18

Click here to load reader

монголчуудын бичгийн соёл,түүх

Embed Size (px)

DESCRIPTION

 

Citation preview

Page 1: монголчуудын бичгийн соёл,түүх

Монголчуудын бичгийн соёл,түүх

МУИС-МТС КОМПЬЮТЕРИЙН СҮЛЖЭЭ-1

П.ТЭМҮҮЖИН

Page 2: монголчуудын бичгийн соёл,түүх

Хөх түрэгийн бичиг буюу Руни бичиг

МЭӨ 3-р зуунд монголд эртний нүүдэлчин овог аймаг болох Хүннү, Дунху нар амьдарч байсан бөгөөд , Хүннү нар бичиг үсэгтэй байсан нь түүхийн баримт бичгээс нотлогдсон ажээ. Энэ бичиг нь МЭ 500-гаад оны үед монголын газар нутаг дээр амьдарч байсан жужанаар дамжин Түрэг үндэстэнд уламжлан очсон байж болох Руни бичиг гэж судлаачид үздэг байна. Төв аймгийн Баян суманд орших Түрэгийн хаан улсын зөвлөх байсан гэх мэргэн Тоньюкукын хөшөөг Руни бичгээр бичин үлдээжээ. Гэрэлт  хөшөөний  бичээсэнд  Тоньюкук   өөрөө  Нанхиадын  эрхэнд  хүмүүжсэн, түүний  мөрөөдөл  нь  тусгаар Түрэг  улс хаантай  болоход байсан  бөгөөд удалгүй хаантай болсон ч эргээд Нанхиадын эрхшээлд орсон, аливаа зүйлийг хийхэд хатан зориг, баатарлаг үйлс хэрэгтэй зэргдурдсан байдаг ажээ.

Page 3: монголчуудын бичгийн соёл,түүх
Page 4: монголчуудын бичгийн соёл,түүх

Кидан бичиг

10-р зуунд Монголчуудтай угсаа гарал нэгтэй нүүдэлчин ард түмэн байсан Киданчууд өөрсдийн эзэнт гүрнийг байгуулжээ. Киданд 2 төрлийн бичиг үсэг байсан ба Хятадын дүрс үсэгт үндэслэсэн их бичиг ба уйгар үсэгт үндэслэсэн бага бичигний аль алийг нь хэрэглэж байв.

Энэ 2 төрлийн бичиг нь уран зохиолын хөгжилд их түлхэц болсон ба бичихээс гадна судар орчуулах, шүлэг зохиох зэрэг нь өргөн хүрээнд явагдаж байсан бөгөөд мөн өдрийн тэмдэглэл болон аян замын тэмдэглэлийг бичиж ном хийж хөрш орнуудтайгаа ч солилцдог байсан байна.

Page 5: монголчуудын бичгийн соёл,түүх

Монгол бичиг

XIII зуунд Чингис хаан Монголын олон тархай бутархай аймгуудыг нэгтгэж их монгол улсыг байгуулсан нь монгол хэл, монгол бичиг үсгийн хөгжих гол үндэс болжээ.1205 онд Чингис хаан Найманы Таян хааны бичгийн сайд Тататунгааг олзлон авснаар уйгар монгол бичгийг авч хэрэглэсэн гэж олон бичиг баримтад дурдсан байдаг боловч зарим эрдэмтэд XIII зууны монгол бичгийн хэл хэдийн бүрэн боловсорсон зөв бичих зүйтэй хэл байсныг нотолж, монгол бичгийг монголын эзэнт гүрэн байгуулагдахаас олон зууны тэртээ монгол нутагт улс гүрнээ байгуулж байсан монгол аймгууд хэрэглэж ирсэн гэжээ.

Page 6: монголчуудын бичгийн соёл,түүх
Page 7: монголчуудын бичгийн соёл,түүх

Согд бичиг

Монголчууд согд, сири, армай гаралтай уйгар бичгийг 800-1100 оны хооронд хэрэглэж эхэлсэн байж болох ба Чингис хаан болон түүнийг залгамжлагчид энэ нандин өвийг өвлөн авч цааш нь улам хөгжүүлжээ.

Согд бичгийг зүүн гар тийш нь эргүүлэн харвал монгол бичгийн дүрстэй маш төстэй харагдаж байгаа нь уйгар бичиг болон монгол бичиг энэ бичгээс гаралтайг илтгэж болохуй .

Page 8: монголчуудын бичгийн соёл,түүх
Page 9: монголчуудын бичгийн соёл,түүх

Армай бичиг

Page 10: монголчуудын бичгийн соёл,түүх

Хуучин уйгар бичиг

Page 11: монголчуудын бичгийн соёл,түүх

Чингис хааны чулууны бичиг

Монголын уран бичлэгийн калиграфийн монгол бичгээр бичиж үлдээсэн хамгийн эртний дурсгалын нэг нь Чингис хааны чулууны бичээс юм. Энэхүү гэрэлт хөшөөг 1818 онд судлаач Г.И.Спасский Хархираа голын хавиас анх олсноо мэдээлж, дараа нь уг хөшөөг 1832 онд Петербург хотод аваачжээ.

