8

Click here to load reader

Г.Өсөхбаяр-Монгол улсын далд эдийн засгийн хэмжээ ба өсөлт: MIMIC загварын үнэлгээ-2

Embed Size (px)

Citation preview

Page 1: Г.Өсөхбаяр-Монгол улсын далд эдийн засгийн хэмжээ ба өсөлт: MIMIC загварын үнэлгээ-2

Монгол улсын далд эдийн засгийн хэмжээ ба өсөлт: MIMIC загварын үнэлгээ

Боловсруулсан: Г.Өсөхбаяр

Мандах Бүртгэл Дээд сургууль

[email protected]; 99704508

Хураангуй

Энэхүү судалгааны ажлаар монгол дахь далд эдийн засгийн хэмжээг MIMIC загварын аргачлалыг ашиглан ойролцоо түвшинд тооцоолж, өсөлтийн ерөнхий хандлагыг тодорхойлохыг зориллоо. Манай улсын далд эдийн засгийн хэмжээг MIMIC загварын

аргачлалаар тооцоход 2004 оноос хойш ДНБ-ий 29.56-42.07%-ийн хооронд байна. 2004-2013 оны дунджаар авч үзвэл далд эдийн засаг ДНБ-ий 31.82%-тай тэнцүү бөгөөд цаашид

өсөх хандлагатай байна. Дурын нэг салбараас хувиараа бизнес эрхэлж буй (статистикийн мэдээлэлд ихэвчлэн бусад салбарт гэж тэмдэглэгдсэн байдаг) ажилчдын эгнээнд шилжиж буй 1000 хүн тутмын 430 нь далд эдийн засгийн хөдөлмөрлөх хүч болдог байна. Цаашид

далд эдийн засгийг хэмжээг оновчтой тодорхойлох арга зүйг өөрийн орны нөхцөлд тохируулж ашиглан, бодлого боловсруулагчдад шаардлагатай мэдээллийг хүргэхэд

судлаачдын үүрэг их байна. Далд эдийн засгийн эсрэг аливаа үйл ажиллагаа бодитой мэдээлэлгүйгээр урагшлах боломжгүй юм.

Түлхүүр үг: MIMIC загвар, далд эдийн засаг, загварчлалын хандлага, далд эдийн засгийн парадокс

I. Удиртгал

Сүүдрийн эдийн засгийн талаарх ойлголт нь өргөн хүрээтэй бөгөөд олон хэлбэрийн

тодорхойлолт байдаг. Ерөнхийд нь авч үзвэл үйл ажиллагааны хувьд хуулийн дагуу боловч зах зээлийн бус зарчмаар явагдсан, улсын эдийн засагт албан ёсоор бүртгэлгүй явагдаж байгаа үйл ажиллагаануудыг сүүдрийн эдийн засагт хамруулдаг. Сүүдрийн эдийн засаг

үүсэх гол шалтгаан нь татварын дарамт, нийгмийн даатгалын өндөр шимтгэл болон бизнесийн үйл ажиллагаатай холбоотой аливаа дүрэм журмаас зайлсхийхийн тулд иргэд,

ААН эрхэлж буй үйл ажиллагаагаа үнэн бодитой мэдээлэхгүй, албан эдийн засгийн бүртгэлээс орхигдож далд хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг зэрэг болно.

Монгол улсын сүүдрийн эдийн засгийн хэмжээг Friedrich Schneider, Andreas Buehn, Claudio E.Montenegro (2010) нарын судалгаагаар 1999-2007 оны дунджаар ДНБ-ий 17.6% гэж

тооцсон бол Баттөмөр (2012) нарын ажиглалтаар ДНБ-ий 50%, ҮСХ (2005-2011) үндэсний тооцооны системийг ашиглан судалснаар ДНБ-ий 8-13% хүртлэх хувьтай байна. Далд эдийн засгийн тооцоолох нэгдсэн нэг арга байхгүйгээс судалгааны үр дүнгүүд зөрүүтэй

гарсан байна.

