Төмсөг түүний үүсэл хөгжил, макро микро бүтэц

Preview:

Citation preview

Төмсөг түүний үүсэл хөгжил, макро, микро

бүтэц

А-401 Г. Наранчимэг

Төмсөг (testes)• Эр бэлгийн булчирхай бөгөөд энд эр бэлгийн эс

боловсорч, эр бэлгийн даавар тестостерон ялгарч бий болдог.• Төмсөг нь зуувиндуу хэлбэртэй

бөгөөд гадна бэлэг эрхтэн болох шодойны доор хушган дотор оршино.• Төмсөгний урт нь 4-4.5см,

өргөн нь 2.5-3.5см, зузаан нь 2-3см, жин нь 20-30гр байна.

Үүсэл хөгжил• Бэлгийн булчирхай үр хөврөлийн 26

хоногтой байхад урд бөөрний үүсгэврийн дэргэд үүсч хучуур эдийн гаралтай зузаарсан гонзгой хос зурвас байдалтай тодорхойлогддог. Удалгүй энэ бүтэц зузаарч түүнийг хучиж байсан хучуур эд дороо байрлах мезенхим рүү олон хамар үүсгэн түрж ургадаг.

• 50 хоногтой үр хөврөлд төмсөгний үүсгэврийн гүн дэх хучуур эдийн хамарнууд уул үүсгэврийн гадуур хучсан үүсгэвэр хучуур эдтэй холбогдсон хэвээр байдаг. • 53 хоногтой үр хөврөлд дээр өгүүлсэн хоёр

бүтцийн хооронд ширхэглэг холбогч эдэн бүтэцтэй нягт давхарга гарч ирдэг. Үүнийг уурган бүрхүүл гэнэ. • Урд бөөртэй төмсөгний үүсгэврийн нийлсэн

хэсэгт төмсөгний доторх хамрууд (бэлгийн утсанцар) үзүүрээрээ хоорондоо сүлжилдэж төмсөгний тор үүсгэнэ.

• Эхний үедээ бэлгийн утсанцар нь гүйцэд ялгарч хөгжөөгүй хучуур эдийн бүрдэл байдаг. Хожим энэ утсанцарууд төмсөгний үрийн тахир сувганцар болж хувирдаг. Бэлгийн бойжил болоогүй үед үрийн тахир сувганцрууд дотроо хөндийгүй нэгэн жигд бүтэцтэй хучуур эдээс бүтсэн байдаг. Бэлгийн бойжил эхлэхээр нас бие гүйцсэн хүний төмсөгний үрийн тахир сувганцрын бүрхүүл болон эсийн бүрдэл үүсдэг.• Төмсөгний үүсгэврийн хамар хэмээх бүтэц

гуурс болохоор түүний эргэн тойрон байсан мезенхимээс хөвсгөр холбогч эд үрийн гуурсыг тэжээх судас ялгарч үүсдэг.

• 10см урттай урагт дунд бөөрнөөс үлдсэн бүтцүүд төмсөгний гуурсуудаас үүсгэгдсэн тортой холбогдож үр дамжуулах цорго, төмсөгний дайвар, түүний цорго, үрийн цэврүү, үр цацах цорго болж хувирдаг.• 53 хоногтой үр хөврөлд төмсөг нь хэвлийн

хөндийн ар хананд чацархайгаар бэхлээстэй байдаг. Энэ үед цавьны далан тодорч түүний гүнд байсан мезинхимийн эдээс хөтлөх холбоос гэгдэх ширхэглэг холбоос үүсч тэр нь төмсөгний доод туйлаас эхлээд доош ташиж, цоройны булчингийн давхаргын завсраар гарч бэлгийн далангийн арьсан доорхи эдэд төгсдөг.

