21
НББ-ийн балансын тухай ойлголт 2015-10-27 Лекц-7

"Нягтлан бодох бүртгэлийн үндэс" Хичээл - 7

Embed Size (px)

Citation preview

Page 1: "Нягтлан бодох бүртгэлийн үндэс" Хичээл - 7

НББ-ийн балансын

тухай ойлголт

2015-10-27Лекц-7

Page 2: "Нягтлан бодох бүртгэлийн үндэс" Хичээл - 7

Баланс• Баланс бол бизнесийн

байгууллагын санхүүгийн байдлыг хөрөнгө, өр төлбөр, эзэмшигчдийн өмч гэсэн үзүүлэлтүүдээр тайлангийн тодорхой үеэр тасалбар болгон харуулдаг санхүүгийн тайлангийн нэгэн бүрэлдэхүүн хэсэг юм.

Page 3: "Нягтлан бодох бүртгэлийн үндэс" Хичээл - 7

• Áàëàíñûí ¿íäñýí 4 òºðºë áàéíà.a) 1. Ýõëýëòèéí áàëàíñb) 2.Äóóñãàëòûí áàëàíñc) 3.¯íäñýí ¿éë àæèëëàãààíû áàëàíñd) 4. Øàëãàõ áàëàíñ

Page 4: "Нягтлан бодох бүртгэлийн үндэс" Хичээл - 7

• Баланс нь хөрөнгө оруулалтын өгөөжийг тооцох, байгууллагын капиталын бүтцийг үнэлэх, байгууллагын төлбөрийн чадвар болон санхүүгийн уян хатан байдлыг үнэлэхэд чухал хэрэгтэй мэдээллийг агуулдаг ба эзэн зээлдүүлэгчийн өмчийн ашиглалтын эерэг сөрөг үр дүнд үнэлэлт өгөх, компаний санхүүгийн байдалд эдийн засгийн шинжилгээ хийж удирдлагын шийдвэр гаргахад эдгээр мэдээллийг ашигладаг.

Page 5: "Нягтлан бодох бүртгэлийн үндэс" Хичээл - 7

• БАЛАНСАД:• ХӨРӨНГӨ = ӨР ТӨЛБӨР + ЭЗНИЙ

ӨМЧ гэсэн тэнцэтгэл хангагдаж байдаг ба зүүн хэсэг нь хөрөнгө, баруун хэсэг нь өр төлбөр ба эздийн өмч гэсэн бүлгүүдээс бүрддэг.

Page 6: "Нягтлан бодох бүртгэлийн үндэс" Хичээл - 7

Балансад дараах зарчмыг баримтлах

Эргэлтийн хөрөнгийг байрлуулахдаа мөнгөнд түргэн хувирах чадвараар нь байрлуулна.

Эргэлтийн бус хөрөнгийг байрлуулахдаа үл хөдлөх чанараар нь байрлуулна.

Өр төлбөрийг байрлуулахдаа төлөгдөх хугацааг нь баримтална. Эздийн өмчийн хэсэг нь тухайн байгууллага нь хоршоо эсвэл ХК байхаас шалтгаалан өөр өөр зохион байгуулалттайгаар тусгагдана.

Page 7: "Нягтлан бодох бүртгэлийн үндэс" Хичээл - 7

Балансын үндсэн хэлбэр

1. Дансны хэлбэр – энэ нь хөрөнгийнг зүүн гар талд нь, өр төлбөр ба эздийн өмчийг баруун гар талд нь зэрэгцүүлэн хүснэгтээр харуулдаг.

2. Тайлангийн хэлбэрээр – энэ нь хөрөнгө, өр төлбөр, эзний эздийн өмчийг цувуулан харуулна.

Page 8: "Нягтлан бодох бүртгэлийн үндэс" Хичээл - 7

ExselТалст ХХК

Үлдэгдлийн баланс

2011.12.31Хөрөнгө Дүн Өр төлбөр ба эзний өмч Дүн 1.эргэлтийн хөрөнгө 1.Өр төлбөрмөнгөн хөрөнгө 350,000.00 а/богино хугацаат өр төлбөртүргэн борлогдох үнэт цаас 200,000.00 өглөг 1,200,000.00 авлага 420,000.00 цалингийн өглөг 320,000.00 найдваргүй авлагын нөөц (50,000.00) татварын өглөг 90,000.00 түүхий эд материал 130,000.00 НДШ өглөг 35,000.00 дуусаагүй үйлдвэрлэл 75,000.00 ноогдол ашгийн өглөг 60,000.00 бэлэн бүтээгдэхүүн 60,000.00 урьдчилж орсон орлого 1,300,000.00 урьдчилж төлсөн зардал 80,000.00 банкны богино хугацаат зээл 1,200,000.00

