9
НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХОТ БАЙГУУЛАЛТ, ДЭД БҮТЦИЙН ХОРООНЫ ХАМТАРСАН ХУРАЛДААНААС ГАРСАН САНАЛ, ДҮГНЭЛТ НИТХ-ын Хот байгуулалт, дэд бүтцийн хороо, Гэр хорооллын хөгжлийг дэмжих хорооны хамтарсан хуралдаан 2014 оны 12 дугаар сарын 01-ны өдөр Хангарьд ордны 14 давхрын А танхимд 10:20 минутад эхэлж 13:55 минутад дуусав. Хуралдаанд: Хот байгуулалт, дэд бүтцийн хорооны төлөөлөгч: Л.Шагдаррагчаа, Н.Гантөмөр, А.Гантулга, Д.Энхсайхан, С.Очирбат, Л.Наранбаатар, С.Үнэн, Т.Гантөмөр, Р.Дагва, Н.Баяраа, Д.Батбаяр, Гэр хорооллын хөгжлийг дэмжих хорооны төлөөлөгч: Л.Наранбаатар, Т.Бат-Эрдэнэ, Ш.Одгэрэл, С.Ононбаяр, Б.Отгонбаяр, С.Очирбат, Б.Төмөрчулуун нар оролцож, асуулт хариулт тавьж, саналаа хэллээ. Хамтарсан хорооны хуралдаанаар ээлжит XXI хуралдаанаар хэлэлцэх бүх асуудлыг хэлэлцсэн бөгөөд Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2014 оны зорилтын хэрэгжилт, Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2015 оны зорилтыг батлах тухай, Нийслэлийн өмчөөс 2015 онд хувьчлагдах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалт батлах тухай, Нийслэлийн өмчийн концессийн зүйлийн жагсаалт батлах тухай, Нийслэлийн 2014 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, нийслэлийн 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай, асуудлуудыг зарчмын хувьд дэмжиж дараахь саналуудыг гаргасныг хэлэлцэх асуудал бүрээр тусгасан болно. 1.Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2014 оны зорилтын хэрэгжилт, Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2015 оны зорилтыг батлах тухай асуудалд: Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2014 оны зорилтын хэрэгжилтийн байдлыг дүгнээд, хорооны зүгээс төлөөлөгчдийн олонхийн саналаар “бүрэн хангалттай” гэж үзсэн бөгөөд дараахь зарчмын саналыг төлөөлөгчдийн олонхийн саналаар гаргалаа.Үүнд: 1.1.Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2015 оны зорилтыг батлах тухай асуудлыг хэлэлцэн батлахдаа төлөөлөгчдөөс гаргасан саналуудыг (хавсралт) тусгаж, нийслэлийн төсвийн тодотголтой уялдуулах: 1.2.Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2015 оны зорилтыг НИТХ-ын хоёрдугаар хэлэлцүүлэгт оруулахдаа гүйцэтгэлийг дүгнэх тодорхой аргачлал, шалгуур үзүүлэлттэй болгох: 2.Нийслэлийн өмчөөс 2015 онд хувьчлагдах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалт батлах тухай асуудалд: 2.1.Төлөөлөгч Т.Гантөмөр: Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийг оруулах:

Hot baiguulalt zasvar oruulsan

Embed Size (px)

Citation preview

Page 1: Hot baiguulalt zasvar oruulsan

НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫНХОТ БАЙГУУЛАЛТ, ДЭД БҮТЦИЙН ХОРООНЫ ХАМТАРСАН

ХУРАЛДААНААС ГАРСАН САНАЛ, ДҮГНЭЛТ

НИТХ-ын Хот байгуулалт, дэд бүтцийн хороо, Гэр хорооллын хөгжлийг дэмжих хорооны хамтарсан хуралдаан 2014 оны 12 дугаар сарын 01-ны өдөр Хангарьд ордны 14 давхрын А танхимд 10:20 минутад эхэлж 13:55 минутад дуусав. Хуралдаанд: Хот байгуулалт, дэд бүтцийн хорооны төлөөлөгч: Л.Шагдаррагчаа, Н.Гантөмөр, А.Гантулга, Д.Энхсайхан, С.Очирбат, Л.Наранбаатар, С.Үнэн, Т.Гантөмөр, Р.Дагва, Н.Баяраа, Д.Батбаяр, Гэр хорооллын хөгжлийг дэмжих хорооны төлөөлөгч: Л.Наранбаатар, Т.Бат-Эрдэнэ, Ш.Одгэрэл, С.Ононбаяр, Б.Отгонбаяр, С.Очирбат, Б.Төмөрчулуун нар оролцож, асуулт хариулт тавьж, саналаа хэллээ.

