18
Нийлэг хальсан хүлэмжинд нарс шинэсний тарьц ургуулах технологи Ой судлал-3 Г.Маралгоо 1

Нийлэг хальсан хүлэмжин д нарс шинэсний тарьц ургуулах технологи

Embed Size (px)

DESCRIPTION

Хальсан хүлэмжинд нарс шинэсийг тарьцаар ургуулах

Citation preview

Page 1: Нийлэг хальсан хүлэмжин д нарс шинэсний тарьц ургуулах технологи

Нийлэг хальсан хүлэмжинд

нарс шинэсний тарьц

ургуулах технологи

Ой судлал-3 Г.Маралгоо1

Page 2: Нийлэг хальсан хүлэмжин д нарс шинэсний тарьц ургуулах технологи

Агуулга

Хүлэмж барих талбайг сонгох

Хүлэмжний бүтэц ба субстрат

Хүлэмж ба үрийг тариалалтад бэлтгэх

хугацаа, арга

Үр тарих ажил

Усалгаа ба бусад арчилгаа

2

Page 3: Нийлэг хальсан хүлэмжин д нарс шинэсний тарьц ургуулах технологи

Хүлэмж барих талбайг сонгох

Талбай нь тэгш, налуу нь 30-аас хэтрэхгүй

Хөрс нь элсэнцэр, хөнгөн механик бүтэцтэй, эгшилт, шүүрэлт сайтай

Нөмөр газар байрлуулах

Эргэн тойронд 10м-ээс доошгүй хамгаалалтын зурвас (улиас, хайлаас, шинэс, нарс г.м)

Хот суурин газар, төмөр, засмал замд аль болох ойрхон

Төмс тариалж байсан талбайн хөрсийг ариутгалгүй шилмүүст модны үр тарьж болохгүй.

3

Page 4: Нийлэг хальсан хүлэмжин д нарс шинэсний тарьц ургуулах технологи

Хүлэмжний бүтэц ба субстрат• Ойт хээрийн бүсэд хүлэмжийн өргөн

6-10 м, хажуу ханаараа 2-2.5 м,

голоороо 3-4 м өндөр, 25-100 м урт

байх нь зүйтэй.

• 6-7 саруудад агаар хамгийн их

халдаг /12-16 цаг/ үеийн нарны

орших тэр чигт буюу урагшаа, баруун

урагшаа чигтэй байхаар байрлуулна.

• Тусгай хальс бүхий модон рам

хэрэглэх буюу эсвэл хальсыг

тусгайлан бэлтгэсэн модонд савх

модоор даруулж хадах аргаар

битүүлнэ.

• Ямар нэгэн зай завсар байж

болохгүй.

• Хальсны зузаан 0.10-0.15 мм байх нь

тохиромжтой.(0.05-0.07)

• Эсрэг хоёр талд нь хаалга гаргахаас

гадна, хоёр талын дээд хэсэгт

салхивч гаргах (10-15%)4

Page 5: Нийлэг хальсан хүлэмжин д нарс шинэсний тарьц ургуулах технологи

5

Page 6: Нийлэг хальсан хүлэмжин д нарс шинэсний тарьц ургуулах технологи

6

Page 7: Нийлэг хальсан хүлэмжин д нарс шинэсний тарьц ургуулах технологи

• Тарьцын өсөлт, хөгжилт нь хөрс, субстратын төрөл, найрлагаас шууд хамаарна.

• Намар 1 га-д фосфор, калийн бордоо, сайн ялзралттай хонь, үхэр, адууны бууц, нарс, шинэсэн ойн микоризтой шороо тус тусын хэмжээтэй жигдхэн тараах

• Дараа жил хөрсийг ургамалт буюу цулгуй уриншийн аргаар элдэншүүлнэ.

• Намар юмуу хавар нь 1 га-д 90 кг азотын бордоо, мөн дээрхийн нэгэн адил жигдхэн тарааж асгаад 20-26 см гүн хагалж борнойдно.

• Тарилт хийхийн өмнө 20-25 см-ын өндөртэй банзаар хашсан далан гаргана.

• Ингээд эх хөрсийг элдэншүүлж, нэг жил уриншилж, субстрат болгон ашиглана. (хужир давсгүй хар шороон хөрс, голын цэвэр элс, бууц – 5:3:2) 7

Page 8: Нийлэг хальсан хүлэмжин д нарс шинэсний тарьц ургуулах технологи

Хүлэмж ба үрийг тариалалтад

бэлтгэх хугацаа, арга• Хүлэмжийн яс модыг босгож,

зөвхөн хальсаар битүүлэхэд бэлэн болгоно.

• Нарс, шинэсний үрийг жижиг марлин уутанд хийх (тараахад 2-3 см)

• Үрийг 3 сарын 10-ны дотор нарсыг 24, шинэсийг 32-36 цаг 0.05%-ын марганец хүчлийн калийн уусмалд байлгаж дэвтээгээд, сүүдэртэй тэгш газар цасаар дарна.

