44
Ажил хэрэгч харилцаа (Хувцаслах соёл, Зоог барих соёл, Нэрийн хуудас, Авто машины соёл) Бэлтгэсэн: К.Айгүл Ө.Сарангарав Б.Тунгалаг О.Пүрэвдулам

Хувцаслах,хооллох соёл,Нэрийн хуудас

Embed Size (px)

Citation preview

Page 1: Хувцаслах,хооллох соёл,Нэрийн хуудас

Ажил хэрэгч харилцаа(Хувцаслах соёл, Зоог барих соёл,

Нэрийн хуудас, Авто машины соёл)

Бэлтгэсэн: К.Айгүл

Ө.Сарангарав

Б.Тунгалаг

О.Пүрэвдулам

Page 2: Хувцаслах,хооллох соёл,Нэрийн хуудас

Агуулга

• Ажил хэрэгч харилцааны тухай

• Хувцаслах соёл

• Зоог барих соёл

• Нэрийн хуудас

• Авто машины соёл

• Дүгнэлт

• Кейс

Page 3: Хувцаслах,хооллох соёл,Нэрийн хуудас

Ажил хэрэгч харилцааны тухай

ойлголт

Тухайн харилцагсдын хооронд идэвхитэй,

санаачлагтай, бүтээлч, шуурхай, байгууллагын

хувьд бүтээмжийн орчин бий болгоход

чиглэгдсэн ажил хэргийн өвөрмөц албан

харилцааг ажил хэрэгч харилцаа гэдэг.

Page 4: Хувцаслах,хооллох соёл,Нэрийн хуудас

Ажил хэрэгч харилцааны ёс зүйн

түгээмэл дүрмүүд.

1. Хүмүүстэй харилцах харилцаа хүмүүнлэг энэрэнгүй

байх.

2. Алив ажил төрөлд цагтаа хийгддэг, ирдэг байх.

3. Шудрага эрх тэгш байх .

4. Бусад хүмүүст аятай тухтай байдал бий болгох.

5. Бусад хүмүүст анхаарал халамжтай, эелдэг,хүндэтгэлтэй

хандах.

6. Гадаад төрхдөө анхаарч байх.

7. Боловсролтой байх.

8. Ямар ч үед сэтгэл хөдлөлөө барьж жолоодож чаддаг

байх.

9. Эзний зөвшөөрөлгүй аливаа үйлдлийг эхлэх цээрлэх.

10. Бусдад эвгүй байдал гаргах болон түүнийг анзаарахгүй

байх.

Page 5: Хувцаслах,хооллох соёл,Нэрийн хуудас

1. Билэг тэмдгийн /символичский/ үүрэг

гүйчэтгэх

2. Биеийн хэлэмж нь үзүүлэн тодотгох /

иллюстративные/ үүрэг гүйчэтгэнэ.

3. Биеийн хэлэмж нь зохицуулах / регүляторский/

үүрэг гүйцэтгэдэг.

4. Биеийн хэлэмж нь дасан зохицох үүрэг

гүйцэтгэдэг.

Биеийн хэлэмж

Page 6: Хувцаслах,хооллох соёл,Нэрийн хуудас

Биеийн хэлэмжийн илэрхийлэгдэх утгаИлэн далангүй төрх маяг

Хардаж сэрдсэн үл итгэлсэн төрх маяг

Хамгаалах төрх маяг

Шийдвэр гаргах үеийн бодлогоширсон үнэлж дүгнэсэн төрх маяг

Гомдсон төрх маяг

Яриаг дуусгахыг эрмэлзсэн, ярилцахыг үл хүссэн төрх маяг

Цаг нөхцөөхийг илэрхий хүсэмжилсэн төрх маяг

Өөртөө итгэлтэй хүний төрх маяг

Өөртөө итгэлгүй хүний төрх маяг

Үл зөвшөөрсөн төрх маяг

Эзэрхүү төрх маяг

Дээрлэхсэн, сүрдүүлсэн төрх маяг

Ажил хэрэгч харц

Жирийн харц

Дотно харц

Page 7: Хувцаслах,хооллох соёл,Нэрийн хуудас

Бизнесийн үгэн бус харилцаанд ажил

хэрэгч хувцаслалт чухал үүрэгтэй.

