11
Б.БАТДАЛАЙ, О.БАТЗОРИГ ХАНБОГД СУМЫН НУТАГТ ШИНЭЭР ОЛДСОН ХАДНЫ ЗУРГИЙН ТУХАЙ Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт сүүлийн жилүүдэд археологийн авран хамгаалах судалгааны ажил далайцтай явагдаж байгаа бөгөөд үүнээс Оюу толгой орчимд гэхэд нийтдээ 20 орчим хайгуулын ажлыг зохион байгуулаад байна. Энэхүү судалгааны ажлын үр дүнд Жавхлант хайрхан, Далайн дуулга, Зүүн хацавч, Цагаан толгой, Шийр уул зэрэг хадны зургийн томоохон дурсгалт газруудыг илрүүлэн “Жавхлант хайрханы хадны зураг” (Улаанбаатар, 2008), “Ханбогдын хадны зураг” (Улаанбаатар, 2010) хэмээх нэгэн сэдэвт бүтээлүүд нийтлэгдэн гарчээ. Бид энэ удаад дээрх бүтээлүүд гарснаас хойш шинээр илрүүлэн олсон хадны зургийн дурсгалт газрын талаар товч өгүүлэхийг зорилоо. Үүнд, Оюу толгой компанийн захиалгаар “Шивээ толгой” [Гүнчинсүрэн нар, 2011а], “Лагоон” (Усан сан) [Гүнчинсүрэн нар, 2011б], “Манахт” [Гүнчинсүрэн нар, 2011в] ашиглалтын талбайд хийсэн хайгуул болон зохиогчдын 1 сурвалжлан илрүүлсэн Байшинт, Гялаан дэл, Зэлтийн гол, Муруй мод, Нутгийн шовон, Хүрэн дэл, Өлзийтийн хяр гэсэн 7 газарт буй хадны зураг багтаж байна. Дурсгалт газрын тодорхойлолт Байшинт. Сумын төвөөс баруун урд зүгт 20 гаруй км, Ханбогдын шүлтлэг боржингийн гол төв дунд, Дэмчогийн хийдээс урагш 13 км зайд, Уртын голын баруун эрэг дээр боржин чулуун хавтгай оройтой уулыг нутгийнхан Байшинт хэмээн нэрлэдэг. Энэ уулын баруун талын өндөрлөг оройн хаднаа нийт 38 сэдэв 54 гаруй зохиомж бүхий зураг дүрсэлсэн байна. Мөн уг газарт оройн чулуун овоолгоны баруун талд хавтгай дөрвөлжин чулуун дээр 2 мөр 11 үсгээс бүрдсэн түрэг бичээс бий. Байшинт уулын урд энгэрт 1 км зайд Уртын голын хойд эрэг дээр чулуу өрсөн дөрвөлжин нэмэх хэлбэрийн туурь мэдэгдэнэ. Энэ туурийн нэрээр Байшинт хэмээн нэрлэсэн бололтой. Гялаан дэл. Сумын төвөөс баруун тийш 60 гаруй км, Жавхлант хайрхан уулаас баруун хойш 9 км, Баян-Овоо, Ханбогд сумдын хилээс 3 км зайд, голын хуурай сайрын зүүн талд баруун хойноосоо зүүн урагш сунаж тогтсон бөмбөгөр оройтой хярыг Гялаан дэл гэж нэрлэдэг. Гялаан дэлийн оройгоор 25 сэдэв бүхий 34 дүрслэл байна. Зэлтийн гол. Сумын төвөөс баруун урд зүгт байх Зэлтийн голын дунд биед голын хоёр салаалсан хэсгийн голын урагш түрж орсон боржин хадархаг хошууны урд байх том үхэр чулууны урд талд нэг буга, хоёр янгир, нэг тодорхойгүй амьтны дүрс сийлсэн байна. Муруй мод. Ханбогд сумын төвөөс баруун хойш 53 км зайд, Гавилуудын хярын баруун дунд Мөнх-Овоогийн голын хойноос орох жижиг хуурай голын баруун талын зүүн урагш хошуурсан хадыг Муруй мод гэнэ. Уг хаднаа нийт 6 сэдэв бүхий 9 дүрслэл байна. Нутгийн шовон. Муруй модноос баруун хойш 700 метр зайд хуурай голын урд тал шовгор оройтой уулыг Нутгийн шовон хэмээн нэрлэдэг. Энэ уулын оройн толь хаднаа 1 Зохиогчдоос гадна Өмнөговь аймгийн Ханбогд сумын Соёлын төвийн эрхлэгч, Соёлын гавъяат зүтгэлтэн И.Нарангэрэл оролцон ажилласан юм.

