16
МОНГОЛ ДАХЬ ЦӨМИЙН ТЕХНОЛОГИЙН ҮҮСЭЛ Цөмийн технологи-3 Ү.Баянжаргал

монгол дахь цөмийн технологийн үүсэл

  • Upload
    -

  • View
    325

  • Download
    9

Embed Size (px)

Citation preview

МОНГОЛ ДАХЬ ЦӨМИЙН ТЕХНОЛОГИЙН ҮҮСЭЛ Цөмийн технологи-3Ү.Баянжаргал

ОРШИЛ Манай улсад цөмийн физикийн сургалт,судалгааны ажил хөгжих дотоод, гадаад

нөхцөл 1960-аад оноос бүрдсэн бөгөөд цөмийн технологи нэвтрүүлэх төслүүдийг манай улсын үйлдвэр,хөдөө аж ахуй,геологи,эрүүл мэнд,байгаль орчин,хүнс,эрчим хүч,шинжлэх ухаан,цацрагийн хамгаалалт,аюулгүй байдлын салбарт хэрэгжүүлж иржээ.

-Цөмийн технологи боловсролын салбарт (1965 OH) - Цөмийн технологи эрүүл мэндийн салбарт ( 1959-1961OH) -Цөмийн технологи мал аж ахуйн салбарт (1989 OH) - Цөмийн технологи хүнс хөдөө аж ахуй,газар тариалангийн салбарт (1982 OH) - Цөмийн технологи геологи уул уурхайн салбарт (1980 OH) -Байгаль орчны салбарт (1988 OH) -Цацрагийн хамгаалалт аюулгүй байдалын салбарт (1976 OH)

ЦӨМИЙН ТЕХНОЛОГИ БОЛОВСРОЛЫН САЛБАРТ

Манай улс 1956 онд ЗХУ-ын Дубна хот дахь олон улсын цөмийн шинжилгээний нэгдсэн институт (ЦШНИ)-д гишүүнээр элссэнээс хойш 30 гаруй багш,ажилтнууд эрдэм шинжилгээний урт хугацааны томилолтоор очиж ажилласан нь Монгол оронд физик сэтгэлгээ,цөмийн физикийн суурь ба хавсрага судалгаа хөгжихөд үнэлж барашгүй түлхэц болсон бөгөөд цөмийн физикийн судалгаа шинжилгээг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой үйл явц болсон юм.

1965 онд (ЦШНИ)-ээс нейтроны генераторыг МУИС-д шилжүүлж өгсөнтэй холбогдуулан цөмийн физикийн шинжилгээний группыг байгуулсан байна.

1975 онд олон улсын атомын энергийн агентлагийн техникийн хамтын ажиллагааны тусламжийн анхны төслөөр цацраг идэвхт изотопон үүсгүүр, хагас дамжуулагч детектор, энергиэр ялгах рентген флоуресценцийн спектрометр авснаар цөмийн арга технологийн нэг болох рентген флоуресценцийн судалгааны чиглэл хөгжих эхлэл тавигдажээ.

ЦӨМИЙН ТЕХНОЛОГИ БОЛОВСРОЛЫН САЛБАРТ

ЦӨМИЙН ТЕХНОЛОГИ БОЛОВСРОЛЫН САЛБАРТ

ЦӨМИЙН ТЕХНОЛОГИ ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ

1975 онд Монгол улсын хувьд анагаах ухааны салбарт цөмийн технологийг нэвтрүүлсэн нь анхных юм.

Эрүүл мэндийн салбарт 1982 онд Улсын клиникийн төв эмнэлэгийн Цөмийн онош зүйн тасаг байгуулагдажээ.

1995 онд Хавдар судлалын үндэсний төвийн туяа эмчилгээний тасаг. Зүрх судасны өвчин,хорт хавдрын цөмийн оношлогоо,эмчилгээний үйлчилгээг

хийхээр эхэлжээ. Оношлогооны багаж нь гамма сканер,бамбай,бөөр,элэг цөсний замын үйл ажиллагааг шинжлэх 1 ба 2 сувагт спектрометрүүд инвинтро шинжилгээний аппаратуудаас бүрдэнэ.

1950-аад оны үед ЗХУ-ын мэргэжилтнүүдийн тусламжтайгаар хорт хавдарыг цацраг туяагаар эмчлэх анхны үйл ажиллагаа эхэлсэн.

1953 онд Ra226 умайн хүзүүн хорт хавдар 1957 онд Ra226 улаан хоолойн хорт хавдарыг эмчилж эхэлсэн. Мөн Co60 ЗХУ-аас тус тус аван туяа эмчилгээ хийж байсан түүхтэй. Одоогийн байдлаар жилд 1000 орчим хүнд туяа эмчилгээ хийж байна. 2012 оны байдлаар жилд 6200 гаруй хүн оношлогоонд орсон судалгаа байдаг.

ЦӨМИЙН ТЕХНОЛОГИ ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ

ЦӨМИЙН ТЕХНОЛОГИ ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ

ЦӨМИЙН ТЕХНОЛОГИ МАЛ ЭМНЭЛЭГИЙН САЛБАРТ

Мал эмнэлэгийн ариун цэврийн лаборатор Малын өвчин судлах Манай улс 1989 онд мал эмнэлэгийн салбарт ашигласан.Тухайн үед хүн амыг

сүү,сүүн бүтээгдэхүүнээр хангах зорилготойгоор ЗХУ, Герман улсаас оруулж ирсэн үхрүүдэд хэд хэдэн вирусын өвчний шинж тэмдэг илэрч,ихээхэн хохирол учруулж түүнийг оношлох,улмаар тэнцэн сэргийлэх эрүүлжүүлэх арга хэмжээг авах шаардлагатай байсан.Мал эмнэлэгт ашигласанаар 30-40 жилд огт гараагүй үхрийн мялзан,цээж,ямааны годрон,хонь ямааны цэцэг зэрэг өвчнийг устгасан гэж үздэг.

