95
“ХҮЙСИЙН БОЛОВСРОЛ СУДЛАЛ” хичээл

хүйсийн боловсрол судлал

Embed Size (px)

Citation preview

Page 1: хүйсийн боловсрол судлал

“ХҮЙСИЙН БОЛОВСРОЛ СУДЛАЛ” хичээл

Page 2: хүйсийн боловсрол судлал

•Индекс: FS210 •Кредит цаг: 2•Судлах улирал: Намар •Мэргэжил: Гэр бүл судлал

Page 3: хүйсийн боловсрол судлал

№ Хичээлийн сэдэв Цаг Х/х

1 Хүйсийн боловсрол судлалын судлах зүйл. 2 Лекц

2Хүний бэлгийн амьдрал, түүний талаарх онолын үзэл баримтлалууд

2 Лекц

3Нөхөн үржихүйн эрхтэн тогтолцооны эрүүл мэндийн боловсрол

2 Лекц

4Жирэмсэний үеийн бие махбод болон сэтгэл зүйн эрүүл мэнд

2 Лекц

5Гэр бүл төлөвлөлт түүний эерэг үр дүн.Өсвөр залуу үед гэр бүл төлөвлөлтийн боловсрол олгох арга зам.

2 Лекц

6Жирэмслэлтээс сэргийлэх аргыг зөв сонгож хэрэглэх. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний талаарх мэдээлэл

2 Лекц

7Бэлгийн хүчирхийлэлийн шалтгаан, сөрөг үр дагавар, сэргийлэх арга зам.

2 Лекц

8 Гэр бүлиийн харилцаа ба бэлгийн амьдрал 2 Лекц

Хичээлийн сэдэвчилсэн төлөвлөгөө:

Page 4: хүйсийн боловсрол судлал

Семинарын хичээлийн сэдэв

1НҮЭМ ба түүний үндсэн бүрэлдэхүүн хэсгүүд НҮЭМ-н эрхтэн тогтолцоо, тэдгээрийн үүрэг

2 Сем

2

Охид, хөвгүүдийн биеийн бүтцийн ялгаатай талуудыг судлах-Нөхөн үржихүйн эрхтний үүрэг-Шилжилтийн насанд охид, хөвгүүдийн бие махбодод гарах өөрчлөлт*Сарын тэмдэг гэж юу вэ?*Үрийн шингэн гэж юу вэ?

2 Сем

3 Хүний бэлгийн амьдрал 2 Сем4 Нөхөн үржихүйн эрхтэн тогтолцоо, эрүүл мэнд 2 Сем

5

Бэлгийн замын халдварт өвчинХДХВ/ДОХ-ын зөв ойлголт өгөхДОХ- дархлалын олдмол хомсдлын хам шинжХДХВ- хүний дархлал хомсдлын вирусСэргийлэх арга зам.

2 Сем

6Үр тогтолт, жирэмслэлт, жирэмсэнийг оношлох, жирэмсэний хяналт, эсэн мэнд амаржихуй

2 Сем

7Жирэмсний хяналт, эх хүүхдийн эрүүл мэнд, хүүхэд асарч гэртээ байх үеийн сэтгэл зүйн өөрчлөлт

2 Сем

8 Шинэ хүн нэмэгдсэнээр гэр бүлийн харилцаан орох өөрчлөлтүүд 2 Сем

Page 5: хүйсийн боловсрол судлал

9 Гэр бүл төлөвлөлт 2 Сем

10 Үр хөндөлт, хийх аргууд, хор уршиг 2 Сем

11

Жирэмслэхээс сэргийлэх аргуудДааврын бэлдмэл хэрэглэх: тариа, шахмал, норплантҮтрээгээр хамгаалах арга: эрэгтэй, эмэгтэй бэлгэвч, умайн хүзүүний хаалт ба таглаа, ерөндөг, спермицидМэс заслын арга: үрийн суваг боохУламжлалт аргууд:

2 Сем

12Бэлгийн хүчирхийлэл, түүнд өртсөн хүнд үзүүлэх тусламж

2 Сем

13Бэлгийн эрүүл харилцаа, өсвөр насныханд бэлгийн боловсрол зөв олгох арга зам

2 Сем

14 Хүний бэлгийн амьдрал ба сэтгэл зүй 2 Сем

15 Гэр бүлийн бэлгийн амьдрал 2 Сем

16 Дүгнэлт хичээл 2 Сем

Page 6: хүйсийн боловсрол судлал

Уншиж судлах ном зохиол

•Нөхөн үржихүйн эрүүл мэндийн судалгаа УБ., 2008•Гэр бүл төлөвлөлтийн талаар үзүүлэх үйлчилгээний тусламжийн лавлах УБ., 2006•Эрэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэндийн үйлчилгээ УБ., 2000•Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн бүх хэлбэрийн талаарх гүнзгийрүүлсэн судалгаа УБ., 2007•Гэр бүлээ хэрхэн төлөвлөх вэ? /ЭМЯ, НҮБ-ын Хүн Амын Сан/