Тус судалгаанд сүүдрийн эдийн засгийг үнэлэх олон хүчин зүйлийн олон учир шалтгааны

загварыг ашиглах болно. Энэхүү загварын гол давуу тал нь сүүдрийн эдийн засгийн шалтгаан болж чадах хувьсагчдыг онолын хувьд сонгон тэдгээрийн нөлөөллийг

тооцоолдогт оршино. Ингэснээр далд эдийн засгийн өсөлт болон өнөөгийн байдлыг тодорхойлоод зогсохгүй ямар хүчин зүйлд түүнд нөлөөлж байгааг илэрүүлэх боломжтой юм. Бодит ДНБ болон ажиллах хүчний оролцооны түвшин гэсэн үндсэн хоёр үзүүлэлтийг

хамааран (эндоген) хувьсагч гэж үздэг бөгөөд үл хамааран (экзоген) хувьсагчдыг татварын дарамт, ажилгүйдлийн түвшин зэрэг олон хувьсагчдыг сонгох боломжтой бөгөөд тогтсон

хувьсагчид одоогоор байхгүй байна.

Page 2: Г.Өсөхбаяр-Монгол улсын далд эдийн засгийн хэмжээ ба өсөлт: MIMIC загварын үнэлгээ-2

II. Далд эдийн засгийг тодорхойлох тухай ойлголт

Макро эдийн засагчид, гэмт хэргийн шинжээчид, санхүү төсөвийн мэргэжилтнүүд болон

нягтлан бодогч нар сүүдрийн эдийн засгийг олон янзаар тодорхойлсон байдаг. Энэхүү нэр томъёог далд, параллель, хар, саарал болон хууль бус эдийн засаг зэрэг нэршилтэй утга

дүйцүүлсэн байдаг бөгөөд одоогоор нэгдсэн тодорхойлолтод хүрч чадаагүй байна (Д.Энхзаяа, 2012). Энэ нь сүүдрийн эдийн засгийн үйл ажиллагаа эдийн засгийн бүсээс хамаараад ялгаатай байдагтай холбоотой (Feige 1989). Хэд хэдэн судлаачдын бүтээлд

(Schneider and Enste 2000, Dell’Anno 2003) далд эдийн засгийн тодорхойлолтыг өргөн хүрээнд тодорхойлсон байдаг. Гэвч ямар ч тодорхойлолтыг бүрэн зөв гэж хэлэх боломжгүй,

иймээс энэхүү судалгаанд OECD (2002)-ын тодорхойлсноор үндэсний тооцооны системд албан ёсоор бүртгэлгүй эдийн засаг (non-observed economy)-ийн ангиллыг баримтлах болно (Схем.1) . Бүртгэлгүй эдийн засагт бүхий л бүтээгдэхүүнийг багтаах бөгөөд тэдгээрийг далд

бүтээгдэхүүн, албан бус бүтээгдэхүүн, хууль бус бүтээгдэхүүн гэж ангилна.

Схем.1 Бүртгэгдээгүй эдийн засгийн бүтэц

Статистикийн шалтгаанд улсын бүртгэлийн ерөнхий газар, статистикийн үндэсний

хорооны тоо баримтын дутуу бүртгэл, бизнес аж ахуй эрхлэгчдийн идэвхгүй байдал зэргээс үүссэн далд хэлбэрээр оршин буй эдийн засгийн аливаа үйл ажиллагаа багтана. Харин эдийн засгийн үйл ажиллагаанд санхүүгийн хуурамч тайлан, татвар болон нийгмийн

шимтгэл, хураамжаас зайлсхийх аливаа оролдлогууд хамаарна. Хар тамхи, мансууруулах бодис, зэвсэг, хүний наймаа зэрэг хуулиар хориглосон үйл ажиллагааны эдийн засгийн

бүхий л хөдөлгөөн хууль бус гэсэн ангилалд орно. Гэхдээ эдгээр далд хэлбэрийн үйл ажиллагааг бүгдийг нь тооцоолж бүртэх боломжгүй байдаг тул энэхүү судалгаанд зөвхөн эдийн засгийн болон албан бус шалтгаан, хүчин зүйлстэй холбоотойгоор сүүдрийн эдийн

засгийг тайлбарлана.