Page 12: монголчуудын бичгийн соёл,түүх

Хадан дээр: “Чинггис хан-и сартагул иргэн дагулижу багужу хамиг монггол улус-ун арад-и буга сочигай хуригсан-дур Есүнггэ ононодур-ун гурбан загуда гучин табун алда-дур онтудалу-га”

“Чингис хааныг Сартуул иргэдийг дайлан мордож байхдаа хамаг монгол улсын ардыг Буга сочухайд хурсанд Есүхэй 335 алдыг онолоо” гэж бичсэн ажээ.Эрдэмтдийн тооцоогоор энэ дурсгал нь 1220-1225 оны хооронд бичигдсэн бөгөөд тэр үеийн монголын сур харваачийн ур чадвар, амжилтыг мэдээлж, 1 алдыг тэр үеийн монголын дундаж эрчүүдийн алдалсан гарыг хэмжээгээр 160 см гэж үзвэл, ойролцоогоор 536 метр харважээ гэж үзжээ.

Page 13: монголчуудын бичгийн соёл,түүх

Монголын нууц товчоо

Монголын нууц товчоог Чингис хааныг нас барсны дараа 1227 оны үед Өгөөдэй хааны даалгавраар бичигдсэн гэж үздэг бөгөөд монгол бичгээр бичсэн эх нь олдоогүй. Xанз үсгээр монгол хэлийг тэмдэглэж, хятад орчуулгыг хадсан 1410 оны үед барлаж хэвлэсэн

Page 14: монголчуудын бичгийн соёл,түүх

Алтан товч

“Алтан товч” -ыг 1651 онд XVII зууны эхэн үеийн түүхч лам Лувсанданзан зохиожээ. Энэ номонд Чингис хаанаас Лигдэн хааны хүртэлx XIII-XVIII зууны үеийн Монголын түүхийг бичсэн байдаг бөгөөд “Монголын нууц товчоо”-ны монгол үсгээр үйлдэгдсэн нэг эх нь гэж тооцогддог.

Page 15: монголчуудын бичгийн соёл,түүх

Гүюг хааны тамга

Их Монгол улсын Гүюг хаан 1246 оны 11 сарын 4-нд Ромын пап Инносонд илгээсэн албан бичгээ перс хэлдээр бичиж харин монгол бичгээр бичсэн тамга даран явуулжээ. Энэ захидалдаа Гүюг хаан Ромын папын өөрийнхөө шашинд оруулах гэсэн хүслийг ойлгохгүй байгаа болоод эзэлж авсан Мажарын нутгаас явахгүй, мөн папыг биеэрээ ирж хаанд өөрт нь хүндэтгэл үзүүлэхээс нааш хоёр улсын хооронд эв найрамдалтай харьцаа тогтоно гэдэгт эргэлзэж байгаагаа бичжээ.

Page 16: монголчуудын бичгийн соёл,түүх

Илхаадын зоосон дээрх монгол бичээс

Ил хаан улсын үед хаан төр барьсан 17 хааны 12 нь зоосон мөнгөө монгол бичигтэй гаргаж байсан нь батлагджээ. Энэ зоосны бичгийг Бадарчийн Нямаа гуай тайлан уншиж Монгол улсын өнө эртний түүх соёлын нандин дурсгал хадгалж хамгаалахад зохих хувь нэмэрээ оруулжээ. Доорхи зоосон дээр “ХАГААН НУ НЭРЭБЭРАРГУН НУДЭЛЭТГЭЛҮЛИСЭН АРИГУ ” шинэ хэллэгт буулгавал “Хааны нэрээр Аргуны дэлдүүлсэн ариун” гэж бичсэн ба зоосны дээд хэсэгт хөндлөнгөөр “АЛТАН” гэж бичсэн байх ба “Л” үсгийн гэзгийг гээгдүүлсэн алдаа гаргажээ.

Page 17: монголчуудын бичгийн соёл,түүх

Дөрвөлжин бичиг

Дөрвөлжин бичиг нь Хубилай (1215-1294) хааны зарлигаар төвдийн Пагва лам Лодойжалцан 1269 онд зохиосон бичиг юм. Дөрвөлжин бичиг хэлбэр дүрсийн хувьд төвд үсэгт, зурлага бичлэгийн хувьд монгол бичигт тулгуурлан зохиосон үет үсэг болно.Эл бичигт монголчуудын соёлын хэрэгцээнд, тухайлбал монголын их Юань гүрний хэмжээнд албан ёсны төрийн бичиг болж 100 гаруй жил буюу Хубилай хааны байгуулсан их Юань гүрнийг мөхтөл (1368) хэрэглэгдэж байжээ.Дөрвөлжин үсгээр Юань улсын бүх албан хэргийг хөтлөхийн зэрэгцээ нийт монголчуудын дунд түгээн дэлгэрүүлэх талаар Хубилай хаан өөрийн биеэр ихээхэн зүтгэл, хүч чармайлт тавьж байсан хэрнээ монгол туургатнуудын дунд түгээмэл дэлгэрч чадсангүй.Тэгэвч дөрвөлжин бичиг Монголчуудын нэгэн үеийн түүх, соёлын хэрэгцээнд үйлчилсэн өвөрмөц нэгэн үсэг бичиг мөн тул монгол үндэстний бахархал, монгол туургатны соёлын нэгэн нандин өв юм.

Page 18: монголчуудын бичгийн соёл,түүх