19
Соён гэгээрүүлэгчдийн үеийн соёл XVIII зуун

соён гэгээрүүлэгчдийн үеийн соёл Xviii зуун bazuk

Embed Size (px)

Citation preview

Page 1: соён гэгээрүүлэгчдийн үеийн соёл Xviii  зуун  bazuk

Соён гэгээрүүлэгчдийн үеийн соёл XVIII зуун

Page 2: соён гэгээрүүлэгчдийн үеийн соёл Xviii  зуун  bazuk

XVIII зууны үед баруун европын түүхэнд соён гэгээрүүлчидийн хэмээн нэрлэгддэг нэгэн онцгой үе гарч ирсэн юм. Соён гэгээрүүлэх үзэл санаа анх XVII зууны үед үүссэн бөгөөд үүнийг санаачлагч нь Английн философич Дж.Локк (1632-1704) байлаа. Гэхдээ энэ үзэл санаа дараагийн зуунд л цэцэглэн хөгжсөн юм.

Page 3: соён гэгээрүүлэгчдийн үеийн соёл Xviii  зуун  bazuk

Дж.Локк (1632-1704)

Английн философич, соён гэгээрүүлэгч, либерализмийн онолыг үндэслэгчдийн нэг. Түүний үзэл санааны үндэс нь хүний жам ёсны эрх, нийгмийн гэрээний тухай онолууд юм. Тэрээр хүний эрхийг юуны өмнө байгалиас, бурханаас заяасан хүн болж төрсний хувьд эдлэх жам ёсны зүйл гэж үзжээ.

Page 4: соён гэгээрүүлэгчдийн үеийн соёл Xviii  зуун  bazuk

Францын соён гэгээрүүлэгчдийн гол төлөөлөгчид нь:

Ж.Ж.Руссо (1712-1778) Ш.Монтескье (1689-1755)

Page 5: соён гэгээрүүлэгчдийн үеийн соёл Xviii  зуун  bazuk

Герман соён гэгээрүүлэгчдийн гол төлөөлөгчид нь:

Иммануил Кант (1724-1804) И.Гердер (1744-1803)

Page 6: соён гэгээрүүлэгчдийн үеийн соёл Xviii  зуун  bazuk

АНУ –н соён гэгээрүүлэгчдийн гол төлөөлөгчид нь:

Томас Джефферсон (1743 - 1826) Бенжамин Франклин, 1706-1790

Page 7: соён гэгээрүүлэгчдийн үеийн соёл Xviii  зуун  bazuk

XVIII зууны оюун санааны соёл нь өөрийн агуулгаараа өмнөх үеийнхээ болон сэргэн мандалтын үеийн соёлын үргэлжлэл болж байлаа. Энэ үзэл баримтлалын үндэс нь “жам ёсны байдал ”, “жам ёсны эрх ” , “хүний уг чанар ”, “нийгмийн хүрээ ”, “оюун ухаан ”, “дэвшил ”, “гэрэлт ирээдүй”, зэрэг ойлголтууд байлаа.

Page 8: соён гэгээрүүлэгчдийн үеийн соёл Xviii  зуун  bazuk

Уг үзлийн үүднээс, хүн төрөлхтөний хувьсал “жам ёсны байдалаар” эхэлж, “жам ёсны эрхэнд” тулгуурлаж улмаар “хүний уг чанаруудтай” таарч зохицох үйл явдлын хэлхэээс юм. Соён гэгээрүүлэгчдийн үзэж байгаагаар хүний уг чанарт- хайр дурлал, өгөөмөр сэтгэл, энэрэнгүй үзэл, эрх чөлөө, тэгш эрх, нөхөрлөл, шударга ёс гэх мэт ойлголтууд багтах бөгөөд эдгээр нь хүнийг бусад амьтнаас ялгаж байгаа гол шинж чанарууд болдог.

Page 9: соён гэгээрүүлэгчдийн үеийн соёл Xviii  зуун  bazuk

Руссо Жан Жак (1712-1778)

Швейцар гаралтай францын философич, улс төрийн онолч Ж.Ж.Руссо 1712 онд Женев хотноо мэндэлжээ. Францын соён гэгээрлийн vеийн агуу сэтгэгчдийн нэгээр барахгvй тvvний сэтгэлгээ нь Кант, Гёте, Толстой болон францын бусад хувьсгалчдад ихэд нөлөөлсөн байна. Түүний хамгийн алдар цуутай онол нь жам ёсны эрхийн сургааль юм.

“Нийгмийн гэрээний тухай буюу улс төрийн эрхийн зарчмууд”, “Соёлын шүүмжлэлийн бичиг”, “Төр ба нийгэм”, “Хүмүүсийн дунд тэгш бус байдал үүссэн тухай” зэрэг олон бүтээлтэй.

Page 10: соён гэгээрүүлэгчдийн үеийн соёл Xviii  зуун  bazuk

Тэд өнгөрсөн үе буюу “алтан үе” рүүгээ буцаж очих боломжгүй гэдгийг ойлгож байсан учраас шинэ нийгмийг байгуулах “аугаа их ” хөтөлбөрийг боловсруулан гаргажээ.

