19
Батлав. Тэнхимийн эрхлэгч Л.Баасандорж Зардлын ангилал, зардлын динамик шинжилгээ НББ-ИЙН 2-Р ТҮВШНИЙ ОЮУТНУУДАД ЗОРИУЛАВ.

зардлын ангилал, зардлын динамик шинжилгээ

Embed Size (px)

Citation preview

Page 1: зардлын ангилал, зардлын динамик шинжилгээ

Батлав. Тэнхимийн эрхлэгч Л.Баасандорж

Зардлын ангилал, зардлын динамик шинжилгээ

НББ-ИЙН 2-Р ТҮВШНИЙ ОЮУТНУУДАД ЗОРИУЛАВ.

Page 2: зардлын ангилал, зардлын динамик шинжилгээ

Агуулга1. Зардал өртгийн ангилал2. Зардлын динамик шинжилгээ

Page 3: зардлын ангилал, зардлын динамик шинжилгээ

1. Зардал өртгийн ангилал Өртгийн мэдээллийн системийг боловсронгуй болгоход өртөг зардлын ангилалт чухал ач холбогдолтой.

Page 4: зардлын ангилал, зардлын динамик шинжилгээ

Зардал өртгийн ангилал Зардлыг хэд хэдэн зүйлээр ангилдаг. Үүнд: 1-рт: үйлдвэрлэн гаргаж байгаа бүтээгдэхүүнтэй уялдуулан ангилах 2-рт: үйлдвэрлэлийн хэмжээтэй уялдуулан ангилах 3-рт: Үйлдвэрлэлийн нэгж үйл явцтай уялдуулан ангилах 4-рт: бүртгэлийн үе шат буюу санхүүгийн бүртгэлд бүртгэх байдлаар нь ангилах

5-рт: удирдлагын шийд гаргах болон сонголт хийх чиглэлээр нь

Page 5: зардлын ангилал, зардлын динамик шинжилгээ

Үйлдвэрлэн гаргаж байгаа бүтээгдэхүүнтэй уялдуулан ангилах

Page 6: зардлын ангилал, зардлын динамик шинжилгээ

Жишээ А компани ундааны үйлдвэрлэл эрхэлдэг тайлант хугацааны зардалтай холбоотой дараах мэдээлэл өгөгджээ.

-Үйлдвэрлэлийн ажилчдын нийт цалин 500,0 -Хувиргалтын зардал 860.0 -Үндсэн зардал-1200,0 -Удирдах ажилчдын нийт цалин-350,0 бол 1. ҮНЗ тооц 2. Шууд материалын зардал тооц 3. Үйлдвэрлэлийн зардал тооц 4. Нийт зардал тооц

Page 7: зардлын ангилал, зардлын динамик шинжилгээ

Үйлдвэрлэлийн хэмжээтэй уялдуулан зардлыг

-хувьсах зардал -тогтмол зардал -хэсэгчилж хувьсах зардал гэж ангилдаг.

Page 8: зардлын ангилал, зардлын динамик шинжилгээ

Санхүүгийн тайлангийн зорилгоор

1.Капиталжих зардал-Ирээдүйд үр өгөөж авчирахаар

гаргасан зардал юм. Энэ нь хөрөнгийн өртөгт орж

бүртгэгдэнэ.

2.Орлого олох зардал-Тайлант хугацааны үйл

ажиллагааг тогтвортой явуулахад гарах зардал.

Page 9: зардлын ангилал, зардлын динамик шинжилгээ

Өртгийн төвтэй нь холбоотойгоор 1. Үйлдвэрийн нэгжийн зардал-Үйлдвэрлэлийн төвийн өртгийн объекттой холбогдон гарч байгаа зардлыг доорхи байдлаар ангилна.

Шууд зардал-өртгийн объекттой шууд холбогдон гарч шууд, түүнд шууд шингээж болдог зардал юм.

Шууд бус зардал өртгийн объекттой шууд холбогдон гардаггүй, хэд хэдэн өртгийн объекттой холбоотой гарч буй зардлыг хэлнэ.

2. Үйлчилгээний нэгжийн зардал-үйлдвэрийн нэгжийг тогтвортой ажиллахад чиглэгдэн гардаг зардал. Жишээ нь: ажилчдын цайны газрын зардал, машин тоног төхөөрөмжийн засварын газрын зардал.