Page 8: Хувцаслах,хооллох соёл,Нэрийн хуудас

Хамгийн соёлтой ухаалаг хэрэглээ, зөв боловсон

хувцаслах гэдэг нь өөрийн хүрээний хүмүүсийн

түвшинд тааруулан, ажил мэргэжил, нөхцөл байдал

болон биеийн онцлогтоо тохируулан, материаллаг

бололцооноосоо дээгүүр ч биш, доогуур ч биш,

хэрэгцээнээс илүү хээнцэрлэлгүй мөн хэтрүүлэлгүй,

цог жавхлантайгаар зохицуулан цэвэр хувцаслахыг

хэлнэ.

Page 9: Хувцаслах,хооллох соёл,Нэрийн хуудас

Хүнийг гаднаас нь хараад л тухайн хүний талаар

амархан дүгнэлт өгч болох юм. Хүний гадаад байдал тэр

хүний нийгэмд эзлэх байр суурь, статусыг тодорхойлдог

төдийгүй зан байдал, дотоод ертөнцийн талаар ч түүний

үгнээс илүү ихийг хэлж өгдөг. Зөвхөн үг төдийгүй

хувцас, үс засалт, гоёлын өчүүхэн зүйл ч мэдээлэл өгдөг.

Page 10: Хувцаслах,хооллох соёл,Нэрийн хуудас

Албан хувцаслалт ямар байх ёстой вэ?

1. Биеийн хэмжээнд таарсан байх

2. Үрчгэргүй, нямбай индүүдлэгтэй байх

3. Өнгөний сонголт зөв байх

4. Ил задгай биш даруу загвартай байх

5. Үнэт эдлэл гоёл чимэглэлээс татгалзах

6. Цэвэрхэн хир толбогүй байх

Page 11: Хувцаслах,хооллох соёл,Нэрийн хуудас

Ажил хэрэгч эрэгтэйн хувцаслалт1. Гадуур хувцас

2. Цамц

3. Зангиа

4. Гутал

5. Тэлээ

6. Цаг

7. бусад

Албан ёсны байдалд пиджакаа заавал бүрэн товчилж хамгийн доод товчийг товчлохгүй

үлдээнэ.

Үүнд:

* ёслолын ажиллагаа, уулзалт, хурал зөвлөгөөнд оролцож байх,

* илтгэл тавих, үг хэлж байх,

* тэргүүлэгчдийн ширээний ард сууж байх,

* зоогийн газрын ширээний ард суугаад хооллож байхаас бусад үед,

* театр, киноны зааланд орох,

* танихгүй хүмүүс рүү ойртох үед,

* хослон бүжиглэх,

* эмгэнэл илэрхийлэх зэрэг тохиолдолд пиджакаа товчилно.

Костюмыг өөртөө тааруулж шилж авахдаа дараах зүйлсийг анхаарвал зохино:

Эрэгтэй хүний хувьд ажил хэргийн үед хамгийн тохиромжтой хувцас нь костюм юм.

Зангианы өргөн, хүрэмний захын өргөн хоёр ижил хэмжээтэй байх ёстой.

Суухад хөл ил гарахааргүй урт оймс сонгож өмсөөрэй.

Зангиа ямагт цамцнаас бараан өнгөтэй байх ёстой.

Хүрэмний урт өмдний цахилгааныг далдлахаар байх ёстой.

Зангианы урт өмдний манжетанд дөнгөж хүрж байхаар эсвэл арай богино байх хэрэгтэй.

Page 12: Хувцаслах,хооллох соёл,Нэрийн хуудас

Ажил хэрэгч эмэгтэйн хувцаслалтАжил хэрэгч эмэгтэйчүүд хослол өмсөх бөгөөд цээжин биеийн 1/3 –ээс илүү хэсгийг

ил гаргахгүй.

Үүнд: энгэр нь эгэмний хонхороос 30-40 мм-ээс илүү задгай, гүн ухлаадастай байж

болохгүй ба мөр, суга ил гарсан хувцас өмсдөггүй байна. Өөрөөр хэлбэл богино

ханцуйтай цамцны ханцуй булчин, тохой орчмоос богино байж болохгүй. Хормойн

урт тахим орчим буюу түүнээс доош, дээш 10 мм урт, богино байж болно.

Мини эсвэл шагай хүрсэн урт хормойтой юбкаг ажил хэргийн үед өмсөхөд

тохиромжгүй.

