15
Цэцгийн талаарх судалгаа

Цэцгийн талаарх судалгаа

Embed Size (px)

Citation preview

Цэцгийн талаарх судалгаа

Өрөө тасалгааг ургамалжуулахын ач тус

Засвар хийсэн өрөө тасалгаа болон шинэ байр сууц, мөн хотын төвийн автозамд ойр байрлалтай барилгуудад амьдрагсдын хувьд толгой өвдөх, амьсгал бачуухар, арьс хуурайших үзэгдэл илүүтэй ажиглагддаг.  Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шинжээчдийн үзэж байгаагаар гэр оронд, өрөө тасалгаанд байгаа агаар гаднахаас 4-6 дахин, зарим тохиолдолд 8-10 дахин хортой байдаг аж. Статистикийн дунджаар өрөө тасалгааны агаарт 20 хүртэлх тооны экологи бохирдуулагч байгааг тогтоосон төдийгүй тэдгээр нь уушиг, зүрх судасны өвчин болон хорт хавдрын шалтгаан болдог. Иймээс агаарыг цэвэрлэхийн тулд өрөө тасалгаагаа ургамалжуулах нь зайлшгүй чухал. Ургамлын навч агаар цэвэршүүлэгч байхаас гадна үндэсний зарим хэсгүүд ч агаарыг цэвэрлэж байдаг гэнэ. 

Барилгын материал болон бусад эд зүйлсээс ялгарах химийн бодисууд

№ Материалын нэр Материалаас ялгарах бодисын нэр

1.       Винил хавтан болон тааз Фталат эфир

2.       Хулдаас C5-C11 альдегид болон хүчлүүд

3.       Гуалин зүсэх хавтан Формальдегид ба, бусад альдегидууд, кетоны нэгдэл

4.      Цахилгаан кабел, Хэвлэх машин,

Принтерийн хорАцетон, диметилбензол

5.       Хивс Стирол

6.       Цавуу Бензол, алкил бензол

7.       Цэвэрлэгээний шингэн Төмрийн хүдэр

№ Бодисын нэр Хордох замууд Хурц хордлогын үед илрэх шинж тэмдгүүд

1 БензолАмьсгалын зам, залгих, арьс ба нүдэнд хүрэх

Нүд, арьс, хамар, хоолой үрэвсэх; толгой өвдөх, дотор

муухайрах, хөл гуйвах, стрессэд орох; хоолонд дургүй

болох, арьс хавагнах, ядрах. 

2 ФормальдегидАмьсгалын зам

болон  арьс салстад хүрэх

Нүд, хамар, хоолой үрэвсэх,  ханиалгах, нулимс гоожих

 

3 Трихлорэтилен

Амьсгалын зам,  арьсанд шингэх, арьс ба нүдэнд

хүрэлцэх, залгих

Нүд, арьс цочрох;  толгой эргэх; харааны эмгэг өөрчлөлт,

ядрах, чичрэх, дотор муухай оргих, бөөлжих; үрэвсэх; зүрхний хэм алдагдах, бие

чилэх, бадайрах;  элэг гэмтэх;

№ Бодисын нэр Хордох замууд Хурц хордлогын үед илрэх шинж тэмдгүүд

4 Фенол

Амьсгалын зам, арьсаар нэвчих, залгих, арьс ба нүдэнд хүрэх

Нүд, хамар, хоолой үрэвсэх; хоолонд дургүй болох, жин

хасагдах, бие сулрах, булчин өвдөх, бие өвдөх, шээс бараан гарах, арьс хөхрөх, элэг, бөөр

гэмтэх, арьс түлэгдэх, арьс үрэвсэх, арьсан дээр бараан

өнгийн нөсөө үүснэ, чичэргээ, татвалзах, татганах

5 Толуол 

Амьсгалах, залгих, арьс ба нүдэнд хүрэх

Нүд, хамар, хоолой үрэвсч толгой өвдөх, эргэх болон

хордлогын бусад шинж тэмдгүүд

6 ДихлорэтанАмьсгалын зам, залгих, арьс ба

нүдэнд хүрэлцэх

Нүд, арьс улайх, амьсгалын замын эрхтнүүдийг цочроох

Байгууллагад байгаа цэцэгс

Унтаахай-2Ногоодой-5Мөнгөний мод-5Нөмөргөнө-5Ойм-1Зүрхний цэцэг-1Кактус-11Шүхэр мод-1

Толбот-1Илжигэн чих-3Мөлхөө-2Шимтэглэй-4Гажнайлж-1Үүлэн цэцэг-1Нийтдээ 14 төрлийн-43 цэцэг

Оффисын өрөөнд хамгийн тохиромжтой цэцэгс

Хонин нүдэн Энэ ургамлыг НАСА-гаас хамгийн сайн агаар цэвэршүүлэгч гэж тодорхойлжээ. Хонин нүдэн таны гэр орон, албан тасалгааны агаараас аммиак, бензол, формальдегид болон ксилолыг устгана. Мөн үнэ өртгийн хувьд хямд бөгөөд гадаа ургуулах боломжтой гэдгээрээ давуу талтай юм.

Мөлхөө цэцэг Мөлхөө цэцэг нь амархан ургадаг бөгөөд цэцэг тарих туршлагагүй хүнд хамгийн тохиромжтой. Мөлхөө цэцэг хурц гэрэлд дуртай бөгөөд нарны гэрэлтэй ойр байлгавал амархан нахиалдаг.Мөн агаарыг цэвэржүүлж, формальдегид, ксилолыг устгадаг.

