5
Улаанбаатар хот 2018 он

Улаанбаатар хот 2018 он · 2018-12-12 · хөдөлгөөний хэлбэр, загвар шийдлийг олшруулж, байгалиас олдсон олдвор,

  • Upload
    others

  • View
    5

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: Улаанбаатар хот 2018 он · 2018-12-12 · хөдөлгөөний хэлбэр, загвар шийдлийг олшруулж, байгалиас олдсон олдвор,

Улаанбаатар хот 2018 он

Page 2: Улаанбаатар хот 2018 он · 2018-12-12 · хөдөлгөөний хэлбэр, загвар шийдлийг олшруулж, байгалиас олдсон олдвор,

ШУА-ИЙН ПАЛЕОНТОЛОГИ, ГЕОЛОГИЙН ХҮРЭЭЛЭН

ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИ, ИННОВАЦИ-2018

бүтээгдэхүүний танилцуулга

Ховор олдворыг судалгаа, танин мэдэхүйн бүтээгдэхүүн болгох дэвшилтэт

технологи (инновацийн төсөл 2016-2018)

Эртний амьтан ургамлын чулуужсан олдвор нь нэн ховор зүйл бөгөөд

олдворыг боловсруулж, судалгаанд бэлтгэсний дараа эх материалаас хэвийг нь авч

хуулбар хийдэг арга палеонтологийн салбарт нэгэнт хэвшсэн. Энэ аргыг инновац

болгож хосгүй болон үнэт, дахин давтагдашгүй

олдворыг судалгааны сан

хөмрөгт, найдвартай

орчинд хадгалж,

хэв

загварыг нь

музей,

үзэсгэлэн, сургалтад

хэрэглэх боломжтой.

Дэлхий нийтийн хандлага биет эх олдвор

(оригнал)-ыг музейн үзмэрт дэлгэн үзүүлэхээс татгалзаж, хуулбар загварыг үзмэрт

дэлгэн үзүүлж, эх олдворыг сан хөмрөгт хадгалах болсон байна. Палеонтологийн

цуглуулга нэг бүр нь судалгааны дахин давтагдашгүй баримт гэж үздэг. Иймд

олдвор болгоныг эх хурдсаас нь салгаж боловсруулж дуусгаад хэв хуулбарыг нь авч

хадгалах шаардлагатай байдаг. Хуулбар, хэв хийх технологи, арга ажиллагаа, орц

материалууд улам сайн, чанартай болж байна. Гагцхүү түүнийг хийх арга

ажиллагааг сайжруулах, төгөлдөржүүлэх нь тухайн олдвор, цуглуулга бүрт

ялгаатай. Монгол Улс үлэг гүрвэлийн судалгаа, олдворын цуглуулгаар олон улсын

түвшинд хүрсэн давуу талаа түшиглэж, танин мэдэхүйн өндөр ач холбогдолтой,

үзэгчдийн сонирхлыг ихээхэн татах үзмэрийн тоо төрлийг олшруулан, тэдгээрийн

чанар чансааг дээшлүүлж, музейн үзмэрийн хувьд олон улсын түвшинд шинэчлэл

хийсэн алхам болох нь зайлшгүй юм. Иймд тус ажлын арга аргачлалыг монгол

оронд нутагшуулах, улмаар үйлдвэрлэлд шилжүүлэх ажлын 2016 онд анхлан

санаачлан ажлыг эхлүүлсэн байдаг. Өнгөрсөн хугацаанд махан идэшт болон өвсөн

идэшт үлэг гүрвэлийн хэд хэдэн хэв хуулбарыг хийж судалгаа, түр үзэсгэлэнгийн

бүтээгдэхүүн болгож олон нийтийн хүртээл болгосон байдаг бөгөөд энэ жил монгол

орноос олдсон аварга шүдгүй махан идэшт үлэг гүрвэлийг сонгож хэв хуулбарыг

хийж гүйцэтгэв.

