39

оуб лекц №12

Embed Size (px)

Citation preview

Page 1: оуб   лекц №12
Page 2: оуб   лекц №12

Лекц №12 “Үндэстэн дамнасан

корпораци”

Багш: докторант М.Халиун

Page 3: оуб   лекц №12

Агуулга: Үндэстэн дамнасан

корпораци, түүний мөн чанар

ҮДК-ийн санхүүгийн үйл ажиллагаа

ҮДК-ийн зохион байгуулалт

Page 4: оуб   лекц №12

• Глобалчлал, мэдээллийн эрин зуунд

томоохон компаниуд өөрийг бизнесээ

улс үндэстэн дамнан хамгийн ашигтай

газар байршуулах нь түгээмэл болжээ.

• Энэ нь тэдний хувьд тээврийн зардлаа

бууруулах,зах зээлд ойртох гээд олон

давуу талыг бий болгож байдагч хүлээн

авагч орны эдийн засагт эерэг,сөрөг

байдлаар нөлөөлж байдаг.

Page 5: оуб   лекц №12

Үндэстэн дамнасан корпораци, түүний

мөн чанар

Page 6: оуб   лекц №12

Анхны ҮДК нь 14-р зууны үед Италид бий болж,

17-18-р зуунд Англид худалдаа бизнес эрхэлж байсан

түүхтэй.

Харин 19-р зуунд анхлан АНУ,

Япон, Европоос гадаад орнуудад

үйлдвэрлэл байгуулах,

дистрибьютраа ажлуулах болсон.

Page 7: оуб   лекц №12

• 1974 оноос НҮБ-ын эдийн засаг,нийгмийн зөвлөлд

үндэстэн дамнасан корпораци /ҮДК/ийг судлах

комисс байгуулагдсан нь олон улсын эдийн засагт түүний

гүйцэтгэх үүрэг нэмэгдэж байгааг дэлхий дахинд хүлээн

зөвшөөрсөнтэй холбоотой юм.

Page 8: оуб   лекц №12

• Дэлхийн хамгийн том санхүүгийн бус 100 ҮДК-ийн 90 гаруй нь АНУ, Европын холбоо болон Японд байрлаж байна.

• Эдгээр компаниудын ихэнх нь цахилгаан бараа, электрон тоног төхөөрөмж,моторт хөдөлгүүр, газрын тосны олборлолт болон нийлүүлэлтийн салбарт ажиллаж байна.

Page 9: оуб   лекц №12

• ЮНКТАД-ын статистик болон Форбес сэтгүүлээс харахад

дэлхийн хамгийн том ҮДК-аар 1999 оноос хойш АНУ-ын GEN-ERALELECTRIC байнга шалгарч

явна.

Page 10: оуб   лекц №12

• Хөгжиж буй орнуудын хамгийн том 50 ҮДК нь Ази, Латин Америк болон Өмнөд Африкийн шинээр аж үйлдвэржиж буй улс орнуудад байрлаж байгаа ба эхний 10-ын тал хувь нь Солонгосын компаниуд байдаг. Жишээ нь: Samsung, Daewoo, LG.

• Дэлхийн хэмжээний 25 санхүүгийн бус ҮДК-уудыг General Electric, Brish Petroleum, shell, Toyota, Ford Motor компаниуд тэргүүлж байна.

Page 11: оуб   лекц №12
Page 12: оуб   лекц №12

Үндэстэн дамнасан корпораци \ҮДК \гэдэг нь• Үндэстэн дамнасан корпорацийг

гадаадад үйл ажиллагаагаа экспортлодог, дэлхийн олон улсад өөрийн олон тооны үйлдвэрлэл, салбартай, түүнээс гарах ашгийг захиран зарцуулдаг, нэгдсэн төвт

удирдлагатай бизнесийн байгуулага гэж ойлгож болно.

Page 13: оуб   лекц №12

• ҮДК-ийн эх компани байршиж байгаа орныг хөрөнгө оруулагч буюу home country ,

• Шууд хөрөнгө оруулалтын үндсэн дээр байгуулагдсан ҮДК-ийн охин компани байршиж байгаа орныг ‘host country’ гэдэг.

Page 14: оуб   лекц №12

ҮДК хөгжихөд дараах хүчин зүйлүүд гол түлхэц болж байсан. Үүнд:• Мэдээлэл,харилцааны даяарчлал нь нэг

талаас кабелийн телевиз,интернэтийн сүлжээгээр дамжуулан гадаадын бараа,үйлчилгээний талаар хэрэглэгч өргөн боломж олгосон.

