37
Монгол улс Аялал жуулчлалын салбарын бодлого Аялал жуулчлалийг өргөжүүлэх, эдийн засгийн цаашдын хөгжлийг хангахын тулд байгалийн болон соёлын өв хөрөнгийн менежментийг бэхжүүлэх 1 68640

 · Web viewМонгол орны өргөн уудам нутагт сайн хадаглан үлдсэн соёл, археолог, палеонтологийн дэлхийд

  • Upload
    others

  • View
    3

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1:  · Web viewМонгол орны өргөн уудам нутагт сайн хадаглан үлдсэн соёл, археолог, палеонтологийн дэлхийд

Монгол улс

Аялал жуулчлалын салбарын бодлого

Аялал жуулчлалийг өргөжүүлэх, эдийн засгийн цаашдын хөгжлийг хангахын тулд

байгалийн болон соёлын өв хөрөнгийн менежментийг бэхжүүлэх

2011 оны 3 дугаар сар

1

68640

Page 2:  · Web viewМонгол орны өргөн уудам нутагт сайн хадаглан үлдсэн соёл, археолог, палеонтологийн дэлхийд

Ерөнхий зүйл

1. Монгол улсын байгалийн болон соёлын өвийн хосгүй цогцолбор бүхий газрууд нь \БСЦ\ эдийн засгийн өсөлтийг хангаж төрөлжүүлэх, иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд чухал хүчин зүйл болох аялал жуулчлалын үйлдвэрийг тогтвортой хөгжүүлэх бат бэх үндэс суурь нь болж байна. Гэхдээ БСЦ-ын олонхи нь эдийн засгийн ашиг сонирхол, замбараагүй ашиглалтын золиос болох аюулын дохионд өртөж, зохистой менежмент дутагдаж байна. Жуулчны баазууд ямар ч төлөвлөлтгүй, нэрд гарсан хэдэн цогцолбор газруудад бөөгнөрөн, тооны хувьд асар хурдацтай өсөн нэмэгдэж, байгалийн цогцолборт газруудын үзэсгэлэнг гутааж байхад, зарим жуулчны сонирхолын татахуйц үзэсгэлэнт газрууд хүртээмжгүй, хөгжөөгүй хэвээр байсаар байна.

2. БСЦ газруудын хувьд баримтлах бодлогын хүрээ ойлгомжгүй, дагаж мөрдөх дүрэм журам тодорхойгүй, санхүү болон хүн, техникийн чадвахи нь сул байгаа зэргээс улбаалан менежментийн үр нөлөө хязгарлагдмал байна. Энэ бүх нөхцөл байдал нь агентлагууд болон орон нутгийн иргэдийн зүгээс цогцолборт газруудыг урт хугацаанд тогтвортой ашиглахын тулд хайрлан хамгаалах урам зориг өгөхгүй байна. Олон улсын туршлагаас үзэхэд, цогцолборт газруудад ашиг олох боломжийг бүрдүүлж, орчны орон нутгийн иргэдийг татан оролцуулсанаар цогцолборт газруудыг хамгаалахад чиглэсэн арга хэмжээ амжилтад хүрч байна.

3. Монголын өрсөлдөх давуу тал нь дэлхийн аль ч газар олоход хэцүү түүний онгон байгаль болон нүүдлийн ахуй юм. Гадаадын жуулчдын сонирхолыг татах өвөрмөц байгалийн үзэсгэлэнт газруудын тоонд Говь, Хөвсгөл нуур болон нутагашмал болон ховор ургамал амьтан \тул загас, тахь, ирвэс гэх мэт\ болон палаеонтологийн зохих түвшинд хадгалдан үлдсэн олон тооны олдворууд орж байгаа юм.

4. Аялал жуулчлалын салбарын эрчимтэй хөгжихэд нөлөөлж байгаа хэд хэдэн бэрхшээл байна: 1\ хатуу ширүүн цаг агаар, жуучлалын улирал богино, ерөнхийдөө 6,7,8 сард төвлөрдөг, \2\ дэд бүтцийн хөгжил муу, 3\ Монголд хүрэх агаарын нислэг хязгаарлагдмал, 4\ үйлчилгээний чанар муу бөгөөд энэ нь чанарын стандартын үйлдвэрийн чиглэл удирдамжгүй, үйлчилгээний чанар, соёлын талаархи мэдлэг муу байгаатай холбоотой, 5\ аялал жуулалын салбарт ажиллагсадын чадавхи хязгаарлагдмал, туршлага дутагдаж байна.

5. Монгол улсын хувьд аялал жуулчлал нь хөдөө аж ахуй \ДНБ-ний 25 орчим хувь\, уул уурхайн \ДНБ-ний 20 хувь\салбарын дараа эдийн засгийн гуравдахь чухал салбар \ДНБ-ний 9 хувь\ болж байна. Хэдийгээр Монголын аялал жуулчлалын улирал харьцангуй богино ч гэсэн сүүлийн арван жилд Монголд ирсэн жуулчдийн тоо тогтвортой өсөж ирсэн. 2000-аас 2007 онд Монголд ирсэн жуулчдийн тоо жилд ойролцоогоор 15 орчим хувиар нэмэгдсэн. Аялал жуулчлал нь гадаад валютын гуравдахь томоохон эх үүсвэр болж байна. Дэлхийн аялал жуулчлалын Зөвлөлийн мэдээгээр, аялал жуулчлалаас шууд нийт ДНБ-нд оруулах хувь 2010 онд 233 сая ам. доллар буюу ДНБ-ний 3.3 хувьд хүрэхээр байна. Нийт аялал жуулчлалын эдийн засаг \шууд болон шууд бус эдийн засгийн нөлөө\ ойролцоогоор нийт ДНБ-ний 8.9 хувь буюу ойролцоогоор 635 сая ам. долларт хүрнэ гэсэн урьдчилсан тооцоо хийжээ. Энэ салбар 29,000 ажлын байрыг \нийт ажиллагсадын 2.5 хувь\ шууд бий болгож, 81,000 ажлын шууд бус байрыг \нийт ажиллагсадын 7.1 хувь\ бий болгож байна.

2

Page 3:  · Web viewМонгол орны өргөн уудам нутагт сайн хадаглан үлдсэн соёл, археолог, палеонтологийн дэлхийд

6. Үндэсний эдийн засгийн хөгжилтэй шууд уялдаа холбоотой байх боломж байдаг боловч одоогоор үүнд тохиолдож байгаа олон бэрхшээл байна. Засгийн газрын бодлого аялал жуулчлалаас орж байгаа орлогыг орон нутгийн хэмжээнд эдийн засаг, нийгмийн халамжид зориулан дахин хувиарлах явдлыг дэмжихгүй байгаагын зэрэгцээ дархан цаазат болон тусгай хамгаалалтын газруудыг орон нутгийн мэдэлд өгөхийн оронд төвлөрсөн менежментэд байлгасаар байна. Өөр нэг бэрхшээл бол, одоогийн хагамжийн сүлжээний бүтэцээр аялал жуулчлалын салбарт эдийн засаг, үйлчилгээний \хөтөчийн үйлчилгээ, морь хөлслөх г.м\ орон нутгийн хэмжээний уялдаа холбоо болон салбар хоорондын холбоо харилцаа \хоол хүнсний үйлчилгээ, орон нутгийн нийлүүлэгчид г.м\ сул байна. Өнөөгийн аялал жуулчлалын татварын тогтолцоо нь нийслэл хотод төвлөрч байна. Хэдийгээр аялал жуулчлалын үйл ажиллагаа Улаанбаатар хотын гадна явагдаж байдаг гэсэн аялал жуулчлалтай холбогдсон татварыг хотод байгаа үйлчилгээ үзүүлэгчид төлж байна. Олон тооны гэр кемпүүд болон орон нутагт ажиллаж байгаа зоогийн газрууд ажиллуулж байгаа компаниуд нь Улаанбаатар хотод бүртгэлтэй ба тэдний төлж байгаа татвараас үүсэх орлогоос бүс нутагт буюу аялал жуулчлалын үйл ажиллагаа явагдаж байгаа газруудад хувиарлахгүй байна.

7. БСЦ-ын менежментийг бэхжүүлэх болон аялал жуулчлалаас орох орлогоос орон нутгийн иргэд хүртэх боломжийг хангах боломж байна:

Монгол улсад орчин үеийн жуулчлалын бодлого, хууль тогтоомжтой болох асуудал нэн чухлаар тавигдаж байна. Аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар төрийн албан хаагчид болон хувийн хэвшлийн мэрэгжилтнүүд нэгдмэл байр суурьгүй байна. Аялал жуулчлалын хөгжлийн стратегийн баримт бичгийг \мастер төлөвлөгөө эсвэл үндэсний стратеги\ төрийн болон хувийн хэвшлийн төлөөлөгчдийг оролцуулан боловсруулах юм бол энэ нь салбарын тогтвортой хөгжлийг хангах нэгдмэл зорилготой болгоно.

Татвар болон үнэлгээний сүлжээг бодлогоор дэмжих шаардлагатай байна. Чухам ямар асуудлууд байгаа болон тэдгээрийн зохих шийдэлийг тодорхойлохын тулд нарийвчилсан судалгаа явуулах нь ашигтай байж болно. Татварын хувьд, татварыг орон нутагт хурааж, зохих хувийг тэнд нь үлдээх, улсын сангаас хийх хувиарлалтыг боловсронгуй болгоход бодлогын ямар арга замыг хэрэглэх боломж байгааг судлаж үзэх нь чухал байна.

Үйлчилгээний соёл болон бусад мэрэгжлийн ур чадварыг тусгай мэрэгжлийн сургалтуудаар сайжруулж болно. Орон нутгийн бизнес эрхлэгчид болон үйлчилгээ эрхэлдэг жижиг аж ахуйнуудын бизнес төлөвлөгөө болон менежментийг сайжруулах шаардлага байна. Мэрэгжлийн сургагч нартай боловсролын байгууллагуудтай хамтран хөтөлбөр хэрэгжүүлж болно.

Орон нутгийн байгууламж болон үйлчилгээ эрхлэгчид үйл ажиллагааныхаа өсөлтийн хангаж, сайжруулахад санхүүгийн эх үүсвэр

3

Page 4:  · Web viewМонгол орны өргөн уудам нутагт сайн хадаглан үлдсэн соёл, археолог, палеонтологийн дэлхийд

хязгаарлагдмал байна. Санхүүгийн эх үүсвэрийг хялбар бөгөөд хямд төсөр олж авах механизмтэй болох нь ялангуяа аялал жуулчлалын жижиг дунд бизнес эрхлэгчид улирлын эхэнд шаардлагатай хөрөнгө оруулалтын эх үүсвэртэй болж, байгууламж, үйлчилгээгээ сайжруулахад зориулах бололцоотой болно.

Менежментийн төлөвлөгөө боловсруулах болон жуулчдийг хүлээн авах зохих дэд бүтцийг соёл, байгалийн цогцолборуудад болон тэр орчинд бий болгох нь БСЦ болон аялал жуулчлалын өв хөрөнгийг хайрлан хамгаалах нэн чухал асуудал болон тавигдаж байна.

Цогцолбор газруудын менежментийг боловсронгуй болгохын тулд хувийн секторт концессыг хэрэгжүүлэх асуудлыг авч үзэх нь зүйтэй. Байгалийн болон соёлын цогцолбор газруудад болон орчинд нь дэд бүтцийн байгууламжийн менежмент хариуцах эсвэл рестарон, гэр кемп эсвэл эко-жуулчлалын үйл ажиллагаа эрхлэх бизнес операторыг концессоор гэрээлэн ажиллуулж болох юм. БСЦ-ын менежментийг сайжруулахад итгэлцлийн сан болон төрийн бус байгууллагын менежментийг нэвтэрүүлэх нь үр дүнтэй байх загвар юм.

Зорилт

8. Гол зорилт нь БСЦ-ын менежментийг сайжруулах, эдийн засгийн боломжийг, ялангуяа орон нутгийн иргэдэд нэмэгдүүлэх тогтвортой аялал жуулчлалын үйлдвэрийг хөгжүүлэхэд шийдвэр гаргагчдад бодлогын чиглэл өгөхөд оршино.

