44
БҮЛЭГ 1. Мөнгөн хөрөнгийн бүртгэл Лекц - 1. Лекц – 2.

Бүлэг1

Embed Size (px)

Citation preview

Page 1: Бүлэг1

БҮЛЭГ 1.Мөнгөн хөрөнгийн

бүртгэл Лекц - 1. Лекц – 2.

Page 2: Бүлэг1

Агуулга:

1. Мөнгө хөрөнгийн ойлголт, ухагдахуун2. Мөнгөн хөрөнгийн бүртгэл3. Жижиг мөнгөн сан4. Банкны зохицуулалтын тайлан

Page 3: Бүлэг1

Бизнесийн байгууллагын эргэлтийн хөрөнгийн нэг гол бүрэлдэхүүн хэсэг нь хамгийн түргэн хөрвөх чадвартай, төлбөр тооцоонд түгээмэл хэрэглэгддэг мөнгөн хөрөнгө юм.

Мөнгөн хөрөнгө нь өр төлбөрийг барагдуулахад ямар нэгэн хязгаарлалт хийгдэхгүй байх ёстой.

Page 4: Бүлэг1

Мөнгөн хөрөнгө

Мөнгө

Бэлэн мөнгө Банкинд байгаа мөнгө

Мөнгөтэй адилтгах хөрөнгө

Page 5: Бүлэг1

Мөнгө нь касс буюу мөнгөн сангаар дамжин бэлнээр, банкинд байгаа харилцах буюу чекийн дансаар дамжин бэлэн бусаар төлбөр тооцоонд ашиглагддаг.

Иймд мөнгөн хөрөнгийн хөдөлгөөнийг бэлэн мөнгө, банкинд байгаа мөнгө гэж бүрэлдэхүүнээр нь ангилан бүртгэх ба мөнгөн хөрөнгийн бүрэлдэхүүнд мөн мөнгөтэй адилтгах төлбөрийн хэрэгслүүдийг хамруулж үзнэ.

Page 6: Бүлэг1

Бэлэн мөнгө нь доорхи хэлбэрүүдээс бүрдэнэ.

Касс

бую

у ж

ижиг

м

өнгө

н са

н

Мөн

гөни

й ор

дер

Бан

кны

гарг

асан

бэ

лэн

мөн

гөни

й че

к

Буса

д ко

мпа

ниуд

ын

гарг

асан

чек

Хувь

хүм

үүси

йн ч

ек

Аял

ал ж

уучл

алы

н че

к

Хари

лцах

ба

чеки

йн

данс

ан д

ахь

мөн

гө

Page 7: Бүлэг1

Касс ба жижиг мөнгөн сан

• Энэ нь өөрийн ажилчдад цалин хөлс, хоол унааны зардал олгох, бичиг хэргийн болоод, хангамжийн эд зүйлсийг худалдаж авах, өдөр дутмын хэрэглээнд ашиглах зориулалтаар байгуулга дээрээ тусгай зориулалтын байранд хадгалан, тодорхой эд хариуцагчаар хариуцуулж хөдөлгөөнийг нь бүртгэж байдаг бага хэмжээний мөнгөн хөрөнгө юм. Ихэвчлэн банкинд байгаа мөнгөнөөс татаж авах замаар бүрдүүлдэг бөгөөд мөнгөн дэвсгэрт зоос хэлбэртэй байна.

Page 8: Бүлэг1

Мөнгөний ордер

• Тухайн байгууллга хүмүүст тэдгээрийн аль нэг харилцагчаас банкаар болон шуудангаар гуйвуулсан бэлэн мөнгөний баримт бөгөөд шаардлагатай үедээ сольж болох учир бэлэн мөнгөний адил бүртгэнэ.

Page 9: Бүлэг1

Банкны гаргасан бэлэн мөнгөний чек

• Банкны байгууллагаас төлбөр тооцоонд зориулан гаргасан чекийг ингэж нэрлэнэ. Үүнийг харилцагч байгууллагууд найдвартайд тооцон худалдан авагчийн чекийг түүгээр солих ихээхэн сонирхолтой байдаг.

Page 10: Бүлэг1

Бусад компаниудын гаргасан чек

• Ийм төрлийн чекэд ихэвчлэн шилжих

вексел гэх мэт эрхийн бичгүүд орно. Эдгээр чекүүдийг гуравдахь этгээдэд худалдаж болохоос гадна төлбөр, тооцоонд түгээмэл ашигладаг учир мөнгөн хөрөнгийн бүрэлдэхүүнд оруулан бүртгэнэ.

