56
Зардлын үржүүлэгч: Кейнсийн загвар БҮЛЭГ 28

зардлын үржүүлэгч кейнсийн загвар

Embed Size (px)

Citation preview

Page 1: зардлын үржүүлэгч кейнсийн загвар

Зардлын үржүүлэгч: Кейнсийн загвар

БҮЛЭГ 28

Page 2: зардлын үржүүлэгч кейнсийн загвар

2

Энэ бүлгийг судалснаар дараах чадваруудыг эзэмших болно.

Үнийн түвшин тогтмол байхад төлөвлөгдсөн зардлын хэмжээ хэрхэн тодорхойлогдохыг тайлбарлах

Үнийн түвшин тогтмол байхад бодит ДНБ хэрхэн тодорхойлогдохыг тайлбарлах

Үнийн түвшин тогтмол үед зардлын үржүүлэгчийг тайлбарлах

Үнийн түвшин өөрчлөгдөх үеийн нийт зардал ба нийт эрэлт хоорондын хамаарал болон зардлын үржүүлэгчийг тайлбарлах

Page 3: зардлын үржүүлэгч кейнсийн загвар

Эдийн засаг нь өсгөгч үү эсвэл амартизатор уу?

Дуу хоолой нь шивнэх төдий байж болно эсвэл өсгөгчөөс дамжин Нью-Йоркийн төв талбайгаар нэг цуурайтаж болно.

Лимузинь нь амаржин сайтай бол хотын гудамжны засвар хийгдээгүй бартаатай замаар зөөлөн явж чадна.

Хөрөнгө оруулалт болон экспорт нь дуу хоолойны өнгө, эсвэл замын бартаа шиг хэлбэлзэж болдог. Эдийн засаг лимузинь шиг донсолгоог сарниулж эсвэл өсгөгч шиг хэлбэлзлийг улам хөөрөгдөж байдаг уу?

Энэ бүлгээр эдгээр асуултуудад анхаарлаа хандуулна.

Page 4: зардлын үржүүлэгч кейнсийн загвар

Тогтмол үнэ ба төлөвлөгдсөн зардал

Кейнсийн загвар үнүүд тогтмол байх хэт богино хугацааны эдийн засгийг тайлбарладаг.

Тогтмол үнүүд нь эдийн засгийн хоёр утга санааг агуулна. Үүнд:

1.Пүүс бүрийн үнэ тогтмол тул үнийн түвшин тогтмол байна.

2.Пүүс бүрийн борлуулалтыг эрэлт тодорхойлох учир нийт эрэлтийн хэмжээ нь борлуулсан бүтээг-дэхүүний хэмжээ буюу бодит ДНБ-ийг тодорхойлно.

Юу төлөвлөгдсөн зардлыг тодорхойлох вэ?

Page 5: зардлын үржүүлэгч кейнсийн загвар

Тогтмол үнэ ба төлөвлөгдсөн зардал

Төлөвлөгдсөн зардал

Нийт зардал нь хэрэглээний зардал, хөрөнгө оруулалтын зардал, ЗГ-ын бүтээгдэхүүн худалдан авах зардал, цэвэр экспортын нийлбэр буюу бодит ДНБ-тэй тэнцүү.

Үүнийг томъёолбол:

Y = C + I + G + X – M

Бодит ДНБ нь нийт зардлын хоёр бүрэлдэхүүн болох хэрэглээ, импортод нөлөөлдөг.

Тиймээс нийт зардал ба бодит ДНБ-ий хооронд хоёр талт хамаарал байдаг.

Page 6: зардлын үржүүлэгч кейнсийн загвар

Тогтмол үнэ ба төлөвлөгдсөн зардал

Бодит ДНБ ба нийт зардал хоорондын хоёр талт хамаарал гэдэг нь

Бусад хүчин зүйл тогтмол байхад

Бодит ДНБ-ий өсөлт нийт зардлыг өсгөх

Нийт зардлын өсөлт бодит ДНБ-ийг өсгөхийг хэлдэг

Page 7: зардлын үржүүлэгч кейнсийн загвар

Тогтмол үнэ ба төлөвлөгдсөн зардал

Төлөвлөгдсөн хэрэглээ ба хадгаламж

Хэрэглээний зардалд олон хүчин зүйлс нөлөөлдөг ч шууд хүчтэй нөлөөлдөг нь зарцуулах орлого юм.

