, ЗГ, МБ, СЯ болон Санхүүгийн институциуд юу хийх талаар

зөвлөмж гаргах чадварыг эзэмшинэ

Арилжааны банкны санхүүгийн байдлыг судалж банкны

менежментийг сайжруулах талаар зөвлөмж гаргах чадварыг эзэмшинэ

Арилжааны банкны хууль эрх зүйн орчныг судалж түүнийг

сайжруулах талаар зөвлөмж гаргах чадварыг эзэмшинэ

“Нягтлан бодогч” мэргэжлийн хөтөлбөр

Мэргэжлийн тодорхойлолт:

Олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн өндөр чадвартай

мэргэжилтэн бэлтгэх сургалтын агуулгын стандартууд,

шалгууруудыг үнэлэх албан ёсны баримт мөн.

Мэргэжлийн зориулалт:

“Нягтлан бодогч” мэргэжлийн боловсролын агуулга нь банкны

мэргэжлийн чиглэлээр Монгол улс, Бүс нутаг болон Олон улсын

түвшинд мэргэшин ажиллах мэдлэг чадварыг эзэмшүүлэхэд

чиглэгдэнэ.

Мэргэжилтэнд тавих шаардлага:

Дээд боловсролтой болоход зайлшгүй шаардлагатай

шинжлэх ухааны суурь мэдлэг,

тухайн мэргэжлээр дээд боловсрол эзэмшихэд зайлшгүй

шаардлагатай онол арга зүй,

мэргэжлээрээ мэргэшсэн байна.

Page 13: Оюутны сурахуйн хийсэн шинжилгээsan.edu.mn/wp-content/uploads/2016/10/5.-Стандарт4... · Судалгаанд суурилсан Кейс сургалтыг

13

Нягтлан бодогч мэргэжилтний мэдлэг, чадвар

Дэлхийн эдийн засаг, олон улсын бүртгэлийн стандартын судалгаа

хийж сайн туршлагыг эзэмшинэ

Монгол улсын эдийн засаг, бүртгэлийн орчинд судалгаа хийж зөвлөмж

гаргах чадварыг эзэмшинэ

Бүртгэлийн салбарын тогтвортой байдлын судалгаа хийж эрсдэл байгаа

бол УИХ, ЗГ, МБ, СЯ болон Санхүүгийн институциуд юу хийх талаар

зөвлөмж гаргах чадварыг эзэмшинэ

Улсын секторын болон аж ахуйн нэгж байгууллагын бүртгэлийн

салбарын эрхэм зорилгыг хэрэгжүүлэх гол арга хэрэгсэл болох стратеги

төлөвлөгөөг зохиох, түүний үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлох

чадварыг эзэмшинэ

Улсын секторын болон аж ахуйн нэгж байгууллагын бүртгэлийн

салбарын санхүүгийн байдлыг шинжилж зөвлөмж гаргах чадварыг

эзэмшинэ

“Татварын эдийн засагч” хөтөлбөр

Мэргэжлийн тодорхойлолт:

Олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн өндөр чадвартай

мэргэжилтэн бэлтгэх сургалтын агуулгын стандартууд,

шалгууруудыг үнэлэх албан ёсны баримт мөн.

Мэргэжлийн зориулалт:

“Татварын эдийн засагч” мэргэжлийн боловсролын агуулга нь

татварын мэргэжлийн чиглэлээр Монгол улс, Бүс нутаг болон

Олон улсын түвшинд мэргэшин ажиллах мэдлэг чадварыг

эзэмшүүлэхэд чиглэгдэнэ.

Мэргэжилтэнд тавих шаардлага:

Дээд боловсролтой болоход зайлшгүй шаардлагатай

Page 14: Оюутны сурахуйн хийсэн шинжилгээsan.edu.mn/wp-content/uploads/2016/10/5.-Стандарт4... · Судалгаанд суурилсан Кейс сургалтыг

14

шинжлэх ухааны суурь мэдлэг,

тухайн мэргэжлээр дээд боловсрол эзэмшихэд зайлшгүй

шаардлагатай онол арга зүй,

мэргэжлээрээ мэргэшсэн байна.

