11
Хэвлэл мэдээллийн хэрэгслээр ёс зүйн эсрэг болон садар самуунд уруу татаж буй агуулгын шинжилгээ /секс.мн сайт/ Хишигтөгс А. МУИС - Социологи 3 Масс медиаг: - Принт /сэтгүүл, сонин/ - Электроник /ТВ, интернет/ Судалгааны онол Бүтэц үүргийн онол. Зугаацуулах үүрэг: танин мэдэхүй, оюуны алжаалын үүргийг авч үзнэ. Нийгэмшүүлэх: ХМХ нь нийгэмшлийн агент мөн ба интернет нь бүгд цугларан ярилцах боломжтой газар гэж нийтлэгүүд үздэг. Гэтэл үүгээр хүн зан байдалд шууд нөлөө үзүүлэх нь эерэгээс гадна сөрөг нийгэмшлийг бий болгох эрсдэлтэй. Дюрхэймийн үзсэнээр гажуудал нь ёс суртахууны хэлхээ холбоог хүчтэй болгож, нийгмийн нэгдэл нягтралыг дээшлүүлдэг: 1. Хэм хэмжээ, дүрэм журмыг төгөлдөршүүлэх, хуулийг шинэчлэн батлах үүргийг бий болгодог. 2. Нийгмийг хэвшсэн, дассан, сохорсон мэт үлбэгэр, нойрмог системээс нь ангижруулдаг. Эхэн үеийн онолчид хүний нийгэмшлийн доголдол нь эмгэг бүхий бие хүнийг бүтээдэг гэж үзсэн бол сүүл үеийн онолчид өвчин эмгэг бүхий нийгмийн орчноос үүдэн нийгэмшлийн үйл явцад доголдол бий болдог гэжээ. Нийгмийн гишүүд зүй ёсны нийгэмшлээр замнаж, ёс суртахууны боловсролыг эзэмших ёстой. Энэ онол нь хүний нийгэмшилд анхаардаг нь traumatized personality буюу эвдэрхий хүнийг (орч. Г. Түмэннаст) бий болгохгүйтэй холбоотой. Нийгмийн үнэт зүйл, хэм хэмжээнд дасан зохицож чадахгүй бол эмгэг болно. Хүний нийгэмшилд нөлөөлөгч нь голдуу институтууд байдаг. Марксист парадигм. Хэн эзэмшдэг вэ? гэдгийг судлах замаар учирч буй үр дагавруудыг гаргаж ирнэ. Үзэгч, хандагчийн хувийг хүйс болон насны интервалаар

Хэвлэл мэдээллийн социологи

Embed Size (px)

DESCRIPTION

Хэвлэл мэдээлэл Социологи Контент анализ Секс ба садар самуун Нийгэмшил Социологийн онолууд Сошиал медиа Масс медиа

Citation preview

Page 1: Хэвлэл мэдээллийн социологи

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр ёс зүйн эсрэг болон садар самуунд

уруу татаж буй агуулгын шинжилгээ /секс.мн сайт/

Хишигтөгс А.

МУИС - Социологи 3

Масс медиаг:

- Принт /сэтгүүл, сонин/

- Электроник /ТВ, интернет/

Судалгааны онол Бүтэц үүргийн онол. Зугаацуулах үүрэг: танин мэдэхүй, оюуны алжаалын

үүргийг авч үзнэ. Нийгэмшүүлэх: ХМХ нь нийгэмшлийн агент мөн ба интернет нь бүгд

цугларан ярилцах боломжтой газар гэж нийтлэгүүд үздэг. Гэтэл үүгээр хүн зан байдалд

шууд нөлөө үзүүлэх нь эерэгээс гадна сөрөг нийгэмшлийг бий болгох эрсдэлтэй.

Дюрхэймийн үзсэнээр гажуудал нь ёс суртахууны хэлхээ холбоог хүчтэй болгож,

нийгмийн нэгдэл нягтралыг дээшлүүлдэг:

1. Хэм хэмжээ, дүрэм журмыг төгөлдөршүүлэх, хуулийг шинэчлэн батлах үүргийг

бий болгодог.

2. Нийгмийг хэвшсэн, дассан, сохорсон мэт үлбэгэр, нойрмог системээс нь

ангижруулдаг.

