53
Санхүүгийн эрх зүй хичээлийн лекц Багш Ч.Дүүрэнбилэг Лекц 2 Лекц 3 Лекц 4 Лекц 5

Sanhuugiin erx zui lekts

Embed Size (px)

Citation preview

Page 1: Sanhuugiin erx zui lekts

Санхүүгийн эрх зүй хичээлийн лекц

Багш Ч.Дүүрэнбилэг

Лекц 2 Лекц 3 Лекц 4 Лекц 5

Page 2: Sanhuugiin erx zui lekts

PowerPoint

TemplateСанхүүгийн эрх зүйн ойлголт,

зохицуулах зүйл, арга , эх сурвалж, субьект

Лекц № 2

Page 3: Sanhuugiin erx zui lekts

Лекцийн хүрээнд ...

Санхүүгийн эрх зүйн ойлголт, зохицуулах зүйл, арга

Санхүүгийн эрх зүйн эх сурвалж, субьект

Page 4: Sanhuugiin erx zui lekts

өөрийн институудаас бүрдсэн тогтолцоот

ой байх

өөрийн

зохицуулалтын

аргатай

өөрийн зохицу

улах зүйлтэ

йЭдгээр нөхцөл нь санхүүгийн эрх зүйг бие даасан эрх зүй бөгөөд

Монгол Улсын эрх зүйн тогтолцооны

салшгүй бүрэлдэхүүн хэсэг болохыг баталдаг

Санхүүгийн эрх зүй гэдэг нь төрөөс зорилго чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай мөнгөн хөрөнгийг цуглуулах, хуваарилах болон ашиглах явцад үүссэн нийгмийн харилцааг зохицуулж буй эрх зүйн хэм хэмжээний цогц юм.

Page 5: Sanhuugiin erx zui lekts

Тусгай анги

• төсөв, улсын орлого зарлага,зээл, даатгал, төлбөр мөнгөний эргэлт, хөрөнгө оруулалт, валютын систем зэрэг харилцааг зохицуулж буй хэм хэмжээ буюу дэд салбар институт хамаардаг

Ерөнхий анги

• санхүүгийн үйл ажиллагааны нийтлэг зарчим, эрх зүйн хэлбэр, арга, тогтолцоо эрх зүйн субъектын онцлог, үндсэн шинж, хяналт зэрэг асуудал хамаарна

Page 6: Sanhuugiin erx zui lekts

Санхүүгийн эрх зүйн зохицуулах зүйл нь төрийн зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн, мөнгөн хөрөнгийн нэгдсэн сангаар дамжуулан хэрэгжүүлж байгаа мөнгөн хөрөнгийг хуримтлуулах, хуваарилах, ашиглах үйл ажиллагааны хүрээнд үүсч буй нийгмийн харилцаа юм.

Санхүүгийн эрх зүйн зохицуулах зүйл нийгмийн харилцаа, агуулга, мөн чанараар нь:

• Төрийн санхүүгийн үйл ажиллагааны чиг үүрэгтэй холбоотой харилцаа

• Субьектууд хоорондох харилцаа

• Эдийн засгийн агуулгаар ангилсан харилцаа

• Санхүүгийн эрх зүйн институтуудын эрх зүйн зохицуулалтын байдлаар үүссэн харилцаа гэж ангилна.

Page 7: Sanhuugiin erx zui lekts

Төрийн санхүүгийн үйл ажиллагааны чиг үүрэгт:

• мөнгөн хөрөнгийг хуримтлуулах чиг үүрэгтэй холбоотой харилцаа /татвар, хураамж, гадаадын зээл тусламжийн орлого г.м/

• мөнгөн хөрөнгийн нөөцийг хуваарилах чиг үүрэгтэй холбоотой харилцаа /татаас, санхүүгийн дэмжлэг г.м/

• санхүүгийн нөөцийг ашиглах чиг үүрэгтэй холбоотой харилцаа

• санхүүгийн нөөцийн хөдөлгөөнд хяналт тавих чиг үүрэгтэй холбоотой харилцаа

• мөнгөн тэмдэгт гүйлгээнд гаргах чиг үүрэгтэй холбоотой харилцаа

Page 8: Sanhuugiin erx zui lekts

Санхүүгийн эрх зүйн харилцаанд оролцогч субьектэд

• Төрийн санхүүгийн үйл ажиллагааг хэрэгжүүлэгч байгууллага ба иргэн хуулийн этгээдийн хооронд үүссэн харилцаа

