21
Ãåîýêîëîãèéí õ¿ðýýëýí, Óñíû íººö, óñ àøèãëàëòûí ñàëáàð 1 Дэлхийн Байгаль Хамгаалах Сангийн Монгол дахь Хөтөлбөрийн Газар (ДБХС) Ãåîýêîëîãèéí õ¿ðýýëýí ХАР-УС, ХАР, ХЯРГАС, АЙРАГ НУУРУУДАД ХИЙСЭН ЗАГАСНЫ СУДАЛГААНЫ ТАЙЛАН Гүйцэтгэгч: ШУА-ийн Геоэкологийн хүрээлэнгийн Усны нөөц, ус ашиглалтын салбарын ЭША, доктор (Ph.D) Б. Мэндсайхан Улаанбаатар хот- 2010 он

Дэлхийн Байгаль Хамгаалах Сангийн Монгол дахь …

  • Upload
    others

  • View
    9

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: Дэлхийн Байгаль Хамгаалах Сангийн Монгол дахь …

Ãåîýêîëîãèéí õ¿ðýýëýí, Óñíû íººö, óñ àøèãëàëòûí ñàëáàð 1

Дэлхийн Байгаль Хамгаалах Сангийн

Монгол дахь Хөтөлбөрийн Газар (ДБХС)

Ãåîýêîëîãèéí õ¿ðýýëýí

ХАР-УС, ХАР, ХЯРГАС, АЙРАГ НУУРУУДАД ХИЙСЭН

ЗАГАСНЫ СУДАЛГААНЫ ТАЙЛАН

Гүйцэтгэгч: ШУА-ийн Геоэкологийн хүрээлэнгийн

Усны нөөц, ус ашиглалтын салбарын

ЭША, доктор (Ph.D)

Б. Мэндсайхан

Улаанбаатар хот- 2010 он

Page 2: Дэлхийн Байгаль Хамгаалах Сангийн Монгол дахь …

Ãåîýêîëîãèéí õ¿ðýýëýí, Óñíû íººö, óñ àøèãëàëòûí ñàëáàð 2

Агуулга

Оршил

Судалгааны үндэслэл, зорилго

Судалгааны арга зүй, материалын хэмжээ

1. Судалгаанд хамрагдсан нууруудын гидрологийн ºíººãèéí íºõöºë

2. Судалгаанд хамрагдсан нууруудын зоопланктон, бүтээмж

3. Судалгаанд хамрагдсан нууруудын загасны судлагдсан байдал,

ангилал зүйн өнөөгийн түвшин

4. Судалгаанд хамрагдсан нууруудын загасны популяцийн бүрдэл

4.1. Потанины Алтайн сугасны махан идэшт - нохой сугас

4.2. Потанины Алтайн сугасны ургамал идэшт - шар сугас

4.3. Монгол хадран

5. Дүгнэлт, ñàнал

6. Ашигласан материал

Page 3: Дэлхийн Байгаль Хамгаалах Сангийн Монгол дахь …

Ãåîýêîëîãèéí õ¿ðýýëýí, Óñíû íººö, óñ àøèãëàëòûí ñàëáàð 3

ОРШИЛ

Судалгааны үндэслэл, зорилго

Баруун Монголын агнуурын загасны нөөц бүхий нуурууд ялангуяа Ховд аймгийн нутагт орших

Хар-Ус нуурын Байгалийн Цогцолборт газрын нутагт орших нууруудад загас, усны амьтдын

бүрэлдэхүүн, биомассын судалгааг 1975 оноос 1980 оны дунд үе хүртэл хийж гүйцэтгэсэн

байдаг. Агнуурын загасны сүргийн бүтцийн харьцаа нь тухайн орчны цаг уурын өөрчлөлт,

идэш тэжээлийн амьтдын хүрэлцээ хангамж, усны бохирдол, горимын өөрчлөлт болон хэт

эрчимтэй агнуурын нөлөөгөөр өсөж, буурч байдаг. Баруун бүсийн нууруудад загас олборлох

ажил эртнээс уламжлал болон хөгжөөгүй ч улс орон зах зээлийн тогтолцоонд шилжиж

байгалийн баялагийг ашиглах хэрэгцээ ихэссэнтэй уялдан нуураас загас олборлон гадаад,

дотоодын зах зээлд борлуулах сонирхол ихэссэн билээ. 1990-ээд оны дундаас загас агнуур ямар

ч зохион байгуулалтгүйгээр явагдаж эхэлсэнтэй уялдуулан Хар-Ус нуурын байгалийн

цогцолборт газрын бүс нутагт хамаарах нуур, голуудын загасны нөөцийг зүй зохистой ашиглах,

хамгаалах, нөхөн сэргээх талаар тодорхой арга хэмжээг үе шаттайгаар авч хэрэгжүүлэх

зайлшгүй шаардлага гарсан билээ. Үүний дүнд тус бүс нутгийн загасны зүйлүүдийн тархалт,

үржлийн газрын байршил, нас, хүйсийн харьцаа, идэш тэжээлийн хүрэлцээ хангамж, загас

агнах боломжит хэмжээг тогтоох ажлыг Геоэкологийн хүрээлэнгийн судлаачид 1999, 2000,

2004 онд ДБХС-ийн Монгол дахь төслийн товчооны санаачилга, санхүүгийн дэмжлэгтэйгээр

хийж гүйцэтгэн судалгааны ажлын тайлан, дүгнэлт, зөвлөмжүүдийг цаг тухайд нь гаргаж өгч

байсан билээ. Гэвч өнөөгийн байдлаар агнасан загасны тоо толгой, байгалийн үхэл хорогдол,

уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн үржлийн цаг хугацаанд гарч байгаа өөрчлөлт, нөхөн

төлжилтийн талаарх мэдээ мэдээллийг бүрдүүлэх, загас агнуурын мэдээлэл цуглуулах анхан

шатны мэдлэг, хяналтын тогтолцоо сайн бүрдээгүйгээс загасны нөөц, тэдгээрийн нас, хүйсний

тэнцвэрт харьцаа хэрхэн өөрчлөгдсөн болохыг шинжлэх ухааны үндэслэл тогтооход

бэрхшээлтэй байгаа билээ.

Иймээс Хар-Ус, Хар, Хяргас, Айраг нууруудын загасны зүйлийн бүрдэл, нас, хүйс, идэш

тэжээлийн амьтдын харьцааг тогтоож загасны нөөцийн тэнцвэрт харьцааг алдагдуулахгүйгээр

жилд олборлох хэмжээг тогтоох суурь материалыг бүрдүүлэх мөн түүнчилэн хамгаалалтын

захиргаадын мэргэжилтэн, байгаль хамгаалагч нарт зориулан өөрийн хариуцсан нутаг

дэвсгэрийн нуурт агнуур явуулах газрын байршил, тэдгээрийн онцлогийг ажиглах, нуур, голын

Page 4: Дэлхийн Байгаль Хамгаалах Сангийн Монгол дахь …

Ãåîýêîëîãèéí õ¿ðýýëýí, Óñíû íººö, óñ àøèãëàëòûí ñàëáàð 4

усны экосистемийн талаар онолын суурь мэдлэг олгох, мэдээллийн тогтолцоог бүрдүүлэх,

боловсруулах арга зүйн анхан шатны сургалтыг зохион байгуулж улмаар байгаль хамгаалагчид,

эрдэм шинжилгээний байгууллагын уялдаа холбоог бэхжүүлэх, тэдэнд мэдлэг чадвар, дадлага

эзэмшүүлэхэд судалгааны ажлын зорилго оршино. 2010 оны 7 сарын 16-нд Дэлхийн Байгаль

хамгаалах Сангийн Монгол дахь төслийн товчоо, ШУА-ийн Геоэкологийн хүрээлэнгийн Усны

нөөц, ус ашиглалтын салбарын Эрдэм шинжилгээний ажилтан, доктор (Ph.D) Б. Мэндсайхан

нарын хооронд “Хар, Хар-Ус, Хяргас, Айраг нууранд загасны судалгаа хийх, ТХГН-ын

мэргэжилтэн, байгаль хамгаалагчдыг чадавхижуулах сургалт явуулах зорилгоор байгуулсан

гэрээний дагуу 2010 оны 8 сарын 5-наас 21-ны хооронд Орос-Монголын хамтарсан биологийн

иж бүрэн экспедицийн гидробиологи, загас судлалын отрядын хээрийн судалгааны баазыг

түшиглэн судалгааны ажлыг хийж гүйцэтгэлээ.