Өнөөгийн байдал

10. Байгаль, соёлын хосгүй цогцолборт газрууд. Монгол улсын байгалийн болон соёлын өвийн хосгүй цогцолбор бүхий газрууд нь \БСЦ\ эдийн засгийн өсөлтийг хангаж төрөлжүүлэх болон иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд чухал хүчин зүйл болох аялал жуулчлалын үйлдвэрийг тогтвортой хөгжүүлэх бат бэх үндэс суурь нь болж байна. Евроазийн зүрхэнд орших, далайд гарцгүй Монгол улсад Сибирийн их тайгын онгон бүс, Азийн тэгш талын экосистем, Говь цөлийн бүс байна. Эдгээр Төв Евроазийн экосистемийн харьцангуй онгон байгаль нь нүүдлийн ахуйн амьдралыг дэмжин тэтгэж, амьтан ургамалын амьдарч ургах нөхцлийг бүрэлдүүлэж байгаа бөгөөд энд дэлхийд ховордоод байгаа амьтан ургамал ч байгаа юм. Монгол орны өргөн уудам нутагт сайн хадаглан үлдсэн соёл, археолог, палеонтологийн дэлхийд чухалд тооцогдох газрууд бас бий.

11. Өсөн нэмэгдаж буй дарамтад өртөж байгаа газрууд. Гадаадын жуулчдын дийлэнхи нь байгалийн үзэсгэлэн, өргөн уудам нутаг, нүүдлийн ахуй амьдрал болон амьд байгалийг үзэхээр Монголд ирдэг. Гэхдээ, Монголын БСЦ-ын гол гол газрууд муу менежментийн улмаас тодорхой хэдхэн газар хүн, машины талхлалтад өртөж байхад олон тооны үзэсгэлэнт газруудад хүрэх боломжгүй, ашиглагдахгүй байсаар байна. Олон тооны жуулчны баазуудыг ямар ч төлөвлөгөөгүй асар хурдацтай

4

Page 5:  · Web viewМонгол орны өргөн уудам нутагт сайн хадаглан үлдсэн соёл, археолог, палеонтологийн дэлхийд

байгуулсаар байгаа нь Тэрэлж, Хөвсгөл нуур зэрэг хамгийн нэрд гарсан газруудын жуулчдийг татах үзэсгэлэн нь алга болоход хүрч байна.1 Шаардлагатай ахуйн үйлчилгээ болон зам маршрутын албан ёсны төлөвлөгөө байхгүй, олон газарт бохир хаягдлын менежмент зохих түвшинд хүрч чадахгүй байна. Түүнчилэн, уул уурхайн хөгжил, мод бэлтгэл болон бусад олборлох үйл ажиллагаанаас үүдэн шууд аюул заналнүүрлэж байгаа ба хууль бус худалдааны гайгаар амьтан ургамал, соёлын үнэт эдлэл олноороо алдагдаж байна. Энэ бүх асуудлын гол нь хөгжлийн төлөвлөлт, жуулчдийн урсгалын дэд бүтцийн менежмент байхгүй, эдийн засгийн үйл ажиллагааны зохистой хуваарьлалт, сөрөг үр дагаварыг бууруулах ажил зохих түвшинд хүрээгүй байгаатай холбоотой.

12. Хүрэлцээгүй санхүүжилт, чадвахи сул, цогцолбор газруудын менежмент дутагдаж байна. Үндэсний хөгжлийн стратегид тэргүүлэх ач холбогдол өгөх салбаруудын нэг нь аялал жуулчлалын салбар гэж Засгийн газар тодорхойлсон ба жуулчны үйлдвэрийн чадавхийг дээшлүүлэх, стандартыг сайжруулахыг уриалсан. Монгол улсад чухам ямар төрлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх нь зүйтэй гэдэг асуудлыг судалж үзэх хэрэгтэй. Өргөн хүрээтэй зах зээлийг татах боломж хязгаарлагдмал ч гэсэн экожуулчлал, соёлын жуулчлал, адал явдлын жуулчлал \морь унах, явган аялал, зэрлэг амьтадын зураг авах г.м\ болон тодорхой сонирхолын жуулчлал \загас барих, ан хийх, шонхорын ахуйтай танилцах г.м\ зэрэг төрлүүдийг авч үзэж болох юм.

13. Засгийн газрын БСЦ газруудын менежментэд зориулж байгаа зардал нь хүрэлцээгүй, хуваарьлалт муу байна. Цогцолборт газруудын хөгжил болон менежментэд баримтлах стратеги буюу төлөвлөгөө байхгүй байна. Гэр баазууд болон тур операторуудын мөрдөх дүрэм журам болон стандартыг тодорхойлон тогтсоон ч гэсэн тэдгээр нь амьдралд хэрэгжихгүй, үр дүн муу байна. Шинэ стандарт боловсруулах ажил хийгдэж байна.

14. Улсын болон орон нутгийн тусгай хамгаалалт бүхий газрууд Монгол улсын нутаг дэвсгэрийн бараг дөрөвний нэгтэй тэнцэх хэмжээтэй боловч хэрэгжилт нь “зөвхөн цаасан дээр” байна. Хамгаалалттай газруудын менежментийн асуудал ойлгомжгүй бодлогын хүрээ, тодорхой бус дүрэм журмаар хязгаарлагдаж, менежмент төлөвлөлт байхгүй бөгөөд санхүү, боловсон хүчин, техникийн чадвар нь муу байна. Энэ бүх байдал нь агентлагууд болон орон нутгийн иргэдэд тэдгээр газрыг хайрлан хамгаалж урт хугацаанд тогтвортой ашиглах ямар нэг сонирхол байхгүй байгаатай холбоотой. Монгол улсын эдийн засагт аялал жуулчлалын эзлэх байр суурийг өсгөнө гэж үзэх юм бол байгалийн болон соёлын өв хөрөнгийг экологийн хувьд тогтвортой, эдийн засгийн хувьд өгөөжтэй байхаар ашиглан, хайрлан хамгаалах хэрэгтэй.

15. Хамгаалалт ба Коммерсиализм \хамгаалахгүйгээр ашиг олох\. Орчин үеийн ойлголтоор байгалийн баялагын менежмент гэдэг нь эдийн засгийн тууштай, экожуулчлал зэрэг үйл ажиллагаа бөгөөд энэ нь тэдгээрийг хамгаалах үйл явцад

1 Тэрэлж болон Хөвсгөл нуурт очих хүмүүсийн тоо нэмэгдсээр байгаа ч гэсэн, клиентүүд сэтгэл дундуур байгаагаас үүдэн Улаанбаатар дахь хоёр том тур оператор эдгээр газруудад жуулчин авахаа зогсоосон байна.

5

Page 6:  · Web viewМонгол орны өргөн уудам нутагт сайн хадаглан үлдсэн соёл, археолог, палеонтологийн дэлхийд

дэмжлэг болох санхүүгийн эх үүсвэрийг босгох үүднээс ашиглах явдал юм. Ийм үйл ажиллагааг хөгжүүлэх асуудал ер нь бол холбогдох байгууллага, орон нутгийн бизнесүүдийн бүтээлч хамтын ажиллагаанд суурилдаг бөгөөд төр, хувийн хэвшлийн түншлэлийн үр дүнтэй механизм шаардлагатай. Улсын байгууллагууд байгалийн баялагыг ашиглах болон менежмент хийх хатуу дүрэм журам тогтоох, хууль гарган сахин мөрдүүлэх, харин бизнесүүд нь ашиг олох эдийн засгийн үйл ажиллагаа явуулж байна. Олон улсын туршлагаас үзэхэд, орон нутгийн иргэдийг татан оролцуулах нь нэн чухал бөгөөд тэдгээр иргэд орон нутаг дахь баялагаа зохих ёсоор ашиглуулсаны нийгмийн болон эдийн засгийн ашгийг хүртэж байдаг.

Монголын газар зүйн байршлын давуу тал

16. Монгол улсын аялал жуулчлалын салбарт өрсөлдөх чадвартай давуу тал нэлээд байгаа ч гэсэн шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудлууд бас байна. Өрсөлдөх чадвартай давуу талд, дэлхийн өөр өнцөг буланд олоход бэрх өргөн уудам онгон байгаль, уламжлагдлан ирсэн нүүдлийн ахуй амьдрал орж байна. Гадаадын жуулчдын сонирхолыг татах өвөрмөц байгалийн үзэсгэлэнт газруудын тоонд Говь, Хөвсгөл нуур болон нутагашмал болон ховор ургамал амьтан \тул загас, тахь, ирвэс гэх мэт\ болон палаеонтологийн зохих түвшинд хадгалдан үлдсэн олон тооны олдворууд орж байгаа юм. Монгол улсын нэг давуу тал бол түүний дэлгэн тавьж байгаа бүтээгдэхүүн нь онгон байгаль, энгийн бодит соёл бөгөөд эдгээрийг хөгжүүлэхийн тулд өндөр өртөг, дэд бүтэц, хавсрага тогтолцоог шаардаггүй юм.

17. Дотоодын найдвартай нислэгтэй байна гэдэг бол энэ салбарын хөгжилд нөлөөлөх бас нэг давуу тал бөгөөд ялангуяа өвөрмөц зах зээлийг хөгжүүлэхэд чухал. Улс орны хэмжээнд аялал жуулчлалыг уян хатан зохион байгуулах нь шинэхэн зах зээлүүдийн сонирхолыг татахад чухал бөгөөд тухайлбал уул уурхайн салбарт гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдсээр байгаа үед богино хугацааны бизнес аялалыг зохиож болно. Судалгаанаас үзэхэд, жуулчид олон улсын нислэгийн үнэ өртөгт тухайн оронд очсоны дараахь үйлчилгээний зэрэг асуудлаас илүү анхаарал тавьдаг байна. Тийм учраас, олон улсын нислэгийн үнэ тарифыг бууруулж, дотоодын нислэгийг аль болохоор илүү ашиглах нөхцлийг бүрдүүлэх нь чухал байна.

18. Энэ салбарын өсөлтийг түргэтгэхэд тодорхой бэрхшээл учируулж байгаа хэд хэдэн сул тал бас байна. Үүнд дараахь зүйл орно:

Цаг агаарын хүнд байдал, өвлийн улирал удаан үргэлжилдэг учраас жуулчы улирал 6,7,8 сард төвлөрч байна. Хэдийгээр жуулчны улиралыг бага ч гэсэн сунгах боломж \5 сарын дунд үеэс 6 сар, 9 сараас 10 сарын дунд үе хүртэл\ байгаа ч гэсэн жуулчлалын үйлчилгээ үзүүлдэг компаниуд тэр бүр хүчин чармайлт гаргахгүй байна. Хүйтний улиралд үйл ажиллагаа явуулах өртөг зардал нэмэгдэж байгаа нь жуулчны улирлыг сунгах талаар хүчин чармайлт гаргах явдлыг хязгаарлаж, үнийн хувьд жуулчдыг татах урамшуулал байхгүй байна.

6

Page 7:  · Web viewМонгол орны өргөн уудам нутагт сайн хадаглан үлдсэн соёл, археолог, палеонтологийн дэлхийд

Аялал жуулчлалын хөгжилд сөрөг нөлөө үзүүлж байгаа өөр нэг хүчин зүйл бол олон улсын нислэгийн сүлжээнд Монгол улс төдийлэн хамрагдахгүй байгаа явдал юм.2 Аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхэлдэг Монголын компаниудын дунд нийтлэг бэрхшээл учируулдаг асуудал бол нислэгийн тоо хязгаарлагдмал \агаарын тээврийн өрсөлдөх чадваргүй бодлогын улмаас үндэсний агаарын компаний нислэгт тулгуурлаж байна\, тийзийн үнэ өндөр байгаатай холбоотой байна. Үүн дээр цаг агаарын байдлаас шалгаалж нислэг хийхгүй байх эсвэл сүүлийн мөчид улирлын нислэгийн хуваарьт өөрчлөлт орох зэрэг бэрхшээл бас байна.

Энэ салбарын өмнө тулгарч байгаа гол бэрхшээл бол дэд бүтцийн асуудал байна.Сайн чанартай авто замын сүлжээ болон бусад холбогдол бүхий дэд бүтэц муу байгаа нь аялал жуулчлал хурдацтай хөгжихэд нөлөөлж байгаа ч гэсэн дэд бүтцийн эдгээр хязгаарлагдмал байдлыг цорын ганц сул тал гэж үзэхэд бас учир дутагдалтай бөгөөд үүнийг дараахь гурван байдлаар тайлбарлаж байна:

- Дэд бүтцийн муу хөгжил нь Монгол улсын үнэ цэнэтэй эко систем болон онгон байгалийг хамгаалан үлдэхэд тодорхой хэмжээгээр нөлөөлж байна. Үнэндээ бол, дэд бүтцийн хөгжил сул байгаа ч гэсэн байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө бага, өндөр ашигтай байх жуулчлалын хэлбэрийг \загасчилах, ан, явган аялал, байгаль, зэрлэг ан амьтаны фото зураг авах г.м\ хөгжүүлэх боломж бас байна.