Page 7: хүйсийн боловсрол судлал

•Би хаанаас төрсөн бэ? УБ., 2002•Ийм зүйл тохиолдон гэж бодсонгүй УБ., 2004•Та ээж боллоо•Нөхөн үржихүйн эрүүл мнэдийн судалгаа УБ., 2003•Хүний бэлгийн амьдрал УБ., 2000•Болороо Н. “Хамтдаа харъя” УБ., 2008•Наранчимэг Ц. “Хүүхдийн бэлгийн хүмүүжлийг чиглүүлэх нь” УБ., 2011•Эсэн мэнд амаржихуй УБ., 2012

Page 8: хүйсийн боловсрол судлал

ХҮЙСИЙН БОЛОВСРОЛ СУДЛАЛЫН СУДЛАХ ЗҮЙЛ

Page 9: хүйсийн боловсрол судлал

Хүйсийн боловсрол судлал нь хүний бэлгийн үйл ажиллагаатай холбоотой хүний хөгжил, нөхөн үржихүйн эрхтэн тогтолцоо, тэдгээрийн үүрэг, хүмүүс хоорондын харилцаа, нөхөн үржихүйн эрүүл мэнд ба түүний үндсэн асуудлууд, бэлгийн зан үйл, бэлгийн амьдрал зэрэг асуудлуудыг судлана.

Page 10: хүйсийн боловсрол судлал

Мөн хүйсийн ялгаатай байдлаа мэдэрч, бие физологийн ялгаатай тал нь нас зүй, амьдралын мөчлөгийн үед болон нийгмийн байр сууриа олход хүйсийн онцлог байдал нь хэрхэн нөлөөлдгийг судалдаг.

Page 11: хүйсийн боловсрол судлал

Бэлгийн амьдралын янз бүрийн асуудлыг шинжлэх ухааны үүднээс судлах ажил ХIХ зууны үед эхэлсэн. ХХ зуунд хүний бэлгийн амьдралын судалгаанд хамгийн чухал томоохон нээлт, судалгааны ажлууд хийгдсэн.

Page 12: хүйсийн боловсрол судлал

1990-д он гэхэд бэлгийн амьдралын үндсэн асуудлаар шинжлэх ухааны үндэслэлтэй, өргөн цар хүрээтэй олон судалгаа чанарын өндөр түвшинд хийгдсэн.

Page 13: хүйсийн боловсрол судлал

Хүний бэлгийн амьдралын судалгаа нь биологи, сэтгэл судлал, социологийн шинжлэх ухаантай нягт уялдаа холбоотой хөгжсөн. Энэ нь биологич, хүн судлаач,

сэтгэл судлаач, социологич, эмч нарын хамтын хүчин чармайлтын үр дүн юм.

Page 14: хүйсийн боловсрол судлал

Хүний бэлгийн амьдрал, секс гэсэн хоёр ойлголт зарим талаараа хоорондоо холбоотой боловч судлаачид хүний бэлгийн амьдралыг зөвхөн биологийн талаас нь бус олон талаас нь авч үзэх болсон.

Page 15: хүйсийн боловсрол судлал

Секс гэдэг үг нь: *хүйс /эрэгтэй, эмэгтэй ялгах/ *бэлгийн зан үйлтэй холбоотой

утга агуулдаг. Судлаачид бэлгийн зан үйл гэдгийг

“Бэлгийн дур хүслийг төрүүлж, улмаар дур ханах магадлалыг нэмэгдүүлдэг зан үйл” гэж тодорхойлосон.

Page 16: хүйсийн боловсрол судлал

Хүний бэлгийн зан үйлд нөлөөлдөг биологийн хүчин зүйлсэд бэлэг эрхтэн тогтолцооны бүтэц, үйл ажиллагаа, бэлгийн даавар, хүйс, бэлгийн болон биеийн эрүүл мэнд, сэтгэл зүйн болон нийгмийн маш олон хүчин зүйл нөлөөлдөг.