Зарцуулах орлого нь нийт орлого буюу бодит ДНБ (Y)-ээс цэвэр татвар (T)-г хассантай тэнцүү байна.

Зарцуулах орлогыг YD гэж тэмдэглэе.

Тэгвэл зарцуулах орлогын тэгшитгэл нь

YD = Y – T

Page 8: зардлын үржүүлэгч кейнсийн загвар

Тогтмол үнэ ба төлөвлөгдсөн зардал

Зарцуулах орлогыг хэрэглээний бүтээгдэхүүний зардал С, хадгаламж S гэсэн хоёр зүйлд хуваарилдаг.

Үүнийг томъёолбол,

YD = C + S.

Бусад хүчин зүйл тогтмол байхад хэрэглээний зардал ба зарцуулах орлого хоёрын хоорондын хамаарлыг хэрэглээний функц гэнэ.

Бусад хүчин зүйл тогтмол байхад хадгаламж ба зарцуулах орлого хоёрын хоорондын хамаарлыг хадгаламжийн функц гэнэ.

Page 9: зардлын үржүүлэгч кейнсийн загвар

Тогтмол үнэ ба төлөвлөгдсөн зардал

Зураг 28.1-д хэрэглээний болон хадгаламжийн функцийг дүрслэв.

Хэрэглээний зардал зарцуулах орлогоос их байхад сөрөг хадгаламжтай буюу өртэй байна.

Хэрэглээний зардал зарцуулах орлогоос бага байхад хадгаламж эерэг буюу хуримтлал хийсэн байна.

Page 10: зардлын үржүүлэгч кейнсийн загвар

Тогтмол үнэ ба төлөвлөгдсөн зардал

Ахиу хэрэглэх хандлага

Ахиу хэрэглэх хандлага (marginal propensity to consume-MPC) гэдэг нь зарцуулах орлогын өөрчлөлтийн хэрэглээнд зарцуулсан хувийг хэлнэ.

Үүнийг тооцохдоо хэрэглээний зардлын өөрчлөлт C-г зарцуулах орлогын өөрчлөлт YD-д харьцуулна.

MPC = C ÷ YD

Page 11: зардлын үржүүлэгч кейнсийн загвар

Зураг 28.2(a)-д MPC хэрэглээний функцийн налалт болохыг харуулав.

Энэ хэрэглээний функцээр зарцуулах орлого 2 их наяд доллароор өсөхөд хэрэглээний зардал 1.5 их наяд доллароор өсөхөөр байна.

Иймд MPC нь 0.75.

Тогтмол үнэ ба төлөвлөгдсөн зардал

Page 12: зардлын үржүүлэгч кейнсийн загвар

Тогтмол үнэ ба төлөвлөгдсөн зардал

Ахиу хадгалах хандлага Ахиу хадгалах хандлага (marginal propensity to save-MPS) гэдэг нь зарцуулах орлогын өөрчлөлтийн хадгаламжинд хуваарилсан хувийг хэлнэ.

Үүнийг тооцохдоо хадгаламжийн өөрчлөлт S-г зарцуулах орлогын өөрчлөлт YD-д харьцуулна.

MPS = S ÷ YD

Page 13: зардлын үржүүлэгч кейнсийн загвар

Зураг 28.2(b)-д MPS нь хадгаламжийн функцийн налалт болохыг харуулав.

Энэ хадгаламжийн функцээр зарцуулах орлого 2 их наяд доллароор өсөхөд хадгаламж 0.5 их наяд доллароор өсөхөөр байна.

Иймд MPS нь 0.25.