- Байгалийн аялал жуулчлалийн хүрээнд жуулчид Монголд ирэхдээ дардан замгүй, өндөр хөгжилтэй дэд бүтэцгүй байдлыг тэсвэрлээд өнгөрч чадах боловч үзэх харах зүйл нь санаанд нь хүрч, аюулгүй байдал нь баталгаатай байхад илүү анхаарал тавьдаг. Онгон байгаль, кемпинг, загасчилах, ан хийх болон бусад байгальд тулгуурласан жуулчлалыг эрэлхийлэн ирж байгаа жуулчид бартаатай зам, орчин үеийн хөгжлийн түвшинд хүрээгүй дэд бүтцийг тэсвэрлэхэд бэлэн байдаг. Гэхдээ аюулгүйн стандартыг зохих түвшинд хангах, шороон замын арчилгааг сайжруулах, хөдөөгийн замд таних тэмдэгүүд байрлуулах, замын баримжаа авах нөхцлийг бүрэлдүүлэх, аврах үйл ажиллагаа гэх мэтийн арга хэмжээг авсан байх шаардлагатай.

Адал явдал-баримжаат жуулчлал хөгжүүлэх бааз суурь Монголд байгаа ч гэсэн, ашиглах тээврийн хэрэгслийн хувилбар шаардлагын хэмжээнд хүрэхгүй байгаа бөгөөд харин цаашид сайжруулах боломж бололцоо

2 Зөвхөн дөрвөн авиа компани нислэг хийж байна: МИАТ, Кореан эйр, Аэрофлот, Эйр Чайна.

7

Page 8:  · Web viewМонгол орны өргөн уудам нутагт сайн хадаглан үлдсэн соёл, археолог, палеонтологийн дэлхийд

байна. Шороон замын арчилгааг сайжруулахад анхаарч хөрөнгө зарсанаар хатуу ширүүн цаг агаараас үүдэх хүндрэлийг тэнцэржүүлэн, замын аюулгүй байдлыг сайжруулж чадна. Хөдөө нутагт замын тэмдэг, баримжаа авах тэмдэгтүүд байхгүй байгаа нь шороон замын ашиглалт хамгаалалтыг сайжруулахад анхаарах бас нэг зүйл юм. Олон тооны авто машин замаас гарч, өөрсдийн дурын газраар давхин орчны байгальд сөрөг нөлөө үзүүлж байна. Энэ нь нэг талаас, зам муу байгаатай холбоотой ч гэсэн нөгөө талаас замын тэмдэгтүүд байхгүй, орон нутгийн жолооч нар болон тур операторууд үүдэн гарах үр дагаварыг төдийлэн ухамсарлахгүй байгаатай бас холбоотой. Хөдөө нутагт авто тээврийн аюулгүй байдлыг хангахын тулд GPS төхөөрөмжийн ашиглалтыг өргөжүүлэх, гар утасны үйлчилгээний хүрээг өргөжүүлэх, төөрсөн хүмүүсийг эрж олох аврах үйлчилгээг хөгжүүлэх явдалд анхаарал хандуулах шаардлагатай байна. Дотоодын нислэгийн найдвартай ажиллагааг хангах нь тодорхой зорилгын зах зээлийн сонирхолыг татах бас нэг давуу тал болж чадна.

Үйлчилгээний чанар хангалтгүй байгаа нь үндсэн хоёр шалтгаантай байх шиг байна. Нэг талаас чанарын стандарт буюу аялал жуулчлалын байгууламж, үйлчилгээнд тавих өндөр шаардлагыг ханган биелүүлэхтэй холбогдсон Засгийн газрын бодлого, салбарын удирдамж чиглэл дутагдалтай байна. Нөгөө талаас, чанарын түвшин ямар байх болон үйлчилгээний соёл гэж чухам юу болох талаар мэдлэг дутмаг байна. Энэ бүх байдал нь салбарын улиралын чанартай үйлчилгээ, ажиллагсад тогтмол суурьшилтай ажиллах боломж хязгаарлагдмал байгаа, ихэвчлэн ажлын туршлагагүй залуусийг \голдуу оюутан эсвэл коллежээс завсардсан залуус\ авч ажиллуулдаг, салбарын ажил эрхлэлт улиралын шинжтэй байдагтай холбоотой. Аялал жуулчлал бол гадаад хэл болон олон улсын салбарын боловсролыг сонирхогч залуусын хувьд сургалтын нэг шат гэж үздэг. Цаашлаад, өндөр мэдлэгтэй хүний нөөцтэй болохын тулд аялал жуулчлалын компаниуд өндөр цалинтай уул уурхайн компаниудтай өнөөгийн сарын 150 ам. долларын сарын цалингаараа хэрхэн өрсөлдөх вэ гэдэг асуудалтай тулгарч байна.

Аялал жуулчлалын салбарын сургалт, боловсрол стандартын хэмжээнд хүрээгүй байна. Аялал жуулчлалын мэрэгжлийн компаниуд сургалтын өөрсдийн хөтөлбөрийг хэрэгжүүлж, энэ чиглэлийн албан боловсролын их дээд сургуулийн сургалтад тэр бүр түшиглэж чадахгүй байна.

Аялал жуулалын эрэлт ба эдийн засагт үзүүлэх үр нөлөө

8

Page 9:  · Web viewМонгол орны өргөн уудам нутагт сайн хадаглан үлдсэн соёл, археолог, палеонтологийн дэлхийд

19. Аялал жуулчлал ба Эдийн засгийн төрөлжилт. Аялал жуулчлал, ноолуур болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн нь Монголын өрсөлдөх чадвартай давуу тал гэдэг нь нотлогдсон бөгөөд эдийн засгийн үйл ажиллагааг өргөжүүлж, уул уурхайн салбараас хэт хамааралтай байгаа байдлыг бууруулахад чухал үүрэг гүйцэтгэх бололцоотой. Аялал жуулчлал нь эдийн засгийн гуравдахь чухал салбар \ДНБ-ний 9 хувь\ бөгөөд хөдөө аж ахуйн салбар \ДНБ-ний 25 орчим хувь\, уул уурхайн салбарын \ДНБ-ний 20 хувь\ дараа орж байна.3

20. Олон тооны учир шалтгаанаас улбаалан, аялал жуулчлал эдийн засгийн ач холбогдолоороо хөдөө аж ахуй, уул уурхайн салбарыг гүйцэж түрүүлэх боломжгүй бололтой. Гэхдээ, эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлэх, эдийн засгийн төрөлжилтийг хангахад чухал үүрэг гүйцэтгэж чадах юм. Үүний тулд:

Уул уурхай, хөдөө аж ахуйгаас хэт хамааралтай байгаа өнөөгийн нөхцөлд аялал жуулчлал эдийн засгийн өсөлтийг хангах уламжлалт бус эх үүсвэр болж чадна. Орчин үеийн хөгжилтэй улс орнууд байгалийн баялагт тулгуурласан салбарт биш харин үйлчилгээний салбарт илүү тулгуурлан эдийн засгаа хөгжүүлж байна. Монголын эдийн засагт үйлчилгээний салбарын үүрэг ролийг нэмэгдүүлэхэд аялал жуулчлал ихээхэн боломж болох бөгөөд байгалийн баялагаас хэт хамааралтай байгаа явдлыг бууруулахад чухал үүрэг гүйцэтгэнэ.

Өнөөдөр зөвхөн мал аж ахуй болон хөдөө аж ахуйн бусад үйл ажиллагаанаас шууд хамааралтай байгаа хөдөөгийн иргэдэд орлогын шинэ эх үүсвэрийг аялал жуулчлал бүрэлдүүлнэ. Бодитой төлөвлөсөн, сайн менежменттэй аялал жуулчлалын тогтвортой хөгжлийг хангах нь хөдөөгийн иргэдэд үр шимээ өгч, уламжлалт соёл, амьдралын хэв маягаа хадгалахын зэрэгцээ нэмэлт орлогын нь шинэ эх үүсвэр болж чадна.

Байгалийн болон соёлын үнэт нөөцийг хадгалан хамгаалах, менежментээр хангах үйл ажиллагаанд дэмжлэг болно. Хэдийгээр эдийн засагт чухал үр нөлөө үзүүлдэг ч гэсэн уул уурхай, хөдөө аж ахуй нь ямар нэг хэмжээгээр байгаль орчны сөрөг үр дагавартай холбогдож байдаг \бохирдол, байгаль орчин болон эко тогтолцооны дүр төрхийг өөрчлөх, бэлчээрийн даац г.м\. Байгаль болон соёлийн өв санд суурилсан аялал жуулчлалыг хөгжүүлсэнээр учирч болзошгүй аливаа дээр дурдсан сөрөг үр дагаварыг бууруулах, үндэсний болон олон улсын хэмжээний үнэт өв хөрөнгийг хадгадлан хамгаалах нөхцлийг бүрэлдүүлнэ.

21. Аялал жуулчлалын эдийн засгийн үр дүн. Олон улсын хэмжээнд авч үзэхэд, аялал жуулчлал нь эдийн засгийн чухал бөгөөд дэвжин дээшилж байгаа салбарын нэг болж байгаа бөгөөд дэлхийн ДНБ-ний 12 хувь, найман хүн тутмын нэгийг нь шууд буюу шууд бусаар ажлын байраар хангаж байна. Хэдийгээр Монголд аялал жуулчлал улирлын шинжтэй байгаа ч гэсэн сүүлийн арван жилд жуулчдын тоо

3 Минтел \2009\ Монголын аялал жуулчлал. Минтел олон улсын групп.

9

Page 10:  · Web viewМонгол орны өргөн уудам нутагт сайн хадаглан үлдсэн соёл, археолог, палеонтологийн дэлхийд

тогтвортой өсөж ирсэн. 2000-2007 онд, Монголд ирсэн жуулчдын тоо жилд дундачаар 15 орчим хувь өссөн. Түүнчилэн, аялал жуулчлал нь валютын нөөц бүрдүүлэлтэд эзлэх жингээрээ гуравдугаарт орж байна.

22. Аялал жуулчлалын салбараас эдийн засагт оруулж байгаа хувийг засгийн газар болон салбарын эх сурвалжуудад янз бүрээр тусгасан байдаг. Дэлхийн Аялал жуулчлалын Зөвлөлийн \ДАЖЗ\ статистик мэдээнд байдлыг хамгийн бодитой тусгасан байна. ДАЖЗ-ийн мэдээгээр, 2010 онд аялал жуулчлал ДНБ-нд 233 сая ам. долларыг шууд оруулж, ДНБ-ний 3.3 хувьд хүрэх төлөвтэй байгаа бөгөөд аялал жуулчлал нийтдээ \шууд болон шууд бус эдийн засгийн нөлөө\ ДНБ-ний 8.9 хувь буюу 635 сая ам. долларт хүрэх юм.4 Энэ салбарт 29 000 ажлын байрыг шууд бий болгох тооцоо байгаа ба энэ нь шууд бус байрыг оролцуулаад нийт ажлын байрны 2.5 хувьд – ойролцоогоор 81 000 буюу 7.1 хувийг эзлэх юм. 2010 онд жуулчдийн экспорт5 306.3 сая ам. долларт, нийт аялал жуулчлал болон жуулчлалын хэрэглээ6 858 сая ам. долларт хүрэх тооцоо байна.

Аялал жуулчлалын \АЖ\ гол гол үзүүлэлтүүд \2005-2010\

Жил 2005 2006 2007 2008 2009 E* 2010 F**Жуулчдийн экспорт 203.2 261.3 305.7 366.3 292.2 306.3АЖ хэрэглээ(сая ам доллар) 451.4 560.5 671.7 812.4 817.2 858.1

АЖ шууд ажил эрхлэлт (‘000)

34.6 31.5 33.7 29.0 27.6 28.6

АЖ-ын шууд ба шууд бус ажил эрхлэлт (’000)

74.3 84.2 87.0 79.5 77.8 80.8

АЖ ДНБ шууд(сая ам. доллар) 107.8 130.2 169.2 191.6 223.3 232.9

АЖ шууд ба шууд бусаар ДНБ-нд (сая ам. доллар)

226.2 335.9 422.2 506.7 607.0 635.1

Эх сурвалж: АЖДЗ 2010E*=тооцоогоор, F**=төсөөлөлөөрАЖДЗ-ийн нэр томьёо: Жуулчны экспорт - гадаадын жуулчид өөрийн улсын хэмжээнд бүтээгдэхүүн, үйлчилгээнд зарж байгаа зардалАялал жуулчлалын хэрэглээ – гадаадын жуулчид өөрийн орондоо зарцуулсан \бүтээгдэхүүн, үйлчилгээ\ аялал жуулчлалын нийт зардалШууд ДНБ ба ажил эрхлэлт- эдийн засгийн бусад салбараас оруулж байгаа хувийг АЖ-ын хангамжийн салбарын хувь бүртэй харьцуулсан хувь

4 АЖДЗ \2010\ Аялал жуулчлалын эдийн засгийн үр нөлөө: Монгол \АЖДЗ\5 Гадаадын жуулчдийн өөрийн орондоо бүтээгдэхүүн, үйлчилгээнд зарцуулсан зардал6 Жуулчдаас болон тэдний өмнөөс \бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ\ улс орондоо зарцуулсан зардал

10

Page 11:  · Web viewМонгол орны өргөн уудам нутагт сайн хадаглан үлдсэн соёл, археолог, палеонтологийн дэлхийд

Шууд бус ДНБ ба ажил эрхлэлт- энэ зэрэглэлд шатахуун хангамж, хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэгчид, угаалга цэвэрлэгээний үйлчилгээ, нягтлан бодох бүртгэлийн компаниуд зэргийг оролцуулдаг.

