12

хуульчийн мэргэжлийн-шалгалтын-журам

Embed Size (px)

Citation preview

Page 1: хуульчийн мэргэжлийн-шалгалтын-журам
Page 2: хуульчийн мэргэжлийн-шалгалтын-журам

Монголын Хуульчдын холбооны зөвлөлийн 2016 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 17 дугаар тогтоолын ХАВСРАЛТ

ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТЫН ЖУРАМ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1 дүгээр зүйл.Журмаар зохицуулах харилцаа 1.Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан хуульчийн мэргэжлийн шалгалт

/цаашид “Шалгалт” гэх/-ыг зохион байгуулахтай холбогдсон харилцааг энэ журмаар зохицуулна.

1.2 дугаар зүйл.Шалгалтын зорилго, зарчим 1.Шалгалтыг зохион байгуулахдаа Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7

дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан зорилгыг удирдлага болгон, 7.2 дахь хэсэгт заасан зарчмыг баримтална.

ХОЁРДУГААР БҮЛЭГ ШАЛГАЛТАД ОРОХ ЭРХ

2.1 дүгээр зүйл.Шалгалтад орох эрх, оролцогчид тавигдах шаардлага 1.Хуульчдын холбооноос магадлан итгэмжлэгдсэн хууль зүйн сургуулийг төгсөж,

хоёроос доошгүй жил мэргэжлийн дадлага хийсэн Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн шалгалтад орох эрхтэй.

2.Хуульчдын холбооноос магадлан итгэмжлэгдэх хүртэл хугацаанд Боловсролын

тухай хуулийн 26 дугаар зүйлд заасны дагуу магадлан итгэмжлэгдсэн хууль зүйн сургуулийг Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д заасан шаардлагыг хангасанд тооцно.

3.Мэргэжлийн дадлага гэдэгт Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр

зүйлийн 11.1 дэх хэсэгт заасан ажил, албан тушаалыг эрхэлсэн байхыг ойлгоно.

2.2 дугаар зүйл.Гадаад улсын сургуулийг дүйцүүлэн тооцох журам 1.Гадаад улсад хууль зүйн сургууль төгссөн Монгол Улсын иргэн, гадаадын иргэн,

харьяалалгүй хүнд шалгалтад орох эрх олгохдоо өргөдөл гаргагчийн эзэмшсэн боловсролын зэрэг нь тухайн улсад хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх, эрхлэх зөвшөөрөл авах, эсхүл дүйцэхүйц шалгалтад орох эрх олгодог байх зарчмыг баримтална.

2.Гадаад улсын хууль зүйн сургуулийг төгссөн Монгол Улсын иргэн, гадаадын иргэн,

харьяалалгүй хүн нь энэ журмын 2.2 дугаар зүйлийн 1-д зааснаас гадна дараах нөхцөлийг хангасан тохиолдолд шалгалтад бүртгүүлэх эрхтэй.

2.1.Өргөдөл гаргагчийн эзэмшсэн хууль зүйн боловсролын зэрэг нь тухайн

улсын онцлогоос хамаарч Монгол Улсын холбогдох дүрэм, журмын дагуу магадлан итгэмжлэгдсэн хууль зүйн сургуулиас олгох хууль зүйн бакалаврын зэрэгтэй агуулга болон хугацааны хувьд дүйцэхүйц төгсөлтийн өмнөх эсхүл дараах сургалтын зэрэг байна.

2.2.Дээрх заалтад хууль зүйн боловсролын дараах зэрэг хамаарна:

2.2.1.Вachelor of Laws/LL.B, L.B, B.L/;

Page 3: хуульчийн мэргэжлийн-шалгалтын-журам

2

2.2.2.Juris doctor /J.D/; 2.2.3.Legal Practice Course /LPC/ төгссөн; 2.2.4.зөвхөн тухайн улсад хуульчийн мэргэжлийн дүйцэх шалгалтад орох эрх

олгох урьдач нөхцөл болдог тохиолдолд Master of Laws /LL.M/; 2.2.5.Улсын нэгдүгээр шалгалт зэрэг.

2.3.Энэ журмын 2.2 дугаар зүйлийн 2.2-т заасан боловсролын зэрэгт

дурдагдаагүй ч мөн зүйлийн 1-д заасан зарчмыг хангах бусад боловсролын зэрэг.

3.Өргөдөл гаргагч нь энэ журмын 2.2 дугаар зүйлийн 2.2-т заасан боловсролын зэрэг эзэмшсэн эсэхээс үл хамааран мөн зүйлийн 1-д заасан шаардлага хангах эсэхийг Хуульчдын холбооны Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хороо нэг бүрчлэн шалгана.

4.Эрх зүйн бакалавр, магистрын зэрэг эзэмшсэн байхыг урьдчилан шаарддаггүй докторын зэргийг энэ журмын 2.2 дугаар зүйлийн 2.2-т заасан зэрэгт тооцохгүй.

5.Эрх зүйн бакалавртай давхар өөр мэргэжлийн зэрэг эзэмшсэн тохиолдолд Монгол

Улсын холбогдох дүрэм, журмын дагуу магадлан итгэмжлэгдсэн хууль зүйн сургуулийн сургалтын агуулга, хугацаатай дүйцэх эсэхийг харгалзан шийдвэрлэнэ.

ГУРАВДУГААР БҮЛЭГ

ШАЛГАЛТЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

3.1 дүгээр зүйл.Шалгалтын комисс, түүнийг байгуулах 1.Шалгалтыг Хуульчдын холбооны Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал

эрхэлсэн хороо /цаашид “Шалгалтын хороо” гэх/-оос байгуулсан Шалгалтын комисс зохион байгуулна.