Page 11: Бүлэг1

Хувь хүмүүсийн чек

• Энэ нь тухайн аж ахуйн нэг байгууллагын бараа бүтээгдэхүүнийг худалдан авч, ажил үйлчилгээ гүйцэтгүүлснийхээ төлөө төлбөр тооцоонд бэлэн бусаар зарцуулах эрхийн бичиг бөгөөд энэ нь тэдний банкинд байгаа мөнгөөр баталгаажигдсан байна.

Page 12: Бүлэг1

Аялал жуулчлалын чек

• Аялал жуулчлал, албан томилолтоор явагчдад бэлэн мөнгөний оронд олгогдог тусгай чекийг хэлнэ.

• Олон улсын практикт энэ чек нь нилээн өргөн хэрэглэгддэг бөгөөд үүнийг хүлээн авагч нь шаардлагатай үедээ үндсэн байгууллагынх нь банкинд явуулж бэлэн мөнгөөр сольж авна.

Page 13: Бүлэг1

Харилцах ба чекийн дансан дахь мөнгө

• Байгуулга нь өдөр дутмын үйл ажиллагаанд шаардагдахгүй үлэмж хэмжээний мөнгийг банкинд өөрийн нэр дээр тусгай данс нээн хадгалуулж, банкны байгууллагын тусламжтайгаар бэлэн бус тооцоог хийхэд зориулагдсан мөнгийг хэлнэ.

Page 14: Бүлэг1

Мөнгөн хөрөнгийн бүртгэл

Мөнгөн хөрөнгийн бүртгэлийг хөтлөхдөө түүний бүрэлдэхүүн хамаарагдаж буй төрөл тус бүрээр холбогдох дансдыг нээж аж ахуйн үйл ажиллагааны явцад гарсан ажил гүйлгээг тусгах бөгөөд санхүүгийн тайлан балансад бэлэн мөнгө, банкинд байгаа мөнгө, мөнгөтэй адилтгах зүйлс гэж ангилан бүлгийн дүнгээр нэгтгэн харуулна.

Page 15: Бүлэг1

Мөнгөн хөрөнгө нь ихэвчлэн дор дурьдсан үйл ажиллагааны улмаас нэмэгдэх буюу дансны бичилт нь дебет талдаа хийгдэнэ. 1) Бараа үйлчилгээний борлуултаас орсон орлого

Мөнгөн хөрөнгө ХХБорлуулалтын орлого ХХ

2) Бусдаас авсан хүү торгууль, ноогдол ашиг Мөнгөн хөрөнгө ХХ

Хүү (ноогдол ашиг, торгууль ) ХХ3) Банкнаас авсан зээл

Мөнгөн хөрөнгө ХХБанкны зээл ХХ

4) Үнэт цаас худалдсан тохиолдол Мөнгөн хөрөнгө ХХБогино хугацаанд хөрөнгө оруулалт ХХ

5) Бусдаас авах авлагыг цуглуулсан тухайд Мөнгөн хөрөнгө ХХАвлага ХХ

Page 16: Бүлэг1

Мөнгөн хөрөнгө нь аж ахуйн үйл ажиллагааны явцад гарсан төлбөр тооцоог барагдуулах, бүтээгдэхүүн ажил үйлчилгээний зардлыг нөхөхөд ихэвчлэн зориулагдана.

Энэ нь дор дурдсан ажил гүйлгээнүүдэд хийгдсэн дансдын харилцаагаар бүртгэлд тусгагдана. Үүнд:

Page 17: Бүлэг1

1. Ажилчдын цалин хөлсийг тавьж олгоход цалингийн өглөг ххмөнгөн хөрөнгө хх

2. Бэлтгэн нийлүүлэгчийн өрийг төлбөл Дансны өглөг ххМөнгөн хөрөнгө хх

3. Банкны зээлийг төлбөлбанкны зээл ххмөнгөн хөрөнгө хх

4. Үнэт цаас худалдан авбал хөрөнгө оруулалт ххмөнгөн хөрөнгө хх

5. Бараа материал худалдан авбалбараа материал ххмөнгөн хөрөнгө хх

6. Татварын өрийг төлбөл татварын өглөг ххмөнгөн хөрөнгө хх

Page 18: Бүлэг1

Жижиг мөнгөн сангийн бүртгэл Чекийн дансаар бэлэн бус төлбөр тооцоо хийхэд

компаниудын хувьд өдөр тутмын жижиг дүнтэй зардлуудад: (ажилчдын унааны зардал, шуудан холбооны хөлс, зарим бичиг хэргийн зүйлийн төлбөр гэх мэт ) тэр болгон чек бичих нь цаг хугацаа, зардлыг ихээр шаардаж байдаг.