ХАНБОГД СУМЫН НУТАГТ ШИНЭЭР ОЛДСОН ХАДНЫ ЗУРГИЙН ТУХАЙ

Embed Size (px)

Citation preview

Page 1: ХАНБОГД СУМЫН НУТАГТ ШИНЭЭР ОЛДСОН  ХАДНЫ ЗУРГИЙН ТУХАЙ

Б.БАТДАЛАЙ, О.БАТЗОРИГ

ХАНБОГД СУМЫН НУТАГТ ШИНЭЭР ОЛДСОН

ХАДНЫ ЗУРГИЙН ТУХАЙ

Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт сүүлийн жилүүдэд археологийн авран

хамгаалах судалгааны ажил далайцтай явагдаж байгаа бөгөөд үүнээс Оюу толгой орчимд

гэхэд нийтдээ 20 орчим хайгуулын ажлыг зохион байгуулаад байна. Энэхүү судалгааны

ажлын үр дүнд Жавхлант хайрхан, Далайн дуулга, Зүүн хацавч, Цагаан толгой, Шийр уул

зэрэг хадны зургийн томоохон дурсгалт газруудыг илрүүлэн “Жавхлант хайрханы хадны

зураг” (Улаанбаатар, 2008), “Ханбогдын хадны зураг” (Улаанбаатар, 2010) хэмээх нэгэн

сэдэвт бүтээлүүд нийтлэгдэн гарчээ.

Бид энэ удаад дээрх бүтээлүүд гарснаас хойш шинээр илрүүлэн олсон хадны

зургийн дурсгалт газрын талаар товч өгүүлэхийг зорилоо. Үүнд, Оюу толгой компанийн

захиалгаар “Шивээ толгой” [Гүнчинсүрэн нар, 2011а], “Лагоон” (Усан сан) [Гүнчинсүрэн

нар, 2011б], “Манахт” [Гүнчинсүрэн нар, 2011в] ашиглалтын талбайд хийсэн хайгуул

болон зохиогчдын1 сурвалжлан илрүүлсэн Байшинт, Гялаан дэл, Зэлтийн гол, Муруй мод,

Нутгийн шовон, Хүрэн дэл, Өлзийтийн хяр гэсэн 7 газарт буй хадны зураг багтаж байна.

Дурсгалт газрын тодорхойлолт

Байшинт. Сумын төвөөс баруун урд зүгт 20 гаруй км, Ханбогдын шүлтлэг

боржингийн гол төв дунд, Дэмчогийн хийдээс урагш 13 км зайд, Уртын голын баруун эрэг

дээр боржин чулуун хавтгай оройтой уулыг нутгийнхан Байшинт хэмээн нэрлэдэг. Энэ

уулын баруун талын өндөрлөг оройн хаднаа нийт 38 сэдэв 54 гаруй зохиомж бүхий зураг

дүрсэлсэн байна. Мөн уг газарт оройн чулуун овоолгоны баруун талд хавтгай дөрвөлжин

чулуун дээр 2 мөр 11 үсгээс бүрдсэн түрэг бичээс бий.

Байшинт уулын урд энгэрт 1 км зайд Уртын голын хойд эрэг дээр чулуу өрсөн

дөрвөлжин нэмэх хэлбэрийн туурь мэдэгдэнэ. Энэ туурийн нэрээр Байшинт хэмээн

нэрлэсэн бололтой.