Тогтмол үнэ ба төлөвлөгдсөн зардал

Page 14: зардлын үржүүлэгч кейнсийн загвар

Тогтмол үнэ ба төлөвлөгдсөн зардал

MPC ба MPS-н нийлбэр 1-тэй тэнцүү байна.

Яагаад гэдгийг харах үүднээс дараах адилтгалыг бичье,

C + S = YD.

Тэгшитгэлийн хоёр талыг YD-д хуваабал,

C/YD + S/YD = YD/YD

буюу

MPC + MPS = 1.

Tuvshee
Note that гэдэг үгийг ингэж бичлээ. Зөв эсэхийг мате-аас асуунаа
Page 15: зардлын үржүүлэгч кейнсийн загвар

Хэрэглээ ба хадгаламжинд нөлөөлөх бусад хүчин зүйл

Хэрэглээний зардал болон хадгаламжинд нөлөөлдөг бусад хүчин зүйл нь бодит хүүний түвшин, баялаг, ирээдүйн орлого зэрэг юм.

Бодит хүүнийн түвшин буурах, баялаг өсөх, ирээдүйн орлого өсөхөд хэрэглээний функц дээш, хадгаламжийн функц доош шилжилт хийнэ.

Тогтмол үнэ ба төлөвлөгдсөн зардал

Page 16: зардлын үржүүлэгч кейнсийн загвар

Тогтмол үнэ ба төлөвлөгдсөн зардал

АНУ-ын хэрэглээний функц Зурагт 1965 оны АНУ-ын хэрэглээний функцийг CF0-ээр, 2005 оны хэрэг-лээний функцийг CF1-ээр тус тус харуулав.

Таамаглаж буй MPC 0.9.

Энэ хугацаанд эдийн засгийн өсөлт их баялаг, өндөр ирээдүйн орлогыг бий болгосон нь хэрэг-лээний функцийг дээш шилжүүлсэн.

Page 17: зардлын үржүүлэгч кейнсийн загвар

Тогтмол үнэ ба төлөвлөгдсөн зардал

Хэрэглээ бодит ДНБ-ээс хамаарсан функцээр

Зарцуулах орлого бодит ДНБ болон цэвэр татварын аль нэг нь өөрчлөгдсөн тохиолдолд дагаж өөрчлөгддөг.

Хэрэв цэвэр татвар өөрчлөгдөөгүй бол зөвхөн бодит ДНБ зарцуулах орлогод нөлөөлнө. Тиймээс хэрэглээний зардал нь бодит ДНБ-ээс хамаарсан функц байна.

Бид энэ хамаарлыг үнийн түвшин тогтмол үеийн бодит ДНБ-ийг тодорхойлоход ашиглана.

Page 18: зардлын үржүүлэгч кейнсийн загвар

Тогтмол үнэ ба төлөвлөгдсөн зардал

Импортын функц

Богино хугацаанд АНУ-ын импорт нь үндсэндээ АНУ-ын бодит ДНБ-ээс хамаарч байдаг.

Ахиу импортлох хандлага гэдэг нь нэмэгдсэн бодит ДНБ-ий импортод зарцуулсан хувийг хэлнэ.

Сүүлийн жилүүдэд NAFTA болон дэлхийн эдийн засагт илүү нээлттэй болсоноор АНУ-н импорт өсөх болсон.

Энэхүү нөлөөгөөр АНУ-ын ахиу импортлох хандлага ойролцоогоор 0.2. болсон байна.

Page 19: зардлын үржүүлэгч кейнсийн загвар

Үнийн түвшин тогтмол үеийн бодит ДНБ

Үнийн түвшин тогтмол үеийн бодит ДНБ хэрхэн тодорхойлогдохыг мэдэхийн тулд нийт эрэлт хэрхэн тодорхойлогдож буйг мэдэх хэрэгтэй.

Нийт эрэлт нь нийт төлөвлөгдсөн зардлаар тодорхойлогддог.