Иймд тухайн байгууллагууд нь бага хэмжээний төлбөрт чек бичихээс зайлсхийж ихэвчлэн нэг сараас дээшгүй хугацаанд хийгдэх төлбөрийн нийт дүнг урьдчилан тооцоолсны үндсэн дээр түүнд тохирсон чек бичиж, жижиг мөнгөн санг байгуулдаг байна.

Page 19: Бүлэг1

Бэлэн мөнгөний илүүдэл ба дутагдлын бүртгэл

Мөнгөний нярав бэлэн мөнгөөр төлбөр хийх мөнгөн орлого хүлээн Авах явцдаа анхааралгүй хандсанаас тухайн өдрийн эцэст тоологдсон бэлэн байгаа мөнгө нь байх ёстой хэмжээнээс зөрөх(илүүдэх ба дутах) явдал гардаг. Энэ тохиолдолд мөнгөний илүүдэл ба дутагдал дансыг нээж хөтлөнө.

Хэрэв тоологдсон үлдэгдэл нь байх ёстой хэмжээнээс дутуу байвал энэ дансны дебет илүү байвал кридетид бичнэ.

Page 20: Бүлэг1

Жишээ нь:Компани 8-сарын 5нд 12000 төгрөгийн борлуулалт бэлнээр хийсэн ба энэ өдөр зарлагын гүйлгээ хийгээгүй, эхний үлдэгдэлгүй байв. Өдрийн эцэст бэлэн мөнгийг тоолоход А. 12500 төгрөг эсвэл Б. 11200 төгрөг байжээ гэвэл тохиолдол тус бүрл дараах бичилтийг хийнэ.

А. Мөнгөний илүүдэл 12500-12000=500 төг Мөнгөн хөрөнгө 12500

мөнгөний илүүдэл ба дутагдал 500Борлуулалт 12000

Б. Бэлэн мөнгөний дутагдал 12000-11200=800 төг мөнгөн хөрөнгө 11200

мөнгөний илүүдэл ба дутагдал 800 борлуулалт 12000

Энэ данс нь тайлангийн хугацааны эцэст хаагдах бөгөөд хэрэв дебет үлдэгдэлтэй байвал: Авлага/бусад зардал 800

Мөнгөний илүүдэл ба дутагдал 800Кредит үлдэгдэлтэй байвал:

Мөнгөний илүүдэл ба дутагдал 500 Бусад орлого 500

гэсэн дансдын харилцаа гарна.

Page 21: Бүлэг1

Лекц 2. Банкны зохицуулалт

Чекийн дансаар гүйлгээ хийж байгаа тохиолдолд банк, компиани хоёр тус тусын баримтаар хөтөлсөн бүртгэлээ тодорхой хугацааны эцэст тулгаж үзэхэд үлдэгдэл нь зөрөөгүй байж болно. Доорхи хүчин зүйлсийн улмаас банкны тайлангийн үлдэгдэл мөнгөн хөрөнгийн бүртгэлийн үлдэгдэлтэй тохирохгүй байх явдал цөөнгүй гардаг.

Замд яваа хадгаламж Төлбөр хийгдээгүй чек Хүрэлцээгүй сантай чек Банкны үйлчилгээний хөлс Хүний орлого Банкны кредит буюу цуцлуулсан авлага Алдаа

Page 22: Бүлэг1

Замд яваа хадгаламж

Компани зарим тохиолдолд орлогын мөнгийг сарын эцсийн өдөр, эсвэл банк гүйлгээгээ хаасны дараа автомат хүлээн авагчаар дамжуулан банкин дахь чекийн дансандаа явуулдаг. Үүнийг банк дараагийн сарын эхний өдөр бүртгэнэ. Иймд үлдэгдлээ тохируулах үүднээс замд яваа хадгаламжийг банкны үлдэгдэл дээр нэмнэ.

