25
СУИС-ын Соёлын Сургууль Сэдэв: Номын сангуудын электрон каталогт шилжиж буй байдал. Шалгасан:....................................... ............................................/ Хайдав/ Гүйцэтгэсэн:.................................... .........................../230 Нандагмаа/ 1

номын сангуудын электрон каталогт шилжиж буй байдал

Embed Size (px)

Citation preview

Page 1: номын сангуудын электрон каталогт шилжиж буй байдал

СУИС-ын Соёлын Сургууль

Сэдэв: Номын сангуудын электрон каталогт шилжиж буй байдал.

Шалгасан:.................................................................................../Хайдав/

Гүйцэтгэсэн:.............................................................../230 Нандагмаа/

Улаанбаатар хот

2011 он

1

Page 2: номын сангуудын электрон каталогт шилжиж буй байдал

Оршил

Мэдээллийн зуун хэмээн нэрлэгдэх 21р зуунд “Номын сангийн салбар” – ын нийгэмд эзлэх

байр суурь өдөр ирэх тусам үнэ цэнээ олж байгаа билээ. Мэдээлэл нь бид бүхний дассан

уламжлалт ном, хэвлэлийн хэлбэрээс хальж тоон, электрон бичлэгтэй, тоо хэмжээ эргэлтийн хувьд

хязгааргүй болжээ. Үүнд юун түрүүн орчин үеийн компьютер, харилцаа холбооны техник асар их

нөлөөлсөн нь ойлгомжтой. Энэ нь нэг талаас хүн төрөлхтөний орчин үеийн хөгжлийн бодит

шаардлага, хэрэгцээ нөгөө талаас техник технологийн эрчимтэй хөгжил нь өнөөгийн мэдээллийн

хэрэглээг ийнхүү цоо шинэ түвшинд гаргасан байна. Мэдээлэл нь өнөөдөр хөгжлийн чухал хэсэг

болсоноор түүнийг дамжуулах, харилцан түгээх зэрэг шаардлагаас хамааран бие даасан технологи

болтлоо хөгжөөд байна. Мэдээллийн хурдан өсөлт, мэдээллийг хүргэх аргад хүчтэй нөлөөлж

байгаа мэдээллийн технологийн салбарын өөрчлөлт нь номын сангийн үйлчилгээнд чухал нөлөө

үзүүлж байна. Номын сангууд нь мэдээлэл, холбооны технологийн хөгжлийн үр дүнд шинээр

нээгдэж буй боломжуудыг хүлээн зөвшөөрч ашиглах ёстой бөгөөд тэд мэдээллийн ертөнцийн

электрон цонх нь болох бололцоотой юм. Үүнээс үүдэн уламжлалт номын сангийн дүр төрх эрс

өөрчлөгджээ. Аливаа бүхэн урьдныхаа хэв маягаас илүү хөгжиж цахим ертөнцийн үүд хаалга

нээгдэж байна. Номын сангийн хөгжил ч ялгаагүй электрон хэлбэрт шилжих анхны үйлдлээс хойш

ихээхэн хугацаа өнгөрөөд байна. Энд электрон хэлбэр гэдэг нь олон утга санааг илэрхийлнэ. Жн:

ганц ч цаасан материалгүй электрон номын сан, эрэлт ихтэй номнуудаа электрон хэлбэрт

шилжүүлсэн хагас электрон номын сан, мөн бүх ном болон хэвлэлийн материалууд нь цаасан

хэлбэртэй боловч тэднийг эмх цэгцтэй болгож байдаг каталог нь электрон хэлбэрээр оршдог

номын сан гэх мэт.

Хамгийн их хурдацтай хөгжиж байгаа номын сангийн салбар нь номын сангийн каталог

бөгөөд номын сангийн каталогийн хэлбэр нь номын жагсаалтаас эхлээд компьютерийн буюу

электрон каталог хүртэл хөгжлийн олон зуун жилийн замыг туулан иржээ. Электрон каталог нь

номын сангийн автоматжуулалтын дэд систем байдаг. Энэ нь цаасан каталогийг цахилгаан болон

электрон картын системд шилжүүлсэн үйл явц бөгөөд номын санд байгаа олон ном хэвлэл,

материалыг хурдан, хялбар хайж олох систем юм. Мэдээллийн арвин их нөөцийг ашиглахтай

уялдан мэдээллийг эрж хайх арга хэрэгслийг боловсронгуй болгох зайлшгүй шаардлага бий

болсон энэхүү хайлтын шинэ хэлбэр бол электрон каталог бөгөөд энэ нь номын сангийн

үйлчилгээг түргэн шуурхай, боловсронгуй болгож хэрэглэгчдийг хүссэн мэдээлэлээ олж авахад нь

томоохон хувьсал хийж чадсан юм. XXI зуунд номын санг хөгжүүлэх гол чиглэл нь электрон

номын санг байгуулах явдал гэж эрдэмтэн судлаачид үзэж байгаа юм.

2

Page 3: номын сангуудын электрон каталогт шилжиж буй байдал

Каталог гэж юу вэ?