Гялаан дэл. Сумын төвөөс баруун тийш 60 гаруй км, Жавхлант хайрхан уулаас

баруун хойш 9 км, Баян-Овоо, Ханбогд сумдын хилээс 3 км зайд, голын хуурай сайрын

зүүн талд баруун хойноосоо зүүн урагш сунаж тогтсон бөмбөгөр оройтой хярыг Гялаан

дэл гэж нэрлэдэг. Гялаан дэлийн оройгоор 25 сэдэв бүхий 34 дүрслэл байна.

Зэлтийн гол. Сумын төвөөс баруун урд зүгт байх Зэлтийн голын дунд биед голын

хоёр салаалсан хэсгийн голын урагш түрж орсон боржин хадархаг хошууны урд байх том

үхэр чулууны урд талд нэг буга, хоёр янгир, нэг тодорхойгүй амьтны дүрс сийлсэн байна.

Муруй мод. Ханбогд сумын төвөөс баруун хойш 53 км зайд, Гавилуудын хярын

баруун дунд Мөнх-Овоогийн голын хойноос орох жижиг хуурай голын баруун талын зүүн

урагш хошуурсан хадыг Муруй мод гэнэ. Уг хаднаа нийт 6 сэдэв бүхий 9 дүрслэл байна.

Нутгийн шовон. Муруй модноос баруун хойш 700 метр зайд хуурай голын урд тал

шовгор оройтой уулыг Нутгийн шовон хэмээн нэрлэдэг. Энэ уулын оройн толь хаднаа

1 Зохиогчдоос гадна Өмнөговь аймгийн Ханбогд сумын Соёлын төвийн эрхлэгч, Соёлын гавъяат зүтгэлтэн

И.Нарангэрэл оролцон ажилласан юм.

Page 2: ХАНБОГД СУМЫН НУТАГТ ШИНЭЭР ОЛДСОН  ХАДНЫ ЗУРГИЙН ТУХАЙ

2

нийт 4 янгир, 2 тодорхойгүй амьтан, 1 чагт хэлбэрийн дүрс сийлсэн байна. Нийт амьтдын

толгойг баруун тийш харуулан бүх талбайгаар хонхойлон цохиж дүрсэлжээ.

Хүрэн дэл. Оюу толгой уурхайн ашиглалтын талбайгаас хойно 3 км зайд, усан

сангийн урдуур сунаж тогтсон хүрэн дэлийн урагш гарсан жалганы зүүн ирмэг дээр байх

том хадны зүүн тийш харсан жижиг толион дээр 1 тодорхойгүй дүрслэл, 1 хүн дүрслэл

байна.

Өлзийтийн хяр. Сумын төвөөс баруун зүгт 35 км зайд Ундайн голын хоёр талаар

дамнан зүүн хойноос баруун урагш үргэлжлэн тогтсон уулыг Өлзийтийн хяр хэмээн

нэрлэнэ. Уг уулын хойд хэсэгт Ундайн голын хойд биед уулын жижиг аманд хэсэгт хаднаа

17 сэдэв бүхий 32 хадны зургийн дүрслэл байна.

Page 3: ХАНБОГД СУМЫН НУТАГТ ШИНЭЭР ОЛДСОН  ХАДНЫ ЗУРГИЙН ТУХАЙ

3

Дүр дүрслэл

Хүн. Дээрх дурсгалт газруудад нийт 5 хүний дүрслэл байна. Түүнд гараа алдлан

хөлөө алцайн зогсож буйгаар бүх талбайгаар нь хонхойлон цохиж дүрсэлсэн 2 (зураг-3.6,

зураг-4.4), морь унаж буй 1 (зураг-4.8), нум сум хөвчлөн зогсож буй 1 (зураг-5.5), толгойг

цагариг хэлбэртэй дүрсэлж хоёр хөлийг нум хэлбэртэй дүрсэлсэн зураг 1 (зураг-1.30) тус

тус байна. Дээрх хүний дүрслэлүүдээс нум сум хөвчлөн зогсож буй хүний дүр их

сонирхолтой бөгөөд энэ төрлийн зураг Дундговь аймгийн Өлзийт сумын Дэл уулын Билүү

[Цэвээндорж нар, 2005;61], Говь-Алтай аймгийн Чандмань сумын Шаахар толгой

[Цэвээндорж нар, 2008;42-43], Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын Паалуу [Цэвээндорж,

1999;28-29] зэрэг газруудад буй нум сум хөвчлөн зогсож буй хүний дүрслэлтэй ижил

төстэй боловч гуя хүрсэн урт хормойтой дээл өмссөн байдлаар ялгарч байна.