2.Шалгалтын комисс нь үйл ажиллагааны зохион байгуулалт нь 1/шалгалтын зохион

байгуулалтын болон 2/шалгалтын даалгавар дүгнэх комисс гэсэн хоёр хэсэгтэй байна. 3.Шалгалтын хороо шалгалтын товыг нийтэд зарлахаас 14-өөс доошгүй хоногийн

өмнө шалгалтын комиссыг байгуулна. 4.Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шалгалтын комиссын бүрэлдэхүүнд ажиллах

боломжгүй болсон гишүүн тухайн нөхцөл байдал үүссэн өдрийн ажлын цагт багтаан чөлөөлөгдөх тухай хүсэлтээ Шалгалтын хороонд бичгээр гаргана. Шалгалтын хороо хүсэлтийг хүлээн авсан өдрөөс хойш гурван хоногийн дотор комиссын гишүүнийг чөлөөлөх, нөхөн томилох асуудлыг шийдвэрлэнэ.

5.Шалгалтын комиссын гишүүнээр томилогдон ажиллаж байх хугацаанд мэргэжлийн

ёс зүйн болон бусад хууль зүйн хариуцлага хүлээлгэсэн эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэр хүчин төгөлдөр болсон бол тухайн гишүүнийг комиссын бүрэлдэхүүнээс хасч, нөхөн томилох асуудлыг Шалгалтын хороо энэ журмын 3.1 дүгээр зүйлийн 4-т заасан хугацаанд шийдвэрлэнэ.

3.2 дугаар зүйл.Шалгалтын зохион байгуулалтын комисс, түүний үйл ажиллагаа 1.Шалгалтын зохион байгуулалтын комисс нь Хуульчдын холбооны шүүгч, прокурор,

өмгөөлөгчдийн хороо, Хуульчдын холбооны Тамгын газар /цаашид “Тамгын газар” гэх/-ын шалгалт хариуцсан мэргэжилтэн болон хуульч профессор, хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын төлөөлөл оролцсон 13 гишүүний бүрэлдэхүүнтэй байна.

Page 4: хуульчийн мэргэжлийн-шалгалтын-журам

3

2.Энэ журмын 3.2 дугаар зүйлийн 1-д заасан комиссын дарга нь Шалгалтын хорооны дарга, нарийн бичгийн дарга нь Тамгын газрын шалгалт хариуцсан мэргэжилтэн байна.

3.Шалгалтын зохион байгуулалтын комисс нь шалгалттай холбоотой дараах үйл

ажиллагааг явуулна: 3.1.шалгалтын товыг нийтэд зарлан мэдээлэх; 3.2.шалгалтын талаар мэдээлэл, арга зүйн уулзалт зохион байгуулах; 3.3.шалгалтад оролцогчийг бүртгэх бэлтгэлийг хангах, бүртгэлийг зохион

байгуулах; 3.4.шалгалтад орох тухай өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичгийн үнэн зөв

байдлыг шалгах зорилгоор шаардлагатай баримт бичиг, мэдээ, мэдээллийг гаргуулахаар байгууллага, албан тушаалтанд хүсэлт гаргах;

3.5.сорилгын болон бодлогын шалгалтын даалгаврын санг бүрдүүлэх, шалгалтад оруулахад бэлтгэх;

3.6.шалгалтын танхим, техник хэрэгсэл, компьютер, програм хангамжийг бэлтгэх;

3.7.шалгалтад ашиглах компьютер, програм хангамжийн хэвийн, найдвартай ажиллагааг хангах, түүнд хяналт тавих үүрэг бүхий хяналтын зөвлөлийг байгуулах, ажиллах нөхцөлөөр хангах;

3.8.шалгалтын зохион байгуулалттай холбоотойгоор хамтран ажиллах шаардлагатай иргэн, хуулийн этгээдийг сонгох, тэдгээртэй хамтран ажиллах чиглэл, үйл ажиллагаа, хариуцлага, хөлс зэргийг харилцан тохиролцож гэрээ байгуулах;

3.9.шалгалтын явцад хөндлөнгийн хяналт тавих, оролцогчтой сонирхлын зөрчилгүй иргэд, төрийн бус байгууллагын төлөөллийг хянагчаар томилон ажиллуулах;

3.10.шалгалтад оролцогчийн биеийн байцаалтыг нягтлан шалгах, оролцогчдыг кодоор дугаарлах, суудал хуваарилах;

3.11.шалгалтын явцад мөрдөх журам, зааврыг шалгалтад оролцогч болон бусад этгээдэд танилцуулах;

3.12.шалгалтын явцад энэ журамд заасны дагуу хяналт тавих, түүнийг баримтжуулах;

3.13.шалгалттай холбоотой техникийн туслалцаа үзүүлэх, техникийн саатал гарвал энэ тухай баримтжуулж, яаралтай засах арга хэмжээ авах;

3.14.бодлогын шалгалтын даалгаврын хариултыг кодолж, шалгалтын даалгаврыг дүгнэх комиссод хүлээлгэж өгөх;

3.15.шалгалтын нэгдсэн дүн ба явцын талаар Шалгалтын хороо, Хуульчдын холбооны Тамгын газар болон олон нийтэд тайлагнах;

3.16.шалгалтын даалгавар дүгнэх комиссоос боловсруулсан бодлогын жишиг хариуг мэдээлэх;

3.16.шалгалтад тэнцсэн оролцогчдын мэдээллийг Шалгалтын хороо, Хуульчдын холбооны Тамгын газарт хүргүүлэх;

3.17.бодлогын шалгалтын даалгаврыг шалгалт эхлэх хүртэл нууцлах, хамгаалах арга хэмжээ авах;

3.18.шалгалт зохион байгуулахтай холбоотой бусад.