Каталог гэдэг нь “ catalogos “ буюу жагсаалт, цэс гэсэн грек үгнээс гаралтай бөгөөд номын

сангийн каталог гэдэг нь тухайн номын сангийн фондонд байгаа мэдээллийн нөөцийг хэрэглэгчдэд

мэдээлэх үүрэг бүхий бүртгэлийг хэлнэ. Номын сангийн каталогийн хэлбэр нь номын жагсаалтаас

эхлээд компьютерийн каталог ( электрон) хүртэл хөгжлийн олон зууны замыг туулан ирсэний

хамгийн анхны хэлбэр нь дэвтэр, жагсаалт бөгөөд хамгийн эртний манай эрин хүрсэн каталог нь

МЭӨ 2000 онд ( самбар дээр ) бичигдсэн номын жагсаалт юм. Энд 60 номын нэрийг багтаасан

бөгөөд тэр үеийн номнууд нь нэргүй байсан учраас жагсаалтанд номын эхний мөрийг бичиж

байсан байна. Орчин үед каталогийн хэлбэрийг картын, ном хэлбэрийн, микро тээгч дээрх,

машинаар унших хэлбэрийн гэсэн 4 төрөлд хуваан авч үздэг. Үүнээс картын хэлбэр нь олон зуун

жилийн турш номын сангийн хэрэгцээг хангаж ирсэн бөгөөд энэ хэлбэр нь каталогийн бүтцийг

эвдэлгүйгээр шинэ бичлэгийг каталогт тусгах бололцоо олгодгоороо онцлогтой. 1876 онд М. Дьюи

каталогийн картын хэмжээг 12,5 * 75 мм хэмээн тогтоосон байна. Энэ картыг дэлхий дахинаа

стандартын карт гэж хүлээн зөвшөөрчээ.

Харин электрон каталогийн тухайд гэвэл энэхүү каталог нь Online горимоор ажилладаг,

машинаар унших хэлбэрийн номын сангийн каталог юм. Гадаадын номын сангуудад үүнийг OPAC

( Online public catalog ) гэж нэрлэдэг. Электрон каталог нь бүх төрлийн каталогийн үүргийг

гүйцэтгэхүйц каталог гэж хэлж болно. Электрон каталог терминалын тусламжтайгаар ажиллана.

Зохих программыг эзэмшсэн хэрэглэгч ( уншигч, номзүйч ) өгөгдлийн баазад орж электрон

каталогт холбогдсон өгөгдлийн банк, мөн интернетээр дамжуулан алсын банкийг ашиглаж болно.

Электрон каталог нь уншигчдад үйлчлэх, фондын ашиглалтын бүртгэлийг хөтлөх төрөл

бүрийн статистик судалгаа гаргах зэргийн үндэс болж болно. Хэрэглэгч дэлгэцэн дээр menu –г

гаргаж, эрлийг тодорхой шинж тэмдгээр “ ба “, “ буюу “ гэх зэрэг командыг ашиглаж явуулна.

Хэрэглэгчийн командаар эрлийн материалыг үсэг дарааллаар ( зохиогчын, номын нэрийн зүйл

сэдвээр ) эсрэг он дарааллаар, төрөл ангиар эмхлүүлж болно. Мөн лавлагааны туслах чанарын, янз

бүрийн нэмэлт файлууд тухайлбал ангилалын таблиц зүйлчилсэн нэрийн жагсаалт болон бусад

эрлийн арга хэрэгсэл болон зохиогч эмхэтгэгч, хэвлэлд оролцсон бусад хүмүүсийн тухай,

байгууллагын тухай мэдээлэл байж болно.

3

Page 4: номын сангуудын электрон каталогт шилжиж буй байдал

Ном ажиллах автоматчилсан горимд шилжихээс өмнө байсан фондын бүтэц, агуулгын

талаарх мэдээллийг электрон каталогт оруулах асуудал чухал байдаг. Энэ нь номын сангийн

каталогийн хэлбэрийг 1- ээс нөгөөд шилжүүлэх тухайлбал картын хэлбэрийг микро тээгч рүү ном

хэлбэрийн хэлбэр рүү эсвэл машинаар унших хэлбэр рүү шилжүүлэх явдал юм. Үүнийг янз

бүрийн арга замаар хийж болох бөгөөд каталогийн картны зургийг авч эсвэл скайнердаж

машинаар унших хэлбэрт оруулж болно. Ингэснээр эрлийн элемент болон тодорхойлолтуудыг

групплэх, арга хэвээр үлдэж харин олшруулах, каталогт орох арга замыг өргөжүүлэх боломж

нээгдэнэ. Номзүйн тодорхойлолтын элементүүдийг компьютерт гараар оруулж машинаар унших

каталог бий болгох нь илүү үр дүнтэй боловч үнэтэй, ажил ихтэй юм. Энгийн каталогийг электрон

каталогт шилжүүлэх асуудал нь өнөөдөр дэлхийн олон орны номын сангийн өмнө тулгамдаж буй

чухал асуудал юм. Энэ асуудлыг олон улсын болон үндэсний хурал, зөвлөлгөөн, семинараар

хэлэлцэж, зохих шийдвэр, чиглэлийг гаргаж ажиллаж байна.