Page 17: хүйсийн боловсрол судлал

ХҮНИЙ БЭЛГИЙН АМЬДРАЛ, ТҮҮНИЙ ТАЛААРХ ОНОЛЫН

ҮЗЭЛ БАРИМТЛАЛУУД

Page 18: хүйсийн боловсрол судлал

Хүний бэлгийн амьдралыг нийгмийн шинжлэх ухааны эрдэмтэд өөр өөрийн онолын үзэл баримтлалын дагуу олон янзаар тайлбарласан байдаг.

Page 19: хүйсийн боловсрол судлал

Хувьсахуйн хөгжлийн онол:•Социобиологийн онол•Хувьслын онол

Page 20: хүйсийн боловсрол судлал

Сэтгэл судлалын онол:•Сэтгэц-задлан шинжлэлийн онол•Суралцахуйн онол •Танин мэдэхүйн онол

Page 21: хүйсийн боловсрол судлал

Социологийн онол: Бэлгийн амьдралыг судлах социологийн чиг хандлага нь гурван таамаглалд тулгуурладаг.•Аль ч нийгэм өөрийн гишүүдийн бэлгийн амьдралыг зохицуулж байдаг.

Page 22: хүйсийн боловсрол судлал

•Шашин, гэр бүл гэх мэт нийгмийн үндсэн гол дэд бүтцүү нь тухайн нийгэм дэх хүмүүсийн бэлгийн амьдралтай холбоотой асуудлыг зохицуулахад нөлөөлдөг.•Тодорхой нэг бэлгийн зан үйлийн зохимжтой, зохимжгүй нь тухайн соёлын онцлогоос хамаарна.

Page 23: хүйсийн боловсрол судлал

•Социологийн чиг хандлага: Анализийн түвшнүүд•Нийгмийн институтууд

Page 24: хүйсийн боловсрол судлал

•Бэлгийн харилцааны талаарх бичиглэлийн онол (Sexual scripts)

•Рейссийн социологийн онол

Page 25: хүйсийн боловсрол судлал

НӨХӨН ҮРЖИХҮЙН ЭРХТЭН ТОГТОЛЦООНЫ

ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОВСРОЛ

Page 26: хүйсийн боловсрол судлал

Нөхөн Үржихүйн Эрүүл Мэнд гэдэг нь зөвхөн нөхөн үржихүйн эрхтэн тогтолцоо нь өвчин эмгэггүй, эрүүл байх төдийгүй бие махбодь, сэтгэл санаа, нийгмийн талаар бүрэн төгс эрүүл, хувь хүн, гэр бүлийн хосууд сэтгэл ханамжтай, аюулгүй бэлгийн амьдралтай, нөхөн үржих чадвартай байж, хэзээ хэдэн хүүхэд төрүүлж өсгөхөө чөлөөтэй шийдвэрлэх байдал юм.

Page 27: хүйсийн боловсрол судлал

Нөхөн үржихүйн эрх гэдэг нь хувь хүн, гэр бүлийн хосууд хэдэн хүүхэд төрүүлэхээ чөлөөтэй, хариуцлагатайгаар шийдвэрлэхийн сацуу нөхөн үржихүйн талаар мэдлэг эзэмших, мэдээлэл авах, хүссэн үедээ жирэмсэлж төрөх, нөхөн үржихүйн хамгийн сайн, чанартай тусламж үйлчилгээг авах эрхтэй байхыг хэлнэ.

Page 28: хүйсийн боловсрол судлал

Хувь хүн нөхөн үржихүйн эрхтнүүдээ хайрлан хамгаалах нь ирээдүйд эрүүл саруул эцэг эх болж, аз жаргалтай, сэтгэл дүүрэн амьдрах нэгэн үндэс болно. Бэлгийн эрүүл мэнд:

Сэтгэл зүй

Page 29: хүйсийн боловсрол судлал

•Бэлгийн хавьтлаас гарах сөрөг үр дагавраас зайлсхийх мэдлэг, чадвар, хандлага

•Жирэмслэлтээс сэргийлэх аргуудын мэдлэг, чадвар, зөв хандлагыг нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсрол хувь хүн бүрээс шаарддаг.

Page 30: хүйсийн боловсрол судлал

Нөхөн үржихүйн тогтолцоо нь үр удмаа үлдээх гэсэн хүний амьдралын туйлын зорилгыг хангаж байдаг өвөрмөц бүтэц, үйл ажиллагаа бүхий тогтолцоо юм.

Page 31: хүйсийн боловсрол судлал

Энэ нь эрэгтэй эмэгтэй хүмүүст харилцан адилгүй байдаг ба эрэгтэй, эмэгтэй бэлэг эрхтнийг байршлаар нь гадна, дотор гэж 2 ангилан авч үздэг.

