28
ДӨРВӨН ЦАГ

Mh201 01-02

Embed Size (px)

Citation preview

Page 1: Mh201 01-02

ДӨРВӨН ЦАГ

Page 2: Mh201 01-02

“Дөрвөн цаг” бол дэлхийн яруу

найрагчид аль ч үед хүч чадлаа сорин туршдаг

сэдэв юм. О. Дашбалбар

Page 3: Mh201 01-02

Нэгэн жилийн дөрвөн цагийг эргэж үзэхэд хялбар.Эргэж ирэх дөрвөн үеийг угтаж мэдэхэд бэрх. Хай хөөрхий, бодож үзвэл энэ насны явдал Хавар, зун, намар, өвөл дөрвөн цагт адил. /С. Буяннэмэх/

Page 4: Mh201 01-02

Зуны халуунд гадаа ч дэн дунЗуурмаг бүгчимд гэрт ч дэн дунСаамаа татчихаад ах нар ч дэн дунСаалиа болгочихоод эгч нар ч дэн дунСүүдэрт аахилаад нохой минь дэн дунШон дээр ялаархаад морь минь дэн дунЦайндаа амсхийгээд ээж минь дэн дунЧамайгаа санаад би чинь дэн дун Б Явуухулан

Тээрсэн нохой гэрийн сүүдэртТэнийлгэсэн арьс шиг сунайна.Саамандаа цохиулсан унагаСагагаа эрүүлэн унтана.Нумын бөгтрөг шиг майга хөлтэй хүүхэдНүцгэн ходоогоо гарган зогсоно.Хоёр хөлөн дундуур ньХолоо саахалтын гурван гэр харагдана.Саяхан эндээс айрганд халамцсан эрСолгой хоолойгоор “Ар хөвч” дуулан бүдгэрнэ.Аяын салхи, адууны салхи хоёрын сэвэлзээндАаруул дээрх элээний үргээлэг дэрвэнэ.Манханы оройгоос шар утаа савсажМайхны баадангаас даалимбаны хиншүү ханхална.Оодонгийн улаан тугалнууд“Огинскийн полонез” бүжиглэнэ. Б. Лхагвасүрэн

ЗУНЫ ИХ ҮДЗУНЫ ҮД

Page 5: Mh201 01-02

Зуны оройн хавтгай зурагтЗуун явдал хараанд дэлгэнэ.Аяны хүнийг амдан хэржАлтан элэгт хараацай ээрнэ.Албаны гэлтэй машинтай хүнАйрагтай айлд сураг тасарна.Элээ эцсийн зориг гарганЭмгэний уулгатай ааруул шүүрнэ.Гадаа суусан тамхичин өвгөнийГаанс, цээж хоёр хэржигнэнэ.Согтуу найрнаас мордонСолгой хоолойгоор дуулан одно.Сүүлээ даахгүй хөгшин нохойСүүдэртэйгээ гэр тойрсоор сэрнэ.Нүүр халтайж тарганд цохиулсанНүцгэн маамуу хөндийд үнэгчилнэ.Эзэгтэй тавилын саамаа нэмжЭлгээ эвхсэн хөхүүрт юүлнэ.

Хаяа шуусан гэр сандаажХанын нүдээр Алла хашгична.Амралтаар ирсэн хотын согооАнхилуун үнэртүүлж адуу цэрвээнэ.Сангийн аж ахуйн “салга амбан”Саальчин хүүхний болзоонд дондчино.Усанд явсан ач нь саатажУнд холдсон эмээ эвшээнэ.Сүүний тасагт кино гарчСүүлчийн бүлэг нь болзоонд төгсөнө. Д.Пүрэвдорж

Зуны оройн хавтгай зураг

Page 6: Mh201 01-02

Д.Пүрэвдоржийн яруу найргийн сэтгэлгээний ур.