Татварын мэргэжилтний мэдлэг, чадвар

Дэлхийн эдийн засаг, татварын орчны судалгаа хийж, сайн туршлагыг

эзэмшинэ

Монгол улсын эдийн засаг, татварын орчинд судалгаа хийж, зөвлөмж

гаргах чадварыг эзэмшинэ

Санхүүгийн салбарын тогтвортой байдлын судалгаа хийж, эрсдэл

байгаа бол УИХ, ЗГ, МБ, СЯ болон Санхүүгийн институциуд юу хийх

талаар зөвлөмж гаргах чадварыг эзэмшинэ

Татвар ногдуулалт, хураалт, үйлчилгээг сайжруулах талаар судалгаа

хийж, зөвөлгөө өгөх чадварыг эзэмшинэ

Татварын хууль эрх зүйн орчныг судалж, түүнийг сайжруулах талаар

зөвлөмж гаргах чадварыг эзэмшинэ

“Хүний нөөцийн менежмент” хөтөлбөр

Мэргэжлийн тодорхойлолт:

Олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн өндөр чадвартай

мэргэжилтэн бэлтгэх сургалтын агуулгын стандартууд,

шалгууруудыг үнэлэх албан ёсны баримт мөн.

Мэргэжлийн зориулалт:

“Хүний нөөцийн менежмент” мэргэжлийн боловсролын агуулга

нь банкны мэргэжлийн чиглэлээр Монгол улс, Бүс нутаг болон

Олон улсын түвшинд мэргэшин ажиллах мэдлэг чадварыг

Page 15: Оюутны сурахуйн хийсэн шинжилгээsan.edu.mn/wp-content/uploads/2016/10/5.-Стандарт4... · Судалгаанд суурилсан Кейс сургалтыг

15

эзэмшүүлэхэд чиглэгдэнэ.

Мэргэжилтэнд тавих шаардлага:

Дээд боловсролтой болоход зайлшгүй шаардлагатай

шинжлэх ухааны суурь мэдлэг,

тухайн мэргэжлээр дээд боловсрол эзэмшихэд зайлшгүй

шаардлагатай онол арга зүй,

мэргэжлээрээ мэргэшсэн байна.

Мэргэжилтний мэдлэг чадвар:

Олон улсын болон дотоодын хүний нөөцийн

менежментийн орчны судалгаа хийж, сайн туршлагыг

эзэмшинэ

Монгол улсын хөдөлмөрийн зах зээлийн орчинд судалгаа

хийж, зөвлөмж гаргах чадварыг эзэмшинэ

Хөдөлмөр эрхлэлтийн салбарын тогтвортой байдлын

судалгаа хийж, эрсдэл байгаа бол холбогдох байгууллагад

юу хийх талаар зөвлөмж гаргах чадварыг эзэмшинэ.

Компанийн хүний нөөцийн менежментийг сайжруулах

талаар зөвлөмж гаргах чадварыг эзэмшинэ

Хөдөлмөр эрхлэлттэй холбогдолтой хууль эрх зүйн

орчныг судалж, түүнийг сайжруулах талаар зөвлөмж

гаргах чадварыг эзэмшинэ.

Page 16: Оюутны сурахуйн хийсэн шинжилгээsan.edu.mn/wp-content/uploads/2016/10/5.-Стандарт4... · Судалгаанд суурилсан Кейс сургалтыг

16

Гурав. Сургуулийн харьцуулсан үнэлгээ

“Дээд боловсролын сургалтын ажлыг багц цагийн үндсэн

дээр зохион байгуулах ажлын үр дүнг үнэлэх нь” Шинжлэх ухаан

технологийн сангийн төслийн ажлын шугмаар төрийн болон

хувийн өмчийн 50 их, дээд сургуулийн 251 удирдах ажилтан,

1080 багш, 5881 оюутнуудаас авсан судалгааны дүн.

