17
Монгол төрийн тусгаар тогтнолын түүхэн замнал

чин ван ханддорж

Embed Size (px)

Citation preview

Page 1: чин ван ханддорж

Монгол төрийн тусгаар тогтнолын түүхэн замнал

Page 2: чин ван ханддорж

Тусгаар тогтнол гэдэг бол энгийнээр аливаа улс үндэстэн хэнээс ч, юунаас ч бүх талаар бие даан, хараат бусаар оршин тогтнож, аж төрөх явдал юм.

Page 3: чин ван ханддорж

Монгол төрийн тусгаар тогтнолын төлөө тэмцэгчид,Тэдгээрийн намтар үйл ажиллагаа

Page 4: чин ван ханддорж

ЧИН ВАН ХАНДДОРЖ(1869-1915)

Page 5: чин ван ханддорж

Мижиддоржийн Ханддорж нь Монгол улсын Гадаад Харилцааны Яамны анхны сайд бөгөөд 1869 онд одоогийн Булган аймгийн нутагт угсаа залгамжилсан хошууны ноён Цэрэндоржийн ач хүү болон мэндэлжээ.

Page 6: чин ван ханддорж

1892 онд хошуу засаг, хошой чин вангийн найм дахь үеийг залгамжлан улсын хэмжээний төрийн хэрэгт оролцож, Улиастайн жанжнаар удаа дараалан томилогдож, 1897-1900 онд Халхын Түшээт хан аймгийн жанжин болж, улмаар Манжийн эзэн хааны дэргэд хэд хэдэн удаа очин ажиллаж байхдаа монголын талаар явуулж буй бодлогыг таньж, манжийг эсэргүүцэх үзэл санаа төлөвшин бүрэлджээ.

Page 7: чин ван ханддорж

Манжийн хаан Ханддоржийн хүү Данзанжамцыг хааны ордны ёс алдсан гэдэг нэрийдлээр Бээжинд аваачин цаазалж толгойг нь тавган дээр тавин үзүүлсэнд маш их уй гашууд автан отго жинстэй малгайгаа авч чулуудаад

Page 8: чин ван ханддорж

“Манж хятадын маалинга шаахайн ул, марал илжигний туурайг хаалган давуулж Ар Халхын нутагт хэрхэвч гишгүүлэхгүй” гэсэн андгай тавьж, хүүгийнхээ толгойг ганзагалан эх нутагтаа ирсэн гэдэг.

Page 9: чин ван ханддорж

ЖАГАР ТҮВДИЙН ОРНООС ШИРЭЭНИЙ ЛАМ ЗАЛАХГҮЙЖАНЧХҮҮГИЙН ДАВААНААС НААШ ШААХАЙНЫ МӨР ГАРГАХГҮЙ

ЧИН ВАН ХАНДДОРЖ

Page 10: чин ван ханддорж

Тэр цагаас эхлэн Манжийн эсрэг тууштай тэмцэн алба залгуулахыг цааргалж, Манж амбанаас Монголын байгалийн баялгийн мэдээг 18 үзүүлэлтээр гаргуулж авахад нь ихэнхид нь “байхгүй” гэж хариулан хэдэрлэжээ.

Page 11: чин ван ханддорж

1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгал

Page 12: чин ван ханддорж

1911 оны зун Богдын зарлигаар Даншиг өргөх нэрийдлээр ноёдын чуулганыг нууцаар зохион байгуулан даргалж, Манжийн “шинэ засгийн бодлого” нэрэн дор Монгол нутагт газар тариалангийн газрыг ихээр хагалж, хятад иргэнийг олноор суулган Монголын хүн амыг уусгах гэсэн далд санааг тайлбарлан түүнийг эсэргүүцэхийг уриалжээ.

Page 13: чин ван ханддорж

Дараагаар нь Манж улсаас тусгаарлах тухай хэлэлцэж, эл хэрэгтээ Хаант Оросоос тусламж гуйхаар Да лам Цэрэнчимэд, Өвөрмонголын Хайсан гүний хамтаар их хүрээнээс нууцаар мордож, хүн амьтны хөлөөс дайжиж, уулын хавцал, ой модон дундуур хээр гадаа хоноглон явсаар Оросын Дээд Үд хотноо хүрч, галт тэргээр Петрбургт иржээ.

Page 14: чин ван ханддорж

8 дугаар сарын 15-нд Орос улсын гадаад хэргийн сайд, сайд нарын зөвлөлийн дарга зэрэг өндөр албан тушаалтан хүмүүстэй уулзсанаар Оросын засгийн газар алс дорнодын асуудлаар онцгой зөвлөлгөөн хийж “Монголын эрмэлзлэлийг дипломат аргаар дэмжих” гэсэн шийдвэр гаргаснаас бус төдийлөн дорвитой дэмжлэг өгөөгүй ч Бээжингээс явуулж буй аливаа хүчирхийллээс өмгөөлж хамгаалахаа амлажээ.

Page 15: чин ван ханддорж

Нуугдан, зугтаж байж Нийслэл хүрээнд тэднийг буцаж ирэхэд Хятадад гарсан хувьсгал Манжийн ноёрхлыг эцэс болгосон байжээ.

Цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн есөн буюу 1911 оны XII сарын 29-ны өдөр Монгол улс түүхийн шаштиртаа нэгэн шинэ хуудсыг нээж, Олноо өргөгдсөн Монгол улс байгуулсныг тунхаглаж, Богдыг Монгол улсын наран гэрэлт түмэн наст Богд эзэн, Цагаан Дарийг улсын эх дагина хэмээн өргөмжилснийг зарлажээ.

Page 16: чин ван ханддорж

Монголын үндэсний тусгаар тогтнолын төлөө тэмцэгч, Манжаас тусгаарлан Богд хаан Монгол улсыг байгуулах үйлсийн гол удирдагч

Page 17: чин ван ханддорж

Ашигласан материал1.“1911 оны үндэсний эрх чөлөөний

хөдөлгөөний зүтгэлтнүүд” Ж.Болдбаатар2.WWW.GOOGLE.COM3.WWW.WIKIPEDIA.COM4.Монголын түүх III сурах бичиг

АНХААРАЛ ТАВЬСАНД БАЯРЛАЛАА