• Төрийн санхүүгийн үйл ажиллагааг хэрэгжүүлэгч байгууллага, тэдгээрийн хоорондын харилцаа

Page 9: Sanhuugiin erx zui lekts

Санхүүгийн харилцаа / хуваарилалтын шинжтэй харилцаа, төсвийн санхүүжилт, татвар төлүүлэх г.м/

Санхүүгийн бус харилцаа/уг харилцаанд санхүүгийн хяналт шалгалт хэрэгжүүлэх, төсвийн хууль батлах г.м/

Санхүүгийн эрх зүйн зохицуулах зүйлийг эдийн

засгийн агуулгаар нь

Page 10: Sanhuugiin erx zui lekts

Санхүүгийн эрх зүйн зохицуулалтын арга

Санхүүгийн эрх зүйн зохицуулалтын үндсэн арга нь засаглан захирах арга байдаг. Энэ аргын гол мөн чанар нь төрийн санхүүгийн үйл ажиллагааны хүрээнд үүссэн аливаа асуудлыг нэг талын хүсэл зорилгоор шийдвэрлэдэг явдал юм.

Тухайн асуудлыг шийдвэрлэдэг субьект нь төр, түүний эрх олгосон байгууллага, албан тушаалтан байдаг.

Page 11: Sanhuugiin erx zui lekts

• Санхүүгийн эрх зүйн арга нь императив /захирамжилсан/ шинжтэй.Уг арга нь хууль, хуульчилсан актаар тогтоон тодорхойлсон тохиолдолд өөрсдийн үүргийг хэрэгжүүлдэг.Тухайлбал: татвар төлөх, санхүүгийн хяналт шалгалтыг хэрэгжүүлэх г.м

• Санхүүгийн эрх зүйн арга комформист шинжтэй. Энэхүү арга нь санхүүгийн эрх зүйн харилцааны этгээд санхүүгийн харилцаанд өөрийн хүсэл санаачилгаар бус төрийн байгууллагын эрх зүйн хэм хэмжээний актын үндсэн дээр оролцдог. Татвар төлөгч хуульд заасан хугацаанд татварын байгууллагад хандах, хуульд заасны дагуу татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх г.м

Page 12: Sanhuugiin erx zui lekts

Санхүүгийн эрх зүйн эх сурвалж

• Санхүүгийн эрх зүйн эх сурвалж гэдэг нь санхүүгийн бодлогын хүрээнд төрийн эрх бүхий байгууллагаас эрх зүйн хэм хэмжээ тогтоосон акт буюу санхүүгийн эрх зүйн харилцааг зохицуулж байгаа эрх хэм хэмжээний илрэн гарах гадаад хэлбэр юм.

Page 13: Sanhuugiin erx zui lekts

Санхүүгийн эрх зүйн харилцааны субъект

Санхүүгийн эрх зүйн харилцааны субъект гэдэг нь төрийн санхүүгийн үйл ажиллагааны явцад үүссэн нийгмийн харилцаанд тодорхой эрх эдэлж,үүэрэг хүлээж түүнээс үүдэн гарах хууль зүйн үр дагаврыг хариуцах чадвар бүхий оролцогчдыг хэлнэ.

Субъект

Төр

ААНБТББ

Иргэн

Page 14: Sanhuugiin erx zui lekts

- Төр нь төрийн өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах бүрэн эрх эдлэх бөгөөд санхүүгийн эрх зүйн харилцаанд оролцохдоо төрийн эрх барих болон захиргааны байгууллагаар дамжуулан оролцдог.

- Аж ахуйн нэгж байгууллага. Эдгээр нь төсөвт албан татвар, төлбөр хураамж төлөх буюу төсвөөс төрийн болон орон нутгийн өмчийн аж ахуйн нэгж, байгууллагыг санхүүжүүлэх явцад санхүүгийн эрх зүйн харилцаанд оролцдог.

Page 15: Sanhuugiin erx zui lekts

• Төрийн бус байгууллагын тухай хуулинд зааснаар төрийн мэдлийн төсөл хэрэгжүүлэхэд улсын төсвөөс хөрөнгө олгох, гишүүний татвар, хандиваас олсон орлогыг татвараас чөлөөлөх зэрэг санхүүгийн харилцаанд оролцоно.