Янгир. Дээрх дурсгалт газруудад 46 янгир дүрслэгдсэн байна. Нийт янгирын 6 их

биеийг хөвөөлөн цохиж бусад 35 янгирыг нийт талбайгаар хонхойлон цохиж үйлджээ.

Манай орны хадны зургийн дурсгалт газруудад хамгийн их дүрслэгдсэн байдаг дүрслэл

бол янгир билээ янгирыг үйл хөдлөл, хэлбэр төрхөөр нь олон төрлөөр дүрсэлсэн байдаг

байна. Судлаачид янгирын дүрслэлийг хүрэл болон төмөр зэвсгийн үед холбогдуулан авч

үздэг бөгөөд дээрх дурсгалт газруудын янгирын дүрслэл дотроос (зураг-3.3) Муруй мод

хэмээх газарт буй толгойгоо гэдийлгэн зогсох сэлмэн эвэртэй янгирыг баруун тийш

харуулан ихэмсэг байдлаар дүрсэлсэн дүрслэл Монгол орны нутагт VI-VIII зууны үед төрт

улсаа байгуулж байсан Түрэгийн голлох овог болох Ашинэ овгийн тамгатай ижил

дүрслэлтэй байна.

Аргаль. Толгойг эгц урдаас нь харсан байдлаар эврийг тод дүрсэлсэн нэг аргалийн

зураг байна (зураг-4.3). Манай орны хадны зургийн дурсгалт газруудад аргалийг ихэвчлэн

харайн дүүлж буй байдалтай дүрсэлсэн байдаг бөгөөд мөн гол онцлог нь аргалийн эврийг

уран гаргасан байдаг билээ.

Буга. Бугын толгойг баруун зүгт хандуулан олон салаа эвэртэй, годгор сүүлтэйгээр

их биеийг хөвөөлөн цохиж дүрсэлсэн байна (зураг-3.1). Манай орны нутгаас олдсон хадны

зургийн дурсгалд бугыг ихэвчлэн дүүлж харайж буй байдалтайгаар эвэр, биеийг гоёмсог

уран дүрсэлсэн байдаг бөгөөд дээрхтэй ижил болхи дүрслэлтэй бугын дүр Увс аймгийн

Сагил сумын Тэрэм [Цэвээндорж, 1999;29-30], Булган аймгийн Бүрэгхангай сумын Өвгөнт

[Цэвээндорж, 1999;21-22], Увс аймгийн Сагил сумын Тушаат [Цэвээндорж, 1999;35-36],

Дундговь аймгийн Өлзийт сумын Дэл уулын Билүүн [Цэвээндорж нар, 2005;61-62], Баян-

Өлгий аймгийн Шивээт хайрхан [Цэвээндорж нар, 2010;57-58] зэрэг газруудад

дүрслэгдсэн байна.

Адуу. Өөр өөр дүрслэл бүхий хоёр адууны зураг байна (зураг-2.4, зураг-4.8,). Гялаан

дэл хэмээх газрын хаднаа адууны их биеийг хөвөөлөн цохин гаргаж биеийн дотор босоо

зураасаар холбон алаглажээ (зураг-4.8). Энэ төрлийн адууны зураг манай орны нутагт их

ховор тохиолддог бөгөөд Говь-Алтай аймгийн Чандмань сумын нутаг дахь Шаахар толгой

[Цэвээндорж нар, 2008;46], Архангай аймгийн Тариат сумын Чулуутын голын

[Цэвээндорж, 1999] хаднаа дээрхтэй ижил аргаар дүрсэлсэн үхрийн дүр байна. Мал

амьтны биеийг хөвөөлөн цохиж дотор талын зайг хөндлөн, босоо зураасаар цоохорлон

зурах арга хүрэл зэвсгийн үед дэлгэрсэн бололтой.