23. Амралт зугаалагын аялагчдийн тоо нэмэгдэж, аялагчдийн экспорт өсөн нэмэгдэхийн зэрэгцээ, ДНБ-ний өсөлтөд ялангуяа уул уурхайн салбарын бизнес сонирхолын аялал ихээхэн чухал үүрэг гүйцэтгэх болж байна. Засгийн газрын статистик мэдээгээр, гадаадаас энэ чиглэлээр ирэгсэдийн тоо 2009 онд 450,000 хүрсэн байна. Гэхдээ ажлын визний хураамжаас зайлсхийх зорилгоор Орос, Хятадаас олон тооны барилгын ажилчид жуулчны визээр ирж байгаа нь жуулчны тоог найдвартай бодит гаргахад бэрхшээл учируулж байна. Энэ салбарын гаргасан тооцоогоор, жинхэнэ жуулчдийн тоо төдийлөн өсөөгүй бөгөөд Монголд ирсэн гадаадын жуулчдийн бодит тоо нь 100,000 орчим байна. Монголд жуулчны визээр ирэгсэдийн 450,000 нь Хятадаас, 24 хувь нь Оросын Холбооны улсаас ирсэн нь дээр хэлсэн таамаглал бодитой болохыг нотолж байна.

24. Монгол улсад статистик мэдээг, аялал жуулчлалыг оролцуулан Үндэсний Статистикийн газраас \ҮСГ\ эрхлэн гаргадаг. Хилийн байцаан өнгөрүүлэх дээр бөглөсөн хуудсанд тулгуурлан гадаадаас хэдэн хүн, ямар зорилгоор аль улсаас ирсэнийг тооцоолон гаргадаг. Нийт хүмүүсийн 30 орчим хувь нь жуулчлалын ангилалд хамаарагдаж байгаа учраас дээр дурдсанчилан энэ мэдээлэлд илүү анхааралтай хандаж боловсруулах шаардлагатай байна. Гадаадын жуулчид хил нэвтэрсэнээс хойш чухам хаана ямар аялалд хамрагдсан тухай ямар ч мэдээлэл байдаггүй нь аялал жуулчлалыг эрхлэх арга хэлбэр болон хувь жуулчны биеэ авч явах байдлын хооронд ихээхэн сул зай гарахад нөлөөлж байна. ҮСГ жуулчдийн тухай мэдээлэл авах хоёрдох эх сурвалж нь бизнесийн хүрээнд тогтмол явуулж байгаа судалгаа юм. Орлого, ажиллагсадын тоо, үйлчлүүлэгчдийн тоо зэргээр асуулга явуулах замаар мэдээлэл цуглуулдаг. Аялал жуулчлалаас ДНБ-нд эзлэх салбарын хувийг тооцоолох ҮСГ-ын хэрэглэж байгаа аргачилалд зочид буудал, рестарон, тээврийн компаниудыг хамардаггүй бөгөөд энэ нь аялал жуулчлалаас эдийн засагт үзүүлэх үр нөлөөг бууруулан тооцоход хүргэж байна.

25. Аялал жуулчлалын салбарын эдийн засгийн чухал ач холбогдол нь улс орны хэмжээнд иргэдийн амьжиргааг сайжруулах боломж нь юм. Хандивлагчдийн санхүүжүүлсэн буюу хувийн хэвшлийн санаачилгаар орон нутгийн иргэдийг жуулчлалын үйлчилгээний үйл ажиллагаанд амжилттай татан оролцуулсан жишээ олон байдаг. Зарим тохиолдолд, орон нутгийн өрхийн орлого ганц хоёрхон жилийн хугацаанд 400 хувиар нэмэгдсэн жишээ байна. Иймэрхүү үйл ажиллагааны үр дүнд орон нутгийн ханган нийлүүлэгч болон аялал жуулчлалын компани аль аль нь ашиг хүртдэг, энэ нь бүтээгдэхүүний өртөгийг хямдуулдаг.Энэ загварыг улс орны хэмжээнд дэлгэрүүлэх нь аялал жуулчлалын эдийн засгийн төрөлжилтөд хүлээх үүргийг бэхжүүлэх, салбарын хангамжийн сүлжээг уялдуулан зохицуулах, орон нутгийн эдийн засаг, нийгмийн хүртэх ашгийг нэмэгдүүлэхэд чухал юм.

11

Page 12:  · Web viewМонгол орны өргөн уудам нутагт сайн хадаглан үлдсэн соёл, археолог, палеонтологийн дэлхийд

26. Гадаадын жуулчдад зориулсан аялал жуулчлалын хэлбэрүүд. Монгол улсад ирж байгаа жуулчдын жагсаалтын эхний байранд Азиас ирж байгаа жуулчдын тоо орж байгаа боловч амралтын зориулалт бүхий аялал жуулчлалаас орж байгаа орлогын хувьд хамгийн чухал зах зээл нь Европ орж байна. Европын орнуудаас \тухайлбал Герман, Франц, Англи, Нидерланд, Итали, Швед\ ирж байгаа жуулчид нийт жуулчдийн зургаан хувийг эзлэж, Хойд Америкийн \АНУ, Канад\ жуулчид гурав орчим хувийг, Австралиас ирж байгаа жуулчид нэг хувийг эзлэж байна. Эдийн засгийн хямралаас үүдэн 2009 онд зах зээл буурсан нь гайхах зүйлгүй юм. Нийт ирэгсдийн тоонд учиргүй сөрөг нөлөө үзүүлэгүй ч гэсэн зарим нэг тур операторуудийн бизнес 40 хүртэл хувиар 2009 онд буурсан гэж мэдээлж байна.

Жуулчид ирж байгаа гол улс орнууд

Хаанаас 2004 2005 2006 2007 2008 2009Европ 26,514 26,685 26,466 28,590 29,242 26,503Хойд Америк 11,889 12,554 14,127 14 785 15,344 13,769Австралт 3,473 3,465 4,074 4,514 4,491 3,741Нийт: 309,982 345,665 389,666 453,710 468,655 464,850

2004

2005

2006

2007

2008

2009

0100002000030000400005000060000

AustraliaNorth AmericaEurope

Эх сурвалж: Байгаль орчин, аялал жуулчлалын яамны мэдээнд тулгуурлан Зөвлөх бэлтгэсэн.

27. Гадаадын жуулчид ихэвчлэн багц жууулчлалыг тур операторуудаар дамжуулан захиалга хийж байна. 2005 онд хийсэн судалгаанаас үзэхэд, нийт жуулчдын 50 хувь захиалгат багц жуулчлалаар аялдаг байна. Зарим нэг судалгаанаас үзэхэд жуулчид нь аялалыг өөрөө зохион байгуулахаас илүү тур операторуудын үйлчилгээг авахыг эрхэмлэдэг байна. Энэ нь ялангуяа алс хол оршдог, хөгжлийн түвшин муу, тодорхой тохиолдолд эргэлзээ бүхий аялалын хувьд гайхах зүйл огт байхгүй. Багцыг бүтэц нь ямар хугацаагаар аялах гэж байгаа, үзэж харах зүйл зэргээс хамаарч янз бүрийн үнэтэй байдаг ч, дундачаар өдөрт 150 орчим ам. доллар байдаг ба үүнд олон улсын нислэгийн үнэ ордоггүй.

12

Австрали

Хойд Америк

Page 13:  · Web viewМонгол орны өргөн уудам нутагт сайн хадаглан үлдсэн соёл, археолог, палеонтологийн дэлхийд

28. Зах зээлүүдийн сонирхолын хооронд ихээхэн ялгаа байдаг:7

Азийн жуулчид хуучинсаг хэлбэрийг эрхэмлэдэг. Японы жуулчид ихэвчилэн таваас зургаа хоногоор группаар аяладаг ба түүх соёлыг сонирхож, тал газараар аялахыг зорьдог ба уулархаг газраар аялахаас зайлсхийдэг. Дотоодын нислэгээр аялахаас илүү Улаанбаатар хотын орчинд аяладаг ба голдуу 6 сараас 9 сарын хооронд Монголд ирдэг.

Европын жуулчид бол харин илүү адал явдлыг сонирхдог \морь унах, хөдөө кемпинг хийх, явган аялах, загасчилах г.м\ ба голдуу 10-12 өдөр аялдаг ба 20 өдрийн багцаар аялах ч тохиолдол байдаг. Тэд байгаль болон түүх, соёлыг сонирхож, хөнгөн хэлбэрийн адал явдлын аялалыг сонирхож, жижиг группаар аялахыг хичээдэг. Тур операторуудын мэдээгээр, үнэтэй багцыг ихэвчилэн Европын жуулчид худалдан авдаг байна.

Хойд Америкийн жуулчид ерөнхийдөө 7-10 хоногоор ирдэг ба тэд ихэвчилэн нүүдлийн соёл иргэншил, байгалийг сонирхдог. Тэдний сонирхож байгаа зүйлд Өмнөговь, Хөвсгөл нуур ордог. АНУ-аас ирж байгаа олон жуулчид загасчилах сонирхолтой байдаг. Австрали болон Хойд Америкийн зарим жуулчид Хятад буюу эсвэл Азийн бусад оронд очих замдаа Монголд түр зогсож аялдаг.

Монголд ирдэг зарим Оросууд ихээхэн онцгой зүйлийг үзэж харах, бөөгийн шашны үйлдэл буюу Монголын түүхэн уламжлалт газруудаар аялдаг. Орос нь ан агнуурын хамгийн том зах зээл бөгөөд зарим нэг амьтаны эвэр 50,000-аас 60,000 ам. долларын үнэтэй байдаг.

29. Дотоодын аялалын талаархи мэдээлэл хязгаарлагдмал байна. Энэ жуучлалын ач холбогдолыг төдийлөн үнэлдэггүй боловч дотооддоо тогтмол аялаж байдаг хүмүүс олон байдаг байна. Дотоодын аялал нь ихэвчилэн гэр бүлийн буюу зочилж ирсэн найз нөхдөө дагуулан аялах хэлбэрээр байдаг боловч амралтын өдрүүдэд кемпинг хийх явдал түгээмэл болсон байна.

Монголын аялал жуулчлалын үйлдвэр

30. Тур операторууд. Одоогийн байдлаар, 500-600 албан ёсоор бүртгэгдсэн тур операторууд байгаа боловч салбарын мэрэгжилтнүүдийн үзэж байгаагаар, эдгээрийн 30 орчим нь идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг байна. Зохицуулалтын дүрэм журам муу боловсруулагдсанаас үүдэн тур операторын үйл ажиллагаа эрхлэдэггүй олон тооны бизнесийг бүртгэсэн байна. Тооцооноос үзэхэд, аялал жуулчлалын бизнесийн 80 орчим хувийг топ арав орчим тур операторууд гүйцэтгэж байна. Нэлээд амжилттай үйл ажиллагаа явуулж байгаа тур операторын

7 Энэ мэдээллийг тур операторууд болон тэднээр дамжуулан захиалга хийсэн жуулчдын мэдээнээс авсан.

13

Page 14:  · Web viewМонгол орны өргөн уудам нутагт сайн хадаглан үлдсэн соёл, археолог, палеонтологийн дэлхийд

компаниуд нь гадаад иргэдийн эзэмшилд, тэдний менежментээр үйл ажиллагаа явуулж байна.

31. Байр. Монголд одоогийн байдлаар 7200 орчим ор бүхий 340 гэр кемп, 11,929 ор бүхий 320 зочид буудал байна.8 Олон улсын зэрэглэлийн дөрвөн таван хошуутай цорын ганц зочид буудал болох Кемпински Улаанбаатар хотод байдаг. Олон улсын зочид буудлын сүлжээний хэд хэдэн зочид буудал одоогоор баригдаж байгаа буюу зах зээлд нэвтэрхийг эрэлхийлж байна. Монголын таван хошуутай ганц зочид буудал болох Тэрэлжийн Олон улсын амралт, спа зочид буудал Горхи-Тэрэлжийн үндэсний паркт үйл ажиллагаа явуулж байна.