Нийт төлөвлөгдсөн зардал (АЕ) нь төлөвлөгдсөн хэрэглээний зардал, төлөвлөгдсөн хөрөнгө оруулалт, төлөвлөгдсөн засгийн газрын зардал, төлөвлөгдсөн экспортын нийлбэрээс төлөвлөгдсөн импортыг хассантай тэнцүү.

Page 20: зардлын үржүүлэгч кейнсийн загвар

Үнийн түвшин тогтмол үеийн бодит ДНБ

Бодит ДНБ нь хэрэглээний зардал болон импортод нөлөөлдөг болохыг бид харсан билээ.

Тиймээс бодит ДНБ өсөлт төлөвлөгдсөн хэрэглээний зардал болон төлөвлөгдсөн импортыг өсгөнө.

Харин бодит ДНБ нь төлөвлөгдсөн хөрөнгө оруулалт, төлөвлөгдсөн засгийн газрын зардал, төлөвлөгдсөн экспортын нийлбэрт нөлөөлдөггүй.

Бид үнийн түвшин тогтмол үеийн бодит ДНБ хэрхэн тодорхойлогдохыг нийт зардлын загвар ашиглан тайлбарлана.

Page 21: зардлын үржүүлэгч кейнсийн загвар

Үнийн түвшин тогтмол үеийн бодит ДНБ

Нийт зардлын загвар

Нийт төлөвлөгдсөн зардал ба бодит ДНБ хоёрын хоорондын хамаарлыг нийт зардлын хуваариар тодорхойлж болно.

Бодит ДНБ-ний түвшин бүрт харгалзах нийт төлөвлөгдсөн зардлын хэмжээг нийт зардлын хуваарь гэнэ.

Нийт зардлын хуваарийг графикаар дүрсэлснийг нийт зардлын муруй гэнэ.

Page 22: зардлын үржүүлэгч кейнсийн загвар

Үнийн түвшин тогтмол үеийн бодит ДНБ

Нийт зардал ба бодит ДНБ

Зураг 28.5-д нийт зардлын муруй (AE) түүний бүрэлдэхүүнээр хэрхэн байгуулагдаж буйг харуулав.

Page 23: зардлын үржүүлэгч кейнсийн загвар

Үнийн түвшин тогтмол үеийн бодит ДНБ

Бодит ДНБ-ээс хамаардаг хэрэглээний зардал ба импортын ялгаварыг орлогоос хамаарах төлөвлөгдсөн зардал гэнэ.

Бодит ДНБ-ий өөрчлөлтөөс үл хамаарах хөрөнгө оруулалт, засгийн газрын зардал, экспортын нийлбэрийг орлогоос үл хамаарах төлөвлөгдсөн зардал гэнэ.

(Хэрэглээний зардал болон импорт нь мөн орлогоос үл хамаарах бүрэлдэхүүнтэй байдаг.)

Page 24: зардлын үржүүлэгч кейнсийн загвар

Үнийн түвшин тогтмол үеийн бодит ДНБ

Бодит зардал, төлөвлөгдсөн зардал, бодит ДНБ

Нийт бодит зардал нь үргэлж бодит ДНБ-тэй тэнцүү байдаг.

Нийт төлөвлөгдсөн зардал нь нийт бодит зардлаас зөрүүтэй байж болох юм. Учир нь пүүсүүд бараа материалын нөөцийн төлөвлөгдөөгүй өөрчлөлттэй байж болдог.

Тэнцвэрт зардал

Тэнцвэрт зардал гэдэг нь нийт төлөвлөгдсөн зардал бодит ДНБ-тэй тэнцүү байх үеийн түвшинг хэлнэ.

Page 25: зардлын үржүүлэгч кейнсийн загвар

Зураг 28.6-д тэнцвэрт зардлыг харуулав.

Хэсэг (a)-д нийт зардлын муруйн 45°-н шулуунтай огтлох цэгт тэнцвэр тогтоно.

Энэ үед бараа материалын нөөцийн төлөвлөгдөөгүй өөрчлөлт гарахгүйг xэсэг (b)-д харуулав.