“Зуны оройн хавтгай зураг” /1987/ шүлэг нь энгээр нь нийлүүлээд дэлгээд тавихад, Б. Шаравын хавтгай зургийг үгээр бүтээсэн мэт бөгөөд уран бийрийн ганц үгээр татчихсан юм шиг, ганц үгэнд ур утгыг багтаасан нь лууг зурж. нүдээр нь амилуулах дорнын зургийн нарийн эрдмийг санагдуулна. Гаднаас нь дүрслээд, дотроос нь амилуулаад, зөвхөн гаднах дүр байдлыг нь төдийгүй доторх сэтгэл санааг нь ухаж уншиж болохуйц тийм “зургийг” бүтээсэн байна. Энэ бол нэг үг, нэг мөр нь хэд болж задрах тийм олон утга далд санааг хураасан гэсэн үг.

Page 7: Mh201 01-02

Монголын нэг өдөр

Page 8: Mh201 01-02
Page 9: Mh201 01-02
Page 10: Mh201 01-02

Алба ар юм уу, ажил төрлөө мартаж, өдөржингөө айрагдсан юм уу, архидсан, албаны юм уу, аль нэгэн машинтай хүний нэгэн өдрийн үйлийг хурааж, зөвхөн гагц “Айрагтай айлд сураг тасарна” гэдэг орон, цагийн шалтгаант үйлий нь гарган зураглажээ.

Албаны гэлтэй

машинтай хүн

Айрагтай айлд

сураг тасарна.

Өдөржин ааруулд эргэсэн элээний явдал, өдөржин түүнтэй дайтсан эмнгэний өдрийн үйлийг хурааж, харин “элээний эцсийн зориг гарган” ааруул шүүрсэн, эмгэний ганц уулга алдаад ааруулаа алдсан тэр нэг агшны доторх явдлын үрий нь гарган зураглажээ.

Элээ эцсийн зориг гарганЭмгэний уулгатай ааруул шүүрнэ.

“Хэржигнэхийн” үйлээр нь өвгөний гаанс, цээж хоёул битүүрснийг, тэр хоёроор нь “гадаа суусан тамхичин өвгөний” дүрийг ухуулан, нэгэнтээ мэдэгдэх тэр байдлаар нь өвгөний тэр өдрийн үйлийг битүү орхиж зураглажээ.

Гадаа суусан

тамхичин өвгөний

Гаанс, цээж

хоёр хэржигнэнэ

Page 11: Mh201 01-02

Согтуу найрнаас мордонСолгой хоолойгоор дуулан одно.

Өдөржингийн найрын их хөл, ихэд согтсоны солгой үйлдлүүдийг “ солгой хоолойгоор дуулан одохын” нэгэн үйлэнд багтаан зураглажээ.

Зуны өдрийн халуунд, гэрийн сүүдэр дагаж өнжин унтсаны үйлийг, унтсанаас нэг хэсэгтээ сэрж эс чадан тэнэх хөгширч зөнөсний үйлийг, “сэрэхийн” үйлээр нь сөргүүлэн зураглажээ.

Сүүлээ даахгүй хөгшин нохойСүүдэртэйгээ гэр тойрсоор сэрнэ.

Нүүр халтайж тарганд цохиулсанНүцгэн маамуу хөндийд үнэгчилнэ.

Өчүүхэн нялхын бүх л өдрийн “ажил”, тараг уугаад нам унасныг, гагц “үнэгчлэх” эмээх нялх хүүхдийн зүүдлэн инээмсэглэх зүүдэн орны явдлаар нь дүрсэлж зураглажээ.

Page 12: Mh201 01-02

Нэгэн өдрийн гүү барьсан ажлын үрийг “тавилын сааманд” хурааж, нэгэн өдөржингийн айраг уусан хийгээд хөхүүр хоосорсоныг “элгээ эвхсэн хөхүүрт” дүрсэлж, бас цааш шөнө дөл хүртэл айраг бүлэх дараагийн их ажлыг уншигчийн гүйцээн бодох оюун санаанд үлдээж зураглажээ.

Эзэгтэй тавилын саамаа нэмжЭлгээ эвхсэн хөхүүрт юүлнэ.