Эхэн үеийн онолчид хүний нийгэмшлийн доголдол нь эмгэг бүхий бие хүнийг

бүтээдэг гэж үзсэн бол сүүл үеийн онолчид өвчин эмгэг бүхий нийгмийн орчноос үүдэн

нийгэмшлийн үйл явцад доголдол бий болдог гэжээ. Нийгмийн гишүүд зүй ёсны

нийгэмшлээр замнаж, ёс суртахууны боловсролыг эзэмших ёстой. Энэ онол нь хүний

нийгэмшилд анхаардаг нь traumatized personality буюу эвдэрхий хүнийг (орч. Г.

Түмэннаст) бий болгохгүйтэй холбоотой. Нийгмийн үнэт зүйл, хэм хэмжээнд дасан

зохицож чадахгүй бол эмгэг болно. Хүний нийгэмшилд нөлөөлөгч нь голдуу

институтууд байдаг.

Марксист парадигм. Хэн эзэмшдэг вэ? гэдгийг судлах замаар учирч буй үр

дагавруудыг гаргаж ирнэ. Үзэгч, хандагчийн хувийг хүйс болон насны интервалаар

Page 2: Хэвлэл мэдээллийн социологи

үзүүлэхийг зорилтоо болгоно. Идеологийн тулгалтын үр дүнд энэ л миний орон зай

гэдэг. Өөрөөр хэлбэл хэрэгслийг эзэмшигч нь хүний текстийн цаана буй агуулгыг

нийтлэх эсвэл хориглох мэдэлтэй. Мөн зар сурталчилгаагаар хүчиндэх эсэх нь

эзэмшигчийн мэдлийнх байдаг.

Харилцан үйлдлийн онол. Хүний зан үйлд агуулагдаж буй ойлголтууд, утга

санаануудын нийгэмд үзүүлэх нөлөө болон үр дагаврыг судалдаг. Бидний адилсал болон

өөрийгөө мэдрэх мэдрэмж нийгмийн харилцан үйлдлийн нөлөөгөөр хэлбэрждэг. Хэрэв

сөрөг үр дагаваргүйгээр, тухайлбал ямар нэг шийтгэлгүйгээр хүссэн үр дүндээ хүрвэл тэрхүү

үйлдэл дахин давтагдах магадлал ихэснэ (Bandura, 1973 ). Юуны өмнө хүүхэд зан үйлийн

загваруудыг сайн эсвэл муу хэмээн ялгаж дуурайдаггүй. Ялангуяа тэдний анхаарал татсан зан

үйлийг шууд даган дуурайдаг (W.Mischel, 1966).

Судалгааны зорилго, зорилт Хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулж садар самуун хэрэгт уруу татаж буй

агуулгыг илрүүлэх. Нийгэмшлийн агент болохын хувьд ялангуяа өсвөр насны

хүүхдүүдийн хандалтыг судалж дүгнэлт, шаардлагатай зөвлөмжийг боловсруулна.

Секс.мн сайтыг сонгон тухайн уг утга агуулгаас гажиж өөрийн бэлгийн дур

хүслийг хангах гэсэн оролдлогуудыг илрүүлнэ.

Судалгааны асуулт Хэвлэл мэдээллийн нөлөө, стандарт болон ёс суртахууны зөрчилтэй агуулгыг

илрүүлэх. Захиа болон зөвлөгөө гэх мэт зорилготой текст дор түүний хариулт нь

дэмжсэн эсвэл дэмжээгүй утгаас өөр агуулга бүхий мэдээллийг шинжлэх.

Утгын нэгж Садар самуун гэж юу вэ?

"Садар самуун явдал" гэж биеэ vнэлж явалдах, тvvнд бусдыг уруу татах, биеэ vнэлэхийг

зохион байгуулах, зуучлах, тvvнчлэн садар самууныг сурталчлах;

Садар самуун явдалтай тэмцэх тухай хуулинд садар самууныг сурталчилсан хэвлэл, ном

зохиол, зураг, кино, дvрс бичлэг, бусад зvйлийг бэлтгэх, тараах, борлуулах зорилгоор

хадгалахыг хориглосон байдаг.