• Монгол улсын болон гадаадын иргэд, харъяалалгүй хүн хуулийн дагуу албан татвар, төлбөр, хураамж хураалгах, хадгаламжинд мөнгө хадгалуулах, хонжворт сугалаа авах, даатгал хийлгэх зэрэг санхүүгийн харилцаанд оролцдог. Ер нь иргэд татварын ба татварын бус хоёр аргаар албан татвар, төлбөр, хураамж хураалгах бөгөөд энэ нь тэдгээрийн санхүүгийн харилцааны субъект болох үндэслэл нь болдог.

Page 16: Sanhuugiin erx zui lekts

PowerPoint

TemplateСанхүүгийн хяналт шалгалт

Лекц № 3

Page 17: Sanhuugiin erx zui lekts

Лекцийн хүрээнд ...

Санхүүгийн хяналт шалгалтын ойлголт

Санхүүгийн хяналт шалгалтын төрөл, хэлбэр, арга

Page 18: Sanhuugiin erx zui lekts

Санхүүгийн хяналт шалгалтыг төрийн эрх барих дээд болон гүйцэтгэх байгууллага, орон нутгийн өөрөө удирдах ёсны

байгууллагаас хууль тогтоомжийн үндсэн дээр хэрэгжүүлнэ.

Санхүүгийн хяналт шалгалт нь: • Хуулийн этгээд, иргэдээс санхүүгийн үйл ажиллагаа

явуулахдаа санхүүгийн сахилгыг баримтлах нөхцлийг хангах• Санхүүгийн эрх зүйн харилцаанд оролцогчдын үйл

ажиллагаан дах төрийн хууль тогтоомжийн биелэлтийг хянаж шалгах

• Аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн үйл ажиллагааны үр дүнг сайжруулах, боловсронгуй болгоход нөлөөлөх

• Төрийн удирдлагын зардлыг хямдруулах, татвар төлөгчдөөс хуримтлуулсан мөнгөн хөрөнгийг үр ашигтай зарцуулах

• Хууль тогтоомж зөрчих явдлаас урьдчилан сэргийлэх зорилготой

Page 19: Sanhuugiin erx zui lekts

Санхүүгийн хяналт шалгалт гэдэг нь төрийн санхүүгийн үйл ажиллагааны явцад дотоодын нийт бүтээгдэхүүн, түүний

бүрэлдэхүүн хэсэг үндэсний орлогын хуримтлал хуваарилалт, дахин хуваарилалтын явцад тавьдаг хяналт шалгалтыг нэг

үндсэн төрлийг хэлнэ. Санхүүгийн хяналт шалгалт нь:

Төрийн мөнгөн

хөрөнгийн зарцуулалтыг

хянах

Төрийн мөнгөн

хөрөнгийн нөөцийг цаг хугацаанд нь

бүрэн хэмжээгээр

хуримтлуулж байгаа эсэхийг

шалгах

Санхүүгийн тогтолцооны

бүхий л салбарт орлого,

зарлагыг хууль ёсоор явуулж

байгаа эсэхийг хянаж шалгах

Тайлан тооцооны

журмыг сахин биелүүлж

байгаа эсэхийг хянах чиг үүргийг

хэрэгжүүлнэ.

Page 20: Sanhuugiin erx zui lekts

Санхүүгийн хяналт шалгалт нь дараах үндсэн зарчимтай.

Санхүүгийн

хяналт шалгалта

д олон нийтийг

татан оролцуу

лах

Хууль дээдлэх Ил тод байх

Бодитой байх

Санхүүг

ийн хяналт

шалгалт зорилго, чиглэлтэй байх

Page 21: Sanhuugiin erx zui lekts

Төрийн санхүүгийн үйл ажиллагааны явц, үр дүнг тодорхойлох, энэ явцад илэрсэн дутагдлыг засаж, сайжруулахад ашиглах, нөлөөлөх хэрэгслүүдийг бүхэлд санхүүгийн хяналт шалгалтын арга гэнэ.

Санхүүгийн хяналт шалгалт дараах аргуудтай байдаг.Үүнд:

• Мониторингийн буюу ажиглалтын арга

• Шалгалтын арга буюу төрийн эрх бүхий байгууллагаас санхүүгийн хууль тогтоомж болон төлөвлөгөөний биелэлт, үр дүнг тодорхойлж дутагдалыг арилгахын тулд хийгддэг.