Үнийн түвшин тогтмол үеийн бодит ДНБ

Page 26: зардлын үржүүлэгч кейнсийн загвар

Тэнцвэр тогтох Хэрэв нийт төлөвлөгдсөн зардал бодит ДНБ-ээс их байвал (AE муруй нь 45°-н шулуунаас дээр байвал), …

Бараа материалын нөөцийн төлөвлөгдөөгүй бууралт бий болно.

Нөөцийг сэргээхийн тулд пүүсүүд илүү олон ажилчин хөлсөлж, үйлдвэрлэл өснө.

Улмаар бодит ДНБ өснө.

Үнийн түвшин тогтмол үеийн бодит ДНБ

Page 27: зардлын үржүүлэгч кейнсийн загвар

Хэрэв нийт төлөвлөгдсөн зардал нь бодит ДНБ-ээс бага байвал (AE муруй нь 45°-н шулуунаас доор байвал), …

Бараа материалын нөөцийн төлөвлөгдөөгүй илүүдэл бий болно.

Пүүс зарим ажилчдыг халж, үйлдвэрлэлээ бууруулах замаар нөөцийг төлөвлөсөн түвшинд хүргэнэ.

Үнийн түвшин тогтмол үеийн бодит ДНБ

Page 28: зардлын үржүүлэгч кейнсийн загвар

Хэрэв нийт төлөвлөгдсөн зардал нь бодит ДНБ-тэй тэнцүү байвал (AE муруй 45°-н шулуунтай огтолцсон цэг дээр), …

Бараа материалын нөөцийн төлөвлөгдөөгүй өөрчлөлт байхгүй байна.

Тиймээс пүүсүүд үйлдвэрлэлээ тухайн түвшинд нь явуулна.

Бодит ДНБ өөрчлөгдөхгүй.

Үнийн түвшин тогтмол үеийн бодит ДНБ

Page 29: зардлын үржүүлэгч кейнсийн загвар

Үржүүлэгч

Үржүүлэгч гэдэг нь орлогоос үл хамаарах төлөвлөгдсөн зардлын өөрчлөлтийг үржүүлж тэнцвэрт зардлын буюу бодит ДНБ-ий өөрчлөлтийг тодорхойлж буй хэмжээг хэлнэ.

Tuvshee
Энэ орчуулга дээр саналаа хэлээрэй
Page 30: зардлын үржүүлэгч кейнсийн загвар

Үржүүлэгч

Үржүүлэгчийн үндсэн санаа

Хөрөнгө оруулалтын өсөлт (эсвэл орлогоос үл хамаарах төлөвлөгдсөн зардлын бүрэлдэхүүний аль нэг) нийт зардал буюу бодит ДНБ-ийг өсгөдөг.

Нөгөө талаар бодит ДНБ-ий өсөлт нь орлогоос хамаарах төлөвлөгдсөн зардлуудыг нэмэгдүүлдэг.

Иймд орлогоос хамаарах төлөвлөгдсөн зардлын өсөлт нийт зардал болон бодит ДНБ-ийг цааш нэмэгдүүлнэ.

Тиймээс бодит ДНБ нь орлогоос үл хамаарах төлөвлөгдсөн зардлын анхны өсөлтөөс илүү ихээр өсдөг.

Page 31: зардлын үржүүлэгч кейнсийн загвар

Үржүүлэгч

Зураг 28.7-д үржүүлэг-чийг дүрслэв.

Орлогоос үл хамаарах төлөвлөгдсөн зардлын өсөлт бараа материалын нөөцийн төлөвлөгдөөгүй бууралтыг бий болгоно.

Иймд пүүсүүд үйлдвэр-лэлээ нэмэгдүүлэх бөгөөд бодит ДНБ өсч шинэ тэнцвэр тогтоно.

Page 32: зардлын үржүүлэгч кейнсийн загвар

Үржүүлэгч

Яагаад үржүүлэгч 1-ээс их байдаг вэ?