Монгол гэрт орсон боловч, монгол ахуйд, монгол сэтгэлгээнд эс орсон харийн хөгжмийг “сандааж” “хашгичихын” хоёрхон үйлэнд хурааж, хөдөөд эс зохих хотын “соёлыг” хүн төдийгүй, “адуу цэрвээхийн” даврах шалгаант үйлэнд уяж зураглажээ

Хаяа шуусан гэр сандааж

Ханын нүдээр Алла хашгирна.

Амралтаар ирсэн хотын согоо

Анхилуун үнэртүүлж адуу цэрвээнэ.

Сангийн аж ахуйн “салга амбан”

Саальчин хүүхний болзоонд дондчино.

Сүүний тасагт кино гарч

Сүүлчийн бүлэг нь болзоонд төгсөнө.

Зуны өдөржингийн нэгэн оройн явдал мэтэд харагдаж үзэгдэх “зуун сонин” бол цаанаа нэгэн цагийн үр, нэгэн амьдралын үр болж, утга хэдэнтээ нээгдэж, санаа хэдэнтээ задрах, тийм өргөн дэлгэр агуулга бөгөөд түүнийг ингэж цөөн үг, давхар утганд багтааж, ур санааг гүйцээж хэлнэ гэдэг бол чухамдаа монгол найрагчийн билэг цэц юм.

Page 13: Mh201 01-02

Зун Зуны үдэш шувуудын жиргээн дунд Зулзган зандан шиг сэтгэл найгадагдаа Ганцхан учралт энэ л насаараа Нүцгэн хөлөөрөө шүүдэр адислахсан даа.

Өвөл.Өвлийн цас заамаар урсахаар Өвснөөс өөрцгүй тансагаа мэдэрдэг дээ Өлмий мялаасан аригхан энэ өнгийг Өндгөөрөө тэмтэрч нэгийг бодохсон доо

Намар Намрын борооноор цувгүй алхахдаа Навчнаас дутуугүй гуниг тээдэг дээ Хөхөлбөр орчлонгийн уулсын дунд Хөмсгөн дороо нулимстай зогсдог доо

Хавар Хаврын салхи шанхыг задгайлахад Харзнаас дутуугүй сэтгэл цалгидаг даа Хөдөөгийн улбар сарны гэгээнд Хөлөрсөн алгаараа цэцэг аргадахсан даа Ц. Бавуудорж

Page 14: Mh201 01-02

Хавар. Өсөх цаг

Эсэргэн хавар цагийн дохио ирэхэд

Эгшиглэн донгодогч олон шувуу жиргэлдэн

Ээлжлэх цагийн эргэлтийг мартаад

Эгүүрд байгаа хэлбэртэй байдаг л

Энхрийлэн өсгөсөн аав ээжийн хайранд

Эрхэлж өссөн жаргалдаа ташуурч

Элдэв наадам тохууныг даган явсаар

Эргээд ирэх 4 далайн жамыг эс мэдэв л

. Өвөл. Өнгөрөх цаг

Хөх өвлийн дохио ирэхэд

Хөвчийн өндөр дээгүүр нь цас будраад

Хүйтэн жаварлагч салхины эрчим чангараад

Хөвчин дэлхийн өнгө нь буурна л.

Хүний биеийн шүтээн улмаар

Хөгшрөөд өтлөхийн хэрд

Хүч ба оюун билэг сулран хомсдож

Хүчтэй үйлийн эрхийг дагана л.

Амраглан ханилсан амь бие хоёрыг

Аюултай эрлэгийн элчийг салгахын урьд

Ачит лам багшийг дагаж

Ариун нирвааныг олох болтугай.

Намар. Өтлөх цаг

Намрын хонгор салхи ирэхэд

Навч цэцгийн дудмал өнгө нь сулраад

Найгалзах олон цэцгийн үр жимс нь автаад

Нарны дулаан элч нь буурна л.

Найртай багын омгоор

Найдангуйн 5 хорын эрхэнд хучигдаж

Найман чөлөөт хүний биеийг олсноон

Насны идрийн цогоор нөгцөөв л.