32. Хүнсний үйлчилгээ эрхлэгчид. Хүнсний өндөр зэрэглэлийн үйлчилгээ үзүүлэгчид Улаанбаатар хотод төвлөрсөн. Орон нутгийн хоол хүнс нийлүүлэгчид найдвартай бус учраас олонхи тур операторууд, ялангуяа олон өдрийн аялал, импортын хүнсний бүтээгдэхүүнд тулгуурладаг ба Улаанбаатар хотод худалдан авч, аялалын туршид хэргэлдэг. Хүсний бүтээгдэхүүнийг зохих түвшинд боловсруулах, хадгалах байгууламж дутагдалтай байгаа нь хотоос гадна хүнсний найдвартай үйлчилгээгээр тогтвортой хангахад бэрхшээл учируулж байгаа бөгөөд энэ нөхцөлд орон нутгийн хүнс нийлүүлэгчдэд хандахад хүргэдэг. Олонхи гэр кемпийн хоол хүнсний чанар харилцан адилгүй. Зарим тур операторууд илүү туршлагатай кемпуудтай холбоо тогтоож, тэдний зүгээс найдвартай үйлчилгээ авч чаддаг.

Ханган нийлүүлэлтэд тохиолдож байгаа бэрхшээл

33. Тээвэр, аялал жуулчлалын дэд бүтэц. Тээвэр болон аялал жуулчлалын дэд бүтцийн хөгжил сул байгаа талаар дээр өгүүлсэн ба энэ бүхэн бол давж гарах аргагүй бэрхшээл биш юм. Монголын аялал жуулчлалын ерөнхий шинж төрх нь заавал цардмал замын сүлжээтэй байхыг шаарддаггүй. Замын арчилгааг сайжруулан, аюулгүй байдлыг илүү сайн хангах үүднээс замын тэмдэгтүүдийг зохих ёсоор байрлуулж чадсанаар одоогийн шороон зам аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хангалттай юм. Үйлдвэрийн мөрдөх стандарт тээврийн аюулгүй байдлыг хангах асуудалд илүү анхаарал чиглүүлж, жуулчдын хэргэлж байгаа авто машинуудад GPS төхөөрөмжийг байрлуулах, гар утасны холболтын найдвартай ажиллагааг хангах, болон аврах үйлчилгээний хүртээмжийг өргөжүүлэх шаардлагатай. Үүнээс гадна, дотоодын уян хатан хуваарь бүхий найдвартай нислэгийн хувилбар нь тодорхой сонирхолын чиглэлээр аялал жуулчлалыг хөгжүүлэх өндөр боломжийг бүрдүүлэх болно.

34. Засгийн газрын бодлого ба эрх зүйн орчин. Монгол улсын хэмжээнд аялал жуулчлалын үйл ажиллагааг 1999 онд баталсан Аялал жуулчлалын хуулиар зохицуулж байна. Хууль батлагдсанаас хойш, хэд хэдэн удаа нэмэлт өөрчлөлт оруулсан ч гэсэн мэрэгжлийн олонхи хүмүүсийн үзэж байгаагаар эдгээр өөрчлөлтүүд нь төдийлэн ач холбогдолгүй гэнэ. Туршлагатай тур операторуудын зүгээс гарч байгаа санал гомдолоос харахад өнөөгийн мөрдөгдөж байгаа хууль нь аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тус дэм болохоосоо илүү хүнд суртал саад

8 Минтел \2009\

14

Page 15:  · Web viewМонгол орны өргөн уудам нутагт сайн хадаглан үлдсэн соёл, археолог, палеонтологийн дэлхийд

бэрхшээлийг бий олгож байна. Жишээ нь, хичнээн жил үйл ажиллагаа явуулж байгаагаас үл хамааран, аялал жуулчлалын компаниуд жил бүр бүртгүүлж байх шаардлагатай. Үүний зэрэгцээ, зөвшөөрөл олгох журам боловсронгуй биш, тодорхой нөхцөлд ашигтай байдаг учраас олон тооны аялал жуулчлалын бизнес эрхэлдэггүй компаниуд аялал жуулчлалын компани гэж бүртгүүлж байна.

35. Гэр кемпүүд болон бусад байрны хувьд улсын хэмжээнд мөрдөх стандартыг тогтоож, зэрэглэл тогтоох шаардлагатай байгааг энэ үйлдвэрийн салбар дэвшүүлэн тавьсаар ирсэн байна. Өнөөгийн мөрдөж байгаа стандарт нь бодит амьдралд нийцэхгүй байгаа бөгөөд байрны янз бүрийн зэрэглэлийг, тухайлбал дэн буудал, гэртээ байрлуулах болон нийтийн байрыг хүлээн зөвшөөрдөггүй байна.

36. Үүнээс гадна, чанарын стандартын хувьд гэр кемпүүд байгуулж байгааг зохицуулах шаардлагатай байна. Олон тооны кемпүүд гэрийн буурийг байнгын цементээр хийх болж байгаа бөгөөд энэ нь уламжлалт хэвшлийг эвдээд зогсохгүй дархан цаазат бүс нутагт эсвэл ойролцоо газарт түр байрших статустай зөрчилдөж байна. Гэр кемп барьж байгуулахад тавих хяналт шалгалт муу байгаагаас зарим газарт хэт төвлөрөл үүсгэж \жишээ нь Тэрэлжийн үндэсний парк\ байгаль орчинд сөрөг нөлөөлөх, ер нь аялал жуулчлалын ач холбогдолыг бууруулахад хүргэж байна. Албаны хүмүүсийн үзэж байгаагаар, Засгийн газар өндөр зэрэглэлийн \4 таван хошуутай болон түүнээс дээш\ байрыг хөгжүүлэхийг дэмжиж, гэр кемпийг өргөжүүлэх явдлыг төдийлэн дэмжихгүй байна.

37. Жуулчдад үзүүлэх нийгмийн үйлчилгээ тухайлбал эрүүл мэнд, эмнэлгийн үйлчилгээ, аюулгүй байдлыг хангах асуудал хангалтгүй байна. Тэргүүлэх үйлчилгээ үзүүлэгчид энэ байгаа сул орон зайг нөхөхийн тулд анхны тусламж үзүүлэх сургалт хийх, аялалын явцад дагалдах эмч хөлслөн авах \зарим тохиолдолд АНУ болон Европоос\ болон олон улсын жуулчлалын даатгалд заавал хамруулах шаардлага \ихэвчилэн SOS International \ тавьж байна. Хэрэв Монгол улс адал явдлын аялал жуулчлалыг, ялангуяа өндөр зэрэглэлийн жуулчдад зориулан хөгжүүлье гэж байгаа бол хуулийн зохицуулалт бий болгож, чадавхийг бэхжүүлэх замаар энэ орон зайг нөхөх шаардлагатай байна. Чадавхийг зохих түвшинд бий болгох, хөтөч нарийг сургалтад хамруулах, аврах үйл ажиллагаатай байх, эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах явдал зайлшгүй шаардагдаж байна.

38. Засгийн газрын хөрөнгө оруулалт ба зарлага. Сүүлийн жилүүдэд аялал жуулчлалын хөгжилд оруулсан засгийн газрын хөрөнгө оруулалт хязгаарлагдмал явж ирсэн. 2009 онд, Засгийн газраас аялал жуулчлалын салбарт оруулсан хөрөнгө оруулалт нь нийт хөрөнгө оруулалтын дөнгөж дөрвөн хувь буюу 32.3 сая ам. доллартай тэнцэж байв.9 Үндэсний хэмжээнд аялал жуулчлалыг хөхиүлэн дэмжих явдал бараг байхгүй, үндэсний хэмжээний маркетинг байхгүй эсвэл улсын гэсэн

9 Засгийн газрын байгууллагуудаас аялал жуулчлалын үйлчилгээнд зарцуулж байгаа зардал нь хувь жуулчинтай шууд холбоотой, тухайлбал соёлын \музей г.м\ амралт \үндэсний парк\ эсвэл нэвтрэх \хилийн байцаан өнгөрүүлэх\гааль\ мөн засгийн газрын байгууллагуудын аялал жуулчлалтай холбоо бүхий үйл ажиллагааны зардалууд байгатаж байгаа, харин хувь жуулчинтэй шууд холбоогүй тухайлбал аялал жуулчлалыг сурталчилах, нислэг, захиргаа, аюулгүй байдлын үйлчилгээ, амралтын газрын эрүүл ахуйн үйлчилгээ зэргийг WTTC 2010-д хамруулсан.

15

Page 16:  · Web viewМонгол орны өргөн уудам нутагт сайн хадаглан үлдсэн соёл, археолог, палеонтологийн дэлхийд

бренд байхгүй байна. Энэ бүхэн нь хувийн тур операторуудад нэмэлт дарамтыг учируулж, олон улсын хэмжээний үзэсгэлэн яармагт \ITB, WTM гэх мэт\ Засгийн газрын зүгээс ямар нэг дэмжлэг тусламж авахгүйгээр өөрсийн зардлаар оролцож байна.

39. Аялал жуулчлалд орон нутгийн засаг захиргаанаас туйлын бага, хэрэв байгаа бол, дэмжлэг үзүүлж байна. Бүх аймагт аялал жуулчлал хариуцсан нэг хүн байдаг боловч бараг үйл ажиллагаа явуулдаггүй, ямар ч эрх мэдэлгүй, үйл ажиллагаа явуулах асар бага төсөвтэй байна.

40. Хандивлагчдийн зүгээс улсын болон хувийн хэвшлийн салбарын хамтын ажиллагааг улсын болон орон нутгийн хэмжээнд\ хөхиүлэн дэмжих талаар чармайлт тавьсаар байгаа ч гэсэн амжилтад хүрч чадахгүй байгаа нь төр-хувийн хэвшлийн түншлэлийн \PPP-ТХХТ\ эрх зүйн орчин бүрдээгүй байгаатай холбоотой. ТХХТ-ийн үйл ажиллагааг зохицуулах Концессийн хууль10 батлагдсан нь энэ салбарт хувийн хэвшлийн оруулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийг хөхиүлэн дэмжих байх гэж найдаж байна. Монгол улсад аялал жуулчлалын салбарыг бэхжүүлэхэд төр-хувийн хэвшлийн идэвхитэй, үр дүнтэй хамтын ажиллагаа чухал бөгөөд энэ нь эдийн засгийн ашгийг орон нутгийн иргэд хүртэхийг баталгаажуулж, байгалийн болон соёлын өв хөрөнгийг хамгаалахад дэмжлэг болно.

Орон нутгийн эдийн засгийн хөгжил ба эдийн засгийн бусад салбарын холбоо харилцаа

41. Засгийн газрын бодлого орон нутгийн холбоог дэмжихгүй байна. Засгийн газрын өнөөгийн бодлого нь аялал жуулчлалаас орж байгаа эдийн засгийн болон нийгмийн үр ашгийг орон нутгийн түвшинд хуваарилахыг дэмжихгүй байна. Дархан цаазат болон тусгай хамгаалалтын газрын менежментийн хувьд баримталж байгаа бодлого нь төвлөрөлийг өөгшүүлж, орон нутгийн менежмент болон хамгаалалах үйл ажиллагаанд чиглэгдэхгүй байна. Үүний зэрэгцээ, аялал жуулчлалын хөгжлийн талаархи зарим албаны хүмүүсийн төсөөлөл нь \жуулчлалыг өргөн хүрээнд томоохон буудал болон үзмэрийн цогцолборуудыг байгуулах\ ашиг орлогыг орон нутгийн иргэдэд хуваан хүртээхийг дэмжихгүй байна.

42. Хангамжийн сүлжээ үр дүнгүй байна. Аялал жуулчлалаас орж байгаа эдийн засгийн үр шимийг хуваарьлах өнөөдрийн хангамжийн сүлжээний тогтолцоо үр дүн муутай, орон нутгийн эдийн засагтай холбогдож чадахгүй байгаа нь бас нэг бэрхшээлтэй асуудал болж байна. Аялал жуулчлалын зарим үйлчилгээг орон нутгаас авахыг хөхиүлэн дэмжих \хөтөч, морь хөлслөн авах, хүнсний хангамж зэрэг\ эсвэл салбар хоорондын холбоо харилцааг сайжруулах \жишээ нь хүнсний хангамжтай холбоо бүхий үйлчилгээ болон орон нутгийн нийлүүлэгчид\ замаар энэхүү холбоог идэвхижүүлэх боломжтой. \Үзүүлэн 1-ээс харна уу\. Хандивлагчид салбарын өрсөлдөх чадвар болон сүлжээг сайжруулах явдлыг

10 Концессын хууль 2010 оны 3 сарын 1-нээс хүчин төгөлдөр болсон.