Ажил хэрэгч бүсгүй албан ёсны байдалд 3-6 см өндөр өсгийтэй хар, хүрэн болон

бараан өнгийн гутал өмсөх нь хамгийн зохимжтой. Ажилдаа болон албан ёсны арга

хэмжээнд заавал урт оймс эсвэл колготк өмсөх ёстой.

Цүнх бол эмэгтэй хүний хувьд хамгийн чухал хэрэгцээтэй зүйл байдаг. Цүнх, гутал,

бүсний өнгө болон материал ойролцоо байх нь хамгийн шилдэг бөгөөд дэгжин

зохицол байдаг. Эмэгтэй хүн хурал, цуглаан, хүндэтгэл ёслолын ажиллагаанд

цүнхгүй байх нь өөртөө итгэлтэй ажил хэрэгч байдлыг илтгэдэг тал бий. Дашрамд

сануулахад эмэгтэй хүн шаардлагатай үед эрчүүдээс ямар ч туслалцаа авч болох

боловч цүнхээ бариулж явах нь тун зохимжгүй явдал юм.

Page 13: Хувцаслах,хооллох соёл,Нэрийн хуудас

Ажил хэрэгч хувцаслалтыг тав ангилдаг

Уламжлалт ажил хэрэгч хувцаслалт

Энэ нь хэлэлцээр явуулах, зочдыг хүлээн авах үед болон өдрийн

хүлээн авалтын үед өмсдөг уламжлалт ажил хэрэгч хувцас юм.

Энэ төрлийн хамгийн тохиромжтой хувцас нь эмэгтэйчүүдэд

юбка пиджак, өмд пиджак, даашинз пиджак зүй ёсоор тооцогддог.

Пиджакны дотор сорочка маягийн захтай цамц болон захгүй өнгө

дагуу цамц өмсөж болно. Энэ тохиолдолд хоёроос ихгүй өнгийн

хувцас сонгох нь хамгийн тохиромжтой.

Ёслолын хувцаслалт

Энэ нь хүлээн авалтын үед ажил хэрэгч эмэгтэйчүүдийн өмсдөг

хувцас юм. Ажил хэрэгч ёс зүйн дагуу 20 цаг хүртэлх хүлээн

авалтанд уригдагсад хослол, энгийн дэгжин хийцтэй даашинз

өмсөхийг илүүд үздэг.

Page 14: Хувцаслах,хооллох соёл,Нэрийн хуудас

Албан ёсны хувцаслалт

Энэ нь илтгэл тавих болон албан ёсны нээлт арга

хэмжээний үеэр өмсдөг хувцас юм. Энэ тохиолдолд та

өөртөө илүү их анхаарал хандуулах шаардлагатай. Энгийн

мөртлөө дэгжин байдлыг тодотгосон хар өнгийн хослол

энэ үед хамгийн тохиромжтой сонголт. Хүмүүсийн

анхаарлыг хэт татах гоёл чимэглэлээс энэ үед татгалзах нь

зүйтэй.

Албан бус ажил хэрэгч хувцаслалт

Энэ нь албан контор буюу оффист өдөр тутам өмсдөг

хувцас юм.

Албан бус ажил хэрэгч хувцаслалт

Энэ нь албан контор буюу оффист өдөр тутам өмсдөг

хувцас юм.

Page 15: Хувцаслах,хооллох соёл,Нэрийн хуудас

Бизнесийн байгууллагууд нь

ажилтнуудынхаа хувцаслалтын асуудлыг

маркетингийн бодлогын нэг хэсэг,

байгууллагын соёлыг илэрхийлэх зүйл гэж

маш өндөр шаардлага тавьдаг байна.

Өөрөөр хэлбэл ажил албан дээрээ байгаа

цагт хувцас бол хувь хүнийх биш харин

компани, салбар, хэлтсийнх байдаг.

Page 16: Хувцаслах,хооллох соёл,Нэрийн хуудас

Өндөр хөгжилтэй орнуудад банк, нисэх, төмөр

зам болон үйлчилгээний зарим компаниуд

ажилтнуудынхаа хувцасны загвараар өрсөлддөг

бөгөөд нэртэй загвар зохион бүтээгчдийг урьж

өөрсдийн ажлын онцлог, бодлогодоо тохирсон,

орчин үеийн хийц загвартай, гоё сайхан хувцас

захиалан хийлгэдэг байна.