Хамтарсан хорооны хуралдаанаар ээлжит XXI хуралдаанаар хэлэлцэх бүх асуудлыг

хэлэлцсэн бөгөөд Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2014 оны зорилтын хэрэгжилт, Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2015 оны зорилтыг батлах тухай, Нийслэлийн өмчөөс 2015 онд хувьчлагдах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалт батлах тухай, Нийслэлийн өмчийн концессийн зүйлийн жагсаалт батлах тухай, Нийслэлийн 2014 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, нийслэлийн 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай, асуудлуудыг зарчмын хувьд дэмжиж дараахь саналуудыг гаргасныг хэлэлцэх асуудал бүрээр тусгасан болно.

1.Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2014 оны зорилтын хэрэгжилт, Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2015 оны зорилтыг батлах тухай асуудалд:

Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2014 оны зорилтын хэрэгжилтийн байдлыг дүгнээд, хорооны зүгээс төлөөлөгчдийн олонхийн саналаар “бүрэн хангалттай” гэж үзсэн бөгөөд дараахь зарчмын саналыг төлөөлөгчдийн олонхийн саналаар гаргалаа.Үүнд:

1.1.Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2015 оны зорилтыг батлах тухай асуудлыг хэлэлцэн батлахдаа төлөөлөгчдөөс гаргасан саналуудыг (хавсралт) тусгаж, нийслэлийн төсвийн тодотголтой уялдуулах:

1.2.Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2015 оны зорилтыг НИТХ-ын хоёрдугаар хэлэлцүүлэгт оруулахдаа гүйцэтгэлийг дүгнэх тодорхой аргачлал, шалгуур үзүүлэлттэй болгох:

2.Нийслэлийн өмчөөс 2015 онд хувьчлагдах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалт батлах тухай асуудалд:

2.1.Төлөөлөгч Т.Гантөмөр: Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийг оруулах:

2.2.Төлөөлөгч Т.Гантөмөр: Сонгинохайрхан дүүргийн Ханын материалын эцэст байрлах “Өнөр бүл” өнчин хүүхдүүдийн цэцэрлэгийг менежментийн гэрээгээр давуу эрхтэйгээр өөрсдөд нь хувьчлах:

2.3. Төлөөлөгч Ононбаяр: “Өргөө зочид” буудлыг хувьчлах асуудлыг жагсаалтаас хасах,эсвэл Компаний тухай хуульд нийцүүлэх

3.Нийслэлийн өмчийн концессийн зүйлийн жагсаалт батлах тухай асуудалд:

3.1. Төлөөлөгч Д.Энхсайхан: Содон хороололыг барьж буй компани хэрвээ концессын гэрээгээр цэцэрлэгийн асуудлыг тавибал 240 хүүхдийн цэцэрлэгийг барих асуудлыг шийдье гэсэн.Иймд концессийн жагсаалтад үүнийг оруулах:

3.2.Төлөөлөгч Б.Отгонбаяр: Шархадны эцсээс Улиастай орох замыг концесст оруулах:

Page 2: Hot baiguulalt zasvar oruulsan

3.3.Төлөөлөгч Р.Дагва: Хотын захад тавигдахаар хөрөнгө туссан ажлын зардлыг түр хойшлуулж, нэн даруй хийгдэх шаардлагатай иргэдийн амьдралд тустай, тулгамдсан асуудлыг тусгах зорилгоор гэр хорооллын дундах замуудыг үндсэн магистраль шугамд холбох ажлыг 2015 оны концессын төлөвлөгөөнд тусгах:

3.4.Төлөөлөгч А.Гантулга: Хан-Уул дүүргийн Био комбинатын бүрэн дунд сургуулийг /10-р сургууль/ болон Буянт-Ухаа хороололд баригдах сургууль цэцэрлэгүүдийг концесст оруулах:

3.5.Төлөөлөгч С.Ононбаяр: Шүд, нүүр эмгэг судлалын төвийг зориулалтаар барихаар нь концессын жагсаалтад оруулах:

3.6.Төлөөлөгч Н.Гантөмөр: Хотын шинэ төв байгуулахаар 22 га газрыг нэлээд мөнгө төлж чөлөөлчихөөд одоо бүтээн байгуулалтын ажил хийгдээгүй байгаа тул үүнийг концессоор хийхээр тусгах:

4.Нийслэлийн 2014 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, Нийслэлийн 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай асуудалд:

4.1.Төлөөлөгч Д.Энхсайхан: Сонгинохайрхан дүүргийн 1-р хорооллын арын 34-р байрнаас Хангай захын уулзвартай холбосон замын газар талбайг нэмж тусгах:

4.2.Төлөөлөгч Р.Дагвын саналаар Сонгинохайрхан дүүргийн 25-р хорооны нутаг дэвсгэр дэх Тамгын газраас урагш Толгойт хүртэлх 200м замын ажлыг /хөрөнгийг/ газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулах:

4.3.Төлөөлөгч Ш.Одгэрэл: Сонгинохайрхан, Чингэлтэй дүүрэгт хотын дэд төв төсөл хэрэгжиж байгаа. Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд дулааны болон цахилгааны шугам сүлжээний газрыг оруулах:

4.4.Төлөөлөгч Б.Отгонбаяр: Баянзүрх дүүргийн 11 хороо, Эмийн ургамлын задгай гэдэг газрын 80 өрх газрын асуудлаар Хотын дарга, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын даргатай уулзаж, газрын асуудлыг шийдвэрлэнэ гэсэн боловч уг газрыг 2015 оны зохион байгуулалтын төлөвлөгөөнд огт тусгаагүй байна. Энэ газрыг нэмж тусгах:

4.5.Төлөөлөгч Б.Отгонбаяр: Цагдаагийн 3-р хэсгийн барилгыг барих газрын байршлыг тусгах:

4.6.Төлөөлөгч Б.Отгонбаяр: Баянзүрх дүүргийн Арцатын ам, Хуандайн ам, Улиастайн дээд доод амыг иж бүрнээр төлөвлөгөөн тусгах: /иргэдэд эзэмшүүлсэн боловч давхардуулан газар зохион байгуулалтыг хийсэн асуудлыг цэгцлэх/

5.Нийслэлийн 2015 оны төсөв батлах тухай асуудалд холбогдох дүгнэлт, саналыг Төсөв, санхүү, эдийн засгийн хороонд хүргүүлсэн болно.

Иймд дээрх асуудлуудаар төлөөлөгчдийн тавьсан саналыг санал хураалган шийдвэрлэж өгөхийг Хурлын даргаас хүсье.

Хот байгуулалт, дэд бүтцийн хорооны Гэр хорооллын хөгжлийг дэмжихДарга хорооны дарга

Л.ШАГДАРРАГЧАА Л.НАРАНБААТАР

Page 3: Hot baiguulalt zasvar oruulsan

ХОТ БАЙГУУЛАЛТ, ДЭД БҮТЦИЙН ХОРООНЫ ХАМТАРСАНХУРАЛДААНААС НИЙСЛЭЛИЙН 2015 ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨЛД

ӨГӨХ ДҮГНЭЛТ, САНАЛУУД

НИТХ-ын Хот байгуулалт, дэд бүтцийн хороо, Гэр хорооллын хөгжлийг дэмжих хорооны хамтарсан хуралдаан 2014 оны 12 дугаар сарын 01-ны өдөр Хангарьд ордны 14 давхрын А танхимд 10:20 минутад эхэлж 13:55 минутад дуусав. Хуралдаанд: Хот байгуулалт, дэд бүтцийн хорооны төлөөлөгч: Л.Шагдаррагчаа, Н.Гантөмөр, А.Гантулга, Д.Энхсайхан, С.Очирбат, Л.Наранбаатар, С.Үнэн, Т.Гантөмөр, Р.Дагва, Н.Баяраа, Д.Батбаяр, Гэр хорооллын хөгжлийг дэмжих хорооны төлөөлөгч: Л.Наранбаатар, Т.Бат-Эрдэнэ, Ш.Одгэрэл, С.Ононбаяр, Б.Отгонбаяр, С.Очирбат, Б.Төмөрчулуун нар оролцож, асуулт хариулт тавьж, саналаа хэллээ.