Page 4: ХАНБОГД СУМЫН НУТАГТ ШИНЭЭР ОЛДСОН  ХАДНЫ ЗУРГИЙН ТУХАЙ

4

Үхэр. Оодрон давхиж буй байдалтай дүрсэлсэн нэг үхрийн зураг байна (зураг-2.13).

Үхрийн эвэр, биеийн ерөнхий дүрслэл зэрэг нь Баян-Өлгий аймгийн Цагаан салаа, Бага

Ойгорын [Цэвээндорж нар, 2003] хадны зургийн үхрийн дүрслэлтэй ижил төстэй байна.

Тэмээ. Давхиж буй байдалтай нэг тэмээний дүрслэл байна (зураг-4.15). Тэмээний

дүрслэл манай орны хадны зургийн дурсгалт газруудад цөөнгүй дүрслэгдсэн байдаг

бөгөөд Баян-Өлгий аймгийн Цагаан салаа, Бага Ойгорын хаднаа тэмээг ганцаар ямар нэгэн

үйл хөдлөлтэй зурснаас гадна хүнтэй хамт тэмээ унасан, хөтөлсөн байдлаар дүрсэлсэн

байна [Цэвээндорж нар, 2004;34-50].

Тамга тэмдэг. Байшинт, Гялаан дэл хэмээх хоёр газрын хадны зургийн дүрслэл

дотор тамга тэмдгийн зүйлс нийт 29 тохиолдож байна (зураг-1.2,4-6,8,10-14,16,17,19,21-

23,27-29, зураг-2.10-12,16,18,20,21,23, зураг-5.1,2). Эдгээр тамга тэмдгүүд нь маш өвөрмөц

дүрслэлтэй бөгөөд онгин тамга болон түүнээс дам үүсгэмэл тамга, бусад тамга хэмээн

хоёр тоймлон ангилан үзэж болохоор байна. Онгин тамга нь Хэнтий аймгийн Биндэр

сумын Рашаан хад [Пэрлээ, 1976; хүснэгт IX], Төв аймгийн Бүрэн сумын Бичигт улаан хад

[Пэрлээ, 1976; хүснэгт IV], Ховд аймгийн Байшин үзүүрийн Цагаан толгой [Пэрлээ, 1976;

хүснэгт VI], Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Бага газрын чулуу [Галдан нар,

2010;197-209], Баянжаргалан сумын Мөрт [Пэрлээ, 1976; хүснэгт VIII], Өлзийт сумын Дэл

уулын Билүүний хад [Цэвээндорж нар, 2005;64], Говь-Алтай аймгийн Чандмань сумын

Шаахар толгой [Цэвээндорж нар, 2008;49], зэрэг газруудаас илрэн олдож байсан ба онги

тамга өнөөг хүртэл Монголчуудын дунд хэрэглэгдсээр байгаа билээ. 2-р ангилалд багтаж

буй тамгануудын дүрслэл нь өөр хоорондоо харилцан адилгүй байгаа бөгөөд хоёр хөндлөн

зураас зурж дээд талын зураасны дээр босоо нарийн зураас зурсан (зураг-5.3), хоёр

хөндлөн зураасны дээд талын зураасны голоос хоёр талруу налсан хоёр нарийн зураас

зурж ац гарган түүний голд онги зурсан (зураг-5.4), хоёр хөндлөн зураасны голд жижиг

зураас тавин доод талын зураасны голоос доош хоёр ташуу зураас тавин ац гаргасан

(зураг-5.6) тамгатай ижил төрлийн тамга Хэнтий аймгийн Биндэр сумын Рашаан хад,

Говь-Алтай аймгийн Бигэр сумын Хар Аараг, Ховдын Байшин үзүүрийн Цагаан толгой,

Төв аймгийн Бүрэн сумын Бичигт улаан хад [Пэрлээ, 1976; хүснэгт XIII], Дундговь

аймгийн Баянжаргалан сумын Мөрт [Пэрлээ, 1976; хүснэгт VIII] зэрэг газруудад

дүрслэгдсэн байдаг байна. (М) үсэг хэлбэрийн тамганы хоёр талын үзүүрийг гадагш

дугуйруулан эргүүлсэн (зураг-5.7), дээш харсан тал дугуй дүрсний хоёр үзүүрийг гадагш