Page 17: Хувцаслах,хооллох соёл,Нэрийн хуудас

Ажилдаа өмсөх хувцсаа сонгохдоо эрхэлдэг ажил,

мэргэжилд тохиромжтой, нөхцөл байдалд таарамжтай

эсэх, мөн өөрийн хэрэгцээ хүсэл сонирхолд нийцэх үгүйг

бодохоос гадна биеийнхээ хэлбэр галбир, нурууны

хэмжээ, харьцаанд зохих уу гэдгийг зайлшгүй тооцож

байх хэрэгтэй.

Page 18: Хувцаслах,хооллох соёл,Нэрийн хуудас

Зоог барих соёл

Хоолны ширээний ард гэрээ хэлэлцээр хийх нь ажил хэрэгч

түншүүдтэйгээ найрсаг харилцаа тогтоох нэг том алхам болдог.

Таны ямар хувцас өмсөхийг харж дүгнэхээс гадна хэрхэн биеэ

авч явж байгаа, хооллож байгаа болон өөрийгөө хэрхэн

чөлөөтэй илэрхийлж байгаа зэрэг нь их чухал үзүүлэлт болдог.

Ажил хэрэгч уулзалтанд

очихдоо биеэ зөв авч явах нь

бусдыг хүндэтгэж байгаагийн

нэг илрэл гэдгийг санаарай.

Үүний тулд хэдэн арван

мөрдлөгийг мэдэж байх ёстой.

Page 19: Хувцаслах,хооллох соёл,Нэрийн хуудас
Page 20: Хувцаслах,хооллох соёл,Нэрийн хуудас

Ажил хэрэгч уулзалтанд очихдоо биеэ

зөв авч явах нь бусдыг хүндэтгэж

байгаагийн нэг илрэл гэдгийг санаарай.

Үүний тулд дараах мөрдлөгийг мэдэж байх

ѐстой

Page 21: Хувцаслах,хооллох соёл,Нэрийн хуудас

o Суудалдаа суухдаа урилгын дагуу эсвэл нэрийнхуудсанд бичигдсэний

дагуу байраа эзлэнэ. Шинэхүмүүстэй ширээнд суухаасаа өмнө

танилцсан ньдээр. Хэрэв олон хүн цуглараагүй бол найрсагэзэнд

найдаж хаана, хэний хажууд суухаа даатгажтаныг танилцуулахыг

хүлээнэ.

o Цүнхээ зориулалтын тавиур дээр юмуу сандлынхаа хажууд тавьж

болно. Эмэгтэйчүүд жижиг гар цүнхээ өвдгөн дээр авч сууж болно

o Бизнес уулзалтанд эр, эмээр нь ялгадаггүй, энд зөвхөн харилцагч,

түншүүд байгаа гэдгийг санаарай. Харилцааны энэхүү систем нь ажил

хэргийн уулзалт болон иргэний ѐс журмын нэг гол илрэл юм. Эмэгтэй

хүнийг түших, хаалга онгойлгож өгөх, орж ирэхэд нь босох зэрэг нь

эелдэг зангийн илрэл ч гэсэн тэр болгон нийцдэггүй.

Page 22: Хувцаслах,хооллох соёл,Нэрийн хуудас

• Дундуур нь нугалсан амны алчуурыг өвдгөндээрээ нугалаасыг нь өөр лүүгээ харуулантавина. Амны алчуурыг хэзээ ч хүзүүндээзүүдэггүй, амаа арчихгүй. Харин хувцасандаахүрээгүй талаар нь амандаа хөнгөн хүргэж,хуруугаа арчиж болно

• Хэрэв ширээний араас босох хэрэг гарвал амны алчуурыг суудал дээрээ, эсвэл сандлынхаа түшлэг дээр орхино. Учир ньтавагны зүүн талд амны алчуураа тавьбал хооллож дууссан дохио болдог.