богино хугацаат өрийн дүн 4,205,000.00 эргэлтийн хөрөнгийн дүн 1,265,000.00 б/урт хугацаат өр төлбөр2.эргэлтийн бус хөрөнгө БУХЗээл 8,000,000.00 а/ биет хөрөнгө бондын өглөг 3,500,000.00 газар 15,000,000.00 бондын хөнгөлөлт (350,000.00)барилга 8,500,000.00 С компанийн урт хугацаат өглөг 5,000,000.00 барилга ХЭ (850,000.00) урт хугацаат өр төлбөрийн дүн 16,150,000.00 тоног төхөөрөмж 7,200,000.00 нийт өр төлбөрийн дүн 20,355,000.00 тоног төхөөрөмжийн ХЭ (500,000.00) 2.эзний өмчэд хогшил 5,600,000.00 энгийн хувьцаа(100.0ш*150₮) 15,250,000.00

халаасны хувьцаа (250,000.00)эд хогшил ХЭ (250,000.00) давуу эрхийн хувьцаа(7.0ш*250₮) 1,750,000.00 бусад хөрөнгө 750,000.00 нэмж төлөгдсөн капитал 1,800,000.00 бусад хөрөнгийн ХЭ (120,000.00) хуримтлагдсан ашиг 4,700,000.00 биет хөрөнгийн дүн 35,330,000.00 хөрөнгийн үнэлгээний зөрүү 3,970,000.00 б/биет бус хөрөнгө эзний өмчийн дүн 27,220,000.00 зохиогчийн эрх 90,000.00 патент 150,000.00 программ хангамж 560,000.00 гудвилл 180,000.00 биет бус хөрөнгийн дүн 980,000.00 в/урт хугацаат хөрөнгө оруулалт 10,000,000.00 эргэлтийн бус хөрөнгийн дүн 46,310,000.00 НИЙТ ХӨРӨНГИЙН ДҮН 47,575,000.00 НИЙТ ЭХ ҮҮСВЭРИЙН ДҮН 47,575,000.00

Page 9: "Нягтлан бодох бүртгэлийн үндэс" Хичээл - 7

Хөрөнгө

• Хөрөнгө бол ирээдүйн үйл ажиллагааны явцад үр өгөөжөө өгөхөөр хүлээгдэж буй, тухайн бизнесийн байгууллагын өмчлөлд байгаа эдийн засгийн нөөц юм.

• Эргэлтийн хөрөнгө • Эргэлтийн бус хөрөнгө

Page 10: "Нягтлан бодох бүртгэлийн үндэс" Хичээл - 7

Эргэлтийн хөрөнгө• Эргэлтийн хөрөнгө нь нэг жилийн

дотор эсвэл байгууллагын үйл ажиллагааны циклийн явцад борлуулахаар төлөвлөн хадгалж байгаа хөрөнгө болон ашиглахад нь хязгаар тавиагүй мөнгө, мөнгөтэй адилтгэх зүйлс юм.

Page 11: "Нягтлан бодох бүртгэлийн үндэс" Хичээл - 7

• Эргэлтийн хөрөнгийг бүрдүүлдэг 5 гол хөрөнгө нь:

–Мөнгөн хөрөнгө–Түргэн борлогдох үнэт цаас–Дансны авлага–Бараа материал –Урьдчилж төлсөн зардал

Page 12: "Нягтлан бодох бүртгэлийн үндэс" Хичээл - 7

Өр төлбөр

• Энэ нь бизнесийн байгууллагын бусдын өмнө хүлээх санхүүгийн хариуцлага юм.–Богино хугацаат өр төлбөр–Урт хугацаат өр төлбөр

Page 13: "Нягтлан бодох бүртгэлийн үндэс" Хичээл - 7

Богино хугацаат өр төлбөрийн дансууд

• Дансны өглөг• Цалингийн өглөг• Татварын өглөг • Ирээдүйд үзүүлэх үйлчилгээ• Ачуулах бараа материалын

урьдчилж орсон орлого болон урт хугацаат өр төлбөрийн тухайн тайлангийн хугацаанд төлөгдөх хэсэг нь ордог.

Page 14: "Нягтлан бодох бүртгэлийн үндэс" Хичээл - 7

Урт хугацаат өр төлбөрийн дансууд

• Бондын өглөг• Хойшлогдсон татварын өглөг• Түрээсийн төлбөр• Урт хугацаат өрийн вексель• Барьцаат өр зэрэг орно.