Page 32: хүйсийн боловсрол судлал

Хэвлийн хөндийн гадна оршиж, нүдэнд ил харагдах эрхтнүүдийг гадна бэлэг эрхтэн, харин хэвлийн хөндийд байрлан нүдэнд шууд харагдахгүй байгааг дотор бэлэг эрхтэн гэнэ.

Эр бэлэг эрхтэн тогтолцооЭм бэлэг эрхтэн тогтолцоо

Page 33: хүйсийн боловсрол судлал

ЖИРЭМСЭНИЙ ҮЕИЙН БИЕ МАХБОД БОЛОН

СЭТГЭЛ ЗҮЙН ЭРҮҮЛ МЭНД

Page 34: хүйсийн боловсрол судлал

Үр тогтолт ба жирэмслэлт: Эр бэлгийн эстэй нийлж үр

тогтсон эм бэлгийн эс умайн үр дамжуулах сувгаар дамжин умайд орж, түүний дээд хэсэгт бэхлэгдэн цааш, хөгжинө. Энэ үеэс жирэмслэлт эхлэнэ.

Page 35: хүйсийн боловсрол судлал

Жирэмсний эрт үеийн шинж тэмдэгүүд: Зарим эмэгтэйчүүд жирэмсэн болсноо тест үзэхээсээ өмнө мэддэг. Жирэмсний эрт үеийн шинж тэмдэгүүдэд: Хөх эмзэг, том болох, амархан ядардаг болох, ойр ойрхон шээс хүрэх, үнэрт их мэдрэг болох, хоолонд дургүй болох, дотор муухайрч бөөлжих.

Page 36: хүйсийн боловсрол судлал

Жирэмсний эрт хугацаанд илрэхгүй байж болно. Гэвч зарим эмэгтэйд их эрт илэрдэг.

Page 37: хүйсийн боловсрол судлал

Жирэмсэн үеийн сэтгэл зүйн өөрчлөлтүүд: хэвлийдээ хүүхэд тээж яваагаа мэдсэн тэр цаг мөчөөс эхлэн олонх эмэгтэйчүүдийн сэтгэл зүй өмнөхөөсөө өөрчлөгддөг.

Page 38: хүйсийн боловсрол судлал

Өөрийн ирээдүйн төлөвлөгөө, амьдралын хэв загвар, мэдрэмж, гэр бүлийн харьцааны олон шинэлэг, заримдаа шийдвэрлэхэд түвэгтэй асуудлууд урган гарч ирнэ. Анхны хүүхэд бол та зохих бэлтгэл хийх, анхных биш бол өмнө нь мэдээгүй зүйлээ мэдэж авах нь зүйтэй.

Page 39: хүйсийн боловсрол судлал

*Гадаад төрх. Жирэмсэн болмогц биед шинээр боловсорч эхлэх дааврын нөлөөгөөр олон өөрчлөлт биед тань илэрч байгааг мэдрэх болно.

Page 40: хүйсийн боловсрол судлал

Нүүр царай цайрч зөөлөрсөн, эсвэл нөсөөжиж, хөхний хэмжээ томорч чангарсан, бэлхүүсээрээ өдөр ирэх тусам дүүрч байгаа, зан харьцаа өөрчлөгдөн, эелдэг, дөлгөөн, тайван болж хөдөлгөөн эвлэг, тогтуун болсон гэх мэтчилэн. Энэ өөрчлөлт эмэгтэй хүн бүрт адилгүй байдаг.

Page 41: хүйсийн боловсрол судлал

*Эцэг, нөхөр хүний хувьд. Жирэмсний бүх хугацаанд эхнэр болон нөхөрт Сэтгэлээр унах, бас хөөр баяр болох үе олон тохиолдоно.

Page 42: хүйсийн боловсрол судлал

Иймээс гэр бүлийн гишүүд энэ Байдалд тэвчээртэй хандаж, аль болох харилцан ойлголцож, бие биенээ тусалж дэмжих хэрэгтэй. Бүх эцгүүд хүүхэдтэй болмогц урьдахаасаа илүү идэвх үүрэг хүлээдэг.

Page 43: хүйсийн боловсрол судлал

Хамгийн чухал зүйл бол эхнэрийнхээ хэрэгцээг олж харж чаддаг, халамж хайраар дутаахгүй байх, түүнд тохиолдож байгаа бүх зүйлд үнэн сэтгэлээсээ анхаарал тавьж, илэн далангүй ярилцах нь зүйтэй.

Page 44: хүйсийн боловсрол судлал

Эцэг хүний үүрэг их өргөн хүрээтэй, харьцангуй хүнд алба учраас зарим эцгүүд гаднах ажилдаа түүртэн эхнэрээ халамжлахаа орхигдуулахгүй байх хэрэгтэй.