• Хутга сэрээний хэрэгслийг захаас нь авч хэрэглэнэ. Ямар хоол ирэхийг хутга сэрээний хэрэгслэлээр мэдэж болно.Хэрэв дарс уух, эсвэл талх авах шаардлагатай бол хутга сэрээгээ тавган дээрээ зөрүүлж тавьдаг.Харин ишээр нь ширээнд тулгаж тавьж болохгүй.Гарныхаа бугуйгаар бус харин хуруунуудаараа хэрэгслийг ашиглана. Европын уламжлалт хэв маягаар бол сэрээг зүүн гарт шүдийг нь доош харуулж, хутгыг баруун гарт барьдаг.

Page 23: Хувцаслах,хооллох соёл,Нэрийн хуудас

• Ширээний ард нуруугаараа цэх сууж гараа сандлынхаа түшлэгт

эсвэл өвдгөн дээрээ авч сууна. Хооллох үед ширээн дээр гарын

бугуй хүрч байх ѐстой. Тохойгоо биендээ нааж сууна.

Хоолноосоо бага багаар сэрээдэж толгойгоо таваг луугаа

тонгойлгохгүйгээр иднэ.

• Хооллох явцад анагаах ухаан, шашин шүтлэг, улстөр болон

дотно сэтгэлийн сэдвээр ярилцдаггүй.Харин цаг уур, үр хүүхэд,

түүхэн үзмэрийн талаар яриа өрнүүлвэл зүгээр байдаг

• Цагаан дарс, шампасктай хундгыг хөлнөөс нь барина. Улаан

дарс, коньяк, бренди болон дулаанд үнэр нь дэлгэрдэг дарсны

хундагыг их биеэр нь алгаараа барьдаг.

• Хундага тулгах ѐслолыг гүйцэтгэхдээ ажил хэргийн уулзалтын

үед хундага өргөн толгой дохиж “би тантай хамт” гэдгээ

илэрхийлдэг. Тамхийг зөвхөн кофе өгсний дараа татаж болно.

Page 24: Хувцаслах,хооллох соёл,Нэрийн хуудас

ХОРИГЛОХ

ЗҮЙЛС

1. Уулзалтаас хоцрох

2. 2. Амандаа юмтай ярих, тамшаах, чанга сорж уух

3. 3. Хундага, амны алчуурт уруулын будаг үлдээх

4. 4. Ширээний ард үсээ самнах, уруулаа будах

5. 5. Гар утсаар ярих

6. 6. Ширээн дээр тохойлдох

7. 7. Халбага долоох, аягандаа халбага үлдээх

8. 8. Сандалдаа налайж хааш яаш суух

9. 9. Хоол, ундыг шүүмжлэх

10. 10. Хараал хэлэх

11. Бохио үнсний саванд нулимж хаях

12. Ширээний ард шүдээ чигчлэх

13. Шөлөө дуустал нь уухын тулд тавгаа

тонгойлгох

14. Талхаа сүмсэнд, нарийн боовыг цайндаа

дүрж шөлөндөө талх үйрүүлж идэх

15. Халуун хоолыг хөргөх гэж үлээх

16. Цүнхээ ширээн дээр тавих

17. Чангаар инээх, ярилцах

18. Бусдын яриаг таслах

19. Нусаа нийх

20. Бүх хоолыг бусдаас түрүүлж идэх

Page 25: Хувцаслах,хооллох соёл,Нэрийн хуудас

Нэрийн хуудас

Нэрийн хуудас нь таныг танилцуулахаас гадна хэрэглэж

байгаа байдлаас нь шалтгаалан тодорхой утга

илэрхийлдэг.

Манай эриний II-III зууны үед Хятадад үүссэн гэдэг.

Тэр үеийн хятадын түшмэлүүд нэр, албан тушаалаа

бичсэн улаан цаас хэрэглэдэг байж. Хань улсын баруун

зүгийн Хуаншиянь мужид 21,5х6,5 см-ийн модон

хавтан хэрэглэж байсан баримт ч бий. Орчин үеийн гэж

болох албан ёсны нэрийн хуудсыг XIY Людовик хааны

үед нийгмийн дээд давхаргынхан хэрэглэж эхэлж. Харин

анхны хэвлэмэл нэрийн хуудсыг 1786 онд Германд

гаргажээ. Гэрэл зурагтай нэрийн хуудсыг 1854 онд

Адольф-Эжен Диздери хэвлэсэн байдаг.

Page 26: Хувцаслах,хооллох соёл,Нэрийн хуудас

Нэрийн хуудсыг

албаны,

хувийн,

гэр бүлийн гэсэн гурван янзын хувилбартай байдаг.