Үржүүлэгч 1-ээс их байдаг. Учир нь орлогоос үл хамаарах төлөвлөгдсөн зардлын өсөлт нийт зардлыг цааш илүү өсөхийг өдөөдөг.

Үржүүлэгчийн хэмжээ

Үржүүлэгчийн хэмжээ нь тэнцвэрт зардлын өөрчлөлтийг орлогоос үл хамаарах төлөвлөгдсөн зардлын өөрчлөлтөд хуваасантай тэнцүү байна.

Page 33: зардлын үржүүлэгч кейнсийн загвар

Үржүүлэгч

Үржүүлэгч ба AE муруйн налалт

AE муруйн налалт нь үржүүлэгчийн хэмжээг тодорхойлдог:

Үржүүлэгч = 1 ÷ (1 – AE муруйн налалт)

Хэрэв бодит ДНБ-ий өөрчлөлт Y, орлогоос үл хамаарах төлөвлөгдсөн зардлын өөрчлөлт A, мөн орлогоос хамаарах төлөвлөгдсөн зардлын өөрчлөлт N бол үржүүлэгч нь

ҮржүүлэгчY ÷ A

Page 34: зардлын үржүүлэгч кейнсийн загвар

Үржүүлэгч

Үржүүлэгч яагаад 1 ÷ (1 – AE муруйн налалт) байдгийг харах үүднээс дараахийг эхэлж бичье:

Y = N + A

Үүнээс гадна

AE муруйн налалт = N ÷ Y

Эндээс

N = (AE муруйн налалт x Y)

Дээрхийг ашиглавал

Y = (AE муруйн налалт x Y) + A

Page 35: зардлын үржүүлэгч кейнсийн загвар

Үржүүлэгч

Y = (AE муруйн налалт x Y) + A

Дээрх тэгшитгэлд бага зэрэг хувиргалт хийвэл:

1 AE муруйн налалт) x Y = A

буюу

Y = A ÷ 1 AE муруйн налалт)

Page 36: зардлын үржүүлэгч кейнсийн загвар

Үржүүлэгч

Үржүүлэгч нь

Y ÷ A

Тиймээс

Y = A ÷ 1 AE муруйн налалт)

Хоёр талыг A-д хувааж үржүүлэгчийг олбол:

Y ÷ A = 1 ÷ 1AE муруйн налалт)

Page 37: зардлын үржүүлэгч кейнсийн загвар

Үржүүлэгч

Зураг 28.7-д харуулсан тоон өгөгдлөөр AE муруйн налалтын утга нь 0.75 бөгөөд түүгээр үржүүлэгчийг олбол

Y ÷ A = 1 ÷ 1 0.75) = 1 ÷ 0.25) = 4.

Хэрэв орлогын татвар болон импортыг тэг гэж үзвэл AE муруйн налалт ахиу хэрэглэх хандлагатай тэнцүү бөгөөд үржүүлэгчийг тодорхойлно.

Үржүүлэгч = 1 ÷ 1 MPC).

Эсвэл, 1 – MPC = MPS тул үржүүлэгч нь мөн

Үржүүлэгч = 1 ÷ MPS.

Page 38: зардлын үржүүлэгч кейнсийн загвар

Үржүүлэгч

Импорт ба орлогын татварууд

Орлогын татварууд болон импорт хоёр нь үржүүлэг-чийн хэмжээг бууруулдаг.

Үүнийг зураг 28.8-д харуулав.

Хэсэг (a)-д орлогын татварууд болон импорт тэг ба AE муруйн налалт 0.75, үржүүлэгч 4.

Page 39: зардлын үржүүлэгч кейнсийн загвар

Үржүүлэгч

Хэсэг (b)-д орлогын татваруудтай мөн импорттой ба AE муруйн налалт 0.5, үржүүлэгч 2.

Page 40: зардлын үржүүлэгч кейнсийн загвар

Үржүүлэгч

Зураг 28.8-д үржүүлэг-чийн процессийг харуулав.