Page 45: хүйсийн боловсрол судлал

*Айдас түгшүүр санаа зовнил: Сүүлийн саруудад хүүхдийнхээ талаар санаа зовж эхэлдэг. Түүнийг ямар нэг эмгэгтэй төрчихвий, би ямаршуухан эцэг эсвэл эх байх бол, мөн хүүхдээ унагаачихвал яанаа гэх мэт. Их өвдөх болов уу? Би аймаар чанга орилох болов уу?

Page 46: хүйсийн боловсрол судлал

Намайг дүлэхэд өтгөн, шээс гарчихвал яанаа, ухаанаа алдаад, эвгүй байдал гаргачих вий дээ, өөрийнхөө хүсээгүй зүйлийг л битгий хийгээсэй гэх мэтчилэн бодох нь бүх эхчүүдэд адилхан төрдөг бодол. Төрөлт хэвийн зүйлс учраас өөртөө итгэлтэй байх хэрэгтэй.

Page 47: хүйсийн боловсрол судлал

ГЭР БҮЛ ТӨЛӨВЛӨЛТ ТҮҮНИЙ ЭЕРЭГ ҮР ДҮН

ӨСВӨР ЗАЛУУ ҮЕД ГЭР БҮЛ ТӨЛӨВЛӨЛТИЙН

БОЛОВСРОЛ ОЛГОХ АРГА ЗАМ

Page 48: хүйсийн боловсрол судлал

Гэр бүл төлөвлөлтийн асуудалд хөнгөн хийсвэр хандаж болохгүй. Жирэмслэх, хүүхэд хоорондын зайг зөв зохицуулах нь гэр бүл төлөвлөлт нэг хэсэг юм.

Page 49: хүйсийн боловсрол судлал

Гэр бүл өв залгамжлагчаа төрүүлэхээр шийдсэн бол үүнд хоёр талын хүсэл тэмүүлэл маш чухал. Хэрэв нөхөр/эхнэр тань энэ асуудалд бэлэн бус учир хэсэг хугацаанд хойшлуулахыг санал болгож байгаа бол бодож үзэх хэрэгтэй.

Page 50: хүйсийн боловсрол судлал

Эх болох гэж байгаа эмэгтэй хүний хувьд сэтгэл санааны бэлтгэл болон хүч тэнхээ, тэсвэр тэвчээр, цаг хугацаа байгаа эсэхийг өөрөөсөө асуух хэрэгтэй.

Учир нь эцэг эхийн байх нь амралтгүй бөгөөд тасралтгүй ажил юм.

Page 51: хүйсийн боловсрол судлал

Хүүхэд төрүүлж эцэг эх болох тохиромтой насыг шинжлэх ухаанд 20-30 нас гэж үздэг байна. 20-иос бага насанд дутуу, сул, бага жинтэй нярай төрөх эрсдэлтэй бөгөөд охидууд бие махбодь, сэтгэл санааны хувьд бэлтгэгдээгүй, амьдралын туршлагагүй учир хүүхэд хүнд ачаа болон хувирах тохиолдол бий.

Page 52: хүйсийн боловсрол судлал

30-аас дээш насанд төрөх нь өөрийн гэсэн онцлог ба эмэгтэй хүн эрүүл бол бүх зүйлд санаа зоволтгүй. Харин эрхтэн тоголцооны эмгэгтэй, архаг хууч өвчтэй бол жирэмслэлт хүндрэх эрсдэлтэйг мэдэх хэрэгтэй.

Page 53: хүйсийн боловсрол судлал

50-иас дээш настай эцгийн хүүхэд удамшлын хам шинжтэй төрөх эрсдэлтэйг тогтоосон байдаг. Эрдэмтдийн судалгаанд эцэг эхийн

нас ахих тусам өндгөн эс, эр бэлгийн эсүүд нь орчны хортой нөлөөнд өртөмтгий болж удмын сан, хромосомууд гэмтэн өөрчлөгдөгийг тогтоожээ.

Page 54: хүйсийн боловсрол судлал

Жирэмслэхээс хамгаалах аргуудын талаар зөвлөгөө өгөхөд хүн бүрийн сонгон авч байгаа жирэмслэхээс хамгаалах арга нь тэдний итгэл үнэмшил, хэрэгцээ болон бусад хүчин зүйлүүдийг хангахаас гадна тэдний эрүүл мэндийн байдалд тохирох эсэхэд илүү анхаарах хэрэгтэй.