Page 27: Хувцаслах,хооллох соёл,Нэрийн хуудас

Албаны нэрийн хуудас: Нэрийн хуудасны голд овог нэр, албан

тушаал, зэрэг дэв, зүүн талын доод буланд албан газрын хаяг,

утас, факс бичигдэнэ. Албаны нэрийн хуудас нь ганган чамин

биш, энгийн байхдаа илүү хүндэтгэлтэй бөгөөд Монгол болон

Англи хэлээр 2 талд нь бичиж болно.

Хувийн нэрийн хуудас: Овог нэрээ төв хэсэгт нь бичиж, баруун

доод буланд нь гэрийн хаяг, утас, факсын дугаараа тавина.

Гэр бүлийн нэрийн хуудас: Төв хэсэгт нь эхнэр, нөхрийн овог

нэр, баруун доод буланд нь гэрийн хаяг, утсаа бичдэг.

Page 28: Хувцаслах,хооллох соёл,Нэрийн хуудас

Нэрийн хуудсыг зориулалтын цаасаар хэвлүүлнэ. Нэрийн

хуудасны хэмжээ ойролцоогоор:

Эрэгтэй хүнийх 5*9 сантиметр

Эмэгтэй хүнийх 4*8 сантиметр

Төр, засгийн дээд албан тушаалын хүмүүсийн нэрийн

хуудасны хэмжээ 6*10 хүртэл

сантиметрийн хэмжээтэй, эхнэрийнх нь 5*9 сантиметр

хэмжээтэй байна.

Нэрийн хуудасны хэмжээ

Page 29: Хувцаслах,хооллох соёл,Нэрийн хуудас

Дипломат ажилтан хэд хэдэн нэрийн

хуудас хэрэглэнэ.

Нэгдүгээрх нь дээр дурдсан бичлэгтэй байна, хоёрдугаарх зөвхөн овог

нэр бичсэн байх бөгөөд тиим нэрийн хуудсыг зөвхөн эмэгтэйчүүдэд өгнө.

Олон улсын хэмжээнд хэвшсэн ёсоор нэрийн хуудасны зөвхөн нэг тал нь

л бичлэгтэй байна. Иймд аливаа хүн нэг нь төрөлх хэл дээр, нөгөө нь

хүссэн хэл дээрээ бичлэг хийлгэсэн хоёр төрлийн нэрийн хуудастай байх

нь зүгээр.

Дипломат бус ажил хэрэгч харилцаанд нь хэрэглэх нэрийн хуудасны төвд

нь овог нэр, албан тушаал, доод талд нь ажлын байрны хаяг. албаны

болон гар утасны дугаар, телекс, факсын дугаар байна.

Дипломат ёсны дагуу нэрийн хуудасны өнгө цагаан байх ёстой, харин

ажил хэрэгч хүмүүсийн хувьд энэ шаардлага хамаагүй, ямар ч өнгийн,

гэрэл зурагтай ч байж болно

Page 30: Хувцаслах,хооллох соёл,Нэрийн хуудас

Улсууд/Standard Хэмжээ (mm)

ISO 216, A8 sized 74 × 52

Ireland, Italy, United

Kingdom, France, Germany,

Austria, Netherlands, Spain,

Switzerland, Belgium

85 × 55

ISO/IEC 7810 ID-1, credit

card sized85.60 × 53.98

Australia, Denmark, New

Zealand, Norway, Taiwan,

Sweden, Vietnam

90 × 55

Japan 91 × 55

Hong Kong, China,

Singapore90 × 54

Canada, United States 88.9 × 50.8

Iran 85 × 48

Олон улсын

стандарт

Page 31: Хувцаслах,хооллох соёл,Нэрийн хуудас

Эхнэргүй эрэгтэй хүн нэг гэр бүлийн хоёр хүнд хоёуланд нь

нэрийн хуудсаа үлдээдэг бол эхнэргүй эрэгтэй хүнд эмэгтэй

хүн нэрийн хуудсаа үлдээдэггүй. Нэг гэр бүлийн хоёрт нөхөр

нь нэрийн хуудсаа нөхөрт нь, гэр бүлийнхээ нэрийн хуудсыг

эхнэрт нь өгдөг байна.