Page 15: "Нягтлан бодох бүртгэлийн үндэс" Хичээл - 7

Эзэмшигчийн өмч• Энэ нь тухайн бизнесийн нэгжийн

мэдэлд ашиглагдаж байгаа өөрийн хөрөнгөөр тодорхойлогдоно. Өөрийн капитал нь нийт хөрөнгийн дүнгээс өр төлбөрийг хассан дүнтэй тэнцүү. Өөрөөр хэлбэл нийт өр төлбөрийг барагдуулсны дараа байгууллагын эзэмшигчдэд үлдэх хөрөнгө учир түүнийг цэвэр хөрөнгө гэж нэрлэдэг.

Page 16: "Нягтлан бодох бүртгэлийн үндэс" Хичээл - 7

Эзний өмчийн дансууд•Хувьцаа •Нэмж төлөгдсөн капитал•Хуримтлагдсан ашиг•Эзний капитал

Page 17: "Нягтлан бодох бүртгэлийн үндэс" Хичээл - 7

• Балансанд хөрөнгө өр төлбөр эздийн өмчийг нийт дүнгээр нь эсвэл цэвэр байдлаар харуулдаг.

• Жишээлбэл: – Авлагаас найдваргүй авлагын

нөөцийг хасах– Үндсэн хөрөнгийн дүнгээс

хуримтлагдсан элэгдлийг хасах– Удаан хугацааны зээллэгийн дүнгээс

хөнгөлөлтийг хасах зэргээр цэвэр балансыг бэлтгэдэг.

Page 18: "Нягтлан бодох бүртгэлийн үндэс" Хичээл - 7

Дасгал 1

• С компанийн 2011 оны 3-р сарын 31-ний хөрөнгө эх үүсвэрийн байдал: мөнгөн хөрөнгө-5500000₮, цалингийн өглөг-180000₮, авлага-960000₮, нийгмийн даатгалын шимтгэлийн өглөг-200000₮, найдваргүй авлагын нөөц-90000₮, бондын өглөг-2500000₮, түүхий эд материал-120000₮ бондын хөнгөлөлт-1500000₮, урьдчилж төлсөн зардал-250000, энгийн хувьцаа-3100000₮, барилга-1000000₮, халаасны хувьцаа-800000₮, барилгын хуримтлагдсан элэгдэл-110000₮ хуримтлагдсан ашиг-3950000₮ бол хөрөнгө ба эх үүсвэрийг тэнцүүл.

Page 19: "Нягтлан бодох бүртгэлийн үндэс" Хичээл - 7

Балансыг судалж үзэхдээ дараах харьцаануудыг ашигладаг

Эргэлтийн хөрөнгийн төлбөрийн чадварын харьцаа=эргэлтийн хөрөнгө:эргэлтийн өглөг - энэ үзүүлэлт эргэлийн хөрөнгөөр богино хугацаат өр төлбөрийг барагдуулах чадварыг харуулна. 1:1 болон 2:1 байвал тохиромжтой.

Page 20: "Нягтлан бодох бүртгэлийн үндэс" Хичээл - 7

Түргэн хөрвөх хөрөнгийн төлбөрийн чадварын харьцаа = (мөнгөн хөрөнгө + түргэн борлогдох үнэт цаас + цэвэр авлага):богино хугацаат өр төлбөр – энэ үзүүлэлт богино хугацаанд хөрвөх чадвартай хөрөнгөөр богино хугацаат өр төлбөрийг барагдуулах чадварыг харуулна. 1:1 буюу түүнээс өндөр байвал зохимжтой. Энд цэвэр авлага = авлага-найдваргүй авлагын нөөц

Page 21: "Нягтлан бодох бүртгэлийн үндэс" Хичээл - 7

Цэвэр эргэлтийн хөрөнгө = эргэлтийн хөрөнгө – богино хугацаат өр төлбөр

Өрийн харьцаа = нийт өр төлбөр : нийт хөрөнгийн дүн - энэ үзүүлэлт нийт хөрөнгийн хэдэн хувийг зээлээр бэлтгэснийг харуулна. Хувь нь өндөр байх тусам санхүүгийн эрсдэл их бага байгааг харуулна.

Эздийн өмчийн харьцаа = эздийн өмч : нийт хөрөнгө – энэ үзүүлэлт нийт хөрөнгийн хэдэн хувийг эзэн өөрийн хөрөнгөөр бэлтгэснийг харуулна. Хувь нь өндөр байх тусам санхүүгийн эрсдэл бага байгааг харуулна.