Page 55: хүйсийн боловсрол судлал

Жирэмслэхээс хамгаалах арга бүр нь өөрийн онцлогтой бөгөөд хүн бүрт адилхан нэг арга тохирохгүй. Иймээс жирэмслэхээс хамгаалах аргуудын талаарх зөвлөгөө нь хосуудад өөртөө хамгийн тохромжтой аргыг сонгон авч хэрэглэхэд тусалдаг.

Page 56: хүйсийн боловсрол судлал

Өсвөр, залуу үед “Гэр бүл төлөвлөлт, гэрлэлт”-н талаарх зөв ойлголт гэр бүлийн боловсрол олгох нь маш чухал асуудал юм.

Page 57: хүйсийн боловсрол судлал

Гэр бүл төлөвлөлт гэдэг бол зөвхөн хүүхэд хоорондын зайгаа төлөвлөх асуудал биш юм. Харин өөрийгөө хөгжүүлэх, сайн гэр

бүлийн хань болоход бэлтгээд зогсохгүй өөрийн зохиох гэр бүлээ сайхан авч явахад бэлтгэх үйл ажиллагаа юм.

Page 58: хүйсийн боловсрол судлал

Гэр бүл төлөвлөлтөнд: ханиа зөв сонгох, гэрлэх, үр хүүхдийн асуудал, санхүү, соёл урлаг, өөрсдийгөө хөгжүүлэх зүйлс, чөлөөт цаг, эрүүл мэнд гэх зүйлийг өсвөр насныханы хувьд маш сайн анхаарах хэрэгтэй байдаг.

Page 59: хүйсийн боловсрол судлал

Өсвөр насныханд эрт бэлгийн харилцаанд орох сөрөг үр дүн болон биеийн бүтцийн онцлогт тохирсон зөвлөгөөг өгөх нь ирээдүйн сайн эцэг эхийн бэлтгэх үндэс болно.

Page 60: хүйсийн боловсрол судлал

ЖИРЭМСЛЭЛТЭЭС СЭРГИЙЛЭХ АРГЫГ ЗӨВ СОНГОЖ ХЭРЭГЛЭХ

ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ

ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ

Page 61: хүйсийн боловсрол судлал

Жирэмснээс хамгаалах аргын сонголт нь таны хэрэгцээнээс бүрэн хамаарна. Зарим хүмүүс зөвхөн жирэмслэлтээс хамгаалах шаардлагатай байхад, зарим нь бэлгийн замаар дамжин Халдварлагдах өвчинөөс (sexually transmitted diseases) давхар хамгаалах сонирхолтой байж болно.

Page 62: хүйсийн боловсрол судлал

Эмчээс жирэмснээс хамгаалах аргуудын эерэг болон сөрөг талын талаар мэдэж, зөвөлгөө авсаны үндсэн дээр жирэмснээс хамгаалах аргыг сонгох хэрэгтэй бөгөөд сонголтоо хийхдээ өөрийн эрүүл мэндийн асуудлыг тусгах ёстой.

Page 63: хүйсийн боловсрол судлал

Бэлгийн харьцаанд “Үгүй” гэж хэлэх нь бас нэг сонголт юм. Хүсээгүй жирэмслэлт болоод бэлгийн замын өвчинөөр өвдсөний улмаас гарах уршиг нь таны бэлгийн харьцаанаас авах таашаалаас хамаагүй давж гарах асуудал тул “Үгүй” гэж хэлэх нь хамгийн оновчтой алхам байж болох талтай.

Page 64: хүйсийн боловсрол судлал

Хүсээгүй жирэмсэн болох эсвэл болгох болон бэлгийн замын халдварт өвчинөөс өөрийгөө болоод бэлгийн хамтрагчаа хамгаалах магадгүй цорын ганц 100%-н баталгаатай сонголт бол бэлгийн харьцаанд орохгүй байх явдал гэж дэлхийн хэмжээнд үздэг байна.

Page 65: хүйсийн боловсрол судлал

Жирэмслэхээс хамгаалах түр зуурын аргууд-ыг жирэмслэлт хоорондын зайгаа зохицуулах, хүүхэдтэй болохоо түр хугацаагаар хойшлуулахыг хүсэж байгаа хосууд хэрэглэдэг. Хосууд хүүхэдтэй болохыг хүссэн үедээ уг аргыг хэрэглэхээ больж болно.

