1
1.¯ëãýðèéí óòãûã ÿðèëöààðàé. Арсландай мэргэн хаан /үлгэр/ Эрт урьд цагт Арсландай мэргэн хаан гэж байж гэнэ. Тэр хааных адуугаа хонхор дүүрч байвал бүрэн, хонхор дүүрэхгүй бол дутуу байна гэж үздэг байжээ. Бас ардаг хүрэн морьтой юмсанжээ. Гэтэл нэг өдөр адуу нь хонхор дүүрэхгүй байв гэнэ. “Ямар учраас ийм болов?” гэж бодтол гурван чоно идэж гэж санаад, хүрэгч гүүнээс гарсан хүрэн мориороо тэр гурван чоныг хөөж алах гээд явтал нэг чоно нь нөгөө хоёртоо ийн хэлэв гэнэ. -Арсландай мэргэн хаан хүрэгч гүүнээсээ гарсан хүрэн мориороо биднийг хөөж алах гэж байна. Тэр залуу гүүний унага тул гурвуулаа газрын өөд зугатаж байгаад гэнэт уруугаа зугтаавал гүйцэхгүй гэхэд бусад нь зөвшөөрчээ. Маргааш нь Арсландай мэргэн хааныг алах гээд хөөхөд нь эхлээд газрын өөд зугатааж байснаа гэнэт уруугаа зугатаасан тул гүйцсэнгүй гэнэ. Тэгэхээр нь Арсландай мэргэн хаан хүрэн халзан гүүнийхээ унагаар хөөж алахаар бодоод гэртээ иржээ. Гэтэл үүнийг өнөө чоно бас мэдээд бусад хоёртоо: -Арсландай мэргэн хаан хүрэн халзан гүүнийхээ унагаараа биднийг хөөж алах гэж байна. Тэр хөгшин гүүний унага тул газрын уруу зугатааж байгаад гэнэт өөдөө зугатаавал гүйцэхгүй гэхэд мөн нөгөө хоёр чоно нь зөвшөөрч гэнэ. Маргааш нь Арсландай мэргэн хааныг хүрэн халзан гүүнийхээ хүрэн халзан мориор хөөхөд, уруугаа зугатааж байгаад гэнэт өөдөө зугадсан тул гүйцсэнгүй гэнэ. Тэгэхээр Арсландай мэргэн хаан ардаг хүрэн мориороо гурван чоныг хөөж ална гэж бодоод харьж гэнэ. Гэтэл тэр шөнө өнөө чоно: -Арсландай мэргэн хааны адуунд байдаг адсага шиг туранхай ардаг хүрэн морийг идье! гэж нөгөө хоёртоо хэлбэл: -Энэ олон адуун дотор ороод адсага шиг туранхай энэ муу морийг идвэл арай азанд муу болох байх. Иймд аль тарган сувай гүүнээс нь шилж иднэ гээд эс зөвшөөрч гэнэ.

Garwaa bie daalt 3

Embed Size (px)

Citation preview

Page 1: Garwaa bie daalt 3

1.¯ëãýðèéí óòãûã ÿðèëöààðàé. Арсландай мэргэн хаан /үлгэр/ Эрт урьд цагт Арсландай мэргэн хаан гэж байж гэнэ. Тэр хааных адуугаа хонхор дүүрч байвал бүрэн, хонхор дүүрэхгүй бол дутуу байна гэж үздэг байжээ. Бас ардаг хүрэн морьтой юмсанжээ.Гэтэл нэг өдөр адуу нь хонхор дүүрэхгүй байв гэнэ. “Ямар учраас ийм болов?” гэж бодтол гурван чоно идэж гэж санаад, хүрэгч гүүнээс гарсан хүрэн мориороо тэр гурван чоныг хөөж алах гээд явтал нэг чоно нь нөгөө хоёртоо ийн хэлэв гэнэ.-Арсландай мэргэн хаан хүрэгч гүүнээсээ гарсан хүрэн мориороо биднийг хөөж алах гэж байна. Тэр залуу гүүний унага тул гурвуулаа газрын өөд зугатаж байгаад гэнэт уруугаа зугтаавал гүйцэхгүй гэхэд бусад нь зөвшөөрчээ.Маргааш нь Арсландай мэргэн хааныг алах гээд хөөхөд нь эхлээд газрын өөд зугатааж байснаа гэнэт уруугаа зугатаасан тул гүйцсэнгүй гэнэ.Тэгэхээр нь Арсландай мэргэн хаан хүрэн халзан гүүнийхээ унагаар хөөж алахаар бодоод гэртээ иржээ. Гэтэл үүнийг өнөө чоно бас мэдээд бусад хоёртоо:-Арсландай мэргэн хаан хүрэн халзан гүүнийхээ унагаараа биднийг хөөж алах гэж байна. Тэр хөгшин гүүний унага тул газрын уруу зугатааж байгаад гэнэт өөдөө зугатаавал гүйцэхгүй гэхэд мөн нөгөө хоёр чоно нь зөвшөөрч гэнэ.Маргааш нь Арсландай мэргэн хааныг хүрэн халзан гүүнийхээ хүрэн халзан мориор хөөхөд, уруугаа зугатааж байгаад гэнэт өөдөө зугадсан тул гүйцсэнгүй гэнэ. Тэгэхээр Арсландай мэргэн хаан ардаг хүрэн мориороо гурван чоныг хөөж ална гэж бодоод харьж гэнэ. Гэтэл тэр шөнө өнөө чоно:-Арсландай мэргэн хааны адуунд байдаг адсага шиг туранхай ардаг хүрэн морийг идье! гэж нөгөө хоёртоо хэлбэл:-Энэ олон адуун дотор ороод адсага шиг туранхай энэ муу морийг идвэл арай азанд муу болох байх. Иймд аль тарган сувай гүүнээс нь шилж иднэ гээд эс зөвшөөрч гэнэ.