Хуулбар хэв хийхийн ач холбогдол:

✓ Эртний амьтан ургамлын олдвороос өндөр технологийг ашиглан сайн хийсэн

хуулбар, хэв нь морфологийн харьцуулах судалгааны тулгуур цуглуулга

болох бүрэн боломжтой

Page 3: Улаанбаатар хот 2018 он · 2018-12-12 · хөдөлгөөний хэлбэр, загвар шийдлийг олшруулж, байгалиас олдсон олдвор,

✓ Үлэг гүрвэл, эртний хөхтөн зэрэг амьтдын зөөж тээвэрлэхэд түвэгтэй, овор,

жинтэй, эмзэг олдворыг хуулбар хэвээр нь судалгаа хийхэд хүндрэл багатай

✓ Дэлхий нийтэд олдвор цуглуулгыг олон нийтэд дэлгэн үзүүлэх, музей,

үзэсгэлэнгийн үзмэрт тавихад хуулбар хэвийг ашиглах болсон.

Монгол Улс үлэг гүрвэлийн судалгаа, олдворын цуглуулгаар олон улсын

түвшинд хүрсэн давуу талаа түшиглэж, танин мэдэхүйн өндөр ач холбогдолтой,

үзэгчдийн сонирхлыг ихээхэн татах үзмэрийн тоо төрлийг олшруулан, тэдгээрийн

чанар чансааг дээшлүүлж, музейн үзмэрийн хувьд олон улсын түвшинд шинэчлэл

хийсэн алхам болох нь зайлшгүй юм.

Энэ бүтээгдэхүүн нь эх олдвороосоо мэдээлийг хамгийн өндөр нарийвчлалаар

хуулбарлан гаргадаг.

Шинэлэг тал:

Олон төрлийн үлэг гүрвэлийн чулуужсан яснаас хэв авч, үзмэрийн тоо,

хөдөлгөөний хэлбэр, загвар шийдлийг олшруулж, байгалиас олдсон олдвор,

чулуужсан ясны дутуу хэсэг, эвдрэлийг нөхөн сэргээж, үзмэрийн танин мэдэхүй-

шинжлэх ухааны ач холбогдол, сонирхол татах чанарыг эрс дээшлүүлэхийн

зэрэгцээ онцгой ховор олдворуудыг ялгагдахгүй хийсэн хэвээр орлуулснаар нэн

ховорт тооцогдох палеонтологийн олдвор цуглуулга, соёлын өвийн хадгалалт

хамгаалалт сайжирна. Мөн түүнчлэн үнэт зүйлийг олон түмэнд үзүүлж таниулах

зорилгоор хуулбарлаж гаргасан хэв нь жинхэнэ эх материалаасаа ялгагдахааргүй

байх нь хуулбар хийхийн эцсийн зорилго бөгөөд хуулбарлах арга аргачилал нь улам

боловсронгуй болж байгаагийн нэг үр дүн нь бидний энэ жил танилцуулж байгаа

Deinocheirus mirificus -ийн хагас дутуу олдвороос авсан хэв хуулбар юм.

Үйлдвэрлэлд шилжүүлэх боломж:

Олон төрлийн үлэг гүрвэлийн чулуужсан яснаас хэв авч, үзмэрийн тоо,

хөдөлгөөний хэлбэр, загвар шийдлийг олшруулж, байгалиас олдсон олдвор ясны

дутуу хэсэг, эвдрэлийг нөхөн сэргээж, үзмэрийн танин мэдэхүй-шинжлэх ухааны

ач холбогдол, сонирхол татах чанарыг эрс дээшлүүлэхийн зэрэгцээ онцгой ховор

олдворуудыг ялгагдахгүй хийсэн хэвээр орлуулснаар нэн ховорт тооцогдох

палеонтологийн олдвор цуглуулга, соёлын өвийн хадгалалт хамгаалалт сайжирна.

Аливаа үнэт зүйлийг олон түмэнд үзүүлж таниулах зорилгоор хуулбарлаж гаргасан

хэв нь жинхэнэ эх материалаасаа ялгагдахааргүй байх нь хуулбар хийхийн эцсийн

зорилго бөгөөд хуулбарлах арга аргачилал нь улам боловсронгуй болж дутуу

хэсгүүдийг нөхөж өмнөх судалгааны үед олдож тогтоогдсон бусад олдвортой

харьцуулан үзэж бүтэн болгох ажлуудыг тус тус гүйцэтгэж байна /Зураг/.

Зураг: А, Б 2006, 2009 онд олдсон Deinocheirus mirificus-ийн толгой болон их биеийн

ясны олдворын бүрэн бүтний байдал. С тухайн үлэг гүрвэлтэй холбоотой олдворуудад

нарийвчласан судалгааг хийж бүрэн бүтний байдлыг тодорхойлсон байдал.