Сүүдрийн эдийн засгийг тодорхойлохдоо T4, T5, T6-г хамруулах буюу эдийн засгийн үйл ажиллагааны хувьд хууль ёсны боловч төрийн зохицуулалтын арга механизмаас шалтгаалж орлогынхоо тодорхой хэсгийг зориудаар нуун дарагдуулах, татвар, нийгмийн даатгалын

шимтгэл төлөхөөс зайлсхийхийн тулд эрхэлж буй үйл ажиллагаагаа үнэн бодитой мэдээлэхгүй албан ёсоор бүртгэлд хамрагдаагүй эдийн засгийн тодорхой хэсгийг хэлнэ.

Мөн хуулиар зөвшөөрөгдөөгүй бараа, бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, худалдах, тухайн үйл ажиллаагаа нь хуулиар зөвшөөрөгдсөн боловч хууль бусаар зөвшөөрөлгүй эрхэлж байгаа үйл ажиллагаанууд (гэмт хэрэг, авилгал, мансууруулах бодистой холбоотой худалдаа гэх

мэт) албан ёсны эдийн засагт бүртгэгддэггүй байна.

Мэдээлэл

шинэчлэгд

ээгүй (T2)

Бүртгэгдд

ээгүй (T3)

Тайлан,

мэдээлэл

өгөөүй

(T4)

Бүртгэгд

ээгүй

(T5)

Бүртгэгдэ

эгүй (T6)

Бүртгэгд

ээгүй

(T7)

Санал

асуулгад

хариулааг

үй(T1)

Статистикийн шалтгаан Эдийн засгийн шалтгаан

Албан

бус

Хууль

бус Далд эдийн засаг

Бүртгэгдээгүй эдийн засаг (NOE)

Page 3: Г.Өсөхбаяр-Монгол улсын далд эдийн засгийн хэмжээ ба өсөлт: MIMIC загварын үнэлгээ-2

III. MIMIC загварын аргачлал

Бүтцийн загвар (structural equation model) нь судлагдахуйц болон үл судлагдахуйц

хувьсагчдын хооронд статистикийн хамааралтай байдаг гэж үздэг. Олон хүчин зүйлийн загвар (Multiple Indicator Multiple Causes Model) нь үл судлагдахуйц сүүдрийн эдийн засгийг нэг талаас тодорхой тооны эндоген хувьсагчид (сүүдрийн эдийн засгийн өөрчлөлтийг

тусгасан)-аар нөгөө талаас бүртгэгдээгүй эдийн засгийн үйл ажиллагааг тооцоолоход чухал ач холбогдолтой зарим экзоген хувьсагчдыг үнэлэх боломжийг олгодог.

Монголын сүүдрийн эдийн засгийн хөгжлийг тодорхойлох зорилготой энэхүү судалгаанд бусад эмпирик судалгаанд өргөн ашиглагддаг загварын бүтэц (MIMIC 6-1-2 буюу 6 үл хамааран хувьсагч, 1 үл судлагдахуйц хувьсагч, 2 индикатор бүхий загвар)-ийг ашиглалаа.

Загварын энэхүү бүтэц нь статистикийн хувьд ач холбогдолгүй хувьсагчдыг тооцооллоос хасдаг учир олон хүчин зүйлийн загвар сүүдрийн эдийн засгийг оновчтой, бодитойгоор

үнэлэх чадвартай болохыг харуулах гол шинж болдог.

Бүтцийн загварын ангилалын дагуу эндоген хувьсагч [η: shadow economy index] болон экзоген хувьсагч [Xq: Ажиллах хүч дэхь засгийн газрын оролцоо (X1), татварын дарамт

(X2), татаас (X3), засгийн газраас төлөгдөх нийгмийн даатгал (X4), хувиар ажил эрхлэлт (X5), ажилгүйдлийн түвшин (X6)]-ын хоорондын хамаарлыг илэрхийлэх тэгшитгэлийг

бүтцийн загвар гэж нэрлэнэ.