Судалгааны арга зүй, материалын хэмжээ

Филогенетик, ангилал зүй, популяцийн-биологи, морфологи, генетик-биохимийн ба

молекуляр генетики, загас агнуурын нөөцийн зуны тархалтын судалгааны суурь материал

цуглуулахад зориулан загасны дээжийг цуглуулсан. Загасыг стандарт нүд бүхий 10х10 мм,

14х14 мм, 18х18 мм, 20х20 мм, 30х30 мм, 40х40 мм, 50х50 мм заламгайн тор, 8 мм нүд бүхий

1.5 м-ийн диаметртэй шидэгч торыг ашиглан загасыг барьсан. Судалгааны явцад нийт 300

ширхэг загасанд биологийн анализ хийсэн. Загасыг хэмжиж, жигнэн, хүйс, бэлгийн

бүтээгдэхүүний түвшин, төлжилтийг тодорхойлон идэш тэжээлийн судалгаанд зориулан

ходоод-гэдсийг авч бэхжүүлсэн. Потанины Алтайн сугас загасны насыг заламгайн хавхагаар,

монгол хадран загасны насыг хайрсаар (Чугунов, 1939; Правдин, 1966; Методические

указания ... 1986) тодорхойлсон. Идэш тэжээлийн судалгааг «Загасны идэш тэжээл болон

тэдгээрийн хоорондын харилцан холбоог байгалийн нөхцөлд судлах аргачилал (1974)»

ашиглан тодорхойлсон. Тэжээлийн бүрэлдэхүүнд орсон амьтдын хэмжээг нийт тэжээлийн

амьтдын жингийн хувь болон давтагдах давтамжийн хувиар тооцоолон гаргасан. Үнэмлэхүй

төлжилтийг дөрөвдүгээр шатандаа байгаа атуу загасны түрсний тоо хэмжээгээр тоо-жингийн

аргыг ашиглан тооцоолсон. Харьцангуй төлжилтийг үнэмлэхүй төлжилт болон загасны бохир

жингийн харьцаагаар тодорхойлсон. Загас судлалын түгээмэл арга зүйг ашиглан нас, хүйсийн

харьцаа, зүйлийн бүрдлийг тодорхойлсон. Загасны ходоод, гэдсийг 4% формалины уусмалд

бэхжүүлэн лабораторийн нөхцөлд тодорхойлсон. Морфологийн судалгаанд зориулан

Page 5: Дэлхийн Байгаль Хамгаалах Сангийн Монгол дахь …

Ãåîýêîëîãèéí õ¿ðýýëýí, Óñíû íººö, óñ àøèãëàëòûí ñàëáàð 5

судалгаанд хамрагдсан бүх загасын хэмжиж болох болон тоолж болох эрхтэнүүдийг сонгон

хэмжсэн ба яс зүйн судалгаанд зориулан араг яс, толгойн ясыг цэвэрлэн цуглуулж авсан.

Судалгаанд хамрагдсан нуур, голуудын тэжээллэг чанар, экологийн төлөв, биологийн

олон янз байдал ба бионөөцийн түвшинг тодорхойлохын тулд фитопланктон, зоопланктон ба

макрозообентосын тоон болон чанарын дээж материал цуглуулсан.

1. Судалгаанд хамрагдсан нууруудын гидрологийн онцлог

Судалгаанд хамрагдсан Хар-Ус, Хар, Дөргөн, Хяргас, Айраг нуур нь Их нууруудын хотгорт

орших харилцан холбоотой биологи, экологийн өвөрмөц онцлогтой, биобүтээмж багатай, Төв

Азийн эмзэг экосистемд багтдаг нуурууд юм. Олон жилийн судалгааны дүнгээс үзэхэд Ховд

голын сав Хар-Ус, Хар нуурын усны бохирдлын үзүүлэлтийн хэмжээ ихэнх тохиолдолд усны

чанарын стандартад заасан хүлцэх агууламжийн хязгаарт байгаа нь тухайн савд байнгын

бохирдуулагч эх үүсвэр ховор байна хэмээн тэмдэглэсэн байдаг

(Бурмаа бусад 2010; Буманцэцэг бусад 2010). Гэвч 2004 оноос эхлэн 2008 онд баригдаж дууссан

Дөргөний УЦС-ийн барилга нь Далай нуур, Чонохарайх голын гидрохими, гидробиологийн

тэнцвэрт харьцаанд өөрчлөлт оруулж эхлээд байна. Далай нуурын усны түвшин өргөгдсөнөөс

нуурын өмнөд хэсэгт орших зэгс, шагшуурга бүхий ус намгархаг орчин усан өртөн, өмнө нь нэг

цул байсан нуурын нэгдмэл систем баруун, зүүн гэсэн хоѐр тусгаарлагдмал орчинд хуваагдан

Хар нуурын усны түвшин багассанаас Дөргөн нуурын давстай ус Хомын хоолойгоор дамжин

цэнгэг усны найрлага өөрчлөгдөн улмаар түүнд амьдарч байсан гидробионтуудын амьдрах

орчин, зүйлийн бүрдэлд өөрчлөлт орж эхлээд байна. Сүүлийн жилүүдэд хийсэн эрдэмтдийн

судалгааны дүнгээс харахад Хар, Ногоон, Дөргөн нуурын усны түвшин багасан, нуур эргээсээ

эрчимтэй хатаж ширгэж, намагжих үзэгдэл явагдаж байна (Буманцэцэг бусад 2010). Намагжих

үзэгдэл ихэссэнээр нуур, голын эрэг орчмын усны азотын нэгдлүүд ихэсч, ус бохирдуулгч

үндсийг бүрдүүлэх бөгөөд энэ нь усны ургамал, амьтдын зүйлийн бүрдэл, загасны өсөлт,

хөгжилтөнд сөрөг нөлөө үзүүлнэ. Усны чанарын биологийн үнэлгээгээр сав газрын эхээс

доошлох тусам нийт бактерийн тоо өсөхгүй байгаа ч гэдэсний өвчин үүсгэгч бүлгийн

савханцарын тоо нэмэгдэж, цахиурт замгийн олон янз байдлын индекс (Shanon) өсч,

макросээрнуруугүйтний биотик индекс нэмэгдэн доошлох тусам усны бохирдол ихсэн

экологийн төлөв байдал доройтож байна (Сонинхишиг, 2010). Иймээс Алтайн өндөрлөг уулсын

мөнх цас, мөсөн голоос эх аван урсах голууд нь Хар-Ус нуурт цутган гадаргын усны өвөрмөц

Page 6: Дэлхийн Байгаль Хамгаалах Сангийн Монгол дахь …

Ãåîýêîëîãèéí õ¿ðýýëýí, Óñíû íººö, óñ àøèãëàëòûí ñàëáàð 6

экосистемийг бүрдүүлэх бөгөөд уур амьсгалын дулаарал эрчимтэй явагдсанаас цас мөс хайлан,

мөсний үзэгдэлд өөрчлөлт орж гадаргын усны горим алдагдан улмаар хүний үйл ажиллагааны

нөлөөгөөр (хот суурин газрын газар ашиглалт, бэлчээрийн талхдалт, малын тоо толгойн өсөлт,

уул уурхай, усан цахилгаан станц г.м) амьдрах орчны олон янз байдал цогцолсон мэдрэмтгий,

харьцангуй эмзэг экосистем улам доройтож байна. Чухамхүү тухайн ай савын амьдрах орчны

онцлогтой уялдан эмзэг экосистемд дасан зохицсон биологийн төрөл, зүйлийг судлах (тухайн

бүс нутагт эндемик зүйлийн хувь хэмжээ өндөр байдаг ба ýíý àé ñàâûí загасны төрөл, зүйлийн

70% нь эндемик), гарч байгаа өөрчлөлтийн шалтгааныг тогтоох, түүний генофондыг тогтвортой

хадгалах, хамгаалах ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр улирлын чанартайгаар дахин

давтамжтайгаар явуулж байх зайлшгүй шаардлага гарч байна.