Бидний хэрэглэж буй бүтээгдэхүүн нь эх олдворт хадгалагдах мэдээллийг

хамгийн өндөр нарийвчлалаар хуулбарлан гаргадаг бөгөөд дэлхийн томоохон

Page 4: Улаанбаатар хот 2018 он · 2018-12-12 · хөдөлгөөний хэлбэр, загвар шийдлийг олшруулж, байгалиас олдсон олдвор,

музейнүүдийн палеонтологийн үзмэрийн ихэнх нь буюу 80-90% нь хуулбар, хэвээр

баяжигдсан байдаг. Учир нь эх материалыг музейн үзмэр болгон ашиглахад

элэгдэх, эвдрэх, хулгайлагдах, сүйтгэгдэх гэх мэт ихээхэн эрсдэлтэй гэж үздэг.

Палеонтологийн дээж материал, чулуужсан ясны байгальд хадгалагдах хэлбэр нь

давтагдашгүй байдаг тул зайлшгүй эх материалаас хэв авч анхдагч байдлыг нь

хадгалах ёстой. Монгол орноос олдсон үлэг гүрвэл болон бусад давтагдашгүй ховор

олдворыг дэвшилтэт технологийг ашиглан хувилж олшруулж, гадаад дотоодын

музей, үзэсгэлэнд дэлгэн үзүүлэх боломжтой юм.

Судалгааны анхдагч материал ДЕЙНОХЕЙР:

Deinocheirus mirificus: Үлэг гүрвэл судлалын 180-аад жилийн

түүхэнд гайхал төрүүлэм, онцгой ховор олдвор Монгол нутгаас

олдож байсны нэг нь үлэмж биет махан идэшт үлэг гүрвэлийн урд

хөл зүй ёсоор орно. Анхны энэ олдвор 1965 онд анх олдож,

Дейнохейрус мирификус /монголоор “ер бусын аймшигт гарт”/ гэж

нэрлэгдсэнээс хойш бараг 50 жилийн турш энэ амьтны өөр олдвор

олдохгүй байсаар 2006, 2009 онуудад шинэ олдвор олдож, уг үлэг

гүрвэлийг танин мэдэх шинжлэх ухааны үндэслэл гаргах үүд хаалга

нээгдсэн байна. Тооцоолсноор энэ үлэг гүрвэлийн амьтдын жин нь 5758

кг хүрч байсан аварга шүдгүй махан идэшт үлэг гүрвэл байжээ /Зураг/.

Зураг: Бүртгэлийн дугаар:

Зүйл: Deinocheirus mirificus Osmolska et Roniewicz, 1970

Олдсон газар: Өмнөговь, Гурван тэс, Алтан Уул-III

Бүртгэлийн дугаар: ШУА, ПГ хүрээлэн, МРС-D 100/18

Олдсон он: 1965

Зураг: 2018 онд ПГХ-ийн инновацийн лабораторид бие даан хийж

гүйцэтгэсэн Deinocheirus mirificus-ийн бүрэн хэлхээ яснаас авсан хэв хуулбар.

Монгол орноос олдсон хамгийн том биеэтэй теропод үлэг гүрвэл болох

Deinocheirus mirificus үлэг гүрвэлийн хэлхээ яснаас силикон ашиглан хэв авч хөндий

цутгуурын аргаар хуулбар хийсэн. Энэ хуулбар нь 2019 онд Япон улсын Токио

хотод зохиогдох Dino-Expo олон улсын үзэсгэлэнд Монгол улсаас олдсон үлэг

гүрвэлүүдийг төлөөлөн болон оролцох юм.

Page 5: Улаанбаатар хот 2018 он · 2018-12-12 · хөдөлгөөний хэлбэр, загвар шийдлийг олшруулж, байгалиас олдсон олдвор,

Материалын тодорхойлолт:

Тус хэв хуулбар хийх технологи, материал нь дэлхий дахинд ихээхэн танигдсан

бөгөөд хэв хуулбар хийдэг материал болох полистр нь наалдамхай цавуу, хүний

биет ямар нэг гаж нөлөөгүй хуванцарын холимог бүхий материал бөгөөд манай улс

нь импортоор БНСУ-аас оруулж ирдэг байна.