• Тэгш газар 25-30 см зузаан цас +үр + 1.0-1.5 м зузаан цас + 10-15 см зузаан үртэс

• Өвөлжүүлсэн үрийг тарихын өмнө ТМТД хэмээх бодисоор 1 кг үрэнд 4 г ногдохоор хуурайгаар ариутгана.

8

Page 9: Нийлэг хальсан хүлэмжин д нарс шинэсний тарьц ургуулах технологи

Үр тарих ажил1. Хугацаа

• Нарс, шинэсний үрийг 9 сарын дундуур буюу сүүлээр тарих

• 10-15 см зузаан үртсээр хучлага хийнэ.

• Мөн хавар эрт тарьж болно.

• Хаврын тарилтыг үргэлжлүүлэн зуны тарилтыг хийж болно.(6 сарын 20)

• Шинэсний үрийг нарсыхаас 5-10 хоногийн өмнө тарьж болно.

9

Page 10: Нийлэг хальсан хүлэмжин д нарс шинэсний тарьц ургуулах технологи

• 1-р зэргийн үр (1 уртааш м-т нарсны 1.5г, шинэсний 2.5г үр).

• 2-р зэргийн үр (нарсны 2г, шинэсний 3г үр тарина).

• Нарс, шинэсний үрийг өөр хоорондоо ойртсон 3 хос буюу 6 мөрөөр /40-10-10-20-10-10-20-10-10-40 см/ мөн 10см-ын зайтай 9 мөрөөр

• Тарих мөрний өргөн 3-4см, гүн 1-2 см байна.

• Үрээ жигдхэн тарааж асгана. Үрийг зохих гүнд тарьж, үртэс зэрэг сэвсгэр зүйлээр булж, булсан шороог үл мэдэг нягтруулж, үрийг мөрийн ёроолын чийглэг хэсэгтэй наалдуулж өгнө.

10

2. Үрийн норм, тарих схем, гүн, арга

Page 11: Нийлэг хальсан хүлэмжин д нарс шинэсний тарьц ургуулах технологи

Усалгаа ба бусад арчилгаа

• Үр тарьснаас хойш цухуйж гартал өдөрт

2 удаа (өглөө 6-9, орой 17-20), 1м

талбайд 2-3 л ус орохоор услана.

• Усалгааг мананцар үүсгэгчээр

гүйцэтгэнэ.

• Цухуйцын жинхэнэ шилмүүс үүсч, тарьц

ургаж эхлэх хугацаанд 1 м талбайд 5-10

л оногдохоор услана.

• 7 сарын сүүл хүртэл

• Хүйтэн бүрхэг, бороо хуртай бол 1-2

өдөр өнжих

• 8 сард онцын шаардлагатай үед 7-15

хоногт 1 удаа 1м талбайд 10 л

оногдохоор гүйцэтгэнэ.

• Хөрс хөлдөхөөс 7 хоногийн урьд буюу

дулаалга хучилт хийхийн өмнөхөн 3-5

өдрийн турш 1 м талбайд 40-50 л

оногдохоор цэнэг усалгаа хийнэ.

• Тэгэхдээ 1 удаагийн усалгаанд 10 л-ээс

хэтрүүлэхгүй түрүүчийн ус сайн

шингэсний дараа хийх зэргээр 5-6 удаа

тасалж хийнэ.11

1. Усалгаа

Page 12: Нийлэг хальсан хүлэмжин д нарс шинэсний тарьц ургуулах технологи

2. Бичил уур амьсгал ба түүнийг зохицуулах

• Нарс, шинэсний тарьц ургуулахад 5-10 см-ын өндөр дэх агаарын температур 30-35° хөрсний гадаргын температур 40°-аас илүүгүй , агаарын харьцангуй чийгшил 70-80%, хөрсний чийг 60-70%, хөрсний температур 20-25°байвал зохино. (термометр, термограф, гигрограф, психометр, Савиновын термометр)

• Агаарын температур 30°-аас дээш гарвал дээврийн салхивчыг онгойлгох.

• Шаардлагатай бол хөрс, ургамлын халалтыг бууруулах зорилгоор түр зуурын усалгааг хийнэ.

• 6-8 сард нарлаг, салхигүй өдөр үдийн 12-17 цагийн хүртэл хүлэмжийн салхивчийг онгорхой байлгах нь зүйтэй. 12

Page 13: Нийлэг хальсан хүлэмжин д нарс шинэсний тарьц ургуулах технологи

3. Хөрсийг сийрүүлэх ба хог ургамлыг устгах

• Хүлэмж, бүрхэвчин дэх хөрсийг эхний удаа цухуйж гарснаас хойш 20-25 хоноод сийрүүлнэ. (дараа нь 2 долоо хоногт 1 удаа)

• Эхний удаа 2-3 см, дараа нь 3-5 см хүртэл гүнд сийрүүлнэ.

