31
Системийн реле хамгаалалт

Реле хамгаалалт

Embed Size (px)

DESCRIPTION

Реле хамгаалалт гэж юу вэ? Хүчдэлийн реле Завсрын реле Хугацааны барилтгүй завсрын реле Удаашруулсан үйлчлэлтэй тогтмол гүйдлийн завсрын реле Соронзон удирдлаган контакттай реле

Citation preview

Page 1: Реле хамгаалалт

Системийн реле хамгаалалт

Page 2: Реле хамгаалалт

Реле хамгаалалт гэж юу вэ?

Хүчдэлийн реле

Завсрын реле

• Хугацааны барилтгүй завсрын реле

• Удаашруулсан үйлчлэлтэй тогтмол

гүйдлийн завсрын реле

• Соронзон удирдлаган контакттай реле

Агуулга

Page 3: Реле хамгаалалт

Реле ???

1. Реле хамгаалалт гэж юу вэ?

Page 4: Реле хамгаалалт

Реле хамгаалалт нь тодорхой схемээр холбогдсон реленүүдээс бүрдэнэ.

Реле гэдэг үг нь Франц үгнээс гаралтай бөгөөд утгаараа монгол хэлнээ орчуулахад

1. Реле хамгаалалт гэж юу вэ?

Page 5: Реле хамгаалалт

Релег ажиллах зарчмаар нь:• механик• цахилгаан механик• цахилгаан соронзон индукцийн• хагас дамжуулагч• микропроцессорын гэх мэтээр хувааж болно.

1. Реле хамгаалалт гэж юу вэ?

Page 6: Реле хамгаалалт

Тогтмол болон хувьсах гүйдэл, хүчдэлд ажилладаг асаалтын реле, хэмжүүрийн реле болон логик хэсгийн реленүүдийг цахилгаан-соронзон зарчим дээр тулгуурлан хийж ашиглаж байна.

1. Реле хамгаалалт гэж юу вэ?

Page 7: Реле хамгаалалт

1. Реле хамгаалалт гэж юу вэ?

Системийн реле хамгаалалт

Хүний бие организм

Цахилгаан эрчим хүчний системийн реле хамгаалалт, автоматикийг хүний биетэй харьцуулбал ...

Page 8: Реле хамгаалалт

1. Реле хамгаалалт гэж юу вэ?

Cистемийн гэмтэл гэж юу вэ?

Page 9: Реле хамгаалалт

таслуур тасарснаар

реле хамгаалалт

мэдрэх

таслуурт таслах команд

өгнө

Асуудлыг тодорхойлох

гэмтсэн хэсэг системээс

тусгаарлагдана

Богино залгаа болоход гүйдэл эрс ихсэж, хүчдэл огцом буурдаг.

1. Реле хамгаалалт гэж юу вэ?

Page 10: Реле хамгаалалт

Реле хамгаалалтын

систем

Хамгаалалтын систем Дохиоллын систем

1. Реле хамгаалалт гэж юу вэ?

Page 11: Реле хамгаалалт

Хамгаалалтын систем

Гэмтсэн тоног төхөөрөмжийг системийн бусад хэсгээс автоматаар таслан тусгаарлаж эрчим хүчний системийн тоног төхөөрөмжүүдийн хэвийн найдвартай үйл ажиллагааг хангахад чиглэгдэнэ

1. Реле хамгаалалт гэж юу вэ?

Page 12: Реле хамгаалалт

Дохиоллын систем

Эрчим хүчний системийн тоног төхөөрөмжүүдийн хэвийн ажиллагаа алдагдаж болзошгүй байдалд шилжсэн үед шуурхай ажиллагааны ажилтан нарт тоног төхөөрөмжийн талаар урьдчилан мэдээлэх, дохио өгөх, гэмтэл цаашид даамжрах тохиолдолд реле хамгаалалтын сисмемд хандах үүргийг гүйцэтгэнэ.

1. Реле хамгаалалт гэж юу вэ?

Page 13: Реле хамгаалалт

Сүлжээний Uc хүчдэлд шууд буюу хүчдэлийн трансформаторыг дайруулан релений ороомгийг залгахад түүний цахилгаан соронзон момент M3=K*U гэж тодорхойлогддог ба үүнийг хүчдэлийн реле гэнэ.

2.Хүчдэлийн реле

Page 14: Реле хамгаалалт

ЭН-520 ба РН-50 маягийн хүчдэлийн релений бүтэц нь гүйдлийн релений бүтэцтэй яг ижил байдаг. Зөвхөн ороомгийн ороодсын тоо,хөндлөн огтлолын талбайгаараа ялгаатай. Гүйдлийн релений ороомгийн ороодсын тоо бага, хөндлөн огтлолын талбай нь их байхад хүчдэлийн релений ороомгийн ороодсын тоо их, хөндөн огтлолын талбай нь бага байна.