16

Page 17:  · Web viewМонгол орны өргөн уудам нутагт сайн хадаглан үлдсэн соёл, археолог, палеонтологийн дэлхийд

дэмжих нь дахин хуваарьлалтийг сайжруулахад биш харин хангамжийг Улаанбаатар дахь жижиг тур операторуудаар дамжуулах боломжийг олгоно гэж өмнө нь харж ирсэн.

Үзүүлэн 1. Эдийн засгийн үр ашгийн хуваарьлалт11

43. Зарим нэг мэдээнээс үзэхэд, тур операторуудын олонхи нь харьцангуй бага хэмжээнд \10 орчим хувь\ ажиллаж, багцад орж байгаа ихэнхи үйлчилгээг бусдаар гүйцэтгүүлж, олсон орлогоо хуваадаг байна. 2004-2005 онд Дэлхийн банкнаас дотоодын хангамжийн сүлжээнд хийсэн судалгаанаас харахад, багцад орсон үйлчилгээний 36 орчим хувийг бусад үйлчилгээ эрхлэгчдээр гүйцэтгүүлсэн байна. Багцад тодорхойлсон өртөгийн тэн хагасаас илүү \55 хувь\ нь цалин хөлс \15 хувь\, маркетинг болон сурталчилгаа \9 хувь\, болон бусад үйл ажиллагаанд зарцуулсан байна.12 Сүүлийн жилүүдэд, зах зээлийн хөдөлгөгч хүч болон салбарын хөгжил энэхүү хуваарьлалтыг аль нэг хэмжээгээр сайжруулсан ч гэсэн олж байгаа ашгийн ихээхэн хэсэг Улаанбаатарт байдаг операторуудад төвлөрөн үлдэж байгаад илүү анхаарал хандуулж байгаа бололтой. Зах зээлд гарах, Монголд ирж байгаа жуулчдын үйлчилгээг сайжруулахад том хэмжээний тур операторууд өндөр зардалтай сурталчилгаа, олон улсын үзэсгэлэн яармагт оролцох, техник хэрэгсэл худалдан авах, хэвийн ажиллагааг нь хангах \автомашин, кемпингийн тоног төхөөрөмж г.м\, сургалт зохион явуулах \үйлчилгээ, аюулгүй байдлыг хангах г.м\ зэрэгт оруулж байгаа хөрөнгө оруулалт нь зах зээлд гаргаж байгаа багцийн эцсийн өртөг дээр нэмэгдэж байна.

11 Гамбийн жуулчлалийн сүлжээ, ашиггүй жуулчлалын ирээдүйь ажлын хэрэгцээний илтгэл 289 \2008 оны 3 сар\, Мэйр 2006 Карибын жуулчлал илтгэлийн товчлол, ажлын илтгэл #1812 Дэлхийн банк\Монголын аялал жуулчлалын өрсөлдөх чадварынг талаар судалгаа: дотоодын хангамжийн сүлжээний дүн шинжилгээ

17

Жуулчны зарлага

Шууд нөлөө

Жуулчны салбар\зочид буудал \

холбо

Шууд бус нөлөө

алдагдал

импорт

Бусад салбарХүнс\ундаа

Олон тулгуурт

Цалин хөлс

Урамшуулалт нөлөө

Үр ашгийн урсгал

Page 18:  · Web viewМонгол орны өргөн уудам нутагт сайн хадаглан үлдсэн соёл, археолог, палеонтологийн дэлхийд

44. Аялал жуулчлалын эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлэх нэг арга бол эдийн засгийн тэргүүлэх бусад салбаруудтай холбож өгөх явдал юм. Өнөөгийн байдлаар Монгол улсын жуулчлал болон эдийн засгийн тэргүүлэх салбар хоорондын холбоо хязгаарлагдмал байна:

А. Ноолуур: Ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэл болон боловсруулалтыг тэр бүр холбож өгөхгүй байна. Ноолууран бүтээгдэхүүний сурталчилгааг жуулчны сурталчилгаатай холбохгүй байна. Ноолуур болон үйлдвэрлэлийн үйл явцыг танилцуулах, ноолуур бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үйлдвэрүүдтэй танилцаж өндөр чанартай бүтээгдэхүүн худалдан авах боломжоор хангах зэрэг нь Монголын бүтээгдэхүүнийг сурталчилах, худалдан авалтыг нэмэгдүүлэхийг дэмжиж эдийн засгийн бас чухал салбар ашиг хүртэх боломжийг бүрэлдүүлнэ.

Б. Хөдөө аж ахуй \мал аж ахуй\: Монгол улсад гадаадын жуулчдыг татдаг нэг гол зүйл нь нүүдлийн ахуй амьдрал, малчин айлд зочлох явдал байдаг нь бага ч гэсэн хөдөө аж ахуй болон жуучлалын салбарын хооронд холбоо байна гэж хэлж болно. Бодит холбоо нь хүнсний хангамжийн үйлчилгээ болон орон нутгийн нийлүүлэгчдийн хоорондын холбоог дэмжих явдал байх ёстой. Энэ тухайд гол тавигдаж байгаа асуудал бол хүсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл стандартын түвшинд хүрэхгүй байгаа явдал бөгөөд хүнсний бүтээгдэхүүний олон улсын чанар, стандартыг тууштай хангах явдал юм. Орон нутгийн мах, сүүн бүтээгдэхүүн, хүнсний ногоог жуулчлалын үйл ажиллагаа эрхлэгчдэд нийлүүлэх боломжийг бүрэлдүүлэхэд амжилттай дэмжлэг үзүүлж чадвал аялал жуулчлалыг хөдөө аж ахуйтай холбож чадсан загвар ч болж чадах юм.

В. Уул уурхай: Аялал жуулчлал болон уул уурхайн салбарын харилцан холбоо нь үр өгөөж өгөх талаар сурталчилан таниулж, уул уурхайн талаархи сөрөг хандлагыг бууруулах шаардлагатай байна. Уул уурхайн хөгжил нь уурхайн ойр хавийн газруудын дэд бүтэц, нийгмийн хөгжлийн төлөвлөлтийг хурдасгана. Энэ бүхэн нь уурхайн орчмын иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд хувь нэмэр болоод зогсохгүй аялал жуулчлалын хөгжилд бас нөлөөлнө. Байгальд суурилсан аялал жуулчлалыг хөхиүлэн дэмжигч дэлхийн олон удирдагчид байгалийн үзэсгэлэнт байдлыг хадгалан хамгаалах талаар уул уурхай болон аялал жуулчлалын салбартай үр дүнтэй хамтран ажилладаг байна.

45. Сургалт, санхүүжилт авах боломж. Найдвартай, хүртээмжтэй ханган нийлүүлэлт Улаанбаатар хотоос гбусад газарт олдохгүй байгаа нь тур операторууд өөрсддөө тулгуурлан, гаднаас үйлчилгээ авахгүй байгаагын нэг шалтгаан юм гэж үздэг. Энэ нь ялангуяа өндөр зэрэглэлийн үйлчилгээ шаарддаг жуулчлалын багцын хувьд үнэний талтай бөгөөд удаан хугацаанд хамтран ажилласан найдвартай

18

Page 19:  · Web viewМонгол орны өргөн уудам нутагт сайн хадаглан үлдсэн соёл, археолог, палеонтологийн дэлхийд

нийлүүлэгчээс бусад орон нутгийн нийлүүлэгчидтэй контракт хийхээс тур операторууд зайлсхийдэг. Энэ нь тур операторуудын хувьд өртөг зардлыг нэмэгдүүлдэг ч гэсэн гадаадын жуулчдын шаардаж байгаа түвшинд үйлчилгээ үзүүлэхийн тулд өөр аргагүй байдалд ордог. Орон нутгын өндөр чанартай, найдвартай үйлчилгээ үзүүлэх чадвахийг бий болгох нь аялал жуулчлалын эдийн засгийн үр шимийн хуваарьлалтыг сайжруулах чухал алхам болох юм. Гэхдээ, энэхүү чадавхийг бий болгохын тулд орон нутгийн хувиараа бизнес эрхлэгчдэд санхүүгийн эх үүсвэр шаардлагатай байна. Хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн тогтолцоог сайжруулах, орон нутгийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлсэн тохиолдолд урамшуулал олгох нь цаашид салбар хоорондын холбоог бэхжүүлж, уламжлалт амьдралын хэв маягыг хадгалахын зэрэгцээ, орон нутгийн эдийн засгийн ашгийг нэмэгдүүлж болох юм.

46. Аливаа авсан үйлчилгээний төлбөрийг цаг тухайд нь барагдуулах нь орон нутгийн түвшинд эдийн засгийн болон нийгмийн үр ашгийг хуваарилахад туйлын чухал. Орон нутгийн үйлчилгээ эрхлэгчид үзүүлсэн үйлчилгээнийхээ төлбөрийг цаг хугацаанд авч чадахгүй байгаа нь нийтлэг үзэгдэл бөгөөд энэ нь ихээхэн бэрхшээл учируулдаг байна. Тур операторууд орон нутгийн бизнест хийх төлбөрийг ихэвчилэн жуулчны улиралын эцэст хийдэг, гэхдээ орон нутагт гэр кемп ажиллуулдаг хүмүүс төлбөрийг дараа жилийн жуулчны улирал эхэлчихээд байхад ч авч чаддгүй гэж мэдэгдэж байсан. Энэ бол үнэхээр шудрага бус үйлдэл бөгөөд иймэрхүү үйлдлийг зохих зохицуулалтаар таслан зогсоох хэрэгтэй.

47. Жуулчлалын улирал эхлэх үед орон нутгийн операторуудад орон нутгийн банкаар дамжуулан жижиг хэмжээний санхүүгийн үйлчилгээг хөгжүүлэх нь үнэлж баршгүй тус дэмжлэг болдог ба орон нутгийн ханган нийлүүлэлтэд асар их нөлөө үзүүлнэ. Зарим тур операторууд орон нутгийн бэлтгэн нийлүүлэгчдэд жуулчины улирал эхлэхэд тодорхой хэмжээний зээл олгодог, гэхдээ энэ бол тогтвортой үргэлжлэх практик ажиллагаа биш бөгөөд нэг сонирхогч талын санхүүгийн дарамтыг нөгөө талд шилжүүлж байгаа хэрэг юм. Санхүүгийн эх үүсвэр олж авах боломжийг нэмэгдүүлэхийн тулд чадвахийг бий болгох, орон нутгийн бизнес эрхлэлтийн соёлыг сайжруулах асуудлыг нэгэтгэсэн хөтөлбөр шаардлагатай. Орон нутгийн үйлчилгээний санаачилгыг тууштай үр дүнд хүргэхийн тулд хувиар аж ахуй эрхлэгчидэд зориулан бизнесийн анхан шатны төлөлвлөлт, бизнесийн менежмент, үйлчилгээний соёлыг хамруулсан сургалт зохион явуулах нь нэн чухал.

48. Татвар ба аялал жуулчлалаас орох орлого. Эдийн засгийн үр өгөөж нийслэл хотод төвлөрч байгаагын нэг шалтгаан нь өнөөгийн жуулчлалаас хураах татварын тогтолцоо болж байна. Хэдийгээр аялал жуулчлалын дийлэнхи үйл ажиллагаа Улаанбаатар хотоос гадна явагддаг ч гэсэн аялал жуулчлалтай холбоо бүхий татварын ихэнхийг хотод байдаг үйлчилгээний операторууд төлж байна. Хөдөөд байгаа гэр кемп, ресторануудыг Улаанбаатар хотод бүртгэлтэй компаниуд эрхлэн ажиллуулж байна. Улсын төсвийн хуваарьлалт зохих түвшинд явдагдаж чадахгүй байгаа учраас аялал жуулчлалаас орж байгаа татварын орлого бүс нутагт эсвэл

19

Page 20:  · Web viewМонгол орны өргөн уудам нутагт сайн хадаглан үлдсэн соёл, археолог, палеонтологийн дэлхийд

жуулчлалын үйл ажиллагаа явагдаж байгаа газарт тэр бүр хүрэхгүй байна. Татвараас гадна, аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүс газар ашигласаны хураамж, зөвшөөрөлийн хураамж төлдөг ба тэдгээрийг орон нутагт авдаг. Газар ашигласан болон зөвшөөрөл авах хураамжийг дархан цаазат, хамгаалалттай газрын алба13 орон нутагт хураан авч, шууд улсын төсөвт оруулдаг. Аялал жуулчлал нь хотын гадна байгаа нөөцийг ашиглаж үйл ажиллагаа явуулж байгаа ч, хураан авсан татвар хотод үлдэж, тэдгээр хөдөө нутаг дахь нөөцийг хайрлан хамгаалахад эргэн тус нэмрээ өгөхгүй байна. Орон нутагт татварыг хураах тухай өөрчлөлтийг татварын бодлогод оруулж, улсын төсвийн хуваарьлалтыг сайжруулах нь орон нутгаас бэлтгэн нийлүүлэх ажиллагааг сайжруулах болно.