• Дэлхийн болон бүс нутгийн хамтын ажиллагааны хэлэлцээрүүд, жишээ нь: ДХБ, ЕХ, АСЕАН, АПЕК, НАФТА гэх мэт.

• Ихэнхи улс орнуудын засгийн газраас хөрөнгө оруулалт болон худалдааны хориг саадыг багасгах улмаар арилгах арга хэмжээ авч байгаа нь олон улсын компаниудад шинэ зах зээл нээж өгч байна.

Page 15: оуб   лекц №12

ҮДК-ийг гурван төрөлд хувааж үздэг.Үүнд:

1. Хилийн чанадад олон тооны салбар болон охин компанитай худалдааны нийгэмлэг, трест,

компани.Ийм төрлийн корпорацид капитал нь үндэснийх боловч үйл ажиллагааны хүрээ олон

улсын шинжтэй ҮДК-г ойлгоно.

2.Капитал болон үйл ажиллагааны хүрээ нь олон улсын шинжтэй трест, концерн. Энэ төрлийн

корпораци нь хэд хэдэн улсын харъяатын өмчлөлд оршдогоороо дээрх төрлөөс ялгагдана.

3.Тодорхой үйл ажиллагаа явуулах эсвэл тодорхой төсөл хэрэгжүүлэхээр хилийн чанадад

хуулийн этгээдийн эрхгүйгээр үйл ажиллагаа явуулдаг картель, синдикат, трест, консерциум болон үйлдвэрлэл, шинжлэх ухааны нэгдлүүд

орно.

Page 16: оуб   лекц №12

Дээр дурьдагдсан бизнесийн нэгжүүдийн товч тодорхойлолтыг

өгье.Үүнд:

Концерн: Тодорхой нэг толгой үйлдвэрийг тойрсон буюу түүний

хяналтад байдаг салбарууд ба олон компани нэгдлийг хэлнэ.

Трест: Хоорондоо холбоотой адил хэмжээний компаниудын нэгдэл юм.

Page 17: оуб   лекц №12

Аливаа компани нь ҮДК болтлоо үндсэн зургаан үе шаттайгаар хөгждөг.Үүнд:• 1. Гадаадад бүтээгдэхүүнээ экспортлох • 2. Гадаад зах зээлд борлуулалтын салбар

нэгжээ ажиллуулах /дистрибьютор/• 3. Гадаадын компаниудад know-how, патент,

барааны тэмдэг зэргийг лицензээр ашиглуулах

• 4.Гадаадад өөрийн үйлдвэрлэлээ явуулах /ГХО/

• 5.Улс хооронд үйлдвэрлэлээ өргөтгөн удирдах

• 6.Хөрөнгийг улс хооронд эзэмших буюу ҮДК болох

Page 18: оуб   лекц №12

2. Үндэстэн дамнасан

корпорацийн санхүүгийн үйл

ажиллагаа

Page 19: оуб   лекц №12

• ҮДКорпорацийн ашгийг эцсийг дүнгээр өгөхийн тулд орлогынхоо нилээд хэсгийг орлогийн татвар багатай орнуудын салбартаа төвлөрүүлэх,

корпораци дотроо зээлийн хүү, ноогдол ашиг, лицензийн төлбөр төлөх, салбар хоорондын төлбөр тооцоонд шилжих

үеийг хэрэглэх, салбар хоорондын төлбөр тооцоог түргэсгэх болон саатуулах зэрэг санхүүгийн арга

хэрэгслийг өргөн ашигладаг байна.

Page 20: оуб   лекц №12

• Шилжих үнэ- o ҮДК-ууд орлогоо нууцаар хил давуулах том

суваг болдог ба эх компани, салбар компанийн хоорондын бараа худалдах,худалдан авах үнэ чөлөөт зах зээлийн үнээс ялгаатай байдаг явдал.

• ҮДК гадаадын салбарт бараагаа оруулахад импортын гаалийн татвар, эх

компаний ашгийн татварыг аль болох бага байлгах бодлогыг баримталдагаас

шилжих үнэ нь зах зээлийхээс доод түвшинд байдаг. Харин эх компани орлогын татвар бага төлөхийн тулд

өөрийн салбараас бүтээгдэхүүнийг өндөр үнээр импортлох хэрэгтэй болдог.