3.3 дугаар зүйл.Шалгалтын даалгавар дүгнэх комисс, түүний үйл ажиллагаа 1.Шалгалтын даалгавар дүгнэх комисс нь мэргэжлийн ёс зүйн алдаа зөрчилгүй, хууль

зүйн магистр ба түүнээс дээш зэрэгтэй Хуульчдын холбооны шүүгч, прокурор, өмгөөлөгчдийн хороо болон хуульч профессорын төлөөллөөс бүрдэнэ.

2.Шалгалтын даалгавар дүгнэх комисс нь шалгалттай холбоотой дараах үйл

ажиллагааг явуулна: 2.1.сорилгын болон бодлогын шалгалтын даалгаврын сангаас шалгалтад

оруулах сорилго болон бодлогыг сонгох, тэдгээрийн хариултын үнэн зөв байдалд хяналт тавих;

Page 5: хуульчийн мэргэжлийн-шалгалтын-журам

4

2.2.шалгалтын даалгаврын боловсруулалт, даалгаврын гүйцэтгэлийг дүгнэх, үнэлгээ өгөх ерөнхий аргачлалыг батлах, түүнийг боловсронгуй болгох талаар санал боловсруулах;

2.3.бодлогын шалгалтын даалгаврын хариултын нууцлалыг шалгалт дуусах хүртэл нууцлах, хамгаалах арга хэмжээ авах;

2.4.бодлогын шалгалтад оролцогчийн даалгаврын гүйцэтгэлийг баталсан аргачлалын дагуу дүгнэж, үнэлгээ өгөх, дүнг үнэн зөв нэгтгэх, бодлогын жишиг хариуг боловсруулж, энэ журмын 3.2 дугаар зүйлийн 1-д заасан комиссод хүргүүлэх;

2.5.шалгалтын даалгавар гүйцэтгэлийг үнэлэхтэй холбоотой бусад. 3.Шалгалтын даалгавар дүгнэх комиссын гишүүн тус бүр ажлын тайлан болон

шалгалттай холбоотой цаашид анхаарах асуудлын талаарх санал, зөвлөмжийг шалгалт дууссанаас хойш ажлын таван өдрийн дотор Шалгалтын хороонд бичгээр ирүүлнэ.

4.Шалгалтын даалгавар дүгнэх комиссын бүрэлдэхүүн, гишүүдийн нэрийн жагсаалтыг

шалгалт дуусах хүртэл нууцлалыг хадгална.

3.4 дүгээр зүйл.Шалгалтын нууцлал, түүний баталгааг хангах 1.Шалгалтад оруулах сорилгын болон бодлогын шалгалтын даалгаврын сан,

шалгалтын бүртгэлийн болон шалгалт авах програм, шалгалтын даалгавар дүгнэх комисс, тэдгээрийн үйл ажиллагаатай холбоотой бүхий л мэдээлэл шалгалтын нууцад хамаарна.

2.Шалгалт зохион байгуулахтай холбоотойгоор энэ журмын 3.4 дүгээр зүйлийн 1-д

заасан нууцыг мэдэх болсон этгээд уг нууцыг хадгалах үүрэгтэй. 3.Шалгалтын хороо шалгалтын нууцлалын баталгааг хангах зорилгоор шалгалтын

комисс болон энэ журмын 3.2 дугаар зүйлийн 3.7-д заасан хяналтын зөвлөлийн гишүүн, холбогдох бусад этгээдээс нууцын баталгаа гаргуулж авна.

4.Хэрэв шалгалтын даалгаврын нууцлал задарсан тохиолдолд шалгалтыг дахин авах,

шалгалтын хугацааг сунгах асуудлыг Шалгалтын хороо Хуульчдын холбооны зөвлөлд танилцуулан шийдвэрлүүлж, буруутай этгээдэд хариуцлага хүлээлгэх, учирсан хохирлыг арилгуулах арга хэмжээ авна.

5.Энэ журмын 3.4 дүгээр зүйлийн 3-т заасан нууцын баталгааны загварыг Шалгалтын

хороо батална. 3.5 дугаар зүйл.Шалгалтын комиссын гишүүнд урамшуулал олгох 1.Шалгалтын комиссын гишүүнд урамшуулал олгох асуудлыг Хуульчийн эрх зүйн

байдлын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.7, 52.8 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрлэнэ. 3.6 дугаар зүйл.Шалгалтын зардлын төсөв 1.Шалгалтыг зохион байгуулахтай холбогдон гарах зардлын төсвийг Шалгалтын

хорооны өргөн мэдүүлснээр Хуульчдын холбооны зөвлөл батална. 2.Шалгалтын зардлын төсвийн зарцуулалтад Хуульчдын холбооны Тамгын газрын

дарга хяналт тавина.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ ШАЛГАЛТЫН ТОВЫГ НИЙТЭД ЗАРЛАХ, ОРОЛЦОГЧИЙГ БҮРТГЭХ

4.1 дүгээр зүйл.Шалгалтын тов тогтоох, нийтэд зарлах 1.Хуульчдын холбооны зөвлөл тухайн жилд явуулах шалгалтын товыг тогтооно.

Page 6: хуульчийн мэргэжлийн-шалгалтын-журам

5

2.Шалгалтын товыг шалгалт эхлэхээс өмнө 75-аас доошгүй хоногийн өмнө хэвлэл мэдээллийн хэрэгсэл, Хуульчдын холбооны цахим хуудсаар нийтэд зарлана.