Каталогийн бүтэц, байршил, бүрэлдэхүүн, агуулга, ашиглах дүрэм, журмын талаар

мэдээллийг дэлгэрүүлэх нь номын сангийн үйл ажиллагааны нэг чиглэл юм. Энэ зорилтыг юуны

өмнө мэдээллийн үзүүлэн таниулах аргын тусламжтайгаар мөн хэвлэлийн хэлбэр болох

танилцуулга, таниулах хуудас гаргах замаар шийдвэрлэдэг. Электрон каталогтой номын сангууд

интернэттэй бол хэрэглэгчдийг сургах асуудал гарч ирэх бөгөөд гадаад орнуудын туршлагаас

үзэхэд номын сангууд хэрэглэгчдийн дунд сургалт явуулан, шалгалт авсаны дараа уншигчийн

үнэмлэх дээр нь тусгай тэмдэг тавьж өгдөг байна. Энэ нь бие дааж компьютерийг ашиглах эрхийг

олгодог байна. Томоохон номын сангуудад каталогийн дэргэд жижүүрийн номзүйч ажиллаж,

уншигчдад зөвлөгөө өгдөг.

Электрон каталог нь Монголд:

Шинжлэх ухаан, технологийн хөгжлийг дагаад 1990- ээд оны эхэн үеэс номын сангуудад

компьютер нэвтэрсэнээр электрон каталог зохион байгуулах эх үндэс тавигдсан. Монголын номын

сангууд CDS, ICS программыг нэвтрүүлж эхэлсэн. CDS, ICS программ нь Монголын номын

хэрэгцээ шаардлагад бүрэн нийцэхгүй байсан тул номын сангууд өөр өөрсдийн программ хангамж

зохиох, бэлэн программ худалдан авах ажил эхэлсэн. Жишээ нь: L-soft, be4u, Alisa for windows гэх

мэт.

4

Page 5: номын сангуудын электрон каталогт шилжиж буй байдал

Монголд “Улсын төв номын сан”, “Улаанбаатар хотын төв номын сан”, “ШУТИС”,

МТҮПарк, ХААИС, МУҮИС, АУИС-ийн номын сангууд зэрэг 100 гаруй номын санд

автоматжуулалтын программ хангамжийг сонгон авч ажиллаж байна. Эдгээр номын сангуудад

ALICE, CDS/ISIS, LIB4U, L-Soft зэрэг программ хангамжийг ашиглаж байна. Интернэтийн

сүлжээнд холбогдсон номын сангийн тоо цөөн, интернетэд холбогдсон номын сангууд нь МННХ,

Эрдэмтэн төсөл, Азийн хөгжлийн боловсролын салбарыг хөгжүүлэх хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр

мэдээлэлд хандаж байна. Мөн ШУА-ийн хүрээлэнгүүд, ШУТҮПарк, УТНС ШУТИС, МУҮИС-ийн

зэрэг 20-иод номын сангууд EBSCO мэдээллийн санг өргөнөөр ашиглаж байна.

“ Улаанбаатар хотын төв номын сан “ –нь CanadalDRC- ийн санхүүжилт, Датаком ХХК-

ийн дэмжлэгтэйгээр “ Номын сангийн Интернет холболт” төслийг 1999 оны 4-р сараас эхлэн

хэрэгжүүлсэн бөгөөд төслийн үр дүнд номын сангийн электрон каталогоос Интернет сүлжээгээр

дамжин ном хайх боломжтой болсон. Одоогоор орос, монгол, англи хэл дээрх 25000 гаруй номын

дэлгэрэнгүй мэдээлэлтэй электрон каталогийг үүсгэж, номын сангийн дотоод сүлжээнд

компьютерээр ном хайж олох үйлчилгээг ажиллуулж байна.

Мэдээллийн хэрэгцээ өсөн нэмэгдэж буй өнөө үед номын сангуудыг тухайн нутаг дэвсгэр

дээрх хүн амыг төрөл бүрийн мэдээллээр хангаж, мэдээллийн төв чиглэлээр хөгжүүлэх бодлого

хурцаар тавигдаж байна. Энэ асуудалд БСШУЯ тодорхой бодлогын хүрээнд номын сангуудын

өнөөгийн үйл ажиллагааны түвшинд үнэлэлт, дүгнэлт хийх, төрөл бүрийн сургалт, семинар зохион

явуулж, номын санг автоматжуулах, номын сангийн фондонд баяжилт хийхэд ихэд анхаарч

ажиллаж иржээ.

Тухайлбал:2001-2002 онд номын сангуудын үйлчилгээг автоматжуулах, мэдээллийн

нэгдсэн сүлжээнд холбох, материаллаг баазыг нэмэгдүүлэх зорилгоор Азийн хөгжлийн банкнаас

хэрэгжүүлж байгаа төслийн хүрээнд номын фондын баяжилт хийх, CDS/ISIS программыг

нэвтрүүлэх, дохиолол, хяналтын систем суурилуулах, төрөл бүрийн сургалт, семинарыг зохион

явуулсан байна. Өнөөдөр манай улсын хэмжээнд номын санг автоматжуулах ажил эхлэл төдий

байгаа бөгөөд төвийн цөөн хэдэн номын сангуудад нэвтрүүлж тодорхой туршлага хуримтлуулжээ.

Тухайлбал: Д. Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын төв номын сан, МУҮНСан, ШУТИС-

ийн номын сан, ЭМШУИС-ийн номын сан, МТҮП-ын номын сангууд автоматжуулалтын

программыг ашиглан фондын ном хэвлэлийг электрон каталогт оруулж, уншигчдаа бүртгэн номын

сангийн үйлчилгээний хүрээг өргөжүүлэх ажлыг зохион байгуулж байна.