Page 21: оуб   лекц №12

Эх компани голчлон дараах тохиолдолд салбар компанидаа нийлүүлж буй бүтээгдэхүүнийхээ үнийг бууруулдаг. Үүнд:

• Эх компани салбараа бүрэн хянадаг бол• Салбар байгаа улсад импортын татвар өндөр

байгаа бол• Салбар байгаа улсын валютын ханш

тогтвортой бол • Салбар компанийн байгаа улсаас капитал

гадагш шилжүүлэхэд хязгаар тогтоосон бол гэх мэт

Page 22: оуб   лекц №12

Дараах тохиолдолд үнээ өсгөдөг:• Эх компани нь салбараа бүрэн хянаж

чаддаггүй • Салбар байгаа улсад орлогын татвар

өндөр • Салбар байгаа улсад инфляцийн түвшин

өндөр• Салбар байгаа оронд импортын татвар

бага• Салбар байгаа оронд экспортын

хөнгөлөлт үзүүлдэг• Ашгаа гадагш шилжүүлэхэд

хязгаарлалттай гэх мэт

Page 23: оуб   лекц №12

• Өнөөдөр хөгжингүй орнууд үүнийг зохицуулах арга

хэрэгслүүд бий болгосон. Япон, Герман Их Британид трестийн эсрэг хууль, АНУ-ын татварын

хуулинд ҮДК-ууд шилжих үнийг ашиглан орлогоо шилжихийг

хориглосон , хэрэв үүнийг зөрчвөл татвар ноогдох орлогыг нь өөрчлөх эрхийг татварын

байгууллага эдлэнэ гэсэн заалт байдаг .

Page 24: оуб   лекц №12

• Лицензийн төлбөр гэдэг нь бусад компаниудад өөрийн патент, худалдааны болон барааны тэмдэг, ноу-хаугаа ашиглуулсны төлөө авч буй

мөнгөн дүн юм. • Лицензийн төлбөрийг хэсэгчилж буюу роялти

хэлбэрээр эсвэл нэг удаа буюу паушиль хэлбэрээр авдаг

байна.

Page 25: оуб   лекц №12

• Роялтийн хэмжээ нь ихэвчлэн борлуулалтын орлогын тодорхой хувиар

тогтоогдсон байдаг ба сар,улирал.жилээр төлөхөөр лицензийн

гэрээнд тусгадаг. • Харин худалдагч нь нөгөө талын

борлуулалтад хяналт тавьж чадахгүй үед лицензийн төлбөрөө

шууд нэг удаа авахаар гэрээнд заадаг.

Page 26: оуб   лекц №12

• Роялти нь ҮДК-уудыг лицензийн болон менежментийн үйлчилгээний төлбөрийг зориуд өсгөж, орлогоо нууцаар хил давуулах нэг том суваг болдог.

• Манай улсын хувьд технологи дамжуулах төв болон технологи дамжуулалтын хуультай боловч энэ талаар тодорхой заалт байдаггүй.

Page 27: оуб   лекц №12

3.ҮДК-ийн зохион байгуулалтын

бүтэц

Page 28: оуб   лекц №12

• ҮДК-ууд нь гадаад дахь үйл ажиллагаагаа өргөсгөхийн хирээр өөрийн үйл ажиллагааны зорилгод

хүргэж чадахуйц зохион байгуулалтын бүтэц бий болгох шаардлага тулгардаг. Дараах

байдлаар зохион байгуулалтын бүтцээ тодорхойлох нь олонтоо

байдаг. Үүнд :

Page 29: оуб   лекц №12

Олон улсын салбарласан бүтэц –

• зарим стратегиа хэрэгжүүлэхийн тулд корпорацийн төвөөс тусгаар салбаруудыг байгуулж ажилладаг.

Бүтээгдэхүүнээр хуваасан бүтэц

Газарзүй болон бүс нутгийн онцлогийг харгалзсан бүтэц

Функцианаль бүтэц

Матрицийн бүтэц

• бүтээгдэхүүн, функциональ, бүс нутгийн бүтцийг хослуулж хэрэглэх гэх мэт.

Page 30: оуб   лекц №12

ҮДК-ийн эх болон охин компаний үүргийг зөв хуваарилах нь маш чухал ач холбогдолтой. Эх компани голдуу дараах үүргийг хүлээдэг. Үүнд :

• Бизнесийн урт хугацааны стратегийг боловсруулах

• Дээрх стратегийнхээ дагуу охин компаниудаа удирдах нэгдсэн маркетинг, үйлдвэрлэл, санхүү, хөрөнгө оруулах, хүний нөөцийн бодлогыг боловсруулж төлөвлөх

• Энэ бүхнийг хянаж байх хяналтын системийг боловсруулах

Page 31: оуб   лекц №12

• Охин компаниуд нь эх компаниас өгсөн үүргийг тухайн улсын хууль эрхийн актуудаар болон өөрийн

компанийн дүрмийн дагуу гүйцэтгэнэ.