4.2 дугаар зүйл.Шалгалтын бүртгэл 1.Шалгалтын бүртгэлийг цахим хэлбэрээр явуулах бөгөөд бүртгүүлэх зөвлөмжийг

ойлгомжтой байдлаар боловсруулж, нийтэд мэдээлнэ. 2.Шалгалтад оролцогчийг бүртгэх ажиллагаа шалгалтын товыг зарласан өдрөөс

эхэлж, шалгалт эхлэхээс 30 хоногийн өмнө дууссан байна. 3.Шалгалтад бүртгүүлэхтэй холбогдон гарах зардлыг оролцогч өөрөө хариуцна. 4.Шалгалтын бүртгэлийн хураамжийн хэмжээг энэ журмын 3.6 дугаар зүйлд заасан

шалгалтын зардлын төсөвтэй уялдуулан Хуульчдын холбооны зөвлөл тогтооно.

4.3 дугаар зүйл.Шалгалтад орох тухай өргөдөл гаргах

1.Энэ журмын 2.1 дүгээр зүйлийн 1, эсхүл 2.2 дугаар зүйлийн 1, 2-т шаардлагыг хангасан этгээд шалгалтад орох тухай өргөдлөө шалгалтын зохион байгуулалтын комиссод гаргана.

2.Шалгалтад орох тухай өргөдөлд дараах баримт бичгийг хавсаргана:

2.1.Монгол Улсын иргэн бол иргэний үнэмлэхний хуулбар, гадаад улсын иргэн, харьяалалгүй хүн бол гадаад улсын паспорт болон түүнийг орлох хууль ёсны баримт бичгийн хуулбарыг монгол хэл дээрх орчуулгын хамт;

2.2.Монгол Улсад хууль зүйн сургууль төгссөн этгээдийн хувьд эрх зүйч мэргэжлийн боловсролын дипломын хуулбар, гадаад улсын хууль зүйн сургууль төгссөн этгээдийн хувьд эзэмшсэн эрх зүйн боловсролын зэрэг нь энэ журмын 2.2 дугаар зүйлийн 1-д заасны дагуу хуульчийн мэргэжлийн дүйцэхүйц шалгалтад орох эрх олгодог болохыг нотолсон тайлбар;

2.3.мэргэжлийн дадлага хийснийг тодорхойлох баримт бичиг; 2.4.баталсан маягтын дагуу бөглөсөн биеийн байцаалт.

3.Өргөдөл гаргагч нь шалгалтад орох шаардлагыг хангаж, өргөдөл, түүнд хавсаргасан

баримт бичгийг үнэн зөв мэдүүлсэн болохоо хариуцаж баталгаажуулна.

4.Энэ журмын 4.3 дугаар зүйлийн 1-д заасан өргөдөл, 2.4-т заасан биеийн байцаалтын загварыг Шалгалтын хороо батална.

4.4 дүгээр зүйл.Өргөдлийг хянан шийдвэрлэх, гомдол гаргах 1.Энэ журмын 2.1 дүгээр зүйлийн 1-д заасан шаардлагыг хангасан өргөдөл гаргагчид

шалгалтад оролцох эрх олгох бүртгэлийн хуудсыг шалгалтын зохион байгуулалтын комисс олгоно.

2.Энэ журмын 4.4 дүгээр зүйлийн 1-д заасан бүртгэлийн хуудасны загварыг

Шалгалтын хороо батална. 3.Шалгалтын зохион байгуулалтын комисс шалгалтад орох шаардлага хангасан

өргөдөл гаргагчдын нэрийн жагсаалтыг шалгалт эхлэхээс 30 хоногийн өмнө баталгаажуулж, нийтэд мэдээлнэ.

4.Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т заасан

үндэслэл байвал өргөдөл гаргагчийг энэ журмын 4.4 дүгээр зүйлийн 1-д заасан нэрийн жагсаалтад бүртгэхээс татгалзана.

Page 7: хуульчийн мэргэжлийн-шалгалтын-журам

6

5.Энэ журмын 4.4 дүгээр зүйлийн 1-д заасан нэрийн жагсаалтад бүртгэхээс татгалзсан бол өргөдөл гаргагч нь гомдлоо Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан журмаар гаргаж шийдвэрлүүлнэ.

ТАВДУГААР БҮЛЭГ

ШАЛГАЛТЫН ТӨРӨЛ, ХЭЛБЭР, ТҮҮНИЙГ АВАХ ЖУРАМ 5.1 дүгээр зүйл.Шалгалтын төрөл 1.Шалгалт нь эрх зүйн ерөнхий мэдлэгийг сорьсон сорилгын болон эрх зүйн салбарын

хүрээнд тодорхой тохиолдлыг хууль хэрэглэж шийдвэрлэх бодлогын гэсэн төрөлтэй байна. 2.Сорилгын болон бодлогын шалгалтыг тусгайлан бэлтгэсэн танхимд компьютер дээр

авна. 3.Шалгалт нь сорилго, бодлого гэсэн дарааллаар явагдах бөгөөд шалгалтын

үргэлжлэх нийт хугацаа гурван хоног байна. 4.Оролцогч бүр шалгалт тус бүрд нууц дугаартай байна. 5.2 дугаар зүйл.Шалгалт авах журам 1.Шалгалтыг дараах журмын дагуу авна:

1.1.шалгалт тусгайлан бэлтгэгдсэн байранд товлосон цагт эхэлнэ. Оролцогч нь зөвхөн өөрийн хуваарьт заасан байр, цагт шалгалтад орно.