5

Page 6: номын сангуудын электрон каталогт шилжиж буй байдал

Монгол улсад интернэтэд холбогдсон номын сангууд цөөн бөгөөд каталогоо интернэтэд

байрлуулсан номын сан бол МУҮНСАН Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын төв

номын сан, ЭМШУИС-ийн номын сан зэрэг болно.

Электрон каталогийн бичлэгийг хэрэглэх талаар олон улсын болон үндэсний заавар дүрэм

бас практикаар тодорхойлогддог. Үүнд: 1. Албан ёсны буюу заавал байх бөгөөд түүнийг -001-

бичлэгийн ижилсгүүр -100- нэгдсэн боловсруулалтын өгөгдлүүд -2- гарчиг -801- бичлэг зохиох эх

сурвалж гэхчилэн албан ёсны талбайг кодолдог байна. Талбайн болон дэд талбайг мөрдөх журам,

талбай, дэд талбайн давталт, нөхөгч тэмдэгт (символ, заполнитель) болон удирдах үүрэг нь тус

тусын журмаар явагдана. Электрон каталогийн олон улсын нийтээр зөвшөөрөгдсөн бичлэг,

формат стандартын журмаас гадна улс үндэстнүүдийн зарим онцлогийг тусгасан үндэсний

стандартыг боловсруулж батлан хэрэглэх шаардлагатай юм. Манай улсын хувьд MARC,

UNIMARC –ийн журмыг нэвтрүүлэхийн хамт өөрийн улсын үндэсний стандартыг боловсруулах

ёстой болжээ.

Энгийн номын сангаас электрон номын санд шилжих анхны “өртөө” нь электрон

каталогтой болох ажил билээ. Манай улсын нийт номын сангууд нь Европын буюу Оросын номын

сангуудын туршлагаар ББК ангилалаар хийсэн каталогтойгоор хорьдугаар зууныг үдсэн бөгөөд

одоо тэрхүү ББК ангилалаас ДДС ангилалд шилжих ажил өрнөж байна.

Хамгийн түгээмэл хэрэглэгдэж байгаа электон каталогууд:

Хараагүй хүмүүст зориулсан DAISY ярьдаг номын үйлчилгээ:

6

Page 7: номын сангуудын электрон каталогт шилжиж буй байдал

Хотын нийтийн төв номын сан нь Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоотой хамтран 2010

оны 5-р сараас эхлэн 1 жилийн хугацаатай "DAISY Ярьдаг номын төвийг байгуулах нь" төслийг

хэрэгжүүлж байна.

Төслийн тайлангууд:

- Монголын DAISY Мэдээ

- явцын зурган тайлан

- явцын үгэн тайлан

DAISY Тоон Ярьдаг Номын Төв Байгуулах

Төслийн Танилцуулга

Төслийн нэр: DAISY Тоон Ярьдаг Номын Төв Байгуулах

Хэрэгжүүлэгч байгууллага:“Д. Нацагдоржын Нэрэмжит Улаанбаатар Хотын Төв Номын Сан”

Төсөл хэрэгжих хугацаа: 2010/05/01-2011/05/01

Хэрэгцээ шаардлага:Өнөөгийн байдлаар Монгол улсад хотын төв номын сангийн дэргэдэх

хараагүй иргэдийн уншлагийн танхимаар дамжуулж номын сангийн үйлчилгээг хараагүй хүмүүст

хүргэж байна. Ингэхдээ CD-н дээр бичигдсэн энгийн ярьдаг номыг хуурцаган дээр бичсэн ярьдаг

ном болон брайл буюу хараагүй хүний тэмтрэх бичгээр хэвлэсэн ном зэргээр үйлчилж байгаа

боловч жирийн уншигч нартай ижил төвшинд мэдээллийг хүлээн авах боломжгүй бөгөөд ном

уншиж мэдээлэл авахдаа удаан, хоцрогдолтой, хязгаардмал байна.

Тухайлбал: Одоо байгаа ярьдаг ном бол энгийн CD-н дээр mp3 хэлбэрээр бичгдсэн бөгөөд энэ нь

номыг хэсэг хэсгээр, хуудас хуудсаар, гарчиг гарчигаар хэрэгтэй хэсгээр тэмдэглэх зэргээр унших

боломжгүй бөгөөд зөвхөн энгийн дуу сонсож байгаатай адилхан ярьдаг номноос мэдээллээ олж авч

байна.

Энэ байдлыг олж харан Д. Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын Төв номын сангаас 

DAISY стандартыг Монголд шинээр нэвтрүүлэх замаар нэг талаас номын санд шинэлэг үйлчилгээ

нээх, нөгөө талаас мэдээллийн технологийн хэрэглэгээгээр дамжуулан хараагүй хүмүүсийн

амьдралыг сайжруулах зорилго бүхий  “DAISY тоон номын төвийг байгуулах” төслийг бичиж Билл

болон Меланда Гейтсийн сангаас санхүүжүүлэн eIFL.net олон улсын байгууллагаас хэрэгжүүлэх 

“Нийтийн номын сангийн шинэчлэл” төслийн уралдаанд  оролцсон нь шалгарсан байна. Энэ

төслийн уралдаанд 49 орны 324 төсөл ирснээс 12 төслийг шалгаруулсан ба эдгээр төслүүд  2010

оны 05-р сарын 1-с 2011 оны 04 сарын 30 хүртэл 1 жилийн хугацаатай хэрэгжих юм.

