12
PowerPoint Template

Lekts 1

Embed Size (px)

Citation preview

Page 1: Lekts 1

PowerPoint

Template

Page 2: Lekts 1

Cанхүүгийн тогтолцоог бүрдүүлэгч, эдийн засгийн институт, түүний онцлог

Cанхүүгийн тогтолцоог бүрдүүлэгч, эдийн засгийн институт, түүний онцлог

Tөсөв, зээл, даатгал, аж ахуйн нэгж, байгууллагын санхүү, санхүүгийн тогтолцоог бүрдүүлэгч болох нь

Tөсөв, зээл, даатгал, аж ахуйн нэгж, байгууллагын санхүү, санхүүгийн тогтолцоог бүрдүүлэгч болох нь

Page 3: Lekts 1

Санхүүгийн тухай ойлголт

Олон улсын хэллэг болох “finance-финансы” гэдэг үг нь төгсгөх, маргааныг зохицуулах гэсэн утгатай ”finare” гэсэн латин үгнээс гаралтай. Энэ үгнээс үүсэлтэй financia гэдэг үг нь мөнгөн төлбөр гэсэн утга агуулгатай

Санхүү гэдэг нь мөнгөн хөрөнгийг төлөвлөгөөтөйгөөр хуваарилах буюу дахин хуваарилах, ашиглах зорилгоор төрийн мөнгөн хөрөнгийг төвлөрүүлэн хуваарилах эдийн засгийн харилцааны систем юм.

Page 4: Lekts 1

Санхүүгийн тогтолцоо

Мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж хуваарилах хэлбэр, аргаараа харилцан холбоо бүхий нэг төрлийн эдийн засгийн харилцааг санхүүгийн институт гэнэ. Иймд санхүүгийн институт гэдэгт төсөв, татвар, зээлийн салбарын бүх харилцаа хамаардаг. Санхүүгийн институтүүдийн цогц харилцан холбоо, харилцан үйлчлэл нь санхүүгийн тогтолцоо буюу системийг бүрдүүлдэг. Эдгээрийг санхүүгийн тогтолцооны бүтцийн нэгжүүд гэнэ.

Page 5: Lekts 1

Төрийн санхүүгийн ажиллагаа

Энэ нь нийгэм эдийн засгийн хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх, улсынхаа удирдлага, батлан хамгаалах, аюулгүй байдлыг хангах зорилгоор мөнгөн хөрөнгийн нөөцийг төлөвлөгөөтэйгөөр хуримтлуулах, хуваарилах, ашиглах чиг үүргийг төрөөс хэрэгжүүлдэг үйл ажиллагаа юм.

Page 6: Lekts 1

Санхүүгийн үйл ажиллагаа зайлшгүй гэдэг нь дараах хоёр нөхцлөөр харагдана. Үүнд:

- Хуваарилалт, дахин хуваарилалт нь мөнгөний тусламжтайгаар мөнгөн хэлбэрээр явагддаг.

- Үйлдвэрлэлийн явцад аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд мөнгөн хөрөнгө байнга бий болдог.

Page 7: Lekts 1
Page 8: Lekts 1

Хуваарилалтын зорилго нь батлагдсан төсвийн дагуу шаардлагатай мөнгөн хөрөнгийг цуглуулж зориулалтын дагуу хуваарилахад оршино.

Хяналтын зорилго нь хуваарилалтын үйл ажиллагааг хууль зүйн дагуу ажиллаж байгаа эсэх, зориулалтын дагуу зохистой ашиглаж байгаа эсэхийг хянахад оршдог.

Page 9: Lekts 1

Төр нь санхүүгийн бодлогоо хэрэгжүүлэх хэд хэдэн аргуудтай бөгөөд тэдгээрийг төр ямар субъекттэй уг харилцаанд оролцож байгаа болон мөнгөн хөрөнгийг цуглуулж, хуваарилах нөхцөлөөс шалтгаалан 2 ангилдаг.

Page 10: Lekts 1

Төрийн мөнгөний бодлого

Төрийн санхүүгийн бодлого гэдэг нь үйлдвэрлэлийн бодит хэмжээг нэмэгдүүлэх, инфляцийг хянах, ажил эрхлэлтийн түвшинг дээшлүүлэх зэрэгт чиглэгдсэн засгийн газрын зардал болон татвар ноогдуулалтын хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний нийлбэр цогц юм. Санхүүгийн бодлогын субъект нь төрийн байгууллагууд болдог бол объект нь нийгмийн харилцаанд оролцогчдын орлого зарлага болдог.

Page 11: Lekts 1
Page 12: Lekts 1

• Санхүүгийн стратеги нь эдийн засаг нийгмийг тодорхой хөгжилд хүргэхийн тулд ирээдүйд шийдвэрлэх том хэмжээний хөтөлбөр төсөл юм.

• Санхүүгийн тактик нь нийгэм эдийн засгийн тодорхой үе шатнаас богино хугацаанд шийдвэрлэх асуудалуудыг хэлнэ.