• Судалгааны арга

• Шинжилгээний /аналитик/ арга нь

• Шалган байцаах арга

Page 22: Sanhuugiin erx zui lekts

Аж ахуйн нэгж

байгууллагын

санхүүгийн үйл

ажиллагааны

хамрах хүрээ,

үйлчлэх хугацааг

харгалзан

Урьдчилсан

Явцын

Төгсгөлийн

Page 23: Sanhuugiin erx zui lekts

• Урьдчилсан хяналт шалгалт мөнгөн хөрөнгийн санг

хуримтлуулах , хуваарилах, ашиглах үйл ажиллагааны өмнө

хийгддэг хяналт шалгалт юм.

• Явцын хяналт шалгалт санхүүгийн үйл ажиллагаа хэрэгжих

явцад хийгддэг хяналт шалгалт юм.

• Төгсгөлийн хяналт шалгалт санхүүгийн үйл ажиллагаа

дууссаны дараа хэрэгжих хяналт шалгалт юм.

Page 24: Sanhuugiin erx zui lekts

Санхүүгийн хяналт шалгалтыг хамаарах субъект, хэрэгжүүлэх байгууллага зэргийг үндэслэн:

Хөндлөнгийн хяналт шалгалт

• Төрийн эрх бүхий байгууллагаас харъяалал үл харгалзан холбогдох аж ахуйн нэгж, байгууллагад хийж буй шалгалт

Дотоод хяналт шалгалт

• Харъяалах дээд шатны байгууллагаас доод шатныхаа байгууллага, аж ахуйн нэгжид хийж байгаа хяналт шалгалт

Page 25: Sanhuugiin erx zui lekts

Санхүүгийн хяналт нь бусад төрлийн хяналт шалгалтаас үйлчлэх хүрээ, хамрах объект, субъектээрээ ялгаатай

Объектод нь улсын төвлөрсөн төсөвт татвар төлдөг аж ахуйн нэгж байгууллага, иргэний санхүү түүний үйл ажиллагаа хамаарна.

Субъект нь санхүүгийн эрх зүйн харилцаанд оролцдог аж ахуйн нэгж, байгууллага, иргэн нөгөө талаас санхүүгийн хянан шалгах байгууллага юм.

Page 26: Sanhuugiin erx zui lekts

• Санхүүгийн хяналт шалгалтыг аж ахуйн нэгж, байгууллагуудын санхүүгийн үйл ажиллагааг хэрхэн хамарч байгаагаар нь иж бүрэн, хэсэгчлэн шалгах гэж ангилна.

• Тухайн аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн үйл ажиллагааны бүхий л талыг хамран гүйцэтгэх шалган байцаалтыг иж бүрэн гэнэ.

• Тухайн байгууллагын санхүүгийн үйл ажиллагааны тодорхой нэг төрөл хэсэг буюу орон тоо, цалин, хөрөнгө оруулалтын санхүүжилт зэрэг тодорхой нэг буюу хэд хэдэн асуудлаар тус тусад нь шалгахыг хэсэгчлэн шалгах гэнэ.

Page 27: Sanhuugiin erx zui lekts

Санхүүгийн хяналт шалгалтыг хэрэгжүүлэх үндсэн аргаар нь шалгалт, шалган байцаалт гэсэн төрөлд ангилна

• Төрийн эрх бүхий байгууллагаас санхүүгийн хууль тогтоомж, санхүүгийн төлөвлөгөөт даалгаврын биелэлт, тухайн байгууллага хууль, бусад шийдвэрийг хэрхэн биелүүлж ямар үр дүнд хүрч байгааг нь тодорхойлж илэрсэн зөрчлийг арилгаж засахын тулд шалгалт явуулдаг

• Санхүүгийн хяналт шалгалтын зонхилох хэлбэр бөгөөд аж ахуйн нэгж, байгууллагын аж ахуй, санхүүгийн үйл ажиллагаа, эд хөрөнгийн ашиглалт, хадгалалт, хамгаалалт, зарцуулалт нь хууль тогтоомжийн дагуу зүй зохистой явагдаж байгаа эсэхийг тодорхойлох зорилгоор шалган байцаалт хийгдэнэ.