Хуралдаанд засаг даргын орлогч Н.Батаа,С.Очирбат,Н.Гантөмөр, ЗДТГ-ын стратегийн бодлого төлөвлөлтийн газрын дарга Баярбаатар,санхүү,төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү, ЕТГ-ын дэд дарга Э.Анар, Авто замын газрын дарга Д. Нанзаддорж, Гэр хорооллын төслийн нэгжийн захирал Лханвадорж, Автозамын хөдөлгөөний төвийн дарга Батцоож, болон холбогдох албан тушаалтнууд оролцож тайлбар танилцуулга хийсэн болно.

Хороодын хамтарсан хуралдаанаас доорх дүгнэлт гаргав.Үүнд:

1. Нийслэлийн 2015 оны төсөв батлах тухай асуудлыг 2015 оны эхний улиралд тодотгол хийх нөхцөлтэйгээр хуулийн хугацаанд нь батлах

2. НИйслэлийн нийгэм эдийн засгийн 2015 оны зорилттой төсвийн төлөвлөгөөг уялдуулан засаж, НИТХ-ын эцсийн хэлэлцүүлэгт оруулахыг Засаг даргын орлогч Батаа,ЗДТГ-ын стратегийн бодлого төлөвлөлтийн газрын дарга Баярбаатар нарт үүрэг болгох

3. Хамтарсан хурал дээр төлөөлөгчдийн гаргасан дараах саналуудыг нэгтгэн НИТХ-ын Төсөв санхүү,эдийн засгийн хороонд хүргүүлэн томьёоллоор санал хураалгах ,Үүнд:

№ Төлөөлөгч Төсөвт нэмэх санал Төсвөөс хасах санал

1 С.Очирбат

-Улаанбаатар бүсийн зөвлөлийн гэсэн төсвийг хасах,-2015 онд хийгдэх хөрөнгийн жагсаалтанд 38 цэцэрлэгийн 10 гаруй тэрбум төгрөг-Аж ахуйн тооцоотой байгууллагууд дээр 532 сая төгрөг хасах,-38-д байгаа: Сургуулийн өмнөх насны гээд 400 сая бас хасах,-39-д байгаа: Цахилгаан тээвэр компаний 1-р заалтанд Хотын шинэ төвийн зөвлөх үйлчилгээ гэсний төсвийг хасах-Цагдаа нарын 6 машин гэснийг хасах,

2 Т.Гантөмөр

-Улиастайн гүүрнээс Гачууртын чиглэл дэхь 1.1 км замыг өргөтгөх 29.5 тэрбумын хөрөнгө оруулалтыг он шилжүүлэх обеьктын жагсаалтад оруулж өгөөч.-БЗД-ийн 2-р хороо, дарь эх орчмын 4,5 га газрын инженерийн шугам сүлжээний угсралтад 2,8 тэрбум

-Хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний 58.1.7 заалтад тусгагдсан 2.8 тэрбумыг хасах-Улсын төсөвт цагдаатай холбоотой зардлууд тусгагдсан тул хотын төсөвт давхардсан зардлыг хасах

Page 4: Hot baiguulalt zasvar oruulsan

3 Р.Дагва

-СХД-т хийгдсэн хөрөнгө оруулалтын ажлын арчилгааны зардалд 1 тэрбум төгрөг тавих.-Хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний 58.1.7 заалтаас танасан 2.8 тэрбум төгрөгийг эрчимжсэн мал аж ахуй, фермерийн аж ахуйг сайжруулахад шилжүүлэн зарцуулах.

-Хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгагдсан 58.1.7-г хасах-Шуурхай удирдлагын төвийн тоног төхөөрөмжинд тусгагдсан 800 саяыг хасах.-СХД-ийн 2015 онд төвлөрүүлэх 7.7 тэрбумын төлөвлөгөөг 2014 онд тусгагдсан 6.8 тэрбум төгрөгт багтаан хянах /бууруулах/

4 Ш.Одгэрэл

-Гэр хорооллын хөгжүүлэх төсөл, Газар шинэчлэн зохион байгуулах мөнгөн дээр санхүүжилт нэмэн шийдэж өгмөөр байна.-Хүүхдийн ордон 2 ширхэгийг байгуулах асуудал нь олон улсын байгууллагуудаар дэмжигдээд байгаа энэ дээр ердөө л 200 сая төгрөг шийдээд өгвөл 4000 хүүхэд сонирхсон дугуйландаа явах боломж гарах юм.-СХД-ийн 2015 онд төвлөрүүлэх 7.7 тэрбумын төлөвлөгөөг 2014 онд тусгагдсан 6.8 тэрбум төгрөгт багтаан хянах /бууруулах/-Газар шинэчлэн зохион байгуулахтай холбоотой хөрөнгө нэмэх

-Усан спорт сургалтын төвийн 3.8 тербумыг хасах,

-Хотын дүрмийн 280 саяыг хасах

5 Б.Төмөрчулуун

-Дүнжингарав Амгалан чиглэлд тавигдсан 6.0 км 10.9 тэрбум төгрөгийн өртөгтэй замд зориулж 3 нүхэн гарц хийхэд зориулж 1.8 тэрбум төгрөг тусгах.

-Гэрэлтүүлэгт зориулсан 3.6 тэрбум төгрөгөөс хасч 3/а-д зориулсан орлогыг үүсгэх.-Хот доторх замд төсөвлөсөн хөрөнгийг 5 тэрбумд багтаан зардлыг танах.-Урлан бүтээх төвийг нураахад зориулсан 15 тэрбум төгрөгийг хасах.

6 Д.Батбаяр

-Нийслэлийн иргэдийг цахим хяналтад оруулах төслийг хэрэгжүүлэхэд 4 тэрбум төгрөг

-Үерийн хамгаалалт барихад тавьсан 2 тэрбум, -Иргэдийг гамшгаас хамгаалах сургалт явуулах цогцолборын барилгын 2 тэрбум, -Шарга морьтын автозамыг шинэчлэхэд тавьсан 2 тэрбум, -Яармагийн гүүрнээс нисэхийн товчоо, сонсголонгийн замын уулзвар 28 тэрбум /2012 оноос хойш зарцуулж байгаа/-Шарга морьт Жигжидын уулзвараас гүнтийн даваа хүртэл 5 км замын 3 тэрбум,

7 С.Ононбаяр -Зорчигч тээврийн нэгтгэлийн 2-р баазын 10 Добусны зөрүү 580 сая төгрөгийг суулгах,-Автобус-1, Автобус-3-ийн шатахууны өр, нийгмийн даатгалын шимтгэлийн өр, засварын өр бусад өрөнд 3 тэрбумыг тусгаж шийдвэрлэх, -Орчин үеийн техниз оруулж ирэх 600 сая

-Замуудад тавьсан хөрөнгийг хасах,-Ухаалаг Улаанбаатар хөтөлбөрт тавьсан 2 тэрбумыг хасах,-Бэлчээрийн менежментийг сайжруулахад тавьсан 2,8 тэрбумыг хасах,-Минж нутагшуулахад тавьсан төсвийг хасах

Page 5: Hot baiguulalt zasvar oruulsan

8 Б.Отгонбаяр

-БЗД-ийн 28 хороонд Хүүхдийн тоглоомын талбай тохижуулах 97.1-ыг 20-р хороонд болгон шилжүүлэх-Гэр хорооллын 58.1.17.4-д байгаа зардлыг 300 сая-аар нэмэх

-Нийслэлийн ЗДТГ-ын урсгал зардлаас 3 хувь хасах саналтай байна. Ойролцоогоор 13-15 тербум төгрөг байх.