"Садар самууныг сурталчлах" гэж бэлгийн дур хvслийг өдөөх зорилгоор хурьцал

vйлдэхийг болон хvний бэлэг эрхтнийг илтээр хэвлэл, ном зохиол, кино, дvрс, дуу

авианы бичлэг болон бусад хэлбэрээр уншуулах, сонсгох, vзvvлэх;

Илрэх үгс: унтах, онгон, хүсэх, явалдах, холбогдоорой гэх мэт.

Ёс бус гэж гэж юу вэ?

Хүний үнэт зүйл болон хэм хэмжээнд ямар нэгэн байдлаар халдсан бөгөөд энэ нь

албан хариуцлага хүлээх үндэслэл болдоггүй харин санкц нь жигшин зэвүүлцэх маягаар

илэрдэг. Голдуу хүний мөн чанар болоод хүнлэг ёс, ёс суртахуунтай холбогддог ойлголт.

Ингэхдээ орчин үеийн хандлага илүү нээлттэй тул яриан хэрэглээнд гарч буй хараалын

үгсийг авч үзээгүй. Харин илт субьекти давшилж дайрсан ёс бус хэллэгүүдийг авч үзсэн.

Илрэх үгс: бүхий л хараалын үг болон шууд бус утгаар илт доромжиллсон

өгүүлбэр.

Page 3: Хэвлэл мэдээллийн социологи

Эдгээр агуулга нь судалгааны зорилго, зорилттой нягт холбоотой ба энэ агуулгыг

илэрхийлэх кодоор Z гэсэн утгыг үүсгэлээ.

Үзэл баримтлалын хүрээ ба таамаглал Садар самуун явдалд татан оролцуулах гэсэн утга агуулгыг тараах талбар болж байна.

Түүвэрлэлт Хугацааны хувьд: Сүүлийн 6 сарын сар бүрийн 1, 15, 30-ы өдрүүдийг сонгосон /

судалгааны үр дүнг тооцон 10 сарын 15-ны өдрөөс 11 сарын 15-ны өдөр хүртэлх

хугацаанд түүвэрлэлтийг хийсэн/. Баримт материалын хувьд: Секс.мн сайт дээрх

“Захидал” хэсэг болон “Өсвөр насны секс” хэсгийг сонгосон.

Судалгааны үр дүн, хэлэлцүүлэг Тус хэвлэл мэдээллийн хэрэгсэл болох сайтын онцлог:

Секс.мн нь тодорхой хэсэг бүлэг хүмүүсийн бичсэн, тулгасан, түгээсэн санаалаг

зүйл байхгүй сул орон зай юм. Энэ орон зай дээр хүмүүс өөрсдөө хандаж бичдэг

онцлогтой. Жишээ нь, сонин юм уу Гоолингоо.мн гэх сайт зэрэг нь тодорхой хэсэг бүлэг

хүмүүс уншигчдад зориулж бичдэг бол энэ сайтын онцлог нь уншигчид өөрсдөө бичдэг

байна. Тиймээс уншигчид өөрсдөө нийтлэгч эсвэл контентыг бусдад мэдээлэгч гэсэн

талбар болдог. Тиймээс цаашид:

Энэ судалгаанд хэвлэл мэдээллийн хэрэгсэл болох тус сайтыг “талбар” гэсэн

үгээр кодлон хэрэглэнэ. Талбарын тухай оролцогч, хандагчдын мэдээлэл:

70

53

25

Гэр бүлийн байдал/нийт санал өгсөн хандагч 148/

ганц бие эхнэр, нөхөртэй найз охин, залуу

Page 4: Хэвлэл мэдээллийн социологи

Та манай сайт руу хаанаас ордог вэ?

• Улаанбаатар (54%, 104 санал)

• Гадаадаас (21%, 40 санал)

• Эрдэнэт (10%, 20 санал)

• Хөдөө орон нутгаас (9%, 17 санал)

• Дархан (6%, 10 санал)

Нийт санал өгсөн хэрэглэгч: 191

Харин уг талбарыг эзэмшигч нь хүмүүсийн дунд нээлттэй санал асуулга явуулдаг

ба ингэхдээ олны танил эрхмүүдийг бэлгийн нүдээр харах мэдээлэл бүхий асуулгыг

явуулдаг болохыг дараахаас харна уу:

3 охин хамтлагийн хэн нь таньд тачаангуй санагддаг вэ?