Page 28: Sanhuugiin erx zui lekts

PowerPoint

TemplateТөсвийн эрх зүйн зохицуулалт

Лекц № 4

Page 29: Sanhuugiin erx zui lekts

Лекцийн агуулга

Төсвийн ойлголт, зохицуулах зүйл,

Төсвийн байгууламж, төсвийн тогтолцоо

Төсвийн орлого, зарлагa

1

2

4

33

Төсвийн эрх зүйн харилцаа, хэм хэмжээ

Page 30: Sanhuugiin erx zui lekts

Төсвийн тухай ойлголт

• “Төсөв” гэж төрийн чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүгийн эх үүсвэрийг бий болгох зорилгоор төрийн мэдэлд хуримтлуулан хуваарилж, зарцуулах хөрөнгө, орлого, зарлага, өр, төлбөр, санхүүгийн амлалт болон үүрэг, тэдгээртэй холбогдсон санхүүгийн үйл ажиллагаа, хэрэгжүүлэх арга хэмжээ, түүнд шаардагдах орц, хүрэх үр дүнгийн нийлбэр цогцыг хэлнэ.

Page 31: Sanhuugiin erx zui lekts

Төсвийн эрх зүй гэдэг нь МУ-ын төсвийн байгууламж, төсвийн орлого зарлагын бүрэлдэхүүн, тэдгээрийг хуваарилах журам, төрийн ба орон нутгийн эрх бүхий байгууллагуудын эрх хэмжээ, төсвийн процесс, түүний зохих үе шат дахь үйл ажиллагаа зэргийг зохицуулж байдаг санхүүгийн эрх зүйн хэм хэмжээнүүдийн нийлбэр цогц юм. Төсвийн эрх зүйн харилцаанд

- МУ-ын төсвийн байгууламж буюу төсвийн тогтолцоо, түүний бүтэц, төрөл зарчмыг тогтоох

- Төсвийн орлого зарлага, тэдгээрийн бүрэлдэхүүн, орлого зарлагыг хуваарилах

- Төсвийн салбар дахь төрийн болон орон нутгийн өөрөө удирдах байгууллагууд төсвийн эрх мэдлээ хэрэгжүүлэх

- Төсвийн төсөл зохиох, хянан хэлэлцэх батлах, түүний гүйцэтгэлийг хангаж тайлагнах явцад үүссэн харилцаа тус тус хамаарна.

Page 32: Sanhuugiin erx zui lekts

аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-аас баталсан, тухайн шатны төсөвт харьяалагдах ерөнхийлөн захирагчийн бүрдүүлж, хуваарилан зарцуулах төсөв

УИХ-аас баталсан, ЗГ болон улсын төсөвт харьяалагдах төсвийн ерөнхийлөн захирагчийн бүрдүүлж, хуваарилан зарцуулах төсөв

улсын төсөвулсын төсөв

макро эдийн засгийн таамаглалд нийцүүлж, тухайн төсөв хэрэгжих жилд хууль тогтоомж, эсхүл төрийн бодлогод өөрчлөлт орохгүй байхаар тооцсон төсвийн тооцоо

суурь түвшинд үндэслэсэн төсөв

суурь түвшинд үндэслэсэн төсөв

орон нутгийн төсөв

орон нутгийн төсөв

Page 33: Sanhuugiin erx zui lekts

Төсвийн бүтэц \шатлал\

Нэгдсэн төсөв

Улсын төсөв

Орон нутгийн

төсөвАймаг

нийслэл,

сум, дүүргийн

төсөв

Нийгмийн

даатгалын

сангийн төсөв

Хүний хөгжил сангийн

төсөв

Page 34: Sanhuugiin erx zui lekts

Төсвийг дор дурдсаны дагуу ангилна

төсвийн шатлалаар

төсвийн захирагчаар

ЭЗ-ын ангиллаар

хөтөлбөрөөр

арга хэмжээгээрсанхүүжүүлэх эх

үүсвэрээр

Анхдагч ангилал

Page 35: Sanhuugiin erx zui lekts

Төсвийн эрх зүйн харилцаанд оролцогчдод нөлөөлөх шинжээр нь төсвийн эрх зүйн хэм хэмжээг үүрэг болгосон, хориглосон, эрх олгосон хэм хэмжээ гэж ангилна.