1X1 2X2 3X3 4X4 5X5 6X6 (1)

Энэхүү загвар дахь индикатор [Yp: бодит дотоодын нийт бүтээгдэхүүн (Y1), ажиллах

хүчний оролцооны түвшин (Y2)] -ууд болон үл судлагдахуйц хувьсагч () нь хэмжилтийн загвар болно:

Y1 1 11 (2)

Y2 2 2

Энэхүү аргачлал дээр сууриласан онолын хийсвэр тодорхойлолтыг схем 2-т тусгав. Схемын зүүн талд сүүдрийн эдийн засгийн боломжит шалтгаан (экзоген хувьсагчид)-ууд харин

баруунд талд индикаторууд (эндоген хувьсагчид)-ыг харуулсан байна.

Схем 2. Загварын хувьсагчид

Ё

Засгийн газрын

оролцоо/Ажиллах хүч

Татварын дарамт

Татаас/ДНБ

Нийгмийн даатгал/ДНБ

Хувиар хөдөлмөр

эрхлэлт/ Ажиллах хүч

Ажилгүйдлийн түвшин

Сүүдрийн эдийн

засаг

Бодит ДНБ

Ажиллах хүчний

оролцооны түвшин

Page 4: Г.Өсөхбаяр-Монгол улсын далд эдийн засгийн хэмжээ ба өсөлт: MIMIC загварын үнэлгээ-2

Ажиллах хүчин дэхь төрийн оролцоо (X1). Энэхүү тайлбарлагч хувьсагч нь эдийн засгийн эрх чөлөөний индекс, эдийн засаг дахь төрийн оролцооны түвшний аль алинаар нь тодорхойлогдоно. Өөрөөр хэлбэл тус хувьсагч сүүдрийн эдийн засаг ба хууль, дүрмийн

хамаарлыг илэрхийлэх юм. Олон макро эдийн засгийн судлаачид эдийн засаг дахь төрийн оролцоог бууруулах нь зөв гэж үздэг. Ажиллах хүчний илүүдэл болон эдийн засаг дахь

хууль, зохицуулалтын уян хатан бус, нүсэр байдал нь пүүсүүдийг үйл ажиллагаагаа далд байдлаар явуулахад хүргэнэ (Belev 2003). Мөн төрийн нүсэр аппарат авилгалын түвшинг нэмэгдүүлэх хөшүүрэг болдог гэж үздэг.

Татварын дарамт (X2). Уг хувьсагч сүүдрийн эдийн засгийн гол тайлбарлагч болдог. Татварын өсөлт пүүсүүдэд аливаа санхүүгийн үйл ажиллагаагаа далд байдлаар явуулах

сонирхолыг төрүүлж, хуурамч тайлан ба санхүүгийн гэмт хэргийн эх үндэс болно. Шууд, шууд бус татвар болон нийгмийн хураамж, шимгэлийн ДНБ-нд эзлэх хувиар татварын дарамтыг хэмжинэ (Roberto Dell’Anno 2006).

Татаас (X3). Загсийн газраас чөлөөт үйлдвэрлэл эрхлэгчдэд бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ цэнэ, тоо хэмжээ болон үйлдвэрлэлийн чадвар дээр нь үндэслэн тухайн хугацаанд эргэн

төлөгдөхгүй санхүүжилтыг татаас гэж ойлгож болно. Сүүдрийн эдийн засагт татаасын нөлөөлөл зөрчилтэй байдаг. Нэг талаас татаас нь орлогын хуримтлалтыг бий болгож, санхүүгийн дарамтыг бууруулдаг. Нөгөө талаас энэ нь чөлөөт өрсөлдөөнд гажуудал үүсгэж

болно.