• Анхмаа (50%, 329 санал)

• Ану (36%, 239 санал)

• Соло (14%, 88 санал)

Нийт санал өгсөн хэрэглэгч: 656

Хамгийн секси эмэгтэй УИХ гишүүн хэн бэ

• Уянга (35%, 2,610 санал)

• Одонтуяа (31%, 2,332 санал)

• Батчимэг (11%, 818 санал)

• Оюунгэрэл (6%, 433 санал)

264

82

34

69

22

9

гэрээсээ

ажлаасаа

бусад

0 50 100 150 200 250 300

секс.мн руу хаанаас ордог вэ?Оролцогч: 373

хувиар саналаар

Page 5: Хэвлэл мэдээллийн социологи

• Баянсэлэнгэ (5%, 400 санал)

• Эрдэнэчимэг (5%, 385 санал)

• Оюунхорол (3%, 241 санал)

• Оюун (2%, 150 санал)

• Бурмаа (2%, 124 санал)

Нийт санал өгсөн хэрэглэгч: 7,498

МУ-н хамгийн секси анхны 4 ерөнхийлөгч таны бодлоор?

• Багабанди (45%, 9 санал)

• Энхбаяр (30%, 6 санал)

• Элбэгдорж (15%, 3 санал)

• Очирбат (10%, 2 санал)

Нийт санал өгсөн хэрэглэгч: 20

Хэн эзэмшдэг вэ?

Уг талбарыг эзэмшигч нь 99110103 болон 90001603 гэсэн дугаар дээр байрладаг.

Тандалтын судалгаагаар уг хоёр хүн нь хоёул хүйсийн хувьд эрэгтэй байна. Дугаарын

хувьд авч үзвэл 9911-тэй болон 9000-тэй орноор

эхэлсэн буй нь өнөө цагийн дугаарын статусын стигма

болох дээд давхаргын шинжийг илтгэж байна.

Тус сайт сайтар хөгжөөгүй вэб тул эндээс

өдөрт хэдэн тэмдэглэл ордог, хэдэн эрээ цээргүй үг

хэллэг ашиглаж буй мэтийг тооцолоход хүндрэлтэй.

Цагийн давтамж болон дундаж гаргахад хэцүү. Учир

нь эзэмшигч буюу эрхлэгч нийтлэх эсэхийг

шийдэхдээ өөрөө завгүй байгаад завтай болохоороо

бөөнд нь нийтэлдэг байна. Жишээ нь, хандагч 10

сарын 20ны өдөр нийтлэх хүсэлтээ бичиж явуулахад

эзэмшигч түүний бичвэрийг хянаад тухайн өдөрт нь

бус өөрийн боломжит үедээ тухайлбал 10 сарын 27нд

нийтлэлийг зөвшөөрдөг байна. Энэ веб нь сайтар

хөгжөөгүй тул мэдээлэл хайлт төвөгтэй байлаа.

Мэдээлэл авах түлхүүр үг буюу Key word нь

“Захидал” гэсэн ангилал дотор багтаж байсан ба

үүнээс мэдээллүүдийн агуулгаас нь судалгааны үр

дүнг авч чадсан.

Нийтлэхэд зураг болон бичвэрийн гарчиг

буюу нэрийг сайт эзэмшигч өгдөг. Хүмүүсийн илгээсэн захидалыг эзэмшигч уншиж

үзээд өөрийн зүгээс уг асуудалтай холбоотой, тохирсон нэрийг бичиж нийтэлдэг байна.

Ингэхдээ хүмүүсийн анхаарлыг татахуйц нэр өгдөг нь ч ажиглагдав.

Page 6: Хэвлэл мэдээллийн социологи

Уг ангилалаас дараах үр дүн гарсан /2019 оны намрын улирал/:

Захидал хэсэгт хүмүүс өөрсдийн гадагш гаргаж чадахгүй өөрт бөглөж явдаг

амьдралын асуудлаа гаргадаг ба мөн бусдын туршлагыг харгалзан зөвлөгөө авах гэсэн

зорилгоор өөрсдийн асуудлыг бичдэг. Гэтэл уг утга агуулгаас гажиж уг нийтлэл доор

садар самууны шинжтэй болоод ёс бус утга агуулгаар хандаж буй мэдээллүүдийг

шигтгэлээ.