MPC алхам бүрт орлогоос хамаарах төлөвлөгдсөн зардлын хэмжээг тодорхойлох ба үүнтэй зэрэгцэн нийт зардал алхам алхамд тэнцвэрт зардлын түвшин рүү дөхнө.

Page 41: зардлын үржүүлэгч кейнсийн загвар

Үржүүлэгч

Эдийн засгийн мөчлөгийн эргэлтийн цэг

Бизнесийн мөчлөгийн эргэлтийн цэгүүд болох сэргэлтийн дээд цэг, уналтын доод цэг нь орлогоос үл хамаарах төлөвлөгдсөн зардлууд өөрчлөгдсөнтэй холбоотой бий болдог.

Орлогоос үл хамаарах төлөвлөгдсөн зардлын өсөлт нь бараа материалын нөөцийн төлөвлөгдөөгүй бууралтыг бий болгож мөчлөгийн сэргэлтийг эхлүүлдэг.

Орлогоос үл хамаарах төлөвлөгдсөн зардлын бууралт нь бараа материалын нөөцийн төлөвлөгдөөгүй илүүдлийг бий болгож мөчлөгийн уналтыг эхлүүлдэг.

Page 42: зардлын үржүүлэгч кейнсийн загвар

Үржүүлэгч ба үнийн түвшин

Үнэ болон хэмжээний зохицуулалт

Бодит байдал дээр пүүсүүд үнээ тийм удаан тогтмол бариад байдаггүй.

Пүүсүүдийн нөөц нь төлөвлөж байснаас өөрчлөгдвөл пүүсүүд гарц болон үнээ өөрчилдөг.

Пүүсүүд үнээ өөрчлөхөд үнийн түвшин өөрчлөгддөг.

Нийт нийлүүлэлт-нийт эрэлтийн загвар үнийн түвшин болон бодит ДНБ-ий өөрчлөлтийг хамтад нь тайлбарладаг.

Эдгээр хоёр загвар нь хоорондоо уялдаатай.

Page 43: зардлын үржүүлэгч кейнсийн загвар

Үржүүлэгч ба үнийн түвшин

Нийт зардал ба нийт эрэлт

Нийт зардлын муруй нь нийт төлөвлөгдсөн зардал ба бодит ДНБ хоёрын хоорондын хамаарлыг төлөвлөгдсөн зардалд нөлөөлөгч бусад хүчин зүйл тогтмол байхад харуулдаг.

Нийт эрэлтийн муруй нь бодит ДНБ-ий эрэлтийн хэмжээ ба үнийн түвшин хоёрын хоорондын хамаарлыг нийт эрэлтэд нөлөөлөгч бусад хүчин зүйл тогтмол байхад харуулдаг.

Page 44: зардлын үржүүлэгч кейнсийн загвар

Үржүүлэгч ба үнийн түвшин

Нийт эрэлтийн муруйн гаргалгаа

Үнийн түвшин өөрчлөгдөхөд баялаг болон орлуулалтын нөлөөгөөр нийт төлөвлөгдсөн зардал, бодит ДНБ-ий нийт эрэлтийн хэмжээ өөрчлөгдөнө.

Зураг 28.10-д үнийн түвшний өөрчлөлт AE муруй, тэнцвэрт зардал, бодит ДНБ-ий эрэлтийн хэмжээнд хэрхэн нөлөөлөхийг дүрслэв.

Page 45: зардлын үржүүлэгч кейнсийн загвар

Үржүүлэгч ба үнийн түвшин

Зураг 28.10(a)-д үнийн түвшин 115 –аас өсч 135 болоход …

AE муруй AE0 муруйгаас доош AE1 муруйд шилжих ба

Тэнцвэрт зардал 12 их наяд доллароос буурч 11 их наяд доллар болно.

Page 46: зардлын үржүүлэгч кейнсийн загвар

Үржүүлэгч ба үнийн түвшин

Зураг 28.10(b)-д үнийн түвшин өмнөхтэй ижил хэмжээгээр өсөхөд тэнцвэр зардал буурах ба …

AD муруйн дагуу B цэгээс A цэгт шилжилт хийгдэнэ.