Page 23: Бүлэг1

Төлбөр хийгдээгүй чек

Компани чек бичээд түүнийг өөрийн данснаас хассан боловч банк түүгээр төлбөр хийж бүртгээгүй, өөрөөр хэлбэл байгууллагын чекийн данснаас уг мөнгийг хасаагүй байх тохиолдол олон бий. Иймд төлбөр хийгдээгүй чекийг банкны үлдэгдлээс хасч бүртгэнэ.

Page 24: Бүлэг1

Хүрэлцээгүй сантай чек

Худалдан авагчаас хүлээн авсан чекийн нийт дүнгээр компани мөнгөө нэмэгдүүлэх бичилт хийдэг ба харин уг чек нь банкинд очоод төлөгдөхгүй буюу харилцагчийн мөнгө хүрэхгүй байх тохиолдол гардаг. Иймд хүрэлцэхгүй сантай чекийг компанийн бүртгэлийн үлдэгдлээс хасна.

Page 25: Бүлэг1

Банкны үйлчилгээний хөлс

Банк нь үйлчлүүлэгч байгууллагын авлагыг цуглуулж, түүний дансанд оруулсан, чек хэвлэж өгсөн, чекийн дансны мөнгө хүрэлцэхгүй тохиолдолд гүйлгээ хийсэн зэрэг үйлчилгээ үзүүлсэнийхээ төлөө үйлчилгээний хөлсийг суутгаж авна. Үүнийг байгуулга мөнгөний журналдаа тусгаагүй байдаг тул бүртгэлийн үлдэгдлээс хасч үйл ажиллагааны зардлаар тооцож бүртгэнэ.

Page 26: Бүлэг1

Хүүний орлого

Банк нь үйлчлүүлэгчийг мөнгөө хадгалуулсны нь төлөө чекийн дансны дундаж үлдэгдэлд хүү төлдөг. Энэ нь банкны өрсөлдөөнөөс гарч ирэх бөгөөд олон үйлчлүүлэгчтэй байхын тулд хэрэглэдэг, жижиг бизнесийн урамшуулах аргын нэг юм. (олон улсын практикт томоохон пүүс компаниудын чекийн дансны дундаж үлдэгдэлд хүү бодохыг хуулиар хориглосон байдаг ) үүнийг компанийн бүртгэлд нэмж өгөх бөгөөд тэр хэмжээгээр үйлчлүүлэгч компанийн үйл ажилгааны бус орлогоор тооцогдоно.

Page 27: Бүлэг1

Банкны кредит буюу цуглуулсан авлага

Банк нь үйлчлүүлэгчийн бусдаас авах дансны авлага, авлагын бичиг, түүний хүү зэргийг цуглуулж тэдний дансанд оруулдаг ба үүнийг компани мэдээгүй байх тул мөнгөн орлогын журналд тусгаагүй байдаг. Иймд банкны цуглуулсан мөнгийг хүүний хамт бүртгэлийн үлдэгдэл дээр нэмнэ.

Page 28: Бүлэг1

Алдаа

Банк эсвэл байгууллага нь чекийн дүнг буруу (илүү ба дутуу) бүртгэх явдал тохиолдоно. Аль тал нь ямар дүнгээр алдаа гаргаснаас шалтгаалан үлдэгдлийг хэрхэн зөрүүлсэн байгааг харилцан шалгаж зохицуулна. Энэ мэтчилэнгээр хадгалуулагч (үйлчлүүлэгч компани)-ийн дансанд тусгагдсан тоон дүн үйлчлэгч банкны данс, тооцоонд тодорхойлогдоогүй эсвэл эсрэгээр байж болно. Иймээс эдгээр зөрүүг арилгаж, чекийн дансны зөв үлдэгдлийг тодорхойлох шаардлагатай бөгөөд энэ үйл ажилгааг чекийн дансны зохицуулалт (тохируулга)гэх нэрлэдэг байна.

Page 29: Бүлэг1

Дунд шатны нягтлан бодох бүртгэл

Лекц 32 цагСеминар 32 цагНийт 3 кредит

Page 30: Бүлэг1

Банкны зохицуулалтын тайлан

• Дунд шатны нягтлан бодох бүртгэл хичээлээр Банкны 4-н баганат зохицуулалтын тайланг хийж сурна. Энэ тайланг ихэвчлэн аудиторууд хэрэглэдэг бөгөөд 3 хэлбэрээр гаргадаг юм.