мушгин голоор нь босоо зураас татсан (зураг-5.8) тамгатай ижил төстэй тамга Дундговь

аймгийн Баянжаргалан сумын Мөрт, Хэнтий аймгийн Мөрөн сумын Салбар, Говь-Алтай

аймгийн Бигэр сумын Хар Аараг [Пэрлээ, 1976; хүснэгт VIII] зэрэг газарт дүрслэгдсэн

байна.

Тодорхойгүй амьтан. Ямар амьтан болох нь тодорхойгүй дүрслэл нийт 44 байна.

Тухайлбал, олон салаа эвэртэй бүдүүн хөлтэй янгир мэт амьтан (зураг-3.5), баруун тийш

харан алхаж буй байдалтай дээш мушгирч эргэсэн сүүлтэй нохой мэт амьтан, мөн хаднаа

баруун тийш алхаж буйгаар дүрсэлсэн урт нарийн хүзүүтэй сүүлгүй амьтан (зураг-3.4),

соотон чихтэй урт нарийн сүүлний үзүүрт ямар нэгэн бөөн зүйл дүрсэлсэн амьтан (зураг-

3.1), баруун тийш харсан толгойн орчимд олон салаа сэртэнтэй бөгтөр нуруутай амьтан

(зураг-2.6), урт нарийн биетэй, соотон чих, моодгор сүүлтэй амьтны эр бэлгийг тод

дүрсэлсэн (зураг-2.15), нэг доор бөөн зурсан 6 амьтны дүрслэл, баруун тийш харан зогсох

урт нарийн соотон чихтэй амьтан (зураг-2.24,25), баруун тийш харсан монхор хамартай,

урт нарийн хүзүүтэй амьтан (зураг-4.5), бөгтөр нуруутай, зантгар толгойтой болхи

Page 5: ХАНБОГД СУМЫН НУТАГТ ШИНЭЭР ОЛДСОН  ХАДНЫ ЗУРГИЙН ТУХАЙ

5

дүрсэлсэн 3 амьтан (зураг-1.24-26), урт нарийн биетэй баруун тийш харуулан дөрвөн

хөлтэй, толгойгүй дүрсэлсэн амьтан (зураг-3.2), унжуу монхор хамар, өргөн цээж, нарийн

хэвлий, урт нарийн сүүлтэй дүрсэлсэн амьтан (зураг-4.13), хоёр янгирын хамт сууж буй,

том соотон чихтэй нохой мэт амьтан (зураг-4.2), зантгар толгойтой урт нарийн хүзүүтэй

амьтан (зураг-4.5) зэрэг дүрслэлүүд нь ямар амьтан болох нь тодорхой мэдэгдэхгүй

дүрслэлүүд олон тохиолдож байна. Эдгээрийн заримыг гүйцээлгүй дутуу орхисон болон

хад хагаран унасанаас болж амьтны дүрслэл мэдэгдэхгүй болжээ. Харин амьтны бүтэн

хадгалагдан үлдсэн зурагнуудын дүрслэл нь бүтээсэн эздийн санаа бодлоо илэрхийлэн

арга барил зэргээс шалтгаалах зүйл бололтой.