11 сарын 15нд:

11 сарын 13нд:

11 сарын 11нд “Хиймэл эрхтэн авчих уу эсвэл секс хамтрагч олох уу?” гэсэн гарчигтай

бичвэрт нийт 67 хандалт байснаас 6 нь Z агуулгатай байлаа:

11 сарын 07нд “Яавал тавьж сурах вэ хүүхнүүдээ зѳвѳлгѳѳ ѳгѳѳч?” нэртэй бичвэрт 15

хандалт байснаас 1 Z байна:

udshii mend. Chamd heleh uneheer tus bolj chadah hedhen yum l heliy. Bodoj

uzeed, hariltsaad uzehiig husvel Sodoo sodoo geed sansariin nisgegchiin

zuragtai facebook baigaa. Add yavuulaarau

husbel sodoo sodoo geed sansariin nisgegchnii zuragtau facebook bga.

Holbogdooroi

1. Танилцаж болох уу бүсгүй.

2. n.ganhuyag.yahoo гээд бичээрэй. - uurtei chin bichij bval bolohu?

3. [email protected] Hüsvel bicherei

4. hey hervee zuger l hamtragch haij baigaa bol bi ch gsn olmoor l bn bi

ghde uurus chin hed duu l dee zugeer l heseg chatlaad biy biyniihe

zurgiig ni harj bgad tiim uguige helhu? bolohgui bol ter l biz herve

chatlaj uzey gvl hariu comment bicherei :))

5. 96122228: Nadry msg bicherei

6. udriin mend. Husvel Sodoo sodoo geed sansariin nisgegchiin zuragtau

facebook bga. Holbogdood uzeeree. zugeer yariltsiy

[email protected] holbogdooroi sanaa bodloo soliltsii

Page 7: Хэвлэл мэдээллийн социологи

11 сарын 01нд “Заяаны хань гэж байдаг уу?” гэсэн бичвэрт:

10 сарын 28нд “Надад жинхэнэ нөгөө гаж донтон нь таарчихав уу?” бичвэрт:

10 сарын 27нд “35-тай онгон эмэгтэй” гэсэн бичвэрт:

-hi, taniltsay fb Dawaasuren Diamka

- Хахаха чи чинь жинхэнэ мол орк маанаг хар лалар байна шд. Гичий минь

чинийхээр бол тэр арчаагүй наад захын соёл мэдэхгүй дурак их л сайхан

сэтгэлээрээ залуу юм байна тэ? Хүнээр тэжээлгэх бодолтой арчаагүй гаруудыг

өөгшүүлдэг чи ч гэсэн адилхан арчаагүй амьдралгүй, ажилгүй, залхуу, алсын

хараагүй маанаг хар лалар байж таарна.

- Ee pizda jinhene gaj dontoi, elii balai, erguu, teneg, galzuu, soliotoi muu pizda

bna daa, shuud hurdhan salaad hold, sal, haya, tegehgui bol daraa ni iheer

hohirch medne, gaj dontoi, erguu, teneg, mal pizdakuud ch neeree ih, olon bolson

yum shig bgaa yumaa pizda gej…

- Zowhn keks hamtragch boloh emegtei bnu

1. Mail~r hariltsaj boloh uu 26tai zaluu bn [email protected]

2. Taniltsx uu ? Cora line gsn fbee bga

3. Bi ch huntei untaj uzeegui 22 toi zaluu bn hoyuulaa uulzii

4. Zahidalin ezen sain bnu, taniltsaj yriltsaj bolohu

, [email protected] mail bicheerei

5. Hoyulaa shuuchihyoo nas ch oiroltsoo ym bn. Bas ih juramtai shan bvsgvi

bololtoi. Harin ongonii tuhaid sain l bz hhe. Дэ ла фер гүн geed face haygaar

taniltsay.

6. 88667032 залгаарай- ene busguitei yaaj taniltsah we taniltsmaar bna

togloogui

7. Sainu bi ch gesen tiim zaluu baina.2neg uulzi- Ganbayar Purev geed FB eer

orood ireerei Sodnomdorj arslangiin zuragtai hayag bii asuudaliig chin

shiideed ogch bolno gants biye 35 tai zaluu baina

8. Сэмээрхэн, нууцхан, зөөлхөн янзлаад өгч болно шүү… Dele Alli гэсэн FB-

р холбогдоорой

Page 8: Хэвлэл мэдээллийн социологи

Дээрх мэдээллүүдээс харахад Z зорилгыг агуулсан бичвэрүүд нь арга замын

хувьд ихэвчлэн мэйл хаяг, гар утас болон фэйсбукээ санал болгож байна. Энэ нь мөн л

хэвлэл мэдээллийн хэрэгсэл юм. Нөгөөтээгүүр, дээрх агуулга бүхий бичвэрүүдийг

хараад хүүхэд гайхаж, сонирхох өндөр магадлалтай ба энэ нь ч ялангуяа өсвөр насныхны

хувьд сөрөг нийгэмшлийн орчин болж байгаа нь эргэлзээгүй юм.