• 1. Дөрвөн баганат банкны тайлан /зөв үлдэгдэл рүү/

• 2. Дөрвөн баганат банкны тайлан /бүртгэлийн үлдэгдэл рүү/

• 3.дөрвөн баганат банкны тайлан / банкны үлдэгдэл рүү/

Page 31: Бүлэг1

Мөнгөн хөрөнгийн эхний үлд

Мөнгөн орлого

Мөнгөн зарлага

Мөнгөн хөрөнгийн эцсийн үлд

Дараах 4 зүйлийг зохицуулна

Page 32: Бүлэг1

Банкны зохицуулалтыг зөв үлдэгдэл рүү шилжүүлэн хийхдээ дараах 2 үндсэн 2 зарчмыг баримтална.

Банкны тайланд тусгагдаагүй боловч бүртгэлд тусгагдсан зүйлийг банкны тайланд тусгах

Бүртгэлд тусгагдаагүй боловч банкны тайланд тусгагдсан зүйлийг бүртгэлд тусгах

Page 33: Бүлэг1

Х компаниДөрвөн баганат банкны зохицуулалтын тайлан

/зөв үлдэгдэл рүү шилжүүлэх арга/

Эхний үлдэгдэл

Мөнгөн орлого

Мөнгөн зарлага

Эцсийн үлдэгдэл

Банкны тал хххх ххххх ххххх ххххх

Замд яваа хадгаламжӨмнөх сар + -

Энэ сард + +

Төлбөр хийгээгүй чек2 сарын өмнөх - -

Өмнөх сар - -

Энэ сарынх + -

Алдаа 1 - -

Зохицуулагдсан үлд

хххх хххх хххх хххх

Page 34: Бүлэг1

Х компаниДөрвөн баганат банкны зохицуулалтын тайлан

/зөв үлдэгдэл рүү шилжүүлэх арга/Эхний үлдэгдэл

Мөнгөн орлого

Мөнгөн зарлага

Эцсийн үлдэгдэл

Компаний тал хххх ххххх ххххх хххххҮйлчилгээний хөлс

Тухайн сарынх + -Өмнөх сарынх боловч энэ сард бүртгэгдсэн

- -

Хүрэлцээгүй сантай чек + -

Авлагын цуглуулалт + +

Алдаа 2 + +Алдаа 3 - +

Зохицуулагдсан үлд хххх хххх хххх хххх

Page 35: Бүлэг1

Алдаа

Алдаа 1: Банк өөр компаний хадгаламжийг андууран бүртгэсэнАлдаа 2: компаний нягтлан бодогч орлогыг дутуу бүртгэсэнАлдаа 3 : компаний нягтлан бодогч зарлагыг илүү бүртгэсэн

Дээрх банкны зохицуулалтын тайлангийн ерөнхий хэлбэр дээр хийгдсэн зохицуулалтыг тайлбарлавал:

Page 36: Бүлэг1

Банкны тайланд хийгдсэн зохицуулалтууд:1. Өмнөх сарын замд яваа хадгаламж нь банкинд энэ

сард бүртгэгдсэн учраас энэ сарын мөнгөн орлогоос хасч өмнөх сарын үлдэгдэл дээр нэмнэ.

2. Энэ сарын замд яваа хадгаламж нь банкинд бүртгэгдээгүй тул энэ сарын мөнгөн орлого дээр нэмж, ингэснээр эцсийн үлдэгдэл нэмэгдэнэ.

3. 2 сарын өмнө бичигдсэн боловч банкаар одоо болтол гүйлгээ хийгдээгүй байгаа чекийн дүнгээр эхний болон эцсийн үлдэгдлийг бууруулна.

4. Өмнөх сард бичигдсэн боловч энэ сард банкаар гүйлгээ хийгдсэн чек нь энэ сарын банкны мөнгөн зарлагад орсон байна. Энэ нь энэ сарын мөнгөн зарлага биш учраас мөнгөн зарлагаас хасч, эхний үлдэгдлийг бууруулна.