Цөмийн технологи мал аж ахуйн салбарт Монголд хэрэгжих болсон зорилт нь мал үржүүлгийн ажлыг

сайжруулах,тэжээлийн нэр төрлийг олшруулах,хангамжийг нэмэгдүүлэх,тэжээллэг чанарыг дээшлүүлэх замаар малын эрүүл мэнд,ашиг шимийг сайжруулахад чиглэгдэж иржээ.

ЦӨМИЙН ТЕХНОЛОГИ ГАЗАР ТАРИАЛАНГИЙН САЛБАРТ

Ургамлын мутаци селекци Ургамлын тэжээл ба хөрс судлал Улаан буудайн шинэ сорт гаргаж авах Хөрсний эвдрэлийн судалгаанд 1982 онд Монголд хэрэгжих болсон зорилт нь үр тарианы шинэ сорт гаргах

селекцийн ажил,хөрсний үржил шимийг сайжруулах,хөрсний элэгдэл эвдрэлийг бууруулах,газар тариалангийн үйлдвэрлэлийн технологийг боловсронгуй болгох зэрэг чиглэлээр хэрэгжиж иржээ.Цаашид монгол орны цаг уурын өөрчлөлттэй уялдан гарч буй газар тариалангийн уналтыг сааруулах, зогсооход чиглэгдсэн үйл ажиллагаанд тулгуурлах юм.

ЦӨМИЙН ТЕХНОЛОГИ ЭРДЭС БАЯЛАГИЙН САЛБАРТ

Монголын Уранжилтын байдал Геологийн төв лаборатор Цөмийн аналитик тэнхим Эрдэс баялагийн арвин нөөцтэй монгол орны хувьд лабораторын шинжилгээний

ажил нь геологийн эрэл хайгуул,судалгааны ажилд чухал үүрэг гүйцэтгэдэг.1980 оны сүүлээр Геологийн төв лабораторын дэргэд цөмийн физикийн аргуудыг нэвтрүүлэх шаардлагатай болсон.Цөмийн арга нь аль ч талаараа давуу талтай, дээжийг <үл эвдрэх> аргаар бүртгэн шинжилгээ хийдэг орчин үеийн арга юм.

ЦӨМИЙН ТЕХНОЛОГИ ЭРДЭС БАЯЛАГИЙН САЛБАРТ

ЦӨМИЙН ТЕХНОЛОГИ ЭРДЭС БАЯЛАГИЙН САЛБАРТ

БАЙГАЛЬ ОРЧНЫ САЛБАРТ Газар доорх усны судалгаа Усны нөөцийн зохицуулалт Усны бохирдол судлах Агаарын бохирдол судлах Газар доорх усны нас болон түүний тэжээл,сэлбэгдэх хугацаа,химийн найрлагыг

судлан бохирдолын эх үүсвэрийг тогтоох түүнээс гадна борооны усны тритумийн өөрчлөлтийг хянаж,байгаль орчныг хамгаалах,зүй зохистой ашиглах нөхөн сэргээх арга хэмжээг төлөвлөж хэрэгжүүлэхэд чухал мэдээлэл хуримтлуулдаг байна.

Хотын агаарын чанарыг судлан бохирдлын хэмжээ, бүтэц түүний үүсгүүрүүдийг нарийвчлан тогтоож,мониторинг зохион байгуулах нь бохирдолыг бууруулах арга хэмжээг боловсруулан хэрэгжүүлдэг.

ЦАЦРАГИЙН ХАМГААЛАЛТ АЮУЛГҮЙ БАЙДАЛЫН САЛБАРТ

Дозиметрийн лаборатор Цацрагийн хяналтын төв лаборатор Мэргэжлийн хяналтын газар Цөмийн туршилтыг гадаад орчинд их хэмжээгээр явуулж байснаас манай

дэлхийн агаар мандал, газрын хөрс, гадаад орчин нь цөмийн дэлбэрэлтээс үүссэн зохиомол цацраг идэвхт изотопуудаар бохирдсон юм.Манай улсын аюулгүй байдлын нэг бүрэлдэхүүн хэсэг цацрагийн хамгаалалт,аюулгүй байдлыг хангах асуудал юм.

ДҮГНЭЛТ Манай улс хүн төрөлхтний хөгжлийн чиг хандлагаас гажилгүй, бусад орны

жишгийг даган цөмийн судалгааны арга, технологийг өөртөө нутагшуулж, ашиглах ажлыг 1950-аад оны сүүлчээс эхлүүлсэн билээ. Цөмийн физик, технологийн чиглэлээр багаж төхөөрөмж, боловсон хүчин байгаагүй манай орны хувьд 1956 онд тэр үеийн социалист гэгдэж байсан 12 улс хамтран Засгийн газар хоорондын олон улсын эрдэм шинжилгээний байгууллага болох Цөмийн шинжилгээний нэгдсэн институтийг Дубна хотод байгуулсан нь асар том боломж байв.