Dadlaga khicheel 16 excel review

Preview:

Citation preview

REVIEW (EXCEL)

{хяналт} таб

Proofing {хянан засварлах} бүлгийн товчнууд

Spelling {зөв бичлэг } . Текстийн зөв бичлэгийг шалгана.

Research {хайх}. Толь бичиг, нэьтэрхий толь, орчуулгын үйлчилгээ зэрэг лавлагааны материалуудаас хайлт хийхийн тулд Research Task Pane {Хайлтын ажлын самбар}-г нээнэ.

Thesaurus {Ижил утгатай үгс}. Сонгож ялгасан үгний утгатай ижил бусад үгнүүдийг санал болгоно.

Translate {Орчуулах}. Сонгож ялгасан текстийг өөр хэлрүү орчуулна.

Comments {Тайлбар}. Бүлгийн товчнууд

New Comment {Шинэ тайлбар}. Сонгож ялгасан нүдэнд тайлбар нэмж оруулна.

Delete {Устгах}. Сонгож ялгасан нүдний тайлбарыг устгана.

Previous {Өмнөх}. Ажлын хуудсан доторх өмнөх тайлбар руу шилжинэ.

Next {Дараагийн}. Ажлын хуудсан доторх дараагийн тайлбар руу шилжинэ.

Show \Hide Comment {Тайлбарыг харуулах\нуух}. Сонгож ялгасан нүдэнд хавсаргасан тайлбарыг харуулж эсвэл нууна.

Show All Comments {Бүх тайлбарыг харуулах}. Ажлын хуудсан доторх бүх тайлбарыг харуулна.

Changes {Өөрчлөлт}. Бүлгийн товчнууд

Protect Sheet {Ажлын хуудсыг хамгаалах}. Ямар мэдээллийг өөрчилж болохыг нь тодорхойлж өгөх замаар ажлын хуудсан доторх өгөгдөл рүү хүсээгүй өөрчлөлтийг хийхээс сэргийлнэ. Жишээ нь: хүмүүсийг түгжээтэй нүднүүдийг засах эсвэл баримтын форматыг өөрчлөхөөс сэргийлж болно. Ажлын хуудсыг хамгаалалтгүй болгож, тэдгээр өөрчлөлтүүдийг хийхийг нь зөвшөөрөхийн тулд хүмүүсээс шаардах нууц үгийг тодорхойлж өгч болно.

Protect Workbook {Ажлын хавтасыг хамгаалах}. Шинэ ажлын хуудсуудыг байгуулахаас сэргийлэх эсвэл зөвхөн тодорхой хүмүүст хандахыг нь зөвшөөрөх замаар ажлын хавтас руу хандах хандалтыг хориглоно.

Share Workbook {Ажлын хавтсыг дундаа ашиглах}. Олон хүмүүст нэг ажлын хавтсан дээр зэрэг ажиллах боломж олгоно. Олон хүн ажлын хуудсыг нээх боломжтой байхын тулд түүнийг сүлжээн дээр хадгалах хэрэгтэй. Хүснэгтүүд агуулсан ажлын хавтсыг хамтын эзэмшлийнх болгож болохгүй.

Protect and Share Workbook {Ажлын хавтсыг хамгаалж, дундаа ашилах}. Ажлын хавтсыг хамтын эзэмшлийнх болгохын хамт нууц үгээр хамгаална. Энэ нууц үг нь бусад хүмүүсийг өөрчлөлтийг мөшгих функцийг салгахаас сэргийлэх болно.

Allow Users to Edit Ranges {Нүдний мужуудыг засахыг хэрэглэгчдэд зөвшөөрөх}. Хамгаалагдсан ажлын хавтас эсвэл ажлын хуудсан доторх нүдний мужид өөрчлөлт хийхийг нь тодорхой хүмүүст зөвшөөрнө. Энэ командыг хэрэглэхийн өмнө эхлээд Protect Sheet {Ажлын хуудсыг хамгаалах} командаар ажлын хуудсан дээрх хамгаалалтыг тохируулж өгөх хэрэгтэй.

Track Changes {Өөрчлөлтүүдийг мөшгих}. Баримтан дотор хийсэн нөхөж оруулсан, устгасан, форматалсан зэрэг бүх өөрчлөлтийг мөшгинө.

Review цэс

Тайлбарлал

Устгах

Буцаах

Дараачийн

Шинэ Тайлбарлал

Зөв бичих дүрмийн алдаа

Эрдэм шинжилгээ

Орчуулга

Орчуулга

Үгний толуур

Хэл тохируулах

Ime толь өөрчлөх

Дэлгэц орчуулах

Зөвшөөрөх

зөвшөөрөхгүй

Буцах

Дараагийнх

Анхны баримт

Хамгаалалттай бартимт

Зурвас өөрчлөх

Сүүлийн үзүүлэн тэмдэг тавих

Тэмдэг үзэх

Recommended