Page 37: Бүлэг1

Банкны тайланд хийгдсэн зохицуулалтууд:

5. Энэ сард бичигдсэн боловч банкаар гүйлгээ хийгдээгүй байгаа чекийг компани мөнгөн зарлагад оруулан бүртгэсэн учраас банкны энэ сарын мөнгөн зарлагыг нэмэгдүүлж, эцсийн үлдэгдлийг бууруулна.

6. Банк өөр компаний мөнгөн орлогыг андууран бүртгэсэн учраас мөнгөн орлогыг бууруулж, улмаар эцсийн үлдэгдлийг бууруулна.

Page 38: Бүлэг1

үү

4-н баганат банкны

зохицуулалтыг “Бүртгэлийн үлдэгдэл рүү

шилжүүлэх арга”-р бэлтгэхдээ дараах

зарчмуудыг баримтална.

Үүнд:

2.Банкинд тусгагдсан боловч бүртгэлд

тусгагдаагүй зүйлүүдийг буцаах зохицуулалтыг хийнэ.

Өөрөөр хэлбэл үйлчилгээний хөлс нь банкинд тусгагдсан боловч бүртгэлд тусгагдаагүй учраас уг зарлагын хэмжээгээр мөнгөн

зарлагыг бууруулна. Ингэснээр банкны тайланд тусгагдсан

үйлчилгээний хөлсийг банкинд тусгахгүй байна гэсэн үг.

1.Банкны

үлдэгдлээс бүртгэлийн

үлдэгдэл рүү шилжүүлж

байгаа учраас банкинд

тусгагдаагүй зүйлийг тусгана.

Page 39: Бүлэг1

Х компаниДөрвөн баганат банкны зохицуулалтын тайлан

/бүртгэлийн үлдэгдэл рүү шилжүүлэх арга/

Эхний үлдэгдэл

Мөнгөн орлого

Мөнгөн зарлага

Эцсийн үлдэгдэл

Банкны тал хххх ххххх ххххх ххххх

Замд яваа хадгаламжӨмнөх сар + -

Энэ сард + +

Төлбөр хийгээгүй чек2 сарын өмнөх - -

Өмнөх сар - -

Энэ сарынх + -

Алдаа 1 - -

Page 40: Бүлэг1

Х компаниДөрвөн баганат банкны зохицуулалтын тайлан

/бүртгэлийн үлдэгдэл рүү шилжүүлэх арга/Эхний үлдэгдэл

Мөнгөн орлого

Мөнгөн зарлага

Эцсийн үлдэгдэл

Үйлчилгээний хөлс

- +

Тухайн сарынхӨмнөх сарынх боловч энэ сард бүрдгэгдсэн

+ +

Хүрэлцээгүй сантай чек

- +

Авлагын цуглуулалт

- -

Алдаа 2 - -Алдаа 3 + -Бүртгэл дэх үлдэгдэл

хххх хххх хххх хххх

Page 41: Бүлэг1

Алдаа

Алдаа 1: Банк өөр компаний хадгаламжийг андууран бүртгэсэнАлдаа 2: компаний нягтлан бодогч орлогыг дутуу бүртгэсэнАлдаа 3 : компаний нягтлан бодогч зарлагыг илүү бүртгэсэн

Page 42: Бүлэг1

Дөрвөн баганат Банкны зохицуулалтын тайланг хэрхэн бэлтгэхийг “Сор” компаний жишээгээр авч үзье. “Х”

банкинд чекийн данстай Сор компаний мөнгөн хөрөнгөтэй холбоотой дараах мэдээлэл өгөгджээ.

Банкны тайлан

Эхний үлдэгдэл. 08.01 90000

Хадгаламж 223000

Чек /200400/

Цуглуулсан авлага 16500

Үйлчилгээний хөлс /18300/

Хүрэлцээгүй сантай чек /25800/

Эцсийн үлдэгдэл.08.31 85500

Page 43: Бүлэг1

Хадгаламж

08.01 30300

08.02 39600

08.07 46800

08.14 30900

08.25 25800

08.28 50100

Нийт 223500

Мөнгөн хөрөнгө

Үлд 8/1108000

8/2 396008/7 468008/14 309008/25 258008/28 501008/31 36600дүн 229800

Чек буюу зарлага

08.02 2760008.05 3420008.08 1620008.13 2370008.15 1230008.17 23700Нийт

Чек буюу зарлага

08.19 1860008.24 630008.27 2340008.31 14400

200400

Page 44: Бүлэг1

Анхаарал тавьсанд баярлалаа