Хоёр эмэгтэй хүн хоорондоо танилцаад цаашид

харилцаатай байх хүсэлтэй бол нөхрийнх нь албан тушаал

өндөр нь, эсвэл эгчмэд нь нэрийн хуудсаа эхэлж өгдөг.

Нэрийн хуудсан дээр баяр хүргэх, амжилт хүсэх, талархал,

эмэгнэл илэрхийлэх, урилга хүргүүлэх гэм мэт зүйлийг

гараараа нэмж бичиж болдог. Ингэхдээ нэрийн хуудасны зүүн

талын доод өнцөгт бал харандаагаар дараахь үсгүүдийг

жижгээр бичиж сэтгэлээ илэрхийлдэг:

Page 32: Хувцаслах,хооллох соёл,Нэрийн хуудас

Ажил хэрэгч харилцаан дахь авто

машины соёл

Ажил хэрэгч хүний эзэмшвэл зохих дэг жаягийн

нэгээхэн хэсэг нь авто машинд сууж, буух ёс юм.

Суудлын тэрэгний хүндтэй суудал нь жолоочийн

эсрэг талын арын суудал юм. Хүндтэй суудалд суух

хүн эхэлж машинд сууж, буудаг.

Харин бартаат замын тэрэг буюу бидний нэрлэж

заншсанаар жийп машинд жолоочийн хажуу талынсуудал хүндтэй суудалд тооцогддог

Page 33: Хувцаслах,хооллох соёл,Нэрийн хуудас

Ийнхүү ангилах нь зорчигчийн амь нас, тав тухыг

харгалзан үзсэн хэрэг юм. Угтан авч байгаа талын

ахлагч машинаа өөрөө жолоодож яваа тохиолдолд

хүндэтгэлтэй суудал нь жолоочийн зэрэгцээ суудал

болдог. Зочин жолоочтой зэрэгцэн сууж яваа энэ үед

аюулгүй байдлыг хангаж, хамгаалах бүсийг заавал

бүслүүлэх шаардлагатай. Автомашины хаалгыг машин

бүрэн зогссон үед нээдэг. Хаалгыг нэг удаагийн

хөдөлгөөнөөр зөөлөн бөгөөд гүйцэд нээж, зочныг бүрэн

сууж дууссанд итгэлтэй болсон үедээ хаах хэрэгтэй.

Хаалга онгойлгож байгаа хүн эмэгтэй зочныг авто

машинд сууж буухад нь маш хянамгай байж, өмссөн

малгай, даашинзны хормойг хаалганд хавчихгүй байхыг

анхаарах ёстой байдаг байна.

Page 34: Хувцаслах,хооллох соёл,Нэрийн хуудас

Ажил хэрэгч харилцаан дахь утсаар

ярих соёл

Ажил хэрэгч харилцааны хүрээнд ажил хэргийн холбоотогтоох, түүнийг үр бүтээлтэй болгох хамгийн чухалхэрэгсэл нь утас юм

Утсаар ярилцлага өрнүүлэх чадвар нь тухайн

байгууллагын ажилтнуудын мэргэшлийн дээдтүвшний баталгаа мөн.

Page 35: Хувцаслах,хооллох соёл,Нэрийн хуудас

Та дараах чадварыг эзэмшсэнээр өөрийн

байгууллагын нэр хүндийг өсгөх төдийгүйажилтны хувьд өсөн дэвжих боломжийг

бүрдүүлнэ.

-Тайван ярих

-Чин сэтгэлээсээ хандах

-Харилцагчаа тэвчээртэй сонсох-Ярианы явцад мэдээллийг бүрэн авах

-Өөрийн сэтгэл хөдлөлийг удирдах.

Page 36: Хувцаслах,хооллох соёл,Нэрийн хуудас

Утас нь ажил хэрэгч хүний

цаг хугацааг эзэлдэг гол зүйл

байдаг. Судлаачдын хийсэндүгнэлтээс харахад …

Page 37: Хувцаслах,хооллох соёл,Нэрийн хуудас

Утсаар ярьж болох асуудлыг зөв тогтоох

шаардлагатай. "Утсаар ярих яриа биш" гэдэг ойлголт санамсаргүй гарч ирээгүй.