1.2.оролцогч нь товлосон цагаас 1 цагийн өмнө шалгалт авах байранд ирсэн байна.

1.3.оролцогч нь энэ журмын 4.3 дугаар зүйлийн 2.1-д заасан баримт бичигтэй ирнэ. Оролцогч нь бүртгэлийн хуудас болон энэ журмын 4.3 дугаар зүйлийн 2.1-д заасан баримт бичгийг эх хувиар нь авчраагүй тохиолдолд шалгалтад оруулахгүй.

1.4.оролцогч нь шалгалтын зохион байгуулалтын комиссоос тараасан материал, цааснаас өөр зүйл авч орохыг хориглоно. Тухайлбал: мэдээлэл дамжуулах боломжтой электрон ба бусад хэрэгсэл, тооны машин, камер, дуу хураагуур, дуу хүлээн авагч, гар утас, пейжер, бүх төрлийн диск, халаасны компьютер, дуут сэрүүлэг, чихэвч, түүнчлэн цүнх, уут, ном, товхимол, сургалтын материал, хүнсний зүйл, ус, ундаа, эм, үзэг харандаа, цаас зэрэг аливаа эд хэрэгслийг өөрийн биед болон ойр орчимд байлгахыг хориглоно.

1.5.оролцогч шалгалтын үеэр эм буюу эмнэлгийн бусад зүйлсийг хэрэглэх зайлшгүй шаардлагатай бол энэ тухай шалгалт эхлэхээс өмнө шалгалт зохион байгуулагчид бичгээр хүсэлт гаргаж, зөвшөөрөл авна. Зохион байгуулагч зөвшөөрсөн тохиолдолд эм, эмнэлгийн зүйлсийг оролцогчийн нэрийг бичсэн шошготой, нэвт харагдах уутанд хийж шалгалт эхлэхээс өмнө хянагчид шалгуулан хадгалуулж хэрэглэнэ.

1.6.шалгалтын явцад асууж тодруулах зайлшгүй шаардлагатай асуудал гарсан тохиолдолд оролцогч бусад оролцогчдод саад болохгүйгээр гараа өргөн шалгалтыг ахалж буй гишүүнд хандана.

1.7.энэ тохиолдолд тухайн гишүүн өөрөө эсхүл оролцогчтой хамгийн ойр байгаа багийн гишүүнийг хянагчийн хамт очин асууж тодруулга хийх зөвшөөрөл өгч болно. Тухайн оролцогч дахин тодруулга авахыг хүсвэл татгалзсан хариуг өгнө.

2.Энэ журмын 5.2 дугаар зүйлийн 1.4, 1.5-д заасан шаардлага нь шалгалт зохион

байгуулагч болон хянагчид нэгэн адил хамаарна. Тухайн байранд шалгалтыг ахалж буй зохион байгуулагч гар утсыг “чимээгүй” тохиргоонд тавьж, зөвхөн шалгалтын зохион байгуулалтын зорилгоор ашиглаж болно.

3.Шалгалтын эхэнд шалгалтын үед мөрдөх дүрэм, зааврыг заавал танилцуулна.

Page 8: хуульчийн мэргэжлийн-шалгалтын-журам

7

4.Шалгалт авах хугацааны турш шалгалтын танхим, ариун цэврийн өрөө, бусад газарт оролцогчид хоорондоо ярилцах, утсаар ярих, шалгалт зохион байгуулагч, хянагчаас бусад этгээдтэй харилцахыг хориглоно.

5.Шалгалтын техник хэрэгсэл, програм хангамжийн эвдрэл, гэмтэл, цахилгаан тасрах

болон бусад нөхцөл байдлын улмаас даалгаврыг компьютер дээр гүйцэтгэх боломжгүй болсон тохиолдолд шалгалтыг ахалж буй зохион байгуулагч энэ журмын 3.2 дугаар зүйлийн 1-д заасан шалгалтын комиссын даргатай зөвшилцөн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэнэ:

5.1.Сорилгын шалгалтын үед саатал гарсан бол:

5.1.1.саатлыг засварлахад 1 цаг ба түүнээс дээш хугацаа шаардлагатай, эсхүл тухайн өдөр засварлах боломжгүй бол шалгалтыг зогсоож, шалгалтын хугацааг хойшлуулан дахин авах талаар арга хэмжээ авах, энэ тухай оролцогчид мэдэгдэх;

5.1.2.саатлыг засварлахад 1 цаг хүртэл хугацаа шаардлагатай бол оролцогчийг шалгалтын байрнаас аль болох гаргахгүй байх, оролцогчид хоорондоо ярилцахыг хориглох арга хэмжээ авч, хяналтыг сайжруулах бөгөөд саатлыг засч даалгаврыг үргэлжлүүлэн гүйцэтгэж эхэлсэн хугацааг тэмдэглэн, саатал гарахаас өмнө даалгаврыг гүйцэтгэсэн хугацааг даалгаврыг гүйцэтгэвэл зохих нийт хугацаанаас хасч, шалгалт дуусах хугацааг тооцон оролцогчид мэдэгдэх.

5.2.Бодлогын шалгалтын үед саатал гарсан бол:

5.2.1.даалгаврын гүйцэтгэлийг бичгийн хэлбэрээр үргэлжлүүлэн авах, эсхүл саатал арилах хүртэл хугацаанд шалгалтыг зогсоох;

5.2.3.даалгаврыг бичгийн хэлбэрээр гүйцэтгүүлсэн бол компьютер дээр бичсэн хэсгийг гараар бичсэн хэсэгтэй нэгтгэн дүгнэх;

5.2.3.саатал арилсан тохиолдолд шалгалт дуусах хугацааг саатал гарсан хугацаагаар сунгаж, энэ тухай оролцогчид мэдэгдэх.