Төслийн зорилго:

7

Page 8: номын сангуудын электрон каталогт шилжиж буй байдал

Хараагүй хүмүүст аливаа хэвлэл мэдээллийн эрх сурвалжийг хэвлэмэл байдалаас DAISY

стандартаар тоон хэлбэрт хөрвүүлэн мэдээлэл хүлээн авах боломжтой болгох явдал юм .

DAISY гэж юу вэ?

D-гэдэг нь Digital

A-гэдэг нь Accessible

I-гэдэг нь Information

SY-гэдэг нь System гэсэн үг ба үүнийг орчуулбал: Мэдээллийг тоон хэлбэрээр хүлээн авах систем

гэсэн үг юм.

DAISY ном гэдэг нь Тоон ярьдаг ном гэсэн үг бөгөөд онцлог давуу тал нь хэвлэмэл номтой

адилхан байх ба энэ нь хэсэг хэсгээр, хуудас хуудсаар, гарчиг гарчигаар уншигдах боломжтой юм.

Тоон номноос харах, сонсох замаар текст буюу бичгийн, ярьдаг буюу аудио хэлбэрээр нэгэн зэрэг

мэдээллийг хүлээн авах боломжтой юм.

DAISY стандарт гэж юу вэ?

DAISY - стандарт нь дэлхий дахинд танигдсан техникийн стандарт бөгөөд хэвэлмэл ном бусад

материалыг шууд унших боломжгүй хөгжилийн бэрхшээлтэй иргэдэд, мэдээллийг тоон хэлбэрээр

хүлээн авахад зориулагдсан стандарт юм.

Төслийн зорилт

Энэ төслийн хүрээнд дараах зорилтуудыг хэрэгжүүлэнэ.

1.    DAISY-стандартыг Монголд шинээр нэвтрүүлэх.

2.    Хараагүй иргэдэд зориулсан Ярьдаг номын төвийг тоон номын төв болгон өөрчлөн байгуулах.

3.    Тоон номын төвийг DAISY ном уншигч  төхөөрөмж, DAISY ном бичигч  төхөөрөмжөөр тус

тус хангах.

4.    DAISY ярьдаг ном бичих бичлэгийн studio байгуулах.

5.    Тоон номын төвөөс Улаанбаатар хот болон 21 аймгийн харааны бэрхшээлтэй уншигч 

үйлчлүүлэгчдэд  DAISY стандартаар бичигдсэн ярьдаг номын үйлчилгээг хүргэх зэрэг болно.

Төслийн үр дүн ач холбогдол:

8

Page 9: номын сангуудын электрон каталогт шилжиж буй байдал

DAISY тоон номын төв байгуулах төсөл хэрэгжсэнээр дараах үр дүнд хүрнэ.

Тухайлбал:

1.     Монгол улсын хэмжээнд DAISY стандартаар ярьдаг номыг бичдэг DAISY studio байгуулах.

2.     Тус төвөөр үйлчүүлэгч нарт DAISY ном уншигч төхөөрөмж, DAISY хэлбэрээр ном бичигч

төхөөрөмжөөр тус тус үйлчилэх боломжтой болгох.

3.     Номын сангийн үйлчилгээнд дэлхийн стандартад нийцсэн DAISY ярьдаг номын фонд бий

болгох.

4.     DAISY номын сангийн үйлчилгээг хараагүй иргэдэд хүргэсэнээр хэвлэмэл ном болон бусад

мэдээлийн эх сурвалжийг тоон хэлбэрээр хүлээн авах жирийн хүмүүстэй адил төвшинд мэдээлэл

олж авах улмаар олж авсан мэдээллээ амьдрал ахуйдаа хэрэглэх, амьдралаа сайжруулах зэрэг ач

холбогдолтой юм.     

гол нь өөрийн хэрэгцээнд тохирсоныг л сонгох нь чухал.

CDS/ISIS програмын тухай ерөнхий ойлголт:

CDS/ISIS (computerized documentation servise / integrated set of information system) нь

тоон бус мэдээллийн санг зохион байгуулж удирдах зориулалттай програм хангамж юм. Энэ

програмаар хязгааргүй мэдээллийн сэн /бааз/ үүсгэх бөгөөд баазын бүтцийг хэрэглэгч өөрөө

тодорхойлох боломжтой байдаг түүнчлэн 1970 оны дунд үеэс мэдээлэл боловсруулахад ашигладаг

болсон.

9

Page 10: номын сангуудын электрон каталогт шилжиж буй байдал

1986 ондЮНЕСКО энэ програмыг өөрийн програм хангамж болгон авч номын сангийн

автоматжуулсан систем, сүлжээний үйл ажиллагаа нээлттэй байх шаардлагыг харгалзан хөгжиж

байгаа орнуудын номын санг дэмжих зорилгоор дэлхий нийтэд үнэ төлөргүйгээр тараах болсон

байна.