Page 10: зардлын ангилал, зардлын динамик шинжилгээ

Удирдлагын шийдвэр гаргахтай холбогдож зардлыг ангилах

Үйлдвэрлэл, үйл ажиллагааны явцад хэд хэдэн хувилбараас аль илүү үр ашигтайг нь сонгох асуудал байнга тулгарна.

Уг зардлуудыг ялгавартай зардал, зайлшгүй зардал гэж 2 ангилдаг. Зайлшгүй зардлыг - нөхөгдөхгүй буюу боломжгүй зардал - бодитой зардал гэж 2 ангилдаг.

Page 11: зардлын ангилал, зардлын динамик шинжилгээ

Өртгийн ангилал: Зардлын бүртгэлийн гол зорилго нь бүтээгдэхүүн ажил үйлчилгээний өртгийг зөв тодорхойлох явдал юм. Бүтээгдэхүүний өртгийг ерөнхий шинж байдлаар ньтөлөвлөлтийн өртөгжинхэнэ өртөг гэж 2 ангилдаг.

Page 12: зардлын ангилал, зардлын динамик шинжилгээ

Бүтцийн хувьд өртгийг: - Боловсруулалтын өртөг буюу шилжүүлэх өртөг = ШХЗ +ҮНЗ - Үйлдвэрлэлийн зардлын өртөг= БӨ + ШМЗ - үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний бүрэн өөрийн өртөг = ҮӨӨ + ҮБЗ гэж тус тус ангилна. Энд: ҮӨӨ - үйлдвэрэлэлийн өөрийн өртөг, ҮБЗ - үйлдвэрлэлийн биш зардал / удирдлагын болон борлуулалтын зардал/

Page 13: зардлын ангилал, зардлын динамик шинжилгээ

2. Зардлын динамик шинжилгээ Тогтмол болон хувьсах зардлын аль алиных нь шинжийг агуулсан зардлыг холимог зардал хэмээн нэрлэнэ. Ихэвчлэн удирдлагын бүртгэлийн зорилгоор зардлыг хувьсах болон тогтмол гэж ангилдаг.

Page 14: зардлын ангилал, зардлын динамик шинжилгээ

Холимог зардлыг тогтмол болон хувьсахаар ангилан ялгахад ашигладаг дараах аргууд байдаг. 1. Дээд ба доод цэгийн арга 2. Хамгийн бага квадратын арга 3. Хэлбэлзлэлийн графикийн статистик арга

Page 15: зардлын ангилал, зардлын динамик шинжилгээ

Холимог зардлыг ангилах дээд ба доод цэгийн арга

Зардлын тогтмол ба хувьсах хэсгийг хоёр үеийн хоорондох хэлбэлзлэлээр дамжуулан тооцоолох аргыг дээд ба доод цэгийн арга гэнэ.

Page 16: зардлын ангилал, зардлын динамик шинжилгээ

Холимог зардлыг ангилах дээд ба доод цэгийн арга

1. Хуваарилах суурь үзүүлэлтийн хамгийн их, болон хамгийн бага утгыг харгалзах зардалтай нь сонгон авна. 2. Дараа нь хамгийн бага болон их утгуудыг харгалзуулан хасдаг. 3. Хувьсах зардлын нэгжид ногдох нормыг олно. Үүнийг хувьсах итгэлцүүр гэнэ.

Page 17: зардлын ангилал, зардлын динамик шинжилгээ

Холимог зардлыг ангилах хамгийн бага квадратын арга

Энэ арга нь өгөдсөн бүх тайлант хугацааны мэдээлэлд үндэслэдэгээрээ давуу талтай. Шугаман регрессийн тэгшитгэлийн тусламжтайгаар холимог зардлаас хувьсах болон тогтмол зардлыг ангилдаг арга юм. Энэ тэгшитгэл нь: у=а+ b*x

Page 18: зардлын ангилал, зардлын динамик шинжилгээ

Холимог зардлыг ангилах хамгийн бага квадратын арга

гэсэн томъёогоор а-г олно.

2)()()(

xxyyxxb

i

ii

xbaу *

Page 19: зардлын ангилал, зардлын динамик шинжилгээ

Хэлбэлзлэлийн графикийн статистик арга

Зардлын төлөв байдлыг судалж хувьсах тогтмолоор нь ялгахад статистик хэлбэлзлэлийн графикийн аргыг ашиглана. Графикийг байгуулахдаа үр дүнгийн үзүүлэлт буюу зардлын дүн у-г босоо тэнхлэгт, суурь үзүүлэлт х-г хэвтээ тэнхлэгт байрлуулна.