Судалгаанд ажиглагдсанаар:

- Йогоор хичээллэх ач тус…

- Эрүүл, эрч хүчтэй амьдрах энгийн 7 хэвшил

- Ээж болоход бэлэн болсон эмэгтэйн 7 шинж

- Жаргалтай хосуудын хийдэг 10 үйлдэл гэх мэт гарчигтай текст дээр нэг

ч хандалт байсангүй. Эсрэгээр “35-тай онгон эмэгтэй” гэсэн гарчигтай нийтлэлд

67 хандалт байх жишээтэй. Энэ нь админ буюу эзэмшигчийн мэдэл дэх

нийтлэлийн гарчиг, нэрийг эзэмшигч өгдөгтэй ч холбоотой. Яагаад гэвэл гарчиг

нь хүний анхаарлыг зориудаар татахуйц байдлыг бий болгосон.

18-аас доош насны хувьд:

“Би 15-тай байхдаа анх харьцаанд ороод жирэмсэн болсон юмаа” гэсэн бичвэрт:

- 15 насанд чихэр жимс, гэрийн даалгавар л бодож явсан.

- Би 17-тойдоо секс гэдэг үг ч мэддэггүй байлаа.

- Би 19 настай зүгээр л уулзаж танилцаад боломжтой үедээ нэгэндээ тусалж байдаг

илүү дутуу асуудалгүй эмэгтэй секс хамтрагчтай болмоор байх юм. дэлхийн улс

орнуудад ийм жишиг байдаг болохоор завхай гэж битгий бодоорой.

Эдгээр нь хүүхэд гэмт хэрэгт өртөж болзошгүйг мөн психоанализын онолоор ментал

траума буюу сэтгэцийн гэмтэлд өртөж болзошгүй эрсдэл буйг харуулж байна. Гэвч

энд энэ талаар нарийвчлан үзвэл судалгааны зорилгоос хөндийрөх тул

дэлгэрүүлэхгүй.

- Би 17-той байхдаа хүнтэй унтаж байсан. Зүгээр унт. Майл бичээрэй би 20-той гоё

юм үзүүлье [email protected] гэсэн байлаа.

Судлаачийн хувьд судалгааны үр дүнг бататгахын тулд тандалтын судалгаа хийж

уг хаяг руу майл бичихэд дараах хариу ирсэн:

10 сарын 27нд

Page 9: Хэвлэл мэдээллийн социологи

“Гоё юм үзүүлье” гэсэн уг мессежны цаана бэлгэ эрхтнээ 18см 5см өргөн гэсэн

мессеж байсныг тайллаа. “Гоё юм үзүүлье” гэхэд хүүхдүүдийн сонирхол ихэд өдөөгдөх

ба үүний цаана садар самуунд уруу татсан далд чиг үүрэг байна.

Гэсэн хэдий ч:

Энд туслах, дэмжих гэсэн зорилго бүхий сайн үйлсийн төлөөх бичвэрүүд ч

байлаа. Ээжийнх нь нууц амраг хүүхдийг нь хэрхэн дээрэлхэж буй талаар бичсэн

хүүхдийн бичвэр дор сэтгэл зүйчийн утасны дугаарыг хүртэл бичиж, хуульчийн

дугаарыг хүртэл бичиж үлдээсэн нь бий. Харин энэ судалгаанд тэр бүрийг авч үзвэл хэт

дэлгэрэх тул энд зорилгын хүрээнд зөвхөн уруу таталтын контентыг хэлэлцсэн.

Дүгнэлт, зөвлөмж ➢ Z утгыг илэрхийлэгчдийг хүйсээр авч үзвэл:

Эрэгтэй Эмэгтэй

Хувиар: 95 5

Эмэгтэйчүүдийн 5 хувь нь хараалын үг хэллэг. Эрэгтэйчүүдийн 95 хувь нь садар

самуунд уруу татсан хэлбэрээр илэрсэн.