CDS/ISIS програмын онцлог давуу талууд:

- Хэрэглэгч баазад өөрт хэрэгтэй талбар, дэд талбарыг үүсгэх, засах, устгах, тухайн талбар

давтагдах эсэхийг тодорхойлох

- Өгөгдөл оруулах хүснэгтийг удирдах

- Мэдээллийг нэмэх, устгах, засах

- Хайлт хийх өргөн боломж

- Хэвлэх материалыг эрэмблэх

- Картан каталог хэвлэх

- ISO-2709 форматын дагуу мэдээлэл солилцох

- Нэмэлт програм хангамж ашиглан өөрийн боломжуудыг нэмэгдүүлэх

- Мэдээллийн хооронд холбоос үүсгэх

- Баазын мэдээллийг интрернэтээр үзэх

- Хэрэглэгчийн эрхэр ханддаг болгох

- Мэдээллийг нөөцлөх

- Хэвлэх форматын өргөн боломжуудтай

Номын сангийн автоматжуулалтын програм хангамж (system) гэхээр л манай ихэнх номын

санчдад CDS/ISIS, lib4U, KOHA, Alice for Windows зэрэг програмууд л бодогддог.

Ялангуяа жижиг номын сангуудын хувьд интернэтээс үнэ төлбөргүй програм татаж аваад хэрэглэх

боломж асар их байдаг байна.

10

Page 11: номын сангуудын электрон каталогт шилжиж буй байдал

Lib4U програмын тухай ерөнхий ойлголт:

Lib4U програмыг ашиглан нь электрон каталог болон электрон номын сан байгуулж болно.

Мөн Lib4U програмын зураасан кодын системийн тусламжтайгаар уламжлалт номын сангийнхаа

үйлчилгээ, шилжүүлэг, тооллого хийх үйл ажиллагааг автоматжуулж болно. Үүнээс гадна Lib4U

програм нь номын сантай холбоотой төрөл бүрийн диаграм, тайлан мэдээ гаргах гэх мэт өргөн

боломжтой.

Lib4U програм нь 2002, 2007, 2009 онуудад БСШУЯ-аас зарласан номын сангийн шилдэг

програм хангамж шалгаруулах уралдаан, тендрүүдэд түрүүлсэн.

Lib4U програм нь Монгол улсын нийслэл болон бүх аймгуудад байрлах Ерөнхий

боловсролын цогцолбор сургуулиуд, ШУТИС, МУИС, ХААИС, МУБИС, СЭЗДС, Их Засаг Их

Сургууль, Отгонтэнгэр Их Сургууль, Хүрээ Дээд Сургууль зэрэг төрийн болон хувийн хэвшлийн

их, дээд сургуулиуд, Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төвүүд, Аймгийн төвийн Нийтийн

номын сангууд, Нээлттэй Нийгэм Форум, Хууль Зүйн Үндэсний Төв, Хүний Эрхийн Үндэсний

Комисс, ИНЕГ, Хүүхдийн номын ордон зэрэг нийт 100 гаруй байгууллагуудын номын санд

хэрэглэгдэж байна.

Lib4U програмыг тасралтгүй сайжруулсаар ирсэн бөгөөд олон салбартай томоохон номын

сангуудад зориулсан Lib4U NET Version, жижиг номын сангуудад зориулсан Lib4U PC Version

гэсэн 2 чиглэлээр хөгжсөн.

Lib4U PC Version

11

Page 12: номын сангуудын электрон каталогт шилжиж буй байдал

Lib4U NET Version,

Lib4U програмын ерөнхий онцлогууд :

12

Page 13: номын сангуудын электрон каталогт шилжиж буй байдал

- Электрон номын сан байгуулан интернэт болон дотоод сүлжээндээ байрлуулж уншигчиддаа

ашиглуулах боломж олгоно.

- Электрон каталогт дотоод сүлжээ болон интернэтийн сүлжээгээр дамжуулан, нэмэлт програм

суулгалгүйгээр дурын веб броузер ашиглан төрөл бүрээр хайлт хийх боломжтой.

- Зураасан код бүхий уншигчийн үнэмлэхийг пластик карт болон цаасан дээр хэвлэх эсвэл

захиалгын файл гаргах боломжтой.

- Номын зураасан код, формуляр зэргийг хэвлэх боломжтой.

- Зураасан кодын тусламжтайгаар номын сангийн үйлчилгээ явуулах, номын тооллого,

шилжүүлэг хийх иж бүрэн системтэй.

- Номын сангийн удирдлагыг боловсронгуй болгоход шаардлагатай төрөл бүрийн диаграм,

тайлан мэдээ гаргадаг.

- Тайлан мэдээ, диаграм болон програмын бусад өгөдлийг Excel, HTML эсвэл зургийн файл

болгон экспорт хийж гаргах боломжтой. Мөн Word зэрэг бусад хэрэглээний програмд

өгөгдлийг хуулбарлан оруулах боломжтой.

- Олон улсын номын сангийн MARC21 стандарттай тохиромжтой.

- Номын сангийн "DDC", "ББК", "УДК" зэрэг ямарч ангиллыг хэрэглэж болно.

- Номын сангийн уламжлалт цаасан каталогийн картуудыг дахин бичилгүйгээр

“MNS5271:2003” стандартын дагуу програмаас шууд үүсгэн, хэвлэн гаргах боломжтой.

- Каталогын бүртгэл, нэг бүрчилсэн бүртгэл, нэгдсэн бүртгэл, өдөр тутмын бүртгэл зэрэг

номын сангийн стандарт бүртгэлүүд хөтлөгддөг.