Д. Равжаа

Зун. Идэр цаг

Жаргалтай дэлгэр зуныхаа 3 сард

Жигдлэн ургасан таван өнгийн бадам найгалзаад

Жигүүртэн олон шувуу нуурын дунд цэнгэхэд

Жавартай өвлийн хүйтнийг мартана л.

Захирч сургагчдын сургаалыг орхиод

Зальхай 8 номыг даган явсаар

Завдлаг үгүйн 4 далайн

Жамыг эс мэдвэв л.

Page 15: Mh201 01-02

Õàâàð

Óóë äàìæèæ

Уóãàí ÿðãóé ã¿éíý.

Çóí Оîäîãíîñîí òóãàëûí ñàëàà òóðóóíä Îãоòîíî ñ¿¿ëýý òàñäóóëчèõ øàõíà.

ªâºë

Хºâ õºõ òýíãýðýýýñ

Цàâ öàãààí ¿¿ë îéчíî.

Íàìàð Õºâñãºë íóóðûí àíãèð

Хºìñãºí äîðîî íóëèìñòàé ýðãýöíý.

/Ç.Òүмэн жаргал /

Page 16: Mh201 01-02

Дөрвөн цагийн тал

Янагийн сайхан харц шигЯргуй нүдлэн мишээсэнХаншийн ногоо нярайлсанХаврын тал минь нялхарна аа.Уртын сайхан дуу шигУхаан санаа саруулсгажЗуун бээрээр дуниартсанЗуны тал минь униартана аа.

Нарны сайхан цацрал шигНайман зүгтээ туяаруулжНамирсан тариа найгуулсанНамрын тал минь шаргалтана аа.Цагаан цайлган сэтгэл шигЦасан цайдам алсалжӨврийн илчээ цантуулсанӨвлийн тал минь цавцайна аа. Д. Пүрэвдорж

Page 17: Mh201 01-02

3.Намар Бургаст голын тохойн Буруу эргэсэн цөөрөм дээр Өнчин шар навч эргэлдэнэ. Б.Явуухулан

4. Өвөл Өвөр нөмөрт бараантах Өвөлжөө бууцны хөл өөд Малын жим яарна.

2. Зун Амаа өдөржин ангайж Атан тэмээ нүцгэн биендээ

Хүйт мөрөөдөн зогсоно.

1. Хавар Хашаа бууцны хөлөөр Хар турлиах сүрэглэн ирж Хөлдүүс ховхлон гүйлдэнэ.

Page 18: Mh201 01-02

Хавар

Хэвлийдээ тийчилсэн яргуйг алган

дээрээ бүүвэйлж, хөрст газар нялхарна.

Нүдэн булгийн хөвөөнөө нүүдлийн шувуу

үдэлж,Ухаа ангирын ганганаанд ус гол

мэлмэрнэ.

Өвөл Мөнгөн одод дунд бодол бэлчиж мөрөөдлийн цэнхэр тэнгэрээс цасан ширхэг будран, элбэрлийн цагаан өнгөөр эргэн тойрныш будна. / Н. Өлзийбат /

ЗУН Баланд согтсон эрвээхий буух

цэцгээ эс олон эргэлдэнэ.Өнгө өнгийн

цэцгэн даашинзтай өөр хооронд нь

ялгахад цэцгээ андуурсан эрвээхий

шиг нүд төөрнө. Сүүнд бялуурсан

ишиг хурга сул хивэн тийрнэ.

Сүүдэр хайсан салхи нарны туяанд

дуниартан, сүр бараатай уулс унтаа

юм шиг зүүрмэглэнэ.

Намар Шатрын хөлөг шиг тариан

талбайд хүн байгальтай тоглож,

хүн – бэрс, комбайн – тэрэгний

хүчээр хожно.