Иймээс шийдэх асуудлын хэмжээ томоохон, шийдвэрлэхэд хүндрэлтэй, нууц байх

тохиолдолд утсаар бус харин захиа бичих,

биечлэн уулзах, хамт олноороо хэлэлцэн

шийдвэрлэх шаардлагатай.

Page 38: Хувцаслах,хооллох соёл,Нэрийн хуудас

Утсаар албаны яриа ярихад

анхаарах зүйлүүдийн талаар үзье.

Page 39: Хувцаслах,хооллох соёл,Нэрийн хуудас

Утсаар ярих яриаг тодорхойлдог чухал шинжүүд бол дууны

өнгө, сэтгэлийн хөдлөл, аялга, дууны чанга, сулын байдал,

ярианы хэмнэл ба хурд байдаг. Утсаар ярихад таны дуу хоолой

бүдүүлэг, боловсон, цовоо сэргэлэн, хойрго залхуутай,

түгшүүртэй, хахирах эсвэл эелдэг сонсогдож болно. Үүнээс

үндэслэн утсаар ярьж буй түншийн талаар дүгнэлт хийж болно.

Таатай, аятайхан дуу хоолой харилцан ярилцагчийн анхаарлыг

татаж, таныг илүү их сонсож, аль болох яриаг бага тасалдуулах

болно. Таны дуу хоолой цовоо сэргэлэн, эрч хүчтэй сонсогдох

ёстой.

Page 40: Хувцаслах,хооллох соёл,Нэрийн хуудас

Сүүлийн үеийн сэтгэл судлаачид утсаар

ярихдаа инээмсэглэсэн дүр төрхийг

хадгалан ярьж сурахыг зөвлөж байна.

Ингэснээр Та харилцагчдаа найрсаг,

туслахад бэлэн байгаа байдлаа дуу

хоолойныхоо өнгөөр илэрхийлэх

бололцоотой болно.

Page 41: Хувцаслах,хооллох соёл,Нэрийн хуудас

Дасгал ажил

Ажлын оффисын ширээ нь эзэнтэйгээ (түүний зан

чанартай) төстэй байдаг гэдэг.

Тиймээс тa ажлынхаа ширээ рүү өөнтөгч нүдээр нэг

хараад үзээрэй.

1, 2, 5, 7-р асуултад "тийм", харин 3, 4, 6, 8-р асуултанд

"үгүй" гэж хариулсан бол өөртөө тус бүр хоёр оноо

нэмээрэй

Page 42: Хувцаслах,хооллох соёл,Нэрийн хуудас

1. Хэрэв ажлын ширээн дээр чинь бичиг цаас овоорсон,

эмх цэгцгүй байвал та ажлаа эхэлж чадах уу?

2. Та ширээнийхээ ард цай эсвэл кофе уудаг уу?

3. Таны ширээн дээр чинь гэр бүлийн тань зураг байдаг

уу?

4. Ширээн дээр байх техник, компьютер чинь тоос

шороогүй цэвэрхэн байж чаддаг уу?

5. Та ширээний шүүгээнд юм уу ямар нэгэн зүйлээ олох

гэж цаг заваа үрж уддаг уу?

6. Таны ширээн дээр үзэг харандаа хийх тавиур бий юу?

7. Ажлын ширээ тань янз бүрийн сувенир, хэрэгтэй

хэрэггүй зүйлээр дүүрэн байдаг уу?

8. Гэртээ харихдаа, та ширээгээ цэвэрлэдэг үү?

Page 43: Хувцаслах,хооллох соёл,Нэрийн хуудас

Авсан оноогоо нэмээд

2-6 оноо: Та хатуу чанга дэг журам баримталдаг, зарчим

байна. Таны зорилго, зүтгэл тодорхой тул албан тушаал ахиж

л таарна. Гэхдээ зарим үед бага зэрэг хошин байдлаар юманд

ханд. Гэр бүлийг хэт, ноцтой хүлээн авах хэрэггүй.

8-12 оноо: Та эелдэг, найрсаг харьцаатай, ажиллах чадвар

сайтай. Хамт олон таны дипломат, уян хатан зан чанарт чинь

дуртай байдаг. Гэм нь жаахан салан назгайдуу байдлаа

засчихвал болчих нь тэр.

Page 44: Хувцаслах,хооллох соёл,Нэрийн хуудас

Анхаарал хандуулсанд

баярлалаа