Page 66: хүйсийн боловсрол судлал

Дааврын аргууд•Шахмал эм•Тариа •Суулгац

Хамгаалах аргууд•Бэлгэвч /эрэгтэй, эмэгтэй/

Page 67: хүйсийн боловсрол судлал

Умайн ерөндөг•Липпсын гогцоо•Т хэлбэрийн ерөндөг•Мультилоад

Page 68: хүйсийн боловсрол судлал

Физиологийн аргууд•Сарын тэмдэгийн хуанлигаар

зохицуулах•Умайн хүзүүний салиаг шинжих арга •Биеийн суурь (шулуун гэдэсний)

халууныг үзэх арга. Гэр бүлийн хүмүүсийнхээ халууныг үздэг шилээс тусдаа өөрийн гэсэн халууны шилтэй байх хэрэгтэй.

Page 69: хүйсийн боловсрол судлал

Жирэмслэхээс хамгаалдаг эм, тариа нь хүнийг горманын өөрчлөлтөнд оруулдаг тул таргалах, толгой өвдөх өөрчлөлтүүд илэрдэг.

Эмчийн зөвлөгөөний дагуу хэрэглэх нь маш чухал байдаг.

Page 70: хүйсийн боловсрол судлал

БЭЛГИЙН ХҮЧИРХИЙЛЭЛИЙН ШАЛТГААН СӨРӨГ ҮР ДАГАВАР,

СЭРГИЙЛЭХ АРГА ЗАМ

Page 71: хүйсийн боловсрол судлал

Хүч хэрэглэж, бие махбодод гэмтэл учруулахаар заналхийлж буюу мөн хохирогч зөвшилцөх чадваргүй байхад амаар, шулуун гэдсээр, болон үтрээгээр бэлгийн хавьтал зөвшилцөөгүй хийх үйлдэл гэж хүчинг тодорхойлсон байдаг.

Page 72: хүйсийн боловсрол судлал

Хүчин гэдэг ойлголтод хамгийн гол нь харилцан зөвшилцөөгүй хийгдсэн үйлдэл гэдэг асуудал бөгөөд хохирогч болох хүн нь зөвшөөрөөгүй гэсэн үг.

Page 73: хүйсийн боловсрол судлал

Хохирогчийг согтуу байх, ухаангүй байх, мансуурсан байх зэргээр зөвшилцөх чадваргүй байхад нь үйлдсэн бол зөвшилцөөгүй гэж тооцдог.

Page 74: хүйсийн боловсрол судлал

Хүчин гарах шалтгаан: хүчингийн мөн чанарыг тайлбарласан янз бүрийн онол, үзэл баримтлалаас гол 4 чиглэл дурьдвал:

•Хохирогчоос үүдэлтэй гэж үзэл

Page 75: хүйсийн боловсрол судлал

•Хүчин үйлдэгчийн сэтгэлзүйн эмгэг (психопатологи)-ээс үүдэлтэй гэх үзэл.•Феминист үзэл. •Нийгмийн зохион байгуулалт, эмх замбараагүй байдлаас үүдэлтэй гэх үзэл.

Page 76: хүйсийн боловсрол судлал

Судалгаанаас үзэхэд хүчин гарахад олон хүчин зүйл нөлөөлдгийг тогтоосон байдаг. Үүнд:•Соёлын уламжлалт үнэт зүйлсийн нөлөө,•Бэлгийн зан үйлийн талаарх ойлголт,

Page 77: хүйсийн боловсрол судлал

•Төрж өссөн гэр бүлийн нөлөө,

•Үе тэнгийнхний нөлөө,

•Орчин тойрны нөхцөл байдал,

Page 78: хүйсийн боловсрол судлал

•Харилцан үл ойлголцол,•Сексийн болон эрх мэдэл,•Хүч чадлын сэдлүүд,•Эршүүд байх хэм хэмжээ,•Эрэгтэйчүүдийн хандлага зэрэг хүнтэй холбоотой хүчин зүйлс хамаардаг.

Page 79: хүйсийн боловсрол судлал

Хүчингийн үр дагавар, нөлөө: хүчинд өртсөн эмэгтэйчүүдийн сэтгэл зүй, нөхцөл байдлын талаар олон судалгаа хийгдсэн байдаг. Судалгаанаас үзэхэд хүчинд өртсөнөөс болж эмэгтэй хүн сэтгэл санаа, бие махбодын хувьд хямарч, бодит байдалтай дасан зохицоход дор хаяж нэг жил, түүнээс дээш хугацаа шаарддаг байна.

Page 80: хүйсийн боловсрол судлал

Хүчингийн дараах эмгэгийн хам шинж гэдэг нь хүчиндүүлсэн болон хүчиндүүлэхийг завдсанэмэгтэйчүүдийн сэтгэл санаа болон бие махбодод илрэх өөрчлөлтийг хэлнэ.