- Ном тодорхойлоход хэрэглэгдэх хэл, улс, хот, хэвлэлийн газруудын лавлах системтэй.

- Уншигчдын бүртгэл тайлангийн системтэй ба уншигчдад Email бичих боломжтой.

- Дурын байдлаар тайлан мэдээ гаргах, хайлт хийхэд зориулагдсан хүчирхэг шүүлтүүр,

хайлтын системүүдээр бүрэн тоноглогдсон. Мөн програмын мэдээлэл харуулах хүснэгтүүд нь

их уян хатан бөгөөд номын санч өөрийн хүссэн байдлаар баганануудын аль нь харагдах,

харагдахгүй байхыг тохируулах, хүссэн талбараараа бүлэглэх, дурын талбараар хайлт хийх

гэх мэт өргөн боломжтой. 

- Програмын хэрэглэгчид тус тусдаа түлхүүр үг, мэдээлэлд хандах эрх хэмжээтэй бөгөөд

үүнийг зохицуулах боломжтой.

13

Page 14: номын сангуудын электрон каталогт шилжиж буй байдал

Koha программын талаархи мэдээлэл: Уг программыг ШУТИС-ийн ахлах мэргэжилтэн

Гантулга номын сангийн консерциум дээр сургалт явуулах эрх авч сургалт явуулсан. Энэ

программ нь монголд нэвтрүүлсэн 5 дахь программ юм. Энэ программ нь Шинэ Зелландаас

гаралтай. Koha программ уншигчийг бүртгэх, түгээлтийн тайланг шууд гаргадаг. Каталог, ном

зүйн мэдээллийг хайхад хялбарчилдаг. CDISIS, Алиса, LIB4U программуудад хөрвөх боломжтой.

Koha программыг монголын номын сангуудад нутагшуулах. Цогц үйлчилгээтэй ном олгох,

буцаалттай тайлан гаргах боломжтой. Та хэрвээ хүсвэл Koha программыг өөрчлөх боломжтой. Хэл

сонгох боломжтой орос, англи монгол гм. 10 сая хүртэл номны мэдээлэл оруулах багтаамжтай.

Бүрдүүлэлт:

- Зөвлөмжийн удирдлага

- Борлуулагчид захиалга өгөх үйл явц

- Төсөв, санхүүгийн удирдлага

- Хоцорсон зохиалгыг электрон шуудангаар захиалах

- Баримт /падан/ бүрдүүлэлт

- Шинээр нэмэгдсэн номыг талиурт байрлуулах

Каталогжуулалт:

- Easy to use MARC форматыг хялбар хэрэглэж болно.

- Конгрессийн номын сангаас мэдээлэл авах боломж

- Z39.50 стандарт

14

Page 15: номын сангуудын электрон каталогт шилжиж буй байдал

- Каталогт зориулсан үндсэн мэдээлэл /сонгож оруулахад ашиглагдана/

Үйлчлүүлэгч:

- Үйлчлүүлэгчийн төрөл

- Үндсэн болон бусад хаягэлектрон шуудан

- Зураг оруулах боломж

- Нууцлалэлектон каталогс зориулсан бүртгэл

Давуу тал:

- Мэдээ нийтлах

- Баркод, номын карт үүсгэхажил амралтын календар зохиох

- Олон хэрэглэгч импортлох

- Олон хэрэглэгч устгахзураг бөөнөөр нь оруулахданс болон тооллого

- RFID дэмжинэ

- Олон номын сан гийн удирдлага

- Хэрэглэгчийн хязгаарлалтгүй сая сая бичлэг оруулж болно

- Хувилбарыг сайжруул гэж шаардахгүй

- Олон улсын стандартыг дэмжих

15

Page 16: номын сангуудын электрон каталогт шилжиж буй байдал

Электрон номын сан:

    Монгол улсад мэдээлэл харилцаа холбоо технологийн хэрэглээ, хэрэгцээ өдөр ирэх тутам

нэмэгдэж байгаа өнөө vед бvх нийтэд нээлттэй электрон номын сан байгуулах нь өнөөдрийн хувьд

цоо шинэ, ирээдvйд асар их мэдээллийн сан бvхий номын сан болох эхлэлийг тавьж байгаа хэрэг

юм.

     Цахим Монгол хөтөлбөрийн хvрээнд айл бvр компьютертэй болж Интернэтийн vнэ хямдарч

байгаа нь орчин vеийн өндөр технологи айл бvрт нэвтрэн хvн бvр компьютер, Интернэтийн

хэрэглэгч болж хvссэн мэдээллээ цаг алдалгvй хvртэх боломжийг олгож байна.

     Яг энэ vед хэрэглэгчдийнхээ хэрэгцээ шаардлагыг vндэслэн дэлхийн стандартыг жишиг болгон

электрон номын санг байгуулан хэрэглэгч та бvхэндээ хvргэж байгаадаа бид туйлын баяртай

байна.

Цаашид илvv олон бvтээлээр та бvхэндээ бэлэг барих болно.

Та бvхний мэлмий тунгалаг, ухаан хурц байх болтугай.