Page 19: Mh201 01-02

Намар Сайвар салхины хөлд нуур хайрстана Цайвар шүүдрийн дунд өвс бууралтана Тэнгэр нуур хоёр манангаар найрна Тэртээ уулын цас нүд хайрна Салж ядсан ганираа нуур тойрно Сайран дээгүүр ганц тогоруу гойрно . /Б.Л/

Намрын шөнө

Мэлтэлзсэн сүү шиг сарны туяанд

Гялталзсан шүүдэр сувдан өнгөтэй

Сугсалзан найгах өвсний толгойд

Сувдалсан шүүдэр намрын сүртэй

Түрэлхэн дайрах үдшийн бүрийг

Түгээмэл гийсэн саран цогтой. /Ж. Бадраа/

Хээр намарНүд алдам уудам хээр тал Хачин чимээгүй шарланхан халиурч

Дэлхийн чимээ болсон царцаахай нам гүм Дээр тэнгэрт л тогоруу дуугарнам Алтан дэлхийн гандсан шар мандлаас Аятайхан, хачин, сонин үнэр ханхлан Хиргис хүүр дээрх хүн чулууны духнаас Хөлс гоожсон шиг хяруу хайланхан

барзайна. Б.Ринчен

Намар оройн зураг

Орог саарал үүлэнд нэмнүүлж

Олон унага зэлэндээ түүртэнэ

Аяндаа эсээд хонодог айраг

Ар хөвийн ус дуурайж гөлөрнө.

Өндөр Балсан гуайн гаанс түгжирнэ

Өглөөний хяруу бага үдээр хайлна

Зэвэргэн салхины үзүүр хурайлдаж

Зэллэсэн тогорууны зогдорноос дугтчина./Ц. Ч/

Page 20: Mh201 01-02

1.Төрмөл санаа:Яргуй нүдлэн, шувууд ганганах хаврын улирлыг харж, сонсож мэдэрсэн нь энэхүү эхийг зохиох сэдэл нь болжээ.

2.Гол санаа:“Хавар, яргуй, нүүдлийн шувуу, гол

ус” гэсэн тулгуур үгсээр үртэй бүхэн

соёолж, амьтай бүхэн төлжих шинэ

амьдрал айсуй санааг өгүүлжээ.

3. Шинэ санаа:

Яргуйг эхийн хэвлийд “тонгочих”

хүүхэдтэй, газар шороог нялх биетэй эхтэй,

булгийг нүдтэй, ус гол мэлтэлзэн урсахыг

мэлмэрэхтэй тус тус адилтган хүншүүлж,

шинэ дүрслэл бүхий шууд бус нэрлэлтийн

хүүрнэл эх бүтээжээ.

4.Зорьсон санаа: Байгаль дэлхийн дүр төрх,

хувирал өөрчлөлтийг харах ба

сонсох үйлээр нарийн мэдэрч, түүнд

хэрхэн яаж хандаж буй сэтгэлийн

хөдөлгөөнийг илэрхийлжээ.

ХАВАР Хэвлийдээ тийчилсэн яргуйг элгэн дээрээ бүүвэйлж, хөрст газар нялхарна. Нүдэн булгийн хөвөөнөө нүүдлийн шувуу үдэлж, Ухаа ангирын ганганаанд ус гол мэлмэрнэ. / Н. Өлзийбат/

Page 21: Mh201 01-02

Нарс найгаа л Навчис хийсээ л Уулын оройд будан суугаа л Шувуу буцаа л Хяруу унаа л Өвсөн толгойд цан буугаа л Тал шарлаа л Мал холхио л Малчны сэтгэл гэнэт догдлоо л Салхи сэвээ л Өрх дэвээ л Өлөн тоос тэнгэрт босоо л Айлууд нүүгээ л Амрагууд холдоо л Аяа хөөрхий нүүдэлчний намар аа гэж. Б.Явуухулан

НҮҮДЭЛЧНИЙ НАМАР

Page 22: Mh201 01-02

Хөхөөн дууны ногоохон зунаар Хөвч хангайнхаа зусланд байхдааХавтгайн чөмөг царцам өвлөөХарах сан гэж хүсдэг шигээ биЦэцэгт хангайдаа давхиж явахдааЦэнхэрхэн говьдоо очихсон гэж яарах юм

Буурын шүдний хангинах өвлөөрБударганат говийнхоо өвөлжөөнд байхдааХандгай аяндаа хөлрөм зунааХарах сан гэж хүсдэг шигээ биАлтан говьдоо давхиж явахдааАглагхан хангайдаа очих сон гэж яарах юм