Нийгмийн хангамж (X4). Энэхүү хувьсагч нь тодорхой үйл явдлаас үүсэх өрхийн хэрэгцээг

хангахад зориулсан шилжүүлгээр тодорхойлогдоно. Тухайлбал ажилгүйдэл, тэтгэвэр, нийгмийг хамарсан өвчин, орон сууцжуулалт, гэр бүлийн асуудал зэрэг асуудлыг шийдвэрлэхэд зарцуулж буй төрийн санхүүжилт үүнд багтана. Нийгмийн хангамж нь

татаасын адилаар сүүдрийн эдийн засагт холимог нөлөө үзүүлдэг. Сайн хөгжсөн нийгмийн хангамжийн систем ажилгүйчүүдийн ажилд орох хүслийг бууруулж болзошгүй.

Хувиар хөдөлмөр эрхлэлт (X5). Ажиллах хүчин дэхь хувиар хөдөлмөр эрхлэлт болон бие даасан мэргэшсэн ажилтны харьцаа нь сүүдрийн эдийн засгийг тодорхойлох хувьсагч болдог. Хувиараа бизнес эрхлэж буй болон бие даасан мэргэшсэн ажилтнуудын ажиллах

хүчин дэхь өсөлт татварын байгууллагаас орлогоо нуух боломжийг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлж байна. Pissarides болон Weber (1989) нар өөрсдийн судалгаагаар Нэгдсэн Вант

улс дахь хувиар хөдөлмөр эрхлэгчид нийт орлогынхоо 35%-ийг татварын байгууллагад мэдэгддэггүй болохыг тогтоосон байна.

Ажилгүйдлийн түвшин (X6). Далд эдийн засгийн ажиллах хүч олон төрлөөс бүрддэг.

Бүртгэгдсэн ажилгүйчүүд ердөө нэгэн бүрдэл хэсэг нь бөгөөд тэвтгэрт гарсан ажилчид, гэртээ хөдөлмөр эрхлэгч зэрэг албан бус байдлаар хөдөлмөр эрхэлж буй олон хүн байна.

мөн түүнчлэн албан болон албан бус хөдөлмөр эрхлэлтийг зэрэг хийдэг хүмүүс ч байдаг. Иймээс бүртгэгдсэн ажилгүйдлийн түвшин сүүдрийн эдийн засагтай шууд хамааралтай байхаар хүлээгдэж байна.

Ажиллах хүчний оролцооны түвшин (Y1). Ажиллах хүчний оролцооны түвшин нь хөдөлмөрийн насны хүн ам болон ажиллах хүчний харьцаагаар тодорхойлогддог. Зарим

судлаачид (Fuà 1976, Contini 1981) ажиллах хүчний оролцооны түвшний өөрчлөлтөөр далд эдийн засгийн хэмжээг үнэлсэн байдаг. Тус хувьсагчыг ашигласнаар албан болон албан бус эдийн засгийн хоорондох нөөцийн урсгалыг тооцоолох боломжтой.

Бодит дотоодын нийт бүтээгдэхүүн (Y2). Энэхүү хамааран хувьсагч нь ихэвчлэн өргөжилтийг илтгэдэг тул сүүдрийн эдийн засгийг тодорхойлох чухал хувьсагч болно.

Ингэхдээ суурь оны үнэлгээтэй харьцуулах замаар өсөлтийн хувийг тодорхойлох юм. Судалгааны хамрах хугацааг 1991 оноос авч үзэхийг бид хүссэн боловч зарим мэдээллийн бодит бус байдал (зэрэгцүүлэлтийн ялгаатай байдал) нь бүтцийн загварын үнэлгээг

гажуудуулах аюултай байсан тул аль болох бодитой (зэрэгцүүлэх боломжтой) гэсэн хугацаанд үнэлэхийг зорилоо.

