14
Улаанбаатар Их Сургууль Бизнес менежментийн тэнхим Хичээлийн нэр: Дунд шатны НББ Лекц 9,10 . Түрээсийн бүртгэл Хичээлийн кредит: 3 кредит Хичээлийн индекс: ВА366 Судлах анги: НББ-3 анги

лекц 9.10 pptx

Embed Size (px)

Citation preview

Page 1: лекц 9.10 pptx

Улаанбаатар Их Сургууль

Бизнес менежментийн тэнхим

Хичээлийн нэр: Дунд шатны НББ

Лекц 9,10 . Түрээсийн бүртгэл

Хичээлийн кредит: 3 кредит

Хичээлийн индекс: ВА366

Судлах анги: НББ-3 анги

Page 2: лекц 9.10 pptx

Түрээсийн бүртгэлийн ойлголт

Манай улсад анх 1996 оноос түрээсийн үйлчилгээ эхэлсэн бөгөөд 2000 онд Лизингийн холбоо ТББ байгуулагдсан.

Түрээс нь санхүүжилтийн өртөг багатай хэрэгсэл юм.

Санхүүгийн түрээс нь жижиг байгууллагад банкны нэгэн адил хэрэгтэй. Санхүүгийн түрээсийн төлбөр хүүгийн хэмжээ, түүний төлөх хугацааг түрээслүүлэлтийн үйл ажиллагааны орлогоос хамааруулан уян хатан тогтоох боломжтойгоороо бусад санхүүжилтийн хэлбэрээс давуу талтай юм.

Түрээс гэдэг нь тодорхой хугацаанд хөрөнгийн ашиглах эрхийг шилжүүлэх зөвшөөрөл юм. Түрээс нь олон зүйлийг хамарсан цогц ойлголт.

Page 3: лекц 9.10 pptx

Түрээсийн ангилал

түрээслэгч түрээслүүлэгч

•Үйл ажиллагааны түрээс•Капитал түрээс

• үйл ажиллагааны түрээс•Капитал түрээс-Шууд санхүүжилтийн түрээс-Борлуулалт хэлбэрийн түрээс

НББ зорилгоор бүх түрээсийг

дараах байдлаар ангилж болно.

Үйл ажиллагааны түрээс нь гэрээг хугацаанаас өмнө цуцалж

болдог, түрээслүүлэгч тал түрээсэлж байгаа хөрөнгийн

даатгал засвар үйлчилгээг хариуцдаг, түрээсийн нийт

төлбөр нь түрээслэж байгаа хөрөнгийн өртгөөс доогуур

байдаг.

Харин капитал түрээс нь гэрээг хугацаанаас өмнө цуцалж

болохгүй, түрээслэгч тал түрээслэж байгаа хөрөнгийн

засвар үйлчилгээ, даатгалыг хариуцна, түрээсийн төлбөр

түрээслэж байгаа хөрөнгийн өртгөөс өндөр байдаг.

Page 4: лекц 9.10 pptx

Түрээслэл

Түрээслэл нь ОУСТС 17 –д доорх гэрээ хэлцлээс бусад бүх

төрлийн түрээслэлийн бүртгэлд үйлчилнэ.

1. Үйлчилгээ үзүүлэх гэрээ, компьютерын программ

хангамжтай холбогдох үйл ажиллагаа,

2. Байгалийн баялаг ашиглах гэрээ

3. Биет бус хөрөнгө ашиглах гэрээ

Өмчлөлтэй холбоотой эрсдэл, өгөөжийн бараг бүх хувийг

түрээслүүлэгчээс түрээслэгчид шилжүүлж байвал

санхүүгийн буюу капитал түрээс-лизинг гэнэ.

Өмчлөлтэй холбоотой эрсдэл, өгөөжийг түрээслүүлэгчид

шилжүүлдэггүй бол үйл ажиллагааны түрээс гэнэ.

Page 5: лекц 9.10 pptx

Дараах 4 шалгуурын аль нэгийг хангаж байвал түрээсийг санхүүгийн буюу капитал түрээс гэж үзнэ.

Түрээсийн хугацаа нь түрээслэсэн хөрөнгийн эдийн засгийн ашиглалтын хугацааны 75 %-тай тэнцүү буюу дээш %-тай байх

- түрээсийн хугацааны

эцэст түрээслэсэн

хөрөнгө нь

түрээслэгчид шилжих

Түрээсийн

хугацааны эцэст худалдан авах боломжтой байх

- түрээсийн минимум

төлбөрийн өнөөгийн үнэ

цэнэ хөрөнгийн зах

зээлийн үнийн 90%-с

дээш буюу тэнцүү байх

Эдийн засгийн ашиглалтын хугацаа гэдэг нь хөрөнгийг цаашид ашиглах

боломжтой хугацаа юм.

