соёл судлал грек ром

Preview:

Citation preview

Д.Алтангэрэл

Д.Нямдорж

Театрын түүх Театр анх 2500 гаруй жилийн өмнө үүсэн бий болон

өдийг хүрлээ.театр нь хүмүүст амьдралын бодит байдлыг зохиол болгон гаргаад түүнийгээ хүмүүст хүргэхийн тулд жүжиг болгон туурвидаг томоохон нийтэд зориулсан байгууламж юм. Грекийн театр:Афин хотод 17000 хүний суудалтай театр байгуулагдсан нь өдгөө хуучны барилга болон хувирсан байна. Театр нь ташуу шатлан зассан дугариг хэлбэртэй бөгөөд жүжигчид нь тод өнгийн хувцас өмсөн тоглодог тэгэхгүй бол хол сууж байгаа хүмүүст харгддаггүй түүнчлэн жүжиг нь олон хоногоор үргэлжилж магадгүй урт учраас жүжиг үзэх гэж ирж буй хүмүүс нь хоол хүнсээ бэлдэн ирж үздэг байсан байна.

Колизей

Колизей нь Ром хотноо орших аварга том амфитеатр юм. Ромын эзэн

хаан Веспасианы зарлигаар эхлүүлсэн уг байгууламж Титусын үед буюу

МЭ 72 – МЭ 80 оны хооронд баригдаж дуусчээ. Колизей 50'000 үзэгчийн

багтаамжтай бөгөөд уртасгасан дугуй хэлбэртэй, гадна талдаа нуман

хаалганы хэлбэр бүхий гурван давхар нийтдээ 240 цонхтой юм. Эдгээр

цонхны цаана үзэгчид амрах, жижиг худалдаа хийх өрөөнүүд байдаг. Уг

байгууламжийн гадна талыг гантигаар өнгөлж 64 том хаалгаар нь

үзэгчид орж ирэх ба тайзнаас 4 метр өндөр ханаар заагласан 80 эгнээ

суудалтай. Театрын доод хэсэгт нь өндөр саравч дор хаан болон ромын

язгууртнуудад зориулсан суудлууд байна. Тэдгээрийг хааны ордонтой

газар доогуурх хонгилоор холбожээ. Колизей дээвэргүй учир бороо

орсон юм уу халуун нар төөнөсөн үед зотон саравчийг татлага олсоор

татаж театрыг бүрхдэг байжээ. Хоёр, гуравдугаар давхрууд эр зоригийг

илэрхийлсэн гантиг баримлуудаар чимэглэгдсэн байдаг байв.

Амфитеатр нь 846 тохой буюу 258 метр өргөнтэй байдаг. Энд

гладиаторуудын ирүүл тулаан, махчин араатнууд хоригдлуудыг хэрхэн

идэж байгаа болон мэсчин боолуудын амьтдын эсрэг тулалдаануудыг

явуулдаг байв. Колизейд Ромын эзэнт гүрний иргэдийг хөнөөдөггүй

байна.

Софокл НТӨ 496-406 он

Софокл нь өдгөө бидний мэддэгээр Афин хотын

захын дүүрэгт язгуур гаралтай айлд төржээ.

Эсхилийн “харьцангуй” бүдүүлэгт тооцогдох

жүжгийн зохиолын арга барилыг олон тадаар

хөгжүүлсэн. Гэвч өнөөдөр түүний туурвисан 120

гаруй жүжгээс ердөө 7-хон нь л бидэнд

хадгалагдан иржээ. Гэхдээ эдгээр цөөхөн жүжиг л

түүнийг бүх үеийн турш дахь хамгийн агуу

жүжгийн зохиолчдын нэг болгосон байна.

Ашигласан матерал:

http://hicheel.forumotion.com/t2464-topic

http://miniiclub.com/forum/index.php?topic=631.0

https://mn.wikipedia.org

Анхаарал тавьсанд баярлалаа

Recommended