2. Судалгаанд хамрагдсан нууруудын зоопланктон, бүтээмж

Нуурын зоопланктоны трансформацийн хэмжээ нь хэд хэдэн үндсэн шалтгаантай

байдаг. Үүнд нууруудын морфометрийн үзүүлэлт, усны солилцоо, эргийн бүсийн ургамалжилт,

органик болон биогений элементүүдийг нуурын төв хэсэг рүү зөөвөрлөн тээгч буфер бүсээс

хамаарна. Судалгаанд хамрагдсан нууруудаас эутрофжих процесст харьцангуй хурдан өртөж

байгаа нууруудад Хар нуур, Дөргөн, Айраг нуурын эргийн бүс хамрагдаж байна. Энд хүрд

хорхойн өсөлт маш их хэмжээтэй болох бөгөөд зоопланктоны биомассын хэмжээ буурч эутроф

усны индикатор зүйлүүдийн тоо хэмжээ, биомасс харьцангуй ихэсч зарим хэсэгт сапробность

ба трофностийн индекс маш их болж байна. 1970-аад оны судалгаатай харьцуулахад Их

нууруудын хотгорын нууруудын планктон амьтдын биомасс 2.38 г/м3 байснаа 2000 оны эхээр

биомассын хэмжээ 1 г/м3 хүрч буурсан байна. Органик болон биогенийн элементүүдэд эргийн

бүсийн амьтад их өртөх бөгөөд түүгээр ч барахгүй усны дээд ургамал шигүү ургасан бүсэд тоо

хэмжээ нь багасч байгаа нь ажиглагдаж байна. Хар нуурт эутрофжих процессын хурд болон

органик болон биогенийн элементүүдийн хуримтлал хурдацтай явагдаж байгаа учир ийм

нуурын усны зоопланктоны бүрдэл мезотроф болон эутроф усны шинж чанарыг агуулж байна.

Ийм нуурт планктон амьтад харьцангуй их байх ба гол төлөв хүрд хорхой болон мезотроф,

эутроф усны индикатор зүйлүүд давамгайлж байдаг. 1970-аад оны судалгааны дүнтэй

Page 7: Дэлхийн Байгаль Хамгаалах Сангийн Монгол дахь …

Ãåîýêîëîãèéí õ¿ðýýëýí, Óñíû íººö, óñ àøèãëàëòûí ñàëáàð 7

харьцуулахад сэлүүр хөлт хавч хэлбэртэний хэмжээ буурч хүрд хорхойн эзлэх хувь ихэсч

байгаа нь сүүлийн жилүүдэд хөрсний элэгдэл эрчимтэй явагдсанаас нуурын хурдас

хуримтлагдах хурд, хурдас дахь биоген цахиур, органик зүйлийн агууламж ихэсч усанд шим

бодис ихээр орж ирсэнээс ус эрчимтэй бохирдож байгааг харуулж байна (Зураг 1). Ийнхүү Хар

нуурын зоопланктоны бүтэц бүрэлдэхүүн нь нуурын ус ямар их хэмжээгээр органик нөлөөн дор

оршиж байгааг харуулж байна. Нөгөөтэйгүүр хүрд хорхойн тоо хэмжээ ихэссэнээр жарамгай,

жараахай, өсвөр насны загасны идэш тэжээлд өөрчлөлт орох бөгөөд улмаар тэдгээрийн өсөлт,

хөгжилтөнд сөргөөр нөлөөлнө.

0

20

40

60

80

100

1970 оны сүүл 2000 оны эх

%

Хүрд хорхой Сэлүүр хөлт хавч Салаа сахалт хавч

Зураг 1. Их нууруудын хотгорын нууруудын зоопланктон (хөвөгч)

амьтдын өөрчлөлт

Үүнээс үзэхэд баруун Монгол орны нууруудад гидробиологийн удаан хугацааны

мониторинг судалгаа явуулах зайлшгүй шаардлага гарч байна. Үүний дүнд:

Бэлчээрийн талхдалаас үүсэх органик болон биогенийн ачаалал нь гүехэн усанд амьдрах

усны амьтдын амьдралд хэрхэн нөлөөлөхийг судлах

Нуур, голын экологийн төлөв байдлыг бүс нутгийн чиглэлд тохируулан боловсруулах

Нуурын морфометри болон гидрологийн онцлогоос хамааран нөлөөллийн түвшинг

зохицуулах, зөвлөмж боловсруулан гаргах

Усан цахилгаан станцын үзүүлэх нөлөөг судлах боломж бүрдэнэ.

Page 8: Дэлхийн Байгаль Хамгаалах Сангийн Монгол дахь …

Ãåîýêîëîãèéí õ¿ðýýëýí, Óñíû íººö, óñ àøèãëàëòûí ñàëáàð 8

3. Судалгаанд хамрагдсан нууруудын загасны судлагдсан байдал,

ангилал зүйн өнөөгийн түвшин

19-р зууны сүүлчээр Оросын аялагч, эрдэмтэн И.С.Поляков, Н.М.Пржевальский,

Г.Н.Потанин нар Төв Азийн гадагш урсгалгүй ай савын нуур, голуудаас загас барин Оросын

Шинжлэх ухааны академи, их сургуулийн музейд авчирч өгсөнөөр тус ай савын загасны

судалгааны түүх эхэлдэг. Төв Азийн гадагш урсгалгүй ай савын эндемик Алтайн сугас загасыг

К.Ф. Кесслер анх тодорхойлон Chondrostoma рotanini (Kessler, 1879) хэмээн нэрлэсэн байдаг.

1879-1880 онуудад Г.Н. Потанин А.В. Адриановын хамт Монгол орноор дахин аялан Баруун

Монголын нуур, голоос цуглуулсан загасаа С.М.Герценштейнд өгсөнөөр 1883 онд тэрээр

алтайн сугас загасыг Chondrostoma төрлөөс хасан түүнтэй олон шинж чанараараа төстэй

сугасны Leuciscus төрөлд оруулсан. Гэвч 1889 онд Н.А. Варпаховский “Шинэ төрлийн

мөрөгийн загас” бүтээлдээ түүнийг бие даасан Oreoleuciscus төрөлд хамааруулан 8 зүйл, 4 дэд

зүйл алтайн сугасны тодорхойлох бичгийг дэлгэрэнгүй гаргаж өгсөн. Тэрээр шинэ төрлийн

алтайн сугас загасны Oreoleuciscus шинж чанарыг “нэг эгнээ залгиур араатай, нурууны сэлүүр

богино, жижиг хайрстай” хэмээн тодорхойлон өгсөн нь тухайн үедээ алтайн сугас загасны

талаар харьцангуй сайн судлагдан бичсэн бүтээл болсон. 1912 онд Л.С. Берг “Фауна России”

бүтээлдээ Oreoleuciscus төрлийн ангилал зүйд шинэчилэл хийн Обь мөрний дээд эхэд 3 зүйл

алтайн сугас O. humilis Warp., O. potanini Kessl., O. pewzowi Herz. амьдардаг хэмээн бичиж

үлдээсэн байна. 20-р зууны 2-р хагаст Монгол оронд загас судлалын чиглэлээр үндэсний

боловсон хүчин хөгжиж ирсэнээр профессор А. Дашдорж бусад эрдэмтэдийн хамт судалгааг

үргэлжлүүлэн (Dashdorzh et al., 1969); мөн бусад эрдэмтэдийн бүтээлүүдэд ч (Тугарина,

Дулмаа, 1971; Дулмаа 1974; Васильева, 1982, 1985) алтайн сугасыг 3 зүйлээр тэмдэглэн бичсэн

байна. Мөн зарим судлаач, эрдэмтэд шинэ зүйл Oreoleuciscus angusticephalus (Гундризер, 1976;

Bogutskaya, 2001; Oсосk et al, 2006) алтайн загасыг тэмдэглэсэн байна. Зарим эрдэмтэд 1 зүйлд

O. potanini хамруулан бичсэн байдаг бол (Иоганзен, 1940; Кафанова, 1961; Световидова, 1965;

Дгебуадзе, Рябов, 1978; Дгебуадзе, 1982), зарим судлаач эрдэмтэд уг зүйлийг ангилал зүйн

ямар ч статусад хамруулалгүй 5 хэлбэрт хуваан (Баасанжав и др., 1983, 1985; Борисовец и др.,

1984, 1985) тэмдэглэсэн байдаг.

Page 9: Дэлхийн Байгаль Хамгаалах Сангийн Монгол дахь …

Ãåîýêîëîãèéí õ¿ðýýëýí, Óñíû íººö, óñ àøèãëàëòûí ñàëáàð 9

Зөвлөлт-Монголын биологийн иж бүрэн экспедици 1975 оноос өнөөг хүртэл ажиллахдаа

Төв Азийн гадагш урсгалгүй ай савд тархан амьдрах алтайн сугас загасны талаар илүү

гүнзгийрүүлэн судалж ирсэн.