Түрээсийн минимум төлбөр═жил бүрийн түрээсийн төлбөр+баталгаат

үлдэх өртөг+худалдан авах боломж

Page 6: лекц 9.10 pptx

Түрээсийн давуу тал

Түрээс нь үйл ажиллагааны

хөшүүрэг болно

Хөрөнгө өмчлөлийн эрх ба

эрсдлийг оролцогч талууд

хувааж үүрдэг

Түрээслэгч тал хөрөнгийн хуучралтыг

хариуцахгүй.

Хугацааны эцэс дэх үлдэх

өртөгийг эргэн төлөх эрсдэл

түрээслүүлэгчид үлддэг

Түрээс нь түрээслүүлэгчийн хувьд элэгдүүлэх хөрөнгөө бусдад түрээслүүлээд,

зөвхөн түрээсийн орлогоо тайлагнах

боломжтой

Page 7: лекц 9.10 pptx

Түрээсийн нөхцөл

Үр ашигт хүүгийн түвшин нь нуугдмал хүү болон өсөн нэмэгдэх хүүгийн түвшингийн аль багаар тооцогдоно.

Үлдэх үнэ цэнэ Үр ашигт хүүгийн түвшин

Түрээстэй холбоогүй зардал нь ашиглалтын зардал болно

Ашиглалтын зардал Худалдан авах боломж

Хязгаарлагдмал хугацаанд үечилсэн байдлаар төлбөр хийгдэнэ.

Түрээсийн хугацаа Түрээсийн төлбөр

Page 8: лекц 9.10 pptx

Түрээслэгчийн бүртгэл

Түрээслэгчийн хувьд үйл ажиллагааны түрээслэлийн хэлбэрээр

төлдөг түрээсийн төлбөр түрээслэлийн хугацааны туршид орлогын

тайланд шулуун шугамаар тооцон тусгах зардал байдаг.

Санхүүгийн түрээслэлийн үед түрээслэгч талд хийгдэх дансны

зарим бичилтүүд:

1. Түрээслэлийн гэрээгээр ашиглах хөрөнгийг бүртгэх

Түрээсийн хөрөнгө......хххх

түрээсийн өглөг..................хххх

2. Түрээсийн төлбөрийг төлсөн хэмжээгээр:

Хүүний зардал............хххх /түрээсийн өглөгийн үлдэгдэл*хүүний түвшин/

Түрээсийн өглөг.........хххх /түрээсийн төлбөр-хүүний зардал/

Мөнгө.......................................хххх

3. Түрээсийн хөрөнгөнд тооцсон элэгдэл:

Элэгдлийн зардал......................хххх

Түрээсийн хөрөнгийн Ху эл.................хххх

Page 9: лекц 9.10 pptx

Түрээслүүлэгчийн бүртгэл

Түрээслүүлэгч түрээслэлийн гэрээнд заасан төлбөрийг

тухайн хугацааны түрээсийн орлогыг тооцно. Түрээсийн

хөрөнгийн элэгдэл зардлыг тайлант үеийн зардал гэж үзэх

бөгөөд түрээслүүлэгч түрээсийн хөрөнгөнд элэгдэл тооцох

суурийг түүнтэй ижил төстэй хөрөнгийн элэгдүүлэлтэд

баримталдаг бодлоготой нийцүүлнэ.

Үйл ажиллагааны үед хийгдэх дансны бичилтүүд:

1. Түрээслэлийн гэрээний дагуу төлбөр авсан/ авахаар тооцсон

Мөнгө / авлага /...........ххх

Түрээсийн орлого..................ххх

2. Түрээсийн хөрөнгөнд элэгдэл тоосон:

Элэгдлийн зардал.......ххх

Ху элэгдэл...........................ххх

3.Гэрээний дагуу харилцагч талын төлсөн хөрөнгийн татвар, даатгал, засварын

зардал зэргийн хэмжээгээр:

Үйл ажиллагааны зардал........ххх

Мөнгө/ өглөг.....................................ххх

Page 10: лекц 9.10 pptx

Түрээслүүлэгчийн хувьд санхүүгийн

түрээслэлийн 2 хэлбэр байдаг.

Шууд санхүүжилт хэлбэрийн санхүүгийн

түрээслэл

Борлуулалт хэлбэрийн

санхүүгийн түрээслэл

Түрээсийн хөрөнгийн дансны үнэ тухайн үеийн ЗЗ-н үнээс зөрүүтэй байна. /ихэвчлэн бага буюу олзтой/

Энэ хэлбэрийн түрээсийг Үйлдвэрлэгч, зуучлагч, диллер байгууллагууд хэрэгжүүлдэг. Хүүний буюу бор/ашиг

олдог

Түрээсийн хөрөнгийн Дансны Үнэ ЗЗ-н үнэтэй = байна.