Их дээд сургуулиудын үнэлэмжийг багц цагийн зөв

хэрэглээгээр нь харьцуулсан байдал

(Боловсролын өөрчлөлт шинэчлэлт сэтгүүл. 2012 оны №1)

Судалгааны нэгдсэн дүн

(Сургууль бүрээр харьцуулсан байдал)

Дээд боловсролын байгууллагууд

Өнөөгийн

түвшин

Су

ргу

ули

йн

ду

нд

аж

Хар

ьц

ангу

й

өн

дө

р

үн

элгэ

этэй

хн

ий

бай

ру

уд

) Х

анга

лтг

үй

үн

элгэ

этэй

(2

.0-о

ос

баг

а)

Уд

ир

длаг

ын

үн

элгэ

э

Баг

ши

йн

үн

элгэ

э

Ою

утн

ы ү

нэл

гээ

Төрийн өмчийн их сургууль (9)

1 Батлан хамгаалахын их сургууль 2.8 2.1 2.2 2.39

2 Боловсролын их сургууль (УБ) 1.5 1.6 1.9 1.67 *

3 Монгол улсын их сургууль (УБ) 2.2 2.2 1.8 2.06 5

4 Соёл, урлагын их сургууль (УБ) 2.5 2.5 2.6 2.54 2

5 Улаанбаатарын их сургууль 2.3 2.5 2.4 2.39 3

6 Хөдөө аж ахуйн их сургууль 2.5 2.4 2.1 2.32

7 Хүмүүнлэгийн ухааны их сургууль 2.2 2.3 2.5 2.35 4

8 ШУТИС (УБ) 2.6 2.6 2.5 2.55 1

9 ЭМШУИС (УБ) 2.2 0.0 2.5 1.55 *

Төрийн өмчийн дээд сургууль, коллеж

(4)

Page 17: Оюутны сурахуйн хийсэн шинжилгээsan.edu.mn/wp-content/uploads/2016/10/5.-Стандарт4... · Судалгаанд суурилсан Кейс сургалтыг

17

1 Санхүү, эдийн засгийн дээд

сургууль (УБ)

2.6 2.6 2.4 2.53 1

2 Төмөр замын дээд сургууль (УБ) 2.7 2.4 2.1 2.44 2

3 Худалдаа, үйлдвэрлэлийн дээд

сургууль (УБ)

2.7 1.8 1.6 2.03

4 Цагдаагийн академи (УБ) 2.7 2.2 2.4 2.43

Төрийн өмчийн харьяа дээд сургууль,

коллеж (2)

1 Соёлын дээд сургууль (СУИС,УБ) 1.6 2.4 2.6 2.18

2 Технологийн сургууль (ШУТИС,

Орхон )

2.3 2.6 2.4 2.43

Төрийн өмчийн шаталсан сургалттай

коллеж (3)

1 Үйлдвэрлэл урлалын сургууль (УБ) 1.6 1.9 2.2 1.91

2 Хөгжим бүжгийн коллеж (УБ) 2.4 1.7 2.3 2.12 2

3 Хүнсний технологийн коллеж (УБ) 2.7 2.3 2.8 2.62 1

Дээд боловсролын байгууллагууд

Дундаж

Су

ргу

ули

йн

ду

нд

аж

Хан

галтт

ай

сай

н

(эх

ни

й б

айр

уу

д)

Хан

галтг

үй

(2.0

-оо

с б

ага)

Уд

ир

длаг

ын

үн

элгэ

э

Баг

ши

йн

үн

элгэ

э

Ою

утн

ы ү

нэл

гээ

Төрийн буюу өмчийн их сургууль (3)

1 Их засаг их сургууль (УБ) 1.9 2.1 1.8 1.93

2 Орхон их сургууль (УБ) 1.7 2.3 2.3 2.10

3 Отгонтэнгэр их сургууль (УБ) 2.2 3.1 2.8 2.67 1

Төрийн бус өмчийн дээд сургууль,

коллеж (29)

1 Аварга коллеж (УБ) 1.9 1.6 2.9 2.14

2 Ач дээд сургууль (УБ) 2.3 2.4 2.2 2.30

3 Банк, санхүүгийн менежментийн

коллеж (УБ)

2.4 2.1 2.2 2.22

4 Гурван-Эрдэнэ дээд сургууль 1.8 1.8 1.8 1.80 *

5 Зохиомж коллеж (УБ) 2.3 2.4 1.7 2.12

6 Идэр дээд сургууль (УБ) 2.4 2.4 2.6 2.45

7 Мандах-Бүртгэл дээд сургууль 3.5 2.9 2.5 2.97 2

8 Маргад коллеж (Орхон) 2.5 2.5 2.5 2.51 9

Page 18: Оюутны сурахуйн хийсэн шинжилгээsan.edu.mn/wp-content/uploads/2016/10/5.-Стандарт4... · Судалгаанд суурилсан Кейс сургалтыг