ЗУРГАДУГААР БҮЛЭГ

ШАЛГАЛТЫН ДААЛГАВАР, ТҮҮНИЙ БҮТЭЦ, ОНОО

6.1 дүгээр зүйл.Шалгалтын даалгавар, түүний агуулга, хамрах хүрээ 1.Оролцогчийн шалгалт тус бүрээр авбал зохих дээд оноо нь сорилгын шалгалтад 40,

бодлогын шалгалтад 60 байх ба хоёр шалгалтад авбал зохих нийт оноо нь 100 байна. 2.Сорилгын шалгалтын даалгавар нь оролцогчийн эрх зүйн ерөнхий болон хуулийн

тодорхой зохицуулалт, ойлголтыг тайлбарлан хэрэглэхэд шаардагдах мэдлэгийн түвшинг тогтооход чиглэгдэнэ.

3.Сорилгын шалгалтын даалгавар нь Үндсэн хууль, захиргаа, эрүү, иргэн ба

тэдгээрийн процессын салбар эрх зүй, хуульчийн мэргэжлийн ёс зүйн сэдэв, агуулгын хүрээнд боловсруулагдсан байна.

4.Бодлогын шалгалтын даалгавар нь салбар эрх зүйн хүрээнд тодорхой өгөгдлийг эрх

зүйн үндсэн зарчим, хуулийг хэрэглэн зөв, логиктойгоор дүн шинжилгээ хийх, үнэлж дүгнэх мэргэжлийн ур чадварыг сориход чиглэсэн агуулгатай байна. Бодлогын шалгалт нь зөвхөн мэдээлэл, санах ой, туршлага сорих агуулгатай байж болохгүй.

5.Бодлогын шалгалт нь дараах эрх зүйн салбарын хүрээнд боловсруулагдсан 3

даалгавартай байна: 5.1.Үндсэн хуулийн эрх зүй, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх

эрх зүй, Захиргааны эрх зүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх эрх зүй; 5.2.Эрүүгийн эрх зүй, Эрүүгийн байцаан шийтгэх эрх зүй; 5.3.Иргэний эрх зүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх эрх зүй.

Page 9: хуульчийн мэргэжлийн-шалгалтын-журам

8

6.2 дугаар зүйл.Сорилгын шалгалтын даалгавар 1.Сорилгын шалгалт нь тусгайлан бэлтгэсэн цахим сангаас шалгалтын эхэнд

тохиолдлын байдлаар сонгогдсон асуулт-хариултын хувилбараас бүрдэнэ. 2.Сорилго 2 хэсгээс бүрдэх ба эхний хэсэгт өгөгдөл, асуултыг тодорхойлох ба хоёр

дахь хэсэгт боломжит хариултын 4 өөр хувилбарыг заана. Хариултын зөвхөн нэг хувилбар нь зөв байна.

3.Сорилгын шалгалтын асуулт ба хариултын хувилбарууд нь оролцогч бүрд өөр

байдлаар эрэмбэлэгдсэн байж болно. 4.Оролцогч шалгалт өгөх хугацаандаа ямар нэг туслах материал, ном, хууль тогтоомж

ашиглахгүйгээр хариултыг сонгох боломжтой байхаар даалгаврын агуулгыг тогтооно. 5.Сорилгын шалгалтын даалгавар нийт 200 асуултаас бүрдэнэ. 6.Сорилгын шалгалтын үргэлжлэх хугацаа 150 минут байна. 6.3 дугаар зүйл.Бодлогын шалгалтын даалгавар 1.Бодлогын шалгалтын үед тодорхой хязгаарлагдмал үйлдлүүдийг ашиглах /copy,

redo, undo, cut, paste, word count/ боломжтой програм хангамжийг ашиглана. 2.Оролцогч тус бүр эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем /www.legalinfo.mn/-ийг

ашиглах боломжоор хангаж болно. 3.Оролцогч нь бодлогын шалгалтын даалгаврын гүйцэтгэл тус бүрд 20 хүртэл, нийт

60 хүртэл оноо авна. 4.Нэг бодлогыг бодох хугацаа 150 минут байна.

ДОЛДУГААР БҮЛЭГ

ШАЛГАЛТЫН ДААЛГАВРЫН ГҮЙЦЭТГЭЛИЙГ ДҮГНЭХ, МЭДЭЭЛЭХ, БАТЛАМЖ ОЛГОХ

7.1 дүгээр зүйл.Шалгалтын даалгаврын гүйцэтгэлийн дүгнэх 1.Хуульчийн шалгалтын даалгаврын гүйцэтгэлийг тоогоор дугаарлах бөгөөд

дугаартай холбогдох шалгалтад оролцогчийн нэр нууцлагдсан байна. 2.Сорилгын даалгаврын гүйцэтгэлийг үнэлэх програм өгөгдсөн командын дагуу

хөндлөнгийн оролцоогүйгээр оролцогчийн гүйцэтгэсэн даалгаврын хариултыг сорилгын сангийн зөв хувилбартай тулган шалгана.