Энэ хөтөлбөр бол ирээдүйн шинж чанарыг тод илэрхийлсэн ,эрх чөлөө,тэгш эрх ,шударга ёс зэргийг эрхэмлэн дээдэлсэн , Францын соён гэгээрүүлэгчидын өөрсдийнх нь үгээр бол “гэрэлт ирээдүй ” , “гэрэлт маргаашид ” тэмүүлсэн хөтөлбөр байсан юм.

Page 11: соён гэгээрүүлэгчдийн үеийн соёл Xviii  зуун  bazuk

Соён гэгээрүүлэгчид “гэрэлт ирээдүйн ” замд хоёр төрлийн саад байна гэж үзжээ. Үүнд :

1-рт , хэмжээгүй эрхт засгаар илэрч байгаа дарангуйлагч систем

2-рт , шашин сүм дуганы хэрэгжүүлж байгаа гэгээрлийн шинжлэх ухааны эсрэг үзэл гэж үзсэн.

Page 12: соён гэгээрүүлэгчдийн үеийн соёл Xviii  зуун  bazuk

Тэдний үзэж байгаагаар шинэ нийгмийг байгуулах үндсэн хэрэглэгдэхүүн нь хүнийг гэгээрүүлэх хүмүүжүүлэх асуудал юм. Гэрэлт ирээдүйг амжилттай бүтээн байгуулахад оюун ухаан шийдвэрлэх үүрэг гүйцэтгэнэ. Соён гэгээрүүлэгчид хүний тухай ,хүний эрх ,эрх чөлөөний тухай нэгдмэл үзэл онолыг боловсруулсан юм.

Page 13: соён гэгээрүүлэгчдийн үеийн соёл Xviii  зуун  bazuk

Харин Германы соён гэгээрүүлэгчид , тухайлбал ,Гердер тэргүүтэй соёлын релятивизмын талынхан эсрэг байр суурийг баримталж байв. Тэдний үзлээр хүний ямар ч нэгдмэл уг чанар байхгүй бөгөөд зөвхөн германчууд ,францчууд ,оросууд гэх мэт үндэстэнүүд л байна. Иймээс зөвхөн үндэстэнүүдийн соёл оршин байдаг ба ямар ч дэлхий нийтийн соёл гэж байж болохгүй гэж үздэг. Соён гэгээрүүлэх үзэл 18-р зууны үеийн европын соёлын бүх салбарыг хамран илэрч байв. Энэ үед шашин хурц шүүмжлэлд өртсөн юм. Шашины эсрэг хамгийн шийдвэртэй тэмцэж байсан хүн бол Францын их соён гэгээрүүлэгч Вольтер байлаа.

Page 14: соён гэгээрүүлэгчдийн үеийн соёл Xviii  зуун  bazuk

17-р зууныг театрын зуун гэж тооцдог бол 18-р зууныг хөгжимийн зуун хэмээн нэрлэж болно. Учир нь энэ үед хөгжимийн урлагын нэр хүнд асар их өсч бүх урлагын дотроос (уран зургыг түрж ) тэргүүн байранд гарч ирсэн юм. Энэ үеийн хамгийн аугаа их хөгжимийн зохиолчид нь И.С.Бах (1685-1750) , В.А.Моцарт (1756-1791) нар байлаа.

Page 16: соён гэгээрүүлэгчдийн үеийн соёл Xviii  зуун  bazuk
Page 17: соён гэгээрүүлэгчдийн үеийн соёл Xviii  зуун  bazuk

Соён гэгээрүүлэгчидын үе баруун Европын түүхийн дараачийн үед уламжлагдаж онцгой нөлөө ач холбогдлыг үзүүлж чадсан соёлын түүхийн чухал үе байв. Хүний оюун ухааныг эрхэмлэн дээдэлж байсан,соён гэгээрүүлэгчидийн үе орчин үеийн оюуны соёлын хөгжилд онцгой хувь нэмэр оруулж чадсаныг тэмдэглэх хэрэгтэй. Энэ үед тунхаглан гаргаж ирсэн үзэл санааны үнэт зүйлс нь хүн төрөлхтний түүхэнд 200 гаруй жилийн турш үнэ цэнээ алдалгүй өнөө үеийг хүрч ,дурсан яригдсаар байгаа билээ.

Page 18: соён гэгээрүүлэгчдийн үеийн соёл Xviii  зуун  bazuk

Соён гэгээрлийн үе нь анх францид үүссэн.Европын орнуудад соён гэгээрүүлэх хөдөлгөөн өрнөх болсны гол шалтгаан нь тухайн үед шинэ хөрөнгөтнүүд гарч ирсэнээр нийгэмд зохисгүй зүйл гарах болсон. Үүнийг шийдвэрлэх гол арга зам нь хүмүүсийг хүмүүжүүлж ,гэгээрүүлэх ёстой гэж үзсэн. Тэрхүү хүмүүс л нийгмийг өөрчилж чадна гэж үзсэн бөгөөд гэгээрсэн хүмүүсийг бий болгохын тулд хүмүүсийг урлаг соёлоор хүмүүжүүлэх ёстой гэж үзсэн нь гол онцлог юм.

дүгнэлт

Page 19: соён гэгээрүүлэгчдийн үеийн соёл Xviii  зуун  bazuk

Анхаарал тавьсанд баярлалаа