Page 5: Г.Өсөхбаяр-Монгол улсын далд эдийн засгийн хэмжээ ба өсөлт: MIMIC загварын үнэлгээ-2

IV. Монгол дахь далд эдийн засгийн хэмжээ, өсөлтийг тодорхойлох нь

Эмпирик шинжилгээнд хязгаарлагдмал мэдээллийг боловсруулах The Maximum Likelihood

коинтеграци ашиглан тооцсон. Далд эдийн засаг нь бодит эдийн засгийн өсөлт болон ажиллах хүчний хөдөлгөөнөөр тодорхойлогдон гэж үзсэн бөгөөд далд эдийн засгийн шалтгаан ба хүчин зүйл болох онолын үндэстэй хувьсагчдыг үнэлсэн болно.

4.1 MIMIC загварын үнэлгээ

Шинжилгээний үр дүнг хүснэгт 2-т тусгав. Тоон өгөгдлийн тогтвортой байдлыг бүлэг хувьсагчдын хувьд тодорхойлсон. (Хавсралт 2) Шинжилгээний үр дүнгээс харахад татварын дарамт, төрийн оролцоо, татаас, эдийн засгийн эрх чөлөөг илтгэх хувьсагчид

статистикийн хувьд өндөр ач холбогдолтой байна.

Хүснэгт 2. Сүүдрийн эдийн засгийн шалтгаан болох хувьсагчдын MIMIC загварын үнэлгээ

Хувьсагчид Коэффицент Стандарт хазайлт Бүлгийн Т-

статистик Магадлал

Emp.gov 3.26 2.45 2.56 0.0137

Tax.burden 0.25 0.60 3.64 0.0007

Subsidies 2.39 0.87 5.33 0.0000

Social.contribute -4.24 3.42 -3.49 0.0011

Self.emp 0.43 1.78 3.04 0.0039

Unemp -0.95 0.48 5.91 0.0000

Загварын бодитой байдлыг хэмжих нь

Эх сурвалж: Судлаачын тооцоо

Хүснэгт 2-оос харахад засгийн газраас төлж буй нийгмийн төлөөх зардал, ажилгүйдлийн

түвшин нь сүүдрийн эдийн засгийг бууруулах шалтгаан болж байна. Татварын дарамт болон татаасын өөрчлөлт сүүдрийн эдийн засгийн бодит шалтгаан болох нь шинжилгээний

үр дүнд нотлогдож байна.

4.2 Далд эдийн засгийн хэмжээ

Бүтцийн тэгшитгэл (1)-ийг ашиглан үнэлсэн сүүдрийн буюу далд эдийн засагт нөлөөлөгч хүчин зүйлийн индексээр далд эдийн засгийн бодит ДНБ-д эзлэх хувийг тооцоолдог. MIMIC загварын үнэлгээг ашиглан далд эдийн засгийн ДНБ-д эзлэх хэмжээг тооцоолох хэд

хэдэн аргачлал (benchmark) байдаг (Breusch 2005).

Энэхүү судалгааны ажилд бид Schneider (2006) болон Dell Anno (2007) нарын судалгааны арга зүйг ашиглан монгол дахь далд эдийн засгийн хэмжээг тооцоолох болно.

Энэхүү аргачлалын гол онцлог нь сүүдрийн эдийн засгийн суурь түвшинг тооцоолох явдал юм. Ингэснээр загварын үнэлгээний алдааг бууруулж, далд эдийн засгийг илүү бодитой

илэрхийлнэ гэж үздэг. Харамсалтай нь MIMIC аргачлалыг ашигласан судалгаа манай оронд одоогоор хийгдээгүй байгаа тул бидний судалгаанд энэ арга зүйг бүрэн эхээр нь ашиглах боломжгүй юм.

𝜂𝑡

𝐺𝐷𝑃𝑡 = 3.26 X1 + 0.25 X2 + 2.39 X3 – 4.24 X4 + 0.43 X5 – 0.95 X6 (4)

Корреляцийн.коэф Засварлагдсан.коэф Дарвин-Ватсон.ста Хамгийн бага LIML

0.9144 0.7433 2.1789 4.9569

Томъёололыг эмхтэгвэл

Page 6: Г.Өсөхбаяр-Монгол улсын далд эдийн засгийн хэмжээ ба өсөлт: MIMIC загварын үнэлгээ-2

Эмпирик шинжилгээний дүнд боловсруулсан (4) гэсэн тэгшитгэлийг ашиглан тогтоосон далд эдийн засгийн ДНБ-д эзлэх хэмжээг График 3-т үзүүлэв.