- Үүрэг болгосон хэм хэмжээ нь субъектын идэвхитэй зан үйлийг зохицуулах буюу тодорхой үйл ажиллагаа хийхийг үүрэг болгоно.

- Хориглох хэм хэмжээ нь төсвийн сахилга хууль ѐсыг зөрчих үйлдэл хийхгүй байхыг үүрэг болгодог.

- Эрх олгосон хэм хэмжээ нь аливаа субъект хууль тогтоомжоор тогтоосон хүрээнд төсвийн харилцаанд оролцогч бие даан тодорхой үйл ажиллагаа явуулах эрх олгодог.

Page 36: Sanhuugiin erx zui lekts

ПроцессынМатериаллаг

Төсвийн эрх зүйн хэм хэмжээг зохицуулж буй нийгмийн харилцааны

агуулгаар

МУ-ын төсвийн байгууламж, төсвийн орлого, зарлага, тэдгээрийн төрлүүд, тухайн эрх зүйн субектууд тэдний эрх хэмжээ болон холбогдох бусад харилцааг зохицуулдаг.

төсвийн эрх зүйн субъектуудын материаллаг эрхийг хэрэгжүүлэх зохион байгуулалт эрх зүйн хэлбэрийг тогтоодог.

Page 37: Sanhuugiin erx zui lekts

Төсвийн байгууламж

Монгол улсын төсвийн байгууламж нь тус улсын төсвийн нэгдсэн тогтолцоо, түүний зарчим, мөн чанар, бүтэц, төсвүүдийн хоорондын орлого зарлагыг хуваарилах энэ явцад баримтлах зарчим, орлого, зарлагын бүтэц хэлбэрийг хамарсан санхүүгийн эрх зүйн институт юм.

• “төсвийн орлого” гэж хууль тогтоомжийн дагуу улсын болон орон нутгийн төсөв бүрдүүлэх орлого, төсвийн байгууллагын өөрийн үйл ажиллагааны орлогыг хэлнэ

• “төсвийн зарлага” гэж төсөв захирагчийн үйл ажиллагаа, хэрэгжүүлэх хөтөлбөр, төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхээр батлагдсан төсвөөс хуваарилан, зарцуулах хөрөнгийг хэлнэ

Page 38: Sanhuugiin erx zui lekts

Татварын бус орлогоТатварын орлого

Төсөвт оруулж байгаа орлогын эх үүсвэрийн

төрөл хэлбэрийг харгалзан

Татварын ерөнхий хуулиар тогтоосон албан татвар, төлбөр, хураамжаас бүрдэнэ.

Татварын бус орлого нь төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн төрийн болон орон нутгийн өмчид ногдох хувьцааны ногдол ашиг, төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийг ашигласны төлбөр, төрийн болон орон нутгийн өмчийг хувьчилсан, худалдсан, түрээслэсний орлого, торгуулийн орлого, төсвийн байгууллагын туслах үйл ажиллагааны орлого, ЗГ-ын газрын зээллэг, тусламж болон хууль тогтоомжийн дагуу төсөвт төвлөрүүлэх бусад орлогоос бүрдэнэ.

Page 39: Sanhuugiin erx zui lekts

Төсвийн зарлага нь

- урсгал зардал

- хөрөнгийн зардлаас бүрдэнэ.

Төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжийн өөрөө санхүүжүүлснээс бусад хэлбэрээр төрийн болон орон нутгийн өмч бий болгох, худалдан авах, хуулийн этгээд үүсгэн байгуулах зардал, хувь оролцоо, дүрмийн санд оруулсан хөрөнгө, түүнтэй холбогдсон бүх төрлийн санхүүгийн хэрэгсэл нь тухайн шатны төсвийн зарлага байна.

Page 40: Sanhuugiin erx zui lekts

Төсвийн үйл ажиллагаа дараах үеэс бүрэлдэнэ.