➢ Майл үлдээсэн, утсаа үлдээсэн, фэйсбукээ үлдээсэн нь тандалтаар үндсэн бус

хоёрдогч аккаунт гэж ажиглагдсан. Судалгаанд илэрсэн нь энэ мэт боловч өөр

арга замаар Z утгыг тээж буйг илрүүлэх суурь судалгаа хэрэгтэй.

Page 10: Хэвлэл мэдээллийн социологи

➢ Ээж, аавдаа хэлж зөвлөгөө авахаас айсан тул энд хандаж буй хүүхдүүдийн

бичвэрт Z утга давамгайлж илэрсэн. Энэ нь гэмт хэрэг, нийгэмшилт зэрэгт социал

хор хөнөөлийг дагуулах эрсдэлтэйг үгүйсгэхгүй.

➢ Судлаачийн хувьд түүвэрлэлтээр Z буюу садар самуунд татагч бүхий ил буй

майлээс сонгон хувийн аккоунтаараа майл бичиж асуухад “Бэлгэ эрхтэн гэж

хэлээд хэмжээ заасан нь” нотлох баримт болсон. Энэ нь илт садар самууны

болоод Z байдлыг бодитоор харуулж байна

➢ Судлаач өөрөө энэ сайтын захиаг баталгаажуулан шалгахын тулд захиа илгээлээ.

Тэгэхэд сайтын эрхлэгч /тодорхойгүй/ нийтэлсэн ба уг асуудалтай холбоотой

зургийг хамт оруулсан байлаа. Үүнээс үзвэл бүхий л нийтлэл ямар нэгэн зурагтай

байгаа ба үүнийг сайтын эрхлэгч сэдэвтэй холбон зургийг нийтэлдэг байна.

Жишээ нь минийх үеийнхээ банди нараас жижиг юм болов уу 10см гэсэн

нийтлэлд сайтын эрхлэгч эрхтнээ барьж буй /илт эрхтнээ бариагүй, эрхтэн нь яг

харагдахгүй зураг/ залуугийн зураг оруулжээ.

➢ Эдгээр нь царай төрх болон нэрийн нууцлалтай тул хүмүүс өөрсдийн амьдралын

түүхээс үнэн бодитойгоор хуваалцаж байна. Үүнээс социологичид намтар

судлалын хэсгийг нь харж болохоор байна.

- Эхэндээ тус сайтыг танин мэдэхүйн болоод сэрэмжлүүлэг өгөхүйц, асуудлыг

шийдэхэд туслах зорилготой гэж үзтэл энэ эсрэгээрээ Z утгын шавдаг талбар

болон хувирчээ. Тиймээс энд:

1. Насны хязгаар хатуу тогтоох

2. Эрх зүйн биелүүлэлтийг хангахад хянах шаардлагатай.

- Энд тодорхой обьект байхгүй. Хариуцлага тооцох болоход /жишээ нь садар

самууныг сурталчиж байсан T8, C1 твийн/ газар, байранд очих гэх обьект

байхгүй. Хэн нь тодорхой хүн гэртээ ажиллуулдаг. Энэ дээр хүмүүс садар

самууны талбар болгож буй тул хязгаарлах хяналтыг тогтоох хэрэгтэй.

- Захианд 16, 17 зэрэг настай хандагчид байсан нь мэдэгдсэн тул мэдэгдээгүй

хандагчид түүнээс их байгааг үгүйсгэх аргагүй юм. Тиймээс сайт руу ороход +18

гэсэн хязгаарлалтыг бий болгох шаардлагатай.

Онолын уялдаа:

Бүтэц үүргийн онол. Зугаацуулах үүрэг: танин мэдэхүй, оюуны алжаалын

үүргийг буюу өөрийн бодож явдаг зүйлсээ гарган хуваалцаж, зөвлөгөө авах зорилгоор

тус сайтад хандсан. Гэтэл уг хүрээллээс хальж Z утгыг бий болгож байгааг жишээгээр

шигтгэж нотолсон.