• Хөврөл өсч төмсөгний үүсгэврийн дэргэд байсан зарим бүтцүүд эргэх хөгжилд ороход төмсөгийг сойж бэхэлж байсан холбоос чацархай алга болж төмсөг гол судастай холбогдсон артериараа торж байх үе эхэлдэг. • Энэ үед хөдлөх холбоосондоо татагдаж төмсөг

доош эрчимтэй урууддаг. Хөтлөх холбоосыг дагаад уруудаж яваа төмсгөнд хэвлийн гялтан гэр үүсгэж хэвлийн ар хананаас төмсөг хөндийрч цоройны булчингийн завсраар хэвлийн хөндийнөөс татагдаж гарахад хэвлийн гялтан хальс дагаж сунасаар хэвлийн хөндийнөөс төмсөгтэй түрэгдэн олгойрон гарч хушга руу ороод төмсөгний гялтан түүний хөндийг үүсгэдэг.

• Хугацааны хувьд авч үзвэл ургийн хөгжлийн 7-р сард төмсөг цавины сувган дотор орж ирдэг.• 8-р сард хушга руугаа бүрэн бууна.• Төмсөгний буултыг дагалдаад төмсөгний

дайвар үр дамжуулах цоргоны байрлал өөрчлөгдөнө.

Төмсөгний ханын бүтэц• Төмсөг нь гадуураа гялтан хальс буюу серозон

бүрхүүлээр хучигдсан байх ба түүний дор уурган бүрхүүл гэж нэрлэгддэг нягт холбогч эдэн бүрхүүл байна.• Уурган бүрхүүл нь төмсөгний арын захаар

зузаарч голтыг үүсгэх ба түүнээс булчирхайн цуллаг руу холбогч эдэн таславчууд орж булчирхайг 250 орчим хэлтэнцэр болгон хуваадаг. • Хэлтэнцэр бүр нь 150-250мкм голчтой 30-70см

урт, 1-4 үрийн тахир сувганцар агуулсан байдаг.

• Төмсөг тус бүрт 300-450 орчим тахир сувганцар байна.

• Үрийн тахир сувганцар нь голт орчимд хоорондоо нийлж шулуун сувганцар болоод улмаар голтын гүн хэсэгт төмсөгний торны сувганцруудтай нийлнэ. Энэхүү сувганцрын торноос 10-12 аваачигч суваг гарч төмсөгний дайврын цоргонд цутгадаг.

Төмсөгний ханын бүтэц

Үрийн тахир сувганцар• Үрийн тахир сувганцрын ханыг өөрийн

бүрхүүл үүсгэнэ.• Өөрийн бүрхүүл нь• Суурин• Миоид• Ширхэглэг гэсэн 3 давхаргаас тогтоно.

• Өөрийн бүрхүүлийн дотор талын суурин мембран дээр сперматоген хучуур эдийн үе оршино.

• Сперматоген хучуур эд болон миоид эсийн мембраны хооронд орших суурин давхарга нь коллаген ширхгийн тороос тогтдог.

• Миоид давхарга нь сийвэндээ актины филаменттай 3-5 давхар миоид эсээс тогтоно. Энэ эс нь миофибробластын нэгэн хэлбэр бөгөөд тодорхой хэмнэлтэй агшин үрийн сувганцар доторх шингэн болон спермийн урсгалыг хангана.

Үрийн тахир сувганцар

• Миоид эс нь паракрин факторууд ялгаруулан хөрш эсүүдийн үйл ажиллагааг дэмждэг.

• Ширхэглэг давхар нь коллаген ба уян ширхэг миоид эсийн суурин мембранаас тогтох ба миоид давхрыг налж байрласан дотор талын эсгүй үе болон фибробласттай төстэй эсээс тогтсон гадна талын эс бүхий үе гэсэн 2 давхраас бүрдсэн байна.

Үрийн тахир сувганцар

Интерстици • Үрийн тахир сувганцруудын хооронд хөвсгөр

хэлбэржээгүй холбогч эд буюу интерстици оршино.• Интерстици нь эрхтний 35%-ийг эзэлдэг.• Энэ хөвсгөр холбогч эд нь цусны ба

тунгалгийн хялгасан судсаар баялаг бөгөөд сувганцруудын гадуур судасны ба мэдрэлийн ширхгийн торыг үүсгэдэг.• Энд мөн интерстицийн эндокриноцит буюу

Лейдигийн эс байдаг.