3.Сорилгын шалгалтад 60 ба түүнээс дээш хувь буюу 24 ба түүнээс дээш оноо авсан

оролцогч бодлогын шалгалтад орох эрхтэй. 4.Бодлогын шалгалтын даалгаврын гүйцэтгэлийг хууль зүйн үндэслэл, логик дэс

дараалал, бүрэн зөв байдал, найруулгыг харгалзан дүгнэнэ. 5.Бодлогын шалгалтын даалгаврын гүйцэтгэлийг даалгавар тус бүрээр гурваас

доошгүй шалгагчийн бүрэлдэхүүнтэйгээр шалгалт дууссанаас хойш ажлын гурван өдрийн дотор дүгнэж, тэдгээрээс өгсөн үнэлгээний дунджаар дүнг гарган энэ журмын 3.2 дугаар зүйлийн 1-д заасан комиссод хүлээлгэн өгнө.

7.2 дугаар зүйл.Шалгалтын дүнг мэдээлэх

Page 10: хуульчийн мэргэжлийн-шалгалтын-журам

9

1.Сорилгын шалгалтын дүнг тэр даруй оролцогчид бүртгэлийн дугаараар мэдээлнэ. 2.Энэ журмын 3.2 дугаар зүйлийн 1-д заасан комисс бодлогын шалгалтын дүнг

оролцогч тус бүрээр сорилгын шалгалтын дүнтэй нэгтгэж, шалгалт дууссанаас хойш ажлын таван өдрийн дотор оролцогчийн бүртгэлийн дугаараар гаргаж, нийтэд мэдээлнэ.

7.3 дугаар зүйл.Шалгалтад тэнцсэн тухай батламж олгох 1.Сорилгын болон бодлогын шалгалтад авсан нийлбэр дүн нь шалгалтын нийт

онооны 70 ба түүнээс дээш хувьд хүрсэн оролцогчийг шалгалтад тэнцсэнд тооцно. 2.Шалгалтын хороо шалгалт дууссанаас хойш 30 хоногийн дотор шалгалтад тэнцсэн

оролцогчийн өргөдөлд дурдсан мэдээллийг баримтжуулан, баримт бичгийн үнэн зөв байдлыг шалгаж үзсэний үндсэн дээр батламж олгоно.

3.Энэ журмын 7.3 дугаар зүйлийн 2-т заасан батламжийн загварыг Шалгалтын хороо

батална.

НАЙМДУГААР БҮЛЭГ ШАЛГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ХЯНАЛТ

8.1 дүгээр зүйл.Програм хангамжийн хяналтын зөвлөл 1.Шалгалтад ашиглах компьютер, програм хангамжийн хэвийн, найдвартай

ажиллагаа, хүртээмж, нууцлал хангасан байдалд энэ журмын 3.2 дугаар зүйлийн 3.7-д заасан хяналтын зөвлөл хяналт тавьж, илэрсэн зөрчил, дутагдлыг тухай бүр засч залруулах арга хэмжээ авна.

2.Програм хангамжийн хяналтын зөвлөл энэ журмын 3.2 дугаар зүйлийн 1-д заасан

комиссоос баталсан удирдамжийн дагуу гүйцэтгэсэн ажлын тайлан болон шалгалтын програм хангамжтай холбоотой цаашид анхаарах асуудлын талаарх санал, дүгнэлтийг шалгалт дууссанаас хойш ажлын таван өдрийн дотор Шалгалтын хороонд бичгээр ирүүлнэ.

8.2 дугаар зүйл.Хөндлөнгийн хяналт 1.Шалгалтад оролцогчдыг шалгалтын танхимд оруулж эхлэхээс шалгалт дуусах

хүртэлх үйл ажиллагаанд энэ журмын 3.2 дугаар зүйлийн 3.9-д заасны дагуу томилогдсон хөндлөнгийн хянагч хяналт тавьж, шалгалтын явцыг техник хэрэгсэл болон бичгээр баримтжуулна.

2.Хөндлөнгийн хянагч нь шаардлагатай гэж үзвэл шалгалтын үйл ажиллагаатай

холбоотой цаашид анхаарах асуудлын талаарх санал, зөвлөмжийг шалгалт дууссанаас хойш ажлын таван өдрийн дотор Шалгалтын хороонд ирүүлж болно.

ЕСДҮГЭЭР БҮЛЭГ ШАЛГАЛТТАЙ ХОЛБООТОЙ ГОМДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ

9.1 дүгээр зүйл.Гомдол гаргах, түүнийг шийдвэрлэх 1.Шалгалттай холбоотой дараах гомдлыг оролцогч ба бусад этгээдээс бичгээр хүлээн

авч хянан шийдвэрлэнэ: 1.1.шалгалтын бүртгэлтэй холбоотой; 1.2.шалгалтын комиссын гишүүн журам зөрчсөн тухай; 1.3.шалгалтын явцад гарсан зөрчилтэй холбоотой; 1.4.шалгалтын нууцлалтай холбоотой; 1.5.шалгалтын даалгавар, гүйцэтгэлийн үнэлгээтэй холбоотой; 1.6.шалгалттай холбоотой бусад.

Page 11: хуульчийн мэргэжлийн-шалгалтын-журам

10

2.Гомдол гаргагч энэ журмын 9.1 дүгээр зүйлийн 1.1-д заасан гомдлыг шалгалт эхлэхээс 14-өөс доошгүй хоногийн өмнө, сорилгын шалгалтын даалгаврын гүйцэтгэлийн үнэлгээтэй холбоотой гомдлыг шалгалт өгсөн өдрийн 20 цаг хүртэл, бодлогын шалгалтын даалгаврын гүйцэтгэлийн үнэлгээтэй холбоотой гомдлыг дүн гарсан өдрөөс хойш ажлын нэг өдрийн дотор, бусад гомдлыг шалгалт дууссанаас хойш ажлын гурван өдрийн дотор Шалгалтын хороонд тус тус бичгээр ирүүлнэ.