Нийгэмшүүлэх: ХМХ нь нийгэмшлийн агент мөн ба интернет нь бүгд цугларан

ярилцах боломжтой газар тул энд насны хязгаарлалт үгүй. Гэтэл үүгээр хүн зан байдалд

ялангуяа өсвөр насныхны дунд шууд нөлөө үзүүлэх нь эерэгээс гэхээс илүүтэй сөрөг

нийгэмшлийг бий болгох эрсдэлтэй байна. Жишээ нь хараалын үгс дэндүү их байгаагаас

харж болно. Гажуудал нь ёс суртахууны хэлхээ холбоог хүчтэй болгож, нийгмийн нэгдэл

нягтралыг дээшлүүлдэг тул зөвлөмж боловсруулсан.

Эхэн үеийн онолчид хүний нийгэмшлийн доголдол нь эмгэг бүхий бие хүнийг

бүтээдэг гэж үзсэн бол сүүл үеийн онолчид өвчин эмгэг бүхий нийгмийн орчноос үүдэн

нийгэмшлийн үйл явцад доголдол бий болдог гэжээ. Хүн нийгэмд биш харин нийгэм

Page 11: Хэвлэл мэдээллийн социологи

хүнд эмгэгийн бий болгоод байна. Нийгмийн гишүүд зүй ёсны нийгэмшлээр замнаж, ёс

суртахууны боловсролыг эзэмших ёстой. Энэ онол нь хүний нийгэмшилд анхаардаг нь

traumatized personality буюу эвдэрхий хүнийг (орч. Г. Түмэннаст) бий болгохгүйтэй

холбоотой тул энэ онолыг цөмөө болгосон. Хүний нийгэмшилд нөлөөлөгч нь голдуу

институтууд байдаг нь орчин үед ХМХ-ийг 6 дахь институт гэж үзэх хандлагатай

холбоотой.

Марксист парадигм. Хэн эзэмшдэг вэ? гэдгийг судлах замаар учирч буй үр

дагавруудыг гаргаж ирсэн. Идеологийн тулгалт гэдгээр сайт эзэмшигчийг боломжоороо

тодорхойлж мөн хэрхэн нийтлэх эсэхийг шийдэх бүрэн эрхтэйг болоод өгөх гарчиг, нэр

хийгээд зургийг сонгодог гэдгийг өгүүлсэн. Өөрөөр хэлбэл хэрэгслийг эзэмшигч нь

хүний текстийн цаана буй агуулгыг нийтлэх эсвэл хориглох мэдэлтэй. Мөн зар

сурталчилгаагаар хүчиндэх эсэх нь эзэмшигчийн мэдлийнх байдаг. Уг судалгаанд

ажиглагдсанаар мэдээлэл авах явцад +18 зарын сурталчилгаанд ихэд байсныг хэлэх нь

зүйтэй. Эдгээр нь хандагчдаас үл шалтгаалдаг юм.

Харилцан үйлдлийн онол. Хүний зан үйлд агуулагдаж буй ойлголтууд, утга

санаануудын нийгэмд үзүүлэх нөлөө болон үр дагаврыг судалдаг. Бидний адилсал болон

өөрийгөө мэдрэх мэдрэмж нийгмийн харилцан үйлдлийн нөлөөгөөр хэлбэрждэг. Хэрэв

сөрөг үр дагаваргүйгээр, тухайлбал ямар нэг шийтгэлгүйгээр хүссэн үр дүндээ хүрвэл тэрхүү

үйлдэл дахин давтагдах магадлал ихэснэ. Үүгээр үзвэл Z утгыг илэрхийлэгчдийн хүсэл зорилго

биелж өөрийн бэлгийн дур хүслийг хангахад нь ямар нэгэн саад тотгор болоогүй бол тэрээр уг

үйлдлээ дахин давтана гэсэн үг. Тиймээс эрх зүйн зохицуулалтаар үүнд анхаарах хэрэгтэй

бичсэн. Юуны өмнө хүүхэд зан үйлийн загваруудыг сайн эсвэл муу хэмээн ялгаж дуурайдаггүй.

Ялангуяа тэдний анхаарал татсан зан үйлийг шууд даган дуурайдаг тул хэрэв хор хөнөөл

учирвал энд сайт эзэмшигчийн ч буруу бий. Социологичдийн зорилго бол хохирсны дараа

хамгаалах биш хамгаалахын тулд хамгаалах байдаг.

А. Хишигтөгс