Biochemistry l5

Preview:

Citation preview

Өөх тосны хэрэглээ

Өөх тос бол хүний биед шаардлагатай энергийн ихэнхийг хангаж өгдөг байна.  Өөх тос нь өөрөө амин чухал хэрэгцээтэй тосны хүчлүүд, тосонд уусдаг амин дэмүүдийг агуулсан байдаг.

 Жинхэнэ өөх тос нь химийн талаасаа Глицерин ба тосны хүчлүүдээс бүтдэг. 

Бидний хүнсэнд хэрэглэдэг тос нь ихэнхдээ дараах тосны хүчлүүдээс бүрдэнэ.

Ханасан тосны хүчил - Ханаагүй тосны хүчил - Ханаагүй давхар тосон хүчил

Тосон хүчил нь цусан дах тосны түвшин, мөн цусны эргэлтийн өвчлөлтийг бууруулах зэрэгт өндөр үүрэг гүйцэтгэдэг.

Нийт  тосны хэрэгцээний дийлэнхийг ихэнхдээ ханасан тосны хүчил байдаг ба үүнийг аль болох ханаагүй тосны хүчлүүдээр орлуулж хэрэглэх нь тохиромжтой байдаг.  

Амьтны гаралтай тос нь дийлэнх нь ханасан тосны хүчил байдаг. Ургамлын тос нь ханасан давхар тосны хүчил илүү их агуулсан байдаг.

Иймээс дагалдан бодис холестрин нь ургамлын тосонд дөнгөж  мэдэгдэх төдий бага байдаг.

Иймээс ургамлын болон амьтны гаралтай тосыг тодорхой заагтай зөв харьцаагаар хэрэглэх нь тохиромжтой. Зөвхөн илчлэгийн хэрэгцээний 25% /хүнд ажил хийж байгаа үед 35%/ хүртэл  тосыг хэрэглэж болно.

 Тосны хэрэглэх хэмжээ Өдөрт 80г-аас илүү, эсвэл биеийн жингийн 1кг бүрд

байхаар тосыг хэрэглэх нь зүйтэй. Тосыг хэтрүүлэн хэрэглэх нь илүүдэл жинтэй болгох

ба энэ нь цусны даралт ихэсгэх, судасны хатуурал, зүрхний шигдээс зэрэг өвчин  тусах магадлалыг ихэсгэдэг.

Тосыг хязгаарлахдаа аль болох бага тос хэрэглэх эсвэл бүүр тосгүй чанах арга хэрэглэж хоолоо бэлтгэх, мөн хагас тослог хүнс хэрэглэх хэрэгтэй..

Витамин - аминдэм ангилалусанд уусдаг витаминууд

тосонд уусдаг витаминууд

АМИН ДЭМ БА ВИТАМИН

АМИН ДЭМ-ВИТАМИН

Амин дэм- ( витамин) : Амьд бие махбодын эд эсийн , зохион байгуулалт,үйл ажиллагаа, бодисын солилцоонд чухал үүрэг гүйцэтгэдэг органик нэгдэл юм.

Одоо 20 гаруй витамин нээгдээд байгаа ба үндсэн 3 бүлэгт хуваагддаг.

1. Тосонд уусдаг аминдэмүүд: А,Д,Е,К Q зэрэг амин дэмүүд багтана.

А-ретинол- амин дэм. Каротины уламжлалт хэд хэдэн нэгдэл багтах ба арьс салст, нүдний эвэрлэг бүрхүүлийн хэвийн ажиллагаа , нүдний гэрэл мэдрэх чадвар , биеийн өсөлт хөгжилтөнд нөлөөлдөг.

А АМИН ДЭМ

АМИН ДЭМ

Дутагдал нь нүд хуурайших,аргах, арьс салст хогжруутах, үс хагтах, улмаар нүд хуурайшилт өвчин, тархиан сохор өвчин тусна.

Д-аминдэмүүд- Холекальциферол . Ургамал амьтны гаралтай стеролын уламжлалт нэгдлүүд орно. Д3-холекальциферол, Д2-эргостеролоос нарны хэт ягаан туяанд үүснэ.

Д3 амин дэм нь кальци, фосфорын шимэгдэлтийг тэтгэх, ясанд кальци хуралдуулах зэрэг биологийн үүрэг гүйцэтгэж, кальци , фосфорын харьцааг зохицуулдаг.

ТОСОНД УУСДАГ D, E АМИН ДЭМҮҮД

ТОСОНД УУСДАГ АМИН ДЭМҮҮД

Нарны гэрэлд хэт шарах, тунг хэтрүүлж хэрэглэвэл хорт бодис үүсэх магадлалтай ба энэ үед хүүхдэд ясжилт түргэн явагдаж, өсөлт зогсох магадлалтай.

Е амин дэм-Токоферол- үргүйдэл (амьтны) –ээс сэргийлэх үйлчлэлтэй.