График 3. Далд эдийн засгийн хэмжээ (ДНБ-д эзлэх хувиар)

Эх сурвалж: Судлаачын тооцоо

Манай улсын далд эдийн засгийн хэмжээг MIMIC загварын аргачлалаар тооцоход 2004 оноос хойш ДНБ-ий 29.56-42.07%-ийн хооронд байна. 2004-2013 оны дунджаар авч үзвэл

далд эдийн засаг ДНБ-ий 31.82%-тай тэнцүү бөгөөд цаашид өсөх хандлагатай байна. Далд эдийн засгийн ерөнхий хандлагыг ажиглавал 2004-2006 он тогтвортой, 2006-2007 он болон 2009-2011 ондуудад өсөлттэй, 2007-2009 он болон 2011-2012 ондуудад бууралттай байна.

Далд эдийн засгийн өсөлт бууралтын шалтгааныг олон янзаар тайлбарлаж болно. Гэвч яг таг бодитой илэрхийлэхэд хэцүү. Монгол банкны зүгээс далд эдийн засгийн динамикийн

өөрчлөлтийн шалтгааныг 2012 оны судалгааны ажилдаа (Д.Энхзаяа) дараах байдлаар тайлбарласан байна.

2006-2007 он

Гэнэтийн ашгийн татвар (68%)-ын тухай хууль 2006 онд батлагдан гарснаар алт

олборлогч ААН-үүд татвар төлөхөөс зайлсхийх болж, Монголбанк болон арилжааны банкуудад тушааж буй алтны хэмжээ эрс буурсан. Тухайлбал, уг хууль батлагдахаас өмнө 2005 онд 15.2 тн алт тушааж байсан бол 2011 онд 3.4 тн болж

буурсан байна. Энэ нь алт олборлогч ААН-үүд болон гар аргаар алт олборлогчид хууль бусаар хил давуулж худалдаалах болсон бөгөөд үүнтэй холбогдон далд эдийн

засаг тэлэх хандлагатай болсон байна. Мөн 2006-2007 онд барилгын салбар эрчимтэй тэлсэнтэй холбогдон бүртгэлгүй

олон тооны ажилчид албан бус сектор дахь хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэн,

тэдгээртэй холбогдох нэмүү өртөг бүртгэлгүй орхигдох, улмаар далд эдийн засгийг тэлэх нэг хүчин зүйл болж байгаа юм.

2007-2009

Татварын өршөөлийн тухай хууль 2008 онд гарснаар татварын дарамтыг тодорхой

хэмжээнд бууруулсан байх магадлалтай юм. Албан эх сурвалжын мэдээллээр уг хууль хэрэгжсэнээр 4.5 их наяд төгрөгийг ил гаргасан байгаа нь татвар төлөхгүй хяналтаас гадуур бэлэн мөнгө их байдгийг харуулж байна.

Нөгөө талаас эдийн засгийн хямралтай холбоотойгоор албан болон далд эдийн засгийн үйл ажиллагааны идэвхжил ерөнхийдөө буурсан бөгөөд албан эдийн

засгийн уналтаас илүүтэйгээр сүүдрийн эдийн засгийн хэмжээ буурсан байна.