18

9 Монгол бизнес дээд сургууль 1.9 1.9 2.3 2.03

10 Монголжингоо коллеж (УБ) 2.3 2.5 2.1 2.30

11 Монголын нууц товчоо коллеж 1.9 2.2 2.5 2.20

12 Олон улс судлалын дээд сургууль

(УБ)

2.7 2.2 2.3 2.43

13 Сан Бизнесийн сургууль (УБ) 3.2 3.1 2.7 2.98 1

14 Санко коллеж (УБ) 2.2 2.4 2.6 2.41

15 Соёмбо дээд сургууль (УБ) 1.8 2.6 2.4 2.29

16 Сутай коллеж (УБ) 2.1 2.7 2.8 2.49

17 Сэрүүлэг дээд сургууль (УБ) 2.6 2.6 2.2 2.47

18 Сэтгүүлч коллеж (УБ) 2.2 2.2 2.1 2.17

19 Тэнгэр дээд сургууль (УБ) 2.5 2.5 2.6 2.50

20 Удирдлагын хөгжлийн коллеж

(Дархан-Уул )

1.8 3.3 2.5 2.51 8

21 Улаанбаатар дээд сургууль (УБ) 2.5 2.4 2.5 2.45

22 Үндэсний биеийн тамрийн дээд

сургууль (УБ)

2.2 2.0 2.5 2.25

23 Хангай коллеж (УБ) 2.8 2.4 2.5 2.55 7

24 Цэцээ гүн коллеж (УБ) 2.7 2.6 3.2 2.83 4

25 Чингэс хаан дээд сургууль (УБ) 3.1 3.0 2.6 2.89 3

26 Шинэ Дархан коллеж (УБ) 2.2 2.0 2.3 2.16

27 Шинэ иргэншил дээд сургууль 2.5 2.3 1.5 2.11

28 Шихихутаг дээд сургууль (УБ) 3.0 2.4 2.7 2.69 6

29 Эрдэнэ ван коллеж (Дархан -Уул) 2.7 2.7 2.9 2.74 5

Page 19: Оюутны сурахуйн хийсэн шинжилгээsan.edu.mn/wp-content/uploads/2016/10/5.-Стандарт4... · Судалгаанд суурилсан Кейс сургалтыг

19

Дөрөв. Дадлагын бааз газруудаас өгсөн үнэлгээ

СанБС нь Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй

банкуудтай хамтарч төгсөгчдөө ажлын байраар тогтмол хангадаг.

Page 20: Оюутны сурахуйн хийсэн шинжилгээsan.edu.mn/wp-content/uploads/2016/10/5.-Стандарт4... · Судалгаанд суурилсан Кейс сургалтыг

20

Page 21: Оюутны сурахуйн хийсэн шинжилгээsan.edu.mn/wp-content/uploads/2016/10/5.-Стандарт4... · Судалгаанд суурилсан Кейс сургалтыг

21

Page 22: Оюутны сурахуйн хийсэн шинжилгээsan.edu.mn/wp-content/uploads/2016/10/5.-Стандарт4... · Судалгаанд суурилсан Кейс сургалтыг

22

Page 23: Оюутны сурахуйн хийсэн шинжилгээsan.edu.mn/wp-content/uploads/2016/10/5.-Стандарт4... · Судалгаанд суурилсан Кейс сургалтыг

23

Page 24: Оюутны сурахуйн хийсэн шинжилгээsan.edu.mn/wp-content/uploads/2016/10/5.-Стандарт4... · Судалгаанд суурилсан Кейс сургалтыг

24

Тав. АНУ-ын магадлан итгэмжлэгдсэн эдийн засаг,

бизнесийн удирдлагын хөтөлбөрүүдийн туршлага

Хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн чанарыг хянадаг дээд

боловсролын магадлан итгэмжлэлийн зөвлөл ажилладаг.

Хөтөлбөрөө магадлан итгэмжлүүлсэн сургуулиудад төрөөс

санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр Засгийн газрын сан байгуулж,

түүнийгээ сургуулиудад олгож байхаар хуульчилж өгсөн байна.