Page 47: зардлын үржүүлэгч кейнсийн загвар

Үржүүлэгч ба үнийн түвшин

Үнийн түвшин 110-аас буурч 90 болоход …

AE муруй AE0

муруйгаас дээш AE2 муруйд шилжих ба

Тэнцвэрт зардал 12 их наяд доллароос өсч 13 их наяд доллар болно.

Page 48: зардлын үржүүлэгч кейнсийн загвар

Үржүүлэгч ба үнийн түвшин

Үнийн түвшин өмнөхтэй ижил хэмжээгээр буурахад тэнцвэрт зардал өсөх ба …

AD муруйн дагуу B цэгээс C цэгт шилжилт хийгдэнэ.

Page 49: зардлын үржүүлэгч кейнсийн загвар

Үржүүлэгч ба үнийн түвшин

AD муруйн A, B, C цэгүүд нь AE муруйн 45°-ийн шулуунтай огтолцох A, B, C цэгүүдтэй тохирно.

Page 50: зардлын үржүүлэгч кейнсийн загвар

Үржүүлэгч ба үнийн түвшин

Төлөвлөгдсөн зардал болон нийт эрэлтийн өөрчлөлт

Зураг 28.11-д хөрөнгө оруулалтын өсөлтийн нөлөөг дүрслэв.

AE муруй дээш шилжих бол …

… AD муруй баруун тийш шилжиж …

Түүний шилжилт хөрөнгө оруулалтын өөрчлөлтийг үржүүлэгчээр үржүүлсэнтэй тэнцүү байна.

Page 51: зардлын үржүүлэгч кейнсийн загвар

Үржүүлэгч ба үнийн түвшин

Тэнцвэрт бодит ДНБ болон үнийн түвшин

Зураг 28.12-д хөрөнгө оруулалтын өсөлтийн нөлөөг богино хугацааны хувьд дүрслэв. Богино хугацаанд үнийн түвшин өөрчлөгдөхөд эдийн засаг SAS муруйн дагуу шилжилт хийдэг.

Page 52: зардлын үржүүлэгч кейнсийн загвар

Үржүүлэгч ба үнийн түвшин

Хөрөнгө оруулалтын өсөлт AE муруйг дээшээ, AD муруйг баруун тийш шилжүүлнэ.

Үнийн түвшин өөрчлөг-дөхгүй бол бодит ДНБ өсч 14 их наяд доллар болж B цэг дээр байна.

Page 53: зардлын үржүүлэгч кейнсийн загвар

Үржүүлэгч ба үнийн түвшин

Гэхдээ үнийн түвшин өснө.

AE муруй доош шилжиж ...

Тэнцвэрт зардал буурч 13.3 их наяд доллар болох ба …

Үнийн түвшний өсөлттэй зэрэгцэн бодит ДНБ SAS муруйнд дагуу өсч 13.3 их наяд доллар болно.

Үржүүлэгч богино хуга-цаанд үнийн түвшин тогтмол үетэй харь-цуулахад бага байна.

Page 54: зардлын үржүүлэгч кейнсийн загвар

Үржүүлэгч ба үнийн түвшин

Зураг 28.13-д урт хугацааны нөлөөг дүрслэв.

C цэгт инфляцийн зөрүү үүссэн байна.

Нэрлэсэн цалин өсч эхлэх ба SAS муруй зүүн тийш шилжиж эхэлнэ.

Page 55: зардлын үржүүлэгч кейнсийн загвар

Үржүүлэгч ба үнийн түвшин

Нэрлэсэн цалингийн өсөлт болон SAS муруйн зүүн тийших шилжилт бодит ДНБ-ийг потенциал ДНБ-тэй тэнцэх хүртэл цааш үргэжлэнэ.

Иймд урт хугацаанд үржүүлэгч тэг байна.

Page 56: зардлын үржүүлэгч кейнсийн загвар

ЛЕКЦ ДУУСАВ.