3.Гомдол гаргагч нь гомдолдоо үндэслэлээ тодорхой дурдаж, өөрийнхөө тавьж буй

шаардлагын талаарх нотолгоо, бусад холбогдох баримтыг хавсаргана.

4.Шалгалтын хороо сорилгын шалгалтын даалгаврын гүйцэтгэлийн үнэлгээтэй холбоотой гомдлыг бодлогын шалгалт эхлэхээс өмнө шалган шийдвэрлэж, гомдол гаргагчид зохих хариуг өгнө.

5.Шалгалтын хороо нь гомдлыг шийдвэрлэх зорилгоор холбогдох байгууллагын эрх

бүхий албан тушаалтантай уулзаж, тэдний тайлбар, санал дүгнэлтийг сонсож, маргааныг шийдвэрлэхэд шаардагдах материал, баримт бичгийг холбогдох албан тушаалтан, гомдол гаргагчаас гаргуулан авч танилцана.

6.Шалгалтын хороо гаргасан шийдвэрээ ажлын хоёр өдрийн дотор гомдол гаргагчид

хүргүүлнэ. 7.Шалгалтын зохион байгуулалттай холбоотой гомдлыг дараах журмаар

шийдвэрлэнэ: 7.1.гомдлыг шалгалтын комиссын хуралдаанаар хэлэлцэж, гишүүдийн олонхын

саналаар шийдвэрлэх; 7.2.гомдолд нэр заан буруутгаж байгаа зохион байгуулалтын ажилтныг

оролцуулахгүйгээр маргааныг шийдвэрлэх. 8.Бодлогын шалгалтын даалгаврын гүйцэтгэлтэй холбоотой гомдлыг дараах журмаар

шийдвэрлэнэ: 8.1.шалгалтын даалгавар дүгнэх комиссын гишүүдээс маргааныг шийдвэрлэх

бүрэлдэхүүн томилох; 8.2.бүрэлдэхүүнд гомдол гаргагчийн бодлогын шалгалтын даалгаврын

гүйцэтгэлд анх үнэлгээ өгсөн комиссын гишүүнийг оролцуулахгүй байх зарчим баримтлах; 8.3.бүрэлдэхүүн гомдол гаргагчийн маргаж буй даалгаврын гүйцэтгэлийг дахин

нягталж дүгнэх; 8.4.гомдол гаргагчийн анхны ба энэ журмын 9.1 дүгээр зүйлийн 8.3-т заасны

дагуу авсан бодлогын шалгалтын оноо зөрүүтэй тохиолдолд хоёр шатны үнэлгээний голчоор эцсийн оноог тодорхойлох.

АРАВДУГААР БҮЛЭГ

БУСАД ЗҮЙЛ

10.1 дүгээр зүйл.Журам зөрчигчид хүлээлгэх хариуцлага 1.Энэ журмыг зөрчсөн, зохих ёсоор биелүүлээгүй шалгалтын хороо болон түүнээс

байгуулсан шалгалтын комиссын гишүүн, бусад үүрэг хүлээсэн этгээдэд холбогдох хууль болон гэрээнд заасан хариуцлага хүлээлгэх ба шаардлагатай тохиолдолд зохих хариуцлага хүлээлгэх, учирсан хохирлыг арилгуулахаар харьяалах байгууллагад хандаж болно.

2.Шалгалттай холбоотой өөрт хариуцуулсан нууцлалыг задруулсан шалгалтын хороо,

түүнээс байгуулсан шалгалтын комиссын гишүүн, бусад үүрэг хүлээсэн этгээдийг шалгалтын үйл ажиллагаанд цаашид оролцуулахгүй бөгөөд хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

Page 12: хуульчийн мэргэжлийн-шалгалтын-журам

11

3.Энэ журмын 10.1 дүгээр зүйлийн 1, 2-т заасан зөрчил гаргасан хуульчид Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэхээр бол Хуульчдын холбооны Хуульчийн мэргэжлийн хариуцлагын асуудал эрхэлсэн хороонд хандаж болно.

4.Шалгалтын зохион байгуулалтын комисс дараах тохиолдолд оролцогчийг

шалгалтын танхимаас гаргаж, шалгалтыг хүчингүй болгоно: 4.1.нэгээс дээш удаа сануулах арга хэмжээ авсан; 4.2.энэ журмын 5.2 дугаар зүйлийн 1.4, 6.2 дугаар зүйлийн 4-т заасан

зөвшөөрөгдөөгүй материал ашиглахаар завдах, шалгалтын танхимд авч орсон; 4.3.шалгалтын хуудсан дээр зөвшөөрснөөс бусад тэмдэглэгээ хийсэн; 4.4.бусдаас хуулах, бусдад хуулуулсан, эдгээр үйлдлийг хийхээр завдсан.

5.Шалгалтын зохион байгуулалтын комисс дараах тохиолдолд оролцогчийн

шалгалтын дүнг хүчингүй болгоно: 5.1.энэ журмын 4.3 дугаар зүйлийн 2-т заасан баримт бичгийг дутуу, эсхүл

хуурамчаар бүрдүүлсэн нь шалгалтын явцад тогтоогдсон; 5.2.оролцогч нь өөрийнхөө өмнөөс өөр бусад этгээдийг оролцуулахаар завдсан,

тийнхүү оролцуулсан нь илэрсэн; 5.3.энэ журмыг зөрчиж, нууцлал алдагдсаны улмаас шалгалтад тэнцсэн нь

илэрсэн. 10.2 дугаар зүйл.Журам хүчин төгөлдөр болох 1.Энэ журмыг батлагдсан өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

-ооОоо-