Цэнхэр яргуй нүдлэх хавраарЦэлгэрхэн талынхаа хаваржаанд байхдааӨнчин янзага өөхлөх намрааҮзэх сэн хүсдэг шигээ биЦайдам талдаа давхиж явахдааЦастайхан ууландаа очих сон гэж яарна

Миний араншинХалиун буганы урамдах намраар Хан уулынхаа намаржаанд байхдаа Ууган төл цангинах хавраа Үзэх сэн гэж хүсдэг шигээ би Үүл шүргэсэн ууланд явахдаа Өргөнхөн талдаа очих сон гэж яарах юм Энэ бүхэн миний араншин Эцэг эхээс өвлөсөн араншин Өвөл, зун, хавар, намаргүй Уул, тал, хангай, говьгүй Тийм нутагт сэтгэл минь тогтохгүй Тэгээд ч би амьдарч чадахгүй. Б.Явуухулан

Эсрэг харшийн хэлбэрээр агуулгын баялаг

шинэтгэлийг хийсэн.

Page 23: Mh201 01-02

Ууган төл цангинах

зун

Хөхөөн дууны ногоохон

Хавтгайн чөмөг царцам

өвөл

Цэцэгт

хангай

Цэнхэрхэн

говь

Буурын шүдний хангинах

Хандгай аяндаа хөлрөм

Алтан

Аглагхан

Цэнхэр яргуй нүдлэх

хаварӨнчин янзага өөхлөх

намар

Цайдам

тал

Цастайхан

уул

Халиун буганы урамдах

Ууган төл цангинах

Үүл шүргэсэн

Өргөнхөн

Миний араншин

Page 24: Mh201 01-02

Миний араншин

Нутагтаа яàðàõ ñýòãýëýý, äөðâåí óëèðëûã

ýýлæëýн õүñýõ ñýòãýëòýéãýý äàâõàð àäèëòãàí

õîëáîæ, чóõàìäàà àëèíä íü ч íýã íü íөãөөãүéãýýð

áàéæ чàäàõûí àðãàãүé ýðõ õүñëýýð ìýò ÿâäëàà "

Мèíèé àðàíøèí" ãýñýí íü äóðààð öàëãèõûí үéëä

ñàíààãàà õóðöàëæ, äөðâөí óëèðàë öàã òýãø,

õàíãàé, ãîâü, óóë, òàë õîñîëñîí íóòàã îðíû äóðààðàà

ýðõ õөâãүүí ìýò àëü õүññýí ñàíàñíàà çýðãýýð ýäëýõ

ýçýí, çîðèãèéã óðíààð èëýðõèéëñýн.

Page 25: Mh201 01-02

Сарны туулай

Сарны туулай үүрээр бууж

Саруулхан нугын шүүдэр ууж

Сэм сэм дэгдэн нисэхэд

Жин – жин хялгана цомой.

Хүлэг морин эгшин зуур

Шүлэг нойрон авах гүмд

Бадаг чимээнд намар сэрмой.

Тогоруу цүүц хошуугаараа усны Толин дэвсгэрийг Хага цохив.

Ботго зэлээ тойрон гунганахад Бор шувуу далавчаараа Нулимсаа арчив. /Б. Батулга/

Page 26: Mh201 01-02

Сэдэв / 1 нэр үг/………………………..

Тодорхойлох / 2 тэмдэг нэр/………….

Үйл явц /3 үйл үг/……………………….

Мэдрэмж, сэтгэгдэл /4 үг/……………...

Сэдвийн мөн чанар, гол утгыг илтгэсэн

утга адил өөр нэг үг ………………

Намар Уйтай шаргал Гандах, боловсрох, гуниглах Буцах цаг гуниг чирээд л…Өтлөх

Page 27: Mh201 01-02

Сэдэв Гол санаа

Намар уйтай, гунигтай цаг Өвөл гялбам, хүйтэн цаг Хавар ирж яваа цаг Зун дэлгэр жаргалтай цаг

Page 28: Mh201 01-02

Дөрвөн улирлаар аялахад...