Ийнхүү эцэст нь дүгнэхэд, тус сумын нутгаас шинээр илрэн олдсон дээрх 7 газарт

нийт 131 зураг байгаа бөгөөд үүнд хүн 6, янгир 46, аргал 1, буга 1, адуу 2, үхэр 1, тэмээ 1,

тамга тэмдэг 27, тодорхойгүй амьтны дүрслэл 46 дүрслэгдсэн байна. Дээрх хадны зургууд

нь дүр дүрслэл, арга барилын хувьд харилцан адилгүй байна. Харин он цагийн хувьд

дийлэнх нь хүрэл болон төмөр зэвсгийн түрүү үед хамааруулан авч үзэх боломжтой

бөгөөд зөвхөн Нутгийн шовон хэмээх газрын хаднаа буй толгойгоо гэдийлгэн зогсох

сэлмэн эвэртэй баруун тийш харуулан ихэмсэг байдлаар дүрсэлсэн янгирын дүрийг VI-

VIII зууны үед хамааруулах боломжтой хэмээн үзэж байна.

Байшинт, Гялаан дэлийн хаднаа нийт 29 төрлийн тамга тэмдэг, бичээс сийлсэн

байгаа нь тухайн дурсгалт газруудын ойр орчмыг эртний нүүдэлчин овог аймгууд эрт үеэс

эхлэн амьдран сууж, тахин шүтэж байсны нэгэн гэрч бололтой. Мөн тухайн дурсгалт

газруудтай ойролцоо булш оршуулгын дурсгалууд цөөнгүй байх бөгөөд үүний нэг жишээ

бол Хүрэн дэлийн хадны зураг буй газарт монголын үеийн булш [Амартүвшин нар,

2012;298-324] байгаа нь ямартай ч түүхийн урт хугацаанд амьдралын түүхээ хаднаа

сийлж, үхэсгсдээ оршуулж байсан нандин газруудын нэг болох нь тодорхой юм.

Зэлтийн голын дунд буй хошууны урд талын том боржин чулуунд буга, янгир

нохой дүрсэлсэн байгаа нь зарим тохиолдолд тухай үеийн нүүдэлчид зөвхөн тахиж

дээдэлдэг, зураг зурах боломжтой гөлгөр толь хаднаа бус онцгой үйл явдал болсон, олны

нүдэнд ил харагдахуйц газрыг сонгодог болохыг харуулж байна.

Summary

As a result of salvage archaeological survey as well as excavation that carried out in

Khanbogd soum, Umnugovi province, within past three years the researchers have discovered

new petroglyph sites that located at Baishint, Gyalaan Del, Zeltiin Gol, Murui Mod, Nutgiin

Shovon, Khuren Del and Ulziityn Khyar in Javkhlant and Gaviluud bhags (territorial

subdivision). The researchers made comparative analyses on the new sites in order to research

the time periods, and according to the Runic inscription at Baishint and yangir (ibex) tamgas

(symbols) on the rock of Murui Mod we preliminary suggest that the sites are from the Iron Age

and Turk Empire (6th – 8th century CE).

Page 6: ХАНБОГД СУМЫН НУТАГТ ШИНЭЭР ОЛДСОН  ХАДНЫ ЗУРГИЙН ТУХАЙ

6

НОМЗҮЙ

Амартүвшин нар, 2012 – Амартүвшин Ч., Галдан Г., Батдалай Б., Бөхчулуун Д. Говийн

бүсэд малтан шинжилсэн зарим монгол булшнууд. // Studia Archaeologica. Tom.

(XII) XXXII, Fasc.19. Улаанбаатар.

Батболд, 2011 – Батболд Н. Монголын хадны зургийн судалгаа (Говийн бүсийн

хэрэглэгдэхүүнээр). //Түүхийн ухааны докторын зэрэг горилсон бүтээл.

Улаанбаатар.

Галдан нар, 2010 – Галдан Г., Жаргалан Б. Бага газрын чулууны хадны зураг дахь тамга

тэмдгийн дүрслэл. // Studia Archaeologica. Tom. (IX) XXIX, Fasc.10. Улаанбаатар.

Гүнчинсүрэн нар, 2011а – Гүнчинсүрэн Б., Амартүвшин Ч., Болорбат Ц., Лхүндэв Г.,

Батдалай Б. Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт хэрэгжүүлж буй “Оюу

толгой” төслийн талбай; “Шивээ толгой” хайгуулын талбайд хийсэн авран

хамгаалах хайгуул судалгааны тайлан. Улаанбаатар. ШУА-ийн АХГБСХ.