Тайлан гаргаж батлах

Төсвийн гүйцэтгэлийг зохион байгуулах

Төсвийн төслийг хянан батлах

Төсвийн төсөл зохиох

IV үе

III үе

II үе

I үе

Page 41: Sanhuugiin erx zui lekts

PowerPoint

TemplateТатварын эрх зүй

Лекц № 5

Page 42: Sanhuugiin erx zui lekts

Лекцийн агуулга

Татварын эрх зүйн ойлголт

Татварын эрх зүйн эх сурвалж

Татварын эрх зүйн харилцаа эрх зүйн зохицуулалт

1

2

4

33

Татварын тогтолцоо

Page 43: Sanhuugiin erx zui lekts

Монгол улсын татварын эрх зүй нь татварын тогтолцоо, албан татвар хураамж, төлбөрийн нийтлэг зарчим, татвар төлөгчийн эрх үүрэг, хариуцлага, улсын татварын алба, татварын байцаагчийн үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тодорхойлж, эдгээрийг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

Татварын хууль тогтоомж нь үндсэн хуульд нийцүүлэн баталсан татварын тухай хууль тогтоомж болон тэдгээрт нийцүүлэн гаргасан эрх зүйн бусад актаас бүрдэнэ.

Page 44: Sanhuugiin erx zui lekts

Татварын бүрэлдэхүүн

МУ-ын татвар

Page 45: Sanhuugiin erx zui lekts

• Хууль тогтоомжийн дагуу хувь хүн, хуулийн этгээдийн орлого, эд хөрөнгө, бараа, ажил, үйлчилгээнд тодорхой хугацаанд тогтоосон хувь, хэмжээгээр ногдуулж, хариу төлбөргүйгээр улс, орон нутгийн төсөвт оруулж байгаа мөнгөн хөрөнгийг албан татвар гэнэ.

• Төрийн зохих байгууллагаас хувь хүн, хуулийн этгээдэд хууль тогтоомжийн дагуу үйлчилсний төлөө тэднээс тухай бүр авч улс, орон нутгийн төсөвт оруулж байгаа мөнгөн хөрөнгийг хураамж гэнэ.

• Төрийн өмчийн газар, түүнчлэн газрын хэвлий, эрдэс баялаг, ой, ургамал, рашаан, усны нөөц ашиглуулсны, агаар, ус, хөрс бохирдуулсны, ан амьтан агнуулсны төлөө хувь хүн, хуулийн этгээдээс авч улс, орон нутгийн төсөв, тусгай зориулалтын санд төвлөрүүлж байгаа мөнгөн хөрөнгийг төлбөр гэнэ.

Page 46: Sanhuugiin erx zui lekts

Шууд бус татвар Шууд бус татварыг хувь хүн, хуулийн этгээдийн

үйл ажиллагааны үр дүнгээс үл хамаарах

тодорхой нэрийн бараа, үйлчилгээний нэр төрөлд тогтооно.

Шууд татварШууд татварыг хувь хүн,

хуулийн этгээдийн орлого, ашгийн хэмжээ

болон эд хөрөнгийн үнийн дүнгээс шууд

хамааралтайгаар тогтооно.

Албан татвар

Page 47: Sanhuugiin erx zui lekts

Орон нутгийн татвар Аймаг, нийслэлийн

ИТХ-аас хувь хэмжээг нь тогтоож тухайн нутаг

дэвсгэрт үйлчлэх татварыг хэлнэ.

Улсын татварУИХ, ЗГ-аас хувь

хэмжээг тогтоосон бөгөөд МУ-ын нутаг дэвсгэрт

нийтлэг үйлчлэх татварыг хэлнэ

Татвар

Татвар ногдох зүйлд орлого, эд хөрөнгө, бараа, ажил, үйлчилгээ, тодорхой эрх, газар, түүний хэвлий, байгалийн баялаг, ашигт малтмалын нөөц, агаар, хөрс, усны бохирдол хамаарна.

Page 48: Sanhuugiin erx zui lekts

Улсын татварт

• аж ахуйн нэгжийн орлогын албан татвар• гаалийн албан татвар• нэмэгдсэн өртгийн албан татвар• онцгой албан татвар• авто бензин, дизелийн түлшний албан татвар• ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр• ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай

зөвшөөрлийн төлбөр• агаарын бохирдлын төлбөр• улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 11.2-т заасан улсын

тэмдэгтийн хураамж• ус бохирдуулсны төлбөр• газрын тосны нөөц ашигласны төлбөр• газрын тос, уламжлалт бус газрын тосны хайгуулын болон

ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр

Page 49: Sanhuugiin erx zui lekts

Хүн амын орлогын татвар

• Бууны албан татвар• Нийслэл хотын албан татвар• Нохойны албан татвар• Өв залгамжлал, бэлэглэлийн албан татвар• хог хаягдлын үйлчилгээний хураамж• байгалийн нөөц ашигласны төлбөр• Үл хөдлөх хөрөнгийн албан татвар• хувь хүний орлогын албан татвар• Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар• Ашигт малтмалаас бусад байгалийн баялаг ашиглахад олгох