Ингэснээр сургуулиудын сургалтын чанарыг сайжруулахад

чиглэсэн үүрэг, хариуцлага улам бүр нэмэгдэж байна. Засгийн

газраас сургуулиудад төгсөгчид нь хэр зэрэг ажлын байраар

хангагдаж байгаагаас хамаарч зээл олгож байна. Ийм учраас

сургуулиудын үүрэг, хариуцлага нэмэгдэж, чанартай сургалт

явуулахад онцгой анхаарч байна. Нөгөө талаас оюутнуудын

хүлээх үүрэг, хариуцлага улам бүр нэмэгдэж байна. Оюутнууд

зээлээ буцааж төлөхийн тулд төгссөний дараа зайлшгүй ажлын

байртай болсон байна. Ингэхийн тулд оюутнууд маш өндөр

мэдлэг, чадвартай болохын төлөө суралцаж байна. Засгийн газар,

сургуулиуд, оюутнууд гурвалсан гэрээгээр өндөр үүрэг,

хариуцлага хүлээж хамтран ажиллаж байна.

Дээд боловсролын магадлан итгэмжлэлийн зөвлөлийн зорилго

нь сургалтын өндөр төлбөрийг аль болох хязгаарлах, төгсөгчдийг

ажлын байртай болгох, зээлийг эргүүлж төлүүлэхэд чиглэгдэж

байна. АНУ-ын эдийн засаг, бизнесийн хөтөлбөрүүдийг магадлан

итгэмжлэдэг хэд хэдэн үндэслэл байна. Үүнд:

АНУ-ын сургуулиудыг гадаадад хүлээн зөвшөөрүүлэх,

Бүс нутгийн хэмжээнд хүлээн зөвшөөрүүлэх,

Мэргэжлүүдийг магадлан итгэмжлэх,

Багш нарын хичээл заалтын чанар, ур чадвар, хөгжилд илүү

анхаарч ажиллах шаардлагатай гэж үзэж, багш нар ямар

сургалт явуулж байгааг магадлан итгэмжилж байна.

Page 25: Оюутны сурахуйн хийсэн шинжилгээsan.edu.mn/wp-content/uploads/2016/10/5.-Стандарт4... · Судалгаанд суурилсан Кейс сургалтыг

25

Гол зорилго нь сургуулиуд ахиц дэвшил гаргаж, ирээдүйгээ

бодитой харж хөгжих явдал гэж үздэг байна. Зорилгодоо

хүрэхийн тулд олон аргуудыг хэрэглэж байна. Үүнд:

Сургалтын хөтөлбөрөө чанартай сургалт явуулахыг эрхэмлэж,

сургалтын чанарт илүү анхаарч байна. Сургуулиуд нь

“сургалтын чанарын төлөө” гэсэн уриатай. Сургалтын

чанарыг сайжруулахын тулд судалгаанд суурилсан сургалт

явуулдаг. Ихэнхи сургуулиуд нь Кейс сургалтыг сургалтандаа

нэвтрүүлсэн. Тухайлбал, 7 хоногт 35 цагийн хичээл

оюутнуудад ордог. Үүний цаг нь тэнхимийн, 20 цагийг Кейс

сургалтанд зарцуулж байна.

Оюутнуудаасаа ерөнхий мэдлэгийн шалгалт авч мэдээллийг

нэгтгэн бид одоо хаана байна, хаашаа явах вэ? Гэдгээ

тодорхойлж байна. Тухайлбал, эдийн засаг, бизнесийн

удирдлагын сургуулиуд тухайн семестрт судалсан бүх

хичээлүүдээр төгсгөлд нь шалгалт авч оюутнуудаа чанартай

сургах тал дээр анхаарч, түүнийгээ тогтвортой хэрэгжүүлдэг.

Үүнийг мэдээлэлд тулгуурлаж сургалтыг сайжруулах сайн

арга гэж үзэж байна.

ACBSP стандартыг сайн ойлгодог, 5-10 жилийн туршлага

хуримтлуулсан хүмүүсийг багшаар сонгон авч ажиллуулдаг.

Энэ нь магадлан итгэмжлэгдсэн эдийн засаг, бизнесийн

удирдлагын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд чиглэсэн олон

сайн аргуудын нэг гэж үзэж байна.

Бүсийн хэмжээний хурал, зөвөлгөөнийг зохион байгуулж

харилцан бие биенээсээ суралцаж, хамтран ажиллаж байна.

Энэ бүхний давуу тал, ололт туршлагаас суралцах нь бидэнд нэн

чухал байна.