Гүнчинсүрэн нар, 2011б – Гүнчинсүрэн Б., Амартүвшин Ч., Эрдэнэ Б., Лхүндэв Г.,

Одсүрэн Д., Батдалай Б. Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг, “Оюу

толгой” компани; “Лагоон” ашиглалтын талбайд хийсэн археологийн авран

хамгаалах малтлага судалгааны ажлын тайлан. Улаанбаатар. ШУА-ийн АХГБСХ.

Гүнчинсүрэн нар, 2011в – Гүнчинсүрэн Б., Амартүвшин Ч., Бөхчулуун Д., Батдалай Б.

Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг, “Оюу толгой” компани; “Манахт”

ашиглалтын талбайд хийсэн археологийн авран хамгаалах малтлага судалгааны

ажлын тайлан. Улаанбаатар. ШУА-ийн АХГБСХ.

Цэвээндорж, 1999 – Цэвээндорж Д. Монголын эртний урлагийн түүх. Улаанбаатар.

Цэвээндорж нар, 2003 – Цэвээндорж Д., Кубарев В.Д., Якобсон Э., Очирхуяг Ц. Монгол

Алтайн Цагаан салаа, Бага Ойгорын хадны зураг дахь үхрийн дүрийн тухай. //

Studia Archaeologica. Tom. (I) XXI, Fasc.2. Улаанбаатар.

Цэвээндорж нар, 2004 – Цэвээндорж Д., Цэрэндагва Я., Гүнчинсүрэн Б., Гарамжав Д.

Жавхлант хайрханы хадны зураг. Улаанбаатар.

Цэвээндорж нар, 2005 – Цэвээндорж Д., Батболд Н. Дундговь аймгийн Дэл уулын

Билүүний хадны зураг. Улаанбаатар.

Цэвээндорж нар, 2008 – Цэвээндорж Д., Батболд Н. Шаахар толгойн хадны зураг.

Улаанбаатар.

Цэвээндорж нар, 2010 – Цэвээндорж Д., Кубарев В.Д., Якобсон Э. Шивээт хайрханы

хадны зураг. Улаанбаатар.

Цэвээндорж, Гарамжав нар, 2010 – Цэвээндорж Д., Гарамжав Д., Гүнчинсүрэн Б.,

Цэрэндагва Я., Гантулга Ж., Амартүвшин Ч., Мөнхбат Т. Ханбогдын хадны зураг.

Улаанбаатар.

Пэрлээ, 1976 – Пэрлээ Х. Монгол түмний гарлыг тамгаар хайж судлах нь. Улаанбаатар //

Бүтээлийн чуулган. Боть II. 2012, Улаанбаатар.

Page 7: ХАНБОГД СУМЫН НУТАГТ ШИНЭЭР ОЛДСОН  ХАДНЫ ЗУРГИЙН ТУХАЙ

7

Хавсралт: Гар зураг

Зураг-1. Байшинтын хадны зураг

Page 8: ХАНБОГД СУМЫН НУТАГТ ШИНЭЭР ОЛДСОН  ХАДНЫ ЗУРГИЙН ТУХАЙ

8

Зураг-2. Гялаан дэлийн хадны зураг

Page 9: ХАНБОГД СУМЫН НУТАГТ ШИНЭЭР ОЛДСОН  ХАДНЫ ЗУРГИЙН ТУХАЙ

9

Зураг-3. 1- Зэлтийн гол, 2, 3 - Муруй мод, 4. Нутгийн шовон, 5, 6 - Хүрэн дэл

Page 10: ХАНБОГД СУМЫН НУТАГТ ШИНЭЭР ОЛДСОН  ХАДНЫ ЗУРГИЙН ТУХАЙ

10

Зураг-4. Өлзийтийн хярын хадны зураг

Page 11: ХАНБОГД СУМЫН НУТАГТ ШИНЭЭР ОЛДСОН  ХАДНЫ ЗУРГИЙН ТУХАЙ

11

Гэрэл зураг

Зураг-5. 1-8 Байшинт, 9-12 Муруй модны хадны зураг