2.Хүчдэлийн реле

Page 15: Реле хамгаалалт

Хувьсах хүчдэлийн РН-53 ба РН-54 төрлийн реленүүд нь РТ-40 төрлийн релетэй адил бүтэцтэй. Релений ороомогийн чичирхийллийг багасгахын тулд ороомгийг тэжээх хүчдэлийг шулуутгаж өгдөг. Хүчдэлийн релений ороомог нь ихээхэн хэмжээний бодит эсэргүүцэлтэй.

2.Хүчдэлийн реле

Page 16: Реле хамгаалалт

Хүчдэлийн ихсэлтийн реле РН-53 нь Кб >0.8, хүчдэлийн бууралтын реле РН-54 Кб <1.25 Релений хүчдэлийн тавилыг тохируулахдаа эсрэг үйлчлэгч пүршний хүчийг өөрчлөх замаар тохируулахаас гадна хоёр нэмэлт эсэргүүцлийг релений ороомогт холбох, нэг бол нэгийг нь холбохоор хийгдсэн байх бөгөөд энэ нь релений ажиллах хүчдэлийн тавилын хуваарийг 2 дахин өөрчлөх бололцоог олгоно. Уг төрлийн релений буцах коэффициент, контактын ажиллах горим нь РТ-40 төрлийн релетэй адил байна

2.Хүчдэлийн реле

Page 17: Реле хамгаалалт

Завсрын релег бие биенээсээ хамааралгүй хэд хэдэн хэлхээ буюу их гүйдэлтэй хэлхээг тасалж, залгахад зориулж хэрэглэдэг.

Энэ реле нь чадал ихтэй олон контактай бөгөөд туслах реленд хамаарагдана.

3.Завсрын реле

Page 18: Реле хамгаалалт

Залгах аргаар нь завсрын релег

цуваа залгасан зэрэгцээ залгасан реле

3.Завсрын реле

Page 19: Реле хамгаалалт

Релений зэрэгцээ залгах ороомгийн тэжээл үүсгэгчийн бүрэн хүчэн чадалд, релений хоёрдох ороомгийг ямар нэгэн тоног төхөөрөмж буюу таслуурын таслах ороомогтой цуваа холбодог.Түүнээс гадна өөрийн барилтын ороомогтой завсрын реле байдаг. Үндсэн ороомгийг тэжээл үүсгэгчийн хүчдэлтэй зэрэгцээ, харин барилтын ороомгийг удирдлагын хэлхээтэй цуваа холбодог. Энэ релег зэрэгцээ залгасан ороомогт нь түр зуурын импульс өгч байгаа хэлхээнд хэрэглэнэ.

3.Завсрын реле

Page 20: Реле хамгаалалт

Завсрын релений кондактын таслах чадал нь 50-200 Вт хязгаарт хэлбэлзэж байдаг.энэ релений ороомгийн хэрэглэх чадал 3-6Вт, ажиллах хугацаа нь 0.01-0.1 с байдагЗавсрын релег логик үйлдийг гүйцэтгүүлэх, нэгэн зэрэг олон тооны сигналыг гарган авах (контактын үржүүлэгч), нэгэн зэрэг олон хэлхээг салгах, залгах, зарим тохиолдолд релен давтагч хэмээн нэрлэдэг бөгөөд их хэмжээний гүйдэлтэй хэлхээг залгах, салгахад өргөн хэрэглэдэг.

3.Завсрын реле

Page 21: Реле хамгаалалт

Завсрын релег үйлдвэрлэхдээ хугацаа барих зориулалттай нэмэлт ороомогтойгоор үйлдвэрлэдэг бөгөөд жишээ нь : хугацаа барих зориулалтай ороомог (KL.1)-ийг зэрэгцээ холбож, түүнийг контакт (KL.1)-ийг удирдах хэлхээнд цуваагаар холбож болно. Ийм релений хувьд богино хугацааны импульс үйлчэх тохиолдолд реле KL.1 релений якорь нь татаатай хэвээрэй байх ба тэр хугацаан нь удирдах хэлхээнд цуваа холбоотой контакт KL1 нь таслалт бүрэн дуусах хугацаанд залгаатай хэвээрээ байх болно.

3.Завсрын реле

Page 22: Реле хамгаалалт

Релений контактуудын нэвтрүүлэх чадвар нь РХ-ын хэлхээний таслах, залгах үйл ажиллагаанд хүрэлцэхүйц, тухайлбал таслуурын удирдах хэлхээний гүйдлийг бүрэн даахуйц байх хэрэгтэй.Релений ороомгийг зэрэгцээ холбох үед түүний хэрэглэх чадал нь 6Вт-аас хэтрэхгүй байх шаардлагатай бөгөөд учир нь уг хэлхээ нь залгах, салгах үүрэг бүхий бага чадлын контакттай байна. Харин релений ороомгийг цуваагаар холбох үед релений хэрэглэх чадлийг тодорхойлохдоо шуурхай ажиллагааны байнгын тэжээлийн хүчдэлээс уг релений ороомог дээр унах хүчдэлийн уналтын хэмжээ нь 8-10% -аас хэтрэхгүй байхаар сонгон авдаг.