Page 81: хүйсийн боловсрол судлал

Хүчинд өртсөн хохирогчид “эмгэнэлт явдлын дараах стресст эмгэг”-т ордог. Үүнийг танин мэдэхүй-зан үйлийн онолын үүднээс үзвэл аймшигтай, эмгэнэлт явдалтай учирсан хүн тухайн нөхцөл байдал, түүнд хэрхэн хариу үйлдэл үзүүлэх талаар мэдээлэл нь ой санамжид агуулагдаж схемчлэгддэг байна.

Page 82: хүйсийн боловсрол судлал

Хүчинд өртөхөөс сэргийлэх арга замыг гурван бүлэгт хувааж үздэг.

•Хүчин гарах эрсдэлтэй нөхцөл байдлаас зайлсхийх

Page 83: хүйсийн боловсрол судлал

•Эхний арга бүтэлгүй болж, хүчин гарахад хүрвэл өөрийгөө хамгаалах арга техник мэддэг байх

•Хүчин гарахад нөлөөтэй хандлагыг өөрчлөх

Page 84: хүйсийн боловсрол судлал

Хүчингийн хэлбэр: Болзооны үеийн хүчин, Гэр бүлийн хүчирхийлэл, Шорон дахь хүчин, Үндэс угсаа ба хүчин

Page 85: хүйсийн боловсрол судлал

Бэлгийн түрэмгийлэл•Ажлын байран дахь бэлгийн түрэмгийлэл•Сургууль, боловсролын байгууллага дахь бэлгийн түрэмгийлэл•Үйлчлэгч, үйлчлүүлэгч хоёрын хоорондын харилцаан дахь бэлгийн түрэмгийлэл

Page 86: хүйсийн боловсрол судлал

ГЭР БҮЛИЙН ХАРИЛЦАА БА БЭЛГИЙН АМЬДРАЛ

Page 87: хүйсийн боловсрол судлал

Бэлгийн харилцаа нь хүний амьдралын салшгүй нэг хэсэг бөгөөд Хүмүүсийн хоорондын нэлээд эмзэг нарийн, төвөгтэй харилцаа байдаг. Ийм учраас энэ нь амьдралаа холбосон хосуудаас харилцааны эв дүй шаарддаг.

Page 88: хүйсийн боловсрол судлал

Хосуудын бэлгийн харилцаа эрүүл, бат бөх байхын нэгэн чухал нөхцөл нь хүмүүс өөртөө итгэлтэй сэтгэл хангалуун байх явдал юм.

Page 89: хүйсийн боловсрол судлал

Хосуудын харилцаа нь нээлттэй, шударга байвал бэлгийн амьдралын хүндрэлтэй асуудал гарах нь бага байдаг.

Page 90: хүйсийн боловсрол судлал

Дотно харилцааны доголдолҮр дүнтэй буюу эерэг харилцаа

•Илэн далангүй байх•Үр дүнтэй харилцагч байх•Үгийн ид шид буюу зөв ярих

Page 91: хүйсийн боловсрол судлал

•Санаагаа нийцүүлж, цэгнэж ярих•Сонсож сурах•Тандах•Аман бус харилцаа

Page 92: хүйсийн боловсрол судлал

Хосуудын харилцаанд нөлөөлдөг зүйл:

•Хувь хүний зан аршингийн онцлог•Эрэгтэй эмэгтэй хүний хүйсийн онцлог•Бэлгийн харилцаанд эрэгтэй, эмэгтэй хүний онцлог

Page 93: хүйсийн боловсрол судлал

Бэлгийн харилцаанаас уйдах үзэгдэл нь гэр бүлийн харилцааны бусад хүндрэлтэй асуудлын илрэл гэдгийг хосууд санах хэрэгтэй юм.

Page 94: хүйсийн боловсрол судлал

Амралтаа шинэ орчинд хамтдаа өнгөрөөх, хамтдаа сонирхдог зүйлсийг олох, санаандгүй байхад нь нэгийгээ баярлуулах, бие биедээ цаг зориулж гаргах, зориулдаг цагаа нэмэгдүүлэх нь хоорондын харилцаагаа сайжруулхад нөлөөлдөөд зогсохгүй бэлгийн харилцаанд эерэг өөрчлөлт гаргадаг байна.

Page 95: хүйсийн боловсрол судлал

Бэлгийн харилцааны талаарх нийгэмд оршдог төсөөлөл, бодит байдал хоёр хол зөрөөтэй байдаг гэдгийг мэргэжлийн зарим хүн үздэг. Амьдрал үргэлж аз жаргалтай байдгүй гэдгийг санаж байх нь маш чухал.