Санхүүгийн буюу банкны байгууллага хэрэгжүүлдэг

Баталгаатай, барьцаатЗээлээр мөнгөө хүүтэй Буцааж авч орлого олдог

Page 11: лекц 9.10 pptx

Түрээслэлийн гэрээ хийх үед шимтгэл, хууль эрхийн

хураамж мэт анхны шууд зардлууд түрээслүүлэгчээс

гардаг. Санхүүгийн түрээслэлийн үед түрээслүүлэгч

талд хийгдэх дансны зарим бичилтүүд:

Шууд санхүүжилт хэлбэрийн түрээс

Борлуулалт хэлбэрийн түрээс

1.Түрээслүүлсэн хөрөнгийг данснаас хасч, орлогоо тооцох

Түрээсийн авлага......................хххҮндсэн хөрөнгө........................хххУрьдчилсан тооцсонхүүгийн орлого........................ххх

А. Борлуулалтын өртөг.........хххБараа......................................ххх

Б. Түрээсийн авлага.............хххборлуулалтын

орлого........................хххурьдчилан тооцсон хүүний орлого....ххх

2. Түрээсийн төлбөрийг авах үед:

А. Мөнгө........................хххТүрээсийн авлага..............ххх

Б. Урьдчилан тооцсонхүүний орлого.....................ххххүүний

орлого.....................................ххх

А. Мөнгө......................хххтүрээсийн авлага........ххх

Б. Урьдчилан тооцсонхүүний орлого...............ххххүүний орлого.............................хххх

3. Түрээслэлийн гэрээгээр түрээслүүлэгч талын хариуцахаар заасан бусад зардлыг төлсөн хэмжээгээр

Үйл ажиллагааны зардал..........хххМөнгө ..................................ххх

Үйл ажиллагааны зардал.....хххМөнгө.........................ххх

Page 12: лекц 9.10 pptx

Жишээ:

А компани Б компаниас 120 сая төгрөгийн зах зээлийн үнэ бүхий агуулахын барилга 4 жилийн хугацаагаар 2008 оны 1 сараас түрээслэх гэрээ хийсэн. Гэрээнд 4 жилийн дараа уг барилгын баталгаат үлдэх өртөг 100 сая төгрөг байх, хөрөнгөтэй холбогдсон даатгал, засварын зардлыг түрээслэгч тал хариуцах, үл хөдлөх хөрөнгийн татварыг түрээслүүлэгч тал хариуцахаар заажээ. Түрээслүүлэгчийн нуугдмал хүүний түвшин 15% гэдэг нь тодорхой.

Түрээслэлийг шалгууруудыг тодорхойлохын тулд түрээсийн төлбөр ба бусад зардлыг тооцвол:

Page 13: лекц 9.10 pptx

Нэмэлт мэдээлэл:

1. А компани жил бүрийн эхэнд 10 сая төгрөгийн түрээсийн төлбөр төлнө.

Энэ нөхцөлд уг түрээслэлд үйл ажиллагааны эсвэл санхүүгийн гэсэн

ангилал тогтоохын тулд ОУБС 17-д заасан шалгууруудыг авч үзвэл:

1. Эзэмших эрх нь шилжих эсэх нь тодорхой бус учир шилжээгүй гэж үзнэ.

2. Түрээсийн эцэст түрээслэгч уг барилгыг харьцангуй бага үнээр худалдан авч болох нөхцөл заагаагүй.

3. Түрээсийн хугацаа эдэлгээний нийт хугацааны 75%-с бага. /Барилгын ашиглах дундаж хугацаа 40 жил гэвэл түрээсийн хугацааны 4 жил нь түүний 10% байна/

4. Түрээсийн хамгийн бага төлбөрийн өнөөгийн үнэ цэнэ зах зээлийн үнийн 90%-с бага.

5. Хөрөнгөнд их хэмжээний өөрчлөлт хийгдэх эсэх тодорхой бус

Санхүүгийн түрээс гэж ангилах шалгууруудын аль нь ч биелэгдээгүй учир уг түрээсийг үйл ажиллагааны түрээс гэж ангилан бүртгэгдэж түрээслэгч, түрээслүүлэгчид доорх байдлаар дансны

бичилт хийгдэнэ.

Page 14: лекц 9.10 pptx

А компани –түрээслэгч

1. Түрээслэгч түрээсийн төлбөрт 10 сая төгрөг төлсөн.

Түрээсийн зардал...10 сая

Мөнгөн хөрөнгө.................10 сая

2. Түрээслэгч талын 2008 онд төлсөн даатгал, засварын зардал 3 сая төгрөг.

Үйл ажиллагааны зардал....3 сая

Мөнгөн хөрөнгө.............................3 сая

Б компани түрээслүүлэгч

1. Түрээслэгчээс түрээсийн төлбөр 10 сая төгрөг хүлээн авсан

Мөнгө....................10 сая

Түрээсийн орлого........10 сая

2. Түрээсийн хөрөнгөнд элэгдэл тооцсон /40 жил ашиглана/

Элэгдлийн зардал.............2000000 /80 сая/40 жил/

Хур.элэгдэл....................................2000000

3. Гэрээнд заасан нөхцлийн дагуу 2008 онд төлсөн хөрөнгийн татвар

Үйл ажиллагааны зардал.......500000

Мөнгөн хөрөнгө................................500000