   Номын тєрєл

  Аман зохиол

  Хvvхдийн зохиол

  Уран зохиол

  Шог хошин

  Тvvхэн

 

16

Page 17: номын сангуудын электрон каталогт шилжиж буй байдал

Дүгнэлт

Та бидний мэдэх эдгээр програмаас гадна өшөө олон програм байдаг бөгөөд өнөөгийн

байдлаар манай улсад хүлээн зөвшөөрөгдсөн хамгийн түгээмэл програм хангамжуудыг л товч

дурдсан билээ. Өөрийн номын сангийн онцлог давуу талд тулгуурлаад сонголтоо хийж,

хэрэгцээндээ тохирохыг сонгон авч ашиглах хэрэгтэй юм.

Өнөөдөр номын сангууд орон зай, хил хязгаараар тусгаарлагдсан хэлбэрээсээ өөрчлөгдөн

дэлхийн “нэгдмэл нэгээхэн” нийтийн номын сангийн хэлбэрт шилжиж, нээлттэй нийгмийн зарчим

болох мэдээллийг нээлттэй болгох, номын сангийн нөөцийг хамтран ашиглах шинэ түвшинд

хүрээд байна. Номын сан уламжлалт үйлчилгээний төрлүүдээс ангижирч төрөлжсөн болон

мэдээллийн идэвхитэй үйлчилгээ рүү шилжиж, ном, сэтгүүл зэрэг цаасан хэлбэрийн биш электрон

версийн (хувилбарын) объектоор мэдээллийг солилцдог болов. Тусгай өрөө тасалгаа эзэлдэг

номын фонд гэдэг ойлголт бүдгэрч хөгжлийн дээд шатанд ажилладаг номын сангуудад мэдээллийг

зөвхөн компьютерийн санах ойд болон лазерийн дискээр (CD-Compact disk) хадгалдаг болов.

Хөгжингүй орнуудад интернэтийг түшиглэсэн электрон номын сангуудыг ашиглаж мэдээлэл

солилцооны зах зээл өргөжиж байна. Монгол улсын номын сангийн автоматжуулалтын

туршлагаас дүгнэж үзэхэд автоматжуулалтын ажил эхлэл шатандаа төдийгүй уншигчдад үйлчлэх

үйлчилгээ бас хангалттай бус байгаа юм. Цаашид энэ ажлыг улам эрчимжүүлэх, CD мэдээллийн

баазыг өргөтгөх, интернэтээр онлайн горимд ажиллах суваг-цагийн тоог тууштай нэмэгдүүлэх

зэрэг зорилттой ажиллах шаардлагатай байна. Ер нь номын сангийн автоматжуулалтын эцсийн

зорилго бол цаг хэмнэх, үйлчилгээг хөнгөн шуурхай болгох, мэдээлэл эрэлт хайлтыг түргэсгэхэд

чиглэдэг. Мөн номын сангийн автоматжуулалтын чухал үзүүлэлт болсон каталогжуулах, картын

сан бүрдүүлэх ажил нь электрон каталогийг буй болгоогүй нөхцөлд бусад үйлчилгээ хаалттай

болох нь харагдаж байна. Монгол улсын номын сангуудад нэвтэрсэн каталог бүрдүүлэх арга барил

нь Улсын төв номын сангаас эхлэн дэлгэрсэн европын хэлбэр байсан бөгөөд түүнээс өмнө бол

монгол номын донтор гэдэг ном бүрийн баринтагны өнцөгт унжуулан оёж бэхэлсэн уул номын

тухай товч мэдээлэл ихэвчлэн сүм хийдийн номын сангуудад хэрэглэгдэж байсан. Хуучин

маягийн каталогжуулалт хэдийгээр олон жилийн урт замыг туулж баялаг туршлага хуримтлуулсан

боловч зарим талаар учир дутагдалтай байсан юм. Тэрхүү дутагдлыг электрон каталог бүрэн

арилгахаар барахгүй харьцуулшгүй их дэвшилттэй юм. Гар каталог, цаасан картын каталог бол

орон зай их эзэлж, гар хөдөлмөр нэлээн шаардсан, цаг хугацааны алдагдал ихтэй, үйлчилгээнд

хүндрэлтэй, эрэл хайгуулд их хугацаа шаардагддаг зэрэг олон сул талтай байсан. Харин электрон

каталог нэвтрүүлсэнээр дээр дурдсан дутагдлууд бараг бүрэн арилсан гэж хэлж болохоор байна.

17

Page 18: номын сангуудын электрон каталогт шилжиж буй байдал

Номзүй

1. Цэцэгмаа С. Номын сангийн ангилал, каталог. УБ., 2003- 64х.

2. Цагаач Н. Эрдмийн сувд. УБ., 2008- 352х.

3. Оюунгэрэл З. Номын сан-мэдээллийн автоматжуулалт. УБ., 2007- 50х.

4. http://www.google.com

18

Page 19: номын сангуудын электрон каталогт шилжиж буй байдал

Гарчиг

Оршил ...............................................................2

Үндсэн агуулга:

Каталог гэж юу вэ? ..........................................................................................3-4

Монголд электрон каталог хэзээнээс хэрэглэгдэж ирсэн бэ? .....................4-6

Монголд түгээмэл хэрэглэгдэж байгаа электрон каталогууд......................6-16

Дүгнэлт.............................................................17

Ном зүй.............................................................18

Гарчиг................................................................19

19