• Хог ургамлыг гарч ирсэн тухай бүрт нь устгах

13

Page 14: Нийлэг хальсан хүлэмжин д нарс шинэсний тарьц ургуулах технологи

4. Нэмэлт бордоогоор бордох

• Үр цухуйц жигдэрснээс хойш 2 долоо хоноод азот, фосфор, калийн давсны уусмалаар 1м талбайд (N=15g, P=15g, K=2g)дараа нь N-ыг 6-10 г-аар бодож 2 долоо хоног тутамд 1 удаа нэмж бордоно.

• 7 сарын сүүлээр P, K давсны уусмалыг 1м талбайд тус бүр 2г ноогдохоор ургамлыг шүршинэ.

• 1м талбайд 10л уусмал ногдоно.

• Нэмэлт бордоог бүрхэг өдөр буюу нарны илч буурсан оройн цагаар үүргэвчин шүршүүр хэрэглэж шүршинэ.

• Бордоог 3-6 цагийн турш устай хольж хутгаж сайтар уусгаад 4-5 давхар марли буюу шуудай зэрэг зүйлээр шүүж хэрэглэнэ.

14

Page 15: Нийлэг хальсан хүлэмжин д нарс шинэсний тарьц ургуулах технологи

5. Тарьцын өвчин ба түүнтэй тэмцэх

• Тарилт хийхээс 14 хоногийн өмнө хөрсийг формалины уусмалаар шүршинэ. (100 мл-г 10 л ус)

• Шүршилт хийсний дараа хөрсийг нийлэг хальсаар 7-10 хоногийн турш битүү хучиж байлгаад үр тарихаас 3 хоногийн өмнө хальсыг авч хөрсийг сийрүүлж агааржуулна.

• Намар нормыг ахиулж 100м талбайд 8-10л формалины уусмал ногдохоор шүршинэ.

• Үрийг манган хүчлийн калийн давсны уусмалаар ариутгаж, цасан дор хадгалах нь тарьцыг налах өвчинд илүү тэсвэртэй болгодог.

• Нарс, шинэсний цухуйц гарснаас хойш 3-12 хоногийн дотор налах өвчин илрэх бөгөөд энэ үед ургамал ба хөрсийг 0.5%-ийн манганы хүчлийн давсны уусмалаар 1м талбайд 5л ногдохоор шүршинэ.

15

Page 16: Нийлэг хальсан хүлэмжин д нарс шинэсний тарьц ургуулах технологи

• Дараа нь 30-40 мин болоод ургамал ба хөрсийг 1м талбайд 6-8л ус ногдохоор шүршинэ.

• Шүршилтийг бүрхэг өдөр буюу 17 цагаас хойш гүйцэтгэнэ.

• Эгэл шютте өвчинтэй тэмцэхийн тулд 6 сарын 2-р хагасаас эхлээд цинеб /80%/, буюу коллоид хүхрийн шингэнээр 14 хоногийн зайтайгаар намрын хучилт хийх хүртэлх хугацаанд ургамлыг шүршинэ.

• Нарсны үр цухуйцыг бор шувуу идэж болзошгүй тул үрийг тарихын өмнө ТМТД хэмээх хороор ариутгавал тустай.

• Тарьцын шилмүүс хатаж түлэгдэн гэмтвэл хүлэмжийг дотроос нь шавраар будаж сүүдэр гаргаж болно.

• Шилмүүс орооцолдох, зангирах зэргээр шарлаж үхвэл мэргэжлийн хүмүүст үзүүлж тодорхойлуулах.

• Вирус зэрэг өвчнөөр үхсэн ургамлыг цуглуулж, шатааж устгавал зохино.

16

Page 17: Нийлэг хальсан хүлэмжин д нарс шинэсний тарьц ургуулах технологи

6. Тарьц ухаж авах ба шилжүүлж суулгах

• Намар шилжүүлж суулгах нарс, шинэсний тарьцыг 9 сарын эхээр ухаж авна.

• Хавар шилжүүлж суулгах шинэсний тарьцыг намар ухаж авч хадгалах ба нарсны тарьцыг байранд нь хучиж өвөлжүүлээд хавар авч тарина.

• Стандартад нийцэхгүй тарьцыг 2 дахь жилд нь үргэлжлүүлэн хүлэмжинд ургуулна.

• 2 дахь жилд нь тарьцын шилмүүс үүсч эхэлснээс хойш 10 хоногийн дотор үйлчлэх бодисоор N50, P60, 6 сард P50, 8 сард P30 K20кг.га аар тооцож нэмэгдэл бордоо өгнө.

• Бусад арчилгаа эхний жилийнхтэй ижил.

• Шинэсний тарьцыг 2 дахь жилд нь нийлэг хальсаар хучихгүйгээр, арчилгаа сайн хийвэл экологийн тохиромжтой нөхцөлд стандартын шаардлага бүрэн хангах үндэстэй.

17

Page 18: Нийлэг хальсан хүлэмжин д нарс шинэсний тарьц ургуулах технологи

Анхаарал

тавьсанд

баярлалаа.

18