Луун мод

Луун модны төрлийн 40 гаруй ургамал байдаг. Аль ч байсан өрөө тасалгааны агаарыг маш сайн цэвэршүүлнэ. Тэр танай өрөөний агаараас бензол, формальдегид, трихлороэтилиний болон ксилолыг устгана. Ургамал нь хурц гэрэлд дуртай бөгөөд усалгааны хооронд хөрсийг сайн хатаах хэрэгтэй. Услаагүй удаснаас хатаж хорчийсон ч дахин усалж эхэлмэгц дорхноо сэргэдэг.

Инжир Инжирийн мод 60 сантиметрээс гурван метр хүртэл янз бүрийн хэмжээтэй байдаг. Агаарыг цэвэршүүлэх онцгой чадвартай бөгөөд хүсвэл хавар, зуны улиралд гадаа хашаанд, тагтан дээрээ байлгаж болно. Агаараас бензол, трихлорэтилен болон формальдегидыг устгадаг байна.

Ойм Ойм бусад ургамлаа бодвол сэрүүн, нарны шууд бус тусгалтай газар байх дуртай. Тэд ксилен болон формальдегид зэрэг бохирдуулагч бодисуудыг устгадаг.

МөнхрөөҮхүүлэхэд хамгийн хэцүү ургамал гээд хэлчихэд болно. Тиймээс оффис, хоолны газруудад хамгийн тохиромжтой байдаг. Учир нь усгүйгээр нэг сар шахуу амьдарч чадахын зэрэгцээ хуурай нөхцөлд маш сайн дасдаг. Мөн нарны хурц гэрэл хэрэггүй. Тасалгааны өрөөнд байхдаа бензол, формальдегид, трихлорэтилен болон ксилолыг устгана. 

Усан пахира Тасалгааны агаарын микроклиматыг эрүүлжүүлдэг, хүчилтөрөгч, озон, аэроион ялгаруулна. Нойргүйдэл, мэдрэлийн ядаргаатай хүмүүст сайнаар нөлөөлдөг. Уур уцаар дардаг гэж үздэг. Албан тасалгааны өрөөнд тавьсан байхад ажиллагсдын амьсгалын замаар халдах ханиад томуу багасаж, хүний дархлаа сайжирдаг гэдэг нь тогтоогджээ.

УгсарганаКактусын төрөл зүйлд багтах ба өвлийн эхэнд гүн ягаан/улаан өнгөтэй цэцэглэдэг. Тоохгүй хаячихсан байхад хүртэл хамгийн сайн ургадаг. Бага гэрэлд ургаж чаддаг ч, тод гэрэлтэй үед илүү их цэцэглэдэг. Цэцэглэж дуусаны дараа тайралт хийснээр илүү бутлаг болдог.Ургамлаа 12-р сард цэцэглүүлье гэвэл 10 -р сарын дунд үеэс эхлэн шөнөдөө 12 цагийн турш тас харанхуйд цоморлиг гартал нь байлгах хэрэгтэй.

УдамборЯмар ч албан газар байх ёстой цэцэг. Хэрэв дарга, захирал бол бүүр ч өрөөндөө байлгах ёстой. Гэрээ хэлэлцээр хийдэг, гарын үсэг зурдаг ширээний хажууд байрлуулах сайн, албан тушаал ахих, ажил өөдрөг бүтэмжтэй байх зэрэгт тус болдог цэцэг юм. Энэхүү цэцэг нь алжын хүч, энергийг улам өрнүүлж өгч байдаг ба олон зүйлс самгардахгүй гол зүйлдээ анхаарлаа төвлөрүүлж ажиллахад тус болдог. Мөн гал тогооны өрөө, хоол иддэг өрөө болон олуулаа цуглардаг өрөөнд байрлуулах сайн.

Зуун наст Зуун настыг бараг л зуун янзаар ашиглаж болно гэхэд хилсдэхгүй. Багахан хэмжээгээр хэрэглэх нь эрүүл мэндэд тустай төдийгүй түлэгдсэн шарханд сайнаар нөлөөлнө. Мөн агаарт буй формальдегидийг устгах бөгөөд хүний арьсыг чийгшүүлдэг давуу талтай

АзаалияАз жаргалын бэлгэдэл бол азаалия цэцэг. Бутлаг ургамалд ордог. Нэг цэцэглэхдээ 16-гаас дээш цэцэг гарна. Цэцгийн өнгө нь ягаан, цайвар ягаан, цагаан байна. Олон цэцэг нэгэн зэрэг цэцэглэдэг болохоор тухайн айлд аз жаргал, сайн сайхныг авчирдаг гэж үздэг. Аз жаргалын энэхүү цэцэг маань усалгаа авах тун дуртай. Хөрсний чийгийг харж байж усалгааг хийнэ.

Годонхой Зоримог, аливаад тэмүүлэмтгий, тэргүүлэгч гэсэн утга агуудлаг. Ихэвчлэн эрчүүдэд ээлтэй, эрч хүч бэлгэдэж амжилт авчирдаг хэмээн үздэг бөгөөд орчинд үзүүлэх нөлөөллийн хувьд агаар чийгшүүлж, агаарт тархсан ксилол, толуол, аммиак зэрэг хорт бодисууд шүүж цэвэрлэдэг гэнэ. Мөн тасалгааны энергийг сайн зохицуулж чаддаг юм байна.

Анхаарал хандуулсанд баярлалаа