9 Н.Баяраа

-Налайх дүүргийн үйлдвэр технологийн паркийн хашааны 300 сая,

-Үйлдвэр технологийн паркын хашаанд ложисток төвийг эхлүүлэх түр бааз байгуулахад 1,2 тэрбум,

-Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд гоо бүсгүй шалгаруулах, бүжиг наадам зохиох, дуурийн тоглолт хийхэд зарцуулахаар тавьсан 1 тэрбумыг хасах: -Нийтийн тээврийн хэрэгслийн зориулалтын зогсоолд 300 сая хасах: -Урсгал зардлаас хасч болох зардлаа хасах:

10 А.Гантулга

-Хуучнаар 29-р бааз явдаг зам, гурвалжингийн гүүр гэсэн үг 900 м замын ажлыг нэмэх

11 Д.Энхсайхан

-СХД-ийн үйлдвэрчин дээр 620 сая төгрөг нэмүүлэх-СХД-ийн 34-р байрнаас “Хангай зах” хүртлэх 1.6 км замын асуудал зардал нь 1.2 тербум-Авто замын сангийн хөрөнгө дотор нь зохицуулалт хийх Жишээ нь : 3-ын хөрөнгийг 5дээр нэмээд 6.,,, хэдэн тербум болгох-2.2.12 дээр Замын хөдөлгөөний зардалаас 1.500 саяыг арчилгаанд гэж оруулья

-Тэнэмэл орон гэргүй хүмүүсийг гэсэн урсгал зардалын 3.2.57 дээр байгаа 700 сая-аас 350 саяыг нь хасах,-3.2.54 дээр Нийслэл , дүүрэг хорооны 1 тербумыг хасах-УБ-аас Багануурын 1км авто зам /1 тербум/ хасах-58.1.12-ыг хасах

12 Н.Гантөмөр-Японы төслөөр 900м замын ажлын хиймээр байна

13 Л.Шагдаррагчаа

-Гэр хорооллын дахин төлөвлөлтийн инженерийн шугам сүлжээ,авто замын угсралтын ажил (Засгийн газрын 2014 оны 263 дугаар тогтоолын 1, 2, 3 дугаар хавсралтын ажлууд) Засгийн газрын бондын хөрөнгөөр 34.471,0 сая төгрөг

-Хот төлөвлөлт, барилгажуулалт, шинээр дэд бүтэц бий болгоход (шилжих хөрөнгө оруулалт) нийслэлийн 2015 оны хөрөнгө оруулалтыг чиглүүлэн эхлэсэн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх

-Найрсаг Улаанбаатар хөтөлбөр-2 тэрбум, зээлийн батлан даалтын сан-1тэрбум, Цацрагийн аюулгүй байдлыг хангах хөтөлбөрөөс-16.5 сая,-Хот орчмын бэлчээрийн менежментээс 97.0 сая төгрөг,-Цэцэрлэгжүүлэлтээс 2 тэрбум,хогны уутны 500 сая төгрөг,хот тохижилтын нэгдсэн арга хэмжээний зардлаас-451сая,-Нийслэл дүүргийн төсвийн байгууллагын үйл ажиллагааны зардлаас 5.7 тэрбум,-Эрүүл аюулгүйн стандарт хэвшүүлэх үйл ажиллагааны зардлаас-500 сая,нарийн мэргэжлээр гадаад оронд мэргэжилтэн бэлтгэх зардлаас-200 сая бүгд 28.464 сая төгрөг

14 С.Үнэн -Хоолны давснаас хлор гарган авах технологийн шинэчлэлт хийх-1,5 тэрбум,-Ундны усны эх үүсвэрүүдэд хамгаалалтын хашааг гүйцээж барих-320 сая

Page 6: Hot baiguulalt zasvar oruulsan

-Цэвэр бохир усны шинжилгээ хийх явуулын лаборатори машин авах- 300 сая,-Ус хангамжийн найдвартай ажиллагааг хангах цахилгаан генератор авч суурилуулах-600 сая,-ДЭҮ-н цахилгаан дамжуулах агаарын шугам, тулгуур шонг СИП кабелиар солих-1,9 тэрбум,-УАБТөлөвлөгөө, хөтөлбөрт тусгасан 5,3 тэрбум төгрөгийг баталснаас 4,62 тэрбум төгрөгт дараах ажлуудыг тусгах,-2013, 2014, 2015 оны зорилтуудад тусгагдсан туул усан цогцолборын зураг, зөвлөхийн үйлчилгээ ТЭЗҮ боловсруулахад 5,0 тэрбум төгрөгийг 2015 оны төсөвт тусгуулах

Хот байгуулалт, дэд бүтцийн хорооны Гэр хорооллын хөгжлийг дэмжихДарга хорооны дарга

Л.ШАГДАРРАГЧАА Л.НАРАНБААТАР

Page 7: Hot baiguulalt zasvar oruulsan