Дутагдвал элэгний эд, эсийн нөхөн төлжилт , мембраны бүтцийн үйл ажиллагаа, эр эм бэлгийн эсийн хөдөлгөөн алдагдах зэрэг сөрөг үр дагавартай

ТОСОНД УУСДАГ АМИН ДЭМҮҮД

К-аминдэм-филлохинон-цус бүлэгнүүлэх фактор. Хоёр төрлийн К1, К2 байх ба цус бүлэгнэлтэд оролцдог, цусны сийвэнгийн уураг проттромбиныг үүсэхэд хэрэглэгдэнэ. Тромбины нөлөөгөөр цусны фибриноген уураг идэвхижиж-фибрин уураг болно. (нөж үүсгэдэг үүраг.)

Хэрвээ К-аминдэм дутагдвал глутамины хүчил үүсэж, Ca+ протромбинтой нэгдэж чадахгүй болж, тромбин дутагдаж цус бүлэгнэлт алдагдана. Хүн амьтны бүдүүн гэдсэнд нянгийн нөлөөгөөр нийлэгждэг. Одоо усанд уусдаг К амин дэм-викасолыг өргөн хэрэглэж байна.

ТОСОНД УУСДАГ К АМИН ДЭМ

УСАНД УУСДАГ АМИН ДЭМҮҮД

Усанд уусдаг аминдэмүүд: В1, В2, В3, В5, В6, В12, С, Н- зэрэг амин дэмүүд

багтана. В1-тиамин, мэдрэлийн ширхэгүүдийг үрэвсэлээс

хамгаалах аминдэм . Хэрвээ дутагдвал эд эсэд кетохүчлүүд ихсэж, зах

хязгаарын мэдрэлийн ширхэгүүд хордож, хөл гар жирэвгнэх, бадайрана.

Улмаар ходоод, гэдэс, зүрхний булчингийн үйл ажиллагаа суларч, турж, бери-бери хэмээх аюултай өвчин тусна.

УСАНД УУСДАГ В АМИН ДЭМ

УСАНД УУСДАГ АМИН ДЭМҮҮД

В2 –рибофлавин –э д, эс ийн амьсгалын гинжин урвалд оролцоно.

Дутагдвал эд, эсийн амьсгал суларч, уургийн задрал явагдаж, өсөлт саатах магадлалтай

Насанд хүрсэн хүний хэрэглээ В3-пантотены хүчил-Коэнзим А ферментийн

найрлаганд оролцоно. Байгальд өргөн тархсан, хүний гэдсэнд нянгийн

үйлчлэлээр нийлэгждэг.(бага хэмжээгээр)

УСАНД УУСДАГ АМИН ДЭМ

В5-РР-аминдэм-никотины хүчил – НАД, НАДФ, бүх төрлийн эсүүдэд агуулагдана.

Дутагдвал арьсны өвчин болох пеллагра тусна. Арьсны ил хэсэг дарайж, өнгө нь өөрчлөгдөнө, мөн арьс үрэвсэнэ.

В6-пиридоксин, адермин – пиридины уламжлалт 3 нэгдэл орно.

Аминбүлэг зөөвөрлөх, төв мэдрэлийн сэрэл, саатлыг тэнцвэртэй байлгах үүрэгтэй.

УСАНД УУСДАГ АМИН ДЭМ Фолийн хүчил (В8,В10,В11) – цус багадалтаас

урьдчилан сэргийлэх аминдэмүүд багтана. В12- цус багадалтаас урьдчилан сэргийлэх амин

дэм бөгөөд циан бүлэг агуулсан хэд хэдэн нэгдэл орно.

Олон төрлийн химийн урвалд орно. Ургамал, амьтанд нийлэгжихгүй , гэхдээ зарим нянууд, мөөгөнцөр ялгаруулна.

Хүмүүс элэг ,бөөр, зүрх, булчин махнаас тогтмол авдаг. Хоол хүнсээр биед орж ирдэг В12 нь ходоодны шүүсэн дэхь апоэретрины тусламжтайгаар гэдэсний ханаар шимэгдэн цусанд орж цуснаас эд эсэд түгээгдэнэ.

УСАНД УУСДАГ С- АМИН ДЭМ

С-аминдэм - аскробинат, аскорбины хүчил – чийг бамын өвчнөөс сэргийлэх аминдэм.

Дутагдвал гемоглобин нийлэгжилт багасаж, цус багадалт үүсэх ба судасны хана багасна.

Хүнд нийлэгждэггүй бөгөөд хоол хүнсээр авдаг.

Дутагдвал чийг бамын өвчин тусна.

УСАНД УУСДАГ ВИТАМИН

УСАНД УУСДАГ АМИН ДЭМ

Н-аминдэм – биотин. Бусад нэгдлүүдэд СО2 зөөвөрлөх урвалыг түргэсгэдэг.

ферментийн идэвхитэй төвд байрлах лизинтэй холбогдож, карбоксилаза фермент үүсгэнэ.

Дутагдвал арьс хуурайшиж, хогжруутах, цахлайтах шинж илэрнэ.

Өндөгний шар, элэг, буурцагт ургамалд агуулагдана.

УСАНД УУСДАГ АМИН ДЭМ

Амин дэмийн 3-р бүлэг: Инозит , В4-холин, Р-аминдэм, аминдэм, В13

оротын хүчил, аминдэм В15, Вт-аминдэм-карнитин зэрэг аминдэмүүд орно.

Ферментын коферментүүд мөн витамины бус коферментүүд ордог.

АНХААРАЛ ТАВЬСАНД

БАЯРЛАЛАА