3.Завсрын реле

Page 23: Реле хамгаалалт

Завсрын реле нь зөвхөн хэвийн хүчдэлд л ажиллах ёстой биш бөгөөд ашиглалтын үеийн нөхцлийг тооцсон тохиолдолд хэвийн хүчдэл Ux –ээс буурах үед тогтмол хүчдэлийн релений хувьд 0,85Ux байхад найдвартай ажилладаг байна.

3.Завсрын реле

Page 24: Реле хамгаалалт

Шуурхай ажиллагааны тогтмол байнгын гүйдлийн тэжээлтэй РХ-ийн хэлхээнд ашиглагддаг РП-23 төрлийн завсрын релений ажиллагаа:Ороомог зүрхэвчтэй цахилгаан соронзон (1) , ороомог 2 якорь 3 сүүл хэсэг 4 үл хөдлөх контакт 5 хөдлөх контактын систем 6 буцах пүрш 7 тулгуур 8 тохируулгын хавтан 9 тэй байх бөгөөд эдгээр элементүүд нь суурь 10 дээр бэхлэгдэх бөгөөд гадна бүрхүүл 11-ээр гаднын нөлөөллөөс хамгаалагдана. Харин уг релений хөдлөх хэсгийн чичирхийллийг багасгахын тулд түүний цахилгаан-соронзон зүрхэвчинд богино холбогдсон ороомог хийж өгдөг. Реле нь таван контакттай бөгөөд тэдгээрийг янз бүрийн зорилгоор ашиглахад хэрэглэнэ. Релений ажиллах хугацаа нь ойролцоогоор 0.06с. Тогтмол гүйдлийн завсрын релений ажиллах хүчдэл нь 24, 48, 110, ба 220В, харин хувьсах гүйдлийн релений ажиллах хүчдэл нь 100, 127 ба 220 В байдаг.

Хугацааны барилтгүй завсрын реле

< Enter Transition Line >

Page 25: Реле хамгаалалт

Хугацааны барилтгүй завсрын реле

Page 26: Реле хамгаалалт

Энэ реле нь РХ-ын схемд ажиллах үүрэг (команд авсанаас хойш) гүйцэтгэхдээ контактууд нь тодорхой хугацааны хожигдолтойгоор залгагдах ба салгагдах, мөн реле буцахдаа (реле тэжээлгүй болж анхны байдалд орохдоо) контактууд нь тодорхой хугацааны дараа залгагдах ба салгагдах ажиллагаатай.

Удаашруулсан үйлчлэлтэй тогтмол гүйдлийн завсрын реле

Page 27: Реле хамгаалалт

Ажиллахдаа 0,07-0,11с хугацаанд удаашран ажилладаг РП-251 төрлийн завсрын реле нь амьдрал практикт ихээхэн тархсан реле юм. Ажиллахдаа удаашралттай ажилладаг ба хугацаа нь 0,25с хүртэл байх бөгөөд ийм релений төрөл нь РП18-1, буцахдаа удаашралтай ажилладаг РП18-2 РП18-5 төрлийн реленүүд байдаг ба хугацааны удаашруулалтыг хагас дамжуулагч элементийн тусламжтай тусгай зориулалтын схем хэрэглэж, түүний гаралт дээр завсрын релений ороомог холбогдсон байдаг.

Page 28: Реле хамгаалалт

Соронзон удирдлагатай битүүмжлэгдсэн хийцтэй завсрын релег геркон хэмээн нэрлэдэг.

Соронзон удирдлаган контакттай реле.

Page 29: Реле хамгаалалт

Контактын систем буюу хөдлөх якорь, контактын үүргийг удирдлагын хэлхээгээр гүйх гүйдэл болон түүний эсрэг үйлчлэгч пүршний тусламжтайгаар гүйцэтгэнэ. Ороомог 1 нь ган соронзон зүрхэвчгүй бөгөөд уг ороомгоор гүйдэл гүйсний улмаас соронзон урсгалыг бий болгож контактууд залгагдах болно. Ороомог дотор түүний соронзон орон үүсэх бөгөөд энэ нөлөөллөөр соронзон удирдлагатай контакт 2 нь залгагдна. Соронзон удирдлагатай контакт нь цахилгаан болон соронзон нэвтрүүлэх чадвар, уян чанар сайнтай ферромагнит материалаар хийгдсэн хавтгай хэлбэрийн уян ялтас байна.

Соронзон удирдлаган контакттай реле.

Page 30: Реле хамгаалалт

РХ-ын системд РПГ-2, РПГ-5 төрлийн герконуудыг өргөн хэрэглэгдэг. РПГ-2 төрлийн геркон нь залгагдах контакттай бөгөөд 24 В хүртлэх хүчдэлтэй, 0,15 А хүртэл гүйдэлтэй хэлхээнд РПГ-5 төрлийн геркон нь нэг ба хоёр залгагдах контакттай байдаг бөгөөд 220 В хүчдэлтэй 0,03А хүртлэх гүйдэлтэй хэлхээнд хэрэглэгдэнэ.

Соронзон удирдлаган контакттай реле.

Page 31: Реле хамгаалалт

Анхаарал тавьсанд баярлалаа~