29.56% 29.30% 28.93%

42.07%

33.09%

20.31%

31.59%

38.11%

31.50%33.82%

0.00

5.00

10.00

15.00

20.00

25.00

30.00

35.00

40.00

45.00

2004 2005 2006 2007 2008 2009 2010 2011 2012 2013

Page 7: Г.Өсөхбаяр-Монгол улсын далд эдийн засгийн хэмжээ ба өсөлт: MIMIC загварын үнэлгээ-2

V. Дүгнэлт, санал

Энэхүү судалгааны ажлаар монгол дахь далд эдийн засгийн хэмжээг MIMIC загварын

аргачлалыг ашиглан ойролцоо түвшинд тооцоолж, өсөлтийн ерөнхий хандлагыг тодорхойлохыг зориллоо. Судалгааны үр дүнд дараах дүгнэлтэд хүрэв. Үүнд:

Манай улсын далд эдийн засгийн хэмжээг MIMIC загварын аргачлалаар тооцоход 2004 оноос хойш ДНБ-ий 29.56-42.07%-ийн хооронд байна. 2004-2013 оны дунджаар авч үзвэл далд эдийн засаг ДНБ-ий 31.82%-тай тэнцүү бөгөөд цаашид өсөх хандлагатай байна.

Далд эдийн засгийн ерөнхий хандлагыг ажиглавал 2004-2006 он тогтвортой, 2006-2007 он болон 2009-2011 ондуудад өсөлттэй, 2007-2009 он болон 2011-2012 ондуудад бууралттай

байна.

Засгийн газраас чөлөөт үйлдвэрлэл эрхлэгчдэд олгож буй татаас (subsidies) нь чөлөөт үйдвэрлэл эрхлэгчдэд эдийн засгийн дарамтыг бууруулж, үйл ажиллагаагаа өргөжүүлэх

боломж олгодог эерэг мөн чөлөөт өрсөлдөөнд гажуудал үүсгэдэг сөрөг үр дагавартай талаар дурьдаж байсан. Шинжилгээний үр дүнд татаас нь далд эдийн засгийн тэлэлттэй шууд

хамааралтай болох нь тогтоогдов. Энэ нь монгол дахь зах зээлийн өрсөлдөөн сул байгааг харуулж байна. Төрийн зүгээс хэрэгжүүлж буй аливаа дэмжлэг нь жижиг дунд зах зээлд өрсөлдөөний тэнцвэргүй байдлыг бий болгосноор олон аж ахуй нэгжийг далд байдалтай

ажиллахад хүргэж байна.

Дурын нэг салбараас хувиараа бизнес эрхэлж буй (статистикийн мэдээлэлд ихэвчлэн бусад

салбарт гэж тэмдэглэгдсэн байдаг) ажилчдын эгнээнд шилжиж буй 1000 хүн тутмын 430 нь далд эдийн засгийн хөдөлмөрлөх хүч болдог байна.

Цаашид далд эдийн засгийг хэмжээг оновчтой тодорхойлох арга зүйг өөрийн орны нөхцөлд

тохируулж ашиглан, бодлого боловсруулагчдад шаардлагатай мэдээллийг хүргэхэд судлаачдын үүрэг их байна.

Page 8: Г.Өсөхбаяр-Монгол улсын далд эдийн засгийн хэмжээ ба өсөлт: MIMIC загварын үнэлгээ-2

Судалгаанд ашиглагдсан материал

[1]. Амар.Н (2002) “Далд эдийн засгийн хэмжээ, өсөлт, нөлөө”

[2]. Энхзаяа.Д (2012) “Сүүдрийн эдийн засаг”

[3]. Friedrich Schneider and Dominik H.Enste (2000) “Shadow Economies: Size, Causes,

and Consequences”

[4]. Roberto Dell Anno (2006) “The shadow economy in Portugal: An analysis with the mimic approach”

[5]. Bajada, Christopher, and Friederich Schneider (2005), “The shadow economies of the Asia-

Pacific”, Pacific Economic Review 10: 379-401.

[6]. Belev, Boyan (2003), The Informal Economy in the EU Accession Countries: Size, Scope,

Trends and Challenges to the Process of EU Enlargement. Center for the Study of Democracy, Sofia.

[7]. Frey, Bruno S. and Hannelore Weck-Hannemann (1984), “The hidden economy as an

“unobservable” variable”, European Economic Review 26: 33–53.

[8]. Schneider, Friederich (2005), “Shadow economies around the world: What do we really

know”, European Journal of Political Economy 21: 598-642.