49. Орон нутгийн дархан цаазат газрын албад нь шууд улсын төсөвөөс санхүүждэг боловч төсвийнхээ 20 хүртэл хувийг орон нутагт хураасан хураамжаас бүрдүүлэх шаардлагатай байдаг ба энэ нь биелэхгүй байх нь олонтой. Орон нутагт бүрдүүлсэн хөрөнгөөс өчүүхэн хэсгийг орон нутагт үлдээж, бусдыг нь улсын төсөвт авч байна.

50. Улсын төсвийн хуваарьлалтыг сайжруулах, аялал жуулчлалын ажиллагаанд орон нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь байгаль, соёлын нөөцийн менежментийг сайжруулахад шууд нөлөөлнө. Орон нутгийн иргэд эдгээр нөөц нь тэдэнд нэмэлт орлого бий болгох эх үүсвэр юм байна гэдгийг олж мэдсэнээр байгаль, өвийг хайрлан хамгаалах асуудалд эзний ёсоор илүү хариуцлагатай ханддаг. Байгаль хамгаалах байгууллагуудын үзэж байгаагаар, орон нутгийн иргэдийн амь зуулга байгаль орчинд аялал жуулчлалаас илүү хохирол учируулж байна.

Засгийн газрын оролцоо ба Бодлогын шинэчлэл хийх боломжууд

51. Зах зээлийг ялгаатай тогтоох шаардлага. Аялал жуулчлалын салбар цаашид хэрхэн хөгжих вэ гэдэг асуудлаар засгийн газрын албаны хүмүүс болон орон нутгийн аялал жуулчлалын мэрэгжилтнүүдийн хооронд санал зөрүүтэй байна. Монгол улсад аялал жуулчлалыг тодорхой чиглэлээр цөөн тооны хамралттай хөгжүүлэхэд анхаарах хэрэгтэй гэсэн бодол түгээмэл байдаг бол засгийн газраас санал болгож байгаа стратегид аялал жуулчлалыг том хэмжээний байр, үзүүлбэр бүхий цогцолбороор хөгжүүлэхэд анхаарал төвлөрүүлж байна. “Хархориныг сэргээн байгуулах” асуудалд анхаарал төвлөрүүлэн, 3000 жуулчныг хүлээн авч чадах аялал жуулчлалын цогцолборыг зочид буудал, ресторан, зугаа цэнгээний төвтэй иж бүрэн \казиног оруулж байгаа\ барьж байгуулах зорилт тавьж байна. Энэ болон үүнтэй төстэй том хэмжээний өөр газруудыг байгуулан хөгжүүлсэнээр салбарын хөгжлийг эрчимтэй хөгжүүлж, өсөлтийн шинэ түвшинд гарна гаж албаны хүмүүс үзэж байна. Үүнээс гадна, Монголын болон олон улсын Монголд ажиллаж байгаа мэрэгжилтнүүдийн үзэж байгаагаар энэхүү стратегийг хэрэгжүүлэхэд хэд хэдэн бэрхшээлтэй асуудал байна. Нэгдүгээр тийм хэмжээний

13 Албан ёсны мэдээгээр, аялал жуулчлалын үйл ажиллагааны 90 орчим хувь дархан цаазат газрын нутаг дэвсгэрт явагдаж байна.

20

Page 21:  · Web viewМонгол орны өргөн уудам нутагт сайн хадаглан үлдсэн соёл, археолог, палеонтологийн дэлхийд

цогцолборыг барьж байгуулах нь асар өндөр өртөгтэй. Хоёрдугаарт, энэ хэлбэрийн хөгжил нь том зах зээлийг татахаас биш аялах сонирхол бүхий жижиг группуудын сонирхолыг татах стратеги болж чадахгүй. Хэрэв ямар нэг нааштай үр дүнд хүрнэ гэж үзвэл тэр нь бүс нутгийн буюу дотоодын аялал жуулчлал байх юм. Монголд ирж байгаа жуулчдын олонхи нь Монголын онгон байгаль, нүүдлийн ахуй соёлыг сонирхож байгаагаас биш тэр том жуулчлалын цогцолборуудыг зорьж ирэхгүй. Эцэст нь тэмдэглэхэд, энэ нь аялал жуулчлалын эдийн засгийн үр шимийг орон нутагт хуваарьлах асуудлаас ангид байх бололтой. Тийм том хэмжээний цогцолборууд нь тухайн цогцолборын ойр хавийн иргэдийн хувьд ажлын байр бий болгох талтай ч тухайн цогцолборуудын менежмент, үйл ажиллагааг том хэмжээний операторууд л эрхлэх болно.

52. Гэхдээ, энэ хоёр хандлагыг аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд ашиглах боломжтой бөгөөд улс орны хэмжээнд өөрийн гэсэн брендийг хөгжүүлэхэд хөрөнгө оруулалтыг чиглүүлэх нь тийм ч муу санаа биш юм. Энэ нь янз бүрийн бүс нутагт аялал жуулчлалын төвүүд болж, аялал жуулчлалын үр шимийг улсын хэмжээнд хуваарьлан хүртэх нөхцлийг бас бүрэлдүүлж болох юм. Гэхдээ, хөгжлийг хангах арга зам, хэлбэрийг сонгоход одоо болон ирээдүйн эрэлт хэрэгцээг нягтлан тооцсон төлөвлөгөө шаардлагатай.

53. Орон нутгийн хэмжээнд дэмжлэг сул байна. Аялал жуулчлалыг орон нутгийн засаг захиргааны зүгээс зохих түвшинд дэмжихгүй байна. Аялал жуулчлалын тухай хуульд, аймаг бүрт аялал жуулчлалын асуудал хариуцсан нэгээс доошгүй хүн ажиллаж, аялал жуулчлалын талаархи Засгийн бодлогыг Жуулчлалын департаментийн зааврын дагуу орон нутагт хэрэгжүүлэх үүрэг хүлээнэ гэж заасан. Аялал жуулчлал хариуцсан ажилтан олонхи тохиолдолд дэд бүтэц, тусгай хамгаалалт бүхий газрууд, хөдөө аж ахуй зэрэг бусад асуудлыг хавсран хариуцаж байна. Орон нутгийн хувийн хэвшлийн төлөөлөгчидтэй холбоо харилцаатай ажиллах эсэх нь тухайн ажилтнаас өөрөөс нь хамаарч байна. Орон нутгийн байгууллагуудын чадавхи, санхүүжилт хязгаарлагдмал байгаагаас улбаалан өөрийн харъяа газар нутагт аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар дорвитой дэмжлэг үзүүлж чадахгүй байна. Тэдний хариуцах ажлын хүрээ хураамж, төлбөр хурааж авах, аялал жуулчлал явуулах зөвшөөрөл олгохоор хязгаарлагдаж байна. Уул уурхай хөгжиж байгаа газарт эдийн засгийн өгөөжийг нь бодоод орон нутгийн захиргааны ажилтанууд илүү анхаарал тавьж, аялал жуулчлалыг орхигдуулж байна.

54. БСЦ-ын менежмент. БСЦ-ын менежментэд зориулсан төсвийн хөрөнгө хүрэлцээгүй, одоогийн хамгаалалтад байгаа газруудын менежмент, цаашид хэрхэн хөгжүүлэх талаар ямар нэг тодорхой стартеги буюу төлөвлөгөө байхгүй байна. Хэдийгээр гэр кемп болон тур операторуудын үйл ажиллагаанд мөрдөх дүрэм журмыг боловсруулсан боловч тэдгээр нь тэр бүр бодит амьдралд зохицоогүй, мөн чадавхи хязгаарлагдмал байгаагаас хэрэгжихгүй байна. Гэр кемпүүд болон аялал жуулчлалын үйлчилгээний бусад байгууламжийг ямар нэг зөвшөөрөлгүй барих, эсвэл газар ашиглалтын зөвшөөрөл авахгүй байх явдал нийтлэг үзэгдэл болж байгаа бөгөөд дараа нь дүрэм журам зөрчигсөдтэй ямар нэг хариуцлага тооцохгүй

21

Page 22:  · Web viewМонгол орны өргөн уудам нутагт сайн хадаглан үлдсэн соёл, археолог, палеонтологийн дэлхийд

өнгөрч байна. Өнөөдөр баазуудыг зарим газарт хэт төвлөрүүлэн барьж байгуулж байгаа нь байгууламжийн тоонд биш, харин газрын хуваарьлалт муу байгаатай холбоотой. БСЦ-тай холбогдсон хууль тогтоомж, менежментийн төлөвлөгөөний хэрэгжилт муу, аялагчдад шаардлагатай дэд бүтцийн хөгжил өчүүхэн хэмжээний газарт төвлөрсөн зэргээс үүдэн бөөгнөрөл үүсэж байхад асар их хэмжээний газар ашиглагдахгүй байна. Эл байдал нь байгаль орчныг доройтолд оруулах, жуулчдын сонирхолыг бууруулах, эдийн засгийн ашиг олох боломжийг алдахад хүргэж байна. Орчин үеийн “байж болох өөрчлөлтийн хязгаар” гэсэн ойлголт болон даацын чадвахийн үзэл баримтлалд тулгуурлан менежментийн төлөвлөгөөг боловсруулан мөрдөх нь БСЦ-уудад болон ойролцоох газар нутгийг зохих ёсоор хөгжүүлэх удирдамж чиглэл болж өгнө.

55. Дэд бүтэц ба жуулчдад зориулсан мэдээлэл. БСЦ-д жуулчид аялаж байгаа нь асуудлын гол биш бөгөөд гол нь тэнд менежмент дутагдаж байна. Жуулчдад зориулсан дэд бүтэц муу, жуулчид хэрхэн биеэ авч явах тухай зохих журам байхгүй, хөтөч болон үйлчилгээ үзүүлж байгаа хүмүүсийн ухамсар дорой байгаа зэрэг нь жуулчид хаа хамаагүй явах, зарим үед хориотой бүсэд хүртэл нэвтрэх шалтгаан болж байна. Энэ нь үнэт нөөц баялагад хохирол учруулах, жуулчдын сонирхолыг онцгой татдаг зүйлүүдийг эвдэн бусниулахад хүргэж байна. БСЦ-ын менежментийн төлөвлөгөө нь жуулчдын дэд бүтцийн байгууламжийг бий болгох, жуулчдад зориулсан үйлчилгээг хөгжүүлэх зэрэг асуудлыг аялал жуулчлалын бүтээгдэхүүний байдалд бодит үнэлгээ хийх замаар удирдан чиглүүлэх хэрэгтэй. Орчин үед, байгалийн болон үндэсний хүрээлэнгийн хувьд шаардагдах жуулчдын дэд бүтэц гэдэг ойлголтод, адал явдлын аялалд шаардлагатай дэд бүтэц ордог бөгөөд үүнд замын тэмдэгтүүд, замын маршрут \явган аялал, дугуйн аялал, морь унах, машинаар явах\ кемп болон амрах цэгүүдийн тэмдэг, байгалийн үзэсгэлэнт газар болон зурах авах газруудын тэмдэг, эко замууд, салаа замуудын зураглал зэрэг хамрагдана. Жуулчдад мэдээлэл өгөх, танилцуулах үйлчилгээ нь тухайн газар нутаг ямар үнэ цэнэтэй болох, жуулчид хэрхэн биеэ авч явах талаар зохих ойлголт өгөхөд нэн чухал ач холбогдолтой. Энэ хүрээнд жуулчдын төв, мэдээлэл, холбогдох материал, өндөр мэрэгжлийн хөтөч зэрэг асуудлууд хамрагдана. Жуулчдын дэд бүтэц болон мэдээлэлээр хангах үйлчилгээ нь жуулчдын аялалыг зохион байгуулалтай хийх, онцгой анхаарлын төвд байгаа газруудад хяналтын дор нэвтэрүүлэх замаар сөрөг үр дагаварыг хязгаарлах, байгаль болон соёлын өв хөрөнгийн ач холбогдолыг өндөржүүлэхэд чухал ач холбогдолтой. БСЦ-т нэвтрэх хураамж, болон бусад үйлчилгээтэй холбогдсон төлбөрүүд нь үйлчилгээний дэд бүтцийг зохих түвшинд ажиллуулахад дэмжлэг болно. Энэ нь Монголын БСЦ-ыг хамгаалах, жуулчдын сонирхолыг улам бүр татахад зайлшгүй хэрэгтэй.