Page 32: оуб   лекц №12

ҮДК нь хяналтын дотоод, гадаад

системтэй.• Дотоод систем нь ҮДК-ийн доторх санхүү, нягтлан бодох, бүтээгдэхүүний

борлуулалт, удирдлага зохион байгуулалт, шийдвэр гаргалт гэх мэт

микро түвшний бүхий л асуудлыг зохицуулдаг.

• Гадаад систем нь корпораци гадаад орчны буюу макро түвшний асуудлаас

үүсэх эрсдэлд орохоос зайлсхийх боломжийг хангах үүрэг гүйцэтгэдэг

байна.

Page 33: оуб   лекц №12

ҮДК-ийн охин компаний менежерүүд нь удирдлагын

дараах хандлагыг ашигладаг. Үүнд:

• Полинцентрик /policentrizm/- тухайн салбар буй орны онцлогийг харгалзан зөв удирдаж болно гэж үздэг .

• Этноцентрик/etnocentrizm/ – эх компаний удирдлагын үйл ажилгааг бусад салбаруудад адил явуулна гэж үздэг .

• Геоцентрик/geocentrizm/ – аль алиных нь онцлогийг харгалзаж үздэг .

Page 34: оуб   лекц №12

ҮДК-ийн хүлээн авагч оронд

үзүүлэх нөлөөлөл

Page 35: оуб   лекц №12

• ҮДК-аас түүнийг хүлээн авагч улсад үзүүлэх эерэг сөрөг нөлөөлөл дараах байдалтай байна. Үүнд: • Төлбөрийн бланс тухайн орны түүхий

эд,нөөцийг ашиглаж гуравдагч оронд экспортлох зорилготой үед экспорт

нэмэгдэх хандлагатай болж төлбөрийн тэмцэл сайжрана. Харин ҮДК нь олсон ашигаа эх орондоо гуйвуулах, роялти,

зээлээ эргүүлэн төлөх, шилжих үнэ хэрэглэх гэх мэтийн хэлбэрээр төлбөрийн блансанд сөргөөр

нөлөөлдөг

Page 36: оуб   лекц №12

• Өөрөөр хэлбэл, импортыг орлох, экспортыг чиглэлтэй үйлдвэр байгаад гадаадын биет болон мөнгөн хөрөнгө

их орж ирж байвал төлбөрийн балансад эерэгээр, харин гаднаас ихэнх зүйлээ импортоор авч үйлдвэрлэл явуулаад

дотоод зах зээл дээр борлуулах, олсон орлогоо дээрх хэлбэрээр эх орондоо гаргадаг бол сөргөөр нөлөөлөхөөр

байна .

Page 37: оуб   лекц №12

• Дэвшилтэт техник, технологи, ноу-хау, менежментийн ур чадвар нутагшуулах . • Эерэг нөлөө нь нь хүлээн авагч тал болон

хөрөнгө оруулагч талын технологи , менежментийн түвшний ялгаанаас хамаарна.

Өөрөөр хэлбэл, түвшний ялгаа их байх тусам ач холбогдол төдий чинээ өндөр байна . • Мөн орон нутгийн компани ҮДК-ийн ашиглаж

буй технологийг хуулах замаар бүтээмжийг өсгөх чадаж байвал, цаашлаад өрсөлдөөн бий болж, орон нутгийн компани өөрийн эзэмшиж

байгаа технологи нөөцөө илүү үр ашигтай зарцуулах эсвэл илүү дэвшилтэт технологи

хайх зайлшгүй шаардлага бий болгож байвал ач холбогдолтой юм.

Page 38: оуб   лекц №12

• Гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэж хөрөнгийн тогтмол эх үүсвэр, байр бий болсноор ажилгүйдэл, ядуурал буурна . Гэвч ҮДК-ууд нь ашгийн ихэнх хувиа эх орондоо гаргах тохиолдол байхаас гадна дотоодын өрсөлдөгч компанийг зах зээлээс шахах, үйлдвэрлэлийн процессийг автоматжуулах зэргээр ажил эрхлэлтийг бууруулах сөрөг талтай .

•  

Page 39: оуб   лекц №12

Анхаарал тавьсанд баярлалаа.