эрхийн зөвшөөрлийн хураамж• Түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөр• Улсын тэмдэгтийн хураамж• Газрын төлбөр• орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй ажил, үйлчилгээ

хувиараа эрхлэгч хувь хүний орлогын албан татвар

Орон нутгийн татвар

Page 50: Sanhuugiin erx zui lekts

Татварын субъект гэдэг нь тухайн төрлийн татварыг төлөх үүрэг хүлээсэн хуулийн этгээд хувь хүнийг хэлнэ. Татварын хууль тогтоомжийн дагуу татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа, тодорхой эрх бүхий, эсхүл ажил үйлчилгээ эрхэлж, түүнчлэн газар, түүний хэвлий, байгалийн баялаг, ашигт малтмалын нөөц ашигласан, агаар, ус, хөрс бохирдуулснаас татвар төлөх үүрэг хүлээсэн хувь хүн, хуулийн этгээд татвар төлөгч байна.

Татварын объект гэдэг нь татвар ногдуулах үндэслэл болсон орлого эд хөрөнгийн эрх зэргийг хэлнэ. МУ-ын татварын хуульд татвар ногдох зүйлд орлого, эд хөрөнгө, бараа, ажил үйлчилгээ тодорхой эрх газар, байгалийн баялаг ашигт малтмалын нөөц хамаарна

Page 51: Sanhuugiin erx zui lekts

Татварын хувь хэмжээ гэдэг нь татвар ногдуулах нэгжид тогтоосон татварын хэмжээ юм. Татварын хувь хэмжээг тарифын аргаар зохицуулдаг. Энэ нь татвар ногдуулах тодорхой хэсгийг тарифаар зохицуулсан хэсэг нь хувь хэмжээ нь болно.

Татварын шатлал гэдэг нь тухайн төрлийн татварт тарифын аргаар тодорхой үе шаттайгаар хувь хэмжээ тогтоож байгаа хэлбэр юм.

Page 52: Sanhuugiin erx zui lekts

Татварын хөнгөлөлт бол татварын хэмжээний адил татварын бодлогыг хэрэгжүүлэх үр ашигтай хэрэгсэл болдог.

Тодорхой категорийн татвар төлөгч буюу татвар ногдох зүйлийг татвар төлөхөөс бүрэн буюу хэсэгчлэн чөлөөлөх хуулиар тогтоогдсон санхүү-эдийн засгийн хэрэгслийг татварын хөнгөлөлт гэнэ.

Татвар төлөхөөс бүрэн чөлөөлнө гэдэг нь татвар төлөгч хуульд заасан үндэслэлээр татвар ногдох ашгаа /зүйлээ/ бүрэн хэмжээгээр өөртөө үлдээж өөрийн хүсэл зоригийн дагуу захиран зарцуулах эрхтэй гэсэн үг.

Татвар төлөхөөс хэсэгчлэн чөлөөлнө гэдэг нь татвар төлөгч хуульд заасан үндэслэлээр татвар ногдох зүйл /орлого ашиг/-ийг багасгасан хэмжээгээр өөртөө үлдээнэ гэсэн үг юм.

Page 53: Sanhuugiin erx zui lekts

Хөнгөлөлт чөлөөлөлт

Татварын хувь хэмжээг бууруулах

Ногдуулсан татварыг хорогдуулах

Татвар төлөгчийг татвараас чөлөөлөх

Тогтоосон дээд хэмжээнд хүрээгүй орлого, эд хөрөнгө бараа ажил үйлчилгээг татвараас чөлөөлөх

Татвар ногдох зүйлийн зохих

хэсгийг татвараас чөлөөлөх

Татвар төлөгчийг дэмжих, үйл ажиллагааг нь урамшуулах зорилгоор тодорхой зориулалт бүхий татварын хөнгөлөлт үзүүлэх

Хууль тогтоомжид заасан бусад хөнгөлөлт

Хууль тогтоомжийн дагуу татвар төлөгчид дараах хэлбэрээр татварын хөнгөлөлт үзүүлэх буюу түүнийг татвараас чөлөөлнө