Лейдигийн эс

• Энэ эс нь годуу хялгасан судсыг тойрон бүлгээр орших ба харьцангуй том дугуй эсвэл олон талт хэлбэртэй, сийвэн нь хүчилсэг чанартай ба гликопротейдын оршихуун гликогены мөхлөгүүд савханцар хэлбэртэй уургийн кристаллойд зэргийг агуулсан байдаг.

Лейдигийн эсийн үүрэг• Бэлгийн стероид дааврууд болох тестостерон,

дигидротестостерон, андростендион мөн эстрогеныг нийлэгжүүлэн ялгаруулдаг.• Эдгээр бүх дааврын нийлэгжилтийг өнчин

тархины лютропин зохицуулах бөгөөд түүний рецептор нь Лейдигийн эсийн гадаргууд оршино.• Лейдигийн эс нь стероид даавруудаас гадна

проопиомеланокортины дайвар нейропептид ялгаруулах бөгөөд Сертолын ба сперматоген эсүүдэд паракрин нөлөө үзүүлнэ.

• Тестостерон нь сперматогенезын хэвийн явц, бэлгийн нэмэлт булчирхайнуудын хөгжил үйл ажиллагаанд нөлөөлнө.• Тестостерон нь сертолын эсийн андроген

холбогч уургийн ялгаралтыг ихэсгэнэ.• Дигидротестостерон нь гадна бэлэг эрхтний

хэлбэржилтийг хангах бөгөөд анаболик нөлөө үзүүлнэ.

Лейдигийн эсийн үүрэг

Цус-төмсөгний хориг• Цус төмсөгний хориг гэдэг нь хялгасан

судасны хөндий ба үрийн сувганцрын хөндийн хооронд орших бүх бүтцийн нийлбэрийг хэлнэ. Үүнд:1. Хялгасан судасны эндотелиоцит түүний

суурин мембран2. Үрийн тахир сувганцрын ширхэглэг

давхарга3. Миоид давхарга4. Суурин давхарга, сперматоген хучуур эд

• Сперматоген хучуур эдийн үе нь 2 төрлийн эсээс тогтоно.1. Хөгжлийнхөө янз бүрийн шатанд буй

сперматоген эсүүд (үүдэл эс, сперматогони, сперматоцит, сперматид, сперматозоид)

2. Тулгуур эс буюу сустентоцит

Тулгуур эс (сертоли, сустентоцит)

• Энэ нь том, пирамид хэлбэртэй хучуур эс бөгөөд суурин хэсэг нь суурин мембран дээр орой хэсэг нь үрийн сувганцрын хөндийд хүрсэн байдаг. • Энэ эс нь нилээд өвөрмөц хэлбэрийн бөөмтэй,

бөөмөнцөр нь 3 үе болж тасархайтсан, эсийн сийвэн дотор нь бүх төрлийн эрхтэнцэр байдаг.• Тулгуур эсийн хажуу талд хонхор байдаг бөгөөд

үүн дотор хөгжиж байгаа эр бэлгийн эсүүд оршино

Тулгуур эсийн үүрэг• Хөгжиж буй бэлгийн эсүүдийн бичил орчныг

нөхцөлдүүлэх• Үүсч буй бэлгийн эсүүдийг хорт бодис янз

бүрийн эсрэгтөрөгчөөс тусгаарлах• Дархлааны урвалын хөгжлийг саатуулах• Мөхөж буй бэлгийн эсүүдийг залгих,

лизосомын тусламжтайгаар задлан хайлуулах• Андроген холбогч уураг нийлэгжүүлэх• Эр бэлгийн дааврыг сперматидад зөөвөрлөн

хүргэх үүрэгтэй.

• Андроген холбогч уургийн ялгаралт нь ЦӨТД-н нөлөөнд ихэснэ. Тулгуур эсүүд нь ЦӨТД, тестостероны рецепторуудыг гадаргуудаа агуулдаг.

• Аденогипофизээс:1. ЦӨТД-н ялгарах процессыг сааруулагч

цайвар сустентоцит2. Бэлгийн эсүүдийн үржлийг тэтгэгч фактор

ялгаруулдаг бараан сустентоцит гэсэн 2 төрлийн сустентоцит байдаг.

Анхаарал тавьсанд баярлалаа

Recommended