56. БСЦ-ын бизнес\менежмент загвар. БСЦ-н менежментэд оруулах хөрөнгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх түгээмэл бөгөөд амжилттай хэрэгжиж байгаа загвар нь концессын контракт байгуулах замаар хийгдсэн байна. Үүнд тусгай хамгаалалтын газарт болон соёлын дурсгалт газруудад тодорхой үйлчилгээ үзүүлэх сонирхол бүхий бизнесүүд оролцдог. Кемп болон гэр кемпүүд, ресторан, бэлэг дурсгалын дэлгүүр, мэдээллийн үйлчилгээ, морь унуулах, уулын дугуйн аялал, болон байгальд суурилсан бусад үйл ажиллагааг хамруулдаг. Концессын контрактад

22

Page 23:  · Web viewМонгол орны өргөн уудам нутагт сайн хадаглан үлдсэн соёл, археолог, палеонтологийн дэлхийд

жуулчдын биеэ авч явах, хог хаягдлыг цэвэрлэх, дэд бүтцийн арчилгаа болон байгалийн үнэт өвийг хамгаалах талаар оролцогч тал бүрийн хүлээх үүрэг хариуцлагыг тов тодорхой тусгадаг. Орон нутгийн эдийн засгийн өгөөжийг бэхжүүлэх үүднээс орон нутгийн компаниуд болон орон нутгаас ажиллагсад авч ажиллуулахад өгөх урамшууллийг бас хэлэлцээрт тусгаж болно.

57. БСЦ-ын менежментийн хөрөнгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд концессын контракт зохих үүрэг гүйцэтгэхийн зэрэгцээ үндэсний болон бүс нутгийн хэмжээнд улсын төсвөөс олгож байгаа санхүүжилт дээр нэмэлт боломжийг бүрдүүлэх үр дүнтэй хэлбэр нь итгэмжлэлийн сан байгуулах явдал юм. Хандивлагч байгууллагууд болон байгаль орчныг хамгаалах төрийн бус байгууллагууд байгаль орчныг хамгаалах урт хугацааны санхүүгийн боломжийг бий болгох зорилгоор ийм сан байгуулж ажилладаг байна. Итгэмжлэлийн сан нь санхүүжилтийн чухал эх үүсвэр болохын зэрэгцээ түүнийг байгуулах болон менежменттэй холбогдсон олон тооны бэрхшээл гардаг. Орон нутгийн нөхцөл байдалд нийцсэн, нягтлан боловсруулсан төлөвлөгөө, сайн менежментийг нэвтэрүүлэн хэрэгжүүлэх замаар дээрхи бэрхшээлээс зайлсхийж чадна.

58. Ялангуяа тусгай хамгаалалттай газрын хувьд түгээмэл бөгөөд үр дүнтэй бас нэг практик нь төрийн бус байгууллагад менежментийг хариуцуулах явдал юм. Африкийн олон тооны үндэсний хүрээлэнгүүдийн менежментийг жишээ нь төрийн бус байгууллагууд хариуцаж байдаг ба эдгээр байгууллагууд нь засгийн газрыг бодвол мөнгө босгох, байгаль хамгаалах, өвийг хадгалах болон орон нутгийн иргэдтэй ажиллах туршлага сайтай. Байгаль хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дэлхийн тэргүүлэх олон байгууллагууд \Дэлхийн зэрлэг ан амьтаны сан, Байгаль хамгаалах гэх мэт\ Монголд үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд эдгээр байгууллага нь дэлхийн хэмжээний ач холбогдол бүхий байгалийн баялагын менежментийн асар өндөр туршлагатай бөгөөд засгийн газруудын чадавхи муу улс орнуудад үйл ажиллагаа явуулдаг. Төрийн бус байгууллагын менежментэд амжилттай үйл ажиллагаа явуулж байгаа газар бол Хустайн үндэсний хүрээлэн бөгөөд энэ нь төв засгийн газрын шууд хяналтын гадна ажиллаж байгаа Монголын цорын ганц тусгай хамгаалалттай газар юм.Тусгай хамгаалалттай энэ газрын ойр орчинд явагддаг аялал жуулчлалын үйл ажиллагаанаас тухайн паркын төсвийн 80 хувийг босгож чаддаг ба тусгай хамгаалалтын бүсэд амьдарч байгаа орон нутгийн иргэдэд жилд 20 сая төгрөгийг бас босгодог байна. Хэдийгээр зарим мэрэгжилтнүүд энэ загварыг бусад тусгай хамгаалалтын газруудад бүрэн нэвтэрүүлэх асуудалд эргэлзэж байгаа ч гэсэн энэ нь Монголын БСЦ-уудын менежментийг сайжруулах хувилбар байж болох юм.

Дүгнэлт

59. БСЦ-ын менежментийг бэхжүүлэх, аялал жуулчлалын эдийн засгийн үр шимийг орон нутгийн иргэдэд хүртээх явдлыг сайжруулах боломж бололцоо байна.

Орчин үеийн шаардлагыг хангах аялал жуулчлалын бодлого, хууль тогтоомжтой болох асуудал хамгийн чухлаар тавигдаж байна. Аялал

23

Page 24:  · Web viewМонгол орны өргөн уудам нутагт сайн хадаглан үлдсэн соёл, археолог, палеонтологийн дэлхийд

жуулчлалыг хэрхэн, ямар замаар хөгжүүлэх талаар улсын байгууллагын албан тушаалтнууд болон хувийн хэвшлийн хооронд санал зөрүүтэй байна. Аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн баримт бичгийг \мастер төлөвлөгөө эсвэл үндэсний стратеги\ төр, хувийн хэвшлийн төлөөлөлийн оролцоотойгоор боловсруулах нь энэ салбарын цаашдын хөгжлийг хангахад нэгдмэл ойлголттой болох нөхцлийг бүрэлдүүлнэ. Стратегийн баримт бичиг нь аялал жуулчлалыг хөгжүүлэх арга замыг бодит эрэлт хэрэгцээ, жуулчлалын одоогийн болон цаашдын бүтээгдэхүүний боломж бололцоонд тулгуурлан тодорхойлно.

Аялал жуулчлалын стратегид тулгуурлан Монгол улс аялал жуулчлалын тухай хуулийг орчин үеийн нөхцөлд нийцүүлэн гаргах хэрэгтэй. Аялал жуулчлалын тухай хуулинд жуулчлалын бизнес үр дүнтэй үйл ажиллагаа эрхлэх нөхцлийг бүрдүүлэхэд чиглэгдсэн тууштай, тодорхой зохицуулалтын арга хэмжээг тусгах шаардлагатай. Шаардлагагүй хүнд суртлын аливаа саад бэрхшээлийг устгаж, өрсөлдөөнийг өрнүүлэх шудрага нөхцлийг бүрэлдүүлэх журам тогтоож өгөх ёстой. Аялал жуулчлалын байр хангамж болон бусад үйлчилгээнд тодорхой стандарт, журам тогтоож өгөх шаардлага байна.

Бодлого, хууль тогтоомжийг боловсруулахдаа аялал жуулчлал нь олон салбарыг хамарсан, засгийн газрын байгууллага, төр, хувийн хэвшлийн хоорондын уялдаа холбоо бүхий зохицуулалт шаардсан салбар гэдгийг анхааралдаа авах шаардлагатай. Эл зорилгоор, яам хоорондын зөвлөлийг холбогдох бүх салбарын төлөөллийг оролцуулан \байгаль орчныг хамгаалах, тээвэр, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, уул уурхай\ байгуулж болох юм.

Татвар болон хуваарьлалтын хувьд бодлогын дэмжлэг шаардлагатай байна. Нарийвчилсан судалгаа хийх замаар хүндрэлтэй асуудлуудыг тодорхойлж, холбогдох шийдлийг гаргаж ирж болно. Татварын хувьд татварыг орон нтуаг хураадаг болох, улсын төсвийн хуваарьлалтыг сайжруулах бодлогын ямар боломж байж болох талаар судалж үзэх нь чухал юм.

Аялал жуулчлалын мониторинг хийх үзүүлэлтүүдийг боловсронгуй болгох шаардлага байна. Төрийн болон хувийн хэвшлийн сонирхогч талуудын хувьд үнэн зөв, найдвартай мэдээлэл чухал ач холбогдолтой. Бодит мэдээлэл нь стратегийн үйл ажиллагаа хэр үр дүнтэй байгаад үнэлгээ хийхэд чухал ач холбогдолтой.

Орчин үеийн “байж болох өөрчлөлтын хязгаар” ойлголтод суурилсан БСЦ-ын менежментийн төлөвлөгөө, даацын чадавхийн үзэл баримтлал боловсруулах нь Монголын аялал жуулчлалын өв санг хайрлан хадгалахад эн тэргүүнд чухлаар тавигдаж байна. Менежментийн төлөвлөгөө нь жуулчдын дэд бүтцийг бий болгох чиглэлийг тодорхойлох

24

Page 25:  · Web viewМонгол орны өргөн уудам нутагт сайн хадаглан үлдсэн соёл, археолог, палеонтологийн дэлхийд

ба үүнд жуулчдын аялалын янз бүрийн үйл ажиллагааг дэмжих, мэдээлэлийн үйлчилгээ зэрэг асуудлууд хамрагдана.

Боломжийн хэмжээнд тээврийн одоогийн дэд бүтцийг сайжруулах хэрэгтэй. Шороон замын арчилгаа үйлчилгээг тогтмол хийж, найдвартай, аюулгүй байдлыг хангах шаардлагатай байна. Замын тэмдэгтүүдийг байршуулж, GPS төхөөрмжийг хэрэглээг өргөжүүлэх, орон нутагт ашиглаж байгаа тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг хангах шаардлагатай байна. Дотоодын нислэгийн найдвартай ажиллагааг хангасанаар өндөр зэрэглэлийн болон тодорхой зах зээлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх чухал боломжийг бүрэлдүүлнэ.

Жуулчид болон үйлчилгээ эрхлэгчдийн биеэ авч явах соёлыг өндөржүүлэхэд анхаарах хэрэгтэй. Хувийн бизнесүүд соёлтой үйл ажиллагаа явуулах нь зөвхөн салбарын нэр хүнд төдийгүй, жуулчдын сэтгэлд нийцнэ. Орчин үеийн жуулчид, ялангуяа Монголын багцад татагдан ирж байгаа жуулчид нь мэдлэгтэй, асуудалд мэдрэмжтэй ханддаг.

Үйлчилгээний соёл болон бусад тодорхой ур чадварын асуудлыг мэрэгжлийн сургалтын хөтөлбөрөөр шийдвэрлэж болно. Орон нутагт бизнес эрхлэгчид болон жижиг бизнесүүдийн чадавхийг бий болгох тусгай хөтөлбөрүүд боловсруулах шаардлагатай. Мэрэгжлийн сургагч нартай боловсролын байгууллагууд буюу мэрэгжлийн байгууллагуудтай хамтран энэ сургултыг зохион байгуулж болох юм.

Орон нутгийн бизнес эрхлэгчид өсөж өндийх, байр байгууламж болон үйлчилгээнийхээ чанарыг сайжруулахад боломжийн нөхцөлтэй санхүүгийн эх үүсвэр олох асуудал ихээхэн бэрхшээл учируулж байна. Ялангуяа аялал жуулчлалын жижг, дунд бизнес эрхлэгчдэд хямд төсөр санхүүгийн эх үүсвэр олгох механизмыг бий болгох нь жуулчны улирал эхлэхээс өмнө байр байгууламж, үйлчилгээг сайжруулахад зохих хөрөнгө оруулалт хийх боломжийг олгоно. Орон нутгийн бизнес эрхлэгчдэд санхүүгийн эх үүсвэрийн нөхцлийг бүрдүүлэх асуудлыг сургалттай уялдуулан авч үзэх хэрэгтэй.

БСЦ-ийн менежментийг хувийн хэвшилд концессор олгох асуудлыг анхаарч авч үзэх нь зүйтэй. Концессийн дагуу бизнес эрхлэгчдийг дэд бүтцийн менежмент, үйлчилгээний асуудлыг хариуцуулах эсвэл ресторан эсвэл байгалийн жуулчлалын асуудлыг хариуцуулж болно.БСЦ-ын менежментийг бэхжүүлэхэд итгэмжлэлийн сан болон төрийн бус байгууллагад менежментийг хариуцуулах зэрэг хувилбаруудыг ашиглаж болох юм.

25