Сүүлийн жилүүдэд хийсэн генетикийн судалгааны дүнгээр Монгол орны нутаг

дэвсгэрт тархан амьдрах алтайн сугас загасыг генетикийн түвшинд популяцийн 3 группт

хуваан тэмдэглэсэн байна (Слынько, Дгебуадзе, 2009). 1-р групп нь Сэлэнгийн савын зарим

гол, нуураас электрофорезийн онцлог, аутентийн аллейн тоо хэмжээ, өөрчлөлтийн түвшингээр

Тэсийн голын савынх, Сангийн далай нуурынх; 2-р групп нь Говийн хөндийн нуур, голынх; 3-

р групп нь Ховд голын сав газрынх (Их нууруудын хотгор). Эдгээр групп нь гетерозигот ба

полиморфизмын түвшинээр эрс ялгаагүй бөгөөд популяцийн аллели группын дотор онцгой

шинж чанар байхгүй болно.

Ногоон нуурт (Их нууруудын хотгор) амьдрах популяцийн морфотип нь генетикийн хувьд бага

зэрэг өөр дивергенцтэй байна: нохой сугасны дендрограммын (D) зай нь нөгөө 2 хэлбэрээс 0.06,

шөвгөр хошуут болон шар сугасны хоорондох зай нь 0.01 байна. Генетикийн хувьд Говийн

хөндийн нуурынх болон Их нууруудын хотгорын популяци нь Сэлэнгийн савын болон Тэсийн

голын популяциас ялгаатай байна. Генетикийн дистанцийн зай нь сэлэнгэ-тэсийн гол болон

төв азийн групптэй харьцуулахад аллелийн хувьд 0.26, нуклеотидын хувьд 0.40 байна

(Слынько, Дгебуадзе, 2009).

Үүнээс харахад Монгол орны нутаг дэвсгэрт тархан амьдрах алтайн сугас загас нь

генетикийн болон орон зайн хувьд хоорондоо ялгаатай Сэлэнгийн (Тэсийн голын савыг

оруулан) ба Төв Азийн (Говийн хөндийн нуурууд болон Их нууруудын хотгор) гэсэн хоѐр

группэд хуваагдаж байна (Слынько, Дгебуадзе, 2009).

Эрдэмтдийн хэвлүүлэн гаргасан бүтээлээс харахад төв азийн популяцийн групп нь

генетикийн болон орон зайн иерархи бүтцийн хувьд тогтворгүй бөгөөд аллопатрийн хоѐр дэд

групп болох Говийн хөндийн нуур болон Их нууруудын хотгор хэмээн хуваагдаж байна.

Бусад популяци болон популяцийн группын хооронд Ногоон нуурын (Их нууруудын

хотгор) популяци шиг тодорхой генетикийн хуваагдал байхгүй бөгөөд, энэ нь урьд өмнө

хийгдсэн судлаачдын бичсэнээр морфологи шинж чанараараа 3 морфо-экологийн хэлбэрт

хуваагддаг билээ (Баасанжав и др., 1983; 1985; Борисовец и др., 1984; 1985).

Page 10: Дэлхийн Байгаль Хамгаалах Сангийн Монгол дахь …

Ãåîýêîëîãèéí õ¿ðýýëýí, Óñíû íººö, óñ àøèãëàëòûí ñàëáàð 10

Алтайн сугасны аллопатри популяцийн дивергенци нь гуравдагчийн болон

дөрөвдөгчийн төрмөлийн үед уул үүсэх (Хангайн нуруу) процессын явцад Төв Азийн гадагш

урсгалгүй ай сав хуваагдах үед үүссэн болохыг тэмдэглэсэн байдаг (Слынько, Дгебуадзе, 2009).

Төв Азийн уур амьсгалын дулаарлаас үүдэн Их нууруудын хотгор болон Говийн

хөндийн нууруудын хоорондох холбоо тасарсанаас энэ 2 районы алтайн сугасны эволюци бие

биенээсээ хамаарахгүйгээр хөгжих болжээ. Гэхдээ энэ нөхцөлд аль аль хэсэгт эволюци адилхан

явагдсан бөгөөд одоогийн генетикийн өөрчлөлт нь аллелийн үүслийн замбараагүй байдлаас

шууд хамаардаг байна (Слынько, Дгебуадзе, 2009).

Ийнхүү Орос-Монголын хамтарсан биологийн иж бүрэн экспедицийн сүүлийн 20

жилийн судалгааны дүнгээр Төв Азийн гадагш урсгалгүй ай савын баруун хэсгийн нууруудад

Потанины алтайн сугас O. potanini тархан амьдрах бөгөөд амьдрах орчин, идэш тэжээлийн

онцлогоосоо хамааран махан идэшт - нохой сугас, ургамал идэшт - шар сугас, шөвгөр хошуут

хэмээх 3 хэлбэрийг үүсгэж байна (хамгийн сүүлчийн хэлбэр нь зөвхөн Их нууруудын хотгорт

тэмдэглэгдсэн) (Слынько, Дгебуадзе, 2009, Мэндсайхан, 2010).

Дистанция, D

10в

10б

10а

9

8

7

6

5

4

3

2

1

0,300,250,200,150,100,050

Page 11: Дэлхийн Байгаль Хамгаалах Сангийн Монгол дахь …

Ãåîýêîëîãèéí õ¿ðýýëýí, Óñíû íººö, óñ àøèãëàëòûí ñàëáàð 11

Зураг 2. Генетикийн орон зайн дендрограмм (D) Неи (Nei, 1978)

электрофорезийн 19 үзүүлэлтийг үндэслэн UPGMA аргачлалыг ашиглан алтайн сугасны дээж

авсан популяцийн хоорондын генетикийн орон зайн дендрограмм

Зүүн гараас дугаарлав: 1 – Сангийн далай нуур (Тэсийн голын сав); 2 – Уст нуур; 3 – Хаг

нуур; 4 –Хүйтэний гол; 5 – Сангийн далай нуур (Орхоны сав); 6 – Хар бухын гол; 7 – Бөөн

Цааган нуур; 8 –Байдраг гол; 9 –Орог нуур; 10а – Ногоон нуур, «шөвгөр хошуут» хэлбэр; 10б

– Ногоон нуур, «ургамал идэшт» хэлбэр; 10в – Ногоон нуур, «махан идэшт» хэлбэр.

Үүнээс гадна Төв Азийн гадагш урсгалгүй ай савын нуур, голд тархан амьдрах

хадрангийн судалгааг хийн Ховд гол, Хотон нуурт монгол хадрангаас Thymallus brevirostris

гадна сибирийн хадран Thymallus arcticus загас тархан амьдардаг болохыг (Берг, 1948;

Баасанжав ба бусад, 1983; Баасанжав, Цэнд-Аюуш, 2001; Kottelat, 2006) тэмдэглэснээс гадна

монгол хадрангийн дэд зүйл Thymallus brevirostris kozhovi sup.sp.n. (Дашдорж ба бусад 1968)

тархан амьдарч болохыг тэмдэглэн үлдээсэн байдаг. Ховд голын дээд эхэд амьдрах хадран

загасанд морфологи ба молекуляр-генетикийн судалгаа хийсний дүнд уг хэсэгт зөвхөн монгол

хадран амьдрах бөгөөд морфо-экологийн хоѐр хэлбэр үүсгэдэг болохыг тэмдэглэсэн байна

(Weiss et al., 2007; Книжин ба бусад 2008). Гэхдээ монгол хадрангийн морфологи ба амьдралын

хэлбэр нь одоо болтол сайн судлагдаагүй байна.

Зөвлөлт-Монголын хамтарсан биологийн иж бүрэн экспедицийн дүнгээр Төв Азийн

гадагш урсгалгүй ай савд хоѐр зүйл сахалт эрээлж Nemacheilus barbatulus ба N. strauchii тархан

амьдардаг болохыг тэмдэглэсэн байдаг (Баасанжав ба бусад, 1983; Дгебуадзе, 1986). Үүнээс

гадна тухайн үед Nemacheilus barbatulus хэмээн нэрлэгдэж байсан сибирийн сахалт эрээлж

одоогийн Ortrias barbatulus toni загас нь амьдрах орчноос хамааран маш их өөрчлөгддөг,

агнуурын ач холбогдолгүй учраас маш бага судлагдсан талаар нэг бус бүтээлд бичсэн байдаг

(Берг, 1948, Баасанжав ба бусад, 1983, Васильева, 1998). 1973 онд Гундризер Ховд голоос

ховдын эрээлж N. cobdonensis загасыг тэмдэглэсэн байдаг (Гундризер, 1973). Оросын эрдэмтэн

Прокофьевын 1988-2000 онд хийсэн судалгааны дүнгээр Ortrias ба Triplophysa төрлийн хэд

хэдэн зүйлийг шинээр тэмдэглэн бичсэн (Prokofiev, 2002; Прокофьев, 2003).

Ийнхүү сүүлийн 30 жилийн загас судлалын дүнгээр Төв Азийн гадагш урсгалгүй ай савд

4 овгийн 10 зүйл загас тэмдэглэгдээд байна. Үүнээс 2 зүйл загас пелядь - Coregonus peled,

байгалийн омуль - Coregonus migratorius загасыг Завхан аймгийн Улаагчины Хар нуурт 1984-

1986 онуудад Академик A. Дулмаагийн санаачилгаар нутагшуулсанaap энэ бүс нутгийн загасны

зүйлийн бүрдэл нэмэгдсэн. Говийн хөндийн голуудад алтайн давжаа сугас – Oreoleuciscus

Page 12: Дэлхийн Байгаль Хамгаалах Сангийн Монгол дахь …

Ãåîýêîëîãèéí õ¿ðýýëýí, Óñíû íººö, óñ àøèãëàëòûí ñàëáàð 12

humilis (говийн нуурууд усаар дүүрэхэд давжаа сугаснаас нуурын хэлбэр үүсгэнэ), говийн

сахалт эрээлж - Orthrias dgebuadze тархан амьдарна. Увс нуурын сав Тэсийн голын савд алтайн

давжаа сугаснаас гадна Гундризерын эрээлж - Triplophysa gundriseri тархана. Өнөөгийн

байдлаар Хар-Ус, Хар, Хяргас, Айраг нуурын сав газарт монгол хадран – Thymallus brevirostris,

Потанины Алтайн сугас - Oreoleuciscus potanini түүний махан идэшт хэлбэр болох нохой сугас,

ургамал идэшт хэлбэр болох шар сугас, шөвгөр хоншоорт хэлбэр, сахалт эрээлж - Orthrias

barbatulus toni, Ховдын сахалт эрээлж - Orthrias cobdonensis, Голубцовын сахалт эрээлж -

Orthrias golubtsovi загас тэмдэглэгдээд байна.

4. Судалгаанд хамрагдсан нууруудын загасны популяцийн бүрдэл

Потанины алтайн сугасны хэлбэрүүдийн хооронд байгаа морфологийн болон экологийн

өвөрмөц ялгаа нь тухайн орчин нөхцөлд явагдаж буй цаг хугацааны олон янзын шинж чанарын

өөрчлөлттэй холбоотой хэмээн эрдэмтэд тэмдэглэсэн байдаг (Дгебуадзе, Рябов, 1978).

Судалгаанд хамрагдсан нуурт нохой болон шар сугасны эзлэх хувь харилцан адилгүй байх

бөгөөд нуурын гүн, идэш тэжээлийн онцлог биотопоос хамааран тэдгээрийн өнгө өөрчлөгдөж

байдаг.

2010 оны 8 сарын зуны судалгааны дүнгээс харахад Хар-Ус нуураас судалгаанд хамрагдсан

загасны 29.5%-ийг нохой сугас, 70.5%-ийг шар сугас эзэлж байсан бол Хар нуураас баригдсан

загасны 42.3%-ийг нохой сугас, 57.7%-ийг шар сугас, Дөргөн нуураас баригдсан загасны 80%-

ийг шар сугас, 20%-ийг нохой сугас, Хяргас нуураас баригдсан загасны 76.1%-ийг шар сугас,

23.9%-ийг нохой сугас, Айраг нуураас баригдсан загасны 30%-ийг шар сугас, 70%-ийг нохой

сугас тус тус эзэлж байна.

4.1. Потанины Алтайн сугасны махан идэшт хэлбэр - нохой сугас

Үржил. Потанины Алтайн сугас загасны махан идэшт нохой сугас нь 8-9 насандаа бэлгэ

боловсорч үржилд ордог. Урьд өмнө хийсэн эрдэмтдийн судалгааны дүнгээс харахад үржлийн

хугацаа нь маш урт бөгөөд 5 сарын эхээс 8 сар хүртэл үргэлжилдэг болохыг тэмдэглэсэн байдаг

(Дулмаа, 1974; Баасанжав и др., 1985). Түрсээ тодорхой субстратад шахдаггүй бөгөөд элс,

хайрга, усны ургамал алинд ч шахсан байдаг. Нохой сугас нь гол төлөв биеийн хэмжээ,

Page 13: Дэлхийн Байгаль Хамгаалах Сангийн Монгол дахь …

Ãåîýêîëîãèéí õ¿ðýýëýí, Óñíû íººö, óñ àøèãëàëòûí ñàëáàð 13

наснаасаа хамааран 27200-гаас 342300 түрс гаргадаг байна (Дулмаа, 1974; Баасанжав и др.,

1985). Бидний судалгааны дүнгээс харахад 8 сарын эхээр Хар-Ус нуураас баригдсан нохой

сугасны 85% нь бэлгэ боловсролтын VI-II зэрэгтэй буюу түрсээ шахаад дууссан, 15% нь III

зэрэгтэй буюу бэлгийн бүтээгдэхүүн дахин боловсорч эхэлсэн байсан ба хүйсийн харьцаа

1.5:1.0 (62.0% атуух, 38% атуу), Хар нуураас баригдсан бүх нохой сугас нь бэлгэ боловсролтын

VI-II зэрэгтэй, хүйсийн харьцаа 3:1 (78.5% атуух 21.5% атуу), Дөргөн нуураас баригдсан нохой

сугасны 71.4% нь бэлгэ боловсролтын IV-V үе шатанд буюу түрс бүрэн боловсорсон, 28.6% нь

бэлгэ боловсролтын V зэрэгтэй буюу түрс шууд гадагшилж байсан ба хүйсийн харьцаа 1:1

(50.0% атуух 50.0% атуу), Хяргас нуураас баригдсан нохой сугасны 80% нь бэлгэ боловсролтын

VI-II зэрэгтэй, хүйсийн харьцаа 1.5:1 (66.0 % атуух, 33.0% атуу) байна. Үүнээс харахад

судалгаанд хамрагдсан ихэнх нууруудын нохой загас түрсээ шахаж дууссан байсан ба харин

Дөргөн нуурын загасны үржил бусад нууруудынхыг бодвол хожуу явагдаж байна.

Судалгаанд хамрагдсан нохой сугасны биеийн урт, жин, нас хүйсийн харьцаа: Хар-Ус нуураас

16+-31+ насны нохой сугас баригдсан бөгөөд тэдгээрийн 47.6% нь өсвөр насны загас, 38.1%-

ийг атуух, 14.2%-ийг атуу, Хар нуураас судалгаанд хамрагдсан нохой сугасны 15.8%-ийг өсвөр

насны загас, 57.8%-ийг атуух, 26.3%-ийг атуу, Хяргас нуураас судалгаанд хамрагдсан нохой

сугасны 60.0%-ийг атуух, 40.0%-ийг атуу, Айраг нуураас судалгаанд хамрагдсан нохой

сугасны 45.5%-ийг өсвөр насны загас, 36.4%-ийг атуух, 18.2%-ийг атуу тус тус эзэлж байна.

2010 оны 8 сард хийсэн судалгааны дүнгээс харахад эм нохой сугас (атуу) нь эр сугаснаас

(атуух) урт болон жингийн хэмжээгээрээ илүү байна (Хүснэгт 1.)

Хүснэгт 1.

Судалгаанд хамрагдсан нууруудаас баригдсан нохой сугасны

биеийн урт болон жингийн харьцаа

Судалгаанд

хамрагдсан

нуур

Атуух Атуу

L , мм (Ерөнхий урт)

l, мм (Агнуурын урт)

P, кг

(Жин)

n L , мм (Ерөнхий урт)

l, мм (Агнуурын урт)

P, кг

(Жин)

n

Хар-Ус нуур 28.5-56.5

46.1±13.9

24.0-49.0

37.5±11.8

0.17-1.5

0.74±2.0

11 37.5-45.0

46.2±11.8

32.5-40.0

39.5±9.4

0.42-1.1

0.87±0.9

6

Хар нуур 23.8-82.6

49.8±19.8

19.5-78.6

42.7±18.5

0.07-3.1

1.3±7.9

21 52.0-70.1

65.6±7.5

46.9-65.6

54.5±6.7

1.3-3.0

2.0±1.0

7

Хяргас нуур 40.6-50.1

45.9 ±18.9

35.1-45.6

40.7±11.9

0.50-0.99

0.7±8.5

6 44.9-56.0

50.1±9.5

39.8-50.5

45.4±8.9

0.70-1.4

1.1±8.5

4

Айраг нуур 21.0-65.4

40.7±17.4

15.5-54.5

35.5±13.9

0.51-1.9

1.2±7.5

4 22.0-64.3

43.1±15.6

16.0-59.5

37.6±13.4

0.41-2.5

1.3±7.4

2

Page 14: Дэлхийн Байгаль Хамгаалах Сангийн Монгол дахь …

Ãåîýêîëîãèéí õ¿ðýýëýí, Óñíû íººö, óñ àøèãëàëòûí ñàëáàð 14

Тайлбар: хүртвэрт – биеийн урт болон жингийн хэлбэлзэл,

хуваарьт – дундаж±дундаж квадрат хазайлт

1999, 2004 онуудад өвлийн агнуурын явцад Хар-Ус нуур, Хар нуураас баригдсан нохой

сугасны агнуурын уртыг 2010 онд зуны жигд тархалтын үед хийсэн судалгааны дүнтэй

харьцуулан үзүүлэв. Зуны судалгааны дүнгээс харахад хяналтын торонд баригдсан нохой

сугасны 62.5%-ийг 25-40 см урттай өсвөр насны загас зонхилон эзэлж байгаа нь Хар-Ус, Хар

нууруудын нөхөн төлжилт хэвийн байгааг харуулж байна. 1999, 2004 оны өвлийн агнуурын үед

Хар нуураас 50-65 см урттай загас олборлосон загасны 64.1%-ийг эзэлж байсан бол Хар-Ус

нуураас 45-55 см урттай загас 67.2%-ийг тус тус эзэлж байжээ. Энэ нь өвлийн агнуурын үед бие

томтой, хөгшин насны загасыг заазлах хэлбэрээр олборлоход тохирох заламгайн торны нүдний

хэмжээг сонгох ашиглаж байсантай холбоотой.

0

5

10

15

20

25

30

35

40

25 30 35 40 45 50 55 60 65 70

Агнуурын урт, см

%

1999 он

2004 он

2010 он

0

5

10

15

20

25

30

35

40

25 30 35 40 45 50 55 60 65 70

Агнуурын урт, см

%

1999 он

2004 он

2010 он

Зураг 3. Хар нуураас баригдсан нохой

сугасны агнуурын уртын хэмжээ

Зураг 4. Хар-Ус нуураас баригдсан нохой

сугасны агнуурын уртын хэмжээ

Идэш тэжээл. Хар-Ус, Хар нуураас судалгаанд хамрагдсан нохой сугасны 54.9-60.3% нь

хоосон гэдэстэй байна. Дээрх нууруудаас идэш тэжээлийн судалгаанд хамрагдсан нохой

сугасны 27.9%-ийг загас, 56.7%-ийг хара замаг, 8.3%-ийг дээд ургамал, үлдсэн хувийг шавжийн

авгалдай, түрс, 0.3%-ийг хөвөгч амьтад тус тус эзэлж байна. Харин Хяргас нуураас судалгаанд

хамрагдсан нохой загасны тэжээлийн бүрэлдэхүүнд 43.2%-ийг усан хөрш, 31.5%-ийг загас

эзэлж байна (Зураг 4.). Бүх төрлийн усан хөрш нь загасны тэжээлд маш тохиромжтой,

Page 15: Дэлхийн Байгаль Хамгаалах Сангийн Монгол дахь …

Ãåîýêîëîãèéí õ¿ðýýëýí, Óñíû íººö, óñ àøèãëàëòûí ñàëáàð 15

тэжээллэг чанартай байдаг учир тэдгээрийн өсөлт хөгжилтөнд сайнаар нөлөөлдөг. Хара замаг

нь тэжээллэг чанараар муу, хатуу, удаан боловсордог тул загас өсөлт удаантай байдаг. Үүнээс

харахад Их нууруудын хотгорын зарим нууруудын шим тэжээл, нуурын биотопоос хамааран

тэжээлийн амьтдын хүрэлцээ хангамж, зүйлийн бүрдэл харилцан адилгүй байгаа нь тэдгээрийн

идэш тэжээлийн амьтдын бүрэлдэхүүн, ходоод дүүргэлтээс харагдаж байна. Хяргас нуураас

баригдсан нохой сугасны 38.9% нь хоосон гэдэстэй, ходоод дүүргэлтийн итгэлцүүр 3-4 баллтай

байна.

(a) (б)

хөвөгч амьтан

0.3%

хара замаг

56.7%

дээд ургамал

8.3%

загас

27.9%

хирономидын

авгалдай

0.8%

шаамий хавч

1.8%

бусад шавж

3.5%түрс, 0.7

цох

4.2%

бусад шавж

15.5%

хирономидын

авгалдай

5.6% загас

31.5%

усан хөрш

43.2%

Зураг 4. Хар-Ус (а), Хяргас (б) нуураас судалгаанд хамрагдсан нохой сугасны идэш

тэжээлийн бүрэлдэхүүн

4.2. Потанины Алтайн сугасны ургамал идэшт - шар сугас

Үржил. Потанины Алтайн сугас загасны ургамал идэшт шар сугас нь 7-8 насандаа бэлгэ

боловсорч үржилд орох бөгөөд биеийн хэмжээнээсээ хамааран 12558-52600 ширхэг түрс

гаргадаг байна (Дулмаа, 1974; Баасанжав и др., 1985). Бидний судалгааны дүнгээс харахад

Потанины Алтайн сугасны ургамал идэшт шар сугас нь нохой сугастай үржлийн хугацаа

давхцаж байна. 8 сарын эхээр Хар-Ус нуураас баригдсан шар сугасны хүйсийн харьцаа 1.0:1.0

(50.0% атуух, 50.0% атуу), Хар нуураас баригдсан бүх шар сугасны хүйсийн харьцаа 3:1 (75.0%

атуух 25.0% атуу), Дөргөн нуураас баригдсан шар сугасны 80.0% нь бэлгэ боловсролтын IV-V

үе шатанд, 20.0% нь бэлгэ боловсролтын V зэрэгтэй, хүйсийн харьцаа 1:1 (50.0% атуух 50.0%

атуу), Хяргас нуураас баригдсан шар сугасны хүйсийн харьцаа 1.0:1.0 (53.3.0 % атуух, 46.7%

Page 16: Дэлхийн Байгаль Хамгаалах Сангийн Монгол дахь …

Ãåîýêîëîãèéí õ¿ðýýëýí, Óñíû íººö, óñ àøèãëàëòûí ñàëáàð 16

атуу) байна. Потанины Алтайн сугасны бэлгэ боловсролтын зэргээс харахад алтайн сугасны

үржил эхлээд Хар нуурт, дараа нь Хар-Ус нуурт, нилээд хожуу Дөргөн нуурт явагдаж байна.

Судалгаанд хамрагдсан шар сугасны биеийн урт, жин, нас хүйсийн харьцаа: Хар-Ус нуураас

баригдсан шар сугасны зонхилох хувийг 6+-20+ насны шар сугас баригдсан бөгөөд 6+-10+

насны шар сугас 22.0%, 11+-16+ насны шар сугас 68.0%, 17+-20+ насны шар сугас 10.0%-ийг

тус тус эзэлж байна. Хар нуураас судалгаанд хамрагдсан шар сугасны 13.3%-ийг өсвөр насны

загас, 40.0%-ийг атуух, 46.4%-ийг атуу, Хяргас нуураас судалгаанд хамрагдсан шар сугасны

20.0%-ийг өсвөр насны загас, 45.0%-ийг атуух, 35.0%-ийг атуу, Айраг нуураас судалгаанд

хамрагдсан шар сугасны 20.0%-ийг өсвөр насны загас, 80.0%-ийг атуу тус тус эзэлж байна.

Судалгааны явцад Хар нуураас хамгийн том нь 580 мм урттай, 2685 гр жинтэй, Хяргас нуураас

534 мм урттай, 1730 гр жинтэй, Хар-Ус нуураас 367 мм урттай, 540 гр жинтэй, Айраг нуураас

335 мм урттай, 500 гр жинтэй шар сугас баригдсан.

Идэш тэжээл. Хар-Ус, Хар нуураас судалгаанд хамрагдсан шар сугасны идэш тэжээлийн

бүрэлдэхүүн нь нохой сугаснаас онц ялгагдаагүй бөгөөд зонхилох хувийг хара замаг болон

шавжийн авгалдай эзэлж байна. Харин загас дөнгөж 6.2%-ийг эзэлж байна. Хяргас нуурын шар

сугасны идэш тэжээлийн бүрэлдэхүүн маш ядмаг байгаа бөгөөд түүний зонхилох хувийг 78.1%

усан хөрш , шавж 17.1% эзэлж байна.

(а) (б)

хара замаг

69.4%

дээд ургамал

10.6%

загас

6.2%

хирономид

0.9%

шаамий хавч

6.2%

зоопланктон

2.0%бусад шавж

4.07%

түрс

0.52%

бусад шавж

5.1%

утаслаг

замаг

0.9%хирономид

12.0%

загас

3.9%

усан хөрш

78.1%

Зураг 5. Хар-Ус (а), Хяргас (б) нуураас судалгаанд хамрагдсан шар сугасны идэш

тэжээлийн бүрэлдэхүүн

Page 17: Дэлхийн Байгаль Хамгаалах Сангийн Монгол дахь …

Ãåîýêîëîãèéí õ¿ðýýëýí, Óñíû íººö, óñ àøèãëàëòûí ñàëáàð 17

4.3. Монгол хадран.

Хар нуурын хойд хэсэг Чоно харайх голын цутгал орчимд тавьсан хяналтын торонд 6+ -9+

настай, 229-484 мм урттай, 80-1015 гр жинтэй монгол хадран баригдсанаас 57.1%-ийг атуу,

28.6%-ийг атуух, 14.2%-ийг өсвөр насны хадран байна. Нэг насны групп дотор атуу нь атуухаа

бодвол биеийн жин нь харьцангуй их байна. Идэш тэжээлийн бүрэлдэхүүний 65.5%-ийг загас

(шар сугас), 12.8%-ийг хирономидын авгалдай, үлдсэн хувийг бусад шавжийн авгалдай эзэлж

байна. 1999, 2004 онуудад өвлийн агнуурын явцад Хар-Ус нуур, Хар нуураас баригдсан загасны

12.7-17.1%-ийг монгол хадран эзэлж байсан бол 2010 оны зуны судалгааны дүнгээр Хар

нуураас баригдсан загасны 8.75%-ийг монгол хадран эзэлж байна.

Дүгнэлт, санал

1. Орос-Монголын хамтарсан биологийн иж бүрэн экспедицийн сүүлийн 20 жилийн

судалгааны дүнгээр Их нууруудын хотгорт зөвхөн Потанины алтайн сугас O. potanini загас

тархан амьдрах бөгөөд амьдрах орчин, идэш тэжээлийн онцлогоосоо хамааран махан идэшт -

нохой сугас, ургамал идэшт - шар сугас, шөвгөр хошуут хэмээх 3 хэлбэрийг үүсгэж байна. ̺í

ýíý àé ñàâä õóëäûí îâãèéí ìîíãîë õàäðàí Thymallus brevirostris, сахалт эрээлжèéí îâãèéí

ñèáèðèéí ñàõàëò ýðýýëæ - Orthrias barbatulus toni, Ховдын сахалт эрээлж - Orthrias cobdonensis,

Голубцовын сахалт эрээлж - Orthrias golubtsovi загас тэмдэглэгдээд байна.

2. Потанины алтайн сугасны махан идэшт нохой сугасны идэш тэжээлийн бүрэлдэхүүнд 27.9-

31.5%-ийг загас, 43.2-56.7%-ийг хара болон усан хөрш эзэлж байхад шар сугасны тэжээлийн

бүрэлдэхүүнд 3.9-6.2%-ийг загас, 69.4-78.1%-ийг хара болон усан хөрш эзэлж байгаагаас

харахад энэ хоѐр хэлбэр нь идэш тэжээлийн хувьд холимог идэш хэрэглэдэг болох нь харагдаж

байна.

3. Монгол хадран нь үржлийн экологийн хувьд реофил буюу хүчилтөрөгчийн хангамж сайтай,

ширүүн урсгал бүхий голын хайрга, чулуунд түрсээ шахдаг амьдралын хэвшилтэй юм. Гэвч

Дөргөний УЦС баригдсанаар Хар нуураас Чонохарайхын гол өгсөж түрсээ шахах хадрангийн

үржлийн нүүдэл тасарч байгаа бөгөөд, УЦС-ийн загас дамжин өнгөрүүлэх суваг нь монгол

хадрангийн биологид төдийлөн тохироогүй учир энэ сувагт загас түр амран дамжин өнгөрөх

боломжгүй юм. Иймээс монгол хадрангийн үржлийн судалгааг хавар явуулан тэдгээрийн

үржлийн заарцаглалт болдог газрыг тогтоох, хиймэл субстрат тавьж өгөх, үржлийн биологийн

судалгааг нарийвчилан явуулах шаардлагатай байна.

Page 18: Дэлхийн Байгаль Хамгаалах Сангийн Монгол дахь …

Ãåîýêîëîãèéí õ¿ðýýëýí, Óñíû íººö, óñ àøèãëàëòûí ñàëáàð 18

4. Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн 7-р бүлгийн 33-р зүйлийн 1-д “Дархан

цаазат газрын болон Байгалийн цогцолборт хамгаалалтын бүс ... газраас ... тодорхой зориулалт,

хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр

ашиглуулж болно” гэсэн заалтын хүрээнд 1999, 2004 онуудад ХУБЦГ-ийн нууруудад гэрээний

дагуу заазлах агнуурыг явуулсан билээ. Иймээс нуурын загасны нөөцийг зүй зохистой ашиглах,

хамгаалах, нөхөн сэргээх, нас, хүйс, өсөлт хөгжлийн талаар мэдээллийн санг тогтмол

бүрдүүлэх үүднээс өвлийн судалгааны ажлыг дахин гүйцэтгэн çàãàñ àãíóóðûí íººöèéí òàëààðõ

ìýäýýëëèéã äàâòàí õèéõ шаардлагатай байна.

5. Хар-Ус нуурын байгалийн цогцолбор газрын нутаг дэвсгэрт Чоно-Харайх голын эхэнд

Дөргөний цахилгаан станц барьсанаас Чоно-Харайх голын урсац багасаж, Хар, Дөргөн нуурын

усны түвшин доошилж улмаар Хар нуурыг Дөргөн нууртай холбосон Ногоон нуур буюу

Хомын хоолойн хэсгийн усны түвшин 1 м-ээр доошилон намагжиж эхэлсэн болох нь

судалгаагаар тогтоогдлоо. Иймээс Хар-Ус нуурын байгалийн цогцолбор газрын бүс нутгийн

хэмжээнд гарч байгаа усны экосистемийн доройтлыг судлах гидробиологийн стационар буюу

мониторинг цэг байгуулах зайлшгүй шаардлага гарч байгааг уламжлан байнгын

гидробиологийн мониторинг цэгийг Хомын хоолой орчим байгуулахыг санал болгож байна.

6. Хар-Ус нуурын байгалийн цогцолборт газарт байнгын мониторинг цэг байгуулахтай

холбогдуулан байгаль хамгаалагч нарыг хийлдэг завь, 3-4 морины хүчин чадалтай мотороор

хангах шаардлагатай байна. Тэгвэл байгаль хамгаалагч нар нь нуурын тодорхой гүнээс дахин

давтамжтайгаар анхан шатны дээж материалыг (анхдагч бүтээгдэхүүний, хөвөгч-планктон

амьтдын, ѐроолын-бентос амьтдын) цуглуулан мэргэжлийн байгууллагад дамжуулж байх бүрэн

боломж бүрдэнэ.

7. ХИС-ийн оюутан сурагчдыг планктон-хөвөгч амьтан, замаг, ургамал, загас судлалын

чиглэлээр бэлтгэн хээрийн судалгааны ажилд оролцуулан онол, практикийн мэдлэг олгох,

улмаар энэ чиглэлээр магистр, докторантурт сургах, баруун бүс нутгийн боловсон хүчний

чадавхийг дээшлүүлэх шаардлагатай байна.

Page 19: Дэлхийн Байгаль Хамгаалах Сангийн Монгол дахь …

Ãåîýêîëîãèéí õ¿ðýýëýí, Óñíû íººö, óñ àøèãëàëòûí ñàëáàð 19

Ашигласан материал

1. Баасанжав Г и др. 1983. Рыбы МНР. Москва. С. 183

2. Баасанжав Г, Дгебуадзе Ю.Ю. и др. 1985. Экология и хозяйственное значение рыб

МНР. Москва. С. 113.

3. Берг Л.С. 1948. Рыбы пресных вод СССР и сопредельных стран. Ч.1. М.-Л.: Изд-во.

Наука. С. 160 – 168

4. Богуцкая Н.Г. 1990. Особенности изменчивости некоторых признаков алтайских

османов в связи с диагностикой видов рода Oreoleuciscus (Cyprinidae) // Тр. Зоол. Ин-та

АН СССР. Т. 222. С. 110-131.

5. Борисовец Е.Э., Дгебуадзе Ю.Ю. 1986. Некоторые результаты использования методов

многомерной статистики для изучения морфометрии алтайских османов. (род.) //

Природные условия и биологические ресурсу МНР. М: Наука. С.57

6. Борисовец Е.Э., Дгебуадзе Ю.Ю., Ермохин В.Я. 1984. Опыт исследования

морфологической изменчивости рыб рода Oreoleuciscus (Pisces, Cyprinidae) методами

многомерной статистики // Зоол. Журн. Т. 63. №4. С. 374-382.

7. Борисовец Е.Э., Дгебуадзе Ю.Ю., Ермохин В.Я. 1985а. Морфометрический анализ

алтайских османов (Oreoleuciscus, Pisces, Cyprinidae) водоемов МНР: многомерный

подход // Зоол. Журн. Т. 64. №8. С. 1199-1212.

8. Борисовец Е.Э., Дгебуадзе Ю.Ю., Ермохин В.Я. 1985б. Использование ЭВМ для

морфологического анализа рода Oreoleuciscus (Cyprinidae, Pisces) из озера Сангийн-

Далай-Нур // Автоматизация исследований и анализ географических данных.

Владивосток: ДВНЦ АН СССР. С. 41-62.

9. Áóðìàà Ç., Ýðäýíý÷èìýã Ã. 2010. Õàð-Óñ íóóðûí ñàâ ãàçðûí óñíû ÷àíàðûí òóëãàìäñàí

àñóóäëóóä // Õàð íóóð-Õîâä ãîëûí ñàâ ãàçðûí óñíû íººö, áàéãàëü, íèéãýì-ýäèéí çàñãèéí

õóóëü ýðõ ç¿éí ñóóðü ñóäàëãààíû ýìõòãýë. ÓÁ. 51-57 õ.

10. Áóìàíöýöýã Ý. , Áîëîðìàà ×. 2010. Õàð-Óñ íóóðûí ñàâ ãàçðûí óñíû ÷àíàð, òóëãàìäñàí

àñóóäëóóä // Õàð íóóð-Õîâä ãîëûí ñàâ ãàçðûí óñíû íººö, áàéãàëü, íèéãýì-ýäèéí çàñãèéí

õóóëü ýðõ ç¿éí ñóóðü ñóäàëãààíû ýìõòãýë. ÓÁ. 62-66.

11. Васильева Е.Д. 1985. О таксономическом статусе некоторых форм рода Oreoleuciscus

(Cyprinidae) // Вопрос. ихтиолог. Т. 25, вып 2. С. 196-211.

Page 20: Дэлхийн Байгаль Хамгаалах Сангийн Монгол дахь …

Ãåîýêîëîãèéí õ¿ðýýëýí, Óñíû íººö, óñ àøèãëàëòûí ñàëáàð 20

12. Гундризер А.Н. 1966. О нахождении монгольского хариуса Thymallus brevirostris

Kessler в водоемах СССР. // Вопр. ихтиологии. Т. 6. Вып. 4. С. 638-647.

13. Дгебуадзе.Ю.Ю. 1982. Механизм формирования и систематика рыб рода

Oreoleuciscus (Cyprinidae, Pisces) // Зоологические исследования в МНР. М.: Наука. С.

81-92.

14. Дгебуадзе Ю.Ю., Ермохин В.Я. 1979. Морфологические методы в популяционных

исследованиях рыб //Состояние и перспективы развития морфологии. М.: Наука. С.

355-356.

15. Дулмаа А. 1974. Биология озер Монгольской Народной Республики // Автореферат

диссертации на соискание ученой степени доктора биологических наук. Иркутск. 54 С.

16. Мэндсайхан Б. 2010. Рыбное население Центрально-Азиатского бессточного бассейна

(Монголия). Автореферат на соискание ученой степени кандидата биологических наук.

Москва. 28 С.

17. Прокофьев А.М. 2003. Материалы к ревизии усатых гольцов (Balitoridae: Nemacheilinae:

Orthrias Jordan et Fowler, 1903) Монголии и сопредельных территорий. Два новых вида

из водоемов Тувы и Монголии //Вопр. Ихтиол. Т. 45. №4. С. 460-474.

18. Прокофьев А.М. 2007. Морфология, систематика и происхождение усатых гольцов рода

Orthrias (Teleostei: Balitoridae: Nemacheilinae). Москва. 101 с

19. Слынько Ю.В., Дгебуадзе Ю.Ю. 2005. Новые данные по рыбам рода Oreoleuciscus:

популяционно-генетический анализ // экосистемы Монголии и пограничных

территорий соседних стран: природные ресурсы, биоразнообразие и экологические

перспективы: Тр. междунар. конф. Улан-Батор. Изд-во “Бемби-Сан”. С. 319-324.

20. Слынько Ю.В., Дгебуадзе Ю.Ю. 2009. Популяционно-генетический анализ Алтайских

османов (Oreoleuciscus, Cyprinidae) из водоѐмов Монголии // Вопр. ихтиологии. Т.48

№ 3. С. 315-323.

21. Ñîíèíõèøèã Í. 2010. Õàð íóóð-Õîâä ãîëûí ñàâ ãàçðûí ýêîñèñòåì // Õàð íóóð-Õîâä

ãîëûí ñàâ ãàçðûí óñíû íººö, áàéãàëü, íèéãýì-ýäèéí çàñãèéí õóóëü ýðõ ç¿éí ñóóðü

ñóäàëãààíû ýìõòãýë. ÓÁ. 67-72 õ.

22. Ocock J., Baasanjav G., Baillie J.E.M., Erdenebat M., Kottelat M., Mendsaikhan B.,. 2006.

Summary Conservation Action Plans for Mongolian Fishes (Regional Red List Series) //

Monography. р. 110-112.

Page 21: Дэлхийн Байгаль Хамгаалах Сангийн Монгол дахь …

Ãåîýêîëîãèéí õ¿ðýýëýí, Óñíû íººö, óñ àøèãëàëòûí ñàëáàð 21

23. Ocock J., Baasanjav G., Baillie J.E.M., Erdenebat M., Kottelat M., Mendsaikhan B., 2006.

Mongolian Red list of fishes. // Monography. с. 41-42.

24. Prokofiev A.M. 2002a. Nemacheiline loaches (Balitoridae) from Mongolia and adjacent

[regions]. P. 38-39 // First International Symposium on Fish Biodiversity of the Amur River

and adjacent rivers freshwaters. Ed. V.A. Belyaev. 29 Oct.-1 Nov. Khabarovsk. Russia. 66 p.

25. Prokofiev A.M. 2002b. Stone loaches (Balitoridae: Nemacheilinae) from the Uvs-Nuur Lake

basin at the boundary of Tuva and Mongolia //J. Ichthyol. Vol. 42. Suppl. No 1. P.S45-S59.

26. Ýðäýíýáàò Ì., Ìýíäñàéõàí Á.1999. Õàð-Óñ íóóðûí ÁÖÃ-ûí á¿ñ íóòàãò õàìààðàõ

íóóðóóäûí çàãàñíû íººöèéã çîõèñòîé àøèãëàõ ¿íäýñëýë. Ýðäýì øèíæèëãýýíèé àæëûí

òàéëàí. ÓÁ. 24 õ.

Талархал

Энэхүү судалгааны ажлыг санхүүжүүлсэн Дэлхийн Байгаль Хамгаалах сангийн Монгол дахь

хөтөлбөрийн газар, сургалт судалгааны ажилд гүн туслалцаа үзүүлсэн УТХГН-ийн Хар-Óñ

нуурын хамгаалалтын захиргааны дарга Д. Чинбаò, ñóðãàëò ñóäàëãààíû àæèëä идэвхитэй

оролцсон УТХГН-èéí мэргэжилтэн